Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 08 сарын 31 өдөр

Дугаар 01837

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Ц.Алтанцэцэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийж,

Нэхэмжлэгч: О.М-ийн нэхэмжлэлтэй,  

Хариуцагч: Т ХХК-д холбогдох,

Мөнгөн хадгаламжийн гэрээний үүрэгт 153.898.270 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Ө.О, түүний өмгөөлөгч Б.М, хариуцагчийн төлөөлөгч Ц.Э, Ж.Б, гэрч А.Б, шүүх хуралдааны нарийн даргаар Б.Бадамсүрэн нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэн Отгонбаярын М нь Т 0инд 2016 оны 09 дүгээр сарын 05- ны өдөр ххх тоот хугацаагүй хадгаламжийн данс нээлгэн мөнгөө  хадгалуулсан. Гэтэл 2018 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр О.Мын зөвшөөрөлгүйгээр дээрх дансанд байсан ххх/далан зургаан сая/ төгрөгийг тус 0ны ххх тоот дансруу шилжүүлсэн байсан. О.М нь Бүгд Найрамдах Энэтхэг Улсын шашны сургуульд суралцаж, ажиллаж, амьдарч байгаа бөгөөд тухайн цаг хугацаанд Монгол Улсад байхгүй байсан бөгөөд 2019 оны 01 дүгээр 22-ны өдөр Монгол Улсад ирж дээрх асуудлыг шуурхай шалган тогтоож мөнгийг буцаан байршуулж хохиролгүй болгуулах талаар тус 0инд хандан 2019 оны 02 дугаар сарын 20-ны өдөр гомдол гаргасан боловч Т 0ны дотоод хяналт, шалгалтын газар, гомдлыг 2019 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 14/1209 тоотоор “Харилцагч таны дансны гүйлгээг шалгахад Т 0ны Тээврийн товчоо тооцооны төвийн захирлаар ажиллаж байсан Ч.Атэй холбоотой байна. Ч.А нь ашиглангийн үйлдлээр хууль хяналтын байгууллагад шалгагдаж баигаа учир таны гомдлыг хууль, хяналтынн байгууллагын холбогдох шийдвэр гарах хүртэлх хугацаанд шийдвэрлэх боломжгүй байна гэсэн хариу ирүүлсэн. Улмаар 0ны үйл ажиллагаанд хяналт тавих дээд шатны байгууллага болох Монгол 0инд 2019.05.03-ны өдөр уг асуудлыг шийвэрлүүлэхээр гомдол гаргасны дагуу, тус 0наас Т 0инд 2019 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн Б-6/668 тоотоор: “... 0, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.2-т “хадгалуулагчийн мөнгөн хөрөнгөнөөс зөвхөн түүний зөвшөөрөл буюу даалгавраар гүйлгээ хийх”, 7.2.3-т гэрээнд заасан нөхцөлийн дагуу хадгалуулагчийн тавъсан анхны шаардлагаар түүний злгалуулсан мөнгийг буцаан өгч, хүү төлөх”, 7.2.5-д “хадгалуулагчийн дансны нууцыг хадгалах ”, 7.2.6-д “өөрийн буруугаас учруулсан хохирлыг нөхөн төлөх” дахь заалтад заасан үүргээ биелүүлж, иргэн О.Мыг хохиролгүй болгох арга хэмжээ авахыг даалгасан. Гэтэл Т 0ны гүйцэтгэх захирал Г.Д 2019 оны 07 дугаар сарын 04-ний албан тоотоо уг гүйлгээний баримтыг шалгахад баталгаат гарын үсэг нь Т 0ны бүртгэлийн программд бүртгэгдсэн харилцагчийн баталгаат гарын үсгийн маягттай таарч байх тул харилцагчийн гомдлыг барагдуулах боломжгүй байна” гэж шийдвэрлэх боломжгүй гэсэн хариу ирүүлсэн. О.М нь өөрийн данснаас гүйлгээ хийх зөвшөөрлийг хэн нэгэнд олгосон ямар нэг баримтад гарын үсэг зураагүй, тухайн гүйлгээг хийх цаг хугацаанд Монгол Улсад байгаагүй талаарх Хил хамгаалах ерөнхий газрын 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 2-5а/6009 тоот лавлагааг гаргаж өгсөн. Түүнчлэн ямар нэгэн баримтад зурсан гарын үсгийг тухайн хүний гарын үсэгтэй тохирч буй эсэхийг эрх бүхий байгууллага, албан тушаалтны шийдвэрээр зөвхөн тусгай мэргэжлийн байгууллага криминалистикийн шинжилгээгээр тогтоодог байтал “гарын үсэг нь тохирч байна”, “О.М болон Ч.А нар нь санхүүгийн харилцаатай байсан нь нотлогдсон” гэж гүжирдэж, хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэхээс зайлсхийж, шийдвэрлэж өгөхгүй татгалзаж байгаа нь илт үндэслэлгүй тул ийнхүү шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа билээ. Иргэний хуулийн 454-р зүйлийн 454.1-т “Мөнгөн хадгаламжийн гэрээгээр 0, мөнгөн хадгаламжийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээд нъ хадгалуулагчийн мөнгийг хадгалах, хадгалуулсан мөнгийг тухайн мөнгөн тэмдэгтээр хүүгийн хамт буцаан олгох үүрэг хүлээнэ”, 455-р зүйлийн 455.2-т “Мөнгөн хадгаламжийн гэрээг тодорхой бус хугацаагаар байгуулсан бол хадгалагч нь хадгалуулагчийн хүссэн цагт түүний хадгалуулсан мөнгийг буцаан өгч, хүүг төлөх үүрэгтэй.”, 498-р зүйлийн 498.1-т "Ажиллагсад хөдөлмөрийн гэрээ буюу албан тушаалын дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгэх явцад гэм буруутаи үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ бусдад учруулсан гэм хорын хариуцлагыг түүнийг ажиллуулж буй ажил олгогч хүлээнэ”, мөн 0, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 5-р зүйлийн 3-т “Мөнгөн хадгаламжийн гэрээг тодорхой бус хугацаагаар байгуулсан бол хадгалагч нь хадгалуулагчийн хүссэн үед түүний хадгалуулсан мөнгийг буцаан өгч, хүү төлөх үүрэгтэй.” гэж тус тус заасны дагуу О.Мыг хохиролгүй болгох үүргийг гагцхүү Т 0 хүлээх учиртай. Иймд Т 0наас мөнгөн хадгаламжийн гэрээний хохиролд 76.000.000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч талаас нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа: О.Мын Т 0ны ххх тоот данснаас 2017.10.30-ны өдөр 73.740.000 төгрөгийг тус 0ны ххх тоот дансруу, мөн ххх тоот данснаас 2018.09.18-ны өдөр 1.500 ам долларыг 111101 тоот дансруу тус тус данс эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр шилжүүлсэн байна. Эдгээр хугацаанд М нь Монгол Улсад байгаагүй. Тиймээс Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1-д зааснаар уг хохирлыг Т 0 төлөх ёстой. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагаа 73.740.000 төгрөг, 1500 ам доллар /2020.03.24-ний өдрийн Монгол 0ны ам долларын ханш 2.772.18 тооцон хөрвүүлсэн/ 77.898.270 төгрөгөөр нэмэгдүүлж Т 0наас нийт 153.898.270 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэлийн шаардлагыг тодруулах тухайд Тус шүүхэд иргэн О.М нь Т 0инд холбогдох иргэний хэргийг хянан хэлэлцэж байгаа бөгөөд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс нэхэмжлэлийн шаардлагыг дараах байдлаар тодруулж байна. О.М нь Т 0ны тээврийн товчоо салбартай 2016 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр "Хугацаатай мөнгөн хадгаламжийн гэрээ байгуулан” ххх төгрөгийн данс нээлгэн дараах байдлаар орлого хийж мөнгөө хадгалуулсан.

Огноо

Орлого

Гүйлгээний утга

1

2016.09.05

30,297,000

М Отгонбаяр орлого У-99619119

2

2016.09.05

543,000

М Отгонбаяр орлого У-99619120

3

2016.09.24

100,000

Бүрэн мааны ерөөл Цэрэнхандаа-с 99183777

4

 

2016.12.08

100,000

орлого Цэрэнханд-с 99183777

5

2017.09.01

4,000,000

хад орлого М Отгонбаяр

6

2017.09.04

1,250,000

ММ:зэд:040000-Худалдаа хөгжлийн 0 (453152470- Хоролдаваа Лхамсүрэн)-1033-(10330059187-О.М)

7

2017.09.04

1,250,000

ММ:зэд:040000-Худалдаа хөгжлийн 0 (453152470- Хоролдаваа Лхамсүрэн)-1033-(10330059187-О.М)

8

2017.09.04

3,500,000

ламаад 050000-Хаан 0 (5042292088-Оюунчимэг Хатантуул)1033-(10330059187-М-Ү)

9

2017.12.28

8,500,000

Ренценханд-с:050000-Хаан 0 (5085141323-Бадрал Рэнцэнханд)-1033-(10330059187-М)

 

Нийт

49,540,000

 

 

Дээрх орлогод 2016.09.05-ны өдөр “Хугацаатай мөнгөн хадгаламжийн гэрээ”-ний 2 дугаар зүйлийн 2.5-д “жилийн хүү 15.60%, хугацаа цуцалсан тохиолдолд тооцох /бууруулсан/ хүү 3.60%” байна гэсэн заалтын дагуу хадгаламжийн хүүг тооцвол 2016.10.04-2018.09.15-ны өдрийг хүртлэх хугацааны хүү 13,941,532 төгрөг, 2018.10.15-ны өдрөөс 2020.05.15-ны өдрийг хүртэлх хугацаанд бодогдсон хүү (49540000*15.60%=7728240/12сар=644020/сар/) 12,880,400 төгрөг, нийтдээ 76,361,932 төгрөг болно. Үүнээс 2017.05.04-ний өдрөөс 2018.09.15-ны өдрийг хүртэлх хугацаанд хадгаламжийн хүүгийн орлогын албан татварт төлөгдсөн 1,076,420 төгрөгийг хасч тооцвол нийт 75,285,512 /далан таван сая хоёр зуун наян таван мянга таван зуун арван хоёр/ төгрөг гаргуулах үндэслэлтэй байна.

2.О.М 2017 оны 9 сарын 01-ний өдөр “Хугацаатай мөнгөн хадгаламжийн гэрээ” байгуулан ххх тоот валютын данс нээлгэн 1,000 ам.доллар хадгалуулсан, уг мөнгөнд 2017 оны 9 сарын 01-ний өдрөөс 2018 оны 9 сарын 06-ны өдрийн хүртлэх хугацаанд бодогдсон хүү 60 ам.доллар, нийт 1,060 ам.доллар болно. Үүнийг шүүхэд нэхэмжлэл гаргасан өдрийн ханшаар төгрөгт хөрвүүлэн тооцвол 2,938,510 төгрөг болж байна. Иймд хариуцагч Т 0наас Мөнгөн хадгаламжийн гэрээний үүрэгт нийт 78,224,022/далан найман сая хоёр зуун хорин дөрвөн мянга хорин хоёр/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч О.Мд олгож өгнө үү .

Тус шүүхэд иргэн О.М нь Т 0инд холбогдуулан Мөнгөн хадгаламжийн гэрээний үүрэгт 153,898,270 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан бөгөөд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Оргил би итгэмжлэлээр олгогдсон эрхийн дагуу нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг татан авч байна. Үүнд: О Мын эзэмшлийн, Т 0ны ххх тоот данснаас 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 73,740,000 /далан гурван сая долоон зуун дөчин мянга/ төгрөгийг тус 0ны ххх тоот дансруу шилжүүлсэнтэй холбоотой нэхэмжлэлийн шаардлагыг нэмэлт нотлох баримт бүрдүүлэн энэ хэргээс тусад нь шийдвэрлүүлэх шаардлага үүссэн тул нэхэмжлэлийн шаардлагаас 73,740,000 төгрөг гаргуулах шаардлагыг татан авч байгаа болно гэв.

 

Хариуцагч талаас шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгч О.Мын нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болж буй хадгаламжийн гэрээтэй холбоотойгоор “Т 0” ХХК-ийн “Тээврийн товчоо” тооцооны төвийн захирлаар ажиллаж байсан Ч.А албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж гүйлгээний тооцооны төвийн ахлах теллер С.Алтанчимэг, вип теллер Б.Мөнхсүрэн нартай урьдчилан үгсэн тохиролцож 2018 оны 05 дугаар сараас 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдрийг хүртэлх хугацаанд 0анд мөнгөө хадгалуулсан 28 иргэний нэр дээрх хадгаламжийг барьцаалан зээл авч, 33 иргэний нэр дээр зээлийн эрхтэй картыг гарган “Т 0” ХХК-д их хэмжээний хохирол учруулсан гэх үйлдэлд Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газарт эрүүгийн хэрэг үүсгэгдэн шалгагдаж байна. Нэхэмжлэл гаргаж байгаа бол нэхэмжлэлийн шаардлага болон түүний үндэслэл тодорхой байх ёстой. Нэхэмжлэгчийн нэмж тодруулсан шаардлага дээр нэхэмжлэлийн шаардлага үнийн дүн тодорхой байх хэрэгтэй ба ямар үндэслэлээр тухайн хөрөнгийг шаардаж байгаа нь тодорхойгүй байна. Мөнгөн хөрөнгийг өөрийнх нь зөвшөөрөлгүйгээр зарлагын гүйлгээ хийж гаргасан гэж үзэж байгаа бол тухайн гаргасан гүйлгээнүүдэд маргаан явах ёстой. Нэхэмжлэгчийн зүгээс маргаж байгаа төгрөгийн данс болох 1874 тоот данс, долларын данс болох 4629 тоот дансны гүйлгээний баримтуудыг эх хувиар нь харах юм бол эдгээр 2 данснаас хамгийн сүүлийн байдлаар 2012.09.18-ны өдрийн 76 сая төгрөгийн гүйлгээ, 2018.09.18-ны өдрийн 1500 ам.долларын гүйлгээн дээр маргаан үүсэж байгаа. Эдгээр маргаантай байгаа гүйлгээнүүд дээрх гарын үсэг нэхэмжлэгчийн өөрийнх нь гарын үсэг байдаг. Хэдийгээр нэхэмжлэгчийн гаргаж өгсөн баримтад Монгол улсад байгаагүй гэсэн хилийн бичиг байдаг боловч нэхэмжлэгч тухайн баримтууд дээр өөрөө гарын үсэг зурсан буюу хэрэгт Т 0 ХХК-ийн Тээврийн товчоо тооцооны төвийн захирлаар ажиллаж байсан н.Атэй санхүүгийн харилцаанд орж, тухайн зарлагын гүйлгээ хийх боломжийг өөрөө олгож, гарын үсэг зурсны үндсэн дээр данснуудаас мөнгө гарсан гэж харах бүрэн боломжтой. Энэ талаар эрүүгийн хэрэг үүсээд, шалгагдаж байгаа. Нэхэмжлэгч О.М өөрөө Энэтхэг улсад байгаа учраас хохирогчоор тогтоогдож тухайн эрүүгийн хэрэг хянан шалгагдах ажиллагаанд оролцох боломжгүй байгаа юм. Хадгаламж барьцаалсан зээлээс бусад мөнгөн орлого маань байхгүй байна гэдэг тайлбарыг нэхэмжлэгч тал өгөөд байдаг. Гэтэл хадгаламж барьцаалсан зээл орсон байна уу, өөр мөнгө орсон байна уу гэдгээс үл хамаараад хэрвээ тухайн мөнгөнүүд байхгүй болсон бол гүйлгээ хийгдэж, гарсан байх ёстой. Т 0 ХХК-ийн 1174 тоот дансны хувьд харах юм бол нэхэмжилж байгаа үнийн дүн хүртэлх хугацаа буюу 2018.09.16-ны өдрийн байдлаар 62 сая төгрөгийн үлдэгдэлтэй байснаас 2018.09.18-ны өдөр 3 удаагийн орлого орсон нь баримтууд дээр харагдаж байна. Бэлэн орсон орлогын дараа үргэлжлүүлээд тухайн өдөртөө 3 зарлага гарсан байдаг. Энэ нь хадгаламж барьцаалсан зээл хаасан 2 гүйлгээ, нэхэмжлэгчийн өөрийнх нь  хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан 76 сая төгрөгийн нэг гүйлгээ байдаг. Үүний дараагийн байдлаар түүний дансны үлдэгдэл 5 сая төгрөг болсон байдаг. Нэхэмжлэгч эдгээр мөнгөн дүнгүүдийг өөрөө хүлээн зөвшөөрч байсан бөгөөд мэдэх бүрэн боломжтой байсан. Долларын дансны хувьд мөн ялгаагүй анх хадгаламж нээх үедээ 1000 ам.долларын хадгаламж хийсэн бөгөөд үүний дараа долларын хадгаламж барьцаалсан зээл авсан. Энэ нь 1351 ам.доллар болж байна бөгөөд эдгээр нь нэмэгдээд 2411 ам.доллар байснаас хадгаламж барьцаалсан зээл хаав гэсэн утгатай гүйлгээ гарч, баримтыг өгсөн данс руу 883 ам.доллар орсон. Эндээс 1527 ам.долларын үлдэгдэлтэй байгаа бөгөөд энэ үлдэгдлээс 1500 ам.долларыг мөн нэхэмжлэгчийн өөрийнх  нь хүлээн зөвшөөрч, гарын үсэг зурсан баримтын хамт 1500 ам.доллар байсан. Нэхэмжлэгч маань өөрөө эдгээр гүйлгээнүүдийг хүлээн зөвшөөрч хийсэн байж, эргээд энэ мөнгөнүүд нь эрүүгийн хэрэгт шалгагдаж, өөрт нь олдохгүй болсны дараа Т 0 ХХК-аас нэхэмжилж байгаа нь өөрөө үндэслэлгүйгээр хөрөнгөжих асуудал яригдана. Одоо эдгээр мөнгийг Т 0 ХХК ямар нэгэн байдлаар төлүүллээ гэж бодоход нэг төлбөрийг 2 удаа гаргах гээд байна. Тээврийн товчооны тооцооны төвийн асуудал зөвхөн О.М гэдэг хүн яригддаггүй бөгөөд 122 гаруй хүн холбогдсон. Эдгээр хүмүүс нь бүгдээрээ хадгаламж барьцаалсан зээл авсан ч юм уу, эсхүл кредит карт авсан, төлбөрийн баримтад гарын үсэг зурж үлдээсэн зэрэг асуудлууд яригддаг. Энэ хэрэг одоогийн байдлаар эрүүгийн хэргээр шалгагдаад явж байгаа. Нэхэмжлэгчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагадаа дурдахдаа манай байх ёстой байсан мөнгө байхгүй байна гэж тайлбарладаг. Хэрвээ байхгүй байгаа бол гүйлгээ хийгдэж гарсан байгаа. Энэ гүйлгээг нэхэмжлэгч өөрөө хүлээн зөвшөөрсөн, хадгаламж барьцаалсан зээлийнх нь данс руу өөрийнх нь нэр дээр байсан хадгаламж барьцаалсан зээлийн төлөлт гэж тухайн мөнгө гарсныг өөрөө гарын үсэг зурж хүлээн зөвшөөрөөд гүйлгээ хийсэн. Энэ талаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгч өөрөө нэхэмжлэгчээс тодруулаад нэхэмжлэгчийн гарын үсэг мөн гэж хэлсэн. Тийм учраас уг гарын үсэг дээр ямар нэгэн байдлаар маргах шаардлага байхгүй учраас үзлэг хийлгүүлж, шинжээч томилуулах шаардлагагүй гэдгийг нэхэмжлэгч тал хурал дээр илэрхийлсэн бөгөөд энэ талаар шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан байх. Тэгэхээр 76 сая төгрөгийн гүйлгээн дээр маргах ямар ч үндэслэлгүй гэж үзэж байна харин үлдсэн гүйлгээнүүд нь О.Мын нэр дээрх данс руу орж, хадгаламж барьцаалсан зээл хаагдсан байгаа учраас нэхэмжлээд байгаа үнийн дүн дансанд байхгүй байх ёстой, үйл баримтууд нь ч тэгж таарч байгаа. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа учир нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

   Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ НЬ:

            Нэхэмжлэгч О.Мын гаргасан Т 0 ХХК-д холбогдох мөнгөн хадгаламжийн гэрээний дагуу хадгалуулсан мөнгийг хүүгийн хамт гаргуулах тухай гэрээний үүрэг шаардсан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзлээ.

   Нэхэмжлэгч талаас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад анх гаргасан 76.000.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаа 78.898.270 төгрөгөөр нэмэгдүүлж нийт 153.898.270 төгрөг нэхэмжилсэн боловч 73.740.000 төгрөгийн шаардлагаа дараа шийдвэрлүүлэхээр татан авч байна гэж тайлбарлаж, 78.224.022 төгрөгийн шаардлагыг гаргуулахаар нэхэмжилсэн болно.

   Хариуцагч талаас нэхэмжлэгч О.М өөрөө төлбөрийн даалгавар, зарлагын баримт зэрэгт гарын үсэг зурсан хоосон баримтыг 0ны ажилтанд үлдээж явснаас хариуцагч Т 0ны эрх бүхий ажилтнуудад ашиглах боломжийг олгож Т 0ны Тээврийн товчоо салбарын эрхлэгчээр ажиллаж байсан Ч.Атэй санхүүгийн харилцаанд орсон,  мөн түүнд холбогдох үйлдлүүдийг эрүүгийн журмаар шалгаж байгаа тул эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэсний дараа шийдвэрлэх ёстой гэж тайлбарладаг.

            Нэхэмжлэгч О.М нь Т 0 ХХК-тай 2017.09.01-ний өдрийн ххх дугаар данстай, 2016.09.05-ны өдрийн ххх дугаар данстай Хугацаатай мөнгөн хадгаламжийн гэрээг тус тус байгуулсан болох нь зохигчийн тайлбар, мөнгөн хадгаламжийн гэрээ, хадгаламжийн дансны гүйлгээний хуулга баримтуудаар тогтоогдож байна.   

О.М нь 2016.09.05-ны өдөр 49.540.000 төгрөгийг жилийн 15.60 хувийн хүүтэй, Хугацаатай мөнгөн хадгаламжийн гэрээгээр ххх дугаар данс,

2017.09.01-ний өдөр 1000 ам долларыг жилийн 6.41 хувийн хүүтэй, Харилцах болон хугацаагүй мөнгөн хадгаламжийн гэрээгээр, ххх дугаар хадгаламжийн дансуудыг тус тус нээлгэсэн болох нь талуудын хооронд байгуулсан гэрээ, дансны хуулга зэрэг баримтуудаар тогтоогдож байна.

Хариуцагч Т 0ны Ч.А нарт холбогдох үйлдлийг эрүүгийн журмаар шалгаж байгаа болох нь Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн албаны 2020.03.13-ны өдрийн  11а-3/1563, 2020.03.31-ний өдрийн 11а-3/2009 албан бичгүүд болон түүнд хавсаргаж ирүүлсэн Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын 2018.10.22-ны өдрийн 1809046760956 дугаар Прокурорын “Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай” тогтоол, яллагдагчаас мэдүүлэг авсан тэмдэглэл, 2018.11.22-ны өдрийн мөрдөгчийн “Хохирогчоор тогтоох тухай” тогтоол, хохирогчоос мэдүүлэг авсан тухай тэмдэглэл, “Иргэний нэхэмжлэгчээр тогтоох тухай”, гэрч Ч.А, А.Бямбазориг нарын мэдүүлэг зэрэг баримтуудаар тогтоогдож  байна.

Гэвч нэхэмжлэгч О.М нь Энэтхэг улсад оршин сууж байгаа шалтгаанаар 1809046760956 дугаар бүхий Ч.А нарт холбогдох эрүүгийн хэрэгт мэдүүлэг тайлбар өгөөгүй, хохирогчоор тогтоогдоогүй байна.

Тус шүүхийн шүүгчийн 2020 оны 06 дугаар сарын 02-ны 182/ШЗ2020/05889 дугаар захирамжаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.8-д заасан “уг нэхэмжлэлтэй холбоотой хэргийг эрүүгийн журмаар шалгаж байгаа” үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг, тус шүүхийн 2020 оны 2020 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 182/ШТ2020/00192 дугаар тогтоолоор хүчингүй болгож шийдвэрлэснийг дурьдах нь зүйтэй.

Нэхэмжлэгч О.М нь 2016.09.05-наас 2017.12.28 хүртэл Т 0инд  хадгалуулсан 49.540.000 төгрөг, 2016.10.04-2018.09.15-ны өдрийг хүртэлх хугацааны хүү 13,941,532 төгрөг, 2018.10.15-ны өдрөөс 2020.05.15-ны өдрийг хүртэлх хүү 12.880.400 төгрөг, нийтдээ 76.361.932 төгрөгөөс  2017.05.04-ний өдрөөс 2018.09.15-ны өдрийг хүртэлх хугацаанд хадгаламжийн хүүгийн орлогын албан татварт төлөгдсөн 1.076.420 төгрөгийг хасч тооцон нийт 75.285.512 төгрөг,

- 2017 оны 09 сарын 01-ний өдөр хадгалуулсан 1000 ам.доллар, 2017 оны 09 сарын 01-ний өдрөөс 2018 оны 09 сарын 06-ны өдрийн хүртэлх хугацаанд бодогдсон хүү 60 ам.доллар, нийт 1060 ам.долларыг шүүхэд нэхэмжлэл гаргасан өдрийн ханшаар төгрөгт хөрвүүлэн тооцож 2.938.510 төгрөг, нийт 78.224.022 төгрөгийг нэхэмжилсэн.

Иймд Иргэний хууль, 0, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хууль, Т 0ны Гүйцэтгэх захирлын 2013 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн А/398 тоот тушаалын хавсралтаар баталсан Т 0ны теллерийн системийн багц журам зэргийг үндэслэн хариуцагч Т 0 ХХК-иас нэхэмжлэгчийн хадгалуулсан мөнгийг хүүгийн хамт гаргуулахаар нэхэмжилсэн  78.224.022 төгрөгийг  хангаж шийдвэрлэв.

            Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 454 дүгээр зүйлийн 454.1-д зааснаар хариуцагч Т 0 ХХК-иас 78.224.022 төгрөг гаргуулж нэхэмжлэгч О.Мд олгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-д зааснаар нэхэмжлэгч О.М нь 73.740.000 төгрөгийн шаардлагаа татан авсныг баталсугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч О.Мын улсын  тэмдэгтийн хураамжид 2020.01.02-ны өдөр төлсөн 537.950 төгрөг, 2020.03.25-ны өдөр төлсөн 547.450 төгрөг, нийт 1.085.400 төгрөгөөс 549.070 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, үлдэх 536.330 төгрөгийг улсын төсвөөс буцааж, хариуцагч Т 0наас 549.070 төгрөг гаргуулж нэхэмжлэгч О.Мд тус тус олгосугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл, гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны  шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.   

                               

 

                  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                              Ц.АЛТАНЦЭЦЭГ