Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 05 сарын 05 өдөр

Дугаар 565

 

 

 

 

 

 

  2020             5              5                                          2020/ДШМ/565

 

 

М.А, Т.З, Г.Э, Б.Б нарт

холбогдох эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Соёмбо-Эрдэнэ даргалж, шүүгч Б.Зориг, Ж.Эрдэнэчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Ц.Гансүлд,

шүүгдэгч М.Агийн өмгөөлөгч Ю.Батболд,

шүүгдэгч Т.Зын өмгөөлөгч Н.Намжилцогт,

шүүгдэгч Г.Э, түүний өмгөөлөгч Г.Сүхээ, Л.Нинжбат,

шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч Б.Дашдорж,

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Галбадар даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 3 дугаар сарын 2-ны өдрийн 163 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч Б.Дашдорж, шүүгдэгч Г.Э, түүний өмгөөлөгч Г.Сүхээ, Л.Нинжбат нарын гаргасан давж заалдах гомдлуудаар М.А, Т.З, Г.Э, Б.Б нарт холбогдох 1902008250290 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч, шүүгч Ж.Эрдэнэчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Авид овгийн Мартын А, 1994 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эцэг, эх, дүү нарын хамт Чингэлтэй дүүргийн .... дугаар хороо, Сурагчийн ... дугаар гудамжны ... тоотод оршин суух бүртгэлтэй, /РД:.../,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 307 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3 дахь заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 жил 6 сарын хугацаагаар тэнссэн;

Боржигон овгийн Т-ын З, 1995 оны 6 дугаар сарын 6-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Соёл урлагийн их сургуулийн 4 дүгээр дамжааны оюутан, ам бүл 6, эмэг эх, ах, эгч, дүү нарын хамт Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, Алтай .. дугаар гудамжны ... тоотод оршин суух бүртгэлтэй боловч Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо, Согоотын ... дугаар гудамжны ... тоотод орших суух, ял шийтгэлгүй, /РД:................................./;

Тарган овгийн Г-ын Э, 2000 оны 6 дугаар сарын 20-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 19 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Хөдөө аж ахуйн их сургуулийн Мал эмнэлгийн сургуулийн 4 дүгээр дамжааны оюутан, ам бүл 7, өвөг эцэг, эмэг эх, эцэг, эх, эгчийн хамт Сүхбаатар дүүргийн ... дүгээр хороо, Нуурын ... дугаар гудамжны ... тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:............................/;

Өндөр овгийн Батхүүгийн Б, 1999 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэрэгжилгүй, “....” их сургуулийн 4 дүгээр дамжааны оюутан, ам бүл 3, эцэг, эхийн хамт Хан-Уул дүүргийн ... дугаар хороо, Яармагийн ... дугаар гудамжны ... тоотод оршин суух бүртгэлтэй боловч Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Баянмонгол хорооллын ... дүгээр байрны ... тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД:.........................................../;

Шүүгдэгч М.А нь үргэлжилсэн үйлдлээр буюу 2019 оны 9 дүгээр сард Налайх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Мэлхий хад” гэх газрын зүүн хойд талд байрлах уулын бэлээс Нэгдсэн үндэстний байгууллагын 1971 оны Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай “өвс” гэх нэршилтэй мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар түүж бэлтгэсэн,

2019 оны 10 дугаар сарын 8-ны өдөр Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо, Яргайтын 22 дугаар гудамжинд байрлах эзэнгүй байшинд Нэгдсэн үндэстний байгууллагын 1971 оны Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай “шавар” гэх нэршилтэй 7.9 грамм жинтэй мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисноос худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бусдад буюу Т.Зт 2.3 граммыг өгсөн,

2019 оны 10 дугаар сарын 8-ны өдөр Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Ардын эрх” гэх газрын орчим Нэгдсэн үндэстний байгууллагын 1971 оны Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай “өвс” гэх нэршилтэй 162 грамм жинтэй мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар өөрийн биедээ хадгалсан,

мөн Т.Зтай гэмт хэргийг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч бүлэглэн 2019 оны 10 дугаар сарын 8-ны өдөр Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо, Яргайтын 22 дугаар гудамжинд байрлах эзэнгүй байшинд 2019 оны 9 дүгээр сард Налайх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Мэлхий хад” гэх газрын зүүн хойд талд байрлах уулын бэлээс түүж бэлтгэсэн мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисноос худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар Нэгдсэн үндэстний байгууллагын 1971 оны Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай “шавар” гэх нэршилтэй 7.9 грамм жинтэй мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис болгож бэлтгэсэн,

2019 оны 10 дугаар сарын 8-ны өдөр Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Ардын эрх” гэх газрын орчим Нэгдсэн үндэстний байгууллагын 1971 оны Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай “шавар” гэх нэршилтэй 5.6 грамм жинтэй мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар өөрийн биедээ хадгалсан,

2019 оны 10 дугаар сарын 8-ны өдөр Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Ардын эрх” гэх газрын орчим Нэгдсэн үндэстний байгууллагын 1971 оны Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай “шавар” гэх нэршилтэй 0.4 грамм жинтэй мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг Б.Б, С.Эрмүүн нарт 10.000 төгрөгөөр худалдсан,

Шүүгдэгч Т.З нь үргэлжилсэн үйлдлээр буюу 2019 оны 8 дугаар сард Налайх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Мэлхий хад” гэх газрын орчмоос Нэгдсэн үндэстний байгууллагын 1971 оны Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай “өвс” гэх нэршилтэй мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар түүж бэлтгэсэн,

2019 оны 8 дугаар сараас 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн хооронд Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо, Согоотын 86 дугаар гудамжны 1260Г тоот хашаа, байшинд Нэгдсэн үндэстний байгууллагын 1971 оны Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай “өвс” гэх нэршилтэй 758 грамм жинтэй мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан,

2019 оны 10 дугаар сарын 8-ны орой Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хүүхдийн урлан бүтээх төвийн урд талын Нэгдсэн үндэстний байгууллагын 1971 оны Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай 4.2 грамм жинтэй мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр өөрийн биедээ хууль бусаар хадгалсан,

мөн М.Атай гэмт хэргийг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч бүлэглэн 2019 оны 10 дугаар сарын 8-ны өдөр Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо, Яргайтын 22 дугаар гудамжинд байрлах эзэнгүй байшинд М.Агийн 2019 оны 9 дүгээр сард Налайх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Мэлхий хад” гэх газрын зүүн хойд талд байрлах уулын бэлээс түүж бэлтгэсэн мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисноос худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар Нэгдсэн үндэстний байгууллагын 1971 оны Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай “шавар” гэх нэршилтэй 7.9 грамм жинтэй мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис болгож бэлтгэсэн,

Г.Этай гэмт хэргийг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн 2019 оны 10 дугаар сарын 8-ны орой Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хүүхдийн урлан бүтээх төв орчим Нэгдсэн үндэстний байгууллагын 1971 оны Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай “шавар” гэх нэршилтэй гялгар уутны хамт 2.3 грамм жинтэй мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг бусдад 200.000 төгрөгөөр худалдахыг завдсан,

2019 оны 10 дугаар сарын 8-ны орой Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хүүхдийн урлан бүтээх төвийн урд талд Нэгдсэн үндэстний байгууллагын 1971 оны Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай “шавар” гэх нэршилтэй гялгар уутны хамт 2.3 грамм жинтэй мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар хадгалсан,

Шүүгдэгч Г.Э нь үргэлжилсэн үйлдлээр буюу Т.Зтай гэмт хэргийг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн 2019 оны 10 дугаар сарын 8-ны орой Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хүүхдийн урлан бүтээх төв орчим Нэгдсэн үндэстний байгууллагын 1971 оны Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай “шавар” гэх нэршилтэй гялгар уутны хамт 2.3 грамм жинтэй мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг бусдад 200.000 төгрөгөөр худалдахыг завдсан гэмт хэргийг гардан гүйцэтгэсэн,

2019 оны 10 дугаар сарын 8-ны орой Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хүүхдийн урлан бүтээх төвийн урд талд Нэгдсэн үндэстний байгууллагын 1971 оны Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай “шавар” гэх нэршилтэй гялгар уутны хамт 2.3 грамм жинтэй мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар Т.Заас олж авсан, мөн худалдаалах зорилгоор өөрийн биедээ хадгалсан,

Шүүгдэгч Б.Б нь 2019 оны 10 дугаар сарын 8-ны өдөр Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Ардын эрх” гэх газрын орчим өөрийн биедээ Нэгдсэн үндэстний байгууллагын 1971 оны Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан 0.4 грамм жинтэй “шавар” гэх нэршилтэй мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Нийслэлийн прокуророос газраас: М.Агийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар,

шүүгдэгч Т.Зын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3, 3.2 дугаар зүйлийн 1, 2.8 дугаар зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар,

шүүгдэгч Г.Эрдэнэдарийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3, 3.2 дугаар зүйлийн 1, 2.8 дугаар зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар,

шүүгдэгч Б.Бийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Авид овгийн М-ын Аг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хориглосон мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн гаралтай түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан, бусдад өгсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хориглосон мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгоор хадгалсан, худалдсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

Боржигон овгийн Т-ын Зыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хориглосон мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн гаралтай түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан, бусдад өгсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хориглосон мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгоор хадгалсан, худалдахыг завдсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

Тарган овгийн Г-ын Эрдэнэдарийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1, 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хориглосон мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгоор хадгалсан, худалдахаар завдсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

Өндөр овогт Б-ийн Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хориглосон мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн гаралтай түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

Шүүгдэгч М.Ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял, шүүгдэгч Т.Зт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял, шүүгдэгч Г.Эд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял, шүүгдэгч Б.Бт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял тус тус оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт заасныг журамлан Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 24-ны өдрийн 307 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2, 4 дэх заалтыг тус тус хүчингүй болгож, М.Ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3 дахь заалтад зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Ад оногдуулсан хорих ялыг нэмж нэгтгэн нийт 3 жил, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Ад оногдуулсан 3 жилийн хугацаагаар хорих ял дээр Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 24-ны өдрийн 307 дугаартай шийтгэх тогтоолоор гэм буруутайд тооцсон гэмт хэрэгт оногдуулсан 6 сарын хугацаагаар хорих ялыг нэмж, нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг 3 жил 6 сарын хугацаагаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Зт оногдуулсан хорих ялыг нэмж нэгтгэн нийт 3 жилийн хугацаагаар эдлүүлэхээр тус тус тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч М.Ад оногдуулсан 3 жил 6 сарын хугацаагаар хорих ял, шүүгдэгч Т.Зт оногдуулсан 3 жилийн хугацаагаар хорих ял, шүүгдэгч Г.Эд оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ял, шүүгдэгч Б.Бт оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тус тус тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Агийн цагдан хоригдсон 57 хоног, шүүгдэгч Т.Зын цагдан хоригдсон 57 хоног, шүүгдэгч Г.Эрдэнэдарийн цагдан хоригдсон 34 хоног, шүүгдэгч Б.Бийн цагдан хоригдсон 1 хоногийн хугацааг тус тус хорих ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож,

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдсон Б.Бийн биед үзлэг хийх явцад хураагдсан №1 гэж дугаарласан шавар мэт зүйл 0.5 грамм, №2 гэж дугаарласан цагаан өнгийн асаагуур, №3 гэж дугаарласан цагаан өнгийн срочкон цамц, №4 гэж дугаарласан шавар мэт зүйлээр бохирлогдсон улаан өнгийн тосны сав, М.Агийн биед үзлэг хийх явцад хураан авсан №1 гэж дугаарласан шавар мэт зүйл 2.5 грамм, №2 гэж дугаарласан шавар мэт зүйл 3.0 грамм, №3 гэж дугаарласан өвс мэт зүйл гялгар уутны хамт 187.4 грамм, №4 гэж дугаарласан шавар мэт зүйлээр бохирлогдсон цагаан өнгийн шаазан аяга, №5 гэж дугаарласан претка, №7 гэж дугаарласан төмөр труба, М.Агийн мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагааны явцад шинжилгээнд хүргүүлэхээр хураан авсан дээж №1 гэж дугаарласан өвс мэт зүйл уутны хамт 1.4 грамм, №2 гэж дугаарласан өвс мэт зүйл 2.3 грамм, Г.Эрдэнэдарийн биед үзлэг хийж хураан авсан гялгар уутны хамт 2.3 гр жинтэй шавар, хөх өнгийн асаагуур, Т.Заас хураагдсан 6.1 грамм тоос мэт бодис, Т.Зын гэрт нэгжлэг хийж хураасан №1 гэж дугаарласан өвс мэт зүйл уутны хамт 167.7 грамм, №2 гэж дугаарласан өвс мэт зүйл уутны хамт 302.0 грамм, №3 гэж дугаарласан өвс мэт зүйл уутны хамт 188.6 грамм, №4 гэж дугаарласан өвс мэт зүйл гялгар уутны хамт 186.1 граммыг тус тус тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газарт, энэ хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдсон АК8609005 дугаартай хуйлсан 50 төгрөгийг тогтоол хүчин төгөлдөр болмогц зохих журмын дагуу устгахыг Монгол банкинд тус тус даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсэгт заасныг үндэслэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг бусдад худалдан борлуулж олсон орлого болох 10.000 төгрөгийг шүүгдэгч М.Агийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулж, улсын төсөвт шилжүүлж, шүүгдэгч М.А, Т.З, Г.Э, Б.Б нарыг цагдан хорьж эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.А, Т.З, Г.Э, Б.Б нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

            Шүүгдэгч Б.Б давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Тухайн өдөр С.Эрмүүнийг М.Атай уулзаж хар тамхи авах гэж байгаа талаар би мэдээгүй. Надад хар тамхийг өөрт олж авах, хадгалах зорилго байгаагүй ба С.Эрмүүн цагдаа нар ирэхийн өмнө зориуд хар тамхи наасан асаагуурыг надад өгсөн нь зориуд энэ хэрэгт татаж оруулах зорилготой байсан гэх сэдэл төрүүлж байна. Би тэр үед хар тамхийг анх удаагаа харсан ба С.Эрмүүн надад тэр асаагуур дээрх зүйлийг хар тамхи гэдгийг Нийслэлийн хар тамхитай тэмцэх газарт ирсний дараа М.Ад нэгжлэг хийж байх үед хэлсэн. Би мэдсэн даруй мөрдөгчид хэлж хар тамхийг өөрийн сайн дураар гаргаж өгсөн. Би энэ жил төгсөх курсын оюутан, айлын ганц хүүхэд, өөрийн хэнэггүй байдлаас болж энэ асуудалд холбогдож өөрийн хийсэн гэмт хэрэгтээ маш их гэмшиж байна. Гэвч надад хар тамхийг өөрт олж авах, хадгалах зорилго байгаагүй учир хэргийг үнэн зөвөөр шийдэж өгнө үү” гэв.

Шүүгдэгч Б.Бийн өмгөөлөгч Б.Дашдорж давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд нотолбол зохих зүйлийг хуульчилсан байх боловч хэргийн сэдэл, шалтгаан нөхцөл, уг гэмт хэргийг хэн үйлдсэн талаар бүрэн дүүрэн нотолж чадаагүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлд “шүүх... хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгон нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ” гэж хуульчилсан бөгөөд хэргийн бодит байдалд ноцтойгоор нөлөөлж болох баримтуудыг шүүх анхаарч үзээгүй хэргийг шийдвэрлэсэн. 2019 оны 10 дугаар сарын 8-ны өдөр Б.Б нь С.Эрмүүний гуйлтаар Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Ардын эрх” сонины байрны тэнд М.А гэх хүнтэй уулзсан. ...С.Эрмүүн М.Агаас “авсан уу” гээд үзэж байхад дээд давхраас хүмүүс бууж ирж барьсан талаар удаа дараа мэдүүлдэг. Тухайн үед ямар хүмүүс яагаад баривчилсан, гүйцэтгэх ажиллагааны дагуу явагдсан ажиллагаа байсан уу гэдэг асуудал өнөөдрийг хүртэл тодорхойгүй, хавтас хэрэгт энэ талаар баримт байхгүй байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “гэмт хэрэг гарсан байдал”, 1.2-т “гэмт хэргийг хэн үйлдсэн”, 1.3-т “гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр”, 1.5-д “гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ”, 1.6-д “гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөл” зэрэг хуулийн заалтыг хэрэгжүүлж, шалгавал зохих зүйлийг бүрэн гүйцэд шалгаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “...мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч ...эргэлзээгүй тогтооно...” гэсэн заалтын дагуу хэргийн бодит байдлыг тогтоох учиртай. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх, прокурор, мөрдөгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль, бусад хуулийн заалтыг чанд сахина.”, 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно.” гэж заасан. Энэ хэрэгт гүйцэтгэх ажиллагаа явуулсан эсэх талаар ямар нэгэн баримт хэрэгт авагдаагүй боловч  хэрэгт авагдсан гэрч, сэжигтэн, яллагдагч нарын мэдүүлэг, шүүхийн хэлэлцүүлэгт М.Агийн “дээд давхраас  хүмүүс гэнэт бууж ирсэн, мөн С.Эрмүүн өмнө нь тэндээс бууж ирсэн” гэх мэдүүлгээс харахад гүйцэтгэх ажиллагаа явагдсан болох нь тодорхой байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.8 дугаар зүйлд зааснаар магадлагаа үйлдээгүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн.

            Хэрэг болох цаг хугацаанд Б.Б нь С.Эрмүүнтэй уулзсан бөгөөд ямар зорилгоор уулзсан талаар сэжигтэн болон яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ тодорхой мэдүүлсэн байдаг. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно.” гэж заасан. Б.Б нь мансууруулах төрлийн бодисыг гартаа барьж байгаад ар нуруу цамц хоёрын завсраар хийсэн үйлдлийг хадгалсан гэдэг үндэслэлээр эрх зүйн байдлыг дордуулж болохгүй юм. Энэ хэргийн хүрээнд С.Эрмүүн гэх хүн яагаад М.Атай ямар зорилгоор уулзах гэж очсон, яагаад “Астра” төв рүү орж бай гээд гадна үлдсэн, яагаад доод цагдаа гэх хүмүүс яагаад дээд давхраас бууж ирсэн, яагаад С.Эрмүүн өөрийн гарт байсан мансууруулах төрлийн бодисоо цагдаа нар бууж ирэхэд Б.Бт өгсөн зэрэг үйл ажиллагааг нарийвчлан тогтоолгүй орхигдуулсан, энэ байдал нь өнөөдрийг хүртэл нууц хэвээр үлдсэн байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн шинжийг хэлбэрийн төдий агуулсан боловч тухайн этгээдийн хувийн байдал, үйлдэл, эс үйлдэхүйн нийгмийн аюулын хэр хэмжээ нь энэ хуулиар хамгаалагдсан эрх ашигт бодит хохирол, хор уршиг учруулаагүй үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй.” гэж хуульчилсан байх тул шийтгэх тогтоолын 1 дэх хэсгийн Б.Бт холбогдох хэсэгт өөрчлөлт оруулж, хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

            Шүүгдэгч Г.Э давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хэргийг шийдвэрлэхдээ улсын яллагчийн зүгээс нотлох баримтыг үнэлж үзээгүй, хэргийн үнэн бодит байдлыг дүгнэж үзэхдээ нотлох баримт дээр тулгуурлаагүй, ажиллагааг дутуу явуулсан бөгөөд намайг ямар ч үйлдэл хийгээгүй, бусдад худалдан борлуулах санаа огт байгаагүй байхад хийгээгүй үйлдлийг хийсэн мэтээр дүгнэж, миний эрх зүйн байдлыг дордуулан зүйлчлэлийг хүндрүүлж ялласанд гомдолтой байна. Иймд хэргийн нотлох баримтыг үнэлж хэргийн зүйлчлэлийг дахин шалгаж, үнэн зөв шийдвэрлэж өгнө үү” гэв.

            Шүүгдэгч Г.Эрдэнэдарийн өмгөөлөгч Г.Сүхээ давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Г.Э нь үйлдсэн хэргээ мөрдөн шалгах ажиллагааны шатнаас эхлэн үнэн зөвөөр хүлээн зөвшөөрч, мэдүүлгээ тогтвортой өгч байсан. Хүргэн ах болох Т.Заас урьд нь нэг удаа авсан, дахин гуйхад өгөхгүй болохоор нь авахын тулд мессежээр харьцсан байдаг. Гэхдээ ямар ч хүнтэй ярьж тохиролцоогүй, ашиг хонжоо олоогүй байдаг. Хуульд заасны дагуу оногдуулах ял нь гэм бурууд тохирсон байх зарчмыг хэрэглэн зүйлчлэлийг зөвтгөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэдгээр зүйлчлэн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж оногдуулах ялыг тэнсэж өгнө үү” гэв.

            Шүүгдэгч Г.Эрдэнэдарийн өмгөөлөгч Л.Нинжбат давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Г.Эрдэнэдарийг гэм буруутайд тооцсон үйлдлийн нөхцөл байдлаас харахад Г.Э хамгийн анхны мэдүүлгээс эхлээд сайн дураараа, хэнээс, яаж “шавар” гэгч бодисыг, юу гэж хэлж авснаа мэдүүлж мөрдөн шалгах ажиллагаанд хамтарч ажилласан. Г.Э өмнө нь нэг удаа “шавар” гэх бодисыг хэрэглэж үзсэнээ ч үнэнээр мэдүүлсэн байдаг. Тэрээр сэтгэл санааны тавгүй байдалтай байсан тул өөрийн эгчийн найз болох Т.Заас “шавар” гэх зүйлийг авахдаа мөнгөгүйн улмаас “бусдад худалдах гэсэн юмаа” гэж худал захидал бичиж авсныг шүүх бусдад худалдахыг завдсан гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэжээ. Г.Э хэнд ч тэр бодисыг худалдах зорилгогүй байсан байна. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Н.Эрдэнэдариас хэн нэгэн этгээд уг “шавар” гэх зүйлийг худалдан авах гэж байсан нөхцөл байдал огт тогтоогдоогүй, тийм худалдаа, борлуулалт бодитоор явагдах гэж байсан эсэх талаар нотлох баримт хавтаст хэрэгт байхгүй байна. Мөрдөн шалгах ажиллагааны явцад ямар нэгэн бодит худалдан авагчийг олж тогтоогоогүй, Г.Эрдэнэдарийн бусдад “шавар” борлуулах талаар тохиролцсон худалдаа арилжааны талаар ямар ч нотлох баримт хавтаст хэрэгт байдаггүй. Г.Э “шавар” гэх зүйлийг гагцхүү өөрөө хэрэглэх зорилгоор Т.Заас авсан бөгөөд үүнийг үгүйсгэх нотлох баримт нь Т.З, Г.Э нарын хооронд бичсэн захидлууд гэж шүүх үзсэн нь учир дутагдалтай юм. Хэн ч тэр, өөрийн тодорхой зорилгод хүрэхийн тулд бусдад худал үнэн ярьж хүссэн зүйлээ олж авч болох боловч түүнийг цааш нь ярьсан зүйлээ хэрэгжүүлэх бодит үйлдэл хийгдсэн нотлох баримтгүй байхад буюу ирээдүйд болоогүй, болохоор бодитоор төлөвлөгдсөн, бэлтгэсэн үйлдэл, нөхцөл байдал тогтоогдоогүй байхад ял халдаах нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4 дүгээр зүйлд заасан гэм буруутай нь тогтоогдсон тохиолдолд эрүүгийн хариуцлагэ хүлээлгэх зарчимд нийцэхгүй байна.

Шүүхийн 163 дугаар тогтоолд “Г.Э нь ... 2019 оны 10 дугаар сарын 8-ны орой Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хүүхдийн урлан бүтээх төвийн урд талд ... “шавар” гэх нэршилтэй ... бодисыг ... Т.Заас олж авсан” гэжээ. Бодит байдалд Хүүхдийн урлан бүтээх төвийн урд талд Т.З “шавар" гэх зүйлээ Г.Эрдэнэдарийн гарт атгуулаад цааш гүйх агшинд Г.Эрдэнэдарийн ар нуруун дээр алгадаад эргээд харахад Хар тамхи, мансууруулах бодистой тэмцэх газрын ажилтан үнэмлэхээ үзүүлээд саатуулсан байдаг. Г.Э Т.Зын өгсөн асаагууранд наасан “шавар” гэх зүйлийг халаасандаа ч хийж амжаагүй гартаа барьсан чигээрээ цагдаагийн байгууллагын ажилтантай нүүр тулсан байна. Ердөө 5-6 секундын хооронд болоод өнгөрсөн үйл явдал юм. Т.З цагдаагийн байгууллагын ажилтнуудтай хамтран ажиллах хүрээнд Г.Эрдэнэдарийн гарт “шавар” гэх зүйлийг атгуулсан байна гэж бид үзэж байгаа. Ийм байдлаар залуусыг гэмт хэрэгт холбогдуулах нь Цагдаагийн байгууллагын бохир технологи юм болов уу гэсэн бодол төрж байгаа. Гарт нь атгуулсан зүйлийг хэрхэх эсэх талаар бодох ч сэхээ олголгүй 5-6 секундэд түүнийг баривчилж саатуулсан нь Г.Эд сайн дураараа гэмт хэргийг таслан зогсоох, гэмт хэрэгтнүүдийг илчлэх сэдэл, санаа бодлоо хэрэгжүүлэх боломжийг олгоогүй байна гэж би үзэж байна. Мөрдөн байцаалтын шатанд Г.Э мэдүүлэгтээ энэ чухал нөхцөл байдлыг мэдүүлсэн боловч мөрдөгчийн зүгээс “чиний гарт хэдхэн секунд болоход л хангалттай. Эрүүгийн хуульд энэ хугацааны талаар заасан зохицуулалт байхгүй” гэж загнуулаад мэдүүлэгт тусгаагүй байна. Иймд давж заалдах шатны шүүхээс дээр дурдсан үндэслэл, нөхцөл байдлыг харгалзан үзэж миний үйлчлүүлэгч Г.Эрдэнэдарийг мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг олж авсан гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэж үзэж холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсэж байна. Үнэхээр шүүх Г.Эрдэнэдарийг мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг “олж авсан” байна гэж дүгнэж байгаа бол бусдад худалдах нөхцөл байдал нотлох баримтаар тогтоогдохгүй байгаа байдлыг харгалзан үзэж зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгээр зүйлчилж анх удаа гэмт хэрэгт холбогдсон, хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан түүнд оногдуулсан ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр ялыг тэнсэж өгнө үү хэмээн давж заалдах гомдол гаргаж байна” гэв.

Шүүгдэгч М.Агийн өмгөөлөгч Ю.Батболд тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Шүүгдэгч М.А нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн. Гэмт хэрэг үйлдсэндээ маш их гэмшиж байгаа. Давж заалдах гомдол гаргасан өмгөөлөгч нарын гомдлуудыг дэмжиж байна. Учир нь Хар тамхитай тэмцэх хэлтэс тусгай ажиллагаа хийж, хар тамхи сонирхсон залуучуудыг гэмт хэрэгт холбогдуулаад байгаа шинж харагдаж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5, 39.9 дүгээр зүйлд зааснаар хэргийг шийдвэрлэхээр бол шүүгдэгч М.Агийн хувьд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.18 дугаар зүйлийг хэрэглэж, хэргийг нь тусгаарлаж М.Ад холбогдох хэсгийг хэвээр үлдээж, ялаа эдлэх боломжийг олгож өгнө үү” гэв.

Шүүгдэгч Т.Зын өмгөөлөгч Н.Намжилцогт тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Т.Зын хувьд гэм буруу дээрээ маргаагүй. Шүүгдэгч Т.Зт ял шийтгэл оногдуулахдаа анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг хэрэглэх боломжтой байсан. Уг заалтыг хэрэглэх шаардлагыг шүүгдэгч Т.З хангаж байгаа. Иймд дээрх заалтыг хэрэглэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хорих ялын хамгийн бага ялын 50 хувьтай тэнцэх хэмжээний ял шийтгэлийг оногдуулж өгнө үү” гэв.

Прокурор Ц.Гансүлд тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Б.Б, С.Эрмүүн нар нь М.Агаас мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг хэрэглэж үзэх зорилгоор авсан гэх нөхцөл байдал тогтоогддог. Мөн тухайн бодисыг Б.Б нь өөрийн эзэмшилдээ авч, нуусан болох нь М.А, С.Эрмүүн нарын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлгээр нотлогддог. Тухайн бодисыг авч байхад цагдаа нарт баригдсан тул бодисыг хадгалсан гэж үзэхгүй гэх асуудлыг ярьж байна. Цагдаагийн байгууллага мэдээллийн дагуу түргэн шуурхай ажиллагаа явуулсны үндсэн дээр уг гэмт хэрэг илэрсэн байдаг. Бийн биед үзлэг хийхэд “шавар” гэх бодис гарч ирсэн. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хадгалах гэдэг нь уг бодисыг санаатайгаар биедээ хадгалснаар, авч явснаар, нуусан далдалснаар илэрдэг. Шүүгдэгч Т.З болон Г.Э нар хоорондоо мессежээр харилцсан баримтууд хэрэгт авагдсан байдаг. Г.Э нь Т.Заас хар тамхи, мансууруулах бодисыг бусдад худалдаалах зорилгоор авсан байдаг. Мөн мансууруулах бодисыг “үзүүлчихээд ирье” гэсэн асуудал яригддаг бөгөөд энэ байдал нь нотлогдон тогтоогддог. Иймд Г.Э нь Т.Зтай урьдчилан тохиролцож “шавар” гэх нэршилтэй мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг бусдад худалдаалах зорилгоор Т.Заас олж авсан, худалдахыг завдсан, биедээ хадгалсан болох нь нотлогддог. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ давж заалдах гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

Шүүгдэгч М.А нь үргэлжилсэн үйлдлээр буюу 2019 оны 9 дүгээр сард Налайх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Мэлхий хад” гэдэг газрын зүүн хойд талд байрлах уулын бэлээс Нэгдсэн үндэстний байгууллагын 1971 оны Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай “өвс” гэх мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар түүж бэлтгэсэн,

2019 оны 10 дугаар сарын 8-ны өдөр Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо, Яргайтын 22 дугаар гудамжинд байрлах эзэнгүй байшинд Нэгдсэн үндэстний байгууллагын 1971 оны Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай “шавар” гэх нэршилтэй 7.9 грамм жинтэй мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисноос худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бусдад буюу Т.Зт 2.3 граммыг өгсөн,

2019 оны 10 дугаар сарын 8-ны өдөр Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Ардын эрх” сонины газрын орчим Нэгдсэн үндэстний байгууллагын 1971 оны Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай “өвс” гэх нэршилтэй 162 грамм жинтэй мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар өөрийн биедээ хадгалсан,

мөн шүүгдэгч Т.Зтай гэмт хэргийг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч бүлэглэн 2019 оны 10 дугаар сарын 8-ны өдөр Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо, Яргайтын 22 дугаар гудамжинд байрлах эзэнгүй байшинд 2019 оны 9 дүгээр сард Налайх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Мэлхий хад” гэдэг газрын зүүн хойд талд байрлах уулын бэлээс түүж бэлтгэсэн мансууруулах, сэтгэцэд нөлөөт байгалийн ургамлаас худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар Нэгдсэн үндэстний байгууллагын 1971 оны Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай “шавар” гэх нэршилтэй 7.9 грамм жинтэй мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис болгож бэлтгэсэн,

2019 оны 10 дугаар сарын 8-ны өдөр Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Ардын эрх” сонины  газрын орчим Нэгдсэн үндэстний байгууллагын 1971 оны Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай “шавар” гэх нэршилтэй 5.6 грамм жинтэй мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар өөрийн биедээ хадгалсан,

2019 оны 10 дугаар сарын 8-ны өдөр Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Ардын эрх” сонины газрын орчим Нэгдсэн үндэстний байгууллагын 1971 оны Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай “шавар” гэх нэршилтэй 0.4 грамм жинтэй мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг Б.Б, С.Эрмүүн нарт 10.000 төгрөгөөр худалдсан гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь:

Шүүгдэгч М.Агийн яллагдагчаар өгсөн “...би он сар өдрийг нь нарийн сайн санахгүй байна, ойролцоогоор одоогоос 14 хоногийн өмнө өдрийн цагаар Тэрэлж рүү өвс түүх зорилгоор ганцаараа автобусаар явсан. Тэрэлжид байдаг “Мэлхий хад” гэх газрын орчим нэг амралтын газрын ойролцоо каннабисын төрлийн ургамал ургасан байхаар нь 100-н гялгар уутаар нийт 2 уутыг түүгээд өөрийн үүрч явсан жинсэн үүргэвчинд хийж хотод авчирсан. Би өвсөө Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороонд байрлах яг тоотыг нь мэдэхгүй байна нэг эзэнгүй хашаагүй мансардтай 2 давхар байшинд хатаасан. Тэгээд өвсөө хатаачихаад цүнхэндээ авч явдаг байсан. Тэр эзэнгүй байшинд өвс үлдээдэггүй байсан. Тэгээд “шавар” хийх аргыг Т.Заар заалгуулж сурсан. Би ер нь 1 жилийн өмнө Т.Заас анх өвсний талаар сонсож мэдээлэл авч байсан. Тэгээд 2019 оны 10 дугаар сарын 8-ны өдөр өглөө 12:00 цагийн үед Т.З бид хоёр нөгөө эзэнгүй байшиндаа очоод “шавар” гэх бодисыг бэлтгэсэн. З бид хоёр өвсөө ундааны саванд чихэж хийгээд ундааны саваа цоолж байгаад доор нь аяга тавьж гараар шахаж шавар бэлтгэсэн. Шавар бэлтгэхдээ мөн тоос ашигласан. Энэ аргыг Т.З мэддэг. Би тэр өдөр анх удаа шавар хийж үзсэн. Тэгээд Т.З бид хоёр шавраа хийж дуусчихаад 13:00 цагийн үед нөгөө байшингаасаа гартал Т.З харилаа гээд хэрэглэх жаахан шавар аваад явсан. Би Ардын эрхийн тэнд байдаг РС тоглоомын газарт ганцаараа очсон. Тэр өдөр намайг РС тоглоод байж байхад Г.Э миний “Атгаа Атка” гэсэн фэйсбүүк хаяг руу чат бичээд “танд бэлэн юм байгаа юу” гэхээр нь “би байгаа, 150.000-д өгнө” гэж хариу бичсэн. Тэгээд Г.Э ирнэ гэчихээд ирээгүй бөгөөд 17:00 цагийн үед Т.З ирж байж байгаад алга болчихсон. Тэгэхээр нь би Г.Э луу чат бичээд авахаа больсон юм уу гэтэл тиймээ гэж хариу өгсөн. Г.Э нь Т.Заас л шавар авсан юм шиг байна лээ. Г.Э надаас худалдаж авна гэж байгаад больчихсон. Тэгээд би РС тоглоод байж байтал С.Эрмүүн над руу чат бичсэн. Би өөрөө нокиа маркын гар утастай байсан болохоор РС тоглоомын компьютераас интернэт орж чатласан. Тэгээд С.Эрмүүн 20:00 цагийн орчим над руу чат бичээд “хаана байна, уулзъя” гэж хэлэхээр нь би байгаа газраа зааж өгсөн. Тэгээд С.Эрмүүн, Б.Б гэх найзтайгаа хамт ирсэн ба бид гурав тамхилж байгаад Б.Бийн төрсөн өдөр байгаа юм жаахан юм өгчихөөч гэж гуйгаад байсан. Тэгэхээр нь би 25.000 төгрөг гэж хэлтэл мөнгө одоо ирж байгаа гэж яриад байсан. Тэгээд би тэнд байсан “Астра” гэх хаягтай байр луу ороод 7 давхарт гараад С.Эрмүүнийг араас орж ирэнгүүт нь миний авч явсан шаварнаас хэрэглэсэн. ...” /1хх 107-109/ гэсэн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг,

“Агийн УХ94041838 2019.10.8” гэж хаягласан шээсний дээжнээс тетрагидроканнабинол /ТНС/ илэрсэн, тетрагидроканнабинол /ТHC/ нь НҮБ-ын Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенцийн жагсаалтад хамаарна гэсэн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 5741 дугаартай /1хх 70-71/,

М.Агийн биед үзлэг хийх явцад хураагдсан №1 гэж дугаарласан, №2 гэж дугаарласан шавар мэт зүйл, №3 гэж дугаарласан цагаан өнгийн гялгар ууттай өвс ургамал мэт зүйл, №4 гэж дугаарласан шавар мэт зүйлээр бохирлогдсон цагаан өнгийн шаазан аяга, №6 гэж дугаарласан АК8609005 серийн дугаартай 50 төгрөгийн хуйлсан мөнгөн дэвсгэрт, №7 гэж дугаарласан төмөр тус бүрээс дельта-9 тетрагидроканнабинол илэрснийг тогтоосон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 5734 дугаартай /1хх 80-85/,

Налайх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрээс түүсэн гэх “МШ М.А 5525 62” гэж хаягласан гялгар ууттай шар ногоон өнгөтэй ургамал мэт зүйл нь шинжилгээнд тэнцэж байна. Шинжилгээнд ирүүлсэн шар ногоон өнгөтэй ургамал мэт зүйлээс дельта-9 тетрагидроканнабинол илэрснийг тогтоосон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 5942 дугаартай /1хх 89-90/ шинжээчийн дүгнэлтүүд, гэрэл зургийн үзүүлэлтүүд,

хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл /хх 3-7/, биологийн дээж авч, мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай тэмдэглэл /1хх 15-16/, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /1хх 37-44/, эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /1хх 54/ болон анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч Т.З нь үргэлжилсэн үйлдлээр буюу 2019 оны 8 дугаар сард Налайх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Мэлхий хад” гэдэг газраас Нэгдсэн үндэстний байгууллагын 1971 оны Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай “өвс” гэх нэршилтэй мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар түүж бэлтгэсэн,

2019 оны 8 дугаар сараас 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн хооронд Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо, Согоотын 86 дугаар гудамжны 1260Г тоот хашаа, байшинд Нэгдсэн үндэстний байгууллагын 1971 оны Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай “өвс” гэх нэршилтэй 758 грамм жинтэй мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан,

2019 оны 10 дугаар сарын 8-ны орой Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хүүхдийн урлан бүтээх төвийн орчим байхдаа Нэгдсэн үндэстний байгууллагын 1971 оны Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай 4.2 грамм жинтэй мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр өөрийн биедээ хууль бусаар хадгалсан,

мөн М.Атай гэмт хэргийг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч бүлэглэн 2019 оны 10 дугаар сарын 8-ны өдөр Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо, Яргайтын 22 дугаар гудамжинд байрлах эзэнгүй байшинд М.Агийн 2019 оны 9 дүгээр сард Налайх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Мэлхий хад” гэдэг газраас түүсэн мансууруулах, сэтгэцэд нөлөөт байгалийн ургамлаас худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар Нэгдсэн үндэстний байгууллагын 1971 оны Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай “шавар” гэх нэршилтэй 7.9 грамм жинтэй мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис болгож бэлтгэсэн,

2019 оны 10 дугаар сарын 8-ны орой Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хүүхдийн урлан бүтээх төвийн орчим Нэгдсэн үндэстний байгууллагын 1971 оны Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай “шавар” гэх нэршилтэй гялгар уутны хамт 2.3 грамм жинтэй мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар хадгалсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

шүүгдэгч Т.Зын яллагдагчаар өгсөн “...2019 оны 10 дугаар сарын 8-ны өдөр найз М.Атай РС тоглоомын газар уулзсан. Тухайн үед М.А хоёулаа Чингэлтэй орж шавар гэх бодис хийчихээд ирье гэж хэлэхээр нь зөвшөөрч Чингэлтэйн сургуулийн буудал дээр буугаад эзэнгүй байшинд орсон. Тэр үед А эзэнгүй байшингийн дотор булангийн хэсгээс гялгар ууттай өвсийг гаргаж ирээд хуванцар саванд өвснөөсөө хийж тагнаас нь болон доороос нь цоолж ахуйн хэрэглээний 3 ширхэг газыг шахаж дуусгаад гарсан шингэн зүйлийг нь аяганд тосож авч аяганд байх шингэн зүйлийг каннабис өвснөөс гаргаж авсан тоостой хольж шавар хийсэн. Ингээд шавар гэх бодисыг хийж дуусаад бүх зүйлээ А аваад үлдсэн өвс гэх зүйлээ үүрч явсан цүнхэндээ хийгээд хамтдаа байшингаас гарсан. Тухайн үед би Ад шаварнаасаа жаахан өгчих гэж хэлтэл надад бага хэмжээтэй тасдаж өгсөн. Найз охин Г.Эрдэнэтуяагийн дүү Г.Э над руу утсаар болон мессенжэрээр холбогдож зарах юм байгаа юу гэж хэлэхээр нь байгаа талаар хэлэхэд надтай уулзаж авахаар болсон. ...” /2хх 8-9/ гэх мэдүүлэг,

“З 2019.10.8” гэж хаягласан шээсний дээжээс тетрагидроканнабинол /ТНС/ илрэсэн, тетрагидроканнабинол /ТHC/ нь НҮБ-ын Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенцийн жагсаалтад хамаарна гэсэн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 5738 дугаартай /1хх 227-228/,

 Шүүгдэгч Т.Зын түр оршин суух газарт нэгжлэг хийж хураан авсан “1” гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн ногоон өнгийн ургамал мэт зүйл, “2” гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн ногоон өнгийн ургамал мэт зүйл, “3” гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн ногоон өнгийн ургамал мэт зүйл, “4” гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн ногоон өнгийн ургамал мэт зүйлсээс дельта-9 тетрагидроканнабинол илрэснийг тогтоосон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 5807 дугаартай /1хх 238-240/ шинжээчийн дүгнэлтүүд, гэрэл зургийн үзүүлэлтүүд,

хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл /1хх 174-176/, хүний биеэс биологийн дээж авч, мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг тест ашигласан тухай тэмдэглэл /1хх 177-178/, хойшлуулшгүй тохиолдолд явуулсан мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцох тухай прокурорын тогтоол /1хх 186-187/, эд зүйлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /1хх 188-193/, нэгжлэг хийсэн тухай тэмдэглэл /1хх 198-206/, эд зүйлсийг эд мөрийн баримтаар тооцох зорилгоор үзлэг хийсэн тэмдэглэл /1хх 213-215/, эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /1хх 216/ болон анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч Г.Э нь үргэлжилсэн үйлдлээр буюу Т.Зтай гэмт хэргийг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн 2019 оны 10 дугаар сарын 8-ны орой Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хүүхдийн урлан бүтээх төв орчим Нэгдсэн үндэстний байгууллагын 1971 оны Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай “шавар” гэх нэршилтэй гялгар уутны хамт 2.3 грамм жинтэй мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг бусдад 200.000 төгрөгөөр худалдахыг завдсан гэмт хэргийг гардан гүйцэтгэсэн,

2019 оны 10 дугаар сарын 8-ны орой Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хүүхдийн урлан бүтээх төвийн орчим Нэгдсэн үндэстний байгууллагын 1971 оны Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай “шавар” гэх нэршилтэй гялгар уутны хамт 2.3 грамм жинтэй мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар Т.Заас олж авсан, мөн худалдаалах зорилгоор өөрийн биедээ хадгалсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

 “Г.Э 2019.10.8” гэж хаягласан шээсний дээжнээс тетрагидроканнабинол /ТНС/ илэрсэн, тетрагидроканнабинол /ТHC/ нь НҮБ-ын Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенцийн жагсаалтад хамаарна гэсэн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 5738 дугаартай /1хх 227-228/,

 “Г.Эрдэнэдарийн биеэс хураасан эд зүйлс 2019.10.18 ХТТГ МШХэлтэс” гэж хаягласан битүүмжилсэн гялгар уутанд “Ригнал” асаагуур “ гэсэн бичигтэй хөх өнгийн асаагуур, гялгар ууттай бор хүрэн өнгийн шавар мэт зүйл тус бүрээс дельта-9 тетрагидроканнабинол илэрснийг тогтоосон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 5731 дугаартай /1хх 230-232/ шинжээчийн дүгнэлтүүд, гэрэл зургийн үзүүлэлтүүд,

хүний биед үзлэг хийж мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх 180-183/, хойшлуулшгүй тохиолдолд явуулсан мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцох тухай прокурорын тогтоол /1хх 186-187/, эд зүйлсийг эд мөрийн баримтаар тооцох зорилгоор үзлэг хийсэн тэмдэглэл /1хх 213-215/, гар утсанд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /1хх 194-195/ болон анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч Б.Б нь 2019 оны 10 дугаар сарын 8-ны өдөр Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Ардын эрх” сонины газрын орчим өөрийн биедээ Нэгдсэн үндэстний байгууллагын 1971 оны Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан 0.4 грамм жинтэй “шавар” гэх нэршилтэй мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Шүүгдэгч Б.Бийн биед үзлэг хийх явцад хураагдсан №1 гэж дугаарласан хар хүрэн өнгийн шавар мэт зүйл, №2 гэж дугаарласан шавар мэт зүйлээр бохирлогдсон “хамгийн сайн асаагуур” гэсэн бичигтэй цагаан өнгийн асаагуурын гадаргуу, №3 гэж дугаарласан судалтай цагаан өнгийн цамцны бор өнгийн зүйлээр бохирлогдсон хойд хормой хэсэг, №4 гэж дугаарласан шавар мэт зүйлээр бохирлогдсон улаан өнгийн бөөрөнхий савны гадна тал тус бүрээс дельта-9 тетрагидроканнабинол илэрсэн, тетрагидроканнабинол /ТHC/ нь НҮБ-ын Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенцийн жагсаалтад хамаарна гэсэн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 5732 дугаартай /хх 74-78/,

“Б 19/10/8” гэж хаягласан шээсний дээжнээс мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх бодис илрээгүйг тогтоосон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 5740 дугаартай /1хх 62-63/ шинжээчийн дүгнэлтүүд,

хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх 11-14/, биологийн дээж авч, мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай тэмдэглэл /1хх 19-20/, Батхүүгийн Бийн “Самсунг галакси эс-7” маркын гар утсанд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /1хх 30-35/, эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /1хх 54/, гэрэл зургийн үзүүдэлтүүд болон анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдаанд тэгш эрхтэй оролцох эрх бүхий субъектүүдийг оролцуулан, тэдний гаргасан тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудыг харьцуулан судалж, шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн М.Аг хориглосон мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн гаралтай түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан, бусдад өгсөн, мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгоор хадгалсан, худалдсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, Т.Зыг хориглосон мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн гаралтай түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан, бусдад өгсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгоор хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, Г.Эрдэнэдарийг хориглосон мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгоор хадгалсан, худалдахаар завдсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, Б.Бийг хориглосон мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн гаралтай түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн байна гэж үзэв.

Шүүгдэгч М.А, Т.З, Г.Э, Б.Б нарын гэмт үйлдлүүдийг тус тус Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгүүдэд зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэгэлэжээ.

Шүүх, шүүгдэгч тус бүрт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгүүдэд зааснаар тус тус хорих ял оногдуулж шийдвэрлэсэн нь шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруу, хувийн байдалд тохирсон гэж үзэв.

Шүүгдэгч Б.Бийн гаргасан “...хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү...”, түүний өмгөөлөгч Б.Дашдоржийн гаргасан “...шийтгэх тогтоолын 1 дэх хэсгийн Б.Бтод холбогдох хэсэгт өөрчлөлт оруулж, хэрэгсэхгүй болгож өгнө үү...”, шүүгдэгч Г.Эрдэнэдарийн гаргасан “...хэргийн зүйлчлэлийг дахин шалгаж, үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү...”, түүний өмгөөлөгч Г.Сүхээгийн гаргасан “...мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэж зүйлчлэн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү...”, өмгөөлөгч Л.Нинжбатын гаргасан “...гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан Г.Эд оногдуулсан ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэж өгнө үү...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлуудыг тус тус хүлээн авах үндэслэлгүй байна. Учир нь:

Мөрдөн шалгах ажиллагааны явцад М.А, Т.З, Г.Э, Б.Б нарт холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

Мансууруулах буюу сэтгэцэд нөлөөт бодисыг борлуулах зорилгогүйгээр хууль бусаар хадгалах гэмт хэрэг нь хэлбэрийн бүрэлдэхүүнтэй бөгөөд ямар хугацаанд хадгалснаас үл хамааран уг бодисыг өөртөө хүлээн авч, биедээ авч явах, орон байр, агуулах сав зэрэгт байлгаснаар төгсдөг.

Хэрэгт цугласан нотлох баримтуудаас үзэхэд, шүүгдэгч Б.Бийг “шавар” гэх нэршилтэй мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан болох нь хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх 11-14/ болон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 5732 дугаартай шинжээчийн дүгнэлт /1хх 74-78/-ээр тус тус тогтоогдсон бөгөөд хэргийг хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.

Хэрэгт нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх хэргийг эцэслэн хянан шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж заасантай нийцжээ.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч Г.Эрдэнэдарийг мэдүүлэг өгөхөд нь аливаа албан тушаалтнаас дарамт, шахалт үзүүлсэн байдал тогтоогдоогүй ба мөрдөн байцаалт, прокурорын хяналтын шатанд хэн нэгэн албан тушаалтанд холбогдуулан энэ талаар гомдол, санал гаргасан баримт хэрэг цуглараагүй байна.

Шүүгдэгч Г.Эрдэнэдарийг “шавар” гэх нэршилтэй мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг бусдад худалдах санаа зорилгыг агуулж, улмаар уг санаа зорилгоо гүйцэлдүүлэх гэсэн үйлдэл нь түүнээс үл хамаарах нөхцөл байдлын улмаас таслан зогсоогджээ. Иймээс энэ талаарх өмгөөлөгч нарын гомдлыг хүлээн авах үндэслэлгүй гэж үзэв.

Харин шүүгдэгч Б.Бийн шээсний шинжилгээнд мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодис илэрсэн эсэхийг шалгасан Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 5740 дугаартай шинжээчийн дүгнэлт болон түүний хувийн байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, гэм буруугийн хэр хэмжээ, гэмт хэрэгт оролцсон үйлдэл, оролцоо зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэж, согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох талаар үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах боломжтой байна.

Шүүх, шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт шүүгдэгч Т.Зыг хориглосон мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгоор хадгалсан гэж дүгнэсэн боловч тогтоох хэсгийн 1 дэх заалтад түүнийг “....худалдахыг завдсан...” гэм буруутайд тооцсон нь буруу болжээ.

Мөн шийтгэх тогтоолын 1 дэх заалтад “...шүүгдэгч Г.Эрдэнэдарийг гэмт хэрэг үйлдэхийг завдсан гэм буруутайд тооцсон боловч ял шийтгэл оногдуулахдаа  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлаагүй орхигдуулсан байх тул шийтгэх тогтоолд зохих өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзэв.

Мөн шийтгэх тогтоолын 8 дахь заалтад “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар...” гэж бичиж техникийн шинжтэй алдаа гаргасан байх тул зөвтгөх нь зүйтэй.

Иймд магадлалд дурдсан дээрх үндэслэлүүдээр шийтгэх тогтоолд зохих өөрчлөлт оруулж, бусад хэсгийг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч Б.Дашдорж, шүүгдэгч Г.Э, түүний өмгөөлөгч Г.Сүхээ, Л.Нинжбат нарын нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгож  шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 2-ны өдрийн 163 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт:

“Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Бт хорих ял оногдуулахгүйгээр 3 /гурван/ жилийн хугацаагаар тэнссүгэй” гэж,

“Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Б.Бт согтууруулах ундаа, мансуууруулах бодис хэрэглэхийг хориглож хязгаарлалт тогтоосугай” гэж,

“Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн, тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг мэдэгдсүгэй” гэж нэмэлт заалтуудыг тус тус оруулсугай.

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтад “...Боржигон овгийн Тамирын Зыг ... завдсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд...” гэснийг “...Боржигон овгийн Тамирын Зыг ... Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хориглосон мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгоор хадгалсан, худалдах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд...” гэж,

- 2 дахь заалтад “...шүүгдэгч Г.Эд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял...” гэснийг Г.Эд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял...” гэж,

- 8 дахь заалтад “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2...” гэснийг “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэг...” гэж тус тус өөрчилсүгэй.

3. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2, 5 дахь заалтуудын Б.Бт холбогдох хэсгүүдийг тус тус хүчингүй болгож,  бусад заалтуудыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч Б.Дашдорж, шүүгдэгч Г.Э, түүний өмгөөлөгч Г.Сүхээ, Л.Нинжбат нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

4. Б.Бийг нэн даруй суллаж, түүнд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

5. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

      

 

                              ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                 С.СОЁМБО-ЭРДЭНЭ

 

 

                        ШҮҮГЧ                                                                        Б.ЗОРИГ

 

 

                        ШҮҮГЧ                                                                        Ж.ЭРДЭНЭЧИМЭГ