| Шүүх | Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Данзангийн Адъяасүрэн |
| Хэргийн индекс | 136/2017/0003/э |
| Дугаар | 31 |
| Огноо | 2017-03-07 |
| Зүйл хэсэг | 215.3., |
| Улсын яллагч | Ө.Мөнхнавч |
Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2017 оны 03 сарын 07 өдөр
Дугаар 31
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.А даргалж,
нарийн бичгийн дарга Э.Уранбилэг
улсын яллагчаар хяналтын прокурор Ө.Мөнхнавч
хохирогчийн өмгөөлөгчөөр өмгөөлөгч Ж.Жаргалсайхан
шүүгдэгчийн өмгөөлөгчөөр өмгөөлөгч Н.Ууганцэцэг
нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар: Дорноговь аймгийн Цагдаагийн газраас мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж, Аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С.Эд холбогдох эрүүгийн ...дугаартай хэргийг 2017 оны 02 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
С.Э
Шүүгдэгч С.Энь 2016 оны 10 дугаар сарын 01-ний өглөө 04-05 цагийн орчим Дорноговь аймгийн Даланжаргалан сумын 1 дүгээр багийн нутагт Улаанбаатар Сайншанд чиглэлийн хатуу хучилттай замаар ... улсын дугаартай Приус 20 маркийн тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 8.2, 9.1, 9.2 дахь хэсэгт заасныг тус тус зөрчин иргэн Н.Бгийн жолоодож явсан ... улсын дугаартай Киа Пронтер маркийн тээврийн хэрэгслийг мөргөж, зорчигч Ш.Сгийн амь насыг хохироож, Н.Бгийн биед хүндэвтэр гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /прокурорын яллах дүгнэлтээр/
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч С.Эын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 2016 оны 09 дүгээр cарын 30-нд Улаанбаатар хотоос гараад 10 дугаар сарын 01-ний 04 цаг өнгөрч байхад Шивээговь сумын тэнд аваарт орсон. Хэнтий аймгийн Бор–Өндөр сумын иргэн Б ахын машинтай мөргөлдөж осол аваарт орсон тэгээд энэхүү хэрэгт холбогдсон гэсэн мэдүүлэг.
Хохирогч Д.Шын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгт: “... Тухайн өдөр 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр миний охин С нь өөрийн нөхөр Эболон миний төрсөн дүүЧын хүү Л нар орой 21 цаг өнгөрч байхад Дорноговь аймгийн Айраг сум руу хөдөлсөн юм тухайн үед надад эндээс нэг хүн аваад явна гэж хэлж байсан тэгээд дахиж холбогдоогүй, маргааш өглөө нь 07 цагийн үед манай ахын хүү Л утсаар яриад эгчээ бид нар осолд орчихлоо С ухаангүй байна гэж хэлээд утсаа тасалчихаар нь би нөхөр Г, болон ах эгч нартайгаа хамт Дорноговь руу явсан юм... ... улсын дугаартай тээврийн хэрэгслийн үндсэн эзэмшигч нь миний нэрээр байгаа харин даатгал хамтран эзэмшигчээр манай хүргэн болон нөхрийн нэр дээр байгаа... Надад ямар нэгэн гомдол саналгүй мөн ямар нэгэн нэхэмжлэх зүйл байхгүй... “ гэсэн мэдүүлэг
Хохирогч Н.Бгийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2016 оны 09 дүгээр сарын 30- ны орой би машиндаа ачаа ачаад сумынхаа Г, Д нарын хамт хот руу явсан юм. Ингээд Бор-Өндөрөөс Дорноговь аймгийн Даланжаргалан сумын төвөөс засмал замд нилээд Шивээговь сумын цагдаагийн пост арай хүрээгүй ойролцоогоор 03 цагийн үед өөдөөс ирж яваа машин гэрлээ шилжүүлэхгүй тэгээд би гэрлээрээ дохиод хурдаа хасахад нөгөө машин яг зөрөх нь дээ гэтэл урсгал сөрж орж ирээд миний буюу жолоочийн талаар мөргөсөн тэгээд буутал хөл дээрээ зогсож чадахгүй зүүн хөл хугарчихсан байсан. Миний машиныг мөргөсөн машин нь цайвар өнгөтэй приус байсан ба мөн миний араас явсан Харер маркийн машиныг мөргөсөн... Би машинаа жолоодож явсан ба нөгөө хоёр хажууд унтаж явсан. Би эрүүл байсан... Ачаа их байсан учраас 40 орчим км цагийн хурдтай явсан... Миний зүүн хөлний тойг бяцарч, аарцаг, сүүж хугарсан өөр гэмтэлгүй... Намайг өөрийн урсгалдаа явж байхад нөгөө машин урсгал сөрж ирээд мөргөсөн. 100 хувь мөргөсөн машины жолоочийн буруу гэж үзэж байна...” гэснээр /хх-ийн 14-16 дугаар хуудас/
“...Би уг пронтер маркийн автомашинаа авахдаа өөрийн хүү Бийн нэр дээр авсан юм. Миний хүү одоо БНХАУ-ын Уухан хотод сурдаг юм. Миний хүүгийн хувьд санал гомдол байхгүй уг машин миний машин байгаа юм... Миний биеийн байдал тааруу байна би байнгын хэвтэрт одоо байгаа... Миний хувьд эмчилгээний 2,000,000 төгрөг, автомашины эвдрэлд 8,000,000 төгрөг авъя гэж бодож байна, эвдрэлийн үнэлгээний дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа Э залуугийн аав миний хохирлыг бүрэн төлж барагдуулна гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг
Гэрч Ч.Лгийн мөрдөн байцаалтад өгсөн: “... 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр гэртээ байж байгаад орой манай хүргэн С.Энамайг хамт Дорноговь Айраг сум руу яваад ирье гэхээр нь би зөвшөөрөөд тухайн өдрийн 21 цагийн үед бид нар гэрээс гарсан юм. Машинд би С.Эамь хохирогч Ш.С тэгээд замаасаа нэг хүн аваад ...бид нар замд явж байгаад Шивээ-Овоо өнгөрч явахад л болсон яг осол болох үед бол би хойд сандал дээр унтаж байсан юу болсон талаар бол мэдэхгүй байна нэг мэдсэн л машин мөргөлдөөд тэгээд сэрсэн харин манай С ухаангүй засмал замын хажууд хэвтэж байсан юм... Мөнгөлөг өнгийн Приус 20 маркийн автомашинтай явсан харин мөргөлдсөн машин нь би яг сайн хэлж мэдэхгүй байна ямар ч байсан дунд гарын ачааны машин л байсан... Ямар ч байсан эсрэг урсгал руу орж яваад л осол болсон байсан... Миний баруун гар өнгөн хэсэг нь гэмтсэн байна гэж эмч хэлсэн...” гэсэн мэдүүлэг
Гэрч Г.Агийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Би 2016 оны 09 дүгээр сарын 30- ны өдөр Улаанбаатар хотод байж байгаад Дорноговь аймгийн Айраг сум явах санаатай байж байхад манай эгч Айраг сум руу явах машины дугаар facebook-с хараад надад нэг дугаар өгсөн. Би уг дугаар луу залгаад Айраг сум явах машин мөн үү гэхэд тиймээ гэж хэлсэн. Тэгээд намайг 21-22 цагийн орчим Шар хадны 2-ын буудал дээр саарал өнгийн Приус 20 машинтай залуу ирсэн. Машин дотор нь суухад урд талын суудал дээр нэг эмэгтэй хүн хойд талын суудал дээр 1 эрэгтэй хүн сууж байсан. Тэгээд шууд Улаанбаатар хотоос гараад явсан... Унтаж байхад тас гээд л дуу гарах шиг болсон тэгээд сэрээд урд талын суудал дээр сууж явсан эмэгтэй машин дотор байхгүй жолооч миний хажууд сууж явсан эрэгтэй хүн бид гурав сууж байсан... Миний хувьд унтаад явж байсан яг мөргөлдөхийг нь хараагүй ээ... Приус 20 маркийн тээврийн хэрэгслийн жолооч архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан... Санал гомдол байхгүй...” гэсэн мэдүүлэг
Гэрч Л.Гын мөрдөн байцаалтад өгсөн: “... Би 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр Б жолоочтой Хэнтий аймгийн Бор-Өндөр сумаас цагаан өнгийн ... улсын дугаартай Киа пронтер маркийн тээврийн хэрэгслийн голын сандал дээр суугаад ... хар зам дээр гараад явж байхад гэнэт л хүчтэй тас гээд л дуугарсан би урагшаа толгойгоороо шил мөргөсөн байх тухайн үед шөнө дугуй засаад ядраад унтаад явж байсан юм. Тэгээд машинаасаа буугаад хартал манай машины урд талын шил, нүүр хэсэг зөв талын хаалга нь арагшаагаа чихэгдсэн урд талын дугуй нь банкиндаа наалдсан байдалтай жолооч Б намайг харахад машиныхаа гадаа байсан, мөн манай машины хойд талд саарал өнгийн Тоёота харер маркийн машин зогсож байсан тэр машины мөн урд талын гупер хэсэг нь салсан байдалтай байсан. Цаана засмал замын цаад талд саарал өнгийн приус 20 маркийн тээврийн хэрэгслийн зүүн тал нь тэр чигтээ базсан цаас шиг болсон байсан маш их эвдэрчихсэн байсан... Б огт архи уугаагүй... Миний биеийн байдал зүгээрээ...” гэсэн мэдүүлэг
Гэрч Ц.Дгийн мөрдөн байцаалтад өгсөн: “... Би 2016 оны 09 дүгээр сарын 30- ны өдөр Хэнтий аймгийн Бор-Өндөр сумаас Бгийн цагаан өнгийн ... улсын дугаартай Киа Пронтер маркийн тээврийн хэрэгсэлтэй мөн Гын хамт бид гурав шөнө 23 цагийн орчим Улаанбаатар хотруу хөдөлсөн, Бор-өндөр сум Даланжаргалан сумын хооронд машины хойд талын дугуй хагараад бид гурав янзлаад 04 цагийн орчим хатуу хучилттай засмал зам дээр гараад Шивээ-Овоо сум орох гээд явж байхад суудлын жижиг тэрэг шууд өөдөөс ирээд жолоочийн талаар манай машиныг яах ийхийн зуургүй маш хүчтэй мөргөсөн, тЭэд Б газарт унасан би буугаад Бгийн доод талд нь дээлийг нь дэвсэж өгсөн босож чадахгүй байсан юм. Тэгээд манай ачааны машины хойд талд саарал өнгийн дунд гарын жип машины урд талын гупр салж унасан байдалтай байсан, мөн засмал замын цаана саарал өнгийн приус маркийн машины нүүр кабин хэсэг нь бүхэлдээ эвдэрсэн байдалтай байсан... Б огт архи уугаагүй байсан... Миний биеийн байдал зүгээрээ...” гэсэн мэдүүлэг,
Замын цагдаагийн байцаагчийн 2016 оны 10 сарын 06-ны өдрийн 60 тоот шинжээчийн дүгнэлтэд Зам тээврийн осол гарах болсон шалтгаан нь Тоёота Приус маркийн ... улсын дугаартай мөнгөлөг өнгийн автомашиныг жолоодож явсан С.Энь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 8 дугаар зүйлийн 8.2-т заасан “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэсэн заалтыг мөн дүрмийн 9 дүгээр бүлгийн 9.1-д заасан Жолооч хөдөлгөөний эрчим тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа замын болон цаг агаарын нөхцөл хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэсглийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна гэсэн заалтыг мөн бүлгийн 9.2-т заасан Жолооч хөдөлгөөнд аюул саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас осол гаргасан гэсэн дүгнэлт, Шүүх эмнэлгийн шинжээчийн 2016 оны 11 сарын 01-ний өдрийн 1391 тоот дүгнэлтэнд Бгийн биед зүүн нүдний ухархай дотор хана, цээжний баруун талын 3, 5 дугаар хавирганы далд хугарал, зүүн умдаг яс суудал ясны дээд салаа, зүүн тойг ясны далд хугарал, хацар, зүүн гуя, зүүн өвдөгний зөөлөн эдийн няцралт, зулгаралт зэрэг гэмтлүүд тогтоогдсон.
Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна гэсэн дүгнэлт,
Хэргийн газрын үзлэг /хх-ийн 03-11/
Эд зүйл баримт бичиг хураан авах тогтоол /хх-ийн 43-44/
Шинжилгээ хийх шинжээч томилох тогтоол /хх-ийн 45,59, 62, 76, 80, 84, 97, 100/
Шинжээчийн дүгнэлт /хх-ийн 49-50, 51-58, 60-61, 98, 101/
Ашид билгүүн ХХК-ний хохирлын үнэлгээ /хх-ийн 64-73/
Шинжээчдийн техникийн дүгнэлт /хх-ийн 74-75, 78-79, 82-83/
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 85-86/
Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 221-222/ Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, схем зураг, гэрэл зургийн үзүүлэлт зэргийг шинжлэн судлав.
Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлэгдсэн, энэ хэрэгт хамааралтай, нотолгооны ач холбогдол бүхий дээрхи нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж харьцуулан судалсны үндсэн дээр шүүгдэгч С.Эыг 2016 оны 10 дугаар сарын 01-ний өглөө 04-05 цагийн орчим Дорноговь аймгийн Даланжаргалан сумын 1 дүгээр багийн нутагт Улаанбаатар Сайншанд чиглэлийн хатуу хучилттай замаар ... улсын дугаартай Приус 20 маркийн тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 8 дугаар бүлгийн 8.2-т заасан “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно”, гэсэн заалтыг ,мөн дүрмийн 9 дүгээр бүлгийн 9.1-д заасан “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна...” гэсэн заалтыг, мөн бүлгийн 9.2-т заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг тус тус зөрчин иргэн Н.Бгийн жолоодож явсан ... улсын дугаартай Киа Пронтер маркийн тээврийн хэрэгслийг мөргөж, зорчигч Ш.Сгийн амь насыг хохироож, Н.Бгийн биед хүндэвтэр гэмтэл учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь нотлогдож байна гэж шүүхээс үзлээ.
Иймд шүүгдэгч С.Эыг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал зөрчсөний улмаас бусдын амь насыг хохироосон, бусдын биед хүндэвтэр гэмтэл учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч С.Энь ... улсын дугаартай Приус 20 маркийн тээврийн хэрэгсэл жолоодож явсан ба уг тээврийн хэрэгсэл хохирогч Д.Шын эзэмшлийнх болох нь .... дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээгээр нотлогдож байна. Хавтаст хэргийн 24 дүгээр талд хохирогч Д.Шын “Надад ямар нэгэн гомдол санал байхгүй, нэхэмжлэх зүйл байхгүй” гэсэн мэдүүлгээр хохирогч Д.Шт эд материалын хохиролд төлөх төлбөргүй гэж үзлээ.
Мөн хохирогч Н.Бгийн шүүхэд ирүүлсэн “...миний хохирлыг бүрэн барагдууласан тул ямар нэгэн гомдол байхгүй, ял шийтгэлийг хөнгөрүүлж өгөхийг хүсэж байна” гэсэн хүсэлтээр шүүгдэгч С.Эыг хохирогч Н.Бгийн эрүүл мэнд болон эд хөрөнгөнд учирсан материаллаг хохирлыг төлж барагдуулсан гэж үзлээ.
Хэрэгт хавсаргагдан ирсэн шүүгдэгч С.Эын .... дугаартай жолоочийн үнэмлэхийг нэмэгдэл ял оногдуулахтай холбогдуулан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд шилжүүллээ.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь урьд цагдан хоригдсон хоноггүй, битүүмжилсэн эд хөрөнгө байхгүй болохыг дурьдах нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч С.Эын бусдад төлөх төлбөргүй байдал хохирогч нарт учирсан материаллаг хохирлыг нөхөн төлсөн, анх удаагаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшиж байгаа зэргийг ял шийтгэл хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож оногдуулах ял шийтгэлийг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж шийдвэрлэлээ.
Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290 дүгээр зүйлийн 290.3 дахь хэсэг, 294-298 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч С.Эын тээврийн хэрэгслийн хөдөлөөний аюулгүй байдлын журам зөрчин бусдын амь насыг хохироосон, бусдын биед хүндэвтэр гэмтэл учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Эын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасч, 3 жил 1 сар хорих ял шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Эд оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.
4.Шүүгдэгч С.Энь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
5.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Эын №1038124 дугаартай жолоочийн үнэмлэхийг нэмэгдэл ял оногдуулсантай холбогдуулан Дорноговь аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд шилжүүлсүгэй.
6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 48 дугаар зүйлийн 48.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Эд оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилээр хасах ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс тооцсугай.
7.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Эд оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзэж тэнсэж, хянан харгалзах хугацааг 2 жилээр тогтоон засрал хүмүүжилд нь хяналт тавих үүргийг Дорноговь аймаг дахь Цагдаагийн газарт даалгасугай.
8.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 65 дугаар зүйлийн 65.1, дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Эд урьд авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
9.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
Энэхүү шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч уг тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.А