Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 11 сарын 15 өдөр

Дугаар 124/ШШ2018/0033

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтанцэцэг даргалан тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Увс аймгийн Зүүнговь сумын Засаг даргын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Увс аймгийн Баруунтуруун сумын Засаг даргад холбогдох,

Баруунтуруун сумын Засаг даргын 2014 оны 06 сарын 09-ний өдрийн 59, 2005 оны 5 сарын 22-ны өдрийн 33, 2016 оны 01 сарын 20-ны өдрийн А/11 дугаартай захирамжуудын Б.Ц,З.Б,Т.Д, Н.Ц, Б.К, Ц.Ж, З.Г нарт холбогдох хэсгийг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3 дахь хэсэгт зааснаар илт хууль бус болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Увс аймгийн Зүүнговь сумын Засаг дарга Д.Н,хариуцагч Увс аймгийн Баруунтуруун сумын Засаг дарга С.Л, гуравдагч этгээд З.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Алтанлхам нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Увс аймгийн Зүүнговь сумын Засаг дарга шүүхэд анх гаргасан нэхэмжлэлдээ: Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3 дахь хэсэгт зааснаар Увс аймгийн Баруунтуруун сумын Засаг даргын 2014 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн 59 дүгээр захирамж, 2005 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 33 дугаар захирамжуудыг илт хууль бус болохыг тогтоож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Увс аймгийн Зүүнговь сумын Засаг дарга шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлийн өөрчилж нэмэгдүүлсэн шаардлагадаа: Сумын Засаг дарга нь Ү , , , үү / / ү үү .

үү 7 өөөө үү ө. Үүн:

Дээрх тоот шийдвэрүүдээр координат газрын солбицол

1.    Бумбасайхан овогтой Ц / Хар царын пайз/ у-490 5942,4Ө-940 29049

2.    Заяат овогтой Б /Цагаанморьт/ у-500 0006,12Ө-940 3151,3'

3.    Тайсаа овогтой Д /Гүвгэр/ у-490 5659Ө-940 3053,7

4.    Норов овогтой Ц /Бозоон манхан/ у-490 5828,3Ө-940 3238

5.    Балзан овогтой К /Давхрын хонхор/ у-490 5524,6Ө-500 0138,1

6.    Цанлиг овогтой Ж /Залаат/ у-500 0138,1Ө-940 3042,4

7.    Заяат овогтой Г /Хонхор/ у-500 0104,7Ө-940 3246,4 нар болно.

Баруунтуруун сумын Засаг даргын газар эзэмшүүлэх дээрх захирамж нь Зүүнговь сумын нутаг дэвсгэр дээр үйл ажиллагаа явуулж шийдвэр гаргаж хэрэгжүүлэх тухайн сумын Засаг даргын бүрэн эрхэд халдсаны дээр тус сумын иргэдийн газар нутгаа эзэмших, ашиглах эрхийг зөрчиж байна.

Иймд Увс аймгийн Баруунтуруун сумын Засаг даргын 2014 оны 6 сарын 09-ний өдрийн 559 дүгээр захирамж, 2005 оны 5 сарын 22-ны өдрийн 33 дугаар захирамж, 2016 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийн А/11 тоот захирамжуудын дээрх нэр бүхий иргэдэд холбогдох хэсгийг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3 дахь хэсэгт зааснаар илт хууль бус болохыг тогтоож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Зүүнговь сумын Засаг дарга шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шүүхэд гаргасан нэхэмжлэлээ дэмжиж байна. Миний бие 2012 оны 12 дугаар сараас Зүүнговь сумын Засаг даргаар ажиллаж байна. Энэ хугацаанд Баруунтуруун, Тэс сумуудын хилийн цэстэй холбоотой маргаан байсан. Энэ асуудлаар аймгийн удирдлагуудад удаа дараа хандсан боловч шийдвэрлэж хариу өгөөгүй. Баруунтуруун болон Зүүнговь сумын хилийн цэсийн эргэлтийн цэгийн хувьд зөвхөн нэр бүхий дөрвөн өвөлжөөний талаар маргаан гарсан. 1956 онд тухайн өвөлжөөнүүд хаана байсан болон одоогийн иргэдийн өвөлжиж байгаа өвөлжөөнүүд 1956 онд байсан өвөлжөө гэдгийг баталсан зүйл байхгүй. Гэхдээ байр зүйн зураг, тоон хэмжээст шилжүүлсэн координат солбицол хоёрт зөрүүтэй зүйл байхгүй гэж үзэж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү. 2017 онд аймгийн газрын албаны газрын мэргэжилтэнг оролцуулан хэмжилт хийж тэмдэглэл үйлдэгдсэн. Уг тэмдэглэлд маргаан бүхий өвөлжөөнүүд координат солбицлоос ямар зайнд байгааг тодорхойлсон. Би ямар нэгэн байдлаар будилаан самуун үүсгэх, урьд нь болж байсан зүйлийг одоо болгохгүй байгаа мэтээр хандаагүй, гагцхүү тодорхойгүй зүйлийг тодорхой болгохын төлөө Зүүнговь сумын иргэдийн эрх ашгийг төлөөлж шүүхэд нэхэмжлэл гаргасан гэв.

Хариуцагч Увс аймгийн Баруунтуруун сумын Засаг дарга С.Л шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Н 7- өөөө өөө 2017 үү Б үү цэсийн 1959, 1973 ү ү ө 2 ү м ү акт ү ү үүлэгч аг, Г ү хүргүүлэн өө ү 2018 05- 30-ны өдрийн 1/957 1959, 1973 үн 1956 өөөөүү өө өөө хув үү , хүүү .

Ерө 2018 05- 03- ө 89 ү а а 2018 05- с 24- , өөө ү цүү өө өвөлжөө үү үү .

 

О ., ., бу ., үү .Ж бөөө , -, өвөөө сумын ү я өү .

М үү , За ү ү үү гар . 2016 01 ү 20- ө /11 ү өөөө өөөө үү үү өөө өө өөөө 6 өөөө . 1973 онд газар зохион байгуулалтын талаар комисс томилогдон ажиллаж протокол үйлдэгдсэн байх бөггөөд уг протоколд Баруунтуруун сумын нутагт байсан 2 өвөлжөөг Зүүнговь сумын өвөлжөөнд тооцож буцааж өгсөн бөгөөд өөр өвөлжөөний талаар маргаан байхгүй, цаашид маргаан гаргахгүй гэж тохиролцож байсан байна. Тухайн маргаан бүхий өвөлжөөнүүдийг эзэмшүүлэх, хариуцуулах талаарх шийдвэрүүд дандаа Баруунтуруун сумын захиргаанаас гарч байсан ба Зүүнговь сумаас ямар нэгэн шийдвэр гарч байгаагүй болно. Эдгээр өвөлжөөнүүдийг Зүүнговь сумын гарал үүсэлтэй Баруунтуруун сумын харьялалтай иргэд үе удам дамжиж эзэмшиж ирсэн бөгөөд Жамъян, Аюуш, Банзрагч, Дүүрэн нарын үр хүүхдүүд манай суманд амьдарч байдаг. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үүгэв.

Гуравдагч этгээд З.Г шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Заяат овогтой Г миний эзэмшин өвөлжиж байгаа жимбийн хонхор буудал нэртэй өвөлжөө нь 1970 онд САА-н хар хоньтой Лэгжид гэдэг хүн 8 жил, 1978 онд САА-н хар хоньтой Дорлиг 3 жил, 1981 онд САА-н хари хоньтой М.Сүхээ нар өвөлжиж байсан. Түүнээс хойш миний хөгшин аав Тарч САА-н хар хоньтой 1986 он хүртэл өвөлжсөн. Тарчийн зээ хүү Заяат овогтой Г миний бие Улаансан компанийн мал маллан 1996 он хүртэл өвөлжсөн. 1996 оноос хойш тасралтгүй хувиараа мал маллан өвөлжиж байна. Энэ хугацаанд гурван удаа засвар хийсэн. З.Г миний бие Зүүнговь сумын Засаг дарга Д.Н-ийн нэхэмжлэлтэй танилцаад их гайхаж байна. Сумын үе үеийн малчин буурлууд нутагласаар ирсэн Зүүнговь сумын нэг ч малчин бууж байгаагүй. Зүүнговь сумын Засаг дарга манай сумын нутаг дэвсгэр гэж нэхэмжлэл гаргасан нь огт үндэслэлгүй зүйл болно. Хоёр сумын малчдыг талцуулж хэрүүл үүсгэж байгаа нь сэхээтэн хүнд байж боломгүй зан авир юм. Энэ маргаан удаан үргэлжилбэл хүн амины хэрэг гарах магадлал маш өндөр. Энэ байдлыг шалгуулахаар Баруунтуруун сумын Засаг дарга С.Л мэргэжлийн дээд байгууллагад удаа дараа хандаж 2018 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 1/957 тоот албан бичгээр Геодези зураг зүйн газраас дээрх өвөлжөөнүүд нь Баруунтуруун сумын нутаг дэвсгэр мөн болохыг тогтоож аймгийн Засаг даргад ирүүлсэн. Шүүх энэ шийдвэрийг харгалзан үзэж нааштайгаар шийдвэр гаргана гэдэгт итгэж байна. Миний бие цаашид хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох боломжгүй тул намайг оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Гуравдагч этгээд Н.Ц шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Одоо миний өвөлжиж байгаа өвөлжөө нь Бозын манхан нэртэй өвөлжөө 1960-аад оноос Баруунтуруун САА-н малчин Дамиран, түүний гэр бүл Жав нар САА-н хар хонь маллан амьдарч байгаад 1970-аад оны дундуур насан өөд болж малчин Баяа эзэмшиж байсан. Өмч хувьчлалаар Улаан сан компанийн М.Зоригтбаатар хүнээс 2003 оноос шилжүүлэн авч эзэмшиж байгаа билээ. Базын манхан өвөлжөө нь үе дамжин эзэмшиж ирсэн нутаг болно. Зүүнговь сумын Засаг дарга манай нутаг гэж нэхэмжлэл гаргасан нь үндэслэлгүй, худал зүйл болно. Сум орон удирдаж байгаа сэхээтэн хүн ийм болчимгүй зан авир гаргаж хоёр сумын малчдыг талцуулж үймээн гарахад хүргэж байна. Миний тайлбарыг харгалзан Баруунтуруун сумын нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг хангасан шийдвэр гаргаж өгнө үү. Миний бие цаашид хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохгүй гэжээ.

Гуравдагч этгээд Б.Ц шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Баруунтуруун сумын Баян айраг багийн малчин Б.Ц би 2009 онд Хар царын пайз гэдэг буудлыг Б.Сономпил гэдэг хүнээс авсан. Би Зүүнговь сумаас шилжиж ирэн энэ буудлыг эзэмшиж байгаа. 2017 оноос хойш Зүүнговь сум булаацалдаж өдийг хүрсэн. Энэ асуудлыг үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү. Мөн миний бие шүүх хуралдаан оролцох боломжгүй гэжээ.

Гуравдагч этгээд Т.Д шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Захиргааны хэргийн шүүхэд Зүүнговь сумын Засаг даргын гаргасан нэхэмжлэлтэй танилцаад дараах тайлбарыг гаргаж байна. Баруунтурууны сангийн аж ахуйн анхны малчид Дүүрэн, Жамъян, Банзрагч, Аюуш нарын дөрвөн малчны эзэмшиж байсан өвөлжөө зөвхөн Баруунтуруун сумын малчид үе дамжин амьдарч ирсэн унаган нутаг билээ. 1990 оноос малчин Тайсаагийн Д миний бие дүү Далайгийн хамт эзэмшин өдий хүрч байгаа болно. Энэ буудлын анхны эзэн Банзрагч тус сумын нутаг дэвсгэрийг 1959 онд тухайн үеийн Ардын их хурлын шийдвэрээр дээрх малчдын нэрээр Баруунтуруун сумын хийлийн цэст оруулан баталгаажуулж өгсөн билээ. Миний мэдэх сүүлийн 60 жилийн түүхэнд Баруунтурууны нутаг байсаар ирсэн одооч байгаа билээ. Зүүнговийн Засаг дарга Н нь хүний сум орныг үймүүлж, хоёр сумын малчдын хооронд үймээн самуун гарахад хүргэсэнд туйлын их харамсаж байна. Захиргааны хэргийн шүүх энэ байдлыг харгалзан үзэж Баруунтурууны нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг баталгаажуулж өгөхийг хүсэж байна. Зүүнговь сумын Засаг даргын энэ болчимгүй шийдвэрийг мэргэжлийн дээд байгууллагад тавьж Газар зохион байгуулалт геодези зураг зүйн газарт 2018 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 1/957 тоот албан бичгээр Баруунтуруун сумын нутаг мөн болохыг баталгаажуулсан билээ. Энэ байдлыг харгалзан үзэж үнэн зөвөөр Баруунтуруун сумын нутаг мөн болохыг баталгаажуулж өгнө үү гэжээ.

Гуравдагч этгээд Ц.Ж шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Ц овогтой Ж миний эзэмшиж байгаа Залаат нэртэй өвөлжөөнд 1972 онд Т.Нанзад САА-н хар хоньтой өвөлжиж байсан. 1975-1978 онд Ш.Нямжав САА-н хар хоьтой, 1978-1983 он хүртэл Ж.Тэгшээ САА-н хар хоньтой, 1983-1985 оны хооронд Р.Бат-Очир өвөлжиж байсан. 1986 онд С.Нямжав өвөлжиж, 1987 оноос 2010 он хүртэл миний аав Цанлиг тасралтгүй 24 жил эзэмшиж ирсэн. 2010 оноос хойш миний бие тасралтгүй 8 жил эзэмшиж байна. Миний бие Зүүнговь сумын Засаг даргын нэхэмжлэлийг их гайхаж байна. Энэ өвөлжөө нь 46 жил тасралтгүй Баруунтуруун сумын малчид эзэмшиж ирсэн энэ хугацаанд Зүүнговь сумын ямар ч малчин бууж байгаагүй. Энэ маргааныг яаралттай шийдвэрлэж өгөхгүй бол хүн амины хэрэг гарахад хүрээд байна. Зүүнговь сумын Засаг даргын энэ болчимгүй байдлыг шалгуулахаар Баруунтуруун сумын Засаг дарга мэргэжлийн дээд байгууллагад удаа дараа хандсан. 2018 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 1/957 тоот албан бичгээр дээрх өвөлжөөнүүд нь Баруунтуруун сумын нутаг дэвсгэр мөн болохыг тогтоож аймгийн Засаг даргад ирүүлсэн байна. Шүүх энэ шийдвэрийг үндэслэн хэргийг шийдвэрлэж өгөхийг хүсэж байна гэжээ.

Гуравдагч этгээд Б.К шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Баруунтуруун сумын иргэн Балзан овогтой К миний бие 1939 онд Зүүнговь суманд төрсөн. 1960 оноос одоог хүртэл Баруунтуруун суманд ажиллаж амьдарч байна. Миний бие нь Зүүнговь, Баруунтуруун сумын хилийн цэс тогтооход сумаас Хянан шалгах хорооны дарга Доржпалам, малын зоо техникч С.Бямбаа, малчин Ш.Дүүдэй нарын бүрэлдэхүүнтэй явсан. Зүүнговь сумын талаас сум нэгдлийн дарга С.Намсрай, жолооч Цэвээнравдан нарын бүрэлдэхүүнтэй мөн аймгийн дарга Жийдээ Тохойгоос ирээд сумын хилийн цэсийг тогтоож байсан. Тэр үед Давхрын сүвийн доод талд хоёр харганы хажууд ургасан модноос эхлэн Тулгын цагааны орой, Нууцын царингийн хойд орой, Үнстийн буудлын урд орой, Хайстын буудлын баруун орой, Гүвгэрийн буудлын хойд, хуцын буудлын баруун орой, Залаатын буудлын хойд, Мэндийн хүнхэрийн урд орой, тэндээсээ Цагаан гаталганы ам, нарийны зүүн талд янгирын орой, хилийн 72-р багана зэрэг газруудаар миний бие явж хил тогтоолцож байсан. Тэр үед хилийн цэсийг тогтооход явсан хүмүүсээс малын зоотехникч С.Бямбаа одоо амьд сэрүүн амьдарч байна. Зүүнговь сумын Засаг дарга Д.Н-ийн маргаад байгаа нэр бүхий долоон өвөлжөө нь Баруунтуруун сумын нутаг мөн бөгөөд дээр үеэс нааш үе үеийн дарга нар айл хошоо малчид зохицоод ирсэн нутаг билээ. Иймд Зүүнговь сумын Засаг даргын шүүхэд гаргасан нэхэмжлэл нь үндэслэлгүй болохыг баталж байна гэжээ.

Гуравдагч этгээд З.Б шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Увс аймгийн Баруунтуруун сумын Баян айраг багийн малчин З.Б миний аав Заяат 1980 онд Зүүнговь сумаас шилжин ирээд Баруунтуруун сумын САА-д малчин болсон. Урьд нь Зүүнговь сумаас шилжиж ирсэн Бадрах гэж хүн 1961 оноос өвөлжиж байсан. Дараа нь Тарч гэдэг хүн өвөлжиж байсан ба Тарч гэдэг хүнээс манай аав 1980 онд уг өвөлжөөг авсан. Манай аав нас барснаас хойш би энэ өвөлжөөг үе уламжлан эзэмшиж байна. Энэ асуудлыг үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү гэв.

Шүүх хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Увс аймгийн Зүүнговь сумын Засаг дарга анх шүүхэд Увс аймгийн Баруунтуруун сумын Засаг даргын 2014 оны 06 сарын 09-ний дөрийн 59, 2005 оны 05 сарын 22-ны өдрийн 33 дугаартай захирамжуудыг илт хууль бус болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөн нэмэгдүүлж Увс аймгийн Баруунтуруун сумын Засаг даргын 2014 оны 06 сарын 09-ний өдрийн 59, 2005 оны 05 сарын 22-ны өдрийн 33, 2016 оны 01 сарын 20-ны өдрийн А/11 дугаартай захирамжуудын Б.Ц, З.Б, Т.Д, Н.Ц, Б.К, Ц.Ж, З.Г нарт холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох тухай гэж нэхэмжлэлийн шаардлагыг тодорхойлжээ.

Шүүхээс хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдсан нотлох баримтууд, нэхэмжлэгч, хариуцагч,гуравдагч этгээд нарын гаргасан тайлбар, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх үед хэргийн оролцогчдын гаргасан нэмэлт тайлбар, бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь үнэлээд дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үндэслэлээ Хилийн цэсийг тодорхойлсон газрын зураг, түүн дээр тэмдэглэсэн цэг тэмдэгтийн координатын солбицолд зөрүү байхгүй ба Баруунтуруун сумын Засаг дарга Зүүнговь сумын нутаг дэвсгэр дээр Баруунтуруун сумын 7 иргэнд газар эзэмшүүлэх шийдвэр гаргасан нь тухайн сумын Засаг даргын бүрэн эрхэд халдсаны дээр тус сумын иргэдийн газар нутгаа эзэмших,ашиглах эрхийг зөрчиж байна гэж тодорхойлж Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3-д заасан захиргааны байгууллага өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар захиргааны акт гаргасан гэх үндэслэлээр маргаан бүхий актуудыг илт хууль бус болохыг тогтоолгохыг хүссэн байна.

Хариуцагчийн зүгээс Сумын хилийн цэсийг тогтоож мөрдөж ирсэн өвөлжөөний газрууд 1959 оноос хойш үе дамжин эзэмшигдэж ирсэн газар байгаа бөгөөд нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна.

Гуравдагч этгээд нарын хувьд олон жил өвөлжөөгөө эзэмшиж ирсэн талаар тайлбар гарган нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Баруунтуруун сумын Засаг даргын 2005 оны 05 сарын 22-ны өдрийн 33 дугаартай захирамжаар Баруунтуруун сумын иргэн З.Г-д Хонхор буудал гэх нэртэй газарт, З.Б-д Цагаан морьт гэх газарт, Ц.Ж-д Залаат гэх нэртэй газарт Б.Кольяад Давхрын хонхор гэх нэртэй газарт,Т.Д-д Гүвгэр гэх нэртэй газарт, 2014 оны 06 сарын 09-ний өдрийн А/59 дугаартай захирамжаар Баруунтуруун сумын иргэн Б.Ц-д Хий толгой гэх нэртэй газарт, 2016 оны 01 сарын 20-ны өдрийн А/11 дугаартай захирамжаар Н.Ц-д Бозоон манхан нэртэй газарт тус тус өвөлжөөний газрыг эзэмшүүлэхээр шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч,хариуцагч талын хооронд хоёр сумын нутаг дэвсгэрийн хилийн цэсийг хэрхэн авч үзэхтэй холбоотойгоор буюу хоёр сумын хилийн эргэлтийн цэгээр нэрлэгдсэн Дүүрэнгийн өвөлжөө, Жамьянгийн өвөлжөө, Банзрагчийн өвөлжөө, Аюушийн өвөлжөөний /1956 оны өвөлжөөнүүд гэх тодотголтой/ байршлыг тодорхойлох асуудал маргаан гарах үндэслэл болсон талаар талууд тайлбар гаргасан болно.

Увс аймгийн Зүүнговь болон Баруунтуруун сумдын хувьд сумдын хилийн цэсийг хамгийн сүүлд Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн 1977 оны 04 сарын 04-ний өдрийн 75 дугаар зарлигийн 220,224 дүгээр зүйлүүдээр баталсан байна.

1977 онд Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн зарлигаар аймаг,сумдын хилийн цэсийг батлахдаа 1973 онд сумын нутгийн хилийг тодруулах ажлыг зохион байгуулсан байна.

1973 онд сумын нутгийн хилийг тодруулах ажлыг зохион байгуулахад хуучин 1959 онд мөрдөж байсан хилийн цэсийг зарим асуудлаар тодотгон ойлголцож хэвээр нь үргэлжлүүлэн мөрдөхөөр шийдвэрлэснийг үндэслэн 1977 оны Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн зарлигаар хоёр сумын хилийн цэсийг газар орны нэр болон Дүүрэнгийн өвөлжөө,Жамьянгийн өвөлжөө,Банзрагчийн өвөлжөө,Аюушийн /1956 оны өвөлжөөнүүд/ өвөлжөөгөөр тогтоожээ.

Зүүнговь болон Баруунтуруун сумуудад 1975 онд газар эдлэх эрхийн үнэмлэхийг олгосон нь сумуудад хадгалагдаж байх ба Зүүнговь сумын Говийн хөгжил нэгдэл болон Баруунтуруун сангийн аж ахуйн эдэлбэр газрын эргэн тойрны хилийг харуулсан тойм зурагт Зүүнговь болон Баруунтуруун сумын хилийн эргэлтийн цэгийг Буруугийн эх, Хангилцагийн голын адаг, Хар булан, Давхарын сүв, Тулгын цагаан толгой,Аюушийн өвөлжөө, Банзрагчийн өвөлжөө, Жамъянгийн өвөлжөө, Дүүрэнгийн өвөлжөө /1956 оны өвөлжөөнүүд/, Нарийний голын Харуулт дахь улсын хилийн 173-р тэмдэгт гэж тодорхойлжээ.

Зүүнговь болон Баруунтуруун сумын хилийн эргэлтийн цэгүүдийн талаар газар орны нэрээр нэрлэгдсэн цэгүүдийн хувьд маргаангүй байгаа бөгөөд харин зарим цэгүүдийг нэр бүхий иргэдийн өвөлжөөгөөр буюу Дүүрэнгийн өвөлжөө,Жамьянгийн өвөлжөө,Банзрагчийн өвөлжөө,Аюушийн өвөлжөөгөөр /1956 оны өвөлжөөнүүд/ тогтоосон байршлын талаар маргаантай байна.

Увс аймгийн Зүүнговь сумын Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны 1973 оны 06 сарын 19-ний өдрийн 13 дугаартай тогтоолоор , Баруунтуруун сумын Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны 1973 оны 6 сарын 22-ны өдрийн 18 дугаартай тогтоолоор тус тус Аж ахуй хоорондын газар зохион байгуулалтаар 1959 онд тогтоогдсон аймаг сумдын хилийг тодотгох ажлын комиссыг томилж ажиллуулж байжээ.

Зүүнговь суманд ажилласан ажлын хэсгийн 1973 оны 6 сарын 21-ний өдрийн 2 дугаартай протокол болон Баруунтуруун суманд ажилласан ажлын хэсгийн 1973 оны 6 сарын 26-ны өдрийн 2 дугаартай протоколуудад Зүүнговь,Баруунтуруун сумтай зэргэлдээ хил нийлж байгаа сумдын хилийг газар дээр нь тодотгон тогтоосон талаар дурдаж Зүүнговь,Баруунтуруун талын хилийн цэсийг урьд тогтоож байснаар буюу 1956 онд байсан Дүүрэн,Жамьян,Банзрагч,Аюуш нарын өвөлжөөгөөр дайрах талаар тодорхойлжээ.

1973 онд Зүүнговь,Баруунтуруун сумдын нутагт байгаа зарим өвөлжөөний талаар маргаан гарч шийдвэрлэгдэж байсан байх ба 1973 оны 6 сарын 23-ны өдрийн 2 дугаартай протоколд 1956 онд тогтоогдсон хилийг тодруулсны үндсэн дээр одоогийн Баруунтурууны САА-н эзэмшилд байгаа Хүчлийн нүүр дахь Чогдоны 1972,1973 онд өвөлжсөн өвөлжөө, мөн 1972,1973 онд Осорын өвөлжсөн Хүрэн бухадын өвөлжөөнүүд нь Зүүнговь сумын нутагт орж байгаа учир эдгээр өвөлжөөг хашаа байрны хамт Зүүнговь суманд бүрмөсөн шилжүүлэхээр тохиролцож,цаашид ямар нэг зөрчил маргаан гаргахгүй байх үүргийг хүлээж байжээ.

Мөн Увс аймгийн Зүүнговь,Баруунтуруун сумдын хоорондох хилийг газар дээр нь тодруулсан тухай 1973 оны 6 сарын 23-ны өдрийн актыг ХАА-н яамны газар зохион байгуулах отрядын дарга Буудайхүү болон хоёр сумын төлөөллийг оролцуулсан ажлын хэсэг үйлдэж байсан байна.

Уг актаар : Сумдын хоорондох хилийн нутгаар явж хилийн маргаантай цэг,шугамыг газар дээр нь тодруулан хоёр сумын төлөөлөгчид харилцан ойлголцож зөвшөөрсөн болно.Үүнд:

1. 1956,1959 оны газар зохион байгуулалтын хавтаст материалууд, томографын зургуудаас болон газар дээр нь явж үзэхэд тус сумдын хооронд 1956 онд тогтоогдсон хил 1959 оны аж ахуй хоорондын газар зохион байгуулалтаар өөрчлөгдөлгүй хэвээр батлагдсан болох нь илэрч хоёр тал харилцан ойлголцлоо.

2.Сум хоорондын хилийн хойт цэг нарийний голын чухам хаана байгааг хоёр тал буруу ойлгож маргалддаг нь буруу болж батлагдан уул цэг нь Харуулт гэдэг газарт,улсын хилийн шугамын эргэлтийн 173-р шон дээр байгаа нь илэрээд энэ цэгийн хувьд дахин маргаан гаргахгүй гэж тохиролцлоо.

3.Зүүнговь сумын нутаг дээр Баруунтурууны сангийн аж ахуйгаас Хүчлийн нүүрэнд Чогдоны 1, Хүрэн буханд Осорын 1 бүгд 2 өвөлжөө багтаж, Залаат дахь Нанзадын өвөлжөө нь 1956 онд хилийн эргэлтийн цэг болж бэлчээрийнхээ хамт сангийн аж ахуйд эзэмшигдэхээр тогтоогдон 1959 онд батлагдсан протокол ёсоор Залаатын өвөлжөө нь сангийн аж ахуйн нутаг болох нь зураглал,протоколоор батлагдав гэжээ.

Үүнээс үзэхэд одоо маргаж буй Залаатын өвөлжөө нь тухайн үед мөн маргаантай байж Баруунтуруун сумын нутаг болохыг тодорхойлж тодотгосон байх тул одоогийн эзэмшигч Ц.Жд /хамтран эзэмшигч Ц.Чойсүрэн/ Залаат дахь өвөлжөөг эзэмшүүлсэн Баруунтуруун сумын Засаг даргын шийдвэрийг илт хууль бус гэж үзэх үндэслэлгүй гэж үзэв.

Түүнчлэн 1973 онд хилийн цэсийн эргэлтийн цэгүүдэд өөр маргаан гараагүйгээс үзэхэд Дүүрэн,Жамъян,Банзрагч,Аюуш нарын 1956 оны өвөлжөө гэх нэршлээр хилийн эргэлтийн цэг болсон өвөлжөөнүүд нь хилийн эргэлтийн цэгийг тодорхойлж чадахуйцаар оршин байж байсан гэх дүгнэлтийг хийх үндэслэлтэй болгож байна.

Баруунтуруун,Зүүнговь сумдын төлөөлөл Увс аймгийн Газрын харилцаа барилга хот байгуулалтын газрын мэргэжилтэн С.Нямжавыг оролцуулан 2017 оны 10 сарын 25-ны өдөр хоёр сумын хилийн цэгийг шалган тодотгох ажлыг хийн тэмдэглэл үйлдсэн байна.

Уг тэмдэглэлд хилийн 8 эргэлтийн цэгийг АТТП ХХК-ийн гаргасан координатаар тодорхойлж хэмжилт хийн маргаан бүхий 7 иргэний өвөлжөөний солбилцлыг тодорхойлж хэмжсэн байна.Үүнд маргаан бүхий Аюушийн өвөлжөөг Б.К-ийн эзэмшлийн өвөлжөөгөөр, Банзрагчийн өвөлжөөг Т.Д-ийн өвөлжөөгөөр, Жамьянгийн өвөлжөөг Б.Цийн өвөлжөөгөөр,Дүүрэнгийн өвөлжөөг Ц.Чойсүрэнгийн өвөлжөөгөөр тодорхойлж хэмжин үзээд 8 эргэлтийн цэгийг тодорхойлсон координаттай харьцуулан үзэж дээрх өвөлжөөнүүд нь Зүүнговь сумын нутаг талд байршилтай байна гэсэн тэмдэглэлийг үйлдсэн талаарх мэдүүлгийг газрын харилцаа барилга хот байгуулалтын газрын мэргэжилтэн С.Нямжав шүүхэд өгсөн болно.

Шүүгчийн даалгаснаар тэмдэглэлд тусгагдсан хэмжилтийг зурган хэлбэрээр газрын харилцаа барилга хот байгуулалтын газрын мэргэжилтэн С.Нямжав үйлдсэн ба зураглалаас Ц.Ж-ийн буюу хамтран эзэмшигч Ц.Чойсүрэнгийн эзэмшиж буй Залаат нэртэй газрын өвөлжөө нь 1956 онд хилийг тогтоож байх үеийн Дүүрэнгийн өвөлжөө гэж үзвэл /талууд Ц.Ж-ийн өвөлжөө нь Дүүрэнгийн өвөлжөө гэж үзсэн/ З.Г,З.Б,Н.Ц нарын эзэмшлийн өвөлжөө Баруунтуруун сумын нутагт хамаарахаар байна.

Залаат гэх нэршил бүхий газар өөр газарт давхцаж нэрлэгддэггүй талаар талууд тайлбар гаргасан болохыг тэмдэглэв.

Тэмдэглэлд тусгагдсан 8 эргэлтийн цэгийг тодорхойлсон координатын тухайд Монгол Улсын засаг захиргаа,нутаг дэвсгэрийн нэгжийн хилийн цэсийн эргэлтийн цэгийг солбилцолжуулах, баталгаажуулах ажлын тендерийн 5-р багц болох Увс аймгийн хилийн цэсийн эргэлтийн цэгийг солбилцолжуулах,баталгаажуулах ажлыг Улаанбаатар хотын АТТП ХХК хийж гүйцэтгэн 2014 онд тайлангаа бичсэн байна.

АТТП ХХК-ийн ажлын тайлангаас үзэхэд ГХБХГЗЗГ-ын газар зохион байгуулалтын фонтноос 1968 оны М1:100000 масштабтай байр зүйн зургийг скайнердаж газар зүйн мэдээллийн системийн программ хангамж ашиглан хилийн шугам,эргэлтийн цэгийг тоон хэлбэрт шилжүүлж маргаантай байгаа цэгүүдийн судалгааг ажлын зурагт буулгаж тодруулалт хийсэн байна.

АТТПХХК Зүүнговь,Баруунтуруун сумдад ажиллан зарим маргаантай гэж үздэг цэгүүдийг тодруулсан талаар тайланд бичигдсэн байх ба одоо талуудын маргаад байгаа эргэлтийн цэгүүдийн талаар тухайн үед тодруулах ажил хийгдээгүй байна.

Мөн сумдын хилийг WGS-84 солбицолд хөрвүүлж тоон зураг үйлдэж бүх эргэлтийн цэгийн координатыг excel хүснэгтэд оруулан Degree-ээр бодож сум тус бүрээр хавсарган сумуудад нэг хувийг хүлээлгэн өгсөн талаар дурджээ.

АТТП ХХК-ийн тодорхойлсон хилийн цэгийн эргэлтийн цэгүүдийн координатыг Зүүнговь болон Баруунтуруун сумууд иргэдийн төлөөлөгчдийн хурлын хуралдааны тогтоолоороо баталж байсан байна.

Ийнхүү АТТП ХХК-ийн тодорхойлсон координатын хэмжилтээр дээрх нэр бүхий иргэдийн өвөлжөө Зүүнговь сумын нутагт хамаарч байгаа гэж Зүүнговь сумын Засаг дарга үзэн маргаан үүсгэсэн байна.

Увс аймгийн Газрын харилцаа,барилга хот байгуулалтын газарт Увс аймгийн хилийн байр зүйн зураг 1970 оны хэвлэлтээр хадгалагдаж байх бөгөөд 1942 оны солбилцлын тогтолцоог ашиглан 1969 онд шинэчилсэн зураг болох талаар тэмдэглэгдсэн байна.

1977 онд Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн 75 дугаар зарлигаар Увс аймгийн Зүүнговь,Баруунтуруун сумдын хилийн цэсийг батлахдаа ямар нэг солбицол,координат тоон хэмжээ ашиглаагүй бөгөөд зөвхөн газрын нэршил,зарим иргэдийн нэр бүхий өвөлжөөгөөр тодорхойлж зааж өгсөн, АТТП ХХК-ийн тодорхойлсон тоон хэмжээст координат цэгийг үнэн зөв болохыг баталж холбогдох эрх бүхий байгууллага буюу Улсын Их Хурлаас батлаагүй байх тул АТТП ХХК-ийн тодорхойлсон координат цэгийг үндэслэн шүүхээс шийдвэр гарах боломжгүй юм.

Түүнчлэн Газар зохион байгуулалт,геодези,зураг зүйн газрын 2018 оны 05 сарын 30-ны өдрийн 1/957 дугаартай албан бичигт маргаан бүхий өвөлжөөнүүдийг одоогийн байгаа өвөлжөөнүүдээр тодорхойлж хоёр сумын хилийг мөрдөж ажиллах талаар шийдвэрлэж байгааг дурдсан нь хоёр сумын маргаантай байгаа хилийг эцэслэн тогтоосон шийдвэр биш болохыг дурдах нь зүйтэй байна.

Шүүхээс Баруунтуруун сумын Засаг даргын 2014 оны 06 сарын 09-ний өдрийн 59, 2005 оны 05 сарын 22-ны өдрийн 33, 2016 оны 01 сарын 20-ны өдрийн А/11 дугаартай захирамжуудыг Монгол Улсын Засаг захиргаа,нутаг дэвсгэрийн нэгж,түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэгт зааснаар Зүүнговь сумын Засаг даргын харьяалах нутаг дэвсгэртээ хэрэгжүүлэх бүрэн эрхэд халдсан, өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар гарсан захиргааны акт гэж үзэн илт хууль бусад тооцох үндэслэл хэрэгт авагдсан баримтуудаар бүрэн тогтоогдоогүй гэж үзэн шийдвэрт дурдсан дүгнэлтийг хийн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Монгол Улсын Үндсэн хуулийн 58 дугаар зүйлийн 58.2 дахь хэсэгт Аймаг,нийслэл,сум,дүүргийн хилийн цэсийг Засгийн газрын өргөн мэдүүлснээр Улсын Их Хурал тогтооно гэж заасан тул энэхүү шүүхийн шийдвэр Улсын Их Хурлаас Увс аймгийн Зүүнговь,Баруунтуруун сумын хилийн эргэлтийн цэгүүдийг шинэчлэн тогтоон батлахад нөлөөлөхгүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14,107 дугаар зүйлийн 107.5 дахь хэсгүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгч Увс аймгийн Зүүнговь сумын Засаг даргын Баруунтуруун сумын Засаг даргын 2014 оны 06 сарын 09-ний өдрийн 59, 2005 оны 5 сарын 22-ны өдрийн 33, 2016 оны 01 сарын 20-ны өдрийн А/11 дугаартай захирамжуудын Б.Ц, З.Б, Т.Д, Н.Ц, Б.К, Ц.Ж, З.Г нарт холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.3 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт заасны дагуу энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.АЛТАНЦЭЦЭГ