Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 11 сарын 10 өдөр

Дугаар 001/ХТ2022/01086

 

 

                                 **** **** **** ****

                             хэлтсийн нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Г.Алтанчимэг даргалж, шүүгч Г.Банзрагч, П.Золзаяа, С.Соёмбо-Эрдэнэ, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар 

Сүхбаатар **** Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 181/ШШ2020/01507 дугаар шийдвэр, 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 2223 дугаар магадлалтай, 

**** **** **** **** хэлтсийн нэхэмжлэлтэй,

“ ****” ХХК-д холбогдох 

**** **** шимтгэлийн өр, алданги нийт 71,888,858 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Цэцэгсүрэнгийн гаргасан гомдлоор   

Шүүгч С.Соёмбо-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч итгэмжлэгдсэн төлөөлөгч В.Эрдэнэбат, С.Доржпагам, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхзул нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ НЬ: 

1. **** **** **** **** хэлтэс нь “ ****” ХХК-д холбогдуулан нийгмийн **** шимтгэлийн өр, алданги нийт 71,888,858 төгрөг гаргуулахаар шаардсан нэхэмжлэлд хариуцагч хариу тайлбар гаргаагүй байна. 

2. Сүхбаатар **** Иргэний хэргийн анхан шатны шүүхийн, 2020 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 181/ШШ2020/01507 дугаар шийдвэрээр **** **** тухай хуулийн 16 дугаар зүйлийн 1, 17 дугаар зүйлийн 1-ийн 1 дэх заалтад заасныг баримтлан хариуцагч “ ****” ХХК-аас нийт 71,888,858 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч **** **** **** **** хэлтэст олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.4-т зааснаар нэхэмжлэгч **** **** **** **** хэлтсийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч “ ****” ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 517,394 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулахаар шийдвэрлэжээ. 

3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 2223 дугаар магадлалаар Сүхбаатар **** Иргэний хэргийн анхан шатны шүүхийн, 2020 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 181/ШШ2020/01507 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.4-т зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэсэн байна. 

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Цэцэгсүрэн хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “...Хариуцагчийн зүгээс нэхэмжлэгчтэй эвлэрэн хэлэлцэх бүхий л саналыг тавьж ирсэн боловч шүүхийн зүгээс эвлэрэх саналыг хүлээж авалгүй хэргийг шийдвэрлэсэн. Давж заалдах шатны шүүхийн магадлалыг итгэмжлэгдсэн төлөөлөгч надад 2020.11.25-ны өдөр хаягаар хүргэж ирүүлсэн. Давж заалдах шатны шүүх хуралдааны товыг надад мэдэгдээгүй хуралдааныг хийж, шийдвэрлэсэн. Иймд хариуцагчийн хууль ёсны эрх ашгийг зөрчсөн, шүүх хуралдаанд оролцож, мэтгэлцэх эрхийг хангаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн тул анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож өгнө үү.” гэжээ. 

ХЯНАВАЛ: 

5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Цэцэгсүрэнгийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна. 

6. Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх хянаад хэвээр үлдээсэн байна. 

7. Хоёр шатны шүүх талуудын хооронд үүссэн маргааныг хэрэгт цугларсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлж, үйл баримтын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ. 

8. **** **** **** **** хэлтэс нь хариуцагч “ ****” ХХК-д холбогдуулан нийгмийн **** шимтгэлд төлөгдөөгүй өр 47,925,905 төгрөг, алданги 23,962,953 төгрөг, нийт 71,888,858 төгрөг гаргуулах шаардлагад хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан тайлбар, тэдгээрийг нотолсон баримтыг шүүхэд ирүүлээгүй байна. 

9. Хэрэгт авагдсан **** **** шимтгэлийн өрийг төлүүлэх тухай **** **** **** **** хэлтсийн 2017.04.18-ны өдрийн 0000024 тоот улсын байцаагчийн албан шаардлага, “ ****” ХХК-ийн 2019.06.04-ний өдрийн нийгмийн **** шимтгэл төлөлтийн 2019 оны 05 дугаар сарын тайлангаар “ ****” ХХК **** **** тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-д заасны дагуу нийгмийн **** шимтгэлийг хуулиар тогтоосон хугацаанд, төлбөл зохих хэмжээгээр төлөөгүйн улмаас 2019.10.31-ний өдрийн байдлаар 47,925,905 төгрөгийн шимтгэлийг төлөөгүй болох нь тогтоогджээ. 

10. Нийгмийн **** байгууллага Нийгмийн **** тухай хууль тогтоомжийн биелэлтийг зохион байгуулах үндсэн чиг үүргийг хэрэгжүүлнэ, нийгмийн **** байцаагчаас тавьсан актад заасан шимтгэл, алданги, хүү, торгуулийг хугацаанд нь төлөөгүй бол уг шимтгэл, алданги, хүү, торгуультай тэнцэх хэмжээний хөрөнгийг зохих хууль тогтоомжийн дагуу гаргуулах эрх эдэлнэ гэж **** **** тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 1, 25 дугаар зүйлийн3-т тус тус заасны дагуу **** **** **** **** хэлтэс “ ****” ХХК-д холбогдуулан нийгмийн **** төлөөгүй шимтгэл, алдангийг шаардах эрхтэй. 

11. Монгол Улсын Их хурлын 2020.01.10-ны өдрийн хуулиар **** **** тухай хуулийн 20 дугаар зүйлийг өөрчлөн найруулж, Зөрчлийн тухай хуулийн 10.17 дугаар зүйлийн 3-т заасныг нийгмийн **** шимтгэл төлөгч нь нийгмийн **** шимтгэлийг эрх бүхий байгууллагын тогтоосон хугацаанд төлөөгүй бол учруулсан хохирол нөхөн төлбөрийг гаргуулж, шимтгэлийн дүнгээс хугацаа хэтрүүлсэн хоног тутамд 0,3 хувьтай тэнцэх хэмжээний алданги тооцох ба уг алдангийн хэмжээ нь төлбөл зохих шимтгэлийн 50 хувиас хэтрэхгүй байхаар хуульчилжээ. 

12. “ ****” ХХК нь 2016.01.31-ний өдрөөс 2019.10.31-ний өдрийг хүртэлх хугацааны нийгмийн **** шимтгэлийг төлөөгүй байх тул 2020.01.10-ны өдрийн дээрх хуулийн өөрчлөлт хамаарахгүй. 

13. **** **** тухай хуулийн 15 дугаар зүйлийн 1, 16 дугаар зүйлийн 1, 17 дугаар зүйлийн 17-ийн 1-д зааснаар “ ****” ХХК хөдөлмөрийн хөлсний сан, түүнтэй адилтгах орлого болон түүнд оногдох шимтгэлийг үнэн зөв тодорхойлж, нийгмийн **** шимтгэлийг нийгмийн **** төрөл бүрээр хуульд заасан хувь хэмжээгээр сар бүр тооцож, тухайн сард нь багтаан нийгмийн **** сангийн дансанд шилжүүлэх үүргийг хүлээжээ. 

Хариуцагч “ ****” ХХК нь 2016.01.31-ний өдрөөс 2019.10.31-ний өдрийн байдлаар ажиллагсдынхаа нийгмийн **** шимтгэл 47,925,905 төгрөгийг төлөөгүй, хугацаа хэтрүүлсэн талаар зохигч маргаагүй байна. 

14. Тухайн үеийн **** **** тухай хуулийн 20 дугаар зүйлийн 1-ийн 2-т зааснаар **** **** тухай хууль тогтоомж зөрчсөн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол нийгмийн **** шимтгэл төлөгчөөр дутуу төлөгдсөн  буюу хугацаандаа төлөгдөөгүй шимтгэлийг нөхөн төлүүлж, шимтгэлийн дүнгээс хугацаа хэтрүүлсэн хоног тутамд 0,3 хувийн алданги ногдуулдаг ба энэхүү алдангийн хэмжээ нь төлбөл зохих шимтгэлийн 50 хувиас хэтрэхгүй байх учиртай. 

Ажил олгогч нь ажиллагсдынхаа нийгмийн **** шимтгэлийг хугацаанд нь нийгмийн **** санд шилжүүлээгүй, хугацаа хэтрүүлсэн бол алданги төлөх үүргийг нийгмийн **** харилцааг тусгайлан зохицуулсан **** **** тухай хуулиар ногдуулсан байх тул алдангийн хэмжээг багасгах, алдангиас чөлөөлөх эрхийг нийгмийн **** сан бүрдүүлэх чиг үүргийг хэрэгжүүлэгч нийгмийн **** байгууллага болон шүүх эдлэх боломжгүй юм. 

15. Сүхбаатар **** Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 181/ШЗ2020/07543 дугаартай шүүгчийн захирамжаар“ ****” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Цэцэгсүрэнгийнхэргийн материалтай танилцах, эвлэрэн хэлэлцэх хугацаа олгож шүүх хуралдааныг хойшлуулах тухай хүсэлтүүдийг хангаж, шүүх хуралдааныг 2020.06.04-ний өдрийн 09 цаг 00 минут хүртэл хугацаагаар хойшлуулсан боловч зохигч эвлэрээгүй байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “...шүүхийн зүгээс эвлэрэх саналыг хүлээж авалгүй хэргийг шийдвэрлэсэн...” гэх хяналтын журмаар гаргасан гомдол үндэслэлгүй байна. 

16. Давж заалдах шатны шүүхийн 2020.10.26-ны өдрийн мэдэгдэх хуудсанд “...2020.11.02-ны өдрийн 08 цаг 30 минутад болох шүүх хуралдаанд хүрэлцэн ирэхийг, ...хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Цэцэгсүрэнгийн 91119464 дугаарын утас руу 2020.10.26-ны өдөр мэдэгдэхэд за ойлголоо...” гэж бичигджээ. 

Дээрх мэдэгдэх хуудас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.2-т “...шүүхийн мэдэгдэх хуудсыг утас, ...хэрэгслээр дамжуулан мэдэгдэж болно. Ийнхүү мэдэгдсэнээ баримтжуулсан байна” гэж заасан шаардлагыг хангасан байна. 

Үүнээс гадна Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.2-т зааснаар зохигч шүүх хуралдааны товыг шүүхээс лавлах үүрэг хүлээдэг. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 165 дугаар зүйлийн 165.1-д “...Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцохыг бичгээр хүсвэл шүүх давж заалдах шатны шүүх хуралдаан хэзээ, хаана болохыг мэдэгдэх үүрэгтэй” гэсний дагуу давж заалдах шатны шүүх хариуцагчид шүүх хуралдааны товыг мэдэгдсэн гэж үзнэ. 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Цэцэгсүрэнгийн “...давж заалдах шатны шүүх хуралдааны товыг надад мэдэгдээгүй хуралдааныг хийж, хэргийг шийдвэрлэсэн...” гэх утга бүхий гомдлыг үндэслэн давж заалдах шатны шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд биечлэн оролцох эрхийг зөрчсөн гэж дүгнэх боломжгүй. 

17. Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу явуулж, зохигчийн хоорондох эрх зүйн маргаанд хэрэглэгдэх хуулийн зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн үндэслэлээ тодорхой заасан байх тул шийдвэр, магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Цэцэгсүрэнгийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхив. 

18. Сүхбаатар **** Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 181/ШШ2020/01507 дугаар шүүгчийн захирамжаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.4-т зааснаар “ ****” ХХК-аас хяналтын журмаар гомдол гаргахад төлөх улсын тэмдэгтийн хураамжийг төлөх хугацааг хяналтын журмаар хэргийг хянан шийдвэрлэх хүртэл хойшлуулжээ.   

Энэ тогтоолоор“ ****” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Цэцэгсүрэнгийн хяналтын журмаар гаргасан гомдол хангагдаагүй тул хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахад төлөх улсын тэмдэгтийн хураамжийг магадлалыг зөвшөөрөхгүй байгаа хэмжээгээр нөхөн төлүүлж, улсын орлогод оруулна. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ: 

1. Сүхбаатар **** Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 181/ШШ2020/01507 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 2223 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Цэцэгсүрэнгийн гомдлыг хангахгүй орхисугай. 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4, 58 дугаар зүйлийн 58.4-т заасныг баримтлан хариуцагч “ ****” ХХК-аас хяналтын журмаар гомдол гаргахдаа төлөх байсан улсын тэмдэгтийн хураамж 517,394 төгрөгийг гаргуулан улсын орлого болгосугай.

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Г.АЛТАНЧИМЭГ 

                  ШҮҮГЧИД                                                   Г.БАНЗРАГЧ 

                                                                                       П.ЗОЛЗАЯА

                                                                                       С.СОЁМБО-ЭРДЭНЭ

                                                                                      Д.ЦОЛМОН