Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 10 сарын 14 өдөр

Дугаар 101/ШШ2020/03560

 

 

 

 

 

 

 

 

   2020         10         14

                   101/ШШ2020/035*******0

 

 

 

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Энхжаргал даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

                                                                 

Нэхэмжлэгч: С.Н нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: НШШГГ холбогдох

 

Чингэлтэй дүүрэг, 3 дугаар хороо, ******* гудамж, ******* дугаар байр, ******* тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү-******* дугаарт бүртгэгдсэн, *******2,*******3 мкв талбай бүхий орон сууцны үнэлгээг 1*******5,71*******,*******00 төгрөгөөр үнэлсэн “*******” ХХК-ийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв. 

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П., хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч В.Дэлгэрцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Өсөхжаргал нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч С.Ншүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

НШШГГт иргэн Д овогтой Б, С овогтой Н нараас 142,000,000 гаргуулж “******* ББСБ” ХХК-д олгохоор шийдвэрлэсэн Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарйн 09-ний өдрийн 101 /ШШ2019/0******* дугаар шийдвэрийг албадан биелүүлэх шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байгаа болно. Энэхүү шүүхийн шийдвэрийг албадан биелүүлэх ажиллагааны явцад шийдвэр гүйцэтгэгч нь “*******” ХХК-ийг шинжээчээр томилж, барьцаа хөрөнгө болох иргэн С.Нын өмчлөлийн Чингэлтэй дүүрэг, 3 дугаар хороо, Энхтайвны өргөн чөлөө гудамж, ******* дугаар байрны ******* тоот хаягт байрлах эрхийн улсын бүртгэлийн Ү-******* дугаартай *******2.*******3 м.кв талбай бүхий орон сууцны үнэлгээг 1*******5,71*******,*******00 төгрөгөөр тогтоолгосон байна. Нэхэмжлэгчийн хувьд “*******” ХХК-ийн үнэлж тогтоосон дээрх үнэлгээг дараахь үндэслэлээр эс зөвшөөрч энэхүү нэхэмжлэлийг гаргаж байгаа болно. Үүнд: Барьцаа хөрөнгө болох орон сууц нь хотын төвд, хамгийн ашигтай байрлалд байдаг, хамгийн багадаа гэхэд 200 сая төгрөгөөс буурахгүй үнэлгээтэй байхад шинжээч нь бодит байдалд нийцэхгүй зах зээлийн үнээс хэт доогуур үнэлж өмчлөгчийн өмч хөрөнгийг хэт үнэгүйдүүлж үнэлсэн байна. Нэхэмжлэгчийн хувьд “*******” ХХК-ийн үнэлж тогтоосон дээрх үнэлгээний талаар 2020 оны 7 дугаар сарын 21-ний өдөр мэдсэн бөгөөд Шүүхий шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3-т заасан 7 хоногийн дотор шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн 101/ШЗ2020/******* дугаартай шүүгчийн захирамж гарч, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******5 дугаар зүйлийн *******5.1.11-д заасан үндэслэлээр нхэмжлэлийг хүлээн авахаас татгалзасан. Нэхэмжлэгч би шүүгчийн захирамжид заасан зөрчлийг арилган, нэхэмжлэлийн үндсэн шаардлагаа тодорхой болгож, шүүхэд дахин хандаж дараахь шаардлагыг гаргаж байна.

Иймд С.Нын өмчлөлийн Чингэлтэй дүүрэг, 3 дугаар хороо, Энхтайвны өргөн чөлөө гудамж, ******* дугаар байрны ******* тоот хаягт байрлах эрхийн улсын бүртгэлийн Ү-******* дугаартй *******2,*******3 м.кв талбай бүхий орон сууцын үнэлгээг 1*******5,71*******,*******00 төгрөгөөр үнэлсэн “*******” ХХК-ийн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэв.

 

Хариуцагч НШШГГ, тус байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч В.Дэлгэрцэцэг шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн ******* дугаар захирамжаар Д.Б, С.Н нараас 142,484,075 төгрөгийг гаргуулж “******* ББСБ” ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 2020 оны 8 дугаар сарын 29-ний өдөр үүсгэн явуулж төлбөр төлөгч Д.Б, С.Н нарт шүүхийн шийдвэрийг биелүүлэхийг мэдэгдсэн боловч тогтоосон хугацаанд төлбөрийг төлж барагдуулаагүй. Иймд төлбөр төлөгч Д.Б, С.Ннарын үүргийн гүйцэтгэлд барьцаалсан С.Нын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-******* дугаарт бүртгэлтэй, Чингэлтэй дүүрэг, 3 дугаар хороо, Энхтайвны өргөн чөлөө гудамж, ******* дугаар байр, ******* тоот хаягт байрлах, *******2.*******3 м.кв талбайтай орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 192*******1*******72/03 тоот тогтоолоор битүүмжилж, 2020 оны 5 дугаар сарын 28-ны өдөр 1*******2*******1*******72/05 тоот тогтоолорр хураан авч талуудад үл хөдлөх эд хөрөнгийн үнийн саналаа Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасны дагуу бичгээр ирүүлэхийг мэдэгдсэн төлбөр төлөгч нар 2020 оны ******* дугаар сарын 02-ны өдөр хураасан үл хөдлөх эд хөрөнгийг 550,000,000 төгрөгөөр үнийн санал ирүүлсэнийг төлбөр авагч хүлээн зөвшөөрөхгүй талаар 2020 оны ******* дугаар сарын 12-ны өдөр 458 дугаар албан бичгээр ирүүлсэн тул 2020 оны ******* дугаар сарын 12-ны өдрийн *******/333 дугаар шинжээч томилох тогтоолоор “*******” ХХК-ийн хөндлөнгийн гэрчээр томилон үнэлгээг 1*******5,71*******,*******00 төгрөгөөр үнэлгээг тогтоосон. Хөрөнгийн үнэлгээг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3-т заасны дагуу төлбөр төлөгч, төлбөр авагч талуудад 2020 оны ******* дугаар сарын 19-ний өдөр дугаар албан бичгээр талуудад мэдэгдсэн, төлбөр төлөгч С.Ннь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн *******2 дугаар зүйлийн *******2.1-д заасны дагуу 2020 оны ******* дугаар сарын 23-ны өдөр өөрөө худалдан борлуулах 1 сарын хугацааг авсан боловч худалдан борлуулаагүй болно.

Иймд шийдвэр гүйцэтгэх  ажиллагаа хуулийн дагуу явагдсан тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэв.

 

Зохигчдын тайлбар болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч С.Ннь хариуцагч НШШГГт холбогдуулан шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад гарсан Чингэлтэй дүүрэг, 3 дугаар хороо, ******* гудамж, ******* дугаар байр, ******* тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү-******* дугаарт бүртгэгдсэн, *******2,*******3 мкв талбай бүхий орон сууцны үнэлгээг 1*******5,71*******,*******00 төгрөгөөр үнэлсэн “*******” ХХК-ийн 2020 оны ******* дугаар сарын 18-ны өдрийн 01/40 дугаартай үнэлгээг хүчингүй болгуулахаар гомдлын шаардлага гаргажээ.

 

Хариуцагч нь үл хөдлөх эд хөрөнгө үнэлэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан, үнэлгээ бодитой хийгдсэн, төлбөр төлөгч С.Ннь дээрх үнэлгээний мэдэгдлийг авсны дараа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн *******2 дугаар зүйлийн *******2.1-д зааснаар орон сууцыг өөрөө худалдан борлуулах 1 сарын хугацааг авсан боловч худалдан борлуулаагүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн 101/ШШ2019/0******* дугаартай “Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” захирамжаар Д.Б, С.Ннар нь 142,000,000 төгрөгийг хуваарийн дагуу “******* ББСБ” ХХК-д төлж барагдуулахаар, барьцаа хөрөнгө болох Чингэлтэй дүүрэг, 3 дугаар хороо, ******* гудамж, ******* дугаар байр, ******* тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү-******* дугаарт бүртгэгдсэн, *******2,*******3 мкв талбай бүхий орон сууц зэргээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эвлэрсэн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

 

Энэхүү шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх захирамж гарч, 2019 оны 8 дугаар сарын 08-ны өдөр 101/ГХ2019/0 дугаартай гүйцэтгэх хуудас бичигдэж, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 2019 оны 8 дугаар сарын 29-ний өдөр эхлүүлсэн байна.

 

НШШГГ нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан журмын дагуу холбогдох ажиллагаануудыг хийж, 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдөр “Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол”-ыг үйлдэж, С.Нын өмчлөлийн Чингэлтэй дүүрэг, 3 дугаар хороо, ******* гудамж, ******* дугаар байр, ******* тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү-******* дугаарт бүртгэгдсэн, *******2,*******3 мкв талбай бүхий орон сууцыг битүүмжлэн, төлбөр төлөхийг мэдэгдлүүдийг удаа дараа өгч, улмаар 2020 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн “Эд хөрөнгө хураах тухай тогтоол”-оор хураан авах ажиллагааг явуулжээ.

 

Эдгээрээс үзвэл шийдвэр гүйцэтгэгч нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлд заасан дарааллын дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдсан гэж үзэх ба шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талуудын хэн алин нь дээрх ажиллагаанд гомдол гаргаагүйг үүгээр тэмдэглэх нь зүйтэй.

 

Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д “Дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох доод үнийг дуудлага худалдаа явуулахаас өмнө үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч, өмчлөгч харилцан тохиролцож тогтоосон үнийн, хэрэв тохиролцоогүй бол үнэлгээчний тогтоосон зах зээлийн үнийн 70 хувиар тооцон тогтооно. Үнэлгээчнийг дуудлага худалдаа явуулах эрх бүхий этгээд томилно” гэж заажээ.

 

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас үнийн санал ирүүлэхийг мэдэгдэж, 2020 оны ******* дугаар сарын 02-ны өдөр төлбөр төлөгч С.Н, Д.Б нараас Чингэлтэй дүүрэг, 3 дугаар хороо, ******* гудамж, ******* дугаар байр, ******* тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү-******* дугаарт бүртгэгдсэн, *******2,*******3 мкв талбай бүхий орон сууцыг 550,000,000 төгрөгөөр үнэлж, саналаа ирүүлснийг төлбөр авагч “******* ББСБ” ХХК зөвшөөрөхгүй, шинжээч томилуулах хүсэлтийг 2020 оны ******* дугаар сарын 12-ны өдөр ирүүлсэн байна.

 

Дээрхээс үзвэл төлбөр төлөгч, төлбөр авагч нар нь үл хөдлөх эд хөрөнгийн үнийн талаар харилцан тохироогүй гэж үзэх тул НШШГГ нь 2020 оны ******* дугаар сарын 12-ны өдрийн *******/333 дугаартай “Шинжээч томилох тухай тогтоол”-оор “Хөрөнгө-Эстимэйт” ХХК-ийг үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ тогтоолгохоор шинжээчээр томилж, эрх, үүргийг нь тайлбарласан байна. 

 

“Хөрөнгө-Эстимэйт” ХХК нь 2020 оны ******* дугаар сарын 18-ны өдөр 01/40 дугаартай “Хөрөнгийн үнэлгээний тайлан”-г гаргаж, НШШГГт мөн өдрөө хүлээлгэн өгсөн, улмаар хариуцагч нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3-т заасны дагуу ******* дугаар сарын 19-ний өдрийн “Үнэлгээний мэдэгдэл”-ийг төлбөр төлөгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.д ******* дугаар сарын 22-ны өдөр мэдэгдэж, шийдвэр гүйцэтгэгч тэмдэглэл үйлдсэн болох нь хэрэгт авагдсан бичгийн баримт, зохигчдын тайлбараар тогтоогдож байна.

 

“Хөрөнгө-Эстимэйт” ХХК нь орон сууцны зах зээлийн үнийг 2020 оны ******* дугаар сарын 18-ны өдрийн байдлаар 1*******5,71*******,*******00 төгрөгөөр үнэлж, үнэлгээг гаргахдаа орлогын хандлага, зардлын хандлага, зах зээлийн хандлагын аргуудыг ашигласан байна.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн *******2 дугаар зүйлийн *******2.1-д “Хөрөнгийн үнэлгээний талаар талуудаас гомдол гаргаагүй тохиолдолд төлбөр төлөгч энэ хуулийн 55.3-т заасан шийдвэрийг хүлээн авснаас хойш ажлын 3 өдрийн дотор өөрийн хөрөнгийг уг шийдвэрт зааснаас багагүй үнээр бие даан худалдан борлуулах тухай санал гаргаж болно” гэж зааснаар нэхэмжлэгч С.Ннь хөрөнгийн үнэлгээний талаар гомдол гаргаагүй, улмаар 2020 оны ******* дугаар сарын 23-ны өдөр мөн хуулийн *******2 дугаар зүйлийн *******2.2-т зааснаар үл хөдлөх эд хөрөнгийг өөрөө худалдан борлуулах хугацаа авах хүсэлтийг НШШГГт гаргасан байна.

 

Ийнхүү төлбөр төлөгч нь өөрөө үл хөдлөх эд хөрөнгийг худалдан борлуулах хүсэл зоригоо илэрхийлж буй нь “Хөрөнгө-Эстимэйт” ХХК-ийн үнэлгээний тайланг хүлээн зөвшөөрсөн, ийнхүү зөвшөөрсөний улмаас гомдол гаргаагүй байна гэж үзэх үндэслэлтэй юм. 

 

НШШГГ нь дээрх хуульд заасан хугацааг тооцон, 2020 оны 8 дугаар сарын 07-ны өдөр явуулах анхны албадан дуудлага худалдааны товыг 7 дугаар сарын 21-ний өдөр гаргаж, энэхүү мэдэгдлийг С.Нт 7 дугаар сарын 23-ны өдөр баталгаат шуудангаар хүргүүлснийг шийдвэр гүйцэтгэгч 7 дугаар сарын 29-ний өдрийн тэмдэглэл үйлдсэн байна.

 

Нэхэмжлэгч нь ийнхүү 7 дугаар сарын 29-ний өдөр шүүхэд гомдлын шаардлага гаргасан ба Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн 101/ШЗ2020/******* дугаартай захирамжаар нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага тодорхой бус, урьдчилан шийдвэрлүүлэх журам зөрчсөн үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзжээ.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д “Талууд эд хөрөнгийн үнэлгээний талаархи гомдлоо энэ хуулийн 55.3-т заасны дагуу мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно” гэж заасан бөгөөд дээрхээс үзвэл төлбөр төлөгч С.Ннь уг хугацааг хэтрүүлсэн, өөрөөр хэлбэл үнэлгээний тайланг 2020 оны ******* дугаар сарын 22-ны өдөр С.Нын итгэмжлэгдсэн төлөөлөгчид мэдэгдэж, С.Ннь өөрөө үл хөдлөх эд хөрөнгөө худалдан борлуулах хүсэл зоригоо илэрхийлж байсан зэргээс үзэхэд нэхэмжлэгчийн 7 дугаар сарын 21-ний өдөр үнэлгээний талаар мэдэж, гомдлын шаардлага гаргаж байна гэх тайлбар нь үндэслэлгүй байна.

 

Мөн нэхэмжлэгч нь “... Барьцаа хөрөнгө болох орон сууц нь хотын төвд, хамгийн ашигтай байрлалд байдаг, хамгийн багадаа гэхэд 200 сая төгрөгөөс буурахгүй үнэлгээтэй байхад шинжээч нь бодит байдалд нийцэхгүй зах зээлийн үнээс хэт доогуур үнэлж өмчлөгчийн өмч хөрөнгийг хэт үнэгүйдүүлж үнэлсэн байна ...” гэж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодорхойлон тайлбарлаж байгаа боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй, энэ талаарх баримтыг шүүхэд ирүүлээгүй болно.

 

Эдгээрээс үзвэл хариуцагч НШШГГ нь үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ тогтоолгох ажиллагааг хийхдээ Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль, Иргэний хуульд заасан арга, журмаар явуулаагүй гэх, “Хөрөнгө-Эстимэйт” ХХК нь үл хөдлөх эд хөрөнгийг үнэлэхдээ зах зээлийн үнээс хэт доогуур үнэлсэн, үнэлгээний аргачлалыг буруу тооцсон буюу стандарт зөрчсөн нөхцөл байдал хэрэгт авагдсан бичгийн баримтаар тогтоогдохгүй байхын зэрэгцээ нэхэмжлэгч С.Ннь гомдол гаргах хуулийн хугацааг хэтрүүлсэн байна.

 

            Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгч С.Нын гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

            Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1*******0 дугаар зүйлийн 1*******0.1.2, 11*******, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

    

1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасныг баримтлан НШШГГт холбогдуулан гаргасан “Хөрөнгө-Эстимэйт” ХХК-ийн 2020 оны ******* дугаар сарын 18-ны өдөр 01/40 дугаартай “Хөрөнгийн үнэлгээний тайлан”-гаар хөрөнгө үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч С.Нын гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.  

           

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5******* дугаар зүйлийн 5*******.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т тус тус зааснаар нэхэмжлэгч С.Нын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.  

           

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар тус шүүхийн шүүгчийн 2020 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 101/ШЗ2020/15740 дугаартай “Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай” захирамж нь давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэл хугацаанд хэвээр үйлчилэхийг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурьдсугай.

 

                       

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                        Т.ЭНХЖАРГАЛ