Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Бямбаагийн Мөнхтуяа |
Хэргийн индекс | 183/2019/03640/И |
Дугаар | 001/ХТ2022/00902 |
Огноо | 2022-10-04 |
Маргааны төрөл | Үндэслэлгүйгээр хөрөнгөжих, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2022 оны 10 сарын 04 өдөр
Дугаар 001/ХТ2022/00902
“ ****” сууц өмчлөгчдийн холбооны
нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Н.Баярмаа даргалж, танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Б.Мөнхтуяа, С.Соёмбо-Эрдэнэ, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн ан **** шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 183/ШШ2020/01296 дугаар шийдвэр,
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 1904 дүгээр магадлалтай,
“ ****” сууц өмчлөгчдийн холбооны нэхэмжлэлтэй,
“ **** ****” ХХК-д холбогдох,
Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 51,791,967.58 төгрөг гаргуулахтухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Төмөржавын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн,
Шүүгч Б.Мөнхтуяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Намсрай оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч “ ****” СӨХ нь хариуцагч “ **** ****” ХХК-д холбогдуулан оршин суугчдаас үндэслэлгүйгээр хураасан гэх 38,951,159 төгрөг, алданги 12,840,798 төгрөг, нийт 51,791,967.58 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргасан байна.
2. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн ан **** шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 183/ШШ2020/01296 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч **** СӨХ-ны хариуцагч **** **** ХХК-иас 51,791,967 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч “ **** ****” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 416,910 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 1904 дүгээр магадлалаар: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн ан **** шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 183/ШШ2020/01296 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтыг “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч “ ****” СӨХ-ноос улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 416,910 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 416,910 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.
4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Төмөржав хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Нийслэлийн Хан-Уул дүүргийн иргэний хэргийн ан **** шатны шүүхийн 2020.05.15-ны өдрийн 183/ШШ2020/01296 дугаартай шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.09.07-ны өдрийн 1904 дугаартай магадлалд “ ****” СӨХ-ны нэхэмжлэлтэй, “ **** ****” ХХК-д холбогдох үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 51,791,967.58 төгрөгийг гаргуулах тухай маргаантай хэргийн нэхэмжлэгчийн зүгээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1, 172.2.2-т заасан үндэслэлээр дараах гомдлыг гаргаж байна. Үүнд:
Шүүх шийдвэрээ хуульд нийцсэн хууль ёсны, үндэслэл бүхий нотлох баримт дээр тулгуурлан гаргах ёстой байтал оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд үл хүндэтгэлтэй ****дан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан үндэслэлээр явуулж гүйцэлдүүлэлгүй шийдвэрээ гаргасан гэж үзэж байна.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шинжээч томилох хүсэлт гаргасан ч ****гаагүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6-д зааснаар нотлох баримт гаргуулах хүсэлт гаргахад ****гаж байсан боловч шүүхээс шийдвэрийн биелэлтийг ****гаагүй нэхэмжлэгчийг төөрөгдүүлж, залхааж удаа дараа хойшлогдон байж шүүх хурлыг ямар ч нотлох баримтгүйгээр хийж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож тухайн сууц өмчлөгчдийн холбооны гишүүд болох айл өрхийн эрх ашгийг ноцтой хохироосон, үйл ажиллагаа хэвийн гишүүдийн эрх ашгийг хамгаалж, нэгдмэл сонирхолтой явж байсан холбооны эрхийг барилгын гүйцэтгэгч компани гэрээний үндсэн дээр конторын үйл ажиллагаа явуулдаг компанид шилжүүлж үйл ажиллагаа явуулж байсан нь тогтоогдсон тул зөв гэж дүгнэсэн нь ан **** шатны шүүхийн шийдвэр болон хэрэг хэлэлцэх явцад хариуцагч талын төлөөлөгч, өмгөөлөгч нар гаргаж тавиагүй, хэлж, ярьж мэтгэлцээгүй үйл баримтыг хэт нэг талыг барьж давж заалдах шатны шүүх дүгнэсэн гэж үзэж байна. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5-д заасан үндэслэлээр шийдвэр, магадлалыг хүчингүй болгож ан **** шатны шүүхэд хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг ****гахгүй орхиж, магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэв.
6. Нэхэмжлэгч “ ****” СӨХ нь хариуцагч “ **** ****” ХХК-д холбогдуулан оршин суугчдаас үндэслэлгүйгээр хураасан гэх 38,951,159 төгрөг, алданги 12,840,798 төгрөг, нийт 51,791,967.58 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гарган, үндэслэлийг ...тус СӨХ нь орон сууцны захиалагч “Сэйгэм ням” ХХК-ийн борлуулалтын албаар дамжуулан дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээний төлбөрийг оршин суугчдаас хурааж байсан. ...2017.07.01-ний өдрөөс “ **** ****” ХХК нь гэнэт гарч ирээд СӨХ-ны төлбөрийг үндэслэлгүйгээр хураан авсан, энэ хугацаанд ямарч засвар үйлчилгээ хийгээгүй, мөнгийг өөрсдөө авч ашигласан...” гэж тодорхойлжээ.
7. Хариуцагчаас нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, ...тус компани нь орон сууцны гүйцэтгэгч “ЖСК” ХХК-тай байгуулсан гэрээний үндсэн дээр СӨХ-ны үүргийг нэг жилийн хугацаанд гүйцэтгэсэн, ...” ****” СӨХ нь үйл ажиллагааг үргэлжлүүлэн явуулах хүсэлт гаргасан тул бид ямар ч өр төлбөргүйгээр ажлыг хүлээлгэж өгсөн гэж маргасан байна.
8. Ан **** шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх хэргийг хянаж, ан **** шатны шүүхийн шийдлийг хэвээр үлдээн, шийдвэрт улсын тэмдэгтийн хураамжийн талаар өөрчлөлт оруулжээ.
9. Хоёр шатны шүүх маргаанд Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэж, хэрэгт авагдсан нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
10. Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд СХД-ийн 6 дугаар хороо, 17 дугаар байр 70 айлын сууцыг “Сэйгэм ням” ХХК-ийн захиалгаар “ЖСК” ХХК нь барьж ашиглалтад оруулан, тус барилгыг улсын комисс 2015.02.15-ны өдөр хүлээн авсан байх ба тус байрны ашиглалт болон СӨХ-ны үүргийг “Сэйгэм ням” ХХК хариуцан ажиллаж байгаад 2017.06.20-ны өдөр “ **** ****” ХХК-д шилжүүлэн өгч, тус компани нь барилгын гүйцэтгэгч “ЖСК” ХХК-тай байгуулсан гэрээний үндсэн дээр 2017.07.01-ний өдрөөс 2018.03.31-ний өдрийг хүртэлх хугацаанд дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээний төлбөрийг хурааж, оршин суугчдыг ус, дулаанаар ****гаж, засвар үйлчилгээг явуулж байсан, улмаар нэхэмжлэгч “ ****” СӨХ-д үйл ажиллагааг хүлээлгэн өгсөн үйл баримтууд тогтоогджээ.
11. Ан **** болон давж заалдах шатны шүүх, хариуцагч “ **** ****” ХХК-ийг СӨХ-ны төлбөрийг үндэслэлгүйгээр хураан авсан буюу нийт 51,791,967.58 төгрөгийн хэмжээнд үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэх боломжгүй гэж дүгнэн, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасантай нийцсэн, шүүхүүдийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 40 дүгээр зүйлийн 40.2-т заасан нотлох баримтыг цуглуулах, бүрдүүлэх болон үнэлэх хуульд заасан журмыг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй байна.
12. Иймд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “...шүүх шийдвэрээ хуульд нийцсэн, үндэслэл бүхий нотлох баримт дээр тулгуурлан гаргах ёстой байтал оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг үл хүндэтгэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуулийн дагуу явуулаагүй шийдвэр гаргасан. ...шүүх хурлыг ямар ч нотлох баримтгүйгээр хийж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, тухайн сууц өмчлөгчдийн холбооны гишүүд болох айл өрхийн эрх ашгийг ноцтой хохироосон, ...ярьж мэтгэлцээгүй үйл баримтыг хэт нэг талыг барьж дүгнэсэн гэж үзэж байна. ...шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү” гэсэн хяналтын гомдлыг ****гах үндэслэлгүй гэж үзлээ.
13. Харин, ан **** шатны шүүх улсын тэмдэгтийн хураамжийг хуваарилан шийдвэрлэхдээ нэхэмжлэгч, хариуцагчийн нэрийг сольж бичсэн техникийн шинжтэй алдаа гаргасныг давж заалдах шатны шүүхээс зөвтгөсөн нь үндэстэй тул магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын гомдлыг ****гахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 1904 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг ****гахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2020.10.05-ны өдөр төлсөн 416,910 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.БАЯРМАА
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Г.АЛТАНЧИМЭГ
ШҮҮГЧИД Б.МӨНХТУЯА
С.СОЁМБО-ЭРДЭНЭ
Х.ЭРДЭНЭСУВД