Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 10 сарын 13 өдөр

Дугаар 101/ШШ2020/03549

 

 

 

 

  2020         10          13                                        101/ШШ2020/03549            

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Энэбиш даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: Б.Э

Хариуцагч: М.Г

18,000,000 төгрөг гаргуулах үндсэн, 2018 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцуулах сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: *******, *******, нарийн бичгийн даргаар Б.Ганчимэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Э шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон төлөөлөгч Н.Эрдэнэтуяа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Э миний бие М.Гд 12,000,000 төгрөгийг үгүй зээлүүлсэн байдаг. Зээлийн гэрээг 2018 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр бичгээр хийн, нотариатаар гэрчлүүлсэн. Тус гэрээнд М.Г нь 2018 оны 06 сарын 10-ны өдрөөс, 2018 оны 11 сарын 10-ны өдөр хүртэлх хугацаанд cap бүр 2,000,000 төгрөгийг зээлдүүлэгчид төлж барагдуулахаар харилцан тохиролцсон. Гэтэл М.Г нь өнөөдрийг хүртэл нэг ч төгрөгийн зээлийг эргүүлэн төлөөгүй бөгөөд Б.Э миний бие зээлийг эргүүлэн төлөхийг удаа дараа шаардсан хэдий ч зээлүүлсэн мөнгөө авч чадалгүй өнөөдрийг хүрлээ. 2018 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр байгуулсан зээлийн гэрээний 2 дугаар зүйлийн 2.5-д Зээлдэгч нь зээлийг эргүүлэн төлөх хугацааг хэтрүүлсэн хоног тутамд Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.6-д заасны дагуу гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,2 %-ийн алданги тооцож зээлдэгчээр төлүүлнэ гэсэн байдаг. Иймд зээлийн үндсэн төлбөрийг алдангийн хамт нэхэмжилж байна.

Иймд 2018 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр байгуулсан зээлийн гэрээний дагуу М.Ггаас зээлийн үндсэн төлбөр, алдангийн хамт нийт 18,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагчийн төлөөлөгч ******* шүүхэд гаргасан тайлбартаа: Б.Э нь нэхэмжлэлдээ .... миний бие М.Гд 12 сая төгрөгийг 2018 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр бичгээр хийж нотариатчаар гэрчлүүлэн хүүгүйгээр зээлүүлсэн гэжээ. М.Г нь Б.Этэй амаар тохиролцон 2015 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр 25 сая төгрөгийг 5 хувийн хүүтэйгээр авсан бөгөөд дээрхи мөнгийг Б.Эгийн Хаан банкны ******* тоот дансруу доорхи байдлаар төлсөн. Үүнд: 2015.12.22-ны өдөр 1,250,000 төгрөг, 2016.03.23-ны өдөр 1,250,000 төгрөг, 2016.04.20-ны өдөр 1,250,000 төгрөг, 2016.07.25-ны өдөр 1,250,000 төгрөг, 2016.08.27-ны өдөр 3,000,000 төгрөг, 2016.09.22-ны өдөр 424,000 төгрөг, 2016.10.20-ны өдөр 1,000,000 төгрөг, 2016.10.20-ны өдөр 500,000 төгрөг, 2016.10.23-ны өдөр 1000,000 төгрөг, 2016.10.23-ны өдөр 600,000 төгрөг, 2016.11.21-ний өдөр 1,000,000 төгрөг, 2016.12.05-ны өдөр 2,060,000 төгрөг, 2017.02.20-ны өдөр 900,000 төгрөг, 2017.02.25-ны өдөр 2,000,000 төгрөг, 2017.03.20-ны өдөр 720,000 төгрөг, 2017.03.21-ний өдөр 80,000 төгрөг, 2017.04.20-ны өдөр 600,000 төгрөг, 2017.04.22-ны өдөр 170,000 төгрөг, 2017.04.30-ны өдөр 500,000 төгрөг, 2017.05.03-ны өдөр 50,000 төгрөг, 2017.05.03-ны өдөр 350,000 төгрөг, 2017.05.05-ны өдөр 100,000 төгрөг, 2017.05.11-ний өдөр 150,000 төгрөг, 2017.05.12-ны өдөр 100,000 төгрөг, 2017.05.14-ний өдөр 120,000 төгрөг, 2017.05.14-ний өдөр 100,000 төгрөг, 2017.05.19-ний өдөр 150,000 төгрөг, 2017.05.20-ны өдөр 150,000 төгрөг, 2017.05.23-ны өдөр 350,000 төгрөг, 2017.05.24-ний өдөр 250,000 төгрөг, 2017.05.26-ны өдөр 120,000 төгрөг, 2017.05.29-ний өдөр 100,000 төгрөг, 2017.05.31-ний өдөр 150,000 төгрөг, 2017.06.02-ны өдөр 100,000 төгрөг, 2017.06.05-ны өдөр 100,000 төгрөг, 2017.06.21-ний өдөр 500,000 төгрөг, 2017.07.20-ны өдөр 700,000 төгрөг, 2017.08.21-ний өдөр 700,000 төгрөг, 2017.08.31-ний өдөр 500,000 төгрөг, 2017.09.22-ны өдөр 230,000 төгрөг, 2017.10.03-ны өдөр 100,000 төгрөг, 2017.10.11-ний өдөр 80,000 төгрөг, 2017.10.17-ны өдөр 50,000 төгрөг, 2017.10.21-ний өдөр 300,000 төгрөг, 2017.10.22-ны өдөр 200,000 төгрөг, 2017.10.25-ны өдөр 120,000 төгрөг, 2017.10.30-ны өдөр 35,000 төгрөг, 2017.11.25-ны өдөр 200,000 төгрөг, 2017.11.27-ны өдөр 100,000 төгрөг, 2017.12.04-ний өдөр 55,000 төгрөг, 2017.12.21-ний өдөр 250,000 төгрөг, 2017.12.22-ны өдөр 250,000 төгрөг, 2017.12.13-ны өдөр 200,000 төгрөг, 2018.01.11-ний өдөр 200,000 төгрөг, 2018.01.12-ны өдөр 170,000 төгрөг, 2018.02.06-ны өдөр 100,000 төгрөг, 2018.02.08-ны өдөр 120,000 төгрөг, 2018.02.12-ны өдөр 100,000 төгрөг, 2018.02.22-ны өдөр 100,000 төгрөг, 2018.07.26-ны өдөр 30,000 төгрөг, 2018.08.24-ний өдөр 50,000 төгрөг, 2018.12.20-ны өдөр 50,000 төгрөг, 2018.12.22-ны өдөр 60,000 төгрөг буюу нийт 27,504,000 төгрөгийг дансаар төлсөн бөгөөд 2016 оны 1 болон 2 дугаар сарын хүүд тооцон 2,500,000 төгрөг, 6 дугаар сарын хүү 1,250,000 төгрөг, 2017 оны 1 дүгээр сарын хүү 1,000,000 төгрөг нийт 4,750,000 төгрөгийг бэлнээр өгснөөр Б.Эд 32,254,000 төгрөгийг төлж барагдуулсан байна.

Хариуцагч М.Ггийн хууль зүйн мэдлэг дутмаг байдлыг далимдуулан хууран мэхэлж их хэмжээний төлбөрийг хуулийн байгууллага ашиглан гаргуулах гэсэн башир арга хэрэглэн 2018 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр огт өгөөгүй, дахин нэмж зээл олгоогүй атлаа 12 сая төгрөгийг хүүгүй зээлсэн гэх зээлийн гэрээ байгуулжээ.

2015 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр 25 сая төгрөгийг зээлж авсан нь үнэн боловч тухайн үед зээлийн гэрээг амаар байгуулсан байх бөгөөд бичгийн хэлбэрээр гэрээ байгуулаагүй байна. Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3-т хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана гэж хуульчилсан бөгөөд дээрхи зээлийн гэрээ нь бичгээр хийгдээгүй учир хүү авах эрхгүй байна. Мөн хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно гэж хуульчилсан байх бөгөөд 2018 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1 дэх хэсэгт заасан хууль зөрчсөн хэлцэл болох нь харагдаж байна.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Хариуцагчийн төлөөлөгч ******* шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Тус шүүхэд Б.Э нь М.Гд холбогдуулан 2018 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр хийсэн зээлийн гэрээний үүрэгт 18,000,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ. Дээрх нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болсон 2018 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн зээлийн гэрээ нь бодитойгоор хийгдээгүй буюу мөнгө олгогдоогүй гэрээ бөгөөд энэхүү гэрээний үндсэн дээр бодитойгоор шилжүүлсэн мөнгө буюу эд хөрөнгө байхгүй нь Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т заасан мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно гэсэн заалтыг зөрчсөн байна. Өөрөөр хэлбэл дээрх гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1 дэх хэсэгт зааснаар хууль зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан хэлцэл байх тул анхнаасаа хүчинтөгөлдөр бус хэлцэл гэж үзэж сөрөг нэхэмжлэл гаргаж байна.

Нэхэмжлэгч Б.Э нь 2015 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр 5 хувийн хүүтэй зээлийг аман гэрээний дагуу хариуцагч М.Гд шилжүүлсэн байх бөгөөд М.Г нь 2015 оны 12 дугаар сарын 2018 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн хугацаанд дансаар нийт 27,504,000 төгрөг бэлнээр 4,750,000 төгрөг нийт 32,254,000 төгрөгийг төлж барагдуулжээ. Харин 2018 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн зээлийн гэрээ хийсэн өдрийн байдлаар нийт нийт 27,504,000 төгрөг бэлнээр 4,750,000 төгрөг нийт 32,254,000 төгрөгийг төлж барагдуулжээ. Харин 2018 оны 4 дүгээр сарын 13- ны өдрийн зээлийн гэрээ хийсэн өдрийн байдлаар 32,104,000 төгрөгийг төлсөн байсаар атал дахин хүү авна хэмээн нөхрийн хамт ирж айлган сүрдүүлж 12 сая төгрөгийн зээлийн гэрээг хүчээр хийлгэсэн байна. Өөрөөр хэлбэл огт мөнгө өгөөгүй атлаа зээлийн гэрээ байгуулан дээрхи гэрээгээ үндэслэн төлбөр нэхэж байгаа үйл баримт нь хууль зөрчсөн хэлцэл болох бөгөөд харин зээлдүүлсэн гэх мөнгөө ИХ-ийн 282.3-т заасныг зөрчин хүүгийн хамт авсан атлаа айлган сүрдүүлж, дарамтлан зээлийн гэрээ байгуулсан нь ИХ-ийн 60 дугаар зүйлд заасан хүч хэрэглэж хийсэн хэлцэл гэж үзэхээр байна. Иймд 2018 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн зээлийн гэрээг хүчинтөгөлдөр бусд тооцуулахаар сөрөг нэхэмжлэл гаргаж байна гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Э, хариуцагч М.Гд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 18,000,000 төгрөг гаргуулах үндсэн, хариуцагч 2018 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцуулах сөрөг нэхэмжлэлийг тус тус гаргажээ.

Зохигч хэн аль нь үндсэн болон сөрөг нэхэмжлэлээс татгалзжээ.

Үндсэн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Зохигч 2018 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр зээлийн гэрээ байгуулж хариуцагч 12,000,000 төгрөгийг 7 сарын хугацаатай, хүүгүйгээр зээлдүүлжээ. Хариуцагч шүүхэд гаргасан тайлбар, сөрөг нэхэмжлэлдээ тус гэрээгээр хариуцагч 12,000,000 төгрөгийг нэхэмжлэгчээс хүлээн аваагүй гэх тайлбарын талаар нэхэмжлэгч маргаагүй ба зохигч 2015 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр 25,000,000 төгрөгийн зээлийн гэрээг амаар байгуулсан, гэрээний дагуу нэхэмжлэгч мөнгийг хариуцагчид шилжүүлсэн талаар маргахгүй байна. Нэхэмжлэгчийн ******* тоот дансны хуулгаар 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр 25,000,000 төгрөгийн зарлагын гүйлгээ хийгдсэнийг хариуцагчид шилжүүлсэн мөнгө гэж нэхэмжлэгч тал шүүх хуралдаанд тайлбарласан.

Хариуцагч 2015 оны 11 дүгээр сараас 2018 оны 04 дүгээр сарын хооронд 32,254,000 төгрөгийг нэхэмжлэгчид шилжүүлсэн гэх ба нэхэмжлэгч 27,000,000 төгрөг хүлээн авснаас 2018 оны 04 дүгээр сарын байдлаар зээлээс үлдсэн 12,000,000 төгрөгийг тооцон зээлийн гэрээг бичгээр байгуулсан гэх тайлбарыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.1, 42 дугаар зүйлийн 42.1-д заасны дагуу бодит байдалд нийцсэн, үнэн зөв тайлбар гэж үзлээ.

Зохигчийн хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар зээлийн гэрээний харилцаа үүсчээ.

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан зээлийн гэрээгээр нэхэмжлэгч, хариуцагчийн өмчлөлд 25,000,000 төгрөг шилжүүлсний хүүг зохигч амаар тохиролцон, тодорхой хугацаанд хариуцагч хүү төлж байсныг зохигч бичгээр гэрээ байгуулаагүй үндэслэлээр хариуцагчийн төлсөн хүүг суутгах, үндсэн зээлээс хасч тооцох үндэслэлгүй бөгөөд мөн хуулийн 282 дугаар зүйлийн 282.3-т заасан зохицуулалт нь гагцхүү нэхэмжлэгчид хамааралтай, хариуцагч хүүг зөвшөөрч төлсөн хүүг  буцаан шаардах эрхийн үндэслэл болохгүй юм.

Иймд хариуцагч талын 2018 оны 04 дүгээр сарын 13-ны өдрөөс өмнө нэхэмжлэгчид төлсөн зээл, хүүгийн төлбөрийг зээлийн төлбөрт тооцуулах тухай татгалзлыг үндэслэлгүй гэж үзнэ.

Хэрэгт авагдсан баримтаар хариуцагч 2018 оны 04 дүгээр сарын 13-ны өдрөөс хойш 130,000 төгрөгийг хариуцагчид төлснөөс өөр төлбөр төлөөгүй нь нэхэмжлэгчийн ******* тоот дансны хуулга, нэхэмжлэгчийн тайлбараар нотлогдож, хариуцагч тус хугацаанаас хойш зээл төлсөн тухай татгалзлаа баримтаар нотлоогүй тул хариуцагч зээлийн гэрээний үүргээ биелүүлэх үүрэгтэй.

Гэрээний 2.5-д хариуцагч гэрээний хугацаа хэтрүүлсэн бол алданги тооцохоор заасан нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3-т нийцнэ. Хариуцагч зээлийг 2018 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн дотор төлж дуусгах үүргээ биелүүлээгүй нь алданги төлөх үндэслэл болох бөгөөд хугацаа хэтрүүлсэн 647 хоногийн алданги 15,359,780 төгрөгийг мөн хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т зааснаар тооцон хариуцагчаас 6,000,000 төгрөг гаргуулахаар шаардсан нэхэмжлэгчийн шаардлагыг үндэслэл бүхий гэж үзлээ.

Иймд хариуцагч М.Ггийн төлсөн 130,000 төгрөгийг хасч үлдэх 17,870,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Эд олгох нь зүйтэй.

Хариуцагч, зохигчийн хооронд 2018 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр байгуулсан зээлийн гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 60 дугаар зүйлд зааснаар хүчин төгөлдөр бусад тооцуулах сөрөг нэхэмжлэл гаргасан.

Хэрэгт цугларсан баримтаас үзэхэд тус зээлийн гэрээг хууль зөрчсөн болон хариуцагчид хүч хэрэглэн байгуулсан гэх үндэслэл тогтоогдоогүйн зэрэгцээ шүүх тус зээлийн гэрээг хүчин төгөлдөр гэж өмнө дүгнэсэн. Хариуцагч тал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар сөрөг нэхэмжлэлийн үндэслэлээ шүүхэд нотлоогүй байна. Иймд сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

  1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.3-т заасныг баримтлан хариуцагч М.Ггаас 17,870,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Эд олгож, нэхэмжлэлээс 130,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
  2. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 60 дугаар зүйлд заасан үндэслэл тогтоогдоогүй тул зохигчийн хооронд 2018 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр байгуулсан зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
  3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид зохигчийн төлсөн 247,950 төгрөгийг тус тус улсын орлогод үлдээж, хариуцагч М.Ггаас 247,300 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Эд олгосугай.
  4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай. 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Э.ЭНЭБИШ