Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 12 сарын 19 өдөр

Дугаар 2023/ШЦТ/375

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Пагма даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Болормаа 

Улсын яллагч М.Мэндбаяр

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Цэрэндолгор

Хохирогч *******

Шүүгдэгч *******

Гэрч *******, ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт ******* ******* холбогдох эрүүгийн 2321000000351 дугаартай хэргийг 2023 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1991 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр Дорнод аймгийн ******* суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, малчин, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Дорнод аймгийн ******* сумын 2 дугаар багийн нутаг “*******” гэх газарт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, Боржигон овогт ******* /РД: /.

Шүүгдэгч ******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 09 дүгээр сарын 26-ны орой 20 цагийн орчимд Дорнод аймгийн Хэрлэн сумын 11 дүгээр баг, хороолол 818 тоотод хохирогч *******ын нүүрэн тус газарт гараараа цохисны улмаас хохирогч ******* нь арагш унах үедээ ар дагзаараа цементэн хана мөргөн унаж эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...Би цохиогүй. Гэмт хэрэг үйлдээгүй. биед үүссэн гэмтлийг би учруулаагүй. ...Би мөрнийх нь орчмоос цааш түлхэхэд тэр арагшаа буйдан дээр суусан. Тэгэхэд арагшаа хана мөргөж ойчоогүй, ардаа байсан матрасс дээр л унасан. энэ гэмтлийг тэй муудалцахдаа авсан гэж бодож байна...” гэв.

Хохирогч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...Намайг ажил дээрээ байхад эгч “махгүй болчихлоо, гэрт хүрээд ир” гэж дуудсан. Эгчийн гэрт очиход эгч маань найзуудтайгаа уугаад сууж байсан. Ингээд бид нэг шил архи ууж дуусгасан. Эгч намайг нэг шил архи аваад ир гэж хэлсэн. Оройхон эгч усанд яваад ирье гээд нэг хүнийг дуудсан ба эгчийн дуудсан хүн нь гэх найз маань байсан. Би ыг ирэх үед нэлээн уучихсан байсан ба удалгүй бөөнөөрөө ахын охиныг гэрээс нь аваад ирье гээд ойрхон явахаар болцгоосон. Тухайн үед би нэгнийгээ хаяж явлаа гэж уурлаад муудалцаж жоохон зодоон болсон. ус авч өгчихөөд явсан ба эргэж ирснийг нь би санахгүй байна. Намайг хэн зодсон болохыг би санахгүй байна. Миний биед ах хохирол учруулсан гэж бодож байна. Яагаад гэвэл дүү надад “ ах таныг цохисон” гэж хэлсэн. ...Би Улаанбаатар хотод эмчилгээ хийлгэх зардал болон ажилгүй байсан хугацааны цалингаа нэхэмжилнэ...” гэв.

Гэрч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...Миний мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв, зөрүүтэй буруу зүйл байхгүй. Би нэг их уугаагүй тул тухайн үед согтуурлын зэрэг гайгүй байсан. Бусад хүмүүс ч гэсэн гайгүй байсан. Хэрэг гарах үед ийн гэрт түүний хүүхдүүд би байсан ба бас унтаж байсан. г унтаж байхад нь өшиглөсний улмаас тэр хоёр маргалдсан. Гэхдээ , тэй зодолдоогүй. Харин том өрөөнд гудсан дээр зууралдаад байсан. биед ямар нэгэн байдлаар халдаагүй. Зууралдаад байхад нь орж ирээд боль гээд болиулсан. , нарыг гаднаас орж ирэх үед нүүр цус болоогүй зүгээр байсан. ...........  цохисны улмаас хойшоо ойчих үедээ матрасс дээр унахдаа ухаангүй байдалтай болохоор нь ийн хүүхэд нь сугадаад орон дээр хэвтүүлэхийг би харсан. ......  биед ямар нэгэн байдлаар халдсанаас болж арагшаа унахдаа хана руу ойчоод бие нь сулраад унахад нь хүүхэд аваад явсан. Түүнээс биш яг яаж цохиж, хана мөргөж унасан талаар нь тодорхой мэдэхгүй байна. Тэдний таамбар буюу үүдний хэсэг нь блокон цементэн хана, шалтай нэлээн том. Надад ямар нэгэн байдлаар өөрийн нөхөр г өмөөрч мэдүүлэг өгсөн зүйл байхгүй. ........  цохисон үйл баримтыг нүдээрээ харсан зүйлээ ярьж байна...” гэв.

Гэрч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхээ: “...Миний мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг үнэн. тай муудалцах үед нэг удаа алгадсан. Үүний улмаас баруун нүднийх нь хавьцаа жоохон шалбарсан байсан. Бид нар бүгдээрээ ын машинтай манай охиныг авахаар явсан. Охиноо авч ирээд нэг шил архи авч бид нар бөөнөөрөө уусан. Би тухайн үед нэлээн согтчихсон байсан. унтаж байсан. Тухайн архийг , , бид дөрөв л уусан. Архиа ууж дуусаад би нөхөр охины хамт гадаа гарч бие зассан. Би ийн машиныг гуйгаад хүргүүлчихье гээд гадаа суугаад үлдэхэд нөхөр маань охиноо дагуулаад ийн гэрт орсон. Гэр рүү нь орох үед , тэй муудалцсан гэж охин хэлсэн. Би дахин гэр рүү нь ороогүй тул болсон асуудлын талаар мэдэхгүй байна. Намайг гадаа байхад гарч ирээд нөхөр, охин бид гурвыг хүргэж өгсөн. ийн гэрийн үүдний таамбарны хойд талын хананд нь том матрасс байсан. Намайг нөхөр охины хамт бие засахаар гарах үед , нар маргалдсан талаар мэдэхгүй байна. Би дараа нь , хоёрыг утсаар видео калл хийж байхад нь сонсоход чамайг цохиогүй шүү гэж байсан. Би нөхрөөсөө юу болсон талаар асуухад би цохиогүй гэж хэлсэн...” гэв.

Хохирогч ******* мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “... эгчийн найзууд болох , , , , нар байсан. ... гэгч нь хэл ам өдөөд байсан тул түүний машины хажуугаар нь өнгөрөх үедээ би түүний машины хажуу тал руу өшиглөсөн чинь нь машинаас бууж ирээд надтай тулж ирээд хэл амаар маргах үед би түүний нүүр рүү нэг цохисон чинь миний нүүр хэсэгт нэг удаа алгадаад зүүн хавирга орчимд нэг удаа өшиглөсөн юм. Тухайн үед эгч надаас ыг салгаж холдуулсан. ...тухайн үед гэх залууд цохиулсны улмаас надад ямар нэгэн гэмтэл учраагүй. нь 20 цагийн орчимд явсан. Түүнээс хойш ирээгүй. Үүний дараа би ууж байсан архинаас нь ганц хоёр хундага аваад ахтай маргалдаж байгаад нүүр хэсэгт цохих үед гийн найз гэгч нь миний толгойн ар хэсэгт каскаар цохих шиг болсон бөгөөд би түүнээс хойш ухаан алдаж юу ч санахгүй байна. Намайг маргааш өглөө сэрэхэд эгчийн охин надад “ ах таныг о ах // аймаар зодсон, каскаар цохиогүй, таныг түлхэж хана руу мөргүүлээд гараараа толгой руу чинь олон удаа цохих үед та ухаан алдсан” гэж хэлсэн. Миний хувьд гэх залууд зодуулсан явдлаас болж ухаангүй болсон...” гэжээ. /хх-ийн 13-19/

Насанд хүрээгүй гэрч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...хэсэг хугацааны дараа намайг сэрэхэд манай гэрт эгч, ээж , о ах //, ах, эгч нар байсан бөгөөд гэх ах машинаа унаад явчихсан байсан. Тухайн үед орой хэдэн цаг болж байсан талаар би  мэдэхгүй байна. Ямартай ч харанхуй болж байсан үе. Энэ үед манай аавын төрсөн дүү болох нь эгчийг өмөөрөөд ахыг цохиход о ах // ахыг өмөөрөөд ахын нүүрний баруун хэсэгт нь цохиход ах арагшаа ойчсон. ах арагшаа ойчих үедээ дагзаараа үүдний блокон довжоон дээр ойчсон юм. ахын хувьд үүдний блокон довжоон дээр ойчихдоо ухаан нь балартаж нүд нь сүүмийгээд өөрийн ухаангүй болсон юм. Мөн ахын хувьд газарт хэвтчихээд 2 гараа дээш өргөөд татаж байгаа юм шиг байдалтай байгаад байсан. Ингээд ах хэсэг хэвтээд босохгүй болохоор нь би ахыг босгож орон дээр хэвтүүлсэн бөгөөд удалгүй унтаад өгсөн. о ах, эгч, тэр хоёрын охин нар явсан. Харин манай гэрт ах, ах, эгч, ээж , манай төрсөн ах Мөнхсүх нар цуг хоносон. Ингээд маргааш өглөө болоход ах юу болсон талаар санахгүй байсан ба би ахад юу болсон талаар нь хэлсэн. Харин манай ээж нь о ахыг өмөөрөөд ахыг зодсон гэж ахад хэлээд байсан. ахын хувьд ахыг зодсон үйлдлийг би хараагүй. Мөн би ахад үнэнийг хэлэхэд манай ээж над руу хараад дуугүй байгаач гээд муухай хараад байсан...” гэжээ. /хх-ийн 26-29/

Гэрч ******* мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “... гэгч нь мотоциклоороо шүргэчихлээ гэж бодоод машинаасаа бууж руу очиж түүнтэй ам хэлээрээ маргалдсан бөгөөд удалгүй нь нүүр хэсэгт гарын алга хэсгээрээ алгадаж дараа нь хөлөөрөө цээж хэсэгт өшиглөж биед нь халдсан. Харин энэ үед зүгээр байдалтай байсан бөгөөд т нүүр хэсэгтээ алгадуулсан болон цээж хэсэгтээ өшиглүүлсэн үйлдлээс болж түүний биед ямар нэгэн гэмтэл ил харагдаагүй, газар ч ойчоогүй зогсож байсан. ... яваад удаагүй байхад газар дэвссэн орон дээр хэвтэж байхад нь түүн рүү очиж гуталтай хөлөөрөө гийн нүүрэн дунд өшиглөөд тухайн гудсан дээр хоёр бие биенээсээ зууралцаж байгаад больсон. аас яагаад түүнийг өшиглөсөн талаар асуухад чамайг хэл амаар доромжлоод байсан гэж хэлсэн бөгөөд миний хувьд г намайг хэл амаар доромжилж байхыг сонсоогүй юм. нь тэй маргалдаж дуусаад босож ийн том өрөөнөөс үүд рүү очих үед үүднээс нь эхнэр гийн хамт орж ирэх таарсан бөгөөд нь шууд л нүүр хэсэгт гараараа цохисон. нь ******* цохиулах үедээ хойшоо савж унасан бөгөөд газарт унахдаа толгойн ар хэсгээрээ буюу дагзаараа үүдний цементэн хана мөргөж ойчсон. Харин нь газар ойчихдоо хана мөргөж ухаангүй болсон. Тухайн үед гадаа харанхуй болсон байсан тул 20 цаг болж байсан шиг л санаж байна. Энэ үйл явдлаас хойш нэг мэдэхэд л нь ийн гэрийнх нь орон дээр байж байсан. Харин нь эхнэр , охин нарын хамт явсан. Бусад нь бүгдээрээ ийн гэрт нь хоносон...”  гэжээ. /хх-ийн 39-42/

Гэрч Э. мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би Дорнод аймгийн Хэрлэн сумын 11 дүгээр баг ний хороололд гэх найзынхаа гэрт 2023 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр түүнийг дуудаад байхаар нь очсон. ...ийн хашаанаас гарах үед гэгч нь миний машины хажуугаар шүргэх маягтай гарахаар нь би машинаасаа бууж түүн рүү уурлаж “хүнд гай боллоо ш дээ” гэж хэлээд нүүр рүү нь буюу хацар хэсэгт нь нэг удаа гараараа алгадсан юм. Энэ үед хамт байсан хүмүүсээс , хоёр нь намайг салгаж болиулсан. Ингээд маргалдахаа болиод миний машинд бүгдээрээ сууж охиныг Сүхжин зүүн талын байшингаас авч буцаад ийн гэрт ирж тэр хэдийг буулгаад хэсэг гэрийнх нь гадаа байж байгаад би явсан...” гэжээ. /хх-ийн 30-32/

Гэрч Б. мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...би 2023 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр 17 цагийн орчимд гадуур 2 найзтайгаа архи ууж байгаад нэлээн согтоод хамаатан болох Саранболдын гэрт нь очсон. Тухайн үед түүний гэрт эхнэр , хүүхдүүд нь байсан. Би гэрт нь архи ихээр уусан байсан учраас шууд унтаад өгсөн. 2023 оны 09 дүгээр сарын 27-ны өглөө Саранболдын гэрт нь сэрсэн бөгөөд манай хамаатан Саранболд нь гэртээ байгаагүй. Өглөө намайг сэрэхэд Саранболдын гэрт , , болон ийн хоёр хүүхэд байсан. Биднийг байхад аав ээж гаднаас орж ирээд сэрээгээд авч гарсан. Тухайн үед босгохдоо хүнд зодуулсан байна, хэнд зодуулсан юм бэ гэх зэргээр ярилцаад байсан...” гэжээ. /хх-ийн 43-45/

Гэрч Д. мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “... нь машин мөргөчихлөө гэж бодоод бууж ирээд тай зууралдаж аваад “чи миний машиныг зурчихлаа” гэхэд нь “би машиныг чинь зураагүй” гэж хэлээд хоорондоо ам хэлээрээ маргалдаж эхлэх үед нь дээгүүрх хувцсаа тайлж шидээд руу дайрч газарт унагааж өшиглөөд нүүр хэсэгт нь алгадаж байгаа харагдсан. Тухайн үед манай дүү биед ил харагдах гэмтэл шарх байгаагүй. Би тэр хоёрыг салгаад ын машинд суулгасан. ...Манай охин нь ахыг о ах // зодсон гээд байсан. Тухайн үед би гэртээ байгаагүй учраас болсон зүйлийг мэдэхгүй байсан учир охин ээс лавшруулан “чи худал хэлээгүй биз дээ, яг зодсон уу“ гэхэд охин “тиймээ, о ах ахыг зодсон” гэж хэлж байсан...” гэжээ. /хх-ийн 46-48/

Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 543 тоот дүгнэлтэд:

1. *******ын биед зүүн чамархай ясны хугарал, тархины зүүн чамархайн хатуу хальсан доорх цусан хураа, духны зүүн хэсэг, чамархайн тархины эдийн цусархаг няцрал, баруун чамархай, хацар, зүүн чамархайн ар хэсэг, чихний дэлбээний зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн 1-2 удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна. Хэрэг болсон гэх тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.3-т зааснаар зүүн чамархай ясны хугарал, тархины зүүн чамархайн хатуу хальсан доорх цусан хураа, дух, чамархайн тархины эдийн цусархаг няцрал нь амь насанд аюултай гэмтэл тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна, 2.4.1-д зааснаар баруун чамархай, хацар, зүүн чамархайн ар хэсэг, чихний дэлбээний зөөлөн эдийн няцрал нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид эрүүл мэндийн энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна гэжээ. /хх-ийн 59-61/

******* мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар мэдүүлэхдээ: “...тухайн үед хамарнаас цус гоожсон байдалтай байхаар нь би , нарыг хоорондоо маргалдаж дээ гэж бодоод тэр хоёрыг болиулах зорилгоор цээж хэсэгт нь гараа атгаж байгаад гарын ар хэсгээр цохисон. Намайг цохих үед нь хойноо газарт байгаа матрасс дээр суусан. Удалгүй нь манай эхнэр гийн хамт орж ирээд юу болоод байгаа юм бэ гэж асууж байсан...” гэжээ. /хх-ийн 71-73/

Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол /хх-ийн 1-5/

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 7/

Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 9-12/

Гэрч *******гийн мэдүүлэг /хх-ийн 36-38/

Гэрч мэдүүлэг /хх-ийн 49-51/

Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоосон маягт /хх-ийн 63-64/

иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар /хх-ийн 80/

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 74/

Яллах дүгнэлт /хх-ийн 87-91/ зэрэг тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бусад нотлох баримтууд болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалж хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр дотоод итгэлээр үнэлж шүүгдэгч *******д холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзлээ.

Хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдсон үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл байх бөгөөд уг үйлдлийн улмаас хүний эрүүл мэндэд хохирол учирсан байх тул гэмт хэрэг гэж үзэв.

Шүүгдэгч Боржигон овогт ............  нь 2023 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр 20 цагийн орчимд Дорнод аймгийн Хэрлэн сумын 11 дүгээр баг, ний 818 тоотод согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч *******ын нүүрэн тус газарт цохисны улмаас түүний биед зүүн чамархай ясны хугарал, тархины зүүн чамархайн хатуу хальсан доорх цусан хураа, духны зүүн хэсэг, чамархайн тархины эдийн цусархаг няцрал, баруун чамархай, хацар, зүүн чамархайн ар хэсэг, чихний дэлбэнгийн зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн хохирогч *******ын ...Намайг хэн зодсон болохыг би санахгүй байна. Миний биед ах хохирол учруулсан гэж бодож байна. Яагаад гэвэл дүү надад “....... ах таныг цохисон” гэж хэлсэн...” гэх мэдүүлэг, түүний мэдүүлгийг нотолсон шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн гэрч *******ийн “........  цохисны улмаас хойшоо матрасс дээр унахдаа ухаангүй байдалтай болохоор нь ийн хүүхэд нь сугадаад орон дээр хэвтүүлэхийг би харсан. ......  биед ямар нэгэн байдлаар халдсанаас болж арагшаа унахдаа хана руу ойчоод бие нь сулраад унахад нь хүүхэд аваад явсан. Түүнээс биш яг яаж цохиж, хана мөргөж унасан талаар нь тодорхой сайн мэдэхгүй байна. ........  цохисон үйл баримтыг нүдээрээ харсан зүйлээ ярьж байна...” гэх мэдүүлэг,

мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн насанд хүрээгүй гэрч ийн “... нь эгчийг өмөөрөөд ахыг цохиход о ах // ахыг өмөөрөөд ахын нүүрний баруун хэсэгт нь цохиход ах арагшаа ойчсон. ах арагшаа ойчих үедээ дагзаараа үүдний блокон довжоон дээр ойчсон юм. ахын хувьд үүдний блокон довжоон дээр ойчихдоо ухаан нь балартаж нүд нь сүүмийгээд өөрийн ухаангүй болсон юм. Мөн ахын хувьд газарт хэвтчихээд 2 гараа дээш өргөөд татаж байгаа юм шиг байдалтай байгаад байсан. Ингээд ах хэсэг хэвтээд босохгүй болохоор нь би ахыг босгож орон дээр хэвтүүлсэн бөгөөд удалгүй унтаад өгсөн...” гэх мэдүүлэг,

насанд хүрээгүй гэрч ийн “энэ зурган дээрх хүн ахын нүүр хэсэгт цохиж гэмтэл учруулсан, түүнийг о ах гэдэг” гэж яллагдагч ........... таньж олсон ажиллагааны тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт,

Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 543 тоот “...*******ын биед зүүн чамархай ясны хугарал, тархины зүүн чамархайн хатуу хальсан доорх цусан хураа, духны зүүн хэсэг, чамархайн тархины эдийн цусархаг няцрал, баруун чамархай, хацар, зүүн чамархайн ар хэсэг, чихний дэлбээний зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн 1-2 удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна. Хэрэг болсон гэх тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.3-т зааснаар зүүн чамархай ясны хугарал, тархины зүүн чамархайн хатуу хальсан доорх цусан хураа, дух, чамархайн тархины эдийн цусархаг няцрал нь амь насанд аюултай гэмтэл тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна, 2.4.1-д зааснаар баруун чамархай, хацар, зүүн чамархайн ар хэсэг, чихний дэлбээний зөөлөн эдийн няцрал нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Гэмт хэрэг гарахад шүүгдэгч, хохирогч, гэрч нарын архи ууж согтуурсан, нийгэмд тогтсон хүмүүсийн хоорондын харилцаа, зан заншил, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон, бие биенээ үл хүндэтгэсэн нөхцөл байдал нөлөөлсөн байх бөгөөд шүүгдэгч ******* нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлан хүний эрүүл мэндэд хохирол учрахыг мэдсээр байж зориуд хохирол, хор уршигт хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэргийн шинжийг бүрэн хангажээ.

Шүүх хэргийн нөхцөл байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтоох бөгөөд хохирогч ******* нь тухайн цаг хугацаанд хамт байсан гэрч Э.тай маргалдан муудалцаж улмаар түүнд цохиулсан байх боловч уг цохиулсан үйлдлийн улмаас биедээ гэмтэл аваагүй, түүнээс хойш шүүгдэгч *******д цохиулаад ухаангүй болох хүртэл хугацаанд биеийн байдал хэвийн байсан болох нь хохирогч *******ын “... гэгч нь хэл ам өдөөд байсан тул би түүний машины хажуугаар нь өнгөрөх үедээ машин руу нь өшиглөсөн чинь нь машинаас бууж ирээд надтай тулж ирээд хэл амаар маргах үед би түүний нүүр рүү нэг цохисон чинь миний нүүр хэсэгт нэг удаа алгадаад зүүн хавирга орчимд нэг удаа өшиглөсөн юм. Тухайн үед эгч надаас ыг салгаж холдуулсан. ...тухайн үед гэх залууд цохиулсны улмаас надад ямар нэгэн гэмтэл учраагүй. нь 20 цагийн орчимд явсан. Түүнээс хойш ирээгүй...” гэх, гэрч *******ийн “... нь нүүр хэсэгт гарын алга хэсгээрээ алгадаж дараа нь хөлөөрөө цээж хэсэгт өшиглөж биед нь халдсан. Харин энэ үед зүгээр байдалтай байсан бөгөөд т нүүр хэсэгтээ алгадуулсан болон цээж хэсэгтээ өшиглүүлсэн үйлдлээс болж түүний биед ямар нэгэн гэмтэл ил харагдаагүй, газар ч ойчоогүй зогсож байсан...” гэх, гэрч Д.ийн “... нь “би машиныг чинь зураагүй” гэж хэлээд хоорондоо ам хэлээрээ маргалдаж эхлэх үед нь дээгүүрх хувцсаа тайлж шидээд руу дайрч газарт унагааж өшиглөөд нүүр хэсэгт нь алгадаж байгаа харагдсан. Тухайн үед манай дүү биед ил харагдах гэмтэл шарх байгаагүй. Би тэр хоёрыг салгаад ын машинд суулгасан...” гэх мэдүүлэг, гэрч Э., ******* нарын мэдүүлэг зэрэг хавтаст хэрэгт авагдсан харилцан хамаарал бүхий нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.   

Түүнчлэн шүүгдэгч ******* шүүх хуралдаанд “...Би мөрнийх нь орчмоос түлхэхэд тэр арагшаа буйдан дээр суусан. Арагшаа унахдаа хана мөргөөгүй, ардаа байсан матрасс дээр л унасан учраас гэмтэл аваагүй. нь тэй муудалцахдаа гэмтэл авсан гэж бодож байна...” гэж мэдүүлж байх боловч тухайн цаг хугацаанд Б. нь архи согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсний улмаас унтаж байхад нь хохирогч ******* цохиж муудалцсан боловч Б. нь түүний эсрэг тодорхой үйлдэл хийлгүй буцаж унтсан болох нь тухайн цаг хугацаанд Дорнод аймгийн Хэрлэн сумын 11 дүгээр баг, ний 818 тоотод хамт байсан хохирогч *******, гэрч *******, Б. нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байхаас гадна шүүгдэгч ******* хохирогч *******ын нүүрэн тус газарт цохисон үйлдлийн улмаас ******* нь арагшаа унахдаа биедээ зүүн чамархай ясны хугарал, тархины зүүн чамархайн хатуу хальсан доорх цусан хураа, духны зүүн хэсэг, чамархайн тархины эдийн цусархаг няцрал, баруун чамархай, хацар, зүүн чамархайн ар хэсэг, чихний дэлбээний зөөлөн эдийн няцрал бүхий хүнд гэмтлийг авсан болох нь Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 543 тоот “...*******ын биед үүссэн гэмтлүүд нь мохоо зүйлийн 1-2 удаагийн үйлчлэлээр тухайн цаг хугацаанд үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.3-т зааснаар зүүн чамархай ясны хугарал, тархины зүүн чамархайн хатуу хальсан доорх цусан хураа, дух, чамархайн тархины эдийн цусархаг няцрал нь амь насанд аюултай гэмтэл тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна, 2.4.1-д зааснаар баруун чамархай, хацар, зүүн чамархайн ар хэсэг, чихний дэлбээний зөөлөн эдийн няцрал нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан, шинжилгээ хийх эрх бүхий этгээдийн гаргасан дүгнэлт болон шүүх хуралдаанд шинжлэн судалсан харилцан хамаарал бүхий нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Цэрэндолгорын “...Шүүгдэгч ******* гэмт хэргийг үйлдсэн болох нь тогтоогдохгүй, эргэлзээ төрүүлж байх тул түүнд ашигтайгаар шийдвэрлэж гэмт буруугүйд тооцож өгнө үү...” гэх хүсэлтийг хүлээн авах боломжгүй байна.

Иймд шүүгдэгч ..........д холбогдох хэргийн талаар мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч ...........г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж үзлээ.

Шүүгдэгч ............нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Шүүгдэгч ............н анх удаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлын хэр хэмжээ, бусдад төлөх төлбөргүй байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******д  2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж шийдвэрлэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж дүгнэлээ.

Тус гэмт хэргийн улмаас хохирогч *******ын эрүүл мэндэд хүнд хохирол учирч мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн шатанд хохирогч ******* нь “...цаашид хийлгэх эмчилгээний зардал, ажилгүй байсан хугацааны цалингаа нэхэмжилнэ...” гэж мэдүүлж байх боловч тэрээр хохирол төлбөртэй холбоотой нотлох баримтыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд гаргаж өгөөгүйгээс гадна түүний эрүүл мэндэд учирсан хүнд хохиролд эмчилгээ хийлгэх шаардлагатай болох нь тогтоогдож байх тул хохирогч *******ын гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг холбогдох нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар гэм буруутай этгээд *******эс нэхэмжлэх эрхтэй эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй гэж үзэв.

Тус эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг шинжээчийн дүгнэлтээр тогтоогоогүй байхаас гадна Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хэрэг нь сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг хүснэгтээр тогтоох эрүүгийн хэрэгт хамаарахгүй атал мөрдөгч нь хүснэгтээр зэрэглэл тогтоогоогүй мөртлөө хүлээн зөвшөөрсөн маягт /хх-ийн 63-64/-ыг үйлдэж баталгаажуулсан нь сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх, хохирлыг гаргуулах үндэслэл болохгүй юм.   

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч ******* нь цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Цагдан хорих байранд хүргүүлэхээр шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Боржигон овогт ******* ...........г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* ******* 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан 2 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хохирогч ******* нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг холбогдох нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар гэм буруутай этгээд *******эс нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч ******* нь цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Цагдан хорих байранд хүргүүлсүгэй.

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                П.ПАГМА