Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Эрдэнэчимэгийн Энэбиш |
Хэргийн индекс | 101/2020/04103/И |
Дугаар | 101/ШШ2020/03431 |
Огноо | 2020-10-05 |
Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 10 сарын 05 өдөр
Дугаар 101/ШШ2020/03431
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Энэбиш даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: Б.Д
Хариуцагч: Я.Б
Зээлийн гэрээний үүрэгт 3,000,000 төгрөг гаргуулах үндсэн, хэлцэл хүчин төгөлдөр бусад тооцуулах сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.М*******, өмгөөлөгч Б.С*******, хариуцагч Я.Б, нарийн бичгийн даргаар Б.Ганчимэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.Д шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон төлөөлөгч Б.М******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ягаан овогтой Б нь иргэн Б*******ы Доос 3 сая төгрөгийг хувьдаа туслалцаа үзүүлээч гэж аваад өнөөдрийг хүртэл өгөлгүй уг иргэнийг хохироож байна. Б.Д нь амьдралын бололцоо муу өндөр настан ээжийгээ асран хамгаалж хоёулаа нийгмийн халамжийн мөнгөөр амьдардаг эмзэг бүлгийн хүмүүс байна. Я.Бээс зээлүүлсэн мөнгөө нэхэхээр өгнө өгнө гэсээр өнөөдрийг хүрчээ. Я.Б хавсралтад буй баримтыг үйлдээд мөн л үүргээ биелүүлэлгүй яваад байгаад гомдолтой байна. Я.Б нь Б.Дийг шүүх цагдаадаа өг гэж хүссэний дагуу зөрчигдсөн эрхээ хамгаалуулахаар хандаж байгааг хүлээн авна уу гэв.
Хариуцагч Я.Б шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Б.Д нь надаас 3,000,000 төгрөг гаргуулахаар тус шүүхэд нэхэмжлэл гаргасан байна. Дээрх нэхэмжлэл бол ямар ч хууль зүйн үндэслэлгүй байх тул бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Ер нь Б.Д нь 2016 оноос “Намъянжү” саунд ажиллаж байсан бөгөөд би үйлчлүүлэгч нь байсан ба Б.Доор биеэ үрүүлэх үйлчилгээ хийлгэдэг болсноос эхлэн мэднэ. Би Б.Дид мөнгөний туслалцаа буюу гар цайлган 50,000-600,000 төгрөгийг удаа дараа өгч байсан. Ийм байхад би түүнээс мөнгө авах ямар ч шаардлага байхгүй. Харин ч би өөрийнхөө хувцас, өвөл, зуны гутал, пүүз зэргийг 4 жил дараалан түүнд бэлэг болгож өгч байсан. Мөн би Б.Дийг сурахад нь тусалж, бүрэн бус боловсролын гэрчилгээ авахад нь дэмжлэг үзүүлж байсан. Дэмжлэг үзүүлснээр барахгүй дахин “Библи”-ийн сургуульд хүртэл оруулж байсан. Иймээс эсрэгээрээ би түүнээс дээрх гаргасан зардлуудаа нэхэмжпэх байтал харин надаас мөнгө нэхэмжилж байгаад гайхаж байна. Нөгөө талаар манай эхнэр Т.Ундармаа нь 2019 онд Б.Дид хандан нэр төрөө сэргээлгэх гомдол өргөдлийг Баянзүрх дүүргийн Цагдаагийн 1-р хэлтэст гаргасан ба үүнд Б.Д нь хонзогнож, намайг БНСУ-д ажиллаж, мөнгө олж байгаа гэдэг байдлаар зохиож дурын тоо хэлж 3,000,000 төгрөг нэхэмжлээд байна. Тэгвэл Б.Д ямар эх үүсвэрийн мөнгөөр уг 3,000,000 төгрөгийг хаанаас олоод надад өгснийг нотлуулахыг хүсч байна. Миний бие Я.Б нь нэхэмжлэгч Б.Доос 3,000,000 төгрөгийг огт аваагүй. Нэхэмжлэгч Б.Дийн нэхэмжлэлд хавсаргасан баримтаас харахад “Мөнгө төлнө” гэсэн амлалтыг нотолсон баримт”-ыг хавсаргав гэжээ. “Мөнгө төлнө” гэсэн баримтыг нь 2020.07.04-нөөс 05-ны үеэр түүний өмгөөлөгч нар намайг дуудан ирүүлж, нөхөж бичүүлсэн шалтгаан нь Б.С******* гэх нэртэй өмгөөлөгч, мөн туслах нь гэх Д.М******* нар нь намайг Баянзүрх дүүргийн 13-р хороонд байрлах Солонгос ресторанд намайг дуудан ирүүлж, уг бичгийг бичүүлэн авсан. Д.М******* нь удаа дараа утсаар намайг дарамтлан “нотлох баримт чинь байгаа шүү, хохчино шүү, шүүхээр явна шүү, чи хүнийг өмссөн зүүснээр нь дүгнэдэг юу вэ, тэр дүүргийн шүүх дээр ир, энэ дүүргийн шүүх дээр ир ” гэх мэтээр байнга дарамталж байсан. Тухайлбал би Б.Доос мөнгө авах шаардлага надад байхгүй, тэр хүн надад мөнгө зээлүүлэх боломж ч байхгүй, өөрөө арай ядан амьдарч байгаа хүн” гэж бодит байдлыг хэлэхэд миний энэ үгийг мушгин өмгөөлөгч нар нь “чи хүнийг өмссөн зүүснээр нь хэлдэг” хэн бэ гэж хэлж намайг мушгин дарамталдаг байсан. Үүнийгээ нотолж Б.Дийн нэхэмжлэлд “Б.Д нь амьдралын бололцоо муу өндөр настан ээжийгээ асран хамгаалж хоёулаа нийгмийн халамжийн мөнгөөр амьдардаг эмзэг бүлгийн хүмүүс байна” гэж нэхэмжлэлдээ бичиж нотолсон байна. Тодруулбал эмзэг бүлгийн, өндөр настан ээжийгээ асран хамгаалж, нийгмийн халамжийн мөнгөөр амьдардаг Б.Д нь надад 3,000,000 төгрөгийг зээлүүлэх боломж байхгүй гэдэг нь тодорхой билээ. Тэгээд энэ хоёр өмгөөлөгч гэх Д.М******* болон Б.С******* нар нь надад хандан “та мөнгөө өгөх хувиараа хийгээд өгсөн байхад л болно” гэж надаас салж өгөхгүй байсан, өмнө нь Д.Мэнд-баяр нь удаа дараа утсаар дарамталж, ирж гарын үсэг өг" гэж байнга утсаар яриад зовоогоод байсан, тэд нараас салахын тулд арга ядаад бичиг хийж өгсөн. Ер нь Б.Д нь өөрийнхөө өмнөөс өмгөөлөгч гэх нэртэй хүмүүсийг над руу явуулж, тэд нараар байнга утсаар дарамтлуулан, дуудан ирүүлж, өмгөөлөгч Д.М******* болон Б.С******* нар нь бичиг хийлгэсэн нь хууль зөрчсөн байна. Өөрөөр хэлбэл над дээр Б.Д өөрөө ирээгүй байхад түүний өмнөөс ирсэн байна. Тэгээд ч өмгөөлөгч нар ингэж ажил явуулах ёсгүй, тэр тусмаа эсрэг талын хувь иргэн дээр ирж, хүний өмнөөс нөхөн бичиг хийлгүүлж авах, мөн уулзах хууль байхгүй юм байна гэдгийг би хожим мэдлээ.
Ингэж өөрсдийгөө өмгөөлөгч гэж хэлээд ирсэн өмгөөлөгч нар намайг дуудаж, хууль зөрчиж, нөхөж хийлгэсэн баримт нь хуулийг ноцтой зөрчиж байгаа учраас “мөнгө төлнө” гэсэн амлалт гэх баримтыг хүчин төгөлдөр бусд тооцож өгнө үү. Иймд би Б.Доос 3,000,000 төгрөгийг хувьдаа туслалцаа үзүүлээч гэж огт аваагүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Хариуцагч Я.Б шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Нэхэмжлэгч Б.Д нь Я.Б надад холбогдуулан тус шүүхэд 3,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргасан ба уг нэхэмжлэлийг би бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Миний бие Я.Б нь нэхэмжлэгч Б.Доос 3,000,000 төгрөгийг огт аваагүй юм. Б.Д нэхэмжлэлийн шаардлагаа нотолсон баримт гэх “Мөнгө төлнө” гэсэн баримтыг нь 2020.07.04-нөөс 05-ны үеэр түүний өмгөөлөгч нар намайг дуудан ирүүлж, нөхөж бичүүлсэн шалтгаан нь Б.С******* гэх нэртэй өмгөөлөгч, мөн туслах нь гэх Д.М******* нар нь намайг Баянзүрх дүүргийн 13-р хороонд байрлах Солонгос ресторанд намайг дуудан ирүүлж, надад хандан “та мөнгөө өгөх хувиараа хийгээд өгсөн байхад л болно" гэж хууран, надаас салж өгөхгүй байсан, өмнө нь Д.Мэнд-баяр нь удаа дараа утсаар дарамталж, ирж гарын үсэг өг” гэж байнга утсаар яриад зовоогоод байсан ба утсаар намайг дарамтлан “нотлох баримт чинь байгаа шүү, хохчино шүү, шүүхээр явна шүү, чи хүнийг өмссөн зүүснээр нь дүгнэдэг юу вэ, тэр дүүргийн шүүх дээр ир, энэ дүүргийн шүүх дээр ир ’’ гэх мэтээр шүүхийн нэр барьж, намайг айлгасан, салахын тулд, ингээд л болчихно гэж ойлгон, надаар бичүүлэн авсан ба гэтэл энэ баримтыг ашиглаж, шүүхэд нэхэмжлэл гаргасан байна. Миний бие Я.Б нь Б.Доос мөнгө авах шаардлага байхгүй, тэр хүн надад мөнгө зээлүүлэх ч боломж байхгүй, амьдралын бололцоо тааруу тул юу гэж надад 3,000,000 төгрөг зээлүүлэх билээ. Би Б.Доос мөнгө аваагүй, энэ хүн надад мөнгө зээлүүлэх боломж бололцоогүй хүн гэж хэлэхэд, түүний өмгөөлөгч нар нь миний энэ хэлсэн үгийг мушгин “чи хүнийг өмссөн зүүснээр нь хэлдэг” хэн бэ гэж үгээр идэж, дарамталж байсан. Нэхэмжлэгч нь мөнгө өгөх боломжгүйгээ нотолж, шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Б.Д нь амьдралын бололцоо муу, өндөр настан ээжийгээ асран хамгаалж хоёулаа нийгмийн халамжийн мөнгөөр амьдардаг эмзэг бүлгийн хүмүүс байна ..." гэж бичиж нотолсон байдаг. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа өөрөө нотлох үүрэгтэй Хэдэн ширхэг ямар дэвсгэрт надад өгсөн болон мөнгө шилжүүлсэн баримтаа өөрөө шүүхэд гаргаж нотлох ёстой гэж ойлгож байна. Энэ их мөнгийг аливаа хүн баримтгүйгээр хэн нэг этгээдэд ямар нэгэн баримтгүйгээр өгөх ойлголт байхгүй юм. Иймээс Б.Д нь өөрийнхөө өмнөөс өмгөөлөгч гэх нэртэй хүмүүсийг над руу явуулж, тэд нараар байнга утсаар утастуулан дарамтлуулж, намайг дуудан ирүүлж, өмгөөлөгч гэх Д.М******* болон Б.С******* нар нь хууль бусаар бичиг хийлгэсэн нь хууль зөрчсөн байна. Тодруулбал над дээр Б.Д өөрөө ирээгүй байхад түүний өмнөөс тэд ирсэн байна. Тэгээд ч өмгөөлөгч нар ингэж ажил явуулах ёсгүй, тэр тусмаа эсрэг талын хувь иргэн дээр өөрсдөө гүйн ирж, намайг дуудан, хүний өмнөөс нөхөн бичиг хийлгүүлж авах, мөн уулзах хууль байхгүй юм байна гэдгийг би хожим мэдлээ.
Иймд “мөнгө төлнө” гэсэн амлалт гэх баримтыг хууль бусаар, бусдаар, нөхөж хийлгэсэн тул уг баримтыг хүчин төгөлдөр бусд тооцож өгнө үү гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.Д, хариуцагч Я.Бэд холбогдуулан 2013 онд зээлдүүлсэн 3,000,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, нэхэмжлэгчээс мөнгө зээлж байгаагүй, би өөрөө тусалж байсан гэх тайлбарыг, мөн хариуцагч нэхэмжлэгчид холбогдуулан 2020.07.05-нд бичсэн мөнгө төлөх тухай амлалтын хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцуулах сөрөг нэхэмжлэл гаргасныг нэхэмжлэгч тал эс зөвшөөрч хариуцагчид хүч хэрэглэсэн, дарамталж бичүүлээгүй гэх тайлбарыг тус тус гаргажээ.
Үндсэн болон сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.
Нэхэмжлэгч, хариуцагчид 3,000,000 төгрөгийг зээлдүүлсэн үндэслэлээр мөнгө гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж, тус 3,000,000 төгрөгийг хариуцагч 2020 оны 07 дугаар сарын 06, 10 дугаар сарын 06, 2021 оны эхний улиралд багтаан төлөхийг зөвшөөрсөн баримтыг нотлох баримт болгон шаарджээ. Мөн Зохигч 2020 оны 05 дугаар сарын 22-ны өдөр мөнгө төлөх тухай хэлцэл хийсэн баримт хэрэгт нотлох баримтаар авагдсан байна.
Хариуцагч нэхэмжлэлээс бүхэлд нь татгалзсан бөгөөд зохигчийн хооронд зээлийн гэрээний харилцаа үүсээгүй гэж, мөнгө өгөх тухай амлалт, хэлцэл нь нэхэмжлэгчийн зүгээс хариуцагчийн гэр бүл, сэтгэл зүйн дарамт үзүүлсний улмаас аргагүйн эрхэнд бичиж өгсөн гэх тайлбарыг шүүх хуралдаанд гаргажээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.5, 25 дугаар зүйлийн 25.2.1-д зааснаар зохигч мэтгэлцэх эрхээ хэрэгжүүлэхдээ хэргийн талаар үнэн зөв, бодит байдалд нийсэн тайлбарыг гаргах үүрэг хүлээдэг. Нэхэмжлэгч талын шүүхэд болон шүүх хуралдаанд шаардлагаа нотолж гаргасан тайлбар, баримт нь зохигчийн хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэнийг хангалттай нотлох эргэлзээгүй баримт гэж үзэхээргүй байна. Түүнчлэн уг хэлцэл гэх баримт, амлалт нь хэргийн бодит байдалд нийцэхгүй байх бөгөөд, хожим үйлдсэн талаар хэргийн оролцогч маргахгүй бөгөөд нэхэмжлэгч тал өөр бусад нотлох баримтаар шаардлага, түүний үндэслэлээ шүүхэд нотлоогүй байна.
Түүнчлэн нэхэмжлэгч 3,000,000 төгрөгийг хэзээ, ямар нөхцөлд хариуцагчид зээлдүүлсэн, зээлийн гэрээний харилцаа үүссэн болон зохигчийн хооронд эрх зүйн харилцаа тогтоосон үйл явдлыг нэхэмжлэгч тал тодорхойлж чадахгүй байгаа нь нэхэмжлэлийн үндэслэлийг үгүйсгэж байна. Иймд зохигчийн хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар зээлийн гэрээний харилцаа гэж үзэх үндэслэлгүй тул нэхэмжлэгчийн хариуцагчаас 3,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Хариуцагчийн зүгээс хэрэгт нотлох баримтаар авагдсан 2020 оны 07 дугаар сарын 06, 10 дугаар сарын 06, 2021 оны эхний улиралд багтаан 3,000,000 төгрөгийг хариуцагч, нэхэмжлэгчид төлөхөөр амалсан амлалтын бичгийг хүчин төгөлдөр бусад тооцуулахаар сөрөг нэхэмжлэл гаргажээ.
Тус баримтыг үндэслэн нэхэмжлэгч, хариуцагчаас мөнгө гаргуулахаар шаардлага гаргасныг шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар хэргийн бодит байдалтай нийцэхгүй, нэхэмжлэлийн шаардлагыг нотлохуйц эргэлзээгүй баримт гэж үзээгүй болно. Хариуцагчийн зүгээс турайн хэлцэл, амлалтыг нэхэмжлэгчийн сэтгэл зүйн дарамт, шахалтын улмаас бичсэн гэх боловч энэ талаархи татгалзлаа шүүхэд нотлоогүй байна. Энэ тохиолдолд тус баримтыг Иргэний хуулийн 57 дугаар зүйлд зааснаар хүчин төгөлдөр бус гэж тооцохгүй, тооцох үндэслэл тогтоогдоогүй гэж үзнэ. Иймд хариуцагчийн мөнгө өгөхөөр амалсан тухай хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Харин шүүх үндсэн нэхэмжлэлийн хүрээнд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаа нотолж гаргасан дээрх баримтуудыг хэргийн үйл баримтыг үнэн зөвөөр тогтооход нотолгооны ач холбогдолтой, эргэлзээгүй баримт гэж үнэлээгүй нь сөрөг нэхэмжлэлийг хангах үндэслэл болохгүйг дурдах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЭНЭБИШ