Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 03 сарын 07 өдөр

Дугаар 31

 

 

 

 


            Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн  283, 284, 286, 290 дүгээр зүйлийн 290.3 дахь хэсэг, 294-298 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

          1.Шүүгдэгч Арвай овогт Сайханбаярын Энхжаргалын тээврийн хэрэгслийн хөдөлөөний аюулгүй байдлын журам зөрчин бусдын амь насыг хохироосон, бусдын биед хүндэвтэр гэмтэл учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

    2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Энхжаргалын  тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасч, 3 жил 1 сар  хорих ял шийтгэсүгэй.

 

          3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Энхжаргалд оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

 

          4.Шүүгдэгч С.Энхжаргал нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

 

          5.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Энхжаргалын  №1038124  дугаартай жолоочийн үнэмлэхийг нэмэгдэл ял оногдуулсантай холбогдуулан Дорноговь аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд шилжүүлсүгэй.

 

           6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 48 дугаар зүйлийн 48.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Энхжаргалд оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг  3  жилээр хасах ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс тооцсугай.

  

           7.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Энхжаргалд оногдуулсан  хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзэж  тэнсэж, хянан харгалзах хугацааг 2 жилээр  тогтоон засрал хүмүүжилд нь хяналт тавих үүргийг Дорноговь аймаг дахь Цагдаагийн газарт даалгасугай.

 

           8.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 65 дугаар зүйлийн 65.1, дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Энхжаргалд урьд авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

                   

9.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

Энэхүү шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч уг тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

                  

 

ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                              Д.АДЪЯАСҮРЭН