Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Дамдинжавын Ганболд |
Хэргийн индекс | 101/2020/00037/И |
Дугаар | 558 |
Огноо | 2020-02-10 |
Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 02 сарын 10 өдөр
Дугаар 558
2020 оны 02 сарын 10 өдөр | Дугаар 101/ШШ2020/00558 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ганболд даргалж, шүүгч .............. нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: .Т.Д нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Г.Т-т холбогдох
Зам тээврийн ослын улмаас эд хөрөнгөд учирсан гэм хорын хохиролд 2,365,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Днь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Баатарсүрэн овогтой Г жолоодож 2018 оны 12 сарын 28-ны өдөр Баянзүрх дүүргийн 11-р хорооны нутаг дэвсгэрт тээврийн товчооны зүүнээс баруун тийш чиглэлд Дминий эзэмшлийн Land Cruiser 200 маркын .. улсын дугаартай тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцож явах үед Тын ....... улсын дугаартай Nissan Wingroad маркийн тээврийн хэрэгслийг жолоодон төв замын тээврийн хэрэгслийг өнгөрөөхгүй туслах замаас орж ирж автотээврийн осол гаргасан. Уг тээврийн осол нь Б.Га.н буруутай үйлдлээс биш .... улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан Тын буруутай үйлдлээс болж миний эзэмшлийн тээврийн хэрэгсэлд 2365000 (хоёр сая гурван зуун жаран таван мянга) төгрөгний хохирол учирсныг БЗД-ийн ЗЦ-ийн тасгийн ахмад ...........Хөрөнгийн үнэлгээний “Хас үнэлгээ” ХХК-ийн үнэлгээний актаар нотлогдсон. Уг хохирлын мөнгөн төлбөрийг Т нь өөрийн бололцоогоор төлж барагдуулна гэсэн боловч одоог хүртэл мөнгө өгч хохирол барагдуулаагүй тул БЗД-ийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандахад хүрэв. Иймд бидний хохирол болох 2365000 (хоёр сая гурван зуун жаран таван мянга) төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 70200 (далан мянга хоёр зуун) төгрөгний хохирлын нэхэмжлэлийг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Г. нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2 365 000 төгрөг гаргуулна. Учир нь цагдаа дээр хохирол төлнө гэсэн боловч төлөөгүй. Өөрөө машинаа янзлуулсан гэв.
Хариуцагч Т нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тухайн үед намайг мөргөж машин эвдэж хохирол учруулаад хэзээ хойно 2-3 сарын дараа манай гэрийн хүн харвалт өгч ам хамар нь мурийгаад би жил гаран эмнэлэг хөөгөөд өнөөдөр би өөрөө 2 чих шуугиад юм дуулах муутай болсон. Би тэтгэврийн хүн. 30 сарын зээл авч эхнэрээ эмчлүүлээд өөрийгөө эмчлүүлж явна. Тухайн үед би хүний хүүхдийн мууг үзээд яахав гэж бодоод би юм хэлээгүй. Миний бие болон эхнэрийн биеийн эрүүл мэндэд учирсан хохирлыг нэхэх болно. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна.
Нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй. Учир нь би өөрөө хохирсон. Ослоос 3 сарын дараа эхнэр харавсан. Миний чих шуугиад байгаа. Жил гаруй эмнэлгээр явсан. Нэхэмжлэгчид 500,000 төгрөг өгөөд эвлэрэх санал тавьсан. Эвлэрэх боломжгүй гэсэн гэв.
Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Днь зам тээврийн ослын улмаас эд хөрөнгөд учирсан гэм хорын хохиролд 2,365,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
Хариуцагч Т нь осол болсон талаар маргаагүй боловч осол гарсан шалтгаанд буруугүй, өөрийн болон эхнэрийн эрүүл мэндэд хохирол учирсан гэх үндэслэлээр нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж маргаж байна.
Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.
Хариуцагч Т нь 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдөр ...... улсын дугаартай автомашиныг жолоодож явахдаа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 15.9-д заасныг зөрчсөний улмаас нэхэмжлэгчийн төлөөлөгчийн жолоодож явсан ........ улсын дугаартай автомашинтай мөргөлдөж зам тээврийн осол гаргасан болох нь Баянзүрх дүүрэг дэх Замын цагдаагийн хэлтсийн Зөрчлийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн материал, үүнд зам тээврийн осол, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгээр тогтоогдсон байдал, ослын газрын бүдүүвч зураг, хариуцагч Таас 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдөр авсан мэдүүлгийн тэмдэглэл, 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны тэмдэглэл, мөн өдрийн 590 дугаар шийтгэлийн хуудас зэргээр тогтоогдож байна. /хэргийн 4-11 дүгээр тал/
Энэхүү зөрчлийн улмаас хариуцагч Тт Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 51 дэх хэсэгт зааснаар 100 нэгж буюу 100,000 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулсан байна. Хариуцагч нь энэхүү ослын гэм бурууг хүлээн зөвшөөрсөн болох нь дээрх 590 дугаар шийтгэлийн хуудсаар ногдуулсан 100,000 төгрөгийг төлсөн, энэ талаар гомдол гаргаагүй гэх тайлбараар тогтоогдож байна. Иймд зохигчийн маргаж буй зам тээврийн осолд буруугүй гэх хариуцагчийн тайлбар үндэслэлгүй.
Зам тээврийн ослын улмаас хохирол учирсан .......... улсын дугаартай Ланд Куйзер-200 маркийн автомашин нь нэхэмжлэгч Т.Д. өмчлөлийн эд хөрөнгө болох нь тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбараар тогтоогдож байна. /хэргийн 9 дүгээр талын ар/
Улмаар уг автомашинд учирсан хохирлыг “Хас үнэлгээ” ХХК нь 2,365,000 төгрөгөөр тогтоожээ. Хариуцагч нь энэхүү үнэлгээний талаар маргахгүй байна.
Харин хариуцагч нь зам тээврийн ослын улмаас эрүүл мэндэд хохирол учирсан гэж маргасан боловч өөрийн тайлбарыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нотлоогүй. Хэрэгт 2019 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 16673 дугаар яаралтай тусламжийн хуудас байх боловч энэ нь зохигчийн маргаж буй зам тээврийн осолд шалтгаант холбоотой гэх үйл баримт тогтоогдохгүй байна. Түүнчлэн зам тээврийн осолд хариуцагч буруутай нь нэгэнт тогтоогдож байх тул эрүүл мэндэд учирсан гэх хохирол нь нэхэмжлэлийн шаардлагыг багасгах үндэслэл болохгүй юм.
Эдгээр үндэслэлээр нэхэмжлэлийг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар хариуцагч Таас зам тээврийн ослын улмаас учирсан гэм хорын хохиролд 2,365,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Т.Д.д олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 52,790 төгрөг, Баянзүрх дүүргийн татварын хэлтсээс 17,410 төгрөг гаргуулж, тус тус нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчин төгөлдөр болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ГАНБОЛД