Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 12 сарын 26 өдөр

Дугаар 181/ШШ2020/00030

 

 

 

 

 

 

 

 

                  2019        12           26  

                                      181/ШШ2020/00030

          

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Уранчимэг даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

нэхэмжлэгч: хаягт оршин суух овогт Д.Г /РД:000000000/-ийн

 

хариуцагч: тоот хаягт оршин суух Хулууд овогт Д.Г /РД:00000000/-д холбогдох

 

зээлийн гэрээний үүрэгт 10 000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ................... хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч .........................., хариуцагчийн өмгөөлөгч ......................., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Сандаг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

   Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийг дэмжин гаргасан тайлбартаа: А.Ц нь Д.Гтой аман хэлбэрээр зээлийн гэрээ байгуулсан. 2016 оны 03 сарын 24-ний өдрийн бэлэн мөнгө хүлээлцэх баримтаар баталгаажуулсан. Иргэний хуульд зааснаар зээлийн гэрээг хүү тогтоох тохиолдолд заавал бичгээр байгуулах шаардлага байдаггүй. Энэ нь аман хэлбэрээр байгуулж болдог хэлцэл. Ийм болохоор Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзнэ. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.4-т зааснаар зээлийн гэрээг ямар тохиолдолд байгуулагдсанаар  тооцдог вэ гэхээр мөнгийг шилжүүлэн өгснөөр байгуулагдсанд тооцдог. Өнөөдөр бидний хэргийн баримтад авагдаад байгаа бэлэн мөнгөний баримтад мөнгө хүлээн авагч нь Д.Г, мөнгө тушаагч нь А.Ц юм. Иргэний хуулийн 283 дугаар зүйлийн 283.1-д зааснаар хэрвээ талууд буцааж төлөх хугацаа тогтоогоогүй бол хэзээ ч шаардах болох ийм үндэслэл байна. Иргэний хуулийн 283 дугаар зүйлийн 283.2-т зааснаар хугацаа тогтоогоогүй бол мөнгө шаардах эрхээ хэдийд ч үүрэг гүйцэтгүүлэгч шаардах эрхтэй. Ийм учраас 2017 оноос Д.Гоос 10,000,000 төгрөгийг гэрээний дагуу шаардсан боловч Д.Г өнөөдрийг хүртэл хугацаанд ямар нэг байдлаар үүргээ гүйцэтгээгүй учир зээлийн гэрээний Иргэний хуулийн 283 дугаар зүйлийн 283.1, 283.2 заасны дагуу зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл 10,000,000 төгрөгийг зээлдэгч Д.Гоос гаргуулж өгнө үү гэж нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна.

Хариуцагчийн хариу тайлбартай холбоотойгоор дараах тайлбарыг гаргаж байна. А.Ц нь 2017 оноос мөнгө шаардсан байдаг. Гэтэл мөнгө төлөхгүй байснаас 2018 оны 12 сард Баянзүрх дүүргийн шүүхэд холбогдох нэхэмжлэл гаргасан. Хариуцагчийн хаяг тодорхойгүй байсан учраас Баянзүрх дүүргийн шүүхээс нэхэмжлэлийг хүлээн авахгүй асуудал гарсан. Д.Г нь 2018 оны 10-12 сарын хооронд гадаадад байж байсан гэж бичиж өгөөд 2019 оны 01 сард шүүхээс хаяг дээрээ байгаа учраас харьяаллын дагуу нэхэмжлэл гаргая гээд манай нэхэмжлэгчийн зүгээс нэхэмжлэлээ татаж авсан.

Хариуцагчийн зүгээс Зоригттой холбоотой нэлээн олон үйл баримтыг дурьдаж байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д заасны дагуу зохигчид өөрөө тайлбарын үндэслэлээ нотлох шаардлагатай. Хариуцагч талаас А.Цийг нягтлан гэж байна. Хэрвээ нягтлан бодогч мөнгө өгсөн тохиолдолд нягтлан бодогч гэсэн дээр гарын үсэг зураад энэ компанийн нягтлан бодогч би юм гэх ёстой. Гэтэл энэ зээлийн баримтыг харахаар амаар тохиролцсоны дагуу мөнгө өгсөн гэдэг нь харагдаж байна. Иймд нөхцөл байдлын үндсэн дээр хариуцагчийн тайлбар үндэслэлгүй гэж үзэж байна гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд өмгөөлөгчийн хамт оролцон нэхэмжлэлийн шаардлагын эс зөвшөөрч гаргасан тайлбартаа:Д.Г нь Лхамсүрэнгийн Зоригттой 10 жилийн ангийн багын найзууд бөгөөд тэдний хооронд төлбөр тооцооны асуудлууд байсан. Нэхэмжлэгч тал аман хэлбэрийн зээлийг байгуулсан гэж нэхэмжилж байна. Харин хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч байна. Д.Г нь А.Ц гэх хүнийг танихгүй, зээл аваагүй, А.Цтай ямар нэгэн харилцаанд ороогүй.

Энэ 10,000,000 төгрөгийн яриа яагаад гарсан бэ? гэхээр хариуцагч Д.Г нь өөрөө ингэж тайлбарлаж байгаа.

Д.Г нь өнөөдрийн бидний ярьж байгаа, үл хөдлөх худалдах, худалдан авах гэрээн дээр Лхамсүрэнгийн Зоригтод Дархан-Уул аймаг дахь үл хөдлөх хөрөнгөө 2015 оны 10 сарын 13-ны өдрийн гэрээгээр 40,000,000 төгрөгөөр худалдсан байдаг.

Өмнө нь н.Зоригтын эцэг эх тэрхүү үл хөдлөхөд амьдардаг байж байгаад өөр этгээдэд худалдсан байдаг. Гэтэл Д.Г нь тэр этгээдээс худалдаж авсан байсан. Тэгээд Дархан-Уул аймагт дахь байраа зарах талаар Зоригтод хэлэхэд Зоригт нь миний эцэг эх амьдардаг байсан гал голомт учраас би өөрөө худалдаж авъя. Би танд нэг санал тавья гэсэн.

Зоригт нь Асар өргөө ХХК буюу барилгын үйл ажиллагаа эрхэлдэг компанид ажилладаг, захирал билүү яг ямар албан тушаалтайг мэдэхгүй байна. Тэгээд бартераар орж ирдэг байраа худалдая гэсэн. Эцэг эхийнхээ гал голомтыг 40,000,000 төгрөгөөр худалдаж авчихъя, энэ мөнгөөрөө урьдчилгаа хийгээд манай байрнаас байр авч болно гэсэн байдлаар хоорондоо тохиролцож гэрээгээ байгуулсан. Д.Год мөнгө өгөхгүй байж байгаад 2016 оны 03 сарын 24-ний өдөр Зоригт нь 10,000,000 төгрөг өгсөн байдаг. Ингэж өгөхдөө Асар өргөө ХХК буюу өөрийн компанийн нягтлан бодогч гээд А.Ц гэдэг хүнийг дагуулж ирсэн. Манай компанийн данс тооцоонд оруулах учраас нягтлантай бэлэн мөнгөний баримт хийчих гээд А.Цтай бэлэн мөнгөний баримт 10,000,000 төгрөг байрны мөнгө өгсөн гэдэг утгатайгаар Д.Гоор гарын үсэг зуруулсан.

Харин энэ А.Цийг Д.Г огт танихгүй, тухайн үед манай бэлэн мөнгөний нягтлан гэхэд л анх харсан. Өөрөөр бол зээлийн болон ямар нэгэн харилцаа байхгүй. Тэгээд үлдэгдэл 30,000,000 төгрөгийг өгөхгүй байсаар 2017 он гарч мөнгөө төлөөгүй жил гаруй хугацааны дараа үлдэгдэл мөнгөө төлж чадахгүй юм байна, байрыг чинь авахаа болилоо гээд өгсөн авснаа буцсан байдаг. Тэгээд Зоригт Д.Г 2-ын хооронд тооцооны асуудал дууссан. Зоригт бартераар орж ирсэн байрыг Д.Год санал болгож, 2015 оны 12 сарын 25-ны өдөр байгуулсан энэ гэрээгээр бол урьдчилгаа 40,000,000 төгрөгийг хашаа байшингийн мөнгөөр хассан гэж бодоод худалдаж  аваа гэсэн санал тавьсан. Зоригт өөрөө урьдчилгаанд өгөх 30 000 000 төгрөгөө төлөөгүй, өгнө гэж ярьснаа биелүүлээгүй.

Ганцогт, А.Ургамал, Цолмон, Г.Бумбаяр нараас Д.Гнь 120,000,000 төгрөгөөр орон сууц худалдаж  авсан. Энэ байрыг Зоригт өөрөө санал болгож, Зоригт нэгэнт гэрээ байгуулагдаж орон сууц авахаар болчихсон учир чи өөрөө зээл аваад урьдчилгаагаа бүрдүүлчих гэж хэлсэн. Зоригт урьдчилгаа мөнгийг төлнө гэж тохиролцож, Д.Г нь зээл авч орон сууцны урьдчилгаагаа бүрдүүлж, орон сууц худалдаж авсан. Гэтэл мөнгөө төлж чадаагүйгээс нөгөө хашаа байшингаа худалдах худалдан авахаа больсон. Зоригт нь хашаа байшинд жил гаруй хугацаанд амьдарсан тул Зоригт Д.Г нар хоорондоо тохиролцоод 10,000,000 төгрөгийг хүү алдангидаа тооцон өгөхгүйгээр тохирч, хашаагаа шилжүүлж одоо ямар ч данс тооцооны асуудалгүй болж 2017 онд дууссан байдаг. Энэ нь Зоригт ямар нэгэн байдлаар өнөөдрийг хүртэл нэхэмжлэлийн шаардлага гаргаагүйгээр нотлогдож байна.

Тухайн үед Асар өргөө ХХК бартераар өгөх байраа Д.Год шууд бэлэн мөнгөөр өгсөн нь тэдэнд ашигтай байсан. Нэгэнт аман хэлбэртэй яриа хэлэлцээр нь ам хэлбэртэйгээр дууссан. Үүнтэй холбоотой маргаан ерөөсөө гараагүй.

Гэтэл 2019 оны 08 сард А.Цаас нэхэмжлэл гаргаснаар Д.Г юун зээлийн талаар яригдаж байгааг анх мэдсэн. Магадгүй А.Ц нь өөрийнх нь гарын үсэг болон Д.Гын гарын үсэг байгааг хараад үндэслэлгүйгээр мөнгөжих гэсэн санаатай байна гэж үзэж байна.

Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлага үндэслэлээ тайлбар болон нотлох баримтаар нотлох үүрэгтэй. Хариуцагч тал мөн тайлбар татгалзал тавих үүрэгтэй. Нэхэмжлэгч тал аман хэлбэрээр байгуулсан гэж үзэж байгаа, манай тал аман хэлбэрээр гэрээ байгуулаагүй гэж үзэж байгаа, нотлох баримт дээр нь бол гүйлгээний утга дээр байрны мөнгө гэж бичсэн байгааг нэмж  тайлбарлах гэсэн юм. Мөн нэхэмжлэгч талаас гаргаж өгсөн үл хөдлөх худалдах, худалдан авах гэрээ хүчин төгөлдөр гэрээ. Улсын бүртгэлд бүртгэгдээд холбогдох үйл баримтууд явагдсан боловч хэн хэний хооронд ямар гэрээ байгуулагдсан юм бэ гэдгийг тодруулах зорилготойгоор зөвхөн гэрээг нь өгсөн байгаа, тэгэхээр эдгээр баримт нь Лхамсүрэнгийн Зоригт Д.Г нарын 40,000,000 төгрөгийн үйл баримт болсон гэдгийг нотлох зорилготой байсан.

Тиймээс нэхэмжлэгч талын ярьж байгаа Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281-д заасны дагуу зээлийн гэрээ байгуулагдаагүй, ийм зүйл огт яригдаагүй. Гэрээ байгуулагдсан гэх ямар нэг үндэслэл байхгүй. Амаар байгуулагдсан гэх тайлбарыг хариуцагч тал няцааж, хүлээн зөвшөөрөхгүй байна. А.Цийг танихгүй, мөн үндэслэл болгож байгаа гараар бичсэн баримтыг хүлээн зөвшөөрөхгүй. 2016 оны 03 сарын 24-ний өдөр гэж тэмдэглэгдсэн үйл баримт тухайн баримтаас хойш, Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д заасан буюу зээлийн гэрээ үзэж байгаа бол гэрээтэй холбоотой үүргийн гүйцэтгэл хөөн хэлэлцэх хугацаа 3 жил байдаг. 2019 оны 08 сард нэхэмжлэлийн шаардлага гаргасан байгаа тэгэхээр хуульд заасны дагуу хөөн хэлэлцэх хугацаа дууссан. Мөн нэхэмжлэгч тал 2017 оноос нэхэмжлэл гаргасан гэж хэлсэн үүнийгээ нотлоогүй, 2019 оны 01 сарын 16-ны өдөр нэхэмжлэгч нэхэмжлэлээ татан авч хэргийг хэрэгсэхгүй болгох тухай гэсэн шүүгчийн захирамж байна. Энэ баримтаар болон, мөн 2019 онд эрэн сурвалжлуулж байсан байдлаар тайлбарласан, гэтэл энэ хүсэлтэд дурдагдсанаар энэ хэрэгтэй холбоотой Д.Гыг эрэн сурвалжлуулсан уу, эсвэл өөр үйл баримт байсан уу гэдэг нь тодорхойгүй учраас өнөөдрийн тодорхой  байгаа үйл баримтаар нэхэмжлэл гаргасан өдөр буюу 2019 оны 08 сар гэхэд Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.1.2-т заасны дагуу хөөн хэлэлцэх хугацаа өнгөрч 6 сар болсон байна гэж хариуцагч тал үзэж байна.

Мөн Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 283 дугаар зүйлийн 283.1, 282 дугаар зүйлийн 282.4, зэргийг нэхэмжлэгч тал үндэслэсэн гэж байгаа ч хариуцагч талаас энэ хүнийг танихгүй зээл авах шаардлага байгаагүй, А.Цтай ямар ч харилцаа байгаагүй, ямар нэгэн хэлбэрийн зээлийн гэрээ харилцаа байгаагүй. Нэг тал хүлээн зөвшөөрөхгүй байгаа тохиолдолд аман хэлбэрээр гэрээ байгуулсан гэж нэхэмжлэх үндэслэлгүй. Бэлэн мөнгөний энэ баримтыг гарын үсэг зураагүй гэж зогсож байж болно. Гэтэл бид шүүхэд үнэн зөв тайлбар өгөх үүрэгтэй учраас үүргийн дагуу баримт бол үйлдэгдсэн. Гэхдээ энэ ямар баримт бэ гэдгийг тодорхой ярьсан. Нэхэмжлэгч тал үүнийг тодорхой тайлбарлаагүй. Тийм учраас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дугаар зүйлийн 40.3-т заасны дагуу нотлох баримтыг үнэлэхдээ хэрэгт ач холбогдолтой мөн хамааралтай хөдөлшгүй үнэн гэж нотлогдохоор байж чадаж байна уу гэдгийг харгалзан үзэх нь зүйтэй гэж үзэж байна.Тийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн хүсэлтэй байна.

Нэмэлт тайлбар гаргая. Нэхэмжлэгч талаас 2018 оноос хойш нэхэмжлэл гаргаад 2017 оноос шаардаж явсан гэтэл 2019 оны 08 сараар сая мэдлээ гэсэн гэж байна. Шүүхэд нэхэмжлэл гаргаад хаяг тодорхойгүй гээд эрэн сурвалжлуулсан бол Д.Г нь үүнийг яагаад мэдээгүй байна вэ. Дараа нь хаяг нь тодорхой боллоо гээд нэхэмжлэл гаргасан бол нэхэмжлэлийг гардаж аваад хэн нэгэн А.Ц, мөнгө нэхэмжилж байна гэдгийг мэдэх боломжтой байсан. 2017 оноос удаа дараа шаардсан гэж байгаагаа нотлох хэрэгтэй. Мөн бэлэн мөнгөний орлогын баримт дээр нягтлан бодогч гэж байх ёстой гэж байна.

Шүүх хуралдаан дээр гаргаж байгаа тайлбар нотлох баримт үнэн зөв байх ёстой. Нотлох баримтгүй зүйлээ үнэн зөв тайлбараараа нотлогоо болгоно. Д.Г нь хууль эрх зүйн мэдлэггүй учраас чи нягтлан юм уу тушаал үзие гэж асууж мэдэхгүй учраас найздаа итгээд нягтлан нь юм байна гэж ойлгосон. Тэр мөнгөний баримтын утга дээр яагаад байрны мөнгө гэсэн утгатай байгаа юм бэ? Зээл, төлбөр гэж яагаад бичээгүй юм? Шалтгаанаа л бичсэн учраас манайх тайлбар татгалзлаа болсон явдлыг ярьж байгаа юм.Д.Г энэ мөнгийг төлөх үүрэггүй гэв.

 

            Шүүх хэрэгт цугларсан хуулийн шаардлага хангасан баримтууд талуудын тайлбарыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч А.Цийг төлөөлөн итгэмжлэгдсэн төлөөлөгч хариуцагчаар Д.Год холбогдуулан, бэлэн мөнгөний гарын үсэг зурсан баримтад үндэслэн, зээлийн гэрээний үүрэгт 10 000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан ба төлөөлөгч шүүх хуралдаанд нэхэмжлэлийг дэмжин шаардаж байна.

 

Хариуцагч Д.Гыг төлөөлөн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэл үндэслэлгүй, шаардлагын үндэслэл болгосон баримтыг найз Л.Зоригоотой хийсэн хэлцлийг баталгаажуулан үйлдсэн, хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн, нэхэмжлэгч А.Цийг огт танихгүй, ямар нэг харилцаанд ороогүй гэж маргаж байна.

 

Шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх үндэстэй гэж дүгнэв.

 

Нэхэмжлэлийн үндэслэл болгож ирүүлсэн “бэлэн мөнгөний орлогын баримт”-д  2016 оны 3 сарын 24 гэж огноо бичигдсэн, хүлээн авсан Д.Г, мөнгө тушаагч А.Цаас,  гүйлгээний утга “байрны мөнгө”, тушаасан мөнгөний дүн “10 000 000 /арван сая/ төгрөг”гэсэн бичвэртэй, хүлээн авсан /Д.Г/, мөнгө тушаагч /А.Ц/гэсэн гарын үсгүүд зурагдсан байна.

 

Зохигч талууд энэ баримт Д.Г, Д.Г нарын дунд 2016 оны 3 сарын 24-ий өдөр үйлдэгдсэн болохыг хүлээн зөвшөөрч байх ба баримтад бичигдсэнээр А.Ц мөнгө тушаагч, 10 000 000 төгрөг хүлээн авагч нь Д.Ггэсэн байна.

 

Нэхэмжлэгч хариуцагчийн маргаж гаргасан тайлбарыг үл зөвшөөрч, Л.З гэх хүн энэ маргаанд хамааралгүй гэж үгүйсгэсэн тайлбар хийж байна.

 

Хариуцагч талаас, Д.Г10 000 000 төгрөгийг найз Л.Зтой хэлэлцсэний дагуу хүлээн авсан, Л.З Асар өргөө ХХК буюу барилгын үйл ажиллагаа эрхэлдэг компанид захирал билүү ажилладаг, Л.З ирэхдээ компанийн нягтлан бодогч А.Цийг дагуулж ирж 10 000 000 төгрөг өгөөд, бэлэн мөнгө хүлээн авсан баримтад Д.Г, Д.Г нарыг гарын үсэг зуруулсан, харин А.Цтай хэлцэл хийгээгүй гэж марган,

мэтгэлцээний үндэслэлээ нотлохоор 2015 оны 10 сарын 13-ны өдрийн мөн өдөр гэрээний үнэн зөв нотариатчаар гэрчлэгдсэн, худалдагч Д.Г, худалдан авагч Лхамсүрэнгийн Зоригт нарын хооронд Завхан аймаг Тосонцэнгэл сум Дархан-уул багт байрлах 70 м.кв талбайтай хувийн сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг 40 000 000 төгрөгөөр бэлэн мөнгөөр төлбөр төлөх нөхцөлтэй  хийгдсэн “үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ”, улсын бүртгэлийн ү-0905000545 дугаарт бүртгэгдсэн Д.Гын нэг хүний өмчлөлийн, Завхан аймаг Тосонцэнгэл сум Дархан-уул багт байрлах 70 м.кв талбайтай хувийн сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ, 2015 оны 12 сарын 25-ы өдрийн мөн өдөр гэрээний үнэн зөв нотариатчаар гэрчлэгдсэн, худалдагч иргэн Х.Ганцогт, А.Ургамал, Г.Цолмон, Г.Бумбаяр нар, худалдан авагч иргэн Д.Гнарын хооронд хийгдсэн Сүхбаатар дүүргийн 9-р хороо 7-р хорооллын 80-р байр 50 тоот 65м.кв талбайтай 2 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг 120 000 000 төгрөгөөр “үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ”-г тус тус ирүүлсэн нь хариуцагчийн маргаж буй үндэслэлийг нотлохгүй, маргаанд хамаарал бүхий нотлогооны хэрэгсэл гэж үзэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

 

Өөрөөр хэлбэл талуудын маргаж байгаа, Д.Гнь А.Цийг танихгүй гэх, Д.Гнайз Л.Зын ажилладаг барилгын компаниас орон сууц худалдан авсан эсэх, 2015 оны 10 сарын 13-ны өдөр хийсэн өөрийн өмчлөлийн Завхан аймаг Тосонцэнгэл сум Дархан-Уул багт байрлах 70 м.кв талбайтай хувийн сууцыг худалдах гэрээний дагуу 2016 оны 03 сарын 24-ий өдөр Л.Зоос 10 000 000 төгрөг авсан эсэх, мөн энэ үед Л.Зын компанийн нягтлан бодогч нь А.Ц ажиллаж байсан эсэх, Д.ГЛ.З нар 10 000 000 төгрөг өгч авахад Л.Зын компанийн нягтлан бодогч ажилтай А.Ц байсан эсэх, Д.ГЛ.З нар тохиролцон Зоригтоос авсан гэх 10  000 000 төгрөгөө гэрээний анзад тооцон буцаан авахгүйгээр тохиролцсон эсэх, Д.Гэнэ баримтаар хүлээн авсан 10 000 000 төгрөгийг буцан төлөх үүрэггүй болохыг нотлох байдал тайлбарын үндэслэл хэргийн баримтад дурдсан үйл баримтууд холбоотой гэх байдал тогтоогдохгүй, маргааны зүйлд нотлогоо болохгүй байна.

 

Талуудын мэтгэлцээнээр, хариуцагч Д.Г2016 оны 03 сарын 24-ий өдөр 10 000 000 төгрөгийг хүлээн авсан, 10 000 000 төгрөгийг хүлээн авах үед А.Ц байсан, Д.Г, А.Ц нар нэхэмжлэлд ирүүлсэн бэлэн мөнгөний баримтад 10 000 000 төгрөгийг хүлээн авсан, хүлээлгэн өгснийг нотлох гэж гарын үсгээ зурж баталгаажуулсан, 10 000 000 төгрөгийг хүлээн авагч Д.Г, мөнгө тушаагч буюу хүлээлгэн өгөгч талд Д.Г тус тус гарын үсэг зурж баримтыг үйлдсэн үйл баримт тогтоогдож байна.

 

Энэ үйл баримтаар, хариуцагч Д.Г2016 оны 03 сарын 24-ий өдөр 10 000 000 төгрөгийг А.Цаас хүлээн авсан, Д.Год 10 000 000 төгрөгийг хүлээлгэн өгсөн баримтын мөнгө тушаагч тал нь А.Ц байх тул 10 000 000 төгрөгийг хүлээн авах өгөх үйл баримт Д.ГА.Ц нарын хооронд бий болсон гэж үзэх үндэслэлтэй.

 

Харин гүйлгээний утгад байрны мөнгө гэж бичсэн нь 10 000 000 төгрөг өгсөн үйл баримтыг үгүйсгэх үндэслэл болохгүй, бас Л.Зод буюу А.Цаас бусад этгээдэд хамаарах байрны төлбөр төлөлт гэсэн утгыг илэрхийлэгдэхгүй байх бөгөөд Иргэний хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.”Хүсэл зоригийн агуулгыг тайлбарлахдаа үгийн шууд утгыг анхаарна.”гэж зааснаар, талуудын хүсэл зоригийн илэрхийлэл түүний гол нөхцлийн хувьд зээлийн харилцаа явагдсан гэх үндэсгүй, талуудын тайлбараар тэдний хооронд ямар нэг байрны асуудал байхгүй гэж байгаа нь, байрны мөнгө гэсэн үг бичигдсэн үгийн шууд утгаар хариу үүрэг гүйцэтгүүлэхээр шилжүүлсэн утга илэрхийлэгдэж байна.

Зохигч талууд болох А.Ц Д.Гнарын хооронд байрны мөнгө гэсэн утга бичиж өгсөн 10 000 000 төгрөгийг Д.Гхүлээн аваад уг мөнгөний хариу үүрэг гүйцэтгэсэн буюу ямар нэг байр шилжүүлсэн үүрэг гүйцэтгэснээ нотлоогүй, мөн иргэний хэрэг үүсгэсэн маргаанд Л.З гэх этгээд хамаарал бүхий этгээд болохыг, мөн Д.Гнь Л.З гэх найзтайгаа 10 000 000 төгрөг авснаа буцаан төлөхгүйгээр тохиролцсон эсэх, бусдад 10 000 000 төгрөгийг буцаан төлөх үүрэггүй болох үндэслэлүүдээ нотлох үүрэг маргаж байгаа хариуцагч талын өөрийнх нь хуулиар хүлээсэн үүрэг юм.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2.“шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх;, 38 дугаар зүйлийн 38.1.”Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй.”гэж заасан үүргээ биелүүлээгүй буруутай тул хэргийн тогтоогдсон үйл баримтын дагуу А.Цаас хүлээн авсан 10 000 000 төгрөгийг уг хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд ямар нэг үүрэг үүсээгүй үндэслэлээр нэхэмжлэгч буцаан шаардах эрхтэй гэж дүгнэх нь хуульд нийцнэ.

 

Нэхэмжлэгч 2016 оны 03 сарын 24-ий өдөр 10 000 000 төгрөгийг байрны мөнгө гэсэн утгаар хүлээлгэн өгснөөс хойш 2016 оны 03 сарын 25-ны өдрөөс шаардах эрх үүссэн байх ба 2018 оны 12 сарын 27-ны өдөр шүүхэд хандан хариуцагч Д.Гыг эрэн сурвалжлуулж оршин суух хаягийн тодруулах ажиллагаа хийлгүүлж байсан болох нь Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 1 сарын 16-ны өдрийн 01222 дугаар шийдвэр, хариуцагч Д.ГБаянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд байнга оршин суух хаяг болон эзгүй яваад ирсэн талаар/хэргийн5-7дахь тал/ бичиж өгч байсан баримтаар батлагдаж, энэ нэхэмжлэлийг тус шүүхэд 2019 оны 7 сарын 30-ны өдөр ирүүлснээр, 2019 оны 8 сарын 6-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдсан нь нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаандаа шаардсан гэж үзнэ.

 

Иймд нэхэмжлэлийг хангаж, хариуцагч Д.Гоос нэхэмжлэгч                            А.Цид 10 000 000 төгрөгийг гаргуулж олгож шийдвэрлэлээ.

 

Улсын тэмдэгтийн хураамжийг нэхэмжлэгчээс төлсөн хураамжийг улсын орлогод хэвээр үлдээн хариуцагчаас ногдох дүнгээр гаргуулж нэхэмжлэгчид олгосон болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1., 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон                                                                                      

ТОГТООХ НЬ:

 

1. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1.-д зааснаар хариуцагч Д.Гоос 10 000 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч А.Цид олгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс хураамжид төлсөн 174950төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн, хариуцагчаас ногдох хураамжид 174950 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2., 119.4.-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7.-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                          Д.УРАНЧИМЭГ