Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 10 сарын 20 өдөр

Дугаар 001/ХТ2022/00963

 

**** ****, **** **** ****ны

нэхэмжлэлтэй иргэний **** тухай

  

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч С.Соёмбо-Эрдэнэ даргалж, шүүгч П.Золзаяа, Б.Мөнхтуяа, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний **** шүүх хуралдаанаар, 

Хан-Уул дүүргийн Иргэний **** анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 183/ШШ2020/01830 дугаар шийдвэр,  

Нийслэлийн Иргэний **** давж заалдах шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 1895 дугаар магадлалтай, 

**** ****, **** **** ****ны нэхэмжлэлтэй,

“ **** ****” ТББ-д холбогдох, 

Гэрээний үүрэгт 18,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн төлөөлөгч Ц.Амарбаясгалангийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн, 

Шүүгч Б.Мөнхтуяагийн илтгэснээр хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдаанд: хариуцагчийн төлөөлөгч Ц.Амарбаясгалан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ нь: 

1. Нэхэмжлэгч **** ****, **** **** **** нь хариуцагч “ **** ****” ТББ-д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээг цуцалж, ажлын хөлс 18,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргасан байна. 

2. Хан-Уул дүүргийн Иргэний **** анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 183/ШШ2020/01830 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 205 дугаар ****лийн 205.1, 225 дугаар ****лийн 225.1, 343 дугаар ****лийн 343.1, 355 дугаар ****лийн 355.1-д заасныг баримтлан хариуцагч “ **** ****” ТББ-аас гэрээний үүрэгт 18,000,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Монгол Улсын **** ****, **** **** ****анд олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар ****лийн 56.1, 57 дугаар ****лийн 57.1, 58 дугаар ****лийн 58.3, 60 дугаар ****лийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар ****лийн 7.1.1, 41 дүгээр ****лийн 41.1.3-т заасныг баримтлан нэхэмжлэгч Монгол Улсын **** ****, **** **** **** нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч “ **** ****” ТББ-аас улсын тэмдэгтийн хураамжид 247,950 төгрөг гаргуулан төрийн сангийн дансанд оруулахаар шийдвэрлэжээ.

3. Нийслэлийн Иргэний **** давж заалдах шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 1895 дугаар магадлалаар: Хан-Уул дүүргийн Иргэний **** анхан шатны шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 183/ШШ2020/01830 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар ****лийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 247,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна. 

4. Хариуцагчийн төлөөлөгч Ц.Амарбаясгалан хяналтын журмаар гаргасан гомдолдоо: ...Хан-Уул дүүргийн Иргэний **** анхан шатны шүүхийн 2020.07.01-ний өдрийн 183/ШШ2020/01830 тоот шийдвэрийг дараах үндэслэлээр эс зөвшөөрч давж заалдах журмаар гомдол гаргасан. Үүнд: “ **** ****” ТББ болон Монгол Улсын **** ****, **** **** ****ны хооронд байгуулагдсан 2016.05.02-ны өдрийн 36 дугаар “Ажил гүйцэтгэх гэрээ”, уг гэрээний хавсралтаар “Техникийн тодорхойлолт”-ыг баталсан. Техникийн тодорхойлолт буюу Зайны хяналтын тогтолцоог нэвтрүүлэхэд шаардлагатай программ нь “1. МУ-ын хууль, УИХ-ын тогтоол, Ерөнхийлөгчийн зарлиг, ЗГ-ын тогтоол, хуралдааны тэмдэглэл, Ерөнхий сайдын албан даалгавар, захирамж, ҮАБЗ-ийн зөвлөмж. 2. Монгол Улсын сайдын тушаал. 3. Монгол Улсын тогтвортой байдлын үзэл баримтлал. 4. Салбарт төрөөс баримтлах бодлого. 5. Засгийн газрын Үйл ажиллагааны хөтөлбөр. 6. УИХ, ЗГ-аас баталсан Үндэсний хөтөлбөр, 7. Улсын эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл. 8. Үр дүнгийн гэрээ. 9. Салбарын удирдлагаас өгсөн үүрэг даалгавар. 10. Байгууллагын сарын ажлын тайлан. 11. Гүйцэтгэл сайжруулах төлөвлөгөөний хэрэгжилт. 12. Дотоод аудит, эрсдэлийн бүртгэл, үнэлгээ” гэсэн 12 модультай, 66 ажлын даалгавартай байсан. Энэхүү ажлын даалгавруудыг хийх эрх ****н орчин нь 2002 онд батлагдсан Төрийн албаны тухай хууль, Засгийн газрын 2013 оны тогтоолоор баталсан “Захиргааны байгууллагын хяналт-шинжилгээ, үнэлгээний нийтлэг журам” байсан. “ **** ****” ТББ болон Монгол Улсын **** ****, **** **** ****ны хооронд байгуулагдсан 2016.09.26-ны өдрийн “Гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” гэрээ, ажлын даалгавруудыг хийх эрх ****н орчин нь 2017 онд батлагдсан Төрийн албаны тухай хууль, Засгийн газрын 2017 оны тогтоолоор баталсан “Бодлогын баримт бичгийн хэрэгжилт, захиргааны байгууллагын үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх нийтлэг журам” байсан. Засгийн газрын тогтоолоор баталсан 2 журмыг төрийн болон нутгийн захиргааны байгууллагууд бүгд мөрддөг бөгөөд тайлангийн загвар, үнэлгээний аргачлал нь хоорондоо эрс ялгаатай болно. Энэхүү эрх ****н үндэслэл, тайлангийн загвар, үнэлгээний аргачлал, түүнийг дагалдан гарсан хууль ****, **** **** сайдын тушаалаар баталсан хяналт-шинжилгээ, үнэлгээний журмууд ажлын даалгаврын үндсэн нөхцөл юм. Гэтэл шүүгч энэхүү нөхцөлүүдийг ажлын даалгаврын үндсэн нөхцөл болгож авалгүй шийдвэрлэсэн нь эхний алдаатай шийдвэр байсан. “ **** Засаглал” ТББ болон Монгол Улсын **** ****, **** **** ****ны хооронд байгуулагдсан 2016.05.02-ны өдрийн 36 дугаар “Ажил гүйцэтгэх гэрээ”-ний ажлын хөлсөнд 2016.05.05-ны өдөр 10,000,000 /арван сая төгрөг/, 2016.07.26-ны өдөр 8,000,000 /найман сая/ төгрөг төлснийг баримтаар нотлогдсон гэж үзжээ. Хариуцагч тал “...12 модуль бүхий ажлын 6 модулийн ажлыг хийж гүйцэтгэн, захиалагчид хүлээлгэн өгсөн, 6 модулийн ажлыг хийж гүйцэтгэсэн байгаа боловч захиалагч хүлээн аваагүй” гэсэн тайлбарыг шүүхэд гаргасан хэдий боловч хавтаст хэрэгт авагдсан нотлох баримт болон “Үндэсний дата төв” УТҮГ-ын шинжээчийн дүгнэлтээр нотлогдохгүй байна. “Үндэсний дата төв” УТҮГ-ын 2020.05.07-ны өдрийн 01/298 дугаар шинжээчийн дүгнэлтээр “программын гүйцэтгэлийг шалгаж үзэхэд нийт 12 модулиас 1. МУ-ын хууль, УИХ-ын тогтоол, Ерөнхийлөгчийн зарлиг, ЗГ-ын тогтоол, хуралдааны тэмдэглэл, Ерөнхий сайдын албан даалгавар, захирамж, ҮАБЗ-ийн зөвлөмж. 2. Монгол Улсын сайдын тушаал. 3. Салбарын удирдлагаас өгсөн үүрэг даалгавар, 4. Үр дүнгийн гэрээ. 5. Байгууллагын сарын ажлын тайлан. 6. Гүйцэтгэл сайжруулах төлөвлөгөөний хэрэгжилт гэсэн 6 модуль нь орсон, ажиллаж байна. Энэ нь нийт 12 модуль бүхий 66 ажлын даалгаврын 4.54 хувийн гүйцэтгэлтэй байна...” гэсэн байх тул ажил гүйцэтгэгч “ **** ****” ТББ нь талуудын хооронд байгуулагдсан ажил гүйцэтгэх гэрээний 1.1, 1.3, 2.5, 5-д заасан, Иргэний хуулийн 343 дугаар ****лийн 343.1, 350.1.1-д заасан үүргээ биелүүлээгүй, мөн уг гэрээний ****л болох ажлын үр дүнг бий болгоогүй байна гэж дүгнэв. 2011 онд батлагдсан Төсвийн тухай хууль, 2015 онд батлагдсан “Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль”, Засгийн газрын 2015 оны 24 дүгээр тогтоолоор баталсан “Төрийн сангийн үйл ажиллагааны журам”, Сангийн сайдын 2014 оны 95 дугаар тушаалаар баталсан “Засгийн газрын санхүүгийн удирдлагын мэдээллийн системд мөрдөх журам”-ын дагуу 2016.07.26-ны өдөр 8,000,000 /найман сая/ төгрөгийг бараа, ажил, үйлчилгээ хүлээн авсан акт, нэхэмжлэх зэрэг баримтад үндэслэн шилжүүлсэн билээ. Бид ажил хүлээлцэх актыг 2016.07.07-ны өдөр 2 хувь үйлдэж, “ **** Засаглал” ТББ-ын УЗ-ийн даргын гарын үсэг зурж, байгууллагын тамгыг дараад, нэхэмжлэхийн хамт **** ****н ****анд өгсөн. Тэд ****ны тамга, тэмдэг дарж, төлбөрийн үлдэгдлийг шилжүүлээд актын 1 хувийг бидэнд өгөхөөр тохирсон. Үүний дараа бид ХЗДХЯамнаас ажил хүлээлцсэн актын нэг хувийг авахаар асуусан боловч санхүүд өгсөн, дараа нь авч өгье гэж хэлээд тэр үед өгөөгүй. Дээрх эрх ****н орчин, холбогдох журмын дагуу гэрээний үүргээ 100% гүйцэтгэсэн үед байгууллагын удирдлага 1-р гарын үсэг зурж, гэрээний үлдэгдэл төлбөрийг төлдөг. Шүүгч энэхүү эрх ****н актуудад заасан ****л, заалтуудыг бүрэн хэрэглээгүй. Учир нь мөнгөө шилжүүлсэн гэж үзсэн ч, ажил хүлээлцэх акт үйлдээгүй гэж үзсэн нь зөрчилтэй шийдвэр болсон. Ажил хүлээлцэх акт үйлдэхгүй бол мөнгө шилжүүлэх боломжгүй гэдэг нь дээрх эрх ****н актуудаар батлагдана. Шинжээчийн дүгнэлтээр 2016.01.12-ны өдөр үүсгэгдсэн серверийн 10.2.101.187 **** хаяг дээр 12 модулиас 6 модуль /1. МУ-ын хууль, УИХ-ын тогтоол, Ерөнхийлөгчийн зарлиг, ЗГ-ын тогтоол, хуралдааны тэмдэглэл, Ерөнхий сайдын албан даалгавар, захирамж, ҮАБЗ-ийн зөвлөмж. 2. Монгол Улсын сайдын тушаал. 3. Салбарын удирдлагаас өгсөн үүрэг даалгавар, 4. Үр дүнгийн гэрээ. 5. Байгууллагын сарын ажлын тайлан. 6. Гүйцэтгэл сайжруулах төлөвлөгөөний хэрэгжилт/ нь системд орсон байна гэж үзсэн. /Файлын тоо - 27.191, Хавтасны тоо - 3.257, Өгөгдлийн тоо - 1852 мөр, Программд хамгийн сүүлд орсон өөрчлөлт орсон огноо - 2016.10.20/ ХЗДХЯ-ны ХШҮДАГ-ын ажилтнууд тус системийг ашиглахад шаардлагатай анхан шатны мэдээллүүдийг оруулж байсан бөгөөд 2016.10.20-нд хамгийн сүүлийн мэдээллийг оруулсан болно. Гэтэл “Захиргааны байгууллагын хяналт-шинжилгээ, үнэлгээний нийтлэг журам”-ын төслийг шинээр боловсруулах Ажлын хэсгийг ЗГХЭГ-ын даргын 2016.10.26-ны өдрийн 285 тоот тушаалаар байгуулсан. Иймээс ажил гүйцэтгэх гэрээний 7.1-д заасан давагдашгүй хүчин ****л бий болсон бөгөөд 2016.07.07-ны өдрийн ХЗЯ-нд суулгасан системүүдийг ашиглах боломжгүй биднээс үл хамаарах эрх ****н орчин бий болсон. Бид систем бүрийн хэрэглэгчийн эрхийг ажилтан бүрийн ажил үүргээс хамаарч нээдэг бөгөөд дараа нь тус хэрэглэгч ашиглахад бэлэн байх анхан шатны мэдээллийг оруулдаг. Шинжээч 2 системийн хэрэглэгчээр орж шалгасан байсан. Уг хэрэглэгч нь хууль тогтоомж, тогтоол шийдвэр бүртгэдэг, сайдын тушаал бүртгэдэг хэрэглэгч байсан. Иймээс тус хэрэглэгчид бусад 4 модуль дээр ажиллах эрх тавигдаагүй байсан, мөн мэдээлэл оруулж дууссаны дараа тайлан бичих эрх нь нээгддэг, тайлан бичсэний дараа үнэлэх эрх нь нээгддэг, үнэлгээ хийсний дараа тайлан, статистик үзэх эрх нь нээгддэг модулиуд юм. Гэвч ХЗДХЯ нь мэдээллээ дөнгөж оруулж эхэлж байхад давагдашгүй хүчин ****лийн улмаас ажил зогссон учраас шинжээч 4.54 хувийн гүйцэтгэлтэй гэж дүгнэсэн байх талтай. Харин бид тус 6 модулийг 100 хувь гүйцэтгэж хүлээлгэн өгч, холбогдох дүрэм, журмын дагуу үлдэгдэл мөнгөө авсан болно. Шүүгч ажил гүйцэтгэх гэрээний 7.1-д заасан давагдашгүй хүчин ****л бий болж системийг нэвтрүүлэх ажил зогссон байхад бидний гэрээгээ биелүүлээгүй гэж үзсэн нь дараагийн зөрчилтэй шийдвэр. “ **** Засаглал” ТББ болон Монгол Улсын **** ****, **** **** ****ны хооронд байгуулагдсан 2016.09.26-ны өдрийн “Гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” гэрээний дагуу бид дараах 6 модулийг хийсэн. Үүнд: 1. **** тогтоомж, тогтоол шийдвэрийн хэрэгжилт. 2. Сайдын тушаалын хэрэгжилт. 3. Засгийн газрын Үйл ажиллагааны хөтөлбөр. 4. Улсын эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл. 5. Байгууллагын сарын ажлын тайлан. 6. Дотоод аудит, эрсдэлийн удирдлага. Шинжээчийн дүгнэлтээр mojha.uneigee.gov.mn вэб хаяг бүхий Үндэсний дата төв УТҮГ-ын цахим хуудасны байршуулах үйлчилгээ /shared host/ дээр программ /дээрх 6 модуль - 100 хувь/ ажиллаж байгааг тогтоосон. /Файлын тоо - 11.127, Хавтасны тоо - 1.943/ Гэтэл шүүгч 2013 оны ЗГ-ын тогтоолоор баталсан журам, 2002 оны ТАТХ-ийн дагуу хийсэн 6 модуль, 2017 оны ЗГ-ын тогтоолоор баталсан журам, 2017 оны ТАТХ-ийн дагуу хийсэн 6 модулийн ажлыг давагдашгүй хүчин ****лийн улмаас болж зогссон үе буюу мэдээлэл бүртгэж байгаад зогссон үеийн /Акт бүртгэдэг 1 хэрэглэгчийн эрх/ гүйцэтгэлийн хувиар тооцсон нь шударга бус шийдвэр гэж үзэж байна. Мөн 2016 онд гэрээ байгуулсан, ажил хүлээн авсан тухайн үеийн ХЗЯ-ны ХШҮДАГ-ын дарга байсан Б.Цэцгээг гэрчээр дуудах хүсэлтийг шүүгч хаяг тодорхойгүй шалтгаанаар удаа дараа хүлээн аваагүй. Б.Цэцгээ нь УБЕГ-ын хяналт-шинжилгээ, үнэлгээ хариуцсан нэгжийн даргаар ажиллаж байгаа гэж удаа дараа хэлсэн болно. 2016.06.30-ны өдрийн “ **** Засаглал” ТББ-аас 2020/17, 2020/18 тоотоор Сангийн ****, **** ****, **** **** ****анд явуулсан мэдээлэл хүсэх тухай /8,000,000 төгрөгийн төлбөрийг ямар баримтад үндэслэж шилжүүлсэн тухай/ албан бичгийн хариуг **** баримтад авах тухай хүсэлтийг хүлээж аваагүй **** анхан шатны шүүхийн шийдвэрийг тус тус гаргасан.

Нийслэлийн Иргэний **** давж заалдах шатны шүүхийн 2020.09.07-ны өдрийн 1895 тоот магадлал гарсан бөгөөд дараах үндэслэлээр эс зөвшөөрч Улсын Дээд шүүхэд гомдол гаргаж байна. Давж заалдах шатны шүүхээс гэрээгээр тохирсон ажлыг захиалагчийн хөрөнгөөр хийж гүйцэтгэсэн бөгөөд нэхэмжлэгч нь хариуцагчид 2016.05.05-ны өдөр 10,000,000 төгрөг, 2016.07.26-ны өдөр 8,000,000 төгрөгийг тус тус төлсөн болох нь **** 22-24 дүгээр тал дахь баримт бичгийн баримтаар тогтоогдсон” гэж үзжээ. Мөн “Хариуцагч нь “12 модуль бүхий ажлын 6 модулийн ажлыг хийж гүйцэтгэн, захиалагчид хүлээлгэн өгсөн, 6 модулийн ажлыг хийж гүйцэтгэснийг захиалагч хүлээн аваагүй” гэж тайлбарладаг боловч ажлыг хүлээлгэн өгсөн акт болон холбогдох баримт хэрэгт авагдаагүй байх бөгөөд энэ байдлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар ****лийн 25.2.2, 38 дугаар ****лийн 38.1 дэх хэсэгт заасан журмын дагуу нотлоогүй байх тул энэ талаарх тайлбар болон давж заалдах гомдол үндэслэлгүй болно.” гэж үзжээ. Гэвч 2011 онд батлагдсан Төсвийн тухай хууль, 2015 онд батлагдсан “Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль”, Засгийн газрын 2015 оны 24 дүгээр тогтоолоор баталсан “Төрийн сангийн үйл ажиллагааны журам”, Сангийн сайдын 2014 оны 95 дугаар тушаалаар баталсан “Засгийн газрын санхүүгийн удирдлагын мэдээллийн системд мөрдөх журам”-ын дагуу 2016.07.26-ны өдөр 8,000,000 /найман сая/ төгрөгийг бараа, ажил, үйлчилгээ хүлээн авсан акт, нэхэмжлэх зэрэг баримтад үндэслэн шилжүүлсэн билээ. Анхан болон давж заалдах шатны шүүгч энэхүү эрх ****н актуудад заасан ****л, заалтуудыг бүрэн хэрэглээгүй. Учир нь мөнгөө шилжүүлсэн гэж үзсэн ч, ажил хүлээлцэх акт үйлдээгүй гэж үзсэн нь зөрчилтэй шийдвэр болсон. Ажил хүлээлцэх акт үйлдэхгүй бол мөнгө шилжүүлэх боломжгүй гэдэг нь дээрх эрх ****н актуудаар батлагдана. Дээрх эрх ****н актуудыг судалсны үндсэн дээр Нийслэлийн Иргэний **** давж заалдах шатны шүүхийн магадлал, Хан-Уул дүүргийн Иргэний **** анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү гэжээ. 

ХЯНАВАЛ: 

5. Нэхэмжлэгч **** ****, **** **** **** нь хариуцагч “ **** ****” ТББ-д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээг цуцалж, ажлын хөлс 18,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ. 

6. Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хангаж, хариуцагч “ **** ****” ТББ-аас 18,000,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Монгол Улсын **** ****, **** **** ****анд олгохоор шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх хэргийг хянаж, шийдвэрийг хэвээр үлдээсэн байна. 

7. Хариуцагчийн төлөөлөгч Ц.Амарбаясгалан шийдвэр, магадлалыг эс зөвшөөрч хяналтын журмаар гомдол гаргасан боловч зохигч 2022.10.20-ны өдөр 93 тоот эвлэрлийн гэрээ байгуулж, уг эвлэрлийн гэрээ болон “Зайны хяналтын мэдээллийн системийг боловсруулах, хэрэгжүүлэх гэрээний биелэлтийг дүгнэж, ажил хүлээлцэх акт”-ын хамт шүүхэд ирүүлжээ. 

8. Эвлэрлийн гэрээнд **** ****, **** **** **** болон “ **** ****” ТББ-ын 2016.05.02-ны өдөр байгуулсан 36 тоот ажил гүйцэтгэх гэрээний биелэлтийг 2022.07.06-ны өдөр Захиалагч тал /ХЗДХЯ/, Гүйцэтгэгч тал /“ **** ****” ТББ/-ууд дүгнэж, **** ****, **** **** салбарын зайны хяналтын мэдээллийн системийг хүлээн авч, ажил хүлээлцэх акт үйлдэв. Захиалагч тал /ХЗДХЯ/ нь төлбөрийн үлдэгдэл болох 2 сая төгрөгийг төлөхгүй байх буюу төлбөрийн үлдэгдэлгүй нөхцөлөөр, Гүйцэтгэгч тал /“ **** ****” ТББ/ нь тухайн системийн үйл ажиллагааг хэвийн явуулахад бүх талын дэмжлэг үзүүлэх 1 жилийн баталгаа гаргаж, системийн үйл ажиллагааг хэвийн явуулах талаар бүх ажлыг хариуцан ажиллахаар харилцан тохиролцов гэжээ. Уг эвлэрлийн гэрээнд зохигч буюу нэхэмжлэгч талаас **** ****, **** **** ****ыг төлөөлж Хяналт-шинжилгээ, үнэлгээ, **** аудитын газрын дарга З.Энхболд, Эрх ****н хэлтсийн дарга Б.Мөнхбаяр, хариуцагч талаас “ **** ****” ТББ-ыг төлөөлж, удирдах зөвлөлийн дарга Ц.Амарбаясгалан нар гарын үсэг зурсан байх бөгөөд эвлэрлийн гэрээг эрх бүхий этгээдүүд байгуулсан байна. 

9. Зохигч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч шатанд эвлэрэх эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар ****лийн 172.4-т хяналтын журмаар гомдол гаргасны дараа зохигч эвлэрсэн, нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэгчийн шаардлагыг зөвшөөрсөн бол анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгоно. Энэ тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийг буцаан олгохгүй гэж хуульчилсан. 

10. Талуудын хооронд байгуулсан дээрх эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчийн эвлэрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна. 

11. Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь ****тэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар ****лийн 172.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ: 

1. Хан-Уул дүүргийн Иргэний **** анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 183/ШШ2020/01830 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний **** давж заалдах шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 1895 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, **** ****, **** **** **** болон “ **** ****” ТББ-ын 2016.05.02-ны өдөр байгуулсан 36 тоот ажил гүйцэтгэх гэрээний биелэлтийг 2022.07.06-ны өдөр Захиалагч тал /ХЗДХЯ/, Гүйцэтгэгч тал /“ **** ****” ТББ/-ууд дүгнэж, **** ****, **** **** салбарын зайны хяналтын мэдээллийн системийг хүлээн авч, ажил хүлээлцэх акт үйлдэж, Захиалагч тал /ХЗДХЯ/ нь төлбөрийн үлдэгдэл болох 2 сая төгрөгийг төлөхгүй байх буюу төлбөрийн үлдэгдэлгүй нөхцөлөөр, Гүйцэтгэгч тал /“ **** ****” ТББ/ нь тухайн системийн үйл ажиллагааг хэвийн явуулахад бүх талын дэмжлэг үзүүлэх 1 жилийн баталгаа гаргаж, системийн үйл ажиллагааг хэвийн явуулах талаар бүх ажлыг хариуцан ажиллахаар харилцан тохиролцсон зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар ****лийн 57.4-т зааснаар хариуцагч “ **** ****” ТББ-аас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2020.10.13-ны өдөр төлсөн 247,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      С.СОЁМБО-ЭРДЭНЭ

ШҮҮГЧИД                                                       П.ЗОЛЗАЯА

                                                                        Б.МӨНХТУЯА

                                                                        Д.ЦОЛМОН

                                                                        Х.ЭРДЭНЭСУВД