Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 11 сарын 03 өдөр

Дугаар 184/ШШ2020/03348

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                      

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Нямсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, 3 дугаар хороо, Чингисийн өргөн чөлөө Эрэл ХХК-ийн 00 тоотод оршин байх, Ариг банк ХХК /рд:2111683/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч:Сонгинохайрхан дүүрэг,  дүгээр хороо, Аптаун вилла хотхон /18101/,  байр, тоотод оршин суух, Д овогт Д-н Ч /рд:/,

 

Хариуцагч:Сонгинохайрхан дүүрэг,  дүгээр хороо, Аптаун вилла хотхон /18101/, байр, тоотод оршин суух, Х овогт Д-н Ч /рд:нарт холбогдох,

 

Сонгинохайрхан дүүрэг, 4 дүгээр хороо, Аптаун вилла хотхон /18101/ 53Д байр, 233 тоот хаягт байрлах 2 өрөө орон сууцыг бусдын хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийг 2020 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч, 2020 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Х, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Түвшинбаяр нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Ариг банк ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Хгийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт:Иргэн Б.Мнь Ариг банк ХХК-иас 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдөр 28,800,000 төгрөгийн зээлийг жилийн 30,6 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай зээлсэн. Гэвч зээлийн эргэн төлөлт хийгдээгүй тул 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 182/ШЗ2017/02343 тоот захирамжаар зээлийн гэрээний үүрэгт 28,182,352 төгрөгийг хариуцагчаас гаргуулан, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулан Ариг банк ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Улмаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг биелүүлээгүй тул 2017 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 00548 тоот шүүхийн гүйцэтгэх хуудсыг үндэслэн Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын даргын 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 1/713 тоот албан бичгийн дагуу Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хороо, Аптаун вилла /18101/, 53Д байрны 233 тоот хаягт байрлах Ү-2201032246 тоот улсын бүртгэлийн дугаартай 31,46 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг Ариг банк ХХК-ийн нэр дээр шилжүүлэн бүртгэхийг Улсын бүртгэлийн байгууллагад даалгасан. Гэтэл өнөөдрийг хүртэл хугацаанд Ариг банк ХХК нь дээрх хөрөнгийн өмчлөгчөөр тогтоогдсон байтал орон сууцанд иргэн Б.Ч, Д.Ч нар нь амьдардаг хэмээн орон сууцыг чөлөөлж өгөхгүй, банкны зүгээс тавьсан шаардлагыг биелүүлэхгүй, дээрх Ариг банкны өмчлөлийн хөрөнгийг чөлөөлөхгүй байна. Иймд Ариг банк ХХК-ийн өмчлөлийн дээрх орон сууцыг албадан чөлөөлж өгнө үү.

Нэхэмжлэлээ дэмжиж оролцож байна. Уг байранд Б.Ч, Д.Ч нар одоо амьдарч байгаа. Банкны зүгээс төлбөр төлөгч Б.Мболон, одоо амьдарч байгаа Б.Ч, Д.Ч нарт мэдэгдэл өгсөн байдаг. Д.М-стухайн байрыг хөлсөлж байгаа гэх талаар түрээслэн оршин сууж байгаа эдгээр хүмүүс хэлсэн. Түүний дагуу Б.Ч, Д.Ч нарт байрыг Ариг банк ХХКийн нэр дээр болж байгааг хэлэхэд тэд 2018 онд Ариг банк ХХК дээр ирж уулзсан. Өөрсдөө байрыг худалдан авч болох уу гэж хэлсний дагуу манай талаас боломжтой, бид бүх талаас нь туслах боломжтой гэдгээ хэлсэн боловч хариу өгч шийдвэрлээгүй өдийг хүрсэн. Уг нь энэ байр Б.Мягмаржавын өмчлөлийн орон сууц байсан. Өөрөө амьдардаг байсан боловч сүүлдээ өөрөө амьдрахаа болиод хамаатны хүмүүстээ түрээсэлсэн байсан. Энэ нь түүний Бүртгэлийн байгууллагад гаргасан хүсэлтээр нотлогдож байгаа.

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 02343 дугаартай шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа бүрэн дууссан байгаа. Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны явцад Б.Мөөрөө хүсэлт гаргасны дагуу өмчлөх эрхээ банкинд шилжүүлэн өгсөн нь хэрэгт байгаа баримтаар тогтоогдож байгаа. Банкнаас уг орон сууцыг чөлөөлөх тухай мэдэгдлийг 2019-2020 онд хүргүүлсэн байгаа.

Мөн Ариг банк ХХК нь Монгол банкны Ерөнхийлөгчийн 2020 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн А-300 тоот тушаалаар Бүрэн эрхт төлөөлөгч томилогдон ажиллаж байгаа. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.12-т зааснаар тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг хэлэх нь зүйтэй байх. Нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэж өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн зохигчдын тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Ариг банк ХХК нь хариуцагч Б.Ч, Д.Ч нарт холбогдуулан Сонгинохайрхан дүүрэг, 4 дүгээр хороо, Аптаун вилла хотхон /18101/ 53Д байр, 233 тоот хаягт байрлах Ү-2201032246 тоот улсын бүртгэлийн дугаартай 31,43 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг тэдний хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

 

Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1-д Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөөд шилжиж байгаа бол уг хэлцлийг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болно гэжээ.

 

Зохигчдын шүүхэд гаргасан тайлбар, хавтаст хэрэгт нотлох баримтаар авагдсан нэхэмжлэгч Ариг банк ХХК болон Ө.Батсуурь, Б.Мнарын хооронд байгуулагдсан 2015 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 2106005601 тоот зээлийн гэрээний үүрэгт 28,182,352 төгрөг гаргуулах тухай маргаанд талууд эвлэрэн хэлэлцэж улмаар 2017 оны 02 дугаар сарын 20-ны өдөр 42 тоот эвлэрлийн гэрээ байгуулсныг Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 182/ШЗ2017/02343 тоот шүүгчийн захирамжаар талуудын эвлэрлийг баталгаажуулжээ. /хх-ийн 5-6-р тал/

 

Улмаар 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 182/ШЗ2017/02343 шүүгчийн захирамжийг 2017 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 182/ГХ2017/00548 дугаар шүүхийн гүйцэтгэх хуудсны дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хийгдэн төлбөр төлөгч буюу орон сууцны өмчлөгч болох Б.Мягмаржавын Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт гаргасан түүний өөрийн өмчлөлийн Сонгинохайрхан дүүрэг, 4 дүгээр хороо, Аптаун вилла хотхон /18101/ 53Д байр, 233 тоот 31.43 м.кв талбайтай, хоёр өрөө орон сууцыг Ариг банк ХХК-той тохиролцсоны дагуу төлбөрт тооцон өмчлөх эрхийг Ариг банкинд шилжүүлэх тухай хүсэлтийг үндэслэн Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газраас Сонгинохайрхан дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст явуулсан 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 1/713 тоот албан бичгийг үндэслэн өмчлөх эрх шилжсэн үйл баримт тогтоогдож байна.

 

Мөн дээрх хүсэлт болон албан бичгийг үндэслэн өмчлөх эрх Ариг банк ХХК-д шилжиж 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдөр Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн Улсын бүртгэлийн 000672196 дугаарт хууль ёсны өмчлөгчөөр бүртгэгдэн гэрчилгээ олгогдсон болох нь тогтоогдож байна. /хх-ийн 9-р тал/

 

Хариуцагч Б.Ч, Н.Чнар нэхэмжлэгчийн өмчлөлийн орон сууцанд 2018 оноос эхлэн оршин сууж байгаа нь өмчлөгчийн зөвшөөрснөөр, эсхүл хууль, гэрээнд үндэслэгдсэн гэх нөхцөл байдал хэргийн баримтаар тогтоогдохгүй, өөрөөр хэлбэл үл хөдлөх эд хөрөнгийг эзэмшилдээ байлгах эрх бүхий этгээд гэх нөхцөл байдлыг баримтаар нотолж чадахгүй байна.

 

Нэхэмжлэгч Ариг банк ХХК нь хариуцагч Б.Ч, Д.Ч нарт болон өмнөх өмчлөгч болох Б.Мнарт хугацаа заан өөрийн өмчлөлийн орон сууцыг чөлөөлөхийг мэдэгдэн удаа дараалан мэдэгдэх хуудас хүргүүлж байсан болох нь хэрэгт авагдсан 2019 оны 8 дугаар сарын 01, 2020 оны 3 дугаар сарын 30, 2020 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн Мэдэгдэлүүдээр тогтоогдож байна.

 

Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д Өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй, мөн хуулийн 106.3-д Энэ хуулийн 106.1, 106.2-т заасан шаардлага гаргаснаас хойш эрх нь зөрчигдсөн хэвээр байвал, өмчлөгч шүүхэд нэхэмжлэл гаргаж зөрчигдсөн эрхээ хамгаалуулна гэж заасны дагуу нэхэмжлэгч нь орон сууцны өмчлөгчийн хувьд өмчлөх эрхээ хэрэгжүүлэх зорилгоор хариуцагчийн хууль бус эзэмшлээс орон сууцыг чөлөөлүүлэх шаардлага гаргасан нь хуульд нийцэж байна гэж үзлээ.

 

Иймд хариуцагч Б.Ч, Д.Ч нар нь нэхэмжлэгчийн өмчлөлийн орон сууцыг хууль бусаар эзэмшиж байна гэж үзэн нэхэмжлэгчийн Сонгинохайрхан дүүргийн 274 дүгээр хороо, Аптаун вилла хотхон /18101/ 53Д байр, 233 тоот 31.43 м.кв талбайтай, хоёр өрөө, эрхийн улсын бүртгэлийн Ү-2201032246 дугаар гэрчилгээ бүхий орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгч тул орон сууцыг чөлөөлүүлэх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар зохигч өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх цуглуулах үүрэгтэй байдаг бөгөөд талууд нотлох баримтаа анхан шатны шүүх хуралдаан эхлэхийн өмнө гаргаж, шүүх хэргийг оролцогчийн гаргасан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас нь тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлж хэргийг шийдвэрлэдэг.

 

Гэвч хариуцагч Б.Ч, Д.Ч нар шүүхээс тэдэнд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан эрх үүргийг тайлбарлан өгч нэхэмжлэлийн хувийг гардуулан өгсөн боловч хуульд заасан хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл түүнийг нотлох баримтаа шүүхэр ирүүлэх үүргээ биелүүлээгүй, шүүхэд ирж тайлбараа өгөөгүй, нотлох баримт цуглуулах талаар ямар нэгэн хүсэлт гаргаагүй, шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул түүнийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3-т зааснаар нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрсөнд тооцож, мөн хуулийн 100.3-д зааснаар түүнийг эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

 1. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Ариг банк ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хороо, Аптаун вилла хотхон /18101/ 53Д байр, 233 тоот 31.43 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-2201032246 дугаарт бүртгэлтэй, хоёр өрөө орон сууцыг хариуцагч Б.Ч, Н.Чнарын хууль бус эзэмшлээс албадан чөлөөлсүгэй.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.12, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч нараас 70,200 төгрөг гаргуулан улсын төсвийн орлогод оруулсугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

             ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                    Ч.НЯМСҮРЭН