Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 12 сарын 08 өдөр

Дугаар 2023/ШЦТ/363

 

                                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Пагма *******лж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн ******* Г.Болормаа 

Улсын яллагч М.Мэндбаяр

Хохирогчийн өмгөөлөгч Б.Мөнхбаяр

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ө.Батболд

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Шарайд овогт ******* ******* холбогдох эрүүгийн 2321000000332 дугаартай хэргийг 2023 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1991 оны 02 дугаар сарын 22-ны өдөр ******* хотод төрсөн, 32 настай, эрэгтэй, дээд боловсролтой, төмөр замын зам барилгын инженер мэргэжилтэй, ******* төмөр замын ******* тасагт ******* ******* ажилтай, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Дорнод аймгийн ******* сумын 1 дүгээр баг, ******* тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, Шарайд овогт ******* /РД: /.

Шүүгдэгч ******* нь 2023 оны 09 дүгээр сарын 15-наас 16-нд шилжих шөнө 01 цагийн орчимд Дорнод аймгийн ******* сумын 1 дүгээр баг, ******* тоотод буюу өөрийн гэртээ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ иргэн маргалдаж, улмаар нүүрэн тус газар нь гараараа цохиж эрүүл мэндэд нь “зүүн хөмсөгт няцарсан шарх, хоёр нүдний дээд, доод зовхи, хацар шанаанд зөөлөн эдийн няцрал, цус хуралт, хамрын нуруу, хоёр хацар, хоншоор, дээд, доод уруул, эрүү, хүзүүнд цус хуралт, зүүн нүдний алимны салстад цус харвалт, духанд зулгаралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...Миний хувьд иргэн той ямар нэгэн маргаан болон хувийн таарамжгүй харилцаа байхгүй. ...ийн гаргасан асуудлыг би нүдээрээ харсан учраас ийм асуудал гаргасан. Манай 5 настай бага хүүхэд хажууд байсан. Тухайн хүний хийсэн үйлдлээс болж гар хүрэх шалтгаан бий болсон. ...Миний бие гэр бүлээ хамгаалж, нөхөр хүний хувьд л арга хэмжээ авсан. Мэдээж хүн цохиж гэмтээсэн буруугаа хүлээн зөвшөөрч байна. Тухайн нөхцөл байдлын хувьд мэдээж надад сэтгэл санааны бас эвгүй байна л даа. Миний эхнэр өөрөө сэтгэл санааны хувьд 2 сар орчим ажлаа хийх боломжгүй байсан. Олон нийт юу гэж хэлэх бол гэж боддог. Энэ асуудал бол гэр бүлийн дотоод асуудал. Эхнэр бид хоёр 10 жилийн нэг ангийн нэг ширээнээс үерхэж нөхөрлөн 3 сайхан хүүхэдтэй болсон залуу гэр бүл. Зочин маань зочин шиг байж чадсангүй ийм нөхцөл байдал үүсгэсэн. Би ийг Бүсийн оношилгоо эмчилгээний төвд эмнэлэгт очсоных нь дараа 2 удаа эргэж очсон. Гэмтэл учруулсан гэдэг үүднээсээ уучлалыг би хүсэж, хоол цай барьж очсон. ...Сэтгэл санааны хохирол манай эхнэрийн хувьд болон миний хувьд ч гэсэн байгаа гэж үзэж байна. Гэхдээ энэ талаар бид нар ямар нэгэн байдлаар хохирогчид нэхэмжлэл бичгээр гаргаагүй. Сургалт зөвлөгөөнтэй холбоотой нэлээн бичиг баримт хавтаст хэрэгт авагдсан байсан. Би энэ асуудлыг үнэхээр мэдэхгүй. Ямар гэрээтэй байсан талаар авч хэлэлцэх боломжгүй гэж үзэж байна. энд тэнд сургалт хийж явдаг. Дандаа л сургалтаар явж байдаг хүн. Гэхдээ энэ гэрээний бичиг баримтын хувьд бүрэн төгс бус гэж үзэж байна. Яагаад гэвэл гарын үсгээ зурсан байдал, он сар өдрөөс эхлээд бичиг баримтын алдааг нь засчихсан гараар бичсэн байгаа тул нотлох баримтын хувьд хүчин төгөлдөр бус гэж бодож байна. Энэ талаар миний өмгөөлөгч ярих байх. Миний хувьд ёс зүйн асуудлаар гэр бүлээ өмөөрч тухайн хүний хариуцлагагүй үйлдлийн улмаас ийм үйлдэл гаргасан...” гэв. 

Хохирогч Э. мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2023 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр хичээл заах ажилтай ******* хотоос ирсэн. ...Хичээл дууссаны дараа “ ” байгууллагын Дорнод салбарын гишүүн нь намайг гэртээ урьсан бөгөөд хичээлийн дараа гэрт нь хамт очсон. ...Түүнээс хойш буюу 23 цаг 30 юмуу 40 минутын орчим ийн нөхөр нь гэртээ ирсэн. Ирэхдээ согтуу, жаахан ууртай ирсэн. ...Надад хоёр давхарт ор засаж өгсөн гэж хэлсэн ба би дээшээ ээр заалгаж унтах гэж байгаа өрөө рүүгээ орсон. надад “за та ийшээ ороорой, энэ өрөөнд ороорой” гэхээр нь би дагаад л орсон. Тэгсэн нөхөр нь араас орж ирээд “та хоёр яадаг гэнээ” гэхээр нь “чи буруу ойлгож байнаа” гэсэн чинь нөхөр нь намайг гараараа толгой хэсэгт 1 удаа цохисон. Дараа нь дахиад үргэлжлүүлээд цохиод байсан. Би нөхөрт нь хандаад “чи намайг нэг удаа цохилоо, хоёр удаа цохилоо” гээд 10 гаруй удаа тоолсон. Сүүлдээ би газарт уначихсан зодуулж байсан ба нөхөр нь миний толгой хэсэг рүү 30-40 удаа цохисон. Бас дээрээс нь өшиглөсөн. Толгой дээр дэвсээд байсан. Тэгээд нөхөр нь “та хоёр унтсан уу, яг одоо хэл, унтаа биз дээ, хүрээд ир” гээд эхнэрээ дуудаад “энийг чинь нүдэн дээр чинь ална” гээд хутга бариад байсан. Би хоёр давхраас нэг давхар руу яаж бууснаа санахгүй байна. ...Намайг яаж буудлын үүдэнд хүргэж өгсөн, юугаар ирснийг санахгүй байна. ...Тэр үед хутгаа алдаагүй байсан бол би аль хэдийн хутгалуулаад үхчихсэн байх байсан. ...санаж байгаагаар гартаа хутга барьчихсан “чи миний урд сөгд, хүмүүс миний урд сөгддөг, би сөгдүүлдэг юм” гээд байсан. Би тухайн үед хутгатай байсан хүнээс айсан болохоор сөгдсөн. Сөгдөөд суусан чинь миний толгойг духаар нь шалан дээр тавьж дагзан дээрээс хөлөөрөө 7-8 удаа хэрцгийгээр өшиглөж дэвссэн. ...Би ийн араас тэвэрч үнсэх үйлдэл огт хийгээгүй. ...Гэртээ нөхөр нь байтал би эхнэрийг нь оролдоно гэж юу байх вэ. Би орон нутгаар хичээл заах гэж ирээд айлд уригдаж очоод айлын эхнэр эргүүлээд яваад байдаг хүн биш. ...Би хичээл сургалт ордог, нүүрээрээ ажил хийдэг хүн. Би хичээл заахдаа нэг цагийн 1,800,000 төгрөгөөс 2,500,000 төгрөгийн үнэлгээтэй заадаг. Цаашид эмчилгээний зардал болон бусад байгууллага дээр хичээл сургалт орох ёстой байсан алдагдсан боломжоо нэхэмжилнэ. ...би ******* хотод “ Ар” ХХК-д манлайллын чиглэлээр 5 модуль 8 цагийн хичээл 2023 оны 09 дүгээр сарын 20, 2023 оны 10 дугаар сарын 04-ний өдөр заахаар 36,000,000 төгрөгийн гэрээ хийсэн байсан боловч сургалтаа орж чадаагүй учраас гэрээгээ цуцалсан. Мөн “ ” байгууллагын Дорнод салбарт 2023 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр 5,000,000 төгрөгөөр орох байсан хичээлээ зааж чадаагүй. Иймд заах ёстой хичээлээ зааж чадаагүй алдагдсан боломж 41,000,000 төгрөг, эмнэлэгт хэвтсэн зардал 2,390,341 төгрөг, эмчилгээний зардал 636,500 төгрөг, замын зардал 247,200 төгрөг, буудлын төлбөр 80,000 төгрөг ... нийт 44,354,041 төгрөгийг нэхэмжилж байна. ...Харин бусад байгууллагад заах ёстой хичээл сургалтаа орж чадаагүй алдсан боломжоо болон өмгөөллийн зардлаа давхар нэхэмжилж авах хүсэлтэй байна...” гэжээ. /хх-ийн 12-16/

Гэрч О. мөрдөн шалгах ажиллагаанд “...Би өөрийн гэр бүлийн гишүүн болох нөхөр *******ын эсрэг мэдүүлэг өгөхөөс татгалзаж Үндсэн хуульд заасан эрхээ эдэлж байна...” гэжээ. /хх-ийн 17-20/

Нийслэлийн Шүүх шинжилгээний газрын Шүүх анагаах ухааны шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 11977 тоот дүгнэлтэд:

1. биед зүүн хөмсөгт няцарсан шарх, хоёр нүдний дээд, доод зовхи, хацар, шанаанд зөөлөн эдийн няцрал, цус хуралт, хамрын нуруу, хоёр хацар, хоншоор, дээд, доод уруул, эрүү, хүзүүнд цус хуралт, зүүн нүдний алимны салстад цус харвалт, духанд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.

5. Учирсан гэмтэл нь шинэ гэмтэл байна гэжээ. /хх-ийн 24-25/

******* мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар мэдүүлэхдээ: “...Би 2023 оны 09 дүгээр сарын 15-ны орой 22 цагийн үед ажлаасаа тараад гэртээ ирсэн. Манай гэрт Э. гэх хүн ирчихсэн, эхнэр болон бага хүүтэй 3-лаа байсан. Манай эхнэр нь той хамт нэг шил виски задалж уугаад сууж байсан. Тухайн өдөр эхнэр над руу 18 цагийн орчим “чи хаана байгаа юм бэ, хотоос багш ирсэн, маргааш Дорнод аймагт сургалттай, гэртээ хонуулж болох уу” гэхээр нь “тэг тэг” гэж хэлсэн. гэдэг хүн нь өмнө манай гэрт нэг удаа ирж байсан, мөн энд тэнд хичээл сургалт ороод явдаг алдартай хүн юм байна лээ. Тэгээд зочин гэдэг утгаар нь зөвшөөрсөн. ...Би орой ажлаа тараад ирэхэд манай эхнэр тэй хамт нэг шил виски задалчихсан юм яриад сууж байсан. Ингээд би тэр хоёртой хамт ширээнд суугаад 3-лаа хамт юм ярьж суусан. Нэг цаг гаруй хугацаанд хамт юм ярьж суусан. ... гэдэг хүн тухайн өдөр Дорнод аймагт ирчихээд шууд манай гэрт ирээгүй Дорнод аймгийн “” гэдэг байгууллагад сургалт орж байгаад сургалтаа тараад пабад сууж байгаад манай гэрт ирсэн юм шиг байсан. Манай гэрт ирэхдээ согтуу л ирсэн юм шиг байсан. Эхнэр болон зочин бид гурав хамт гэрийн гал тогооны хэсэгт нэг цаг гаруй хугацаанд юм ярьж суусан. Ингээд 2023 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 00 цаг өнгөрч байхад вискигээ ууж дуусаад т манай эхнэр хоёр давхар руу ор засахаар дээшээ гарсан. Би нойл орж бие засчихаад хоёр давхар руу гарч байсан юм. Тэгсэн өрөөний хаалгаар манай эхнэр ийг араас нь хүчээр тэврээд хүзүү хэсэгт нь үнсэх гээд дайрч байгаа нь харагдсан. Энэ үед манай эхнэр миний нэрийг дуудаад орилсон. Тэгэхээр нь би хоёр давхарын өрөө рүү ороод ийг орны хажууд гараараа нүүр хэсэгт нь нэг удаа цохиод хөөж буулгасан. доошоо бууж байхдаа намайг хэл амаар доромжлоод, янз үзээд байсан. нь бас банталтын байдалтай байсан. Нэг давхарт буухад нь би том өрөөнд нүүр хэсэгт нь хэд хэдэн удаа цохисон. Тэгээд яв гэсэн чинь явахгүй байсан ба сүүлдээ өөрийнх нь буруу гэдгийг мэдээд надаас уучлалт гуйгаад байсан. Тэгэхээр нь би гараараа нүүр хэсэгт нь хоёр удаа алгадсан. ийг гэрээсээ хөөсөн. Тэгсэн чинь явахгүй, “шөнө би хаашаа явах юм бэ” гээд байхаар нь би өөрийнхөө машины арын суудалд суулгаад Ольхон буудлын гадаа буулгаж хаячихаад өөрөө гэр рүүгээ явсан. ... нь эхнэрийг минь гэр оронд нь араас нь хүчээр тэврээд үнсэх гээд дайраад байхаар нь уурлаад л зодсон. Мэдээж хүний эхнэрийг оролдож  байхад ямар ч эрэгтэй хүн уурлана. Тэгээд л зодсон. Тэрнээс гэдэг хүнтэй ямар нэгэн харилцаа холбоо байхгүй, огт таньдаггүй, өмнө нь яахав манай гэрт хальт ирээд явж байсан болохоор зүс мэднэ, өөр ямар нэгэн харилцаа холбоо, хувийн өс хонзон байхгүй. ...Ер нь бол санаатай гэр бүл үймүүлсэн гэж үзэж байгаа...” гэжээ. /хх-ийн 37-38/

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 6/

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 7-9/

*******ын гэрчээр өгсөн мэдүүлэг /хх-ийн 21-23/

Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоосон маягт /хх-ийн 28/

Хохирогч Э.оос хохирол төлбөртэй холбоотойгоор мөрдөн шалгах ажиллагаанд гаргаж өгсөн баримтууд /хх-ийн 48-73/

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 39/

*******ын хувийн байдалтай холбоотой улсын бүртгэлийн лавлагаанууд /хх-ийн 40-47/

Шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл /хх-ийн 26-27/

Хавтаст хэргийн материал танилцуулсан тэмдэглэл /хх-ийн 74-75/ болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бусад нотлох баримтууд болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалж хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр дотоод итгэлээр үнэлж шүүгдэгч *******т холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзлээ.

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй байхаас гадна шүүх хуралдаанаар шүүгдэгч *******т холбогдох хэргийн зүйлчлэлийг хүндрүүлэхээр нөхцөл байдал нотлох баримтаар тогтоогдохгүй байх тул хохирогчийн өмгөөлөгч Б.Мөнхбаярын гаргасан “Эрүүгийн хэрэг хянан шийвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******т холбогдох хэргийг хүнийг алахаар завдах, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах, автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргээр тус тус зүйлчлүүлэхээр хэрэг хэлэлцэх ажиллагааг 60 хүртэл хоногоор хойшлуулах тухай” хүсэлтийг хүлээн авах үндэслэлгүй байна.

Хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдсон үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл байх бөгөөд уг үйлдлийн улмаас хүний эрүүл мэндэд хохирол учирсан байх тул гэмт хэрэг гэж үзэв.

Шүүгдэгч Шарайд овогт ******* нь 2023 оны 09 дүгээр сарын 15-наас 16-нд шилжих шөнө 01 цагийн орчимд Дорнод аймгийн ******* сумын 1 дүгээр баг, ******* тоотод байх гэртээ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч маргалдаж, улмаар нүүрэн тус газар нь гараараа цохиж зодон түүний биед зүүн хөмсөгт няцарсан шарх, хоёр нүдний дээд, доод зовхи, хацар, шанаанд зөөлөн эдийн няцрал, цус хуралт, хамрын нуруу, хоёр хацар, хоншоор, дээд, доод уруул, эрүү, хүзүүнд цус хуралт, зүүн нүдний алимны салстад цус харвалт, духанд зулгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагаанд үйлдсэн хэргээ хүлээсэн “...би хоёр давхарын өрөө рүү ороод ийг орны хажууд гараараа нүүр хэсэгт нь нэг удаа цохиод хөөж буулгасан. доошоо бууж байхдаа намайг хэл амаар доромжлоод янз үзээд байсан. нь бас банталтын байдалтай байсан. Нэг давхарт буухад нь би том өрөөнд нүүр хэсэгт нь хэд хэдэн удаа цохисон. Тэгээд яв гэсэн чинь явахгүй байсан ба сүүлдээ өөрийнх нь буруу гэдгийг мэдээд надаас уучлалт гуйгаад байсан. Тэгэхээр нь би гараараа нүүр хэсэгт нь хоёр удаа алгадсан. ийг гэрээсээ хөөсөн. Тэгсэн чинь явахгүй, “шөнө би хаашаа явах юм бэ” гээд байхаар нь би өөрийнхөө машины арын суудалд суулгаад Ольхон буудлын гадаа буулгаж хаячихаад өөрөө гэр рүүгээ явсан...” гэх мэдүүлэг,

мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлэн хуулийн хариуцлага сануулж өгсөн хоёр удаагийн “...Надад хоёр давхарт ор засаж өгсөн гэж хэлсэн ба би дээшээ ээр заалгаж унтах гэж байгаа өрөө рүүгээ орсон. надад “за та ийшээ ороорой, энэ өрөөнд ороорой” гэхээр нь би дагаад л орсон. Тэгсэн нөхөр нь араас орж ирээд “та хоёр яадаг гэнээ” гэхээр нь “чи буруу ойлгож байнаа” гэсэн чинь нөхөр нь намайг гараараа толгой хэсэгт 1 удаа цохисон. Дараа нь дахиад үргэлжлүүлээд цохиод байсан. Би нөхөрт нь хандаад “чи намайг нэг удаа цохилоо, хоёр удаа цохилоо” гээд 10 гаруй удаа тоолсон. Сүүлдээ би газарт уначихсан зодуулж байсан ба нөхөр нь миний толгой хэсэг рүү 30-40 удаа цохисон. Бас дээрээс нь өшиглөсөн. Толгой дээр дэвсээд байсан. Тэгээд нөхөр нь “та хоёр унтсан уу, яг одоо хэл, унтаа биз дээ, хүрээд ир” гээд эхнэрээ дуудаад “энийг чинь нүдэн дээр чинь ална” гээд хутга бариад байсан. Би хоёр давхраас нэг давхар руу яаж бууснаа санахгүй байна. ...Намайг яаж буудлын үүдэнд хүргэж өгсөн, юугаар ирснийг санахгүй байна. ...Тэр үед нь хутгаа алдаагүй байсан бол би аль хэдийн хутгалуулаад үхчихсэн байх байсан. ...санаж байгаагаар гартаа хутга барьчихсан “чи миний урд сөгд, хүмүүс миний урд сөгддөг, би сөгдүүлдэг юм” гээд байсан. Би тухайн үед хутгатай байсан хүнээс айсан болохоор сөгдсөн. Сөгдөөд суусан чинь миний толгойг духаар нь шалан дээр тавьж дагзан дээрээс хөлөөрөө 7-8 удаа хэрцгийгээр өшиглөж дэвссэн...” гэх мэдүүлэг, Нийслэлийн Шүүх шинжилгээний газрын Шүүх анагаах ухааны шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 11977 тоот “... биед зүүн хөмсөгт няцарсан шарх, хоёр нүдний дээд, доод зовхи, хацар, шанаанд зөөлөн эдийн няцрал, цус хуралт, хамрын нуруу, хоёр хацар, хоншоор, дээд, доод уруул, эрүү, хүзүүнд цус хуралт, зүүн нүдний алимны салстад цус харвалт, духанд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. Учирсан гэмтэл нь шинэ гэмтэл байна” гэх дүгнэлт, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч ******* нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлан хүний эрүүл мэндэд хохирол учрахыг мэдсээр байж зориуд хохирол, хор уршигт хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэргийн шинжийг бүрэн хангажээ.

Шүүгдэгч *******ын үйлдлийн улмаас хохирогч эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь Нийслэлийн Шүүх шинжилгээний газрын Шүүх анагаах ухааны шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 11977 тоот “... биед зүүн хөмсөгт няцарсан шарх, хоёр нүдний дээд, доод зовхи, хацар, шанаанд зөөлөн эдийн няцрал, цус хуралт, хамрын нуруу, хоёр хацар, хоншоор, дээд, доод уруул, эрүү, хүзүүнд цус хуралт, зүүн нүдний алимны салстад цус харвалт, духанд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. Учирсан гэмтэл нь шинэ гэмтэл байна” гэх дүгнэлтээр тогтоогдож байх бөгөөд дээрх шинжээчийн дүгнэлт нь хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан, шинжилгээ хийх эрх бүхий этгээд уг шинжилгээг гаргасан учир Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нотлох баримтаар үнэлэв.

Гэмт хэрэг гарахад шүүгдэгч, хохирогч нарын архи ууж согтуурсан, хууль, эрх зүйн мэдлэг дутмаг байдал болон нийгэмд тогтсон хүмүүсийн хоорондын харилцаа, зан заншил, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон нөхцөл байдал нөлөөлсөн байх бөгөөд шүүгдэгч ******* өөрийнхөө үйлдлийг “...хохирогч эхнэртэй минь зохисгүй харьцсанаас өөрөөр хэлбэл эхнэрийг маань үнсэх гэж дайрснаас болсон...” гэж мэдүүлж байх боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч нь өөрийнхөө эсрэг болон хэргийн байдлыг үнэн зөв мэдүүлэх үүрэг хүлээхгүйгээс гадна тухайн үйл явдал болоход байсан гэрч О. нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд Монгол Улсын Үндсэн хуульд заасан эрхээ эдэлж нөхөр *******ын эсрэг мэдүүлэг өгөхөөс татгалзсан болохыг дурдах нь зүйтэй болно.    

Шүүгдэгч *******т холбогдох хэргийн талаар мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч *******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шу******* ёсны зарчимд тус тус нийцүүлэн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч ******* нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Шүүгдэгч ******* нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол төлбөрөө төлөөгүй, тодорхой эрхэлсэн ажилтай, тогтмол орлоготой хувийн байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******т 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж дүгнэлээ.

Шүүгдэгч *******ын үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч биед эрүүл мэндийг 28 хоногоос доош хугацаанд түр хугацаагаар сарниулсан хөнгөн хохирол учирсан байх бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохиролд нийт 44,354,041 төгрөгийг нэхэмжилж холбогдох нотлох баримтуудыг гаргаж өгчээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх гэмт хэргийн хохирол, хор уршгийг тодорхойлж, бодит хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийг мөнгөн дүнгээр тооцож, тогтооно” гэж мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсгийн 5.4-т гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн хэмжээг тогтоох, шүүгдэгч тус бүрээс ямар хэмжээгээр гаргуулах” асуудлыг хэлэлцэж шийдвэр гаргах эрх хэмжээг шүүхэд олгосон байх бөгөөд шүүх хохирол төлбөртэй холбоотой нотлох баримтуудыг шинжлэн судлаад дараах дүгнэлтийг хийв.

Үүнд: “ ХХК-ийн захирал Э. нь Дорнод аймагт сургалтаар ирэх хугацаандаа 2023 оны 09 дүгээр сарын 15-наас 16-нд шилжих шөнө шүүгдэгч *******т зодуулсны улмаас биедээ эрүүл мэндийг 28 хоногоос доош хугацаанд түр сарниулсан зүүн хөмсөгт няцарсан шарх, хоёр нүдний дээд, доод зовхи, хацар, шанаанд зөөлөн эдийн няцрал, цус хуралт, хамрын нуруу, хоёр хацар, хоншоор, дээд, доод уруул, эрүү, хүзүүнд цус хуралт, зүүн нүдний алимны салстад цус харвалт, духанд зулгаралт бүхий гэмтлийг авч улмаар 2023 оны 09 дүгээр сарын 18-ны өдрөөс 2023 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн хугацаанд “Рехамед” нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж эмчилгээ хийлгэсэн болох нь тус эмнэлгийн нэхэмжлэх, мөнгөн төлбөрийн баримтууд, эмчлүүлэгчийн эмийн тооцоо /хх-ийн 67-71/, зорчигчийн захиалгын мэдээлэл /хх-ийн 72-73/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул эмнэлэгт хэвтсэн болон эмчилгээ хийлгэсэн зардал 3,026,841 төгрөг, замын зардал 247,200 төгрөгийг тус тус шүүгдэгч *******аас гаргуулах үндэстэй байна. Мөн сургагч багш Э. нь 2023 оны 09 дүгээр сарын 15-наас 16-нд шилжих шөнө биедээ эрүүл мэндийг 28 хоногоос доош хугацаанд түр сарниулсан хөнгөн гэмтлийг авсны улмаас 2023 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр “”-ийн Дорнод аймаг дахь салбар байгууллагад хийгдэх байсан 5,000,000 төгрөгийн төлбөртэй сургалтыг, мөн 2023 оны 09 дүгээр сарын 10-ны өдрөөс 10 дугаар сарын 10-ны өдрийн хооронд 2 удаа хийгдэх байсан “GCR Mongolia” ХХК-ийн ажилтнуудад зориулсан 36,000,000 төгрөгийн төлбөртэй, “Манлайллын сургалт”-ыг тус тус явуулж чадаагүй болох нь хавтаст хэргийн 50-51, 53-66 дугаар талд авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч *******аас хохирогч сургалт явуулж олох байсан орлого 41,000,000 төгрөгийг гаргуулах нь зүйтэй байна.

Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар шүүгдэгч *******аас гэмт хэргийн улмаас учруулсан гэм хорын хохиролд нийт 44,274,041 төгрөгийг гаргуулж хохирогч Э.т олгохоор шийдвэрлэв.   

Түүнчлэн хохирогч Э. нь шүүгдэгч *******аас сэтгэцэд учруулсан гэм хорын хохирол нэхэмжлээгүй бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны шатанд сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоосон мөрдөгчийн маягт нь шүүгдэгчийн үйлдээгүй гэмт хэргээр сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоосон байх тул шинжээчийн дүгнэлттэй адилтган үзэх боломжгүй болохыг дурдах нь зүйтэй болно. 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч ******* нь цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхээр шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Шарайд овогт ******* ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* т 800 /найман зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар шүүгдэгч *******аас гэмт хэргийн улмаас учруулсан гэм хорын хохиролд 44,274,041 /дөчин дөрвөн сая хоёр зуун далан дөрвөн мянга дөчин нэг/ төгрөгийг гаргуулж хохирогч ******* хот, дүүрэг, 18 дугаар хороо, тоотод оршин суух, ХХК-ийн захирал Боржигон бишрэлт овогт /РД: /-т олгохоор тогтоосугай.

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч ******* нь цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                П.ПАГМА