Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 11 сарын 04 өдөр

Дугаар 184/ШШ2020/03354

 

2020 11 04 184/ШШ2020/03354

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

******* дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Энхтөр даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: дүүрэг,  хороо,  байр, тоот хаягт оршин суух,  овогт ******* ******* /РД:ТА8302*******03/

  Хариуцагч: дүүрэг, хороо,  ам, өөрийн байранд байрлах УТҮГ /РД:/

Ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Д.*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Мөнхтуяа, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Батсэлэнгэ, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Батхүү, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Мягмаржав нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: миний бие 2014 оноос хойш т захирлын туслах, бичиг хэрэг, архивын ажилтнаар ажиллаж байгаад 2018 онд байгууллагын бүтэц, орон тоо өөрчлөгдөж миний бие архивын ажилтан, экологичийн албан тушаалд 2018 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс хойш ажиллаж байсан юм. Гэвч тус ын захирлын 2020 оны 05 дугаар сарын *******-ны өдрийн дугаар тушаалаар миний албан тушаалын орон тоо хасагдсан гэх үндэслэлээр ажлаас халсан тул түүнийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Учир нь миний ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр бөгөөд гагцхүү ажлын байрны нэр захирлын туслах, бичиг хэрэг, архив хариуцсан ажилтан гэж өөрчлөгдсөнөөс гүйцэтгэх үүрэг хэвээр хадгалагдсаар байхад намайг үндэслэлгүйгээр ажлаас халсан. Иймээс намайг захирлын туслах, бичиг хэрэг, архив хариуцсан ажилтны албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгаж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагын цалин гаргуулах гэсэн нэхэмжлэлийн шаардлагаа тодруулан 2020 оны 05 дугаар сарын 29-ний өдрөөс 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийг хүртэл нийт 5 349 344 төгрөгийг ажилласан хугацааны цалинд нэхэмжлэн, бусад нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Эрх хэмжээгүй этгээд буюу ын захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч ажлаас чөлөөлөх тушаал гаргасан нь буруу, тушаал гаргахдаа үндэслэх хэсэг тодорхойгүй буюу орон тоо хасагдсан эсхүл ажилтны тоог цөөрүүлсэн эсэхээ тодорхой тусгаагүй, ISO2019 стандартад үндэслээгүй шийдвэр гаргасан. Д.*******ын ажлын байрны тодорхойлолтод захирлын туслах, бичиг хэргийн ажилтныг хавсран гүйцэтгэх чиг үүрэгтэйг заасан байсан. Нэхэмжлэгчийн ажлын байрны чиг үүрэг хэвээр хадгалагдан тухайн орон тоонд ажиллаж байхад өөр ажилтныг адил орон тоонд яаж ажилд авсан нь тодорхойгүй байна гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбар, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Д.******* нь ын ерөнхий захирлын 2014 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн Б/93 дугаар тушаалаар жирэмсний болон амаржсаны амралт авсан Б.Баттунгалагийн оронд тус ын захирлын нарийн бичиг, бичиг хэргийн ажилтнаар түр,

найрамдал ын ерөнхий захирлын 2015 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн Б/52 дугаар тушаалаар архив, бичиг хэргийн ажилтны үүрэгт ажлаас чөлөөлөгдөж, мөн өдрөөс байгаль орчны экологичоор түр,

найрамдал ын ерөнхий захирлын 2015 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн Б/70 дугаар тушаалаар байгууллагын нууц хариуцах ажилтнаар архивын ажилтан, экологчийн үүрэгт ажилд,

найрамдал ын ерөнхий захирлын Б/18 дугаар тушаалаар 2016 оны 03 дугаар сарын 14-ний өдрөөс архивын ажилтан, экологичийн үүрэгт ажлаас нь чөлөөлөгдөж, мөн өдрөөс Захирлын туслах, бичиг хэргийн эрхлэгчийн үүрэгт ажилд,

найрамдал ын ерөнхий захирлын 2018 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн Б/77 дугаар тушаалаар 2018 оны 08 дугаар сарын 06-ны өдөр хүртэл архивын ажилтан-экологичийн үүрэгт ажилд түр,

найрамдал ын ерөнхий захирлын 2018 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн Б/324 дүгээр тушаалаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2018 оны А/189 дүгээр тушаалыг үндэслэн 2018 оны 08 дугаар сарын 06-ны өдрөөс архивын ажилтан-экологичоор тус тус томилогдон ажилласан байна.

Тус ын ерөнхий захирлын 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн Б/08 дугаар тушаалаар Н.Эрдэнэцэцэгийг Захирлын туслах-бичиг хэргийн ажилтнаар 3 сарын хугацаатай түр томилж, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2020 оны А/92 дугаар тушаалын дагуу тус ын ерөнхий захирлын 2020 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн Б/345 дугаар тушаалаар Н.Эрдэнэцэцэг нь Захирлын туслах-бичиг хэрэг, архив хариуцсан ажилтнаар томилон ажиллаж байгаа бөгөөд ажлаа хийж байсан ажилтныг сонгон шалгаруулалтад оруулах шаардлагагүй. Хэнийг ажиллуулах нь тухайн байгууллагын дотоод журмаар зохицуулагдсан байдаг.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2020 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн А/92 дугаар тушаалаар 2019 оны А/291 дүгээр тушаалыг хүчингүй болсонд тооцож найрамдал ын зохион байгуулалтын бүтэц, дүрмийг шинэчлэн баталж, тушаалын 3 дугаар хавсралтаар тус ын албан тушаал, орон тооны жагсаалт батлагдсан байна.

Уг тушаалаар архивын ажилтан-экологич ажилтны орон тоо хасагдаж ирсэн тул Д.*******д Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д зааснаар орон тоо хасагдсан талаар тайлбарлаж, Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлд зааснаар сонсох ажиллагаа явуулж 2020 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр мэдэгдлийг гардуулж өгсөн болно. Мөн Д.*******д Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д зааснаар ажлаас чөлөөлөгдсөнтэй уялдуулан Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.2-д зааснаар албан тушаал нь хасагдсан тул өөр ажил, албан тушаалд ажиллуулах саналыг 2020 оны 05 дугаар сарын 12-ны өдөр бичгээр мэдэгдсэн боловч хариу тайлбар гаргаагүй болно. Д.*******ыг Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдын 2020 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн А/92 дугаар тушаалыг үндэслэн, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5-д зааснаар хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай нэг сарын өмнө мэдэгдэж, найрамдал ын ерөнхий захирлын 2020 оны 05 дугаар сарын *******-ны өдрийн дугаар тушаалаар ажлаас чөлөөлсөн нь хууль зөрчсөн ямар нэгэн үйлдэл байхгүй болно. Ажилд эгүүлэн авах тухай нэхэмжлэлийн шаардлагын тухайд ажлын байр нэхэмжлэгчид санал болгосон боловч өөрөө энэ ажилд ороогүй. Нэхэмжилж буй цалин 5 349 344 төгрөгийг өгөх боломжгүй, Засгийн газраас тогтоосон цалингийн сангаас хальж цалин олгох үндэсгүй байна. Ажлаас чөлөөлөх тушаал гаргахдаа тодорхойгүй гаргасан гэж байна, тушаалын үндэслэл дээр хуулийн бүх заалтыг бичдэггүй. Иймд Д.*******ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Д.******* нь ын захирлын туслах, бичиг хэрэг, архив хариуцсан ажилтны ажил, албан тушаалд эгүүлэн тогтоох, ажилгүй байсан хугацааны цалин олговор 5 349 344 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгахаар шаардсаныг хариуцагч  хүлээн зөвшөөрөхгүй маргана.

Хэрэгт цугларсан нотлох баримт, зохигчдын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.

/ажил олгогч/, Д.******* /ажилтан/ нар 2019 оны 08 сарын 01-ний өдөр 1 жилийн хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулжээ. /хх-7-8/ Хөдөлмөрийн гэрээ гэж нэг талаас ажилтан нь ажил олгогчоос хуульд нийцүүлэн тогтоосон хөдөлмөрийн дотоод журмын дагуу тодорхой ажил гүйцэтгэх, нөгөө талаас ажил олгогч нь ажилтанд хөдөлмөрийн үр дүнд тохирсон цалин хөлс олгох, хууль тогтоомж болон хамтын гэрээ, хэлэлцээрт заасан хөдөлмөрийн нөхцөлөөр хангах тухай харилцан үүрэг хүлээсэн тохиролцоог тодорхойлдог.

Байнгын ажлын байр гэдэгт ажил олгогчийн заасан ажлын байранд, тогтоосон горимын дагуу түүнээс олгосон хөдөлмөрийн багаж хэрэгслээр, ажил олгогч, эсхүл түүний төлөөлөгчийн удирдлага дор баталсан норм, үнэлгээ, сүлжээгээр цалин хөлс авч, ажлын өдөр, ээлжийн давтамжтайгаар гүйцэтгэх ажил, үүргийг ойлгох бөгөөд хөдөлмөрийн гэрээ болон ажлын байр /албан тушаал/-ны тодорхойлолтоор Д.*******ын ажиллаж байсан архивын ажилтан-экологчийн ажлын байр нь байнгын ажлын байр болох нь тогтоогдож байна. /хх-9-11/

Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлд зааснаар хөдөлмөрийн гэрээ нь хугацаатай буюу хугацаагүй байх ба байнгын ажлын байранд хөдөлмөрийн гэрээг талууд харилцан тохиролцсоноор хугацаатай байгуулж болохоор заажээ. Тодруулбал , Д.******* нар хөдөлмөрийн гэрээ байгуулахдаа хугацаатай гэрээ байгуулах болсон үндэслэл, шаардлага, шалтгаан болон талуудын хүсэл зоригийн илэрхийллийг гэрээнд заавал тусгах боловч үүнийг орхигдуулжээ.

ын Ерөнхий захирлын үүрэг гүйцэтгэгчийн 2020 оны 05 сарын *******-ны өдрийн дугаар тушаалаар Д.*******ыг архивын ажилтан-экологчийн үүрэгт ажлаас чөлөөлсөн байна. /хх-5/

Нэхэмжлэгч ажлаас чөлөөлсөн тушаалыг хүлээн авч, ажлаас үндэслэлгүй чөлөөлсөн тухай гомдлоо шүүхэд 2020 оны 06 сарын 26-ны өдөр гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т заасан гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацааг /нэг сар/ хэтрүүлээгүй, энэ тухайд талууд маргаагүй болно.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2020 оны 04 сарын 15-ны өдрийн А/92 дугаар ын зохион байгуулалтын бүтэц, дүрмийг шинэчлэн батлах тухай тушаалаар архивын ажилтан-экологчийн ажил, албан тушаал хасагдсан тул Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д зааснаар нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн гэж хариуцагч тайлбарладаг.

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасан орон тоо хасагдсан гэдэгт тухайн хуулийн этгээд, байгууллагын зохион байгуулалтын бүтцээс тодорхой ажил, албан тушаалын ажлын байр үгүй болсныг ойлгоно. Архивын ажилтан-экологчийн ажлын байр /албан тушаал/-ны тодорхойлолт болон Захирлын туслах-бичиг хэрэг, архив хариуцсан ажилтны албан тушаалын тодорхойлолтыг хооронд нь харьцуулахад архивын талаарх ажлын байрны зорилго хэвээр хадгалагдаж байх ба хуульд заасан орон тоо хасагдсан гэх нөхцөл байдал гүйцэд тогтоогдохгүй байна.

ын Ерөнхий захирлын 2018 оны 11 сарын 15-ны өдрийн А/99 дүгээр тушаалаар найрамдал ын хөдөлмөрийн дотоод журмыг баталжээ. /хх-45-53/

Журмын 7.1.1-д сул байгаа орон тоонд ажилд орохыг хүссэн иргэний хүсэлт, материалыг захирлын туслах-бичиг хэргийн ажилтан бүрдүүлэн хүлээн авч, Ерөнхий захиралд танилцуулж, хүний нөөцийн менежер ... судлан сонгон шалгаруулалт явуулан, холбогдох нэгжийн даргын саналын хамт Ерөнхий захирлын тушаалаар ажилд томилно гэж заажээ. Д.******* болон шинээр захирлын туслах-бичиг хэрэг, архив хариуцсан ажилтны албан тушаалд томилогдсон Н.Эрдэнэцэцэг нарын ажлын байранд архивын ажлын чиг үүрэг хэвээр хадгалагдаж байхад сонгон шалгаруулалт явуулалгүй Н.Эрдэнэцэцэгийг ажилд томилсон нь Хөдөлмөрийн дотоод журмыг зөрчсөн гэж үзлээ. Дотоод журам зөрчсөн нь хариуцагчийн ... Н.Эрдэнэцэцэг нь захирлын туслах-бичиг хэрэг, архив хариуцсан ажилтнаар томилон ажиллаж байгаа бөгөөд ажлаа хийж байсан ажилтныг сонгон шалгаруулалтад оруулах шаардлагагүй. Хэнийг ажиллуулах нь тухайн байгууллагын дотоод журмаар зохицуулагдсан байдаг... гэх тайлбараар давхар нотлогдож байна.

Ажил олгогч буюу хариуцагч нь 2020 оны 04 сарын 27-ны өдөр ажлаас чөлөөлөх мэдэгдлийг нэхэмжлэгчид өгч, 2020 оны 05 сарын *******-ны өдөр ажлаас чөлөөлөх тушаал гаргасан нь мөн журмын 12.2.8-д Ажил олгогч нь батлагдсан дүрэм, орон тоо, бүтцийг баримтлан ажиллах ба тухайн ажилтны ажлын байрыг өөрчлөх, ... тохиолдол бүрд уг ажилтанд 45 хоногоос доошгүй хугацааны өмнө мэдэгдэнэ гэж заасныг зөрчжээ. нь Хөдөлмөрийн тухай хуулийн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасан орон тоо хасагдсан гэх үндэслэл бүрэн гүйцэд тогтоогдоогүй байхад Хөдөлмөрийн дотоод журам-ын холбогдох заалтууд болон байнгын ажлын байранд хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулан ажилтны эрх ашгийг зөрчиж, нэхэмжлэгч Д.*******ыг ажлаас үндэслэлгүй чөлөөлсөн болох нь дээр дурдсан баримтуудаар тогтоогдож байна.

 

Иймд Д.*******ыг ын захирлын туслах-бичиг хэрэг, архив хариуцсан ажилтны ажил, албан тушаалд эгүүлэн тогтоож, хариуцагчаас ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор 3 990 708 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт шимтгэл төлсөн тухай бичилт хийхийг т даалгаж, хариуцагч оос тэмдэгтийн хураамж 78 801 төгрөг гаргуулан төсвийн орлогод оруулж шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлсийг тогтоохдоо Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 дугаар тушаалаар баталсан Дундаж цалин хөлс тодорхойлох журам-д зааснаар нэхэмжлэгчийн нэг өдрийн дундаж цалин 36 612 төгрөгийг /769 469 +822 554 +769 469 =2 361 492 : 3 =787 164 : 21.5 өдөр = 36 612/ ажлаас чөлөөлөх тушаал гарсан 2020 оны 05 сарын *******-ны өдрөөс шүүхийн шийдвэр гарсан 2020 оны 11 сарын 04-ний өдөр хүртэл ажлын 109 өдрөөр тооцоход 3 990 708 төгрөг байна. 3 990 708 төгрөгт ногдох тэмдэгтийн хураамж 78 801 төгрөгийг хариуцагч байгууллагаас гаргуулан төсвийн орлогод оруулах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Хөдөлмөрийн тухай хуулийн 1******* дугаар зүйлийн 1*******.1.2-д зааснаар нэхэмжлэгч Д.*******ыг ын захирлын туслах-бичиг хэрэг, архив хариуцсан ажилтны ажил, албан тушаалд эгүүлэн тогтоосугай.

2.Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар хариуцагч  оос ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор 3 990 708 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.*******д олгосугай.

3.Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-д зааснаар нэхэмжлэгчийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт шимтгэл төлсөн нөхөн бичилт хийхийг т даалгасугай.

4.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Д.******* нь тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар хариуцагч оос тэмдэгтийн хураамж 78 801 төгрөг гаргуулан төсвийн орлогод оруулсугай.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигчид шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байвал гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.ЭНХТӨР