Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 10 сарын 28 өдөр

Дугаар 182/ШШ2020/02430

 

    2020        10         28

                   182/ШШ2020/02430

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Нарангэрэл даргалж, тус шүүхийн танхимд нээллтэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: дүүрэг, дугаар хороо, байр давхар хаягт байрлах, /регистрийн дугаар /, “Э” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: дүүрэг, дугаар хороо, гудамж  тоот хаягт оршин суугч, /регистрийн дугаар /, овогт Д.Гд холбогдох,

 

Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 39,910,000 төгрөгийг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Э.Д, хариуцагч Д.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Цогзолмаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

           Нэхэмжлэгч “Э” ХХК шүүхэд болон төлөөлөгч Э.Д шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Д.Гд 2016 онд 1,000,000 төгрөгийг бэлнээр, 2017 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр 25,000,000 төгрөгийг дансаар нийт 26,000,000 төгрөгийг зээлдүүлсэн бөгөөд зээлийн гэрээний үүргийн төлбөрийн талаар гэрээний талууд тооцоо нийлж гэрээг бичгэн хэлбэрээр шинэчлэн байгуулж, гэрээ байгуулсан үеэс нэмэлт үүргийн талаар тохиролцож 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр 21 дугаартай зээлийн гэрээ байгуулж, Д.Г нь 26,000,000 төгрөгийг 2 сарын хугацаатай, сарын 2,5 хувийн хүүтэй төлөхөөр харилцан тохиролцсон. Мөн уг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор 22 тоот барьцааны гэрээ байгуулан өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Г- дугаарт бүртгэж олгосон, эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн  дугаар бүхий гэрчилгээтэй Д.Г-ийн өмчлөлийн Чингэлтэй дүүрэг  дугаар хороо  дугаар гудамжны  тоотод байрлах 700 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар, Өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Г-  дугаарт бүртгэж олгосон, эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн  дугаар бүхий гэрчилгээтэй Чингэлтэй дүүрэг  дугаар хороо  дугаар гудамжны В тоотод байрлах 700 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар, Өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Г- дугаарт бүртгэж олгосон, эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн  дугаар бүхий гэрчилгээтэй С.Аюурзана, Д.Г нарын өмчлөлийн Чингэлтэй дүүрэг,  дугаар хороо,  дугаар гудамжны  тоотод байрлах 700 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газруудыг тус тус барьцаанд тавьсан. Д.Г нь 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр байгуулагдсан зээлийн гэрээний дагуу 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр зээлийн үндсэн төлбөрийг хүүгийн хамт төлөх ёстой байсан боловч одоог болтол үндсэн зээл болон зээлийн хүү төлөөгүй. Иймд зээлийн болон барьцааны гэрээний дагуу Д.Ггоос зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд үндсэн төлбөр 26,000,000 төгрөг, зээлийн хүүнд 1,300,000 төгрөг, алданги 12,610,000 төгрөг нийт 39,910,000 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгүүдээр хангуулах шаардлага гаргаж байна гэв.

 

Хариуцагч Д.Г шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Э” ХХК-ийн захирал болох Н.Мөнхбаяраас 2016 онд 1,000,000 төгрөг бэлнээр, 2017 оны 9 дүгээр сард 25,000,000 төгрөг дансаар нийт 26,000,000 төгрөг авсан нь үнэн. Тухайн үед барилгын ажлын явц удаашран ажил зогсонги байдалд орсон тул өнөөдрийг хүртэл төлөлт хийгээгүй. Н.Мөнхбаяртай уулзаж ярилцаж байсан. Миний бие энэ асуудлаар 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр цагдаад дуудагдаж, улмаар барьцаа хөрөнгө тавьж төлөлт хийгдэх хугацааг 2020 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс тооцсон боловч нэхэмжлэгч тал 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр болгож урагшлуулсан. Энэ хугацаанд дэлхийн хэмжээнд Корона вирусийн халдвар тархаж ажил зогсонги байдалд орж одооноос хэвийн үргэлжилж эхэлж байгаа тул алданги тооцохгүйгээр тохиролцвол үндсэн зээл 26,000,000 төгрөгийг хурдан хугацаанд төлж барагдуулна. Хүү алданги төлөхөөр тохирч байгаагүй гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад   

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгох үндэстэй гэж үзлээ.

 

Нэхэмжлэгч “Э” ХХК нь хариуцагч Д.Гд холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 39,910,000 төгрөгийг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна.

 

Хариуцагч Д.Г нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, зээлийн хүү, алданги төлөхгүй гэж маргажээ.

 

Нэхэмжлэгч “Э” ХХК нь хариуцагч Д.Гд 2016 онд 1,000,000 төгрөг, 2017 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр 25,000,000 төгрөгийн зээлийг хугацаагүй, хүүгүй шилжүүлсэн нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан шаардлагыг хангасан хүчин төгөлдөр гэрээ байгуулагдсан гэж үзнэ.

 

Нэхэмжлэгч “Э” ХХК нь хариуцагч Д.Г нарын хооронд 2016 онд 1,000,000 төгрөг, 2017 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр 25,000,000 төгрөгийн “Зээлийн гэрээ” нь бичгээр байгуулагдаагүй, улмаар хүү тохиролцсон болох нь нотлогдоогүйгээс гадна Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3 дах хэсэгт  зааснаар зээлийн гэрээг бичгээр байгуулаагүй бол хүү авах эрхээ алдахаар зохицуулсан тул хариуцагч Д.Ггоос үндсэн зээл 26,000,000 төгрөгийг гаргуулж,  нэхэмжлэгч “Э” ХХК-д олгох үндэстэй.

 

Нэхэмжлэгч “Э” ХХК, хариуцагч Д.Г нар 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр Зээлийн гэрээ байгуулж, уг гэрээний 1.1-т “Зээлдүүлэгч нь 2016 онд 1,000,000 төгрөгийг бэлнээр, 2017 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр 25,000,000 төгрөгийг шилжүүлгээр зээлдэгч Д.Гд зээлдүүлсэн болно”, 1.2-т “Зээлдэгч нь зээлдүүлэгчээс энэхүү гэрээний 1 дэх заалтанд заасан хугацаанд нийт 26,000,000 төгрөг зээлсэн болохоо хүлээн зөвшөөрснөөр энэхүү зээлийн гэрээг талуудын сайн дурын хүсэл зоригийн үндсэн дээр нөхөн байгуулсан болно”, 1.4-т “Зээлийн гэрээний хугацаа 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдрөөс 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл 2 сарын хугацаатай байна”, 1.6-т “Зээлдэгч гэрээнд заасан хугацаанд үүргээ биелүүлээгүй тохиолдолд  биелүүлээгүй үүргээс  хоног тутамд 0.5 хувийн алданги тооцно” гэж тохиролцсон нь Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт “Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно” гэж заасан хуулийн зохицуулалттай нийцээгүй, нөхөн зээлийн гэрээ байгуулсан болох нь зохигчдын тайлбар, зээлийн гэрээ зэргээр тогтоогдож байна.

 

Дээрх зээлийн гэрээг үндэслэн “Э” ХХК, хариуцагч Д.Г нар 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах үүднээс Эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн  дугаар бүхий гэрчилгээтэй, эрхийн улсын бүртгэлийн Г- дугаарт бүртгэж гэрчилгээ олгосон,  Д.Ггийн өмчлөлийн Чингэлтэй дүүрэг  дугаар хороо  дугаар гудамжны  тоотод байрлах 700 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар, Өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Г-  дугаарт бүртгэж гэрчилгээ олгосон, эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн  дугаар бүхий гэрчилгээтэй Чингэлтэй дүүрэг,  дугаар хороо,  дугаар гудамжны В тоот хаягт байрлах 700 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар, Өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Г- дугаарт бүртгэж гэрчилгээ олгосон, Газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн  дугаар бүхий гэрчилгээтэй, С.Аюурзана, Д.Г нарын өмчлөлийн Чингэлтэй дүүрэг,  дугаар хороо,  дугаар гудамжны  тоот хаягт байрлах 700 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газруудыг барьцаалж барьцааны гэрээ байгуулжээ.

 

Нэхэмжлэгч “Э” ХХК, хариуцагч Д.Г нар 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр зээлийн гэрээний харилцаа үүсээгүй болох нь тогтоогдсон тул хариуцагчаас үндсэн зээл 26,000,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах, зээлийн хүүнд 1,300,000 төгрөг, алданги 12,610,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох үндэстэй. 

 

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон   

  ТОГТООХ НЬ:

 

1.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 281,1, 232 дугаар зүйлийн 232.6, 174 дүгээр зүйлийн 174.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Д.Ггоос 26,000,000 төгрөг /хорин зургаан сая/ гаргуулж нэхэмжлэгч “Э” ХХК-нд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах, 13,910,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 357,500 төгрөгийг Улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 287,950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Э” ХХК-нд олгосугай.

 

3.Хариуцагч шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт зөвшөөрсүгэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2 дах хэсэгт зааснаар тус шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 182/ШЗ2020/07621 дугаар захирамжаар авсан шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ энэ хуулийн 120.2 дах хэсэгт заасан хугацаа өнгөртөл буюу давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэлх хугацаанд хэвээр байхыг дурдсугай.

 

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дах хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                            Н.НАРАНГЭРЭЛ