Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 04 сарын 30 өдөр

Дугаар 2020/ДШМ/32

 

 

 

 

 

 

2020 оны 04 сарын 30 өдөр                               2020/ДШМ/32                                                                Зуунмод

 

 

Р.Э-, Х.М-, Т.А-, Т.Б-

нарт холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

 

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Энхмаа даргалж, шүүгч Ц.Өрнөндэлгэр, Ерөнхий шүүгч Г.Болормаа нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор Т.Төмөртулга,

Шүүгдэгч нарын өмгөөлөгч Ц.Раашзэвэг,

Шүүгдэгч Р.Э-, Х.М-, /онлайнаар/

Нарийн бичгийн дарга Д.Сүхням нарыг оролцуулан,

Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Батжаргал даргалж шийдвэрлэсэн, 2020 оны 02 сарын 12-ны  өдрийн 2020/ШЦТ/63 дугаар шийтгэх тогтоолтой Р.Э-, Х.М-, Т.А-, Т.Б- нарт холбогдох 1934005320370 дугаартай 3 хавтас, 637 хуудас бүхий эрүүгийн хэргийг шүүгдэгч нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн давж заалдах шатны шүүх 2020 оны 04 сарын 09-ний өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Г.Болормаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1964 оны 11 дүгээр сарын 13-ний өдөр Улаанбаатар хотын Налайх дүүрэгт төрсөн, 55 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 3, эх, эгч нарын хамт Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо Замчны 6 дугаар гудамжны 32Б тоотод оршин суух,

1.Нийслэлийн Налайх дүүргийн шүүхийн 1986 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 252 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 88.6-д зааснаар 4 жилийн хорих ялаар,

2. Нийслэлийн Баянзүрх дүүргийн шүүхийн 1997 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 455 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 188 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хорих ялаар,

З.Төв аймаг дахь Сум дундын Нэгдүгээр шүүхийн 2000 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 113 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 cap хорих ялаар шийтгэгдсэн,

4.Нийслэлийн Баянзүрх дүүргийн шүүхийн 2005 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 66А дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 1 хоног хорих ялаар,

5.Төв аймаг дахь Сум дундын. 2 дугаар шүүхийн 2011 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 121 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 3 жил хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 203 дугаар зүйлийн 203.2 дахь хэсэгт зааснаар 3 жил 1 хоног хорих ялаар шийтгэгдэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 3 жилийн хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 203 дугаар зүйлийн 203.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 3 жил 1 хоног хорих ялын зарим болох 1 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн 4 жилийн хорих ялаар шийтгүүлсэн, Боржигон овгийн Ринагийн Э-, ________ регистрийн дугаартай,

Монгол Улсын иргэн, 1968 оны 5 дугаар сарын 06-ний өдөр Улаанбаатар хотын Сүхбаатар дүүрэгт төрсөн, 51 настай, эмэгтэй, яс үндэс халх, бүрэн бус дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 10, хүүхдүүдийн хамт Улаанбатаар хотын Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо Булгачны 6-102 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, Аргалчин овгийн Хуушааны М-, ____________ регистрийн дугаартай,

Монгол Улсын иргэн, 1995 оны 3 дугаар сарын 24-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 24 настай, эмэгтэй, яс үндэс халх, бүрэн бус дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 3, хүүхдүүдийн хамт Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо Булгачны 6-102 тоотод оршин суух, ял шийтгэлгүй,  Боржигон овгийн Түвдэнжаргалын Б-, ___________ регистрийн дугаартай,

Монгол Улсын иргэн, 1997 оны 3 дугаар сарын 20-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 22 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн оус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо Булгачны 6-102 тоотод оршин суух, ял шийтггэлгүй,  Боржигон овгийн Түвдэнжаргалын А- ___________ регистрийн дугаартай,

Шүүгдэгч Р.Э-, Т.А- нар нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн  2.4 дэх хэсэг, мөн хуулийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэг,

шүүгдэгч Х.М-, Т.Б- нар нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Р.Э-, Т.А- нарт,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.М-, Т.Б- нарт тус тус яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

            Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 сарын 12-ны өдрийн 2020/ШЦТ/63 дугаар шийтгэх тогтоолоор:

Шүүгдэгч Боржигон Ринагийн Э-, Боржигон Түвдэнжаргалын А-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бусдын малыг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар, машин механизм ашиглан хулгайлах гэмт хэрэг,

Шүүгдэгч Аргалчин Хуушааны М-, Боржигон Түвдэнжаргалын Б- нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бусдын малыг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

Шүүгдэгч Р.Э-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар 4 /дөрөв/ жил хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 4 /дөрөв/ жил хорих ялаар,

Шүүгдэгч Т.А-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар 2 /хоёр/ жил 1 /нэг/ cap хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 /хоёр/ жил 3 /гурав/ cap хорих ялаар,

Шүүгдэгч Х.М-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 /гурав/ жил 6 /зургаа/ cap хорих ялаар,

Шүүгдэгч Т.Б-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 360 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэж,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Р.Э-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар оногдуулсан 4 жилийн хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 4 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх ялыг 8 /найм/ жил хорих ялаар,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Т.А-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар оногдуулсан 2 жил 1 сарын хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2 жил 3 сарын хорих ялыг нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх ялыг 4 /дөрөв/ жил 4 /дөрөв/ cap хорих ялаар тус тус тогтоож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Р.Э-д оногдуулсан 8 жилийн хорих ялыг хаалттай, шүүгдэгч Т.А-т оногдуулсан 4 жил 4 сарын хорих ялыг нээлттэй, шүүгдэгч Х.М-т оногдуулсан 3 жил 6 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2-т зааснаар шүүгдэгч Р.Э-ийн цагдан хоригдсон 175 /нэг зуун далан тав/, шүүгдэгч Т.А-, Т.М- нарын цагдан хоригдсон тус бүр 1 /нэг/ хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож, шүүгдэгч Т.Б-гийн цагдан хоригдсон 1 /нэг/ хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагаар тооцож эдлэх ялаас хасаж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Б-д оногдуулсан 360 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөр дөрвөөс дээшгүй цагийн хугацаагаар тогтоож, ялыг Нийслэлийн хот тохижилт үйлчилгээний газар эдлүүлж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Б- нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т шүүгдэгч Р.Э-өөс нийт 1 678 425 /нэг сая зургаан зуун далан найман мянга дөрвөн зуун хорих тав/ төгрөг гаргуулж хохирогч Ч.Нэргүйд 402 000 /дөрвөн зуун хоёр мянга/ төгрөг, хохирогч Н.Жанчивт 254 825 /хоёр зуун тавин дөрвөн мянга найман зуун хорих тав/ төгрөг, хохирогч У.Баянмөнхөд 275 00 /хоёр зуун далан таван мянга/ төгрөг, хохирогч П.Лхагва-Очирт 232 100 /хоёр зуун гучин хоёр мянга нэг зуу/ төгрөг, хохирогч Л.Энхтүвшинд 514 500 /таван зуун арван дөрвөн мянга таван зуу/ төгрөг,

шүүгдэгч Т.А-аас нийт 1 678 425 /нэг сая зургаан зуун далан найман мянга дөрвөн зуун хорих тав/ төгрөг гаргуулж хохирогч Ч.Нэргүйд 402 000 /дөрвөн зуун хоёр мянга/ төгрөг, хохирогч Н.Жанчивт 254 825 /хоёр зуун тавин дөрвөн мянга найман зуун хорих тав/ төгрөг, хохирогч У.Баянмөнхөд 275 00 /хоёр зуун далан таван мянга/ төгрөг, хохирогч П.ЛхагваЮчирт 232 100 /хоёр зуун гучин хоёр мянга нэг зуу/ төгрөг, хохирогч Л.Энхтүвшинд 514 500 /таван зуун арван дөрвөн мянга таван зуу/ төгрөг,

шүүгдэгч Х.М-ээс нийт 1 446 325 /нэг сая дөрвөн зуун дөчин зургаан мянга гурван зуун хорин тав/ төгрөг гаргуулж хохирогч Ч.Нэргүйд 402 000 /дөрвөн зуун хоёр мянга/ төгрөг, хохирогч Н.Жанчивт 254 825 /хоёр зуун тавин дөрвөн мянга найман зуун хорих тав/ төгрөг, хохирогч У.Баянмөнхөд 275 00 /хоёр зуун далан таван мянга/ төгрөг, хохирогч Л.Энхтүвшинд 514 500 /таван зуун арван дөрвөн мянга таван зуу/ төгрөг,

шүүгдэгч Т.Б-гаас нийт 1 446 325 /нэг сая дөрвөн зуун дөчин зургаан мянга гурван зуун хорин тав/ төгрөг гаргуулж хохирогч Ч.Нэргүйд 402 000 /дөрвөн зуун хоёр мянга/ төгрөг, хохирогч Н.Жанчивт 254 825 /хоёр зуун тавин дөрвөн мянга найман зуун хорих тав/ төгрөг, хохирогч У.Баянмөнхөд 275 00 /хоёр зуун далан таван мянга/ төгрөг, хохирогч Л.Энхтүвшинд 514 500 /таван зуун арван дөрвөн мянга таван зуу/ төгрөг тус тус олгож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасныг журамлан хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн шүүгдэгч Т.А-ын эзэмшлийн 6238 СҮЭ улсын дугаартай Соната 5 маркийн 631 700 /зургаан зуун гучин нэгэн мянга долоо зуу/ төгрөгийн үнэ бүхий тээврийн хэрэгслийг хурааж, улсын төсөвт оруулж,

            Эрүүгийн 1934005320370 дугаартай хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй, шүүгдэгч нарын иргэний баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж,

            Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Р.Э-д урьд авсан цагдан хорих, шүүгдэгч Т.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгч Т.А-, Х.М- нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорьж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Х.М- давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “...Би 9 хүүхэд төрүүлж одоо 6 хүүхэдтэй өрх толгойлсон эмэгтэй, хорооны нэн ядуугийн бүртгэлтэй амьдардаг. Миний том охин Болормаа нь сураггүй алга болж 2 хүүхэд нь одоо надтай цуг амьдардаг. Би өөрөө даралт ихтэй охиноо алга болсноос хойш зүрх маш их өвддөг болсон. Миний хүү А- 2012 онд бөөрний архаг дутагдалд орж одоо 7 хоногт 3 удаа нэг орохдоо 4 цаг орж цусаа шүүлгэдэг. Охин Б- нь 2 бага насны хүүхэдтэй өрх толгойлон мөн А-тай цуг амьдардаг. Өөрийн орон гэр байхгүй. Миний бага охин Болор-Эрдэнэ бас бие муутай  сургуульд явах боломжгүй. Булчирхайн сүрьеэ гэдэг өвчтэй байнга том хүний асаргаанд байдаг. Булчирхай нь томрохоор халдвар судлалын үндэсний төвд очиж хагалгаанд ордог. Би хэрэг хийсэндээ маш их гэмшиж байна. Дахиад хэзээ ч гэмт хэрэг хийхгүй. Та бүхэн надад нэг боломж олгож миний амьдралыг энэхүү аргагүй байдал, хохирлоо барагдуулсан зэргийг харгалзан үзэж 3 жил 6 сарын хорих ялыг өөр ялаар сольж өгөхийг хүсэж байна.” гэжээ.

Шүүгдэгч Р.Э- давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “...Төв аймаг дахь анхан шатны шүүхээс надад 8 жилийн хорих ялыг хаалттай хорих ангид эдлүүлэхээр шийдвэр гаргасан. Би хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Миний энэ хэргийн ээдрээтэй талаар бичиж байна. 17.1.2.4-т заасан Эрүүгийн хэргийн талаар мэдүүлэг өгч байхад прокурор Б.Эрхэмбаяр орж ирээд чи яагаад үнэн зөв мэдүүлэг өгөхгүй байна. Би Баярсайхан гэдэг хүнтэй явж хоёулаа хулгай хийсэн гэж мэдүүлэг өгч байхад байцаагчид наад нөхрөөсөө Баярсайхан биш А- гэж мэдүүлэг ав. А-тай явсан юм чинь цуг хулгай хийсэн байж таараа гэж хэлээд намайг маш их дарамт шахалт үзүүлсэн. Арга буюу хүлээсэн. Энэ тухай шүүх хурал дээр хэлнэ гэсэн чинь чи муу хэлээд яаж ч чадахгүй гээд байсан. Эрхэмбаяр прокурор намайг цагдан хорьсон цагаас хойш 1 ч удаа ар гэртэй уулзуулж байгаагүй. Хохирол төлөх өмгөөлөгч авах боломж олгоогүй. Байцаагч надад ирж хэлэхдээ бүх зүйл ангийн зүйлчлэлийг хүндрүүлж өг гэсэн. Би та арай хатуурхаад байгаа юм биш үү тэр хүн чинь 8 жилийн ял даах нас, бие байхгүй, хөл гар муутай хүн шүү дээ гэж хэлсэн гэж байсан. Би хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Миний энэ байдлыг харгалзан үзэж үнэн зөвөөр шийдэж өгнө үү. Би прокурор Эрхэмбаярт маш их гомдож байна.” гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Т.Төмөртулга гаргасан дүгнэлтдээ: Шүүгдэгч Р.Э-, Х.М- болон өмгөөлөгч Ц.Раашзэвэг нарын гаргасан гомдол үндэслэлгүй, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцэх шаардлагагүй гэж үзэж байна гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч нарын өмгөөлөгч Ц.Раашзэвэг гаргасан саналдаа: Х.М-ийн хувийн байдлыг харгалзан торгох ял эсвэл 1 жилээс бага хугацаагаар хорих ял оногдуулж өгнө үү гэж хүсэж байна. мөн шүүгдэгч Р.Э-ийн ялыг багасгаж, нээлттэй хорих ангид ял эдлүүлж өгнө үү гэж хүсэж байна гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд /онлайнаар/ оролцсон шүүгдэгч Т.М- гаргасан тайлбартаа: Ар гэр болон хувийн байдлыг минь харгалзан үзэж ялыг минь хөнгөрүүлж өгнө үү гэж хүсэж байна гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд /онлайнаар/ оролцсон шүүгдэгч Р.Э- гаргасан тайлбартаа: Баярсайхан гэдэг хүнийг шалгуулмаар байна. Хэргийг дахин сайн шалгаж өгнө үү гэв.

                                            ТОДОРХОЙЛОХ нь:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих асуудлуудыг мөрдөн байцаалтаар хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн  зөрчил тогтоогдоогүй болно.

- Шүүгдэгч Р.Э-, Т.А-, Т.Б-, Х.М- нар нь бүлэглэн 2019 оны 05 дугаар сарын 20-ний өдөр Төв аймгийн Сэргэлэн сумын Хөшиг 3 дугаар багийн нутаг "Майдар" гэх газраас иргэн Ч.Батжаргалын эзэмшлийн нэг тооны үхрийг хулгайлж 1 266 700 төгрөгийн хохирол учруулсан,

-  2019 оны 05 дугаар сарын 10-ний өдөр Төв аймгийн Сэргэлэн сумын Хөшиг 3 дугаар багийн нутаг "61-ын гарам" гэх газраас иргэн Ч.Нэргүйн эзэмшлийн нэг тооны үхрийг хулгайлж 1 608 000 төгрөгийн хохирол учруулсан,

- 2019 оны 5 дугаар сарын 26-наас 27-нд шилжих шөнө Төв аймгийн Баян сумын Цант 1 дүгээр багийн нутаг "Тохиол" гэх газраас иргэн Н.Жанчивын эзэмшлийн нэг тооны 3 настай эр үхрийг хулгайлж 1 019 330 төгрөгийн хохирол учруулсан,

-  2019 оны 05 дугаар сарын 13-ны өдөр Төв аймгийн Сэргэлэн сумын Хөшиг 3 дугаар багийн нутаг "Шаварт" гэх газраас иргэн У.Баянмөнхийн эзэмшлийн нэг тооны үхрийг хулгайлж 1 100 000 төгрөгийн хохирол учруулсан,

- 2019 оны 05 дугаар сарын 29-ны өдөр Төв аймгийн Сэргэлэн сумын Авдар 5 дугаар багийн нутаг "Баянчулуут" гэх газраас иргэн Л.Энхтүвшингийн эзэмшлийн нэг тооны үхрийг хулгайлж 1 930 000 төгрөгийн хохирол учруулсан,

- шүүгдэгч Р.Э-, Т.А- нар бүлэглэн, машин механизм ашиглан 2019 оны 05 дугаар сарын 15-наас 16-нд шилжих шөнө Төв аймгийн Сэргэлэн сумын 3 дугаар багийн нутаг "Эмээгийн даваа" гэх газраас иргэн П.Лхагва-Очирын эзэмшлийн цахилгаан моторыг хулгайлж 464 200 төгрөгийн хохирол учруулсан,

- 2019 оны 5 дугаар сарын 21-ний өдөр Төв аймгийн Баян сумын нутаг Хашаат гэх газраас иргэн Ц.Очирхуягийн эзэмшлийн худгийн моторыг хулгайлж 304 300 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь  хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 5-6, 177-181, 222-224, 225-227/, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 228-230/, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 231-232/, хохирлын үнэлгээний тайлан /1-р хх-ийн 20-25, 62-67, 107-111, 151-156, 190-195, 248-252, 2-р хх-ийн 107-112, 149-154/, хохирогч Ц.Очирхуягт эд зүйлийг хүлээлгэн өгсөн тэмдэглэл /2-р хх-ийн 100/, хохирогч Ч.Нэргүйн мэдүүлэг /1-р хх-ийн 53/, хохирогч Ч.Батжаргалын мэдүүлэг /1-р хх-ийн 8/, хохирогч П.Лхагва-Очирын мэдүүлэг /1-р хх-ийн 146/, хохирогч Н.Жанчивын мэдүүлэг /1-р хх-ийн 97-98/, хохирогч У.Баянмөнхийн мэдүүлэг /1-р хх-ийн 183-186/, хохирогч Л.Энхтүвшингийн мэдүүлэг /1-р хх-ийн 234, 239-240/, хохирогч Ц.Очирхуягийн мэдүүлэг /2-р хх-ийн 102-103/, гэрч А.Болормаагийн мэдүүлэг /1-р хх-ийн 56/, гэрч Б.Уянгийн мэдүүлэг /2-р хх-ийн 217/ зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдсон байна.

            Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлсэн, шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийн талаар хийсэн хууль зүйн дүгнэлт үндэслэлтэй, хэргийн бодит байдалтай нийцсэн, хэргийн зүйлчлэл тохирсон байна.

            Шүүгдэгч нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэн хэргийг эцэслэн  шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг заасан “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэсэн хуулийн шаардлагад  нийцжээ.

Шүүгдэгч Р.Э- “хэргийг дахин шалгуулах”, Х.М- ”ял хөнгөрүүлэх” агуулга бүхий давж заалдах гомдол гаргасныг хүлээн авах үндэслэлгүй байна.

Шүүгдэгч Р.Э- “хохирогч П.Лхагва-Очир, Ц.Очирхуяг нарын мотор хулгайлах 2 удаагийн үйлдэлд А- оролцоогүй, харин Баярсайхан хамт явж хулгай хийсэн тул шалгуулах” тухай хүсэлтийг давж заалдах гомдолд дурьдаж, шүүх хуралдаанд илэрхийлсэн боловч мөрдөн шалгах ажиллагааны явцад болон анхан шатны шүүх хуралдаанд шүүгдэгч нар энэ талаар мэдүүлж байгаагүй, түүнчлэн худгийн мотор хулгайлсан 2 удаагийн үйлдлийг Р.Э- Баярсайхан гэгчтэй хамтран үйлдсэн гэх нөхцөл байдал хэргийн үйл баримтаар нотлогдож тогтоогдоогүй байна.

 Харин Р.Э-ийн 2019 оны 10 дугаар сарын 01, 10-ны өдрүүдэд яллагдагчаар өгсөн “...05 дугаар сарын 15-ний өдөр А- бид 2 А-ын 62-38 СҮЭ дугаартай Соната-5 машинаар хамт явж уулын ард байх худгаас цахилгаан мотор хулгайлж, би Налайхад ирээд 1 хониор зарсан.” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 163-164/,  “А- би худгийн мотор байгаа газрыг мэднэ, өмнө нь харсан гэхээр нь түүнтэй хамт явж Баян сумын худаг дээр ирж моторыг нь авсан” /2-р хх-ийн 120-121/ гэх мэдүүлэг, Т.А-ын 2019 оны 10 дугаар сарын 11-ны өдөр яллагдагчаар өгсөн “...05 дугаар сарын 15-ны орой Э- ахтай өөрийн машинтай явж худгийн мотор хулгайлж ачаад гэртээ харьсан, моторыг Э- ах зарсан байсан” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 167-168/, “05 сарын дундуур Э- ахтай Багахангай дүүргийн баруун талаас  худгийн цагаан мотор хулгайлсан, зарж амжилгүй цагдаа нарт хураалгасан” /2-р хх-ийн 124-125/  гэх  мэдүүлэг, хохирогч , Ц.Очирхуягын “...Баян сумын Хашаатад байх өөрийн худгаас мотор помпын хамт алдсан, худаг дээр машины мөр байхаар нь дагаад... Мөөнөө гэх айлаас асуухад манай үүдээр саарал өнгийн Соната-5 машин явсан гэсэн. Тэрнээс хойш хэд хоногийн дараа сэжиг бүхий саарал өнгийн Соната-5 машин явж байхаар нь цагдаад мэдэгдсэн” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 103/ зэргээр худгийн мотор хулгайлсан дээрх 2 удаагийн үйлдлийг Р.Э-, Т.А- нар бүлэглэн, машин механизм ашиглан үйлдсэн болох нь тогтоогдсон байх тул дээрх үйлдлийн дахин шалгаж хэрэгт нэмэлт ажиллагаа хийх үндэслэлгүй байна.

Шүүгдэгч Х.М- нь Р.Э-, Т.А-, Т.Б- нартай бүлэглэн  2019 оны 05 дугаар сард 5 удаагийн үйлдлээр нэр бүхий хохирогч нарын 5 үхрийг бэлчээрээс нь хулгайлж, бусдад 6 924 030 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн нь нотлогдсон, шүүхээс оногдуулсан ял шийтгэл нь шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм бурууд тохирсон байх тул Х.М-ийн гаргасан “хорихоос өөр төрлийн ял оногдуулах” тухай давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байна.

Анхан шатны шүүх шүүгдэгч нарт ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1.2-т заасан “Эрүүгийн хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр буюу түүнээс дээш удаа үйлдсэн”-ийг эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцож, шүүгдэгч нарын хувийн байдлыг нь харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл, хэсэгт заасан ял шийтгэлийг оногдуулсан байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар хорих ял  шийтгэх санкцитай ба шүүх шүүгдэгч Р.Э-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар 4 жилийн хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 4 жилийн хорих ял тус тус оногдуулж, хорих ялыг нэмж нэгтгэн нийт 8 жил хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Р.Э-, Т.А- нар бүлэглэн, машин механизм ашиглан  П.Лхагва-Очирын эзэмшлийн худгийн мотор хулгайлж 46 200 төгрөгийн, Ц.Очирхуягийн эзэмшлийн худгийн мотор хулгайлж 304 300 төгрөгийн хохирол учруулсан, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн байх ба тэд гэмт хэрэг үйлдэхдээ санаа бодол, үйлдлээрээ нэгдэж хамтран оролцсон, гэмт хэрэгт оролцсон оролцоо адил байхад тэдэнд хэт зөрүүтэй ял оногдуулсан, шүүхээс оногдуулсан ял шүүгдэгчийн гэм бурууд тохироогүй байх тул Р.Э-д оногдуулсан хорих ялыг багасгаж, ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Иймд дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтийг оруулж, шүүгдэгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

Шүүгдэгч нар хохирогч Ч.Нэргүйд 1 608 000 төгрөгийн, У.Баянмөнхөд  1 100 000 төгрөгийн хохирлыг тус тус төлсөн тухай 2020 оны 02 сарын 12, 03 сарын 09-ний өдрийн баримтыг давж заалдах шатны шүүхэд ирүүлсэн байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 сарын 12-ны өдрийн 2020/ШЦТ/63 дугаар шийтгэх  тогтоолын тогтоох хэсгийн:

- 2 дахь заалтын “Шүүгдэгч Р.Э-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар 4 /дөрөв/ жил хорих ялаар...” гэсэн хэсгийг

“Шүүгдэгч Р.Э-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар 2 /хоёр/ жил 1 /нэг/ сарын хорих ялаар...” гэж,

- 3 дахь заалтын “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Р.Э-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар оногдуулсан 4 жилийн хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 4 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх ялыг 8 /найм/ жил хорих ялаар...” гэсэн хэсгийг

“Эрүүгийн хуулийн тусгай ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Р.Э-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар оногдуулсан 2 /хоёр/ жил 1 /нэг/ сарын хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 4 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн, түүний биечлэн эдлэх ялыг 6 /зургаан/ жил  1 /нэг/  сарын  хорих ялаар...” гэж,

- 4 дэх заалтын “... шүүгдэгч Р.Э-д оногдуулсан 8 жилийн хорих ялыг хаалттай ... ” гэснийг

“... шүүгдэгч Р.Э-д оногдуулсан 6 жил 1 сарын хорих ялыг нээлттэй ...” гэж  тус тус өөрчилсүгэй.

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад зүйл, заалтыг хэвээр үлдээсүгэй.

3. Шүүгдэгч Р.Э-ийн “хэргийг дахин шалгуулах”, Х.М-ийн ”ял хөнгөрүүлэх” агуулга бүхий давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол гарснаас хойшхи Р.Э-,Т.А-, Х.М- нарын тус бүрийн цагдан хоригдсон 78 /далан найм/ хоногийг ял эдлэх хугацаанд  оруулан тооцсугай.

5. Шүүгдэгч нар хохирогч Ч.Нэргүйд 1 608 000 төгрөгийн, У.Баянмөнхөд  1 100 000 төгрөгийн хохирлыг тус тус төлсөн болохыг дурьдсугай.

6. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

 

 

        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Т.ЭНХМАА

 

 

                   ШҮҮГЧИД                                         Ц.ӨРНӨНДЭЛГЭР

 

 

                                                         Г.БОЛОРМАА