Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 10 сарын 30 өдөр

Дугаар 101/ШШ2020/03767

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Цолмонгэрэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, **** тоот хаягт оршин суух, М******* овогт Ц*******ын Б******* /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Сүхбаатар дүүрэг,***** байрлах, НШШГГ-т холбогдох,

Эрхийн улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэгдсэн, Сүхбаатар дүүрэг, ***** тоот хаягт байршилтай, 46.1 м.кв талбай бүхий, хоёр өрөө, орон сууцны зориулалттай, үл хөдлөх хөрөнгийг үнэлсэн Ф******* Э******* ХХК-ийн 2020 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Батбаяр,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Балжмаа,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Билэгсайхан нар оролцов.

Шүүх хурал

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ц.Б нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Батбаяр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 01165 дугаар шийдвэрээр шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны явцад Эрхийн улсын бүртгэлийн Ү-2203026096 дугаарт бүртгэлтэй, үл хөдлөх хөрөнгийг 90.984.057 төгрөгөөр шинжээч томилуулан үнэлүүлсэн б*******а.

-Иргэний хуулийн 177-р зүйлийн 177.1-д заасан Дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох доод үнийг дуудлага худалдаа явуулахаас өмнө үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч, өмчлөгч харилцан тохиролцож тогтоосон үнийн, хэрэв тохиролцоогүй бол үнэлгээчний тогтоосон зах зээлийн үнийн 70 хувиар тооцон тогтооно. Үнэлгээчнийг дуудлага худалдаа явуулах эрх бүхий этгээд томилно гэсэн хуулийн заалтыг зөрчиж, Ц.Бгээс үнийн санал авалгүйгээр шинжээч томилж үл хөдлөх эд хөрөнгийг үнэлүүлсэн нь хууль бус б*******а.

Үл хөдлөх эд хөрөнгийн талаар үнэлгээгээ ирүүлэх тухай албан бичиг хэрэгт байгаа ч уг албан бичгийг Ц.Бд албан ёсоор гардуулаагүй, ийнхүү гардуулсан гэх байдлаа хариуцагч нь албан ёсоор гардуулсан гэдгийг нотолж чадахгүй б*******а.

Баталгаат шуудангаар хүргүүлснийг бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд болох Ц.Бд шууд гардуулсан гэж үзэх боломжгүй. Нэхэмжлэгч Ц.Б нэхэмжлэлд дурдсан хаягтаа биш тух******* үед Хан-Уул дүүрэгт байрлах Хурд хороололд амьдардаг байсан. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хийгдсэн тух******* байраа бусдад түрээслүүлсэн байсан. Үүнийг шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулсан шийдвэр гүйцэтгэгч, төлбөр төлөгч, төлбөр авагч нар бүгд мэдэж байсан. Тэгээд ч Ц.Б төлбөр төлөгч биш учраас оршин суух хаяг өөрчлөгдсөн талаар мэдэгдэх үүрэггүй юм.

-Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 01165 дугаар шийдвэрт /тогтоох хэсгийн 1-т/ хариуцагч Ц.Бд холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай гэж заасан байхад НШШГГ Ц.Бг төлбөр төлөгчөөр тооцон шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулсаар ирсэн б*******а.

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2020 оны 04 дүгээр сарын 29-ний 4/18159 дүгээр мэдэгдэлд Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 01165 дугаар шийдвэрээр Ц.Бгээс 58.519.762 төгрөг гаргуулж А б*******инд олгохоор шийдвэрлэжээ хэмээн бичсэн нь шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хууль бусаар явагдсаныг харуулж байгаа юм.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.2-т гүйцэтгэх баримт бичгийн үндэслэл болох шүүх, бусад байгууллага, албан тушаалтны шийдвэрийн он, сар, өдөр-ийг гүйцэтгэх баримт бичигт заасан байхыг шаардсан б*******а.

Гэтэл НШШГГ гүйцэтгэх баримт бичгийн үндэслэл болох шийдвэр байхгүй байхад түүнийг үл харгалзан шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулсаар ирсэн б*******а. Энэ нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх заалттай нийцэхгүй б*******а.

Шийдвэр гүйцэтгэх газар нь хуулийн шаардлага хангахгүй гүйцэтгэх бичиг баримтыг хүлээж авахаас татгалзаж, гурав хоногийн дотор олгосон шүүхэд нь буцаах байтал, баримт бичгийг хүлээж авч шийдвэр гүйцэтгэх ажиллагааг эхлүүлснээр бүх ажиллагаа хууль бус болсон.

Учир нь 2017.04.04-ний өдрийн тус шүүхийн 1165 дугаар шийдвэрээр Ц.Бд холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Гүйцэтгэх хуудас олгохдоо алдаа гаргаж Ц.Бг төлбөр төлөгч мэтээр захирамж гаргаснаас үндсэн шүүхийн шийдвэрээс зөрүүтэй болсон.

Тух******* үед шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай захирамж гаргасан шүүгч, ажиллагааг хийсэн шийдвэр гүйцэтгэгч, Ц.Б нар бүгдээрээ шийдвэрийг тодорхой уншаагүй бөгөөд дараа нягтлан уншихад Ц.Бд холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байдаг.

Шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 32-р зүйлийн 32.1-д төлбөр төлөгч, төлбөр авагчийг шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талууд гэнэ гэж зааснаас үзэхэд Ц.Б нь Шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан талууд гэдэгт хамаарахгүй, бие даасан шаардлага гаргах эрхтэй гуравдагч этгээд гэж үзэж б*******а. Энэ талаар ахлах шийдвэр гүйцэтгэгчид гомдол гаргасан.

Ц.Б төлбөр төлөгч биш учраас үнэлгээний талаар гомдол гаргах 7 хоногийн хугацаа хамаарахгүй, үнэлгээний талаарх мэдэгдлийг шуудангаар явуулахдаа утасных нь дугаарыг бичсэн учир шуудангаас ярихаар очиж авсан бөгөөд үүнээс хойш хэд хоногийн дараа шүүхэд хандсан.

-Шинжээч томилох тухай шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолд хэнийг шинжээчээр томилж байгаа талаар тодорхой зааж өгөөгүй буюу Ф******* Э******* ХХК-г шинжээчээр томилсон нь тодорхой биш б*******а. Шинжээч томилохдоо тодорхой нэг шинжээчид Эрүүгийн хууль сануулж, баримтанд гарын үсэг зуруулах, шинжээчээр ажиллах эсэх талаар асууж зөвшөөрсөн тохиолдолд шинжээчээр томилох ёстой. Гэтэл энэ хуулийн заалтыг хангаагүй, Ц.Бгээс үнийн санал аваагүй болно.

Харин НШШГГ үнийн санал авсан талаарх нотлох баримтаа шүүхэд гаргаж өгөөгүй, тэрээр хариу тайлбар татгалзлаа өөрөө гаргаж өгөх, нотлох үүрэгтэй.

Иймд Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас Ц.Б миний өмч болох Ү-2203026096 дугаар улсын бүртгэлд бүртгэлтэй Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо, 11 дүгээр хороолол 79 дүгээр байрны 121 тоотод байршилтай 46.1 м.кв үл хөдлөх хөрөнгийг 90.984.057 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэв.

Хариуцагч НШШГГ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Балжмаа шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 2804 дүгээр шийдвэрээр А.Д*******гээс 58.519.762 төгрөг гаргуулж А б*******инд олгох, үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд Ц.Бгийн өмчлөлийн орон сууцаар хангуулахаар шийдвэрлэжээ.

Шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар төлбөрт хураагдсан үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан Ц.Бгийн өмчлөлийн Сүхбаатар дүүрэг ***** тоотод байршилтай эрхийн улсын бүртгэлийн Ү-2203026096 дугаартай, үйлчилгээний зориулалттай 46,1 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгийг битүүмжлэн, хураан авсан.

Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-т заасны дагуу үнийн санал авахаар талуудад мэдэгдэл хүргүүлсэн боловч товлосон хугацаанд төлбөр төлөгчөөс үнийн санал ирүүлээгүй тул төлбөр авагч А б*******ны итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс хөндлөнгийн шинжээчээр үнэлүүлэхээр хүсэлт гаргасан.

Байрыг битүүмжлэх, хураах ажиллагааг Ц.Бгийн оршин суугаа хаягаар буюу Сүхбаатар дүүрэг, ****** тоот хаягаар явуулсан бөгөөд, тэрээр уг хаягтаа амьдарч байсан. Мөн түүнд давхар утсаар мэдэгдсэн. Түүнд хэрвээ оршин суух газраа өөрчилсөн бол 3 хоногийн дотор шийдвэр гүйцэтгэгчид мэдэгдэнэ гэж эрх, үүргийг нь тайлбарлан өгч, танилцуулсан. Гэтэл тэрээр уг хаягт байгаагүй гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй юм.

Хөндлөнгийн шинжээчийг үнэлгээчнээр томилуулж, үнэлгээг тогтоолгоход дээрх үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан хөрөнгийг 90.984.057 төгрөгөөр үнэлсэн.

Талуудад шинжээчийн үнэлсэн 90.984.057 төгрөгийн үнэлгээг болон дээрх үнэлгээний 70 хувь болох 63.366.590 төгрөгөөр санал болгох доод үнийг тогтоон, анхны албадан дуудлага худалдаанд оруулах тухай мэдэгдлийг тус тус баталгаат шуудангаар хүргүүлсэн.

Үнийн санал ирээгүй тул 2 дахь албадан дуудлага худалдаанд оруулах тухай мэдэгдлийг хуулийн хугацаанд талуудад мэдэгдсэн. 2 дахь албадан дуудлага худалдаагаар худалдан борлогдсон боловч шийдвэр гүйцэтгэх ажиллагааг шүүхээс шүүгчийн захирамжаар түдгэлзүүлсэн.

Иймд Шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйлд зааснаар мэргэжлийн тусгай мэдлэг бүхий, иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны үр дүнд хувийн ашиг сонирхолгүй этгээдийг шинжээчээр оролцуулж хөрөнгийн үнэлгээг бодитоор үнэлсэн мөн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хуулийн дагуу явуулсан байх тул Ц.Бгийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ц.Б нь хариуцагч НШШГГ-т холбогдуулан

Эрхийн улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэгдсэн, Сүхбаатар дүүрэг, ***** тоот хаягт байршилтай, 46.1 м.кв талбай бүхий, хоёр өрөө, орон сууцны зориулалттай, үл хөдлөх хөрөнгийг үнэлсэн Ф******* Э******* ХХК-ийн 2020 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч НШШГГ нь шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдсан, үнэлгээний талаарх саналаа ирүүлэхийг мэдэгдсэн, шүүхийн шийдвэрийн дагуу Ц.Б нь төлбөр төлөгч, тэрээр оршин суух хаягаа өөрчилсөн бол мэдэгдэх үүргээ биелүүлээгүй тул нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй гэж маргасан.

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 101/ШШ2017/01165 дугаартай шийдвэрээр:

Хариуцагч А.Д*******гээс үндсэн зээлийн үлдэгдэлд 38.360.761 төгрөг, хүүд 20.159.001,73 төгрөг, нийт 58.519.762.73 төгрөг гаргуулан нэхэмжлэгч А*** б******* ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 5.649.847 төгрөгт холбогдох хэсэг болон хариуцагч Ц.Бд холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож,

Хариуцагч А.Д******* нь шүүхийн шийдвэрт заасан төлбөрийг төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох хариуцагч Ц.Бгийн өмчлөлийн Эрхийн улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэгдсэн, Сүхбаатар дүүрэг, ***** тоот хаягт байршилтай, 46.1 м.кв талбай бүхий, хоёр өрөө орон сууцыг албадан худалдаж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэжээ.

/хх-ийн 4-8, 50-54 тал/

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д:Төлбөр төлөгч, төлбөр авагчийг иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талууд гэнэ, 32.2-т:Эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн гэж үзэж түүнийг сэргээх, хамгаалахаар гүйцэтгэх баримт бичигт заасан хүн, хуулийн этгээдийг төлбөр авагч гэнэ,32.3-т:Төлбөр авагчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, үүргээ биелүүлээгүй гэж гүйцэтгэх баримт бичигт заасан хүн, хуулийн этгээдийг төлбөр төлөгч гэнэ гэж зааснаас үзэхэд Ц.Бг дээрх шийдвэрт заасны дагуу үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангах үүрэг бүхий төлбөр төлөгч гэж үзнэ.

Дээрх шийдвэрийг төлбөр төлөгч А.Д*******, Ц.Б нарыг с******* дураараа биелүүлээгүй гэж үзсэн төлбөр авагч А б******* ХХК-ийн хүсэлтээр тус шүүхийн шүүгчийн 2017 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 101/ШЗ2017/13752 тоот Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх тухай захирамж, мөн өдрийн 101/ГХ2017/01424 тоот шүүхийн гүйцэтгэх хуудас бичигдсэнийг үндэслэн Өвөрхангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэсэн байх ба төлбөр төлөгч Ц.Бгийн оршин суух, барьцаа хөрөнгө байгаа харьяалах тойргийн шийдвэр гүйцэтгэх газар болох НШШГГ уг ажиллагааг үргэлжлүүлж явуулсан болох нь хэрэгт авагдсан баримтууд болон талуудын тайлбараар тогтоогдож б*******а.

/хх-ийн 21-68 тал/

Хариуцагч НШШГГ нь 2019 оны 02 дугаар сарын 26-ны өдөр төлбөр төлөгч А.Д*******, Ц.Б нарт Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1, 33.2-т заасан шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явц дахь талуудын эдлэх эрх, хүлээх үүргийг тайлбарлан өгсөн, энэ талаар шийдвэр гүйцэтгэгч тэмдэглэл үйлджээ.

/хх-ийн 86-90,92 тал/

Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны явцад төлбөр төлөгч Ц.Бгийн өмчлөлийн Эрхийн улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэгдсэн, Сүхбаатар дүүрэг, *** тоот хаягт байршилтай, 46.1 м.кв талбай бүхий, хоёр өрөө, орон сууцны зориулалттай, үл хөдлөх хөрөнгийг 2019 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр битүүмжилсэн, 2020 оны 03 дүгээр сарын 26-ны өдөр өдөр хураан авсан байх ба эдгээр ажиллагааны талаар төлбөр төлөгч гомдол гаргаагүй байгаа нь шийдвэр гүйцэтгэгчийн ажиллагаа хуульд нийцсэн, хүчинтэй гэж үзэх үндэслэлтэй.

/хх-ийн 95-106 тал/

Төлбөр төлөгч үүргээ хугацаандаа биелүүлээгүй тул үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэр гүйцэтгэгчээс үл хөдлөх эд хөрөнгийг худалдан борлуулах үнийн саналаа ирүүлэхийг төлбөр төлөгч Ц.Бд 2020 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 4/10575 тоот албан бичгээр мэдэгдсэн мэдэгдлийг Монгол шуудан ХК-ийн баталгаат шууданд хүлээлгэн өгч, энэ талаар түүний 94100001 дугаарын утсаар түүнтэй холбогдон мэдэгдсэн талаар шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл хөтөлсөн б*******а.

/хх-ийн 109-110 тал/

Нэхэмжлэгч Ц.Б нь өөрийн оршин суух хаяг, холбоо барих утасны дугаар өөрчлөгдсөн, ийнхүү өөрчлөгдснийг НШШГГт мэдэгдсэн, ийнхүү мэдэгдэж байсантай холбоотой баримтыг шүүхэд ирүүлээгүй болно.

Үүнээс үзэхэд шийдвэр гүйцэтгэгч төлбөр төлөгчийн оршин суух хаягийн дагуу үнийн санал ирүүлэх мэдэгдэх хуудсыг баталгаат шуудангаар хүргүүлсэн нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-д:Шийдвэр гүйцэтгэгч мэдэгдэх хуудсыг дуудан ирүүлж гардуулах бөгөөд боломжгүй тохиолдолд биечлэн, эсхүл баталгаат шуудангаар хүргүүлнэ гэж заасантай нийцсэн б*******а.

Төлбөр төлөгч нараас үнийн санал ирүүлээгүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т заасныг үндэслэн төлбөр авагч А б******* ХХК нь дээрх үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн бодит үнэлгээг шинжээч томилуулан тогтоолгох хүсэлт гаргажээ.

/хх-ийн 113 тал/

Хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2020 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн №4/203 тоот Шинжээч томилох тухай тогтоол-оор хөрөнгийн үнэлгээний Ф******* Э******* ХХК-ийг шинжээчээр томилсон нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, 55 дугаар зүйлийн 55.2.2, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д тус тус заасантай нийцсэн байх ба эдгээр ажиллагааг дээр дурдсан хуулиар тогтоосон журам зөрчсөн гэж үзэх үндэслэл хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсонгүй.

/хх-ийн 114-116 тал/

Ф******* Э******* ХХК-ийн 2020 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн үнэлгээний тайлангаар Эрхийн улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэгдсэн, Сүхбаатар дүүрэг, *** тоот хаягт байршилтай, 46.1 м.кв талбай бүхий, хоёр өрөө, орон сууцны зориулалттай, үл хөдлөх хөрөнгийг 90.984.057 төгрөг гэж үнэлсэн б*******а.

/хх-ийн 117-132 тал/

Хариуцагч нь 2020 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр Ф******* Э******* ХХК-иас үнэлгээний тайланг хүлээн авч, уг үнэлгээг төлбөр төлөгч Ц.Бд танилцуулахаар түүний оршин суух Сүхбаатар дүүрэг, *** тоот хаягаар очсон, тэрээр эзэнгүй байсан, түүний 94100001 дугаарын утсаар мэдэгдэхээр залгахад утсаа авахгүй байсан талаар тэмдэглэл хөтөлсөн байх ба уг мэдэгдлийг мөн өдрийн 4/14813 тоот албан бичгээр хүргүүлэхээр Монгол шуудан ХК-д хүргүүлсэн байгаа нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3-д заасантай нийцжээ.

/хх-ийн 133-134 тал/

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д:Талууд эд хөрөнгийн үнэлгээний талаархи гомдлоо энэ хуулийн 55.3-т заасны дагуу мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно гэж зааснаас үзэхэд талууд шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад хийгдсэн үнэлгээтэй холбоотой гомдлоо хуульд заасан хугацааны дотор гаргахад уг үнэлгээг хүлээн авсан хугацаа тодорхой байхыг шаардана.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь Ц.Бг шийдвэр гүйцэтгэх ажиллагааны тал биш, түүнд хуульд заасан хугацаа хамаарахгүй тул Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2020 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 4/14813 тоот мэдэгдлийг шуудангаас утсаар мэдэгдсний дагуу хүлээж авсан, ийнхүү хүлээж авснаас хойш хэд хоногийн дараа шүүхэд хандсан гэж тайлбарласан.

Нэхэмжлэгч нь дээрх үнэлгээний талаарх мэдэгдлийг хэзээ, хэрхэн хүлээн авсантай холбоотой баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар шүүхэд ирүүлээгүй, тодруулбал энэхүү байдлаа нэхэмжлэгч нь баримтаар нотолсонгүй.

Тус шүүхийн шүүгчийн 2020 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 101/ШЗ2020/09649 дугаартай Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай захирамжаас үзэхэд Ц.Б нь үнэлгээний талаарх гомдлоо 2020 оны 05 дугаар сарын 08-ны өдөр шүүхэд гаргасан нь тогтоогдож байх ба тэрээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасан хугацаанд гаргаагүй, уг хугацааг хэтрүүлсэн гэж үзэх үндэслэлтэй.

/хх-ийн 12 тал/

Зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан баримтаас үзэхэд нэхэмжлэгч нь хөрөнгийн үнэлгээтэй холбоотой гомдлыг уг үнэлгээг мэдэгдсэнээс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргах хугацааг хэтрүүлсэн болох нь тогтоогдож б*******а гэж үзэв.

Иймд хариуцагч НШШГГт холбогдох

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 101/ШШ2017/01165 дугаартай шийдвэрийн дагуу явагдаж буй шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны явцад хийгдсэн

Эрхийн улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэгдсэн, Сүхбаатар дүүрэг, *** тоот хаягт байршилтай, 46.1 м.кв талбай бүхий, хоёр өрөө, орон сууцны зориулалттай, үл хөдлөх хөрөнгийг үнэлсэн Ф******* Э******* ХХК-ийн 2020 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай Ц.Бгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116,118, 160 дугаар зүйлийн 160.1.2-т заасныг удирдлага болгон

 ТОГТООХ нь:

  1. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасан үндэслэл тус тус тогтоогдохгүй байх тул хариуцагч НШШГГт холбогдох,

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 101/ШШ2017/01165 дугаартай шийдвэрийн дагуу явагдаж буй шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны явцад хийгдсэн

Эрхийн улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэгдсэн, Сүхбаатар дүүрэг, *** тоот хаягт байршилтай, 46.1 м.кв талбай бүхий, хоёр өрөө, орон сууцны зориулалттай, үл хөдлөх хөрөнгийг үнэлсэн Ф******* Э******* ХХК-ийн 2020 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай Ц.Бгийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

  3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2-т зааснаар мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасан хугацаа өнгөртөл буюу давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэлх хугацаанд Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 101/ШЗ2020/12149 тоот захирамжаар авсан Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай арга хэмжээ нь хэвээр байхыг дурдсугай.

  4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ЦОЛМОНГЭРЭЛ