Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 11 сарын 03 өдөр

Дугаар 101/ШШ2020/03828

 

 

 

 

  2020         11          03                                        101/ШШ2020/03828            

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Энэбиш даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: Г.Б ХХК

Хариуцагч: А.Г

Хариуцагч: *******,*******,*******,*******,*******,******* нарт холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 32,289,997.46 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: *******, *******, *******, , нарийн бичгийн дарга Б.Ганчимэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “” ХХК шүүхэд болон төлөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч , нар нь 2018 оны 11 сарын 27-ны өдөр тай ЗГ дугаартай гэрээг байгуулж 28.000.000.00 /Хорин найман сая/ төгрөгийг жилийн 16.8% хувийн хүүтэй, 60 сарын хугацаатай зээл авч ашигласан.

Зээлдэгч , Мөнхтөр овогтой Одонтуяа /ИЕ85110560/ нар нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг нь зээл, зээлийн хүүгийн төлбөрийг төлөхийг шаардсан “Шаардлага”-г Зээлдэгчид хүргүүлж, мөн амаар болон утсаар зээл, зээлийн хүүгийн үлдэгдэл төлбөрийг төлөхийг удаа дараа шаардсан боловч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй банкийг хохироож байгаа тул зээлийн гэрээний 2.4 дэх заалтыг үндэслэн хугацаанаас нь өмнө цуцалж Зээлдэгч , Мөнхтөр овогтой Одонтуяа /ИЕ85110560/ нарт холбогдуулан дараах шаардлагыг гаргаж байна. 2020 оны 08-р сарын 14-ний байдлаар зээлийн гэрээний үүрэгт 442 хоног, үндсэн зээлд 26,471,974.67 төгрөг, хүүгийн төлбөрт 5,706,391.39 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 111,631.4 төгрөг, нийт 32,289,997.46 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Миний бие 2018 оны 11 сарын 27-ний өдөр орой 17 цаг өнгөрч байхад сургалтад суугаад гарч иртэл Г надруу утсаар залгаад ойрхон яваа юм бол 1-р хороолол Сапурагын арын анд ороод ир гэсэн. Би юу болсныг нь сайн мэдээгүй банкан дээр явж ортол банкны эдийн засагч гэх эмэгтэй Г хоёр иргэний үнэмлэхээ өгчих гээд зээлийн эдийн засагч гарах гээд яараад байна гэж надад хэлээд миний иргэний үнэмлэхийг канондаж авч намайг 2-3 хуудсан дээр гарын үсэг зуруулсан. Би юун дээр гарын үсэг зуруулж байгаа юм гэхэд надад хэн нь ч тайлбарлаагүй. Г зээл авч байна л гэж надад хэлсэн. Би дараа нь асуудалд орох юм биш биз дээ гэхэд чамд асуудал болохгүй ээ, би өөрөө зээлээ төлөөд явна гэж хэлж байсан. Зээлийн эдийн засагч нь гарах гээд яриад надад тайлбарлаж, надтай ярилцсан юм байхгүй надад батлан даагч хамтран зээлдэгч гэх мэт гэрээний нэг хувийг ч өгөөгүй.

Тухайн зээлийг Г нь хүнээр яриулж авсан болохоор банкны эдийн засагч хүртэл гэрээн дээр хэн гарын үсэг зурах нь хамаагүй гэж бодсон байх. Иймээс энэ мэтээр хүнд олон сая төгрөг зээлж байж хөндлөнгийн хамаатан садан биш танил төдий хүнээр гарын үсэг зуруулан зээл олгож намайг хөлд нь чирч байгаа асуудалд би гомдолтой байна. Би Гийн авсан зээлд ямар үүрэгтэй оролцож байгаагаа ч хүртэл мэдэхгүй байна. наас надад утсаар мэдэгдсэн, хэлсэн, надаас мөнгө нэхэж залгасан удаа огт байхгүй байтал шүүхэд өгсөн нэхэмжлэл дээрээ надад залгаж хэлсэн гэж бичсэн байна.

Тухайн зээлээс би нэг ч төгрөг өөртөө авч хэрэглээгүй тул энэ зээлийг авч хэрэглэсэн Гоос нэхэмжилж намайг зээлийн гэрээний үүргээс чөлөөлж өгнө үү гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ХХК, хариуцагч А.Г, нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 32,289,997.46 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргаж, *******: уг зээлийг ашиглаагүй, зээлийн гэрээг танилцуулаагүй үндэслэлээр татгалзжээ.

Нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч ХХК, хариуцагч А.Г, нар 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр ЗГ тоот “Зээл болон барьцааны гэрээ” байгуулж, хариуцагч нар 28,000,000 төгрөгийг, жилийн 16.8 хувийн хүүтэй, 60 сарын хугацаатай зээлжээ. Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, банк, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4-т “Зээлдэгчийн зээлийн дансанд гүйлгээ хийгдсэнээр зээлийг олгосонд тооцно” гэж заасан ба зээлийн гэрээ байгуулсан өдөр хариуцагч А.Гийн тус банкин дахь тоот дансанд 28,000,000 төгрөгийг нэхэмжлэгч шилжүүлж гэрээний үүргээ биелүүлэн зээл олгожээ.

Зохигчийн хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 451.2-т зааснаар зээлийн гэрээ байгуулагджээ.

Хэрэгт нотлох баримтаар авагдсан хүүгийн тооцооллын хүснэгтээр хариуцагч нар үндсэн зээлд 1,528,025 төгрөг, хүүнд 2,053,166 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 1,158 төгрөг, нийт 3,582,349 төгрөг төлжээ. Хариуцагч шүүх хуралдаанд: тус зээлийг авч ашиглаагүй болон зээлийн гэрээг банкны зүгээс танилцуулж, тайлбарлан өгч зуруулаагүй, А.Г зээлийг өөрөө хариуцна гэхэд нь итгэж зурсан гэх боловч зохигчийн хооронд байгуулсан зээлийн гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарьт заасан хэмжээгээр зээл, хүүг тооцсоныг үндэслэл бүхий байдлаар үгүйсгэж маргаагүй, нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй тухай татгалзлаа нотолсон баримтыг шүүхэд гаргаагүй байна.

Хариуцагч гийн хувьд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасны дагуу зээлдэгч бөгөөд мөн хуулийн 242 дугаар зүйлийн 242.1-д зааснаар зээлийн гэрээний хамтран үүрэг гүйцэтгэгч болно. Тэрээр зээлийг авч захиран зарцуулаагүй явдал нь гэрээний нэг тал, хамтран зээлдэгчийн үүргээс татгалзах үндэслэл болохгүй бөгөөд зээлийг захиран зарцуулсан эсэхээс үл хамааран хариуцагч А.Гийн нэгэн адил зээлийн гэрээний үүргийг хамтран хүлээнэ.

Иргэний хуулийн 206, 208 дугаар зүйлд зааснаар хариуцагч нар гэрээгээр хүлээсэн үүргээ зохих хугацаанд нь шударгаар биелүүлэх үүрэгтэй, зээлдэгч, барьцаалуулагч нар гэрээний үүргийг биелүүлээгүй нь үүргийг хангуулахаар нэхэмжлэл гаргах гаргах эрхийг бий болгох учир нэхэмжлэгч мөн хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.3-т зааснаар хариуцагч нараас зээлийн гэрээний үүргийг гүйцэтгүүлэхээр шаардах эрхтэй.

Хариуцагч нар зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй үндэслэлээр нэхэмжлэгч урт хугацаатай зээлийн гэрээний үүрэгт 32,289,997.46 төгрөгийг хариуцагч нараас нэхэмжилсэн нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д нийцэх тул хариуцагч А.Г, нараас дээрх мөнгийг гаргуулан нэхэмжлэгч ХХК-д олгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

  1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д заасныг баримтлан хариуцагч А.Г, нараас 32,289,997.46 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ХХК-д олгосугай.
  2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 71.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 319,400 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч А.Г, нараас 319,400 төгрөг нөхөн гаргуулж нэхэмжлэгч ХХК-д олгосугай.
  3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Э.ЭНЭБИШ