Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 09 сарын 09 өдөр

Дугаар 102/ШШ2020/02522

 

2020 09 09

102/ШШ2020/02522

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэлийн Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Алтантуяа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: Баянгол дүүргийн 11-р хороо, 4-р хороолол, 0 тоотод оршин суух, регистр АА88888888, Б овогт Ж-ийн Б,

 

Нэхэмжлэгч: Баянгол дүүргийн 11-р хороо, 4-р хороолол, 0-р байрны 118 тоотод оршин суух, регистр АГ87878787, Ш овогт Б-ын Х нарын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Сүхбаатар дүүргийн 5-р хороо, Үндсэн хуулийн гудамж-3, регистр 00000, Н газарт холбогдох үл хөдлөх эд хөрөнгө үнэлсэн үнэлгээ хүчингүй болгохыг хүссэн хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Л, гэрч М ХХК-ийн захирал Б.Э, С ХХК-ийн шинжээч Г.О, Ф ХХК-ийн шинжээч Н.Ц, Х ХХК-ийн шинжээч Э.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Баттулга нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Баянгол дүүргийн шүүхийн 2019 оны 12-р сарын 10-ны өдөр шүүгчийн захирамжаар Б.Х, Ж.Б нараас зээлийн гэрээний үүрэгт 232 513 478 төгрөгийг гаргуулж Богд банкинд олгож, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн байдаг. Ингээд Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас барьцаа эд хөрөнгүүдийг битүүмжлэн, хураан авч төлбөр төлөгч нараас барьцаа эд хөрөнгүүдийн үнийн саналыг авахад уг барьцаа эд хөрөнгүүдийн өмчлөгч буюу төлбөр төлөгч нар нь нэг бүрийн үнийг гаргаж өгсөн. Гэтэл талууд үнийн дүн дээр тохиролцож чадаагүй тул Иргэний хуулийн 177 дугаар зүйлд заасны дагуу эд хөрөнгүүдийн үнэлгээг гаргуулахаар хөндлөнгийн шинжээч томилон үнэлгээ хийлгэсэн байдаг. Ингээд хөндлөнгийн шинжээчийн дүгнэлтээр нийт 5 барьцаа эд хөрөнгийг 332 307 206 төгрөгөөр буюу Х.О-ийн өмчлөлийн Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороо, Баянголын 0 тоотод байрлах улсын бүртгэлийн Г- дугаартай 568 м.кв газар, улсын бүртгэлийн Ү- дугаартай 54 м.кв хувийн сууц, 30 м.кв талбайтай дэлгүүрийн зориулалтай барилга хөрөнгүүдийг нийт 59 881 500 төгрөгөөр, Б.Г-ын өмчлөлийн Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Хавай таур, Туул гол гудамж 0 тоот, улсын бүртгэлийн Ү-22 дугаартай 23,12 м.кв орон сууцыг 37 355 203 төгрөгөөр, Х.Н-рын өмчлөлийн Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо,0 тоот, улсын бүртгэлийн Ү-22 дугаартай 41.1 м.кв 3 өрөө орон сууцыг 77 003 900 төгрөгөөр, Ж.Б-ийн өмчлөлийн Баянгол дүүргийн 11 дүгээр хороо, Х гудамж, 0 тоот, улсын бүртгэлийн Ү-2205 дугаартай 50.53 м.кв 2 өрөө орон сууцыг 80 350 000 төгрөгөөр, Б.Х-ийн өмчлөлийн Баянгол дүүргийн 11 дүгээр хороо, Хасбаатарын гудамж 43а дугаар байр 0 тоотод байрлах улсын бүртгэлийн Г-22 дугаартай 48.94 м.кв талбатай 2 өрөө орон сууцыг 77 716 603 төгрөгөөр тус тус үнэлсэн байна. Бид барьцаа эд хөрөнгийг зах зээлийн үнээс хэт доогуур үнэлсэн гэж үзэж үнэлгээ хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Учир нь хөндлөнгийн шинжээч нар нь уг барьцаа эд хөрөнгүүдийн үнэлэхдээ зөвхөн Үнэгүй.мн сайтаас мэдээлэл авч харьцуулалт хийсэн бөгөөд бусад цахим сайтуудаас мэдээлэл авч харьцуулсан талаар тайланд тусгаагүй байдаг. Жишээ нь Б.Х-ийн өмчлөлийн орон сууцны 1 м.кв-ын үнэ 2 500 000 төгрөг байхад 1 555 000 төгрөгөөр үнэлж 46 000 000 төгрөгийн, Б-ийн өмчлөлийн орон сууцны 1 м.квадратын үнэ 2 500 000 төгрөг байхад 1 550 000 төгрөгөөр үнэлж 47 000 000 төгрөгийн, Н-ын өмчлөлийн орон сууцны 1 м.квадратын зах зээлийн үнэлгээ 2 100 000 төгрөг байхад 1 850 000 төгрөгөөр үнэлж 11 000 000 төгрөгийн, Г-ын өмчлөлийн орон сууцны 1 м.квадратын үнэ 2 200 000 төгрөг байхад 1 625 000 төгрөгөөр үнэлж 21 000 000 төгрөгийн зөрүүтэй үнэлж нийт үнэ нь зах зээлийн үнээс 124 000 000 төгрөгөөр доогуур үнэлэгдсэн байна. Иймд эдгээр 5 үл хөдлөх эд хөрөнгийг үнэлсэн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэв.

 

Хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Л шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Төлбөр төлөгч Ж.Б, Б.Х нарын гаргасан нэхэмжлэлтэй танилцаад дараах тайлбарыг гаргаж байна. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 102/ШШ2019/03318 дугаар шүүгчийн захирамжаар Ж.Б, Б.Х нараас 232 979 745 төгрөгийг гаргуулж Богд банк ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж төлбөр төлөгч нарт шүүхийн шийдвэр биелүүлэх 20370212/08, 20370212/13 дугаартай мэдэгдлүүдийг өгсөн боловч төлбөрийг төлж барагдуулаагүй тул үүргийн гүйцэтгэлд барьцаалсан эрхийн улсын бүртгэлийн Ү-2201033135, Г-2201021927, Ү-2206017506, Ү-2201008479, Ү-2205053142, Ү-2205065000 дугаарт бүртгэлтэй үл хөдлөх хөрөнгүүдийг битүүмжпэн хураасан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т зааснаар 2020 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 4/248, 4/251, 4/2454, 4/250, 4/247 дугаар тогтоолуудаар Сэлэнгэ-Эстимейт ХХК, Файн-Эстимэйт ХХК, Хөрөнгө-Эстимэйт ХХК, Мөнх-Оргил трейд ХХК нарыг шинжээчээр томилж зах зээлийн үнийг тогтоосон. Төлбөр төлөгч Ж.Б, Б.Х нарт 2020 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 4/17576, 4/17577, 4/17579, 4/17578, 4/17580, тоот хөрөнгийн үнэлгээний мэдэгдлийг өгч, тайлантай танилцуулсан. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасны дагуу явагдсан тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бусад бичгийн баримтууд, гэрчүүдийн мэдүүлгийг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Ж.Б, Б.Х нар нь Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгохыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ. Шүүх нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй гэж дүгнэлээ.

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 12-р сарын 10-ны өдрийн Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай 102/ШШ2019/03318 дугаартай захирамжаар Ж.Б, Б.Х нараас 231 663 478.69 төгрөг гаргуулж Богд банкинд олгохоор шийдвэрлэсэн, шийдвэр хүчинтэй /хх 6-8/ байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлд шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг иргэн, хуулийн этгээд заавал биелүүлнэ, сайн дураар биелүүлээгүй бол хуульд заасан үндэслэл, журмын дагуу албадан гүйцэтгэхээр заажээ.

 

Тус шүүхийн шүүгчийн 2020 оны 03-р сарын 09-ний өдрийн 03792 дугаар Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай захирамж, 333 тоот гүйцэтгэх хуудсыг үндэслэн шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх ажиллагаа явагдаж, төлбөр төлөгч нарын үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар барьцаалсан хөрөнгө болох Х.О-ийн өмчлөлийн, улсын бүртгэлийн Г-2201021927 дугаарт бүртгэгдсэн Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороо, Баянголын 2 тоот 568 м.кв газар, улсын бүртгэлийн Ү-2201033135 дугаарт бүртгэгдсэн Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороо, Баянголын 39-р гудамжны 2 тоот 54 м.кв талбай бүхий хувийн сууц, 30 м.кв талбай бүхий дэлгүүрийн зориулалтай барилга, Б.Г-ын өмчлөлийн, улсын бүртгэлийн Ү-2206017506 дугаарт бүртгэгдсэн Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Хавай таур, Туул гол гудамж 56б байрны 14 тоот 23.12 м.кв талбай бүхий 1 өрөө орон сууц, Х.Н-рын өмчлөлийн, улсын бүртгэлийн Ү-2201008479 дугаарт бүртгэгдсэн Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо, 21 дүгээр хороолол, 4-30 дугаар байрны 1 тоот 41.2 м.кв талбай бүхий орон сууц, Ж.Б-ийн өмчлөлийн, улсын бүртгэлийн Ү-2205053142 дугаарт бүртгэгдсэн Баянгол дүүргийн 11 дүгээр хороо, Хасбаатарын гудамж, 43-р байрны 118 тоот 50.53 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууц, Б.Х-ийн өмчлөлийн, улсын бүртгэлийн Ү-2205065000 дугаарт бүртгэгдсэн Баянгол дүүргийн 11 дүгээр хороо, Хасбаатарын гудамж 43а дугаар байрны 43 тоот 48.94 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууц зэрэг хөрөнгийг битүүмжлэх, хураах ажиллагаа хийгдсэн /хх 54-69/, улмаар төлбөр төлөгч нарт эдгээр хөрөнгийн үнийн саналаа ирүүлэхийг тус тус /хх 70-91/ мэдэгджээ.

 

Төлбөр төлөгч нар нь Х.О-ийн өмчлөлийн зүйлийг 55 000 000 төгрөгөөр, Б.Г-ын өмчлөлийн орон сууцыг 50 000 000 төгрөгөөр, Х.Н-ын өмчлөлийн орон сууцыг 105 000 000 төгрөгөөр, Ж.Б-ийн өмчлөлийн орон сууцыг 110 000 000 төгрөгөөр, Б.Х-ийн өмчлөлийн орон сууцыг 105 000 000 төгрөгөөр худалдах үнэлгээний санал /хх 97/ өгсөн байх ба харин тухайн үл хөдлөх хөрөнгийн өмчлөгч нарын өгсөн үнийн саналыг /хх 92-96/ даруй 5-10 000 000 төгрөгөөр нэмж үнийн саналдаа тусгасан байна.

 

Төлбөр төлөгчийн үнийн саналыг төлбөр авагч Богд банк зөвшөөрөөгүй тухайгаа бичгээр мэдэгдсэн /хх 98/, улмаар шийдвэр гүйцэтгэгчийн 2020 оны 04-р сарын 29-ний өдрийн 4/248, 4/245, 4/246, 4/247 тоот Шинжээч томилох тухай тогтоолоор Сэлэнгэ эйстимэйт ХХК, Файн эйстимэйт ХХК, Хөрөнгө эйстимэйт ХХК, Мөнх оргил трейд ХХК-ийг тус тус шинжээчээр /хх 99-112/ томилжээ.

 

-Шинжээч Сэлэнгэ эйстимэйт ХХК нь Х.О-ийн өмчлөлийн, улсын бүртгэлийн Г-2201021927 дугаарт бүртгэгдсэн Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороо, Баянголын 2 тоот 568 м.кв газар, улсын бүртгэлийн Ү-2201033135 дугаарт бүртгэгдсэн Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороо, Баянголын 39-р гудамжны 2 тоот 54 м.кв талбай бүхий хувийн сууц, 30 м.кв талбай бүхий дэлгүүрийн зориулалтай барилгыг 59 881 500 төгрөгөөр,

 

-Шинжээч Файн эйстимэйт ХХК нь Б.Г-ын өмчлөлийн, улсын бүртгэлийн Ү-2206017506 дугаарт бүртгэгдсэн Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Хавай таур, Туул гол гудамж 56б байрны 14 тоот 23.12 м.кв талбай бүхий 1 өрөө орон сууцыг 37 355 203 төгрөгөөр, Х-ийн өмчлөлийн, улсын бүртгэлийн Ү-2205065000 дугаарт бүртгэгдсэн Баянгол дүүргийн 11 дүгээр хороо, Хасбаатарын гудамж 43а дугаар байрны 43 тоот 48.94 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг 77 716 603 төгрөгөөр,

 

-Шинжээч Хөрөнгө эйстимэйт ХХК нь Х.Нэргүйбаатарын өмчлөлийн, улсын бүртгэлийн Ү-2201008479 дугаарт бүртгэгдсэн Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо, 21 дүгээр хороолол, 4-30 дугаар байрны 1 тоот 41.2 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг 77 003 900 төгрөгөөр,

 

-Шинжээч Мөнх-Оргил трейд ХХК нь Ж.Б-ийн өмчлөлийн, улсын бүртгэлийн Ү-2205053142 дугаарт бүртгэгдсэн Баянгол дүүргийн 11 дүгээр хороо, Хасбаатарын гудамж, 43-р байрны 118 тоот 50.53 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг 80 350 000 төгрөгөөр тус тус үнэлжээ. /хх 125-236/

 

Шинжээч нар дүгнэлт гаргахдаа Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8-р зүйлд заасан үнэлгээний зүйлийн шинж байдал, онцлог, зориулалтыг харгалзан үнэлгээний өртгийн, жишиг үнийн, орлогын аргуудыг хэрэглэн, Google.mn, Зар мэдээ.мн, Үнэгүй.мн, Нэг доор.мн зэрэг сайтын үнэтэй харьцуулан стандартын дагуу үнэлж зах зээлийн үнэлгээ тогтоосон нь шинжээчийн дүгнэлтүүд, гэрч Г.О, Н.Ц, Б.Э, Б.Э нарын мэдүүлгээр тус тус тогтоогдсон байна.

 

Нөгөө талаас, Х.О өмчлөлийн, улсын бүртгэлийн Г-2201021927 дугаарт бүртгэгдсэн Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороо, Баянголын ам 2 тоот 568 м.кв газар, улсын бүртгэлийн Ү-2201033135 дугаарт бүртгэгдсэн Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороо, Баянголын 39-р гудамжны 2 тоот 54 м.кв талбай бүхий хувийн сууц, 30 м.кв талбай бүхий дэлгүүрийн зориулалтай барилгыг 59 881 500 төгрөгөөр үнэлсэн нь өмчлөгчийн гаргасан 50 000 000 төгрөгийн, төлбөр төлөгчийн гаргасан 55 000 000 төгрөгийн үнийн саналаас дээгүүр тогтоогдсоноос гадна хашаа, жорлон зэргийг үнэлээгүй гэх нэхэмжлэгчийн төлөөлөгчийн тайлбар үндэслэлгүй. Өөрөөр хэлбэл, хашаа, бие засах газар зэргийг засч сайжруулах, зөөвөрлөх, буулгах зэргээр салгаж болох зүйл бөгөөд өмчлөх эрхийн гэрчилгээ бүхий үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ хийсэн нь буруу биш гэж дүгнэлээ.

 

Нэхэмжлэгч нь Үнэгүй.мн сайтаас авсан харьцуулсан зургийг нотлох баримтаар ирүүлсэн боловч энэ нь зах зээлийн үнэлгээ болохгүйгээс гадна Б.Х-ийн өмчлөлийн орон сууцны 1 м.кв-ын үнэ 2 500 000 төгрөг байхад 1 555 000 төгрөгөөр үнэлж 46 000 000 төгрөгийн, Б-ийн өмчлөлийн орон сууцны 1 м.квадратын үнэ 2 500 000 төгрөг байхад 1 550 000 төгрөгөөр үнэлж 47 000 000 төгрөгийн, Н-ын өмчлөлийн орон сууцны 1 м.квадратын зах зээлийн үнэлгээ 2 100 000 төгрөг байхад 1 850 000 төгрөгөөр үнэлж 11 000 000 төгрөгийн, Г-ын өмчлөлийн орон сууцны 1 м.квадратын үнэ 2 200 000 төгрөг байхад 1 625 000 төгрөгөөр үнэлж 21 000 000 төгрөгийн зөрүүтэй үнэлж зах зээлийн үнээс 124 000 000 төгрөгөөр доогуур үнэлсэн гэх нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байна.

 

Төлбөр төлөгч нар нь дээрх хөрөнгүүдийг худалдах, төлбөр авагчид төлбөрийг төлөх, шүүхийн шийдвэрийг биелүүлэх арга хэмжээ аваагүй, шийдвэр гүйцэтгэгч нь төлбөрт хураагдсан үл хөдлөх эд хөрөнгийг үнэлүүлэхдээ Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55-р зүйлийн 55.1 дэх хэсэгт заасан журмыг зөрчөөгүй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115-р зүйлийн 115.2.3, 116, 118-р зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 177-р зүйлийн 177.1 дэх хэсэг, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55-р зүйлийн 55.1 дэх хэсэгт заасныг баримтлан Х.О-ийн өмчлөлийн, улсын бүртгэлийн Г-2201021927 дугаарт бүртгэгдсэн Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороо, Баянголын 2 тоот 568 м.кв газар, улсын бүртгэлийн Ү-2201033135 дугаарт бүртгэгдсэн Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороо, Баянголын 39-р гудамны 2 тоот 54 м.кв талбай бүхий хувийн сууц, 30 м.кв талбай бүхий дэлгүүрийн зориулалтай барилга зэргийг 59 881 500 төгрөгөөр,

-Б.Г-ын өмчлөлийн, улсын бүртгэлийн Ү-2206017506 дугаарт бүртгэгдсэн Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Хавай таур, Туул гол гудамж 56б байрны 14 тоот 23.12 м.кв талбай бүхий 1 өрөө орон сууцыг 37 355 203 төгрөгөөр,

 

-Х.Н-ын өмчлөлийн, улсын бүртгэлийн Ү-2201008479 дугаарт бүртгэгдсэн Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо, 21 дүгээр хороолол, 4-30 дугаар байрны 1 тоот 41.2 м.кв талбай бүхий орон сууцыг 77 003 900 төгрөгөөр,

 

-Ж.Б-ийн өмчлөлийн, улсын бүртгэлийн Ү-2205053142 дугаарт бүртгэгдсэн Баянгол дүүргийн 11 дүгээр хороо, Хасбаатарын гудамж, 43-р байрны 118 тоот 50.53 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг 80 350 000 төгрөгөөр,

 

-Б.Х-ийн өмчлөлийн, улсын бүртгэлийн Ү-2205065000 дугаарт бүртгэгдсэн Баянгол дүүргийн 11 дүгээр хороо, Хасбаатарын гудамж 43а дугаар байрны 43 тоот 48.94 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг 77 716 603 төгрөгөөр тус тус үнэлсэн үнэлгээг хүчингүй болгохыг хүссэн Ж.Батболд, Б.Хажидмаа нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.2 дахь хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60-р зүйлийн 60.1, 56-р зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

Шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж эрхтэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Р.АЛТАНТУЯА