Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 12 сарын 14 өдөр

Дугаар 2023/ШЦТ/365

 

               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Намуунтуяа даргалж

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Болормаа

Улсын яллагч М.Бамбадорж

Гэрч *******, *******, Б., *******

Хохирогч *******, *******

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Эрдэнэбат,

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын ахлах зөвлөх М.Бамбадоржоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт ******* холбогдох эрүүгийн 2221004410182 дугаартай хэргийг 2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, оны 06 дугаар сарын 05-ны өдөр аймгийн Цагаан-Овоо суманд төрсөн, 44 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, зурагчин мэргэжилтэй, хувиараа ажиллуулдаг, ам бүл , аав, ээж, хүүхдүүдийн хамт аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр баг тоотод оршин суух үндсэн хаягтай, одоо Хэрлэн сумын баг тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, ******* овогт ******* . /РД: /

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч ******* нь 2022 оны 05 дугаар сарын 25-ны өдөр ХХК-ийн захирал *******д тус компанийн аймгийн Хэрлэн сумын дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах дугаар байрны 1м2 үйлдвэрлэл үйлчилгээ явуулах зориулалттай байрыг 1,000,000 төгрөгийн зээлээр худалдаж авна, ны зээл гаргахаар болсон, тус наас орон сууц худалдаж авах гэрээ байгуулах, мөн өөрийн нэр дээрх дахь 52,000,000 төгрөгийн зээлийг төлж барагдуулсан байвал зээл гарна гэж итгүүлэн зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж 52,000,000 төгрөгийг залилан мэхэлж авсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...2020 оны 12 дугаар сарын 20-н хэднээр цастай өдөр би дөнгөж онгойгоод манай найз арын өрөөнд ороод зургаа ялгаад сууж байсан юм. Би компьютер дээрээ юмаа хийж байсан чинь хаалга онгойх шиг болохоор нь өглөө эрт цээж зураг авхуулах хүн орж ирж байна даа гэж бодсон чинь орж ирээд эгч ээ сайн уу, нөгөө ажлын байр чинь юу болж байна вэ, өөрийн болгож авсан уу гэхэд нь би авч чадаагүй. Энэ байранд 20 гаран сая төгрөгөөр засвар хийгээд хохирчихоод байна. Намайг 3 жил болгоод байраа зарах гээд, байр олоод гар гээд байна гэж хэлсэн. Тэгэхэд надад “та одоо байртай бол, намайг захирал болсон гэж мэдсэн үү гэхэд нь би мэдээгүй гэхэд ажлаа аваад сар болж байгаа гэлүү, 2 сар болж байгаа ч гэлүү ажлаа авчихсан. Намайг ажлаа авсан дээр байртай бол, надад хэдэн сайхан эгч нар байдаг. Би одоо бүгдийг нь байртай болгож өгнө гэж хэлсэн. Ажлын байр бол миний бүүр эмзэг сэдэв. Тухайн үед орж ирээд надад ийм санал тавихаар нь би хүлээн зөвшөөрсөн. Тэр үед надад ХХК-ийн байруудыг борлуулах гээд ах бид хоёрын хооронд ярьж тохирсон юм байгаа. Иймээс би таныг ажлын байртай болгож өгнө, та  ав гэж хэлсэн. Тэгэхээр нь би эгч нь 3-5 зээлтэй байгаа болох юм уу гэж асуухад болноо, та бусынхаа зээлээс бусдыг нь хаачих, зээл ав л даа гэсэн. Би тэгье гээд зөвшөөрөөд бодсон ч надад зээлээ хаах боломж гараагүй. Гэтэл над руу байнга мессеж явуулаад яасан бэ эгч ээ, байраа үзэхгүй юм уу, юу болж байна. Би таныг дэмжиж, туслах гээд байна шүү дээ. Би ахаас метр квадратыг нь танд багасгаад яриад өгнө гэж над руу утсаар ч ярьж байсан, мессеж ч бичиж байсан. Би тухайн үгэнд нь маш их итгэсэн. Банкны захирал хүн санал тавьж байхад би хойш суугаад яах вэ дээ. Хүнд хөөгдөөд хүн хүний байранд 20, 30 саяар засвар хийгээд явж байхын оронд өөрийн гэсэн ажлын байртай болъё гэж бодоод зүтгэсэн нь үнэн. Ингээд би зээлээ хааж чадахгүй яваад байсан юм. Удалгүй хоёулаа хамт явж үзье гэхээр нь би тэгье гэсэн. Намайг ныхаа машинтай жолоочтойгоо өөрөө ирээд аваад явсан. Тухайн байранд очих үед гарч ирээд хаалга онгойлгож өгсөн. Бид 2 тухайн байрыг үзээд болох юм байна, нэг талд нь монгол үндэсний зураг авалт хийдэг газар хийчихье, нөгөө талд нь орчин цагийн үеэр тохижуулаад их гоё болох юм байна. ... энэ байр яг болох юм байна гэсэн чин хүсэлтэй тухайн байрнаас гарч байсан. гараад намайг ажил дээр хүргэж өгөх явцдаа та энийгээ ажил болгоод хөөцөлдөөрэй. Би таныг дэмжих гээд байгаа шүү. Би танд тусална гэж хэлсэн. ...Би зээлүүдээ хаах гэсэн боловч мөнгө олдохгүй болохоор нь орхичхоод байж байсан. Гэтэл одоо байгаа ажлын байрны эгч өдөр бүр орж ирээд яасан бэ, чи гарахгүй юм уу, би байраа зарах гээд байна гэж намайг дарамтлаад болохгүй байсан бөгөөд ны эдийн засагч нар гүйлдэж ирээд  ажлын байрны маань зургийг авахаар нь яг зарагдах юм байна даа. Би энэ их юмнуудаа чирээд хаашаа явна гэж бодоод гэнэт Ариунтунгалаг намайг дэмжинэ гэсэн юм чинь би байрныхаа зээлийг хөөцөлдөөд өөрийн гэсэн юмтай болъё гэж бодоод руу залгасан. Тэгээд эгчийнх нь үзэж байсан 2 байр байгаа юу гэсэн чинь тэр байрнууд зарагдчихсан өөр байр байгаа гэсэн. Би тухайн байрыг чинь очиж үзье гээд бид 2 цаг тохирч уулзахад тухайн байр орц тал руугаа харсан хаалгатай байсан. Би хориод жил үйлчлүүлэгчээ дагуулаад явж байсан юм чинь хаашаа ч харсан яах вэ дээ, хямдхан байр олдсон дээр нь хөөцөлдөөд авъя гэж д хэлээд гарсан. Ингээд мөнгө олдож өгөхгүй зээл хөөцөлдөх гэхэд болохгүй байсан тул болъё цаг нь болоогүй юм байгаа биз  гэж бодоод байж байтал Туяамаа над руу эгч ээ та нөгөө байраа яахаар болсон бэ, хөөцөлдөж авахгүй юм уу гэж ярьсан. Тэгэхээр нь би харин эгч нь ийм байдалтай байна, зээлээ хааж чадахгүй байгаа юм. Түүнээс биш хөөцөлдөөд авмаар байна. намайг зээлээ хөөцөлдөөд ирээд аваарай гэж хэлсэн гэж би хэлсэн. Тэгэхэд надад би захиралтай яриад үзье ээ, та манай компаниас мөнгө аваад зээлүүдээ хаагаад байраа хөөцөлдчих. Манай компани 1 сая төгрөгийн үнэтэй Б1 давхрын байраа 850,000 төгрөгт өгье гэсэн санал тавьсан. Таны манай компаниас авсан 52,000,000 төгрөг чинь шингээчихнэ. Та 20 гаран сая төгрөгийн өрөнд орох байх шүү. Тухайн мөнгөө захиралтай яриад хуваагаад төлье гэж хэл гэсэн. Надад тухайн санал маш боломжийн санагдсан. Би ахыг манай нагац ахын найз гэдгээр нь мэднэ. ...Би д ахад ийм эгч байгаа юм. Зурагчин хийдэг гээд нөхцөл байдлыг эвтэйхэн ойлгуулаад хэлчих, ах ч намайг бараг мэднэ гэж хэлсэн. Гэтэл удалгүй эгчээ болчихсон шүү, та нөгөө мөнгөө шилжүүлээд авах уу гэсэн. Байр авах үед шууд бүтэн орж ирсэн мөнгийг тайлбарлахад хэцүү байдаг. Мөнгөний эх үүсвэрээ тайлбарлаж чадахгүй бол зээл олгогдохгүй учраас хүүгийнхээ данс руу мөнгийг  шилжүүлж авсан. Мөнгөө авангуутаа би анд байсан зээл, орон сууцны корпорацад байсан зээлээ хаасан. Мөн аппликэйшний 4-5 зээлүүдээ хаагаад ин дээр ирээд уулзахад надад бүрдүүлэх материалын цаас өгсөн. Би тухайн цаасан дээр байсан материалуудыг журмын дагуу бүгдийг нь бүрдүүлээд яваад очиход байхгүй, байсан. Ингээд д материалаа өгчих үү гэсэн чинь аваад ир гээд материалыг маань үзээд эгч ээ манай ны журам өөрчлөгдсөн. ны харилцагч биш бол зээл олгогдохгүй болсон, зээл хязгаарлалтад орчихоод байгаа гэж хэлсэн. Тэгж хэлэхээр нь би юу гэсэн үг юм бэ, эгч нь хамаг юмаа болгочихоод ирж байхад чинь гэхэд та захиралтай уулз гэсэн. Би захиралтай нь уулзах гээд очих үед өрөөндөө байгаагүй. Ингээд 3-4 цаг үүдэнд нь хүлээж байгаад ийг ирэхэд нь ороход намайг огт тоосон шинжгүй, танихгүй хүн шиг сууж байсан. Би гайхаад хүүе ээ эгч нь юмаа болгочихоод ирсэн шүү дээ, чи надад хэлж байсан юмаа яах вэ гэхэд эгчээ наад компани чинь манай анд өргүй болчихсон. Надад одоо наад асуудал чинь ердөө хамаагүй гэж хэлсэн. Ингээд намайг хохироогоод би яах учраа олохгүй наас гараад ин дээр ирсэн чинь зээл зогсчихсон, одоохондоо зээл гарахгүй гэсэн. Би ин дээр очиж захиралд нь учир байдлаа хэлэхэд материалаа бүрдүүлээд эдийн засагчид өгчих гэсэн. Би материалаа бүрдүүлж эдийн засагчид нь өгөөд сар гаран болсон. ...Тухайн үед Монгол улс даяар нууд зээлээ хаасан байсан. Би энэ хүмүүсийг хохироож болохгүй гэж бодож байдаг чадлаараа янз бүрээр үзээд явсан боловч нууд зээл тавихгүй байсан учир яах ч арга байхгүй мухардалд орсон. Нэг өглөө над руу 09 цагийн үед залгаад би таныг цагдаад өглөө шүү гэсэн. ... надад анхнаасаа ийм зүйл хэлээгүй байсан бол би ипотекийн 5 хувьтай байсан зээлээ хаахгүй шүү дээ. Би тухайн зээлийг ямар ч эрсдэлгүй төлдөг байсан. Би ажлын байртай болох гэж л тэр зээлээ хаасан. Надад тийм залилан мэхлэх ямар ч сэдэл байгаагүй...” гэв.

            Хохирогч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...2021 оны 12 дугаар сард ны захиралтай ирээд подвал үзсэн гэсэн асуудал яригдсан. Мэдээж манай борлуулалтын менежер байр болон үл хөдлөхөө борлуулах үүрэгтэй. Энэ хүн ингэж л цалин урамшууллаа авдаг. Манай ажилтанд хандсан хүн бүрт тэр байрыг тайлбарлах, давуу болон сул тал бүх зүйлийг хэлэх үүрэгтэй. Шүүгдэгч ******* нь , ах хоёр хоорондоо ярьсан юм байгаа гэж яриад байна. Би ны захиралтай юу ярих юм. Би хэзээ ч наас 1.3 тэрбумын зээл авч байгаагүй. Надад тийм зээл авч байсан тохиолдол ч байхгүй. Бид нар Засгийн газраас хэрэгжүүлж байсан маш том төсөл дээр ажиллаад мөнгө дутаад жоохон хэмжээний мөнгө авсан. Авсан зээлээ тэр дор нь төлж байсан. ...Би өөрөө барилгын компанитай болохоор нуудтай бас гайгүй харьцаатай байх ёстой. Би байраа борлуулахын тулд манай байрыг авах гэж байгаа хүмүүсийн зээлийг судлаад болж өгвөл дэмжээд өгөхийг бодоорой л гэж хэлдэг. Ер нь яах вэ шаардлага хангахгүй хүмүүс зөндөө л байдаг юм. Шүүгдэгчийн санхүүгийн байдлыг харахад 8 газраас зээл авчихсан юм байна. ...Би маш олон хүнтэй харилцаж байгаа. Би олон 100 айлын төсөл дээр ажиллаж, олон хүмүүстэй уулзаж байсан. Би тай шүүхийн танхимд орчихгүйхэн шиг тохиролцох гэж маш олон удаа гуйсан. Ах нь цалингаа тавимаар байна. Чи ахдаа бага багаар өгчих гэхэд надад янз бүрийн тайлбар хэлээд л байсан. Би 2-3 удаа уулзсан. надад ерөөсөө боломжтой нэг ч асуудлыг яриагүй. ... манай байгууллагаас зээл аваад 1 жил сар боллоо. Энэ хугацаанд тай 3 удаа уулзахад хамгийн сүүлд уйлаад ахаа би таны мөнгийг өгнө гэсэн. Би өгөх гэж байгаа юм байна гээд дахиад л хугацаа гаргаад өгсөн. Гэтэл хугацаа гаргах биш энэ хүн хугацаа хожих юм л хийгээд байсан байна. Надад 5 сая төгрөг нэг удаа барьж ирсэн үү. Ахад нь мөнгө дутаад байна. Манай байгууллага оргил үедээ 80 хүн ажиллуулдаг. Хамгийн багадаа манайх 40-50 хүн ажилладаг, 0-80 сая төгрөгийн цалин гардаг юм гэж зөндөө учраа хэлсэн. 52,000,000 төгрөгийг хүүгийнх нь данс руу шилжүүл гэсэн мессежийг манай хэн нэгэн ажилтан надад хэлсэн бол би шилжүүлэхгүй байсан. асуудалтай учраас дансанд нь ороогүй гэсэн үг. Би тухайн үед их ажилтай байсан учраас энэ асуудлыг мэдээгүй. Яагаад итгэл төрсөн бэ гэхээр ны захиралтай ирээд байр үзсэн, судалгаа нь амжилттай болсон. Энэ хүний 52,000,000 төгрөгийн зээлийг хаачих юм бол манай зээлийг гаргаж өгөх гэж байна гэсэн итгэл үнэмшлийг надад хэлсэн. ...Би д миний дүү судлуул, наад хүн чинь хэр боломжтой юм. 1,000,000 төгрөг гэдэг бол маш их мөнгө. Үүнийг зүгээр нэг зурагчин авна гэхэд итгэхгүй байна. Тэгээд ямар ч барьцаа хөрөнгө байхгүйгээр авах юм уу, чи сайн судал гээд г явуулж байсан. Тэгээд 05 дугаар сар гарсны дараа надад 2-3 удаа анд материалаа өгөөд судлуулчихсан гэж байна. Зээл нь гарах гэж байна захирлаа гэж хэлсэн. ...ийг би эдийн засагч байх үеэс нь эхлээд мэднэ. Материал өгч зээл судлуулж л байсан. Манай компани тай ямар нэгэн зээлийн үлдэгдэл болон харилцаа байхгүй. Тухайн үед ч байгаагүй болов уу гэж бодож байна. Манай компани тай л харилцдаг. Тухайн үед би 25 айлын байр барьж байхдаа энэ мөнгийг өгчихсөн юм. Гэхдээ ийм зүйл болно гэж бодоогүй. г их сайн хүн гэж миний дүү нар хүртэл их үнэлдэг юм. Гэр бүлээрээ зургаа авхуулдаг. Бүх юм итгэлцэл дээр болдог. Гэхдээ шүүгдэгчийг манай байгууллагыг онцолж энэ үйлдлийг хийсэн гэж бодож байна. ...Бид нар өөрсдийнхөө урдах ажлын санхүүг зохицуулах гэж байгаа хүмүүс юу гэж хүнд мөнгө өгөх юм бэ, өгөхгүй шүү дээ. Үл хөдлөх хөрөнгө байж байхад хэзээ нэгэн цагт зарагддаг байхгүй юу, өнөөдөр зарагдахгүй ч маргааш заавал хүн ирээд авна. Шүүгдэгч жоохон баримжаагүй худлаа яриад байх шиг байна. Хохирлоо нэхэмжилж байна...” гэв.

Хохирогч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “... эгч анх 136, 138м2 байр ирж үзээд нэгийг нь уламжлалт, нэгийг нь орчин үеийнхээр тохижуулаад ажиллахад гоё байр байна. Өндөр таазтай гоё таалагдаж байна гэхэд нь би  борлуулагчийн зүгээс бусад нуудыг бодвол болон зээл нь илүү хурдан шуурхай гардаг. Тэр 2 аар зээл хөөцөлдөхөд уддаггүй, , дараалал ихтэй учир уддаг шүү гэж санал болгож байсан. Гэхдээ би ын захирлыг тэр хүн болсон талаар мэдээгүй. Хэсэг хугацааны дараа ны захирал гээд нэг эгчтэй ирж үзээд таалагдаж байна гээд явсан. Тэр үед , эгч хоёр надаас метр квадрат нь хэд вэ гэж асуусан. ...Удалгүй над руу эгч залгаад нөгөө 2 байр маань байгаа юу гэхээр нь зарагдчихсан гэж хэлсэн. Гэтэл өөр байр байгаа юу гэхээр нь би орц руугаа харсан 1м2 байр байгаа. Метр квадрат нь 1,000,000 төгрөгийн үнэтэй гэхэд очиж үзье гэсэн. Ирж үзээд болох юм байна гэхээр нь зам руугаа хараагүй яах вэ гэсэн чинь угаасаа надад байнгын үйлчлүүлэгч маань байдаг учир асуудалгүй. Түрээсэлж байгаа байрнаасаа хөөгдөөд байна гэсэн. Би та анд бичиг баримтаа өгсөн юм уу гэсэн чинь ныхантай уулзсан, бараг гарах байх, эгч нь бүтээнэ ямар ч байсан ажлын байртай болно гэсэн. Би 1м2 байр авч байгаа юм чинь метр квадратыг нь 850,000 төгрөгөөр аваад үлдэгдэл зөрүү мөнгийг нь аваад урьдчилгаа гэж төлөх тохиолдол байж болно шүү гэж борлуулах талаасаа мэдээллээ хэлсэн. Түүнээс биш би анх надаас 52,000,000 төгрөг аваач, манайх танд өгчихнө гэж хэлээгүй. Би эгчид 52,000,000 төгрөг өгнө гэж хэлээгүй. Би эгчийг 52,000,000 төгрөгийн өртэй гэдгийг мэдэхгүй шүү дээ. эгч аар яваад зээл судлуулсан гэж хэлсэн. Би эгчийг ганцхан ипотекийн зээлтэй гэж ойлгосон. Намайг ипотекийнхээ зээлийг хаачих гэсэн надад зээл гарна гэнэ. Эгч нь ерөнхийдөө материалаа өгөөд судлуулсан гэж хэлсэн. Та хаана зээлтэй юм бэ гэхэд би ипотекийн 5%-ийн орон сууцны 52,000,000 төгрөгийн анд зээлтэй гэсэн яриа болж, эгчдээ ахаас мөнгө аваад зээлээ дарах боломж байгаа эсэхийг асуугаад өгөөч гэхээр нь би асуугаад үзье. Та юу ч гэсэн руугаа очоод сайн уулзаад яг зээл чинь гарна гэвэл би захиралд хэлье гээд энэ талаар 2-3 удаа захиралд хэлсэн. Харин захирал ийм их мөнгө хэцүү шүү дээ. Сайн судлуулсан юм уу гэж надад хэлсэн. Удалгүй банкны бичиг баримт болчихлоо, чи ахад хэлээд өгөөч. Эгч нь 52,000,000 төгрөгийн зээлээ дарчихвал 5 хоногийн дотор миний зээл бүтчих юм байна гэсэн. Би захиралд эгч аар бичиг баримтаа өгч судлуулаад болчихсон гэнэ. 52,000,000 төгрөгийн өрөө дараад ордероо л авч ирээд хавсаргавал зээл нь шууд гарчих юм байна гэж ойлгоод захиралд хэлсэн. Захирал хамгийн гол нь 52,000,000 төгрөг өгөх гэж байгаа юм чинь нотариатаар батлуулаад хугацаа тохироорой гэсэн. Тэгэхээр нь би бараг энэ хоногтоо бүтчихнэ гэсэн гэхэд тэр хамаагүй, нотариатаар ороод гэрээ хий, би нягтланд хэлчихье. Мөнгийг нь шилжүүлэхгүй юу даа гэсэн. Ингээд би эгчтэй нотариат дээр уулзахаар болоод, та дансаа өгчих гэхэд Мөнх-Амьдрал гэх хүүхдийнхээ дансыг өгч 52,000,000 төгрөгийг авсан. Нотариат дээр очсон чинь 5 хоногийн дотор зээл бүтнэ гэсэн. Тэгэхээр нь би эгчээ зээл  шилжүүлэхэд тийм хурдан биш шүү дээ. Жоохон хугацааг нь урт байлгая гэхэд 10 хоногийн дотор зээл нь бүтнэ гэсэн. Би маргааш очоод зээлээ хаагаад ордероо аваачиж өгөөд бараг манай байгууллага руу мөнгө шилжих юм байна гэж ойлгосон. Бид хоёр 10 хоногийн хугацаатай, хоёулаа өдрийн 0.5 хувийн алданги авахаар гэрээ байгуулъя гэхэд юун алданги төлөх вэ, шийдэгдэнэ гээд гэрээ хийгээд мөнгөө авсан. Би мөнгө өгсний дараа олон удаа юу болсон талаар асуухад Голомт анд материалаа өгөх гэж байна гэсэн. Тэгэхээр нь би үгүй ээ, та чинь зээлээ судлуулчихсан гээгүй юм уу, зээлийн материалаа өгчихсөн бараг гарч байгаа гэж хэлээ биз дээ гэсэн чинь үгүй ээ зээлээ хаагаад судалж байгаа гэж хэлсэн. ...Би эгчид та материалаа  өгчихсөн гэсэн биз дээ гэхэд үгүй ээ, би өгчихсөн судалж байна гээд л яваад байна гэсэн. Сүүлдээ сунжраад би өдөр бүр утасдахад бие өвдөөд байна гэж хэлээд бүр сүүлдээ би ч буруутай болоод байгаа юм шиг зүгээр байж байхад намайг өрөнд хийлээ гэсэн асуудал яригдах болсон. Үнэхээр гомдолтой байна. эгч надад худал ярьж, намайг залилж мөнгө авсан гэж бодож байна. Одоо өөр юм яриад байгаад гайхаж байна...” гэв.

Гэрч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...Миний бие 2021 оны 0 дугаар сараас салбарын захирлаар ажиллаж байна. Манай гийн нэр дээр зээл гаргах боломжтой талаар ны судалгаа огт хийгээгүй. Манай ны эдийн засагч эгч 2022 оны 05 дугаар сард ирж уулзаж байсан гэсэн. 2021 оны 08 дугаар сард зураг авхуулах шаардлагатай байсан тул эгчийн ажлын байран дээр очсон. Тухайн үед эгч талын түрээсийн байранд байдаг байсан. 2019 онд манай ин дээр ирж надад үйлчилгээний талбай сонирхож байгаа болохоо хэлж байсан. Тухайн үед байр түрээслэхэд хэцүү байна. Байр сонирхож байгаагаа хэлсэн учир би өөрийн ажил үүргийн хуваарийн дагуу харилцагч ХХК-д байр байгаа шүү гэж 2021 оны 08 дугаар сард үзүүлсэн. Түүнээс биш 2022 оны 01 дүгээр сараас 05 дугаар сар хүртэл гийн хамт ХХК-ийн байрыг дахин үзээгүй. Надад зээл гаргах баталгаа гаргах эрх байхгүй. Банкны процессын дагуу зээлийн хүсэлт өгч шийдвэр гарсны дараа зээл олголт хийгддэг. Би өөрийн ажлын чиг үүргийн дагуу бүх харилцагч нарт зээлийн бүтээгдэхүүн үйлчилгээ болон хадгаламж бусад бүтээгдэхүүн үйлчилгээг сурталчлан таниулж борлуулах үүрэгтэй. Үүргийнхээ дагуу эгчид хэрэгцээ шаардлага байгаа учир тухайн байрыг үзүүлсэн. ны хувьд бол цалингийн зээлээс эхлээд бүх бизнесийн зээл бүх төрлийн зээлийг ны төв зээлийн газар буюу бизнес процесс менежментийн газар судалгаа хийдэг. Салбарын хувьд харилцагчийн хүсэлтийг аваад материалыг нь бүрдүүлээд тухайн бизнес процессын газар руу явуулаад тэд нар судалгааг хараат бусаар хийж дэмжих үү, татгалзах уу гэдэг дүгнэлт гарсны эцэст холбогдох хурлуудаар орж шийдвэр гардаг. эгч нэг удаа ирж анхан шатны уулзалтыг хийснээс биш бүрдүүлэх материалын жагсаалт авсан уу, үгүй юу гэдгийг би шууд хэлж мэдэхгүй байна. Ямар ч бичиг баримт бүрдүүлж зээлийн хүсэлтийг огт өгөөгүй. 2022 оны 05 дугаар сарын 25-нд компанийн 1м2 байрыг худалдаж авах гэрээ хийгээд наас зээлийн судалгаанд орчихсон наас өмнөх ипотекийн зээлээ дарж ир гэсэн зүйл огт байхгүй. Энэ хугацаанд эгч манай анд зээлийн хүсэлт ч гаргаагүй судалгаанд ч ороогүй. компани болон эгч нарын хооронд ямар процесс юу яригдсан талаар мэдэхгүй байна. 2022 оны 5 дугаар сарын 25-ны өдрөөс хойш өнөөдрийг хүртэл эгч 1м2 байрыг худалдаж авах гэсэн юм гээд зээлийн гэрээ болон байр худалдаж авах гэрээгээ манай анд өгөөгүй юм.  2022 оны 0 дугаар сард “танай зээл өгч байгаа юу, нууд зээлээ хумьсан байна” гэж орж ирсэн. Тухайн үед би анд та өөрийнхөө бизнесийн орлогын 30% нь манайхаар орлого дамждаг бол хүсэлт өгч болно. Таны орлого гэхдээ 100% аар явж байгаа юм байна гэж хэлсэн. Манайх хүсэлт хүлээж аваагүй гэсэн үг. ны харилцагч хэдэн ч зээлтэй байсан зээлийн судалгаанд орно. Төлбөр орлогын харьцаа нь хүрч байвал харилцагч 10 зээлтэй байсан 11 дэх зээлээ хүсэж болно. Харилцагчийн орлогоос нь шууд хамаарна. ... 2021 оны 08 дугаар сард түрээсийн талбайд үйл ажиллагаа явуулж байгаа. Түрээслэгч тал маань 20 сая төгрөгөөр засвар хийчихсэн байсан чинь байраа зарна гээд байна. Ер нь бол үйлчилгээний талбай хэрэгтэй байна гэсэн санаа өөрөөс нь гарсан гэсэн үг. Манайх барилгын хэд хэдэн компанитай хамтарч ажилладаг. Үйлчилгээний талбай Б1 давхар зарах гэж байгаа нь компани байсан учраас тухайн байрыг үзүүлсэн. Би ХХК-ийн захиралтай хамтран ажиллах талаар ярилцсан зүйл байхгүй. эгчтэй 2010 оноос хойш гэр бүлийн болон байгууллагын зураг авхуулахаар олон удаа хандаж зургаа авхуулж байсан. эгчийг олон жил зурагчин хийж байгааг мэдэж байсан. Мөн 2019 оноос эхлээд үйлчилгээний байртай болох саналыг надад өмнө нь мэдээлэл өгч байсан учраас би мэдэж байсан. Яг тухайн үед зургийн асуудлаар бас очиход түрээсийн байранд хэцүү байна гэсэн учраас би бас дэмжих гэсэн. Нөгөө талдаа манай анд ч гэсэн зээлдэгчийн тоо нэмэгдэнэ. Миний хариуцаж байгаа зээлийн багц нэмэгдэх ёстой. Иймээс эгч зээлийн шаардлагыг нь хангаад би борлуулалт хийж чадвал хэн хэнд нь ажилд нь дэмтэй гэж хандсан. Бид нар бүх л харилцагчид тэгж ханддаг. Би эгчид ХХК нь манайд тэрбум орчим төгрөгийн өр зээлтэй гэсэн зүйл огт хэлээгүй. Надад харилцагчийн мэдээллийг бусдад задруулах эрх байхгүй. Би эгчийн фейсбүүкийг огт блок хийгээгүй, одоо ч хэвээрээ 201 оноос хойш харилцсан бүх чат байгаа. Би урьдчилгаа төлбөр дор хаяж 20 хувь байх ёстой, танд урьдчилгаа төлбөр байгаа юу гэж асууж байсан. Гэхдээ би бүрэн зээлийг нь судалсан гэсэн үг биш. эгч тухайн байрыг үзээд хоёуланг нь авна, таалагдсан гэж надад илэрхийлж байсныг санаж байна. ...2022 оны 05 дугаар сараас 08 дугаар сарын 30-ны хооронд бүх нууд зээл хаасан байсан. ны бүх зээлүүд хэвийн байсан. Гэхдээ бизнесийн зээлийн хувьд ны дансаар орлогынх нь 30 хувьд төвлөрч байгаа тохиолдолд хүсэлт авч байсан. наас гаргасан анкетын дагуу бөглөөд материалаа бүрдүүлж бүрэн өгсөн тохиолдолд зээлийн хүсэлт өгсөн гэж үзнэ. Бизнесийн зээл дээр заавал судалгаанд орж байж зээл шийдвэрлэнэ. Манайх дутуу материалаар огт судалгаа хийдэггүй, шууд буцаадаг. Мөн би манай дээр бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн зээл байгааг эгчид хэлж байсан. Бид хоёр бусын өндөр хүүтэй зээлээ ны хүү болгох боломжтой талаар ярилцсан. Түүн дээрээ судалгаа болгоод ажил болго, судалгаанд орж үзье гэдэг байдлаар хэлсэн. Энэ нь миний ажил үүргийн хуваарь шүү дээ. Миний ажлын байрны тодорхойлолт дээр борлуулалт хийж бүтээгдэхүүнээ зарах ажил байдаг. эгчийг 2022 оны 05 дугаар сарын 25-ны өдөр ирж уулзахад хугацааны хувьд зээл гарах боломжгүй түр журмаар хязгаарлагдсан байсан...” гэв.

Гэрч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...Надад эгч зээл судлуулна гэж ярьж байсан. Гэхдээ ямар нэгэн зээлийн бүрдүүлбэр өгөөгүй ба зээл авъя гэж хүсэлт өгөөгүй. Анхан шатны буюу уулзаад зээл сонирхож байгаа юм гэсэн. Би материалаа бүрдүүлж ирээд судлуулна. Манайхаас ямар нэгэн шийдвэр гардаггүй. Манай төв зээлийн газар тусдаа судалгаа хийгээд шийдвэрээ гаргадаг гэж хэлж байсан. Би эгчийг хэзээ ирсэн талаар сайн санахгүй байна. Тухайн өдөр намайг өрөөндөө сууж байхад эгч орж ирээд дугаар байрны доод талын Б1 давхрыг сонирхож байгаа гэж ярьсан. Би тухайн үедээ энэ хүний хэдэн төгрөгийн зээл авах гээд явсан талаар ойлголт аваагүй. Тухайн үед объект худалдаж авахад тухайн хүний орлогын 30% манайхаар дамждаг үе байсан. Харилцагч ямар ч хүсэлт өгөөд зээл судлуулах эрхтэй шүү дээ. Бид зээлийн материал бүрдүүлээд ирсэн тохиолдолд зээлийн судалгааг эхэлдэг. Энэ хүнийг бусад аар харилцдаг талаар бид мэдэхгүй. Дансныхаа хуулгыг авч ирж өгсний дараа бид судална. Тухайн үед ХХК манай анд зээлтэй байсан. Гэхдээ би хэдэн төгрөгийн зээлтэй байсан талаар мэдэхгүй байна. ...Надад зээлийн материал өгөхөд нь би материалуудыг нь үзээд анхан шатны байдлаар аль ны дансыг ашиглаж байгааг харна.  Үл хөдлөх хөрөнгө барьцаалж урьдчилгаа хийж болно. Бид зээл гарах талаар ямар ч шийдвэр гаргахгүй. Материал бүрдүүлээд сканердаад бүгдийг нь явуулдаг...” гэв.

Гэрч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...2022 оны 5 дугаар сарын орчим манай салбарын захирал студийн эгч зээл судлуулна гэж хэлж байсан ч ирээгүй. Тухайн үед харилцагчийн орлогын 30% нь манай аар ордоггүй бол зээл гаргахгүй, материал хүлээж авахгүй түр журам үйлчилж байсан. Би 2 удаа гэр бүлийн зураг авхуулж байсан тул эгчийг таньж байна. Өөрөөр ажлын шугамаар бол ерөөсөө уулздаггүй. Надаас зөвлөгөө үйлчилгээ авсан юм байхгүй...” гэв.

Гэрч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...Миний ангид байсан шавийн маань эгч нь болж таараад бид нар ангийнхаа монтажны зургийг авхуулах зорилгоор анх танилцаж байсан. Түүнээс хойш зураг авхуулах ангиа төгсөх болгонд монтаж хийлгэх ангитай холбоотой зурагчин зураг хэрэгтэй болох үед л холбогдсоор байгаад найзууд болсон. Миний мэдэхээс өрх толгойлсон эмэгтэй, 4 хүүхдийн ээж анх зургийн аппаратаа бариад л зурагчин хийгээд явдаг байсныг нь би сайн санаж байна. ...2021 онд хэдэн сарын хэдний өдөр байсныг санахгүй байна. Цэцэгтуяатай холбогдоод тухайн үед намар л байсан, айхтар хүйтрээгүй, дулаахан байгаагүй. Өмнөх өдөр нь надад зураг хэрэгтэй болоод байна. Маргааш өглөө эртхэн уулзах боломж байгаа юу гэж асуусан юм. Тэгээд найз нь өглөө эртхэн очихыг бодъё гээд 9-10 цагийн үед очоод би арынх нь өрөөнд нь зургаа үзээд юмаа ялгаад сууж байсан. Удалгүй өсгийтэй гуталтай хүн орж ирж байсан. Би хүн зургаа авхуулах гэж байгаа юм болов уу гэсэн бодолтой байж байсан чинь нэг л таньдаг дуу хоолой шиг байхаар нь хальт өндийгөөд харсан чинь байсан. Би тэр хүний эгч нэг үеийн хүн. Эгч дүү хоёрыг хооронд нь ялгахгүй их төстэй байсан. Би ороод ирчихлээ гэж бодсон чинь  дүү нь байна гэж би бодчихоод буцаад суусан. Би арынх нь өрөөнд сууж байсан учраас зарим нэг үгнүүд нь тодорхой тод сонсогдоогүй. Гэхдээ миний сонсож мэдсэнээр “Та одоогоор ажлын байртай болоогүй байна уу, та түрээсэлж байгаа юу, ажлын байртай болох боломжтой шүү дээ. Дүүгээ ны захирал болсныг мэдэж байгаа биз дээ. Ажлын байр олъё гэвэл би танд тусалж болно шүү гэсэн утгатай зүйлсийг ярьж байсныг санаж байна...” гэв.

Хохирогч С.-Эрдэнийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би ХХК-н захирлаар ажилладаг бөгөөд манай компани Хэрлэн сумын дугаар багийн нутаг дэвсгэрт 90 айлын орон сууц барьсан байсан юм. 2021 оны 12 дугаар сард /2 дугаар байрны 1м2 зоорийн давхрыг ныхан ирж үзлээ гэж борлуулалтын ажилтан хэлж байсан. Тэгээд хэсэг чимээгүй байж байгаад 2022 оны 04 дүгээр сард манай борлуулалтын ажилтан нөгөө 2021 оны 12 сард үзсэн гэх зурагчин эмэгтэй ирээд зоорийн давхар байгаа юу гээд асуугаад байна гэж хэлж байсан. ...2022 оны 05 дугаар сард 2-3 удаа гэх эгч тантай уулзъя гээд байна. наас шууд зээлийг нь гаргаад өгье гэж байна. Харин эгч 52,000,000 төгрөгийн зээлтэй юм байна.  Үүнийгээ дарчих юм бол зээл гаргана гэсэн гэж хэлж байна, зээлийн асуудал бол шийдэгдсэн, зөвхөн өрөө л дарчих гэсэн гэж хэлсэн. Тэгэхээр нь би д хандаж чи зээл мөнгийг нь сайн судалж байгаад үнэхээр байр авах зээл нь болохын бол гэрээ хийгээд мөнгийг нь өгчих гэж хэлэхэд   ны зээл асуудалгүй болсон байна гээд байна гэхээр нь би зөвшөөрөөд 52,000,000 төгрөгийг өөрийн данснаас 2022 оны 05 дугаар сарын 25-ны өдөр шилжүүлсэн. ...Тэгээд би 2022 оны 06 дугаар сарын 10-ны өдөр тай ярихад зээл нь гараагүй байна, өөр аар зээл хөөлцөлдөөд байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би тай уулзаад ахынхаа мөнгийг өгчих би ажилтнуудынхаа цалинг тавих ёстой мөнгө байсан юм гэж хэлэхэд тоосон шинжгүй байсан. Мөн дараа нь дахин нэг удаа уулзахад зээл авч байж өгнө гэж хэлдэг болсон. Тэгэхээр нь би 52,000,000 төгрөгийг чиний хэлснээр барьцаагүй өгсөн. Одоо ахдаа нэг үл хөдлөх хөрөнгө барьцаанд тавьчих.  2 сарын дараа төлж чадахгүй бол дараа нь үл хөдлөх хөрөнгийг манай компанийн нэр дээр шилжүүлчих гэж хэлэхэд үгүй гэж хэлж байсан. Надад 52,000,000 төгрөг өгчих юм бол би шууд наас 5 хоногийн хугацаанд зээл гаргуулаад танай 1м2 зоорийн давхрыг худалдаж авах гээд байна гээд удаа дараа дамжуулж хэлүүлсэн. Мөн өөрийгөө 52,000,000 төгрөгийн нэг л зээлтэй түүнийг л дарчих юм бол зээлээ гаргуулаад манай байрыг худалдаж авна гэж хэлсэн. Тэгэхээр нь би 5 хоногийн дотор зээл гаргуулна гэж юу байхав дээ гээд 25 хоногийн хугацаатай мөнгөө хүүгүй зээлүүлсэн боловч худлаа яриад манай байгууллагад хохирол учруулаад байна. нь бол их худалч миний мөнгийг өгөхгүй гээд янз бүрээр үзэж байна. ...Анх надад ойлгуулахдаа наас зээл олгоно гэсэн. Би 52,000,000 төгрөгийн өртэй юм, үүнийг дараад өгвөл танай байрыг худалдаж авна гэдэг үгэнд нь би итгэж мөнгө өгсөн. Маш их гомдолтой байна. Би олон жил барилга бариад янз бүрийн хүмүүстэй харьцахдаа ингэж хүнд залилуулж байгаагүй. Би нэг ч гэсэн хүнийг өөрийн гэсэн үл хөдлөхтэй болсон дээр байх гэж бодоод наас зээл гаргуулах гэж байгаа гэхээр нь итгээд мөнгө өгсөн юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 28-30/

Хохирогч *******гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...ын захирал , гэх эмэгтэйг дагуулж ирж манай дугаар байрны худалдаа үйлчилгээний зориулалттай зоорийн 136м2, 1382 подвалыг үзэж сонирхоод   нь нэг талыг нь уламжлалт аргаар, нөгөө талыг нь сүүлийн үеийн загвараар тохижуулаад зургийн студи нээхэд болох юм байна.  Тааз нь ч гэсэн өндөр юм байна гэх зэргээр тай хоорондоо ярилцаад үзэж сонирхож, үнэ асуугаад явснаасаа хойш ирээгүй алга болсон. Гэтэл 2022 оны 05 дугаар сарын 03-ны өдөр над руу гэх эмэгтэй миний дугаарын утас руу өөрийнхөө гэсэн дугаараар залгаж намайг хаана байгааг асууж зоорины подвал байгаа эсэхийг асуухад нь 136м2 нь байгаа, 1382 нь зарагдсан гэхэд 136м2 нь арай жижиг юм байна арай том байгаа юу гэхээр нь орон сууц руу харсан хаалгатай 1м2 худалдаа үйлчилгээний зориулалттай зоорийн давхар байна гэхэд очиж үзье гэсэн. Ингээд удалгүй ирж 1м2 худалдаа үйлчилгээний зориулалттай зоорийн давхрыг үзээд авъя үнэ ханшийг нь сонирхохоор нь арай том м2 болохоор үнэ арай хямд ярилцаад үнийг нь буулгаж болно гээд та хаанаас зээлээ хөөцөлдөх гэж байгаа юм бэ гэхэд оор авах гээд байгаа гэхээр нь та тай уулзаж ярилцаад зээл гарна гэх юм бол бид нар ордерыг чинь гаргаж өгөөд барьцаанд тавиулаад зээлээ авч болно гэхэд нь за, за би тай уулзаж байгаад хариу хэлье гэж хэлээд явсан юм. Түүнээс хойш чимээгүй байж байгаад  2022 оны 05 дугаар сарын 24-ний орой над руу утсаар ярьж эгч нь тай ярьчихлаа, зээл маань бүтнэ гэсэн.  Харин намайг орон сууцны ипотекийн зээлтэй юм байна. Тэрийгээ хаагаад ирвэл таны зээл гарчихна гэж байна  гэхээр нь хэдэн төгрөгөөр хаах юм бэ гэхэд 52,000,000 төгрөг төлж хаана, ах надад зээлийг маань хааж өгөөд тус болохгүй юм байх даа гэх зэргээр надтай утсаар ярьсан. Маргааш өглөө нь буюу 05 дугаар сарын 25-ны өглөө над руу дахиж залгаад ахтай ярьж асуусан уу гэхээр нь би өө мартчихсан байна асууж өгье гэж хэлээд өнгөрсөн. Үдийн дараа над руу мессежээр аль болох талаас нь эгчдээ яриад өгдөө, эгч нь хурдан аваад нүүе, миний зээл гарчихна, жижиг байранд хэцүү байна.  Хугацаа хэтэрсэн зээл эгчид нь байхгүй гэсэн. Би -Эрдэнэ захирал хэлж зөвшөөрүүлээд ... бид 2 нотариат дээр уулзаж худалдах, худалдах авах гэрээ хийхдээ 2022 оны 05 дугаар сарын 25-наас 2022 оны 06 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл ямар ч хүү бодохгүй.  Харин 10-наас хойш зээлээ өгөхгүй бол өдрийн 0,5 хувийн алданги тооцохоор гэрээ хийсэн. Ингээд 52 сая төгрөгийг ямар данс руу шилжүүлэх вэ гэхэд эгчийнхээ данс руу хийж хэрэггүй /тухайн үед юу гэж хэлснийг нь санахгүй байна гэх/ гээд хүү ын данс гэж гэсэн данс өгөхөд нь би захиралтай утсаар ярьж гэрээ хийсэн талаараа танилцуулахад нягтлантай яриад дансыг нь явуулчих гэхээр нь би нягтлан руу дансыг нь явуулсан. Удалгүй над руу мөнгө орсон байна эгч нь зохицуулна гэж мессеж бичээд явуулсан байсан.  ...Энэ үйл явдлаас хойш би ер нь өдөр бүр л утсаар залгаж, мессеж бичихэд ямар нэг шалтаг тоочоод сүүлдээ ын зээл бүтэхээ больчихлоо, нуудын хүү нэмэгдэнэ гээд бүх зээл зогсчихсон, төвөөс хариу хүлээж байна гэсэн хариуг нууд өгөөд байна гэж хэлдэг болсон. Би өргөдөлдөө бичсэн мессежийг нь хавсаргаж өгсөн байгаа.  Ингээд 2022 оны 06 дугаар сарын 0-ны өдөр би тай уулзахад нууд зээлээ зогсоосон, гээд бус санхүүгийн байгууллага л зээл гаргаж байгаа юм байна гэхээр нь би арга ядаад хамт явсан. Тэгэхэд уг бус байгууллага нь таны орлогыг түүж байна, судалж байна гэсэн хариу хэлсэн. Тэгээд бусад ямар хариу шийдвэр гарахыг хүлээхээс өөр сонголтгүй болсон. ...Ер нь анхнаасаа ******* нь манай компанийн талаар эртнээс сайн судалж ны захирал *******ийн нэрийг барьж, мөн анх манай дугаар байрны худалдаа үйлчилгээний зориулалттай зоорийн 136м2, 1382 подвалыг үзэхдээ ийг дагуулж ирж бидэнд итгэл төрүүлж зохиомол байдлыг зориудаар бий болгож бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж залилан мэхэлж 52 сая төгрөг болон алданги 26 сая төгрөг нийт 8 сая төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан тул цагдаад хандаж байгаа юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 33-34/

 Гэрч *******ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2021 оны 12 дугаар сард байх шиг санагдаж байна студид ажлын хамт олны зураг авхуулсан юм. Ингээд дараа нь зургаа харахаар болоод очиход студийн захирал гэх хүн нь эгч нь байр түрээсэлж үйл ажиллагаа явуулдаг юм. Би өөрийн 20 сая төгрөгөөр засвар хийсэн байхад түрээслэгч тал зарна гээд байна, өөрийн гэсэн объекттой болмоор байна гэхээр нь би ны ажилтныхаа үүднээс эмэгтэй бизнес эрхлэгчдийг дэмжих зээл гэж бага хүүтэй зээл өгч байгаа. ХХК нь шинэ байр бариад түүний зоорийн давхарт үйлчилгээний объект хямдхан зарж байна гэх мэдээллийг өгсөн. Ингээд хэд хоногийн дараа яг тодорхой цаг хугацааг санахгүй байна. эгчтэй цаг тохирч Хэрлэн сумын дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах шинэ баригдсан дугаар байрны зоорийн давхрыг очиж үзсэн. Тэгээд эгч 2 объектыг хоёуланг нь авмаар юм байна их таалагдлаа гээд ярихаар нь би эгчид үл хөдлөх хөрөнгө худалдаж авахад 20 хувийн урьдчилгаа өгдөг ба үлдэгдэл мөнгийг зээлээр авах судалгаанд манай аар орж болно гэдгийг зөвлөсөн. Судалгааны нэгж салбар дээр биш төв анд биднээс хараат бусаар судалгааг хийдэг гэж хэлсэн. Тэгээд эгч хэсэг хугацаанд огт холбогдоогүй байж байгаад манай эдийн засагч гэх залуутай уулзсан байсан. ..Би эгчийг таньдгийн хувьд хамт очиж ХХК-ийн байрыг очиж үзсэн. Би аль болох тусалж дэмжихийг бодсон юм. Би ны ажилтныхаа хүрээнд харилцагч нартай очиж объект үзэх тохиолдол гардаг. Учир нь харилцагч нарт санал болгоход өөрийн биеэр очиж үзэхэд хэрэгцээтэй байдаг. ...Би  зээл гаргаж өгнө гэж эгчид амлалт өгөөгүй. Салбар  шууд зээл өгөх ямар ч эрх байхгүй, цалингийн зээл байсан ч амлалт өгөх ёсгүй. ...******* гэх хүн нь манай ны харилцагч биш бөгөөд гэх хүн одоо болтол манай наас ямар нэгэн зээл хүссэн материал өгөөгүй байгаа. ...Би   ХХК-ийн 1м2 байр байгаа, та зээлээ судлуулж болох талаар санал солилцсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 4-49, 61/

Гэрч *******ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би анд харилцааны менежерээр 2018 оноос хойш ажиллаж байна. Зээл хүссэн хүмүүс надтай ирж уулздаг бөгөөд 2021 оны 05 дугаар сард шиг санагдаж байна гэх зургийн студи ажиллуулдаг эгч ирээд зээл судлуулах гэсэн юм ХХК-ны Бумбат хотхоны хажууд барьсан барилгын зоорийн давхрыг худалдаж авах гэсэн юм зээл гарах болох уу гэж асуусан. Тэгэхээр нь бүрдүүлэх материалын жагсаалтыг гаргаж өгөөд эдгээр материалыг бүрдүүлээд ирвэл Улаанбаатар хот руу төв рүү явуулна, төв ны зээлийн газраас зөвшөөрөл өгвөл шийдвэр гарах байх та материалаа бүрдүүлээд судалгаа хийлгэж болно гэж хэлсэн. Үүний дагуу материал бүрдүүлээд ирье гэж хэлээд ахиж нэг ч удаа ирж уулзаагүй. Тэгэхээр зээлийн судалгаанд хамрагдаагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 64-65/

Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 оны 0 сар шиг санагдаж байна. ... гэх хүн манай байгууллага дээр ирээд ажлын байр дэмжих зээл сонирхох гэсэн юм, би подвалын байрыг худалдаж авах санаатай байгаа юм гэж хэлсэн. Тэгэхээр нь би та дансны хуулгаа аваад ир орлого чинь хүрэх юм бол зээл өгөх байх гэж хэлсэн. Ингээд удалгүй дансны хуулгаа авч ирэхээр нь харахад орлого нь хүрэхгүй байсан ба манай байгууллагаас 2020 оны 10 сарын 21-ний өдөр бизнесийн зээлээр 40,000,000 төгрөг зээлээр авсан байсан ба одоогийн үлдэгдэл нь 21,012,816 төгрөгийн үлдэгдэлтэй. Мөн 2020 оны 11 сарын 10-ны өдөр 5,000,000 төгрөгийг зээлээд 4,885,362 төгрөгийн үлдэгдэлтэй байсан болохоор орлого нь хүрэхгүй гэх хүнд зээл өгөх боломжгүй байсан юм. Зээл хүсэж байгаа хүний орлого нь хүрч байвал манай байгууллага зээл хэвийн олгож байгаа. Харин эгчийн хувьд сар бүрийн 25-ны өдөр 1,603,000 төгрөг төлдөг ба 25-наас хойш хааяа төлөөд байдаг учраас манай байгууллагаас дахиж зээл олгохгүй байх гэж бодож байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 69-0/

Гэрч *******ий мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Манай захирал 2022 онд шиг санагдаж байна студийн эгч ХХК-с үйлчилгээний талбай худалдаж авахаар сонирхож байгаа юм шиг байна лээ ирж магадгүй гэж хэлсэн боловч гэх эгч надтай ирж  уулзаагүй  уулзсан бол би заавал санах ёстой. Учир нь үйлчилгээний талбайн зээл манай аар их ховор олгогддог учраас хүсэлт өгсөн бол санах ёстой. Зээлдэгч өөрөө зээл авах хүсэлт өгсөн, зээлдэгчийн анхан шаардлагыг асууж тодруулаад хэрэгтэй мэдээллийг бүрдүүлэх бичиг баримтыг хэлдэг. Тэрнээс биш ямар ч тохиолдолд зээл гарна гэж баталгаа буюу амлалт өгнө гэж огт байхгүй. Зээл олгох эсэхийг төв байгууллага шийднэ...” гэх мэдүүлэг /хх-ийн 3-4/

Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “…Би ны аймаг дахь салбарт зээлийн эдийн засагчаар 13 дахь жилдээ ажиллаж байгаа юм. Манай наас Цэцэгтуяа нь 2015 оны 10 дугаар сарын 14-ний өдөр 44,100,000 төгрөгийн орон сууц худалдах авах зээл, 201 оны 05 дугаар сарын 1-ны өдөр 20,000,000 төгрөгийн бизнесийн зээл, 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдөр 4,000,000 төгрөгийн кредит картын зээл авсан байна. 2015 оны 10 дугаар сарын 14-ний өдөр авсан зээлээ хугацаандаа төлж байгаад 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдрөөс хойш Корона вирусын улмаас төлөлтийг зогсоож байгаад 2022 оны 05 дугаар сарын 31-ний өдөр 3,40,62 төгрөгийг бүрэн төлж байрны зээлийг хаасан байна. Харин кредит картаас авсан мөнгөө бол хугацаандаа төлж байгаа бөгөөд одоо 4,000,000 төгрөгийн үлдэгдэлтэй байна. эгч манай наас орон сууцны 6 хувийн хүүтэй зээлийг авсан байсан ба чухам яагаад хаасныг мэдэхгүй байна. Манай анд сард 30,000 төгрөгийг төлөөд явж байсан юм. ... гэх хүн манайхаас зээл авна гэж ямар нэгэн өргөдөл материал өгөөгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн -8/

Шүүгдэгч *******гийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...Би 2021 оны 03 сард шиг санагдаж байна, яг он сарыг нь сайн мэдэхгүй байна. Өөрийн ажил болох студид ажлаа хийж байхад анд ажилладаг гэдгээр таних гэх эмэгтэй орж ирээд та ажлын байртай бол л доо алийн болгон түрээсээр явхав дээ өөрийн гэсэн юмтай бол гэхээр нь яаж болох юм бэ гэхэд ХХК-ийн шинэ барилгад В1 давхрын барилга байна та очиж үзэж, хар маргааш өглөө би таныг аваад явъя гэж хэлсэн. Тэгэхээр нь эгч нь олон зээлтэй байгаа гэхэд та бус санхүүгийн байгууллагын зээлээ үлдээгээд бусад зээлүүдээ хаагаад хүрээд ирэхгүй юу. Банк бусын зээл нь манай руу шилжүүлэгдээд ирэх юм бол манай ны зээлдэгч болоод хүү бага төлнө. Бизнес эрхэлдэг эмэгтэйчүүдийг дэмжих зээл хөрөнгө оруулалтын зээлүүд урт хугацаатай зээлүүд байгаа, энэ зээлүүдэд хамруулж өгч болно. Надад хэдэн сайхан эгч нар байдаг, одоо бүгдийг нь юмтай болгож өгнө гэж хэлж байгаад гараад явсан. Ингээд би маргааш нь гэртээ байж байхад миний утас руу залгаад та ажил дээрээ байна уу, би очиж байна, нөгөө байраа үзье гэж хэлэхээр нь би ажил дээрээ очоод байж байхад ирээд намайг аваад ХХК-ийн байр руу очсон. Тэгээд борлуулагч г дуудаж гаргаж ирээд В1 давхрын зэрэгцээ 2 байрыг үзүүлэхээр нь нэгийг нь монгол үндэсний маягаар, нөгөөх нь үндэсний хувцас маягаар засварлах юм бол зүгээр юм шиг санагдаад үнэхээр зээл гаргах юм бол авъя гэсэн бодол төрсөн. Ингээд буцаад явж байхад би зээлийг чинь гаргана. Та харин зээлүүдээ дараад хүрээд ирээрэй гэж хэлсэн. Тэгээд би зээлүүдээ дарж чадахгүй байж байтал над руу 2-3 удаа чат бичээд та юу болж байна гэж байсан. Мөн одоо ажиллаж байгаа 9 дүгээр байрны 01 тоотын байрыг түрээслүүлэгч эгч байраа зарна гээд намайг гараарай гэхээр нь ажлын байргүй болох юм байна гэж бодоод ХХК-ийн борлуулагч руу 2022 оны 05 дугаар сарын дундуур шиг залгаад эгчийнх нь үзэж байгаа байр байгаа юу гэж асуухад таны үзэж байсан байр зарагдсан урд талд нь дахиад нэг байр байгаа сонирхож байгаа бол ирж үзээрэй гэж хэлэхээр нь очиж үзэхэд буруу тийшээ харсан байрлалтай  байр байсан ба эгч нь энийг чинь хөөцөлдөөд авъя, аар зээл гаргуулах байх гэж хэлсэн. Ингээд ажил ихтэй руу очиж зээл хөөцөлдөж чадахгүй байж байхад над руу залгаад эгчээ та нөгөө байраа яах гэж байна. Зээлээ хөөцөлдөж эхэлсэн үү гэхээр нь аа хөөцөлдөж чадаагүй байна. Зээлээ дарж байгаад болох байх гэж бодсон чинь та манай компаниас зээлээ дарах мөнгө авчих гэхээр нь болох юм уу гэхэд болно би захирлаас асуугаад өгье гэж хэлсэн. Ингээд орой нь руу залгаж асуухад мөнгө бүтэхээр болсон.  Маргааш тань руу шилжүүлье гээд шилжүүлсэн. Ингээд би тоот ипотекийн зээлээр авсан байсан ин дахь байрны 38,000,000 төгрөгийн зээлээ хаагаад бусдыг нь төлөөд анд 2-3 удаа очиж уулзахад байхгүй байсан. Эдийн засагч гэх хүнтэй уулзаад ажлын байр худалдаж авах гэсэн юм гэж хэлээд бүрдүүлэх материалын жагсаалтыг авч гарсан. Ингээд би тай уулзах гэсэн боловч уулзалдаж чадахгүй гар утсаа авахгүй байхаар нь гэх эдийн засагчтай уулзаад материалаа бүрдүүлсэн талаар хэлэхэд манай ны харилцагч биш учраас зээл өгөхгүй байгаа гэж хэлэхээр нь ийг хүлээсээр байгаад уулзаад материалаа бүрдүүлсэн байраа авах гэсэн юм гээд уулзахад ХХК нь манай анд өргүй болсон, надад хамаа байхгүй гэж хэлсэн. Тэгээд би зээл авч чадахгүй мөн гаас авсан 52 сая төгрөгөө өгч чадахгүй байдалд хүрээд байна. Ингээд хүнээс зээлээ хаах гээд авсан мөнгөө олж өгье гэж бодоод нуудаар явсан боловч бүх зээлээ зогсоосон байгаа гэж хэлээд байгаа юм. Тухайн үед зээлүүдээ хаагаарай гэж хэлсэн болохоор нь анд байсан ипотекийн 5 хувийн зээлийн 38,000,000 төгрөгийг төлж хугацааны өмнө хаасан. 10,000,000 төгрөгийг орон сууцны корпорацад хороололд байх байрны зээлээ төлсөн. Үлдэгдэл 4,000,000 төгрөгийг 3 зээлийн аппликэйшний зээл төлж дуусгасан. Би мөнгийг зөвхөн зээл дарахдаа л ашигласан. Учир нь зээлээ хаагаарай гэж хэлсэн. , , , зэрэг , бус санхүүгийн байгууллагуудаар судлуулсан боловч зээл гарах боломжгүй гэдэг хариу өгч байсан. Ийм учраас ХХК-с авсан 52,000,000 төгрөгөө төлж чадахгүй байдалд хүрээд байна...” гэх мэдүүлэг  /1-р хх-ийн 10-109/

- Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1-р хх-ийн 14/

-  *******гийн цагдаагийн газарт гаргасан өргөдөл /1-р хх-ийн 15-16/

- Эд хөрөнгө битүүмжлэх тухай прокурорын тогтоол, тэмдэглэл /1-р хх-ийн 19-20, 22-23/

- Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1-р хх-ийн 110/

- *******, ******* нарын 2022 оны 05 дугаар сарын 25-ны өдөр байгуулсан Зээлийн гэрээ /1-р хх-ийн 118-119/

- *******, ******* нарын хоорондоо харьцсан мессэж /1-р хх-ийн 121-159/

- , наас ирүүлсэн албан тоот /1-р хх-ийн 165/

- ны албан тоот, *******гийн тоот ны дансны хуулга /1-р хх-ийн 166-12/

- *******гийн , тоот ны дансны хуулга /1-р хх-ийн 16-180, 184-18/

- *******гийн тоот ББСБ-ын дансны хуулга, холбогдох гэрээнүүдийн хуулбар /1-р хх-ийн 192-212/

- ХХК, ******* нарын 2022 оны 05 дугаар сарын 25-ны өдөр байгуулсан Орон сууц худалдах, худалдан авах гэрээ /1-р хх-ийн 189-190/ болон шүүх хуралдаанд шүүгдэгч *******гаас оршин суугаа газрын тодорхойлолт 1 хуудас, хүүхдүүд болох , Ц. нарын иргэний үнэмлэхийн хуулбар, , нарын төрсний гэрчилгээний хуулбар 4 хуудас, ны зээлийн эргэн төлөх хуваарь 2 хуудас, Мобифинанс ББСБ-ын зээлийн дансны хуулга, нэмэлт үйлчилгээний хүсэлт 2 хуудас, ББСБ-д зээлийн өр төлбөргүй талаарх албан бичиг 1 хуудас, 2022 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн Монгол ны зээлийн мэдээллийн сангийн мэдээлэл 1 хуудас, *******тай харьцаж байсан чатууд 21 хуудас, ны тоот дансны хуулга 60 хуудас, зураг, зээлийн мэдээлэл бүхий 3 хуудас баримт болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн бусад нотлох баримтууд болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр дотоод итгэлээр үнэлж шүүгдэгч *******д холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хянан шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх үзлээ. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй байна.

Шүүгдэгч ******* нь 2022 оны 05 дугаар сарын 25-ны өдөр ХХК-ийн захирал *******д тус компанийн аймгийн Хэрлэн сумын дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах дугаар байрны 1м2 үйлдвэрлэл үйлчилгээ явуулах зориулалттай байрыг 1,000,000  төгрөгийн зээлээр худалдаж авна, наас зээл гаргахаар болсон. Тус наас орон сууц худалдаж авах гэрээ байгуулах, мөн өөрийн нэр дээрх ан дахь 52,000,000 төгрөгийн зээлийг төлж барагдуулсан байвал зээл гарна гэж итгүүлэн зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж 52,000,000 төгрөгийг залилан мэхэлж авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь хохирогч С.-Эрдэний “...2022 оны 05 дугаар сард надад 2-3 удаа гэх эгч тантай уулзъя, наас шууд зээлийг нь гаргаад өгье гэж байна. Харин эгч 52,000,000 төгрөгийн зээлтэй юм байна. Үүнийгээ дарчих юм бол зээл гаргана гэсэн гэж хэлсэн гэнэ. Зээлийн асуудал нь шийдэгдсэн байна, зөвхөн өрөө дарах л хэрэгтэй байгаа юм байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би д хандаж чи зээл мөнгийг нь сайн судалж байгаад үнэхээр байр авах зээл нь болохын бол гэрээ хийгээд мөнгийг нь өгчих гэж хэлэхэд надад ны зээл асуудалгүй болсон байна гээд байна гэхээр нь би зөвшөөрөөд 52,000,000 төгрөгийг өөрийн данснаас 2022 оны 05 дугаар сарын 25-ны өдөр шилжүүлсэн. Ингээд би 2022 оны 06 дугаар сарын 10-ны өдөр надад мөнгө хэрэг болох юм гэж хэлээд мөнгийг нь өгүүлсэн. Тэгээд би 2022 оны 06 дугаар сарын 10-ны өдөр тай ярихад зээл нь гараагүй байна, өөр аар зээл хөөлцөлдөөд байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би тай уулзаад ахынхаа мөнгийг өгчих би ажилтнуудынхаа цалинг тавих ёстой мөнгө байсан юм гэж хэлэхэд тоосон шинжгүй байсан. Мөн дараа нь дахиж нэг удаа уулзахад зээл авч байж өгнө гэж хэлдэг болсон. ...Анх надад ойлгуулахдаа наас зээл олгоно гэсэн би 52,000,000 төгрөгийн өртэй, үүнийг дараад өгвөл танай байрыг худалдаж авна гэдэг үгэнд нь би итгэж мөнгөө өгсөн. Маш их гомдолтой байна. Би олон жил барилга бариад янз бүрийн хүмүүстэй харьцахдаа ингэж хүнд залилуулж байгаагүй. Би нэг ч гэсэн хүнийг өөрийн гэсэн үл хөдлөхтэй болсон дээр байх гэж бодоод наас зээл гаргуулах гэж байгаа гэхээр нь итгээд өгсөн...” гэх мэдүүлэг,

хохирогч *******гийн “... удалгүй ирж 1м2 худалдаа үйлчилгээний зориулалттай зоорийн давхрыг үзээд авъя үнэ ханшийг нь сонирхохоор нь арай том м2 болохоор үнэ арай хямд ярилцаад үнийг нь буулгаж болно гээд та хаанаас зээлээ хөөцөлдөх гэж байгаа юм бэ гэхэд аар авах гээд байгаа гэхээр нь та тай уулзаж ярилцаад зээл гарна гэх юм бол бид нар ордерыг чинь гаргаж өгөөд барьцаанд тавиулаад зээлээ авч болно гэхэд нь за, за би тай уулзаж байгаад хариу хэлье гэж хэлээд явсан. Түүнээс хойш чимээгүй байж байгаад 2022 оны 05 дугаар сарын 24-ний орой над руу утсаар ярьж эгч нь тай ярьчихлаа, зээл маань бүтнэ гэсэн, харин намайг орон сууцны ипотекийн зээлтэй юм байна, тэрийгээ хаагаад ирвэл таны зээл гарчих юм байна гэж байна гэхээр нь хэдэн төгрөгөөр хаах юм бэ гэхэд 52,000,000 төгрөг төлж хаана. ах надад зээлийг маань хаагаад өгч тус болохгүй юм байх даа гэх зэргээр надтай утсаар ярьсан. Маргааш өглөө нь над руу дахиж залгаад ахтай ярьж асуусан уу гэхээр нь би өө мартчихсан байна, асууж өгье гэж хэлээд өнгөрсөн. Үдийн дараа над руу мессежээр аль болох талаас нь эгчдээ яриад өгдөө, эгч нь хурдан аваад нүүе, миний зээл гарчихна, жижиг байранд хэцүү байна. Хугацаа хэтэрсэн зээл эгчид нь байхгүй гэсэн. Би -Эрдэнэ захиралд хэлж зөвшөөрүүлээд ... бид 2 нотариат дээр уулзаж худалдах, худалдах авах гэрээ хийхдээ 2022 оны 05 дугаар сарын 25-наас 2022 оны 06 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл ямар ч хүү бодохгүй. Харин 10-наас хойш зээлээ өгөхгүй бол өдрийн 0,5 хувийн алданги тооцохоор гэрээ хийсэн. ...Энэ үйл явдлаас хойш би ер нь өдөр бүр л утсаар залгаж, мессеж бичихэд ямар нэг шалтаг тоочоод л сүүлдээ ын зээл бүтэхээ больчихлоо, нуудын хүү нэмэгдэнэ гээд бүх зээл зогсчихсон, төвөөс хариу хүлээж байна гэсэн хариуг нууд өгөөд байна гэж хэлдэг болсон. ...Ер нь анхнаасаа ******* нь манай компанийн талаар эртнээс сайн судалж ны захирал *******ийн нэрийг барьж, мөн анх манай дугаар байрны худалдаа үйлчилгээний зориулалттай зоорийн 136м2, 1382 давхрыг үзэхдээ ийг дагуулж ирж бидэнд итгэл төрүүлж зохиомол байдлыг зориудаар бий болгож бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж залилан мэхэлж 52 сая төгрөг болон алданги 26 сая төгрөг нийт 8 сая төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан тул цагдаад хандаж байгаа юм...” гэх мэдүүлэг,

 гэрч *******ийн “...би ны ажилтныхаа үүднээс эмэгтэй бизнес эрхлэгчдийг дэмжих зээл гэж бага хүүтэй зээл өгч байгаа, ХХК нь шинэ байр бариад түүний зоорийн давхарт үйлчилгээний объект хямдхан зарж байна  гэх мэдээллийг өгсөн. ... эгч 2 объектыг хоёуланг нь авмаар байна, их таалагдлаа гээд ярихаар нь би эгчид үл хөдлөх хөрөнгө худалдаж авахад 20 хувийн урьдчилгаа өгдөг ба үлдэгдэл мөнгийг зээлээр авах судалгаанд манай аар орж болно гэдгийг зөвлөсөн. ...Тэгээд эгч хэсэг хугацаанд огт холбогдоогүй байж байгаад манай эдийн засагч уулзсан байсан. ...Би эгчийг таньдгийн хувьд хамт очиж ХХК-ийн байрыг очиж үзэж, аль болох тусалж дэмжихийг бодсон юм. Би ны ажилтныхаа хүрээнд харилцагч нартай очиж объект үзэх тохиолдол гардаг. ...Би зээл гаргаж өгнө гэж эгчид амлалт өгөөгүй. Салбар шууд зээл өгөх ямар ч эрх байхгүй, цалингийн зээл байсан ч амлалт өгөх ёсгүй. ...******* гэх хүн нь манай ны харилцагч биш бөгөөд одоо болтол манай наас ямар нэгэн зээл хүссэн материал өгөөгүй...” гэх мэдүүлэг,

гэрч *******ын “...05 дугаар сард шиг санагдаж байна гэх зургийн студи ажиллуулдаг эгч ирээд ХХК-ний Бумбат хотхоны хажууд барьсан барилгын зоорийн давхрыг худалдаж авах гэсэн юм, зээл гарах болох уу гэж асуусан.  Тэгэхээр нь бүрдүүлэх материалын жагсаалтыг гаргаж өгөөд эдгээр материалыг бүрдүүлээд ирвэл төв рүү явуулна, төв ны зээлийн газраас зөвшөөрөл өгвөл шийдвэр гарах байх. Та материалаа бүрдүүлээд судалгаа хийлгэж болно гэж хэлсэн. Үүний дагуу материал бүрдүүлээд ирье гэж хэлээд дахиж нэг ч удаа ирж уулзаагүй. Тэгэхээр зээлийн судалгаанд хамрагдаагүй гэсэн үг...” гэх мэдүүлэг,

гэрч *******ий “...Манай захирал 2022 онд шиг санагдаж байна студийн эгч ХХК-с үйлчилгээний талбай худалдаж авахаар сонирхож байгаа юм шиг байна лээ ирж магадгүй гэж хэлсэн боловч гэх эгч надтай ирж огт уулзаагүй, би уулзсан бол заавал санах ёстой...” гэх мэдүүлэг,

 гэрч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Ингээд удалгүй дансны хуулгаа авч ирэхээр нь харахад орлого нь хүрэхгүй байсан ба манай байгууллагаас 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдөр бизнесийн зээлээр 40,000,000 төгрөг зээлээр авсан байсан ба одоогийн үлдэгдэл нь 21,012,816 төгрөгийн үлдэгдэлтэй. Мөн 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр 5,000,000 төгрөгийг зээлээд 4,885,362 төгрөгийн үлдэгдэлтэй байсан болохоор орлого нь хүрэхгүй гэх хүнд зээл өгөх боломжгүй байсан юм. ...Харин эгчийн хувьд сар бүрийн 25-ны өдөр 1,603,000 төгрөг төлдөг ба 25-наас хойш хааяа төлөөд байдаг учраас манай байгууллагаас дахиж зээл олгохгүй байх гэж бодож байна...” гэх мэдүүлэг,

гэрч “…Би ны аймаг дахь салбарт зээлийн эдийн засагчаар 13 дахь жилдээ ажиллаж байна. Манай наас Цэцэгтуяа нь 2015 оны 10 дугаар сарын 14-ний өдөр 44,100,000 төгрөгийн орон сууц худалдах авах зээл, 201 оны 05 дугаар сарын 1-ны өдөр 20,000,000 төгрөгийн бизнесийн зээл, 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдөр 4,000,000 төгрөгийн кредит картын зээл авсан байна. 2015 оны 10 дугаар сарын 14-ний өдөр авсан зээлээ хугацаандаа төлж байгаад 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдрөөс хойш Корона вирусын улмаас төлөлтийг зогсоож 2022 оны 05 дугаар сарын 31-ний өдөр 3,40,62 төгрөгийг бүрэн төлж байрны зээлийг хаасан байна. Харин кредит картаас авсан мөнгөө бол хугацаандаа төлж байгаа бөгөөд одоо 4,000,000 төгрөгийн үлдэгдэлтэй байна...” гэх мэдүүлэг, гэмт хэргийн талаар амаар болон холбоо, мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл, *******гийн цагдаагийн газарт гаргасан өргөдөл, хохирогч С.-Эрдэний ны тоот данснаас  Ц., ******* нарын хамтран эзэмшдэг ны тоот данс руу мөнгө шилжүүлсэн дансны хуулга, *******, ******* нарын хооронд байгуулсан зээлийн гэрээ, орон сууц худалдах, худалдан авах гэрээ, , , ББСБ-ын депозит дансны хуулга болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. 

Шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгч ******* нь “...Надад анхнаасаа залилах санаа бодол байгаагүй. надад бусад зээлээ хаачихвал зээл гаргаж өгнө гэж хэлсэн болохоор би мөнгө авч зээлүүдээ хаасан. Би , , , , зэрэг , бус санхүүгийн байгууллагуудаар зээл судлуулсан...” гэх, шүүгдэгчийн өмгөөлөгч “...С.-Эрдэнээс авсан 52,000,000 төгрөгийг Г. залилан мэхэлж авсан уу, зээлийн гэрээгээр авсан уу гэдэг асуудал яригдаж байна. Залилан мэхлэх гэмт хэргийн ерөнхий гол шинж нь тухайн этгээдээс авч байгаа тэр мөнгөн хөрөнгө, эд зүйлийг өөртөө аваад буцааж өгнө гэсэн ямар нэгэн сэдэлгүй, тухайн зүйлийг өөртөө ашиглана гэсэн гол зорилготой авдаг шинжтэй байдаг. ...******* нь наас зээл гарчихвал болох байх гэж бодоод *******эс зээл авсан. Гэтэл өөрөөс нь хамааралгүй шалтгаанаар зээлээ төлөх боломжгүй байгааг залилан мэхлэх гэмт хэрэг гэж үзэхгүй тул түүнийг цагаатгаж өгнө үү…” гэх, шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Эрдэнэбат “...*******г зохиомол байдлыг зориудаар бий болгосон, бодит байдлыг нуун дарагдуулсан гэж байна. Яг юуг зохиогоод, юуг нуун дарагдуулсан гэдгийг тогтоогоогүй. ...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих ажиллагаа огт хийгдээгүй. Түүнээс гадна энэ гэмт хэргийн хохирогчийг зөв тогтоогоогүй гэж үзэж байна. ...Г.г гэмт хэрэг үйлдсэн гэхэд эргэлзээтэй, талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд заасан зээлийн гэрээний харилцаа бол бодитой үүссэн нь харагдаж байна. Иймээс энэ нь гэмт хэргийн шинжгүй байх тул *******д холбогдох хэргийг цагаатгаж өгнө үү...” гэх тайлбарыг тус тус гаргаж маргаж мэтгэлцдэг.

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэргийн улмаас амь нас, эрүүл мэнд, бусад эрх, эрх чөлөө, эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирол хүлээсэн хүн, хуулийн этгээдийг хохирогч гэнэ” гэж тодорхойлжээ. Шүүгдэгч ******* нь өөрийн нэр дээрх зээлүүдийг хаахын тулд 52,000,000 төгрөгийг хохирогч С.-Эрдэний ны тоот данснаас  Ц., ******* нарын хамтран эзэмшдэг ны тоот данс руу шилжүүлэн авч, хохирогч *******тай зээлийн гэрээ байгуулсан байх бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны шатанд *******, ******* нарыг хохирогчоор тогтоосон нь үндэслэлтэй байна.

Залилах гэмт хэрэг нь хуурч, эсхүл баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглаж, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох, сүсэг бишрэлийг далимдуулах, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эсхүл нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авах шинжтэй үйлдэгддэг бөгөөд гэм буруутай этгээдийн хувьд гэмт үйлдлээ хэрэгжүүлж эхлэхээс өмнө бусдын эд хөрөнгө, эсхүл түүнийг эзэмших, өмчлөх эрхийг буцааж өгөхгүй, хариу төлбөр огт хийхгүй, хагасыг нь хийнэ гэсэн санаа зорилго, сэдэлтээр дээрх шинжүүдийн аль нэгээр хохирогчийн эд хөрөнгийг өөрийн эзэмшилд шилжүүлэн авснаар энэхүү гэмт хэргийн шинж хангагдана. Хуурах нь үгээр болон үйлдлээр бодит байдлыг гуйвуулах, нуун дарагдуулах, зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар хохирогчийг төөрөгдүүлдэг бол хоёр талын итгэлцэлд үндэслэгдэж байгуулсан иргэний эрх зүйн гэрээгээр халхавчлах нь итгэлийг урвуулан ашиглах аргын үндсэн шинж нь юм.

Шүүгдэгч ******* нь 52,000,000 төгрөгийг хохирогч *******эс хүү Ц.тайгаа хамтран эзэмшдэг дансаар шилжүүлэн авч 2022 оны 05 дугаар сарын 25-ны өдөр *******тай зээлийн гэрээ байгуулж нотариатаар батлуулсан ч зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэлгүйгээр *******эс шилжүүлэн авсан мөнгийг өөрийн нэр дээрх / анд ипотекийн ганц зээлтэй гэж хэлж авсан боловч өөр 6 нэр бүхий байгууллагаас авсан зээлээ төлсөн/ бусад зээлийг төлөхөд зарцуулжээ. Үүнээс гадна шүүгдэгч ******* нь 2022 оны 05 дугаар сарын 25-ны өдрөөс хойш 1 жил сарын хугацаа өнгөрөөд байхад хохирогчид учруулсан хохирлоос огт төлөөгүй хэр нь тухайн үед төлөөгүй үлдсэн өөрийн нэр дээрх ББСБ-аас 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдөр авсан зээлийн үлдэгдэл мөнгийг 2023 оны 12 дугаар сарын 13-ны өдөр хугацаа дуусахаас өмнө бүрэн төлж барагдуулсан байна.  

2022 онд   наас зээл гаргахад зээлдэгчийн нийт орлогын 30 хувь нь тухайн аар дамждаг байх шаардлага тавигдаж байсан ба ******* нь анд ямар нэгэн харилцах дансгүй байжээ. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* нь , , , , , зэрэг , бус санхүүгийн байгууллагуудаар зээл судлуулсан гэж мэдүүлж байгаа боловч тухайн байгууллагуудаас гаргаж өгсөн албан тоотоор ******* нь зээл судлуулах баримтыг дээрх байгууллагуудад өгч байгаагүй болох нь нотлогдон тогтоогдож байна. 

Дээрх байдлаас дүгнэхэд шүүгдэгч ******* нь ХХК-ийн худалдан борлуулж буй 1,000,000 төгрөгийн үнэ бүхий байрыг ны зээлээр худалдан авах боломжгүй байхаас гадна хохирогч нарт учруулсан хохирлоо төлж барагдуулах санаа бодолгүй, тэрээр анхнаасаа биелэгдэх бодит боломжгүй байсан зүйлийг хохирогч нарт боломжтой мэтээр итгүүлж, анд зээлээ судлуулж байгаа, 5 хоногийн дотор гарна  гэж итгэл үнэмшил төрүүлэн төөрөгдүүлж, тэдний мөнгийг хууль бусаар авсан залилах гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан байна гэж үзлээ.

Шүүгдэгч нь өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрсдийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлан бусдын эд хөрөнгөд хохирол учрахыг мэдсээр байж зориуд хор уршигт хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.

Шүүгдэгч *******гийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, бусдад их хэмжээний хохирол учруулсан залилах гэмт хэргийн шинжийг хангасан байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасны дагуу шүүх хуралдаанд оролцогчдын мэдүүлэг тайлбар, дүгнэлт шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн шүүгдэгч *******г зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, бусдад их хэмжээний хохирол учруулж залилах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Аливаа гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ уг ял нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор багтсан байх нь хууль ёсны зарчмыг хангахын зэрэгцээ эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, учруулсан хохирол, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэрэг үйлдсэн хүнд өөрт нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх шударга ёсны зарчмын шаардлагад нийцэх учиртай.

Шүүгдэгч *******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 болон 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй болно.

Улсын яллагч нь шүүгдэгчид 3 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулах ялын санал, шүүгдэгчийн өмгөөлөгч нараас шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчид торгох ял оногдуулах ялын санал тус тус гаргасныг дурдах нь зүйтэй байна.  

Шүүхээс шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн нийгмийн аюулын шинж, шүүгдэгчийн хувийн байдал,  гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн зэргийг нь харгалзан ******* овогт ******* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар  10,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд заасан Эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж үзлээ.

Иргэний хуулийн 49 дугаар зүйлийн 49.1-д “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай болон болгоомжгүй  үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж заасан бөгөөд шүүхээс гэмт хэргийн хохирол, хор уршгийг тодорхойлж, бодит хохирлыг нөхөн төлүүлэхээр хуульчилсан. Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч нарт 52,000,000 төгрөгийн хохирол учирсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон тул шүүгдэгч *******гаас 52,000,000 төгрөгийг  гаргуулж хохирогч *******, ******* нарт олгохоор шийдвэрлэв.

            Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж,   аймгийн Хэрлэн сумын дугаар баг тоотод байрлах орон сууцыг битүүмжлэгдсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгож,  баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхийг тогтоолд дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг,  36.6, 36., 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

             1. Шүүгдэгч ******* овогт ******* г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж бусдад их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар шүүгдэгч ******* г 10,000 /арван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,000,000 /арван сая/ төгрөгөөр торгох  ялаар шийтгэсүгэй.

3.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******гийн хөрөнгө, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 2 /хоёр/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Иргэний хуулийн 49 дугаар зүйлийн 49.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******гаас 52,000,000 төгрөгийг гаргуулж, хохирогч *******, ******* нарт олгосугай.

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, аймгийн Хэрлэн сумын дугаар баг тоотод байрлах орон сууцыг битүүмжлэгдсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгож, баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт  зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                      Г.НАМУУНТУЯА