Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 06 сарын 10 өдөр

Дугаар 183/ШШ2020/01592

 


 

 

 

 2020            06           10                                                 183/ШШ2020/01592

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Сэмжид даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Ж.У нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Г.Г холбогдох,

/

 

Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ж.У, хариуцагч Г.Г, нарийн бичгийн дарга Ш.Б нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч Ж.У шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Г.Г 2006 оны 5 дугаар сарын 20-ны өдөр гэр бүл болж, 2018 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр гэрлэлтээ батлуулсан. Бид гэр бүл болж амьдрах хугацаандаа 2010 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр хүү Г.Х, 2014 оны 8 дугаар сарын 18-ны өдөр охин Г.Я, 2017 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр охин Г.А нарыг төрүүлж өсгөсөн. Г.Г нь 2019 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр хүү Г.Х зугаалганд явахдаа н.М гэгч эмэгтэйтэй танилцаж, улмаар түүнтэй гэр бүлийн харилцаатай болж, намайг байхгүй байх хугацаанд тэр эмэгтэйтэй манай гэрт хамт амьдарч байсан бөгөөд өөрөө гэрлэлтээ цуцлуулахыг надаас байнга шаардаж, дарамталж, доромжилох болсон. Би 6 сарын хугацаанд АНУ-руу явж, ажил эрхэлж байх хугацаанд хүү Г.Х зодож, аяга шидэж толгойг нь хагалж, энэ бүхнийг ээждээ хэлбэл ална гэж айлгаж сүрдүүлж, дарамталсан байсан. Энэ талаар Хан-Уул дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэс шалгаж, түүнд хариуцлага тооцсон. Г.Г нь архи уухаараа агсам согтуу тавьдаг бөгөөд түүнийг өмнө нь хоёр ч удаа өөр эмэгтэйтэй холбогдож байхад нь би уучилж байсан. Одоо Г.Гтэй хамт амьдрах боломжгүй болсон тул бидний гэрлэлтийг цуцалж өгнө үү. Гурван хүүхдээ би өөрийн асрамжид авч, хүүхдийн тэтгэлэг тогтоож өгнө үү гэв.  

Хариуцагч Г.Г шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Ж.У бид хоёр 2018 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр гэрлэлтээ батлуулсан бөгөөд бидний дундаас Г.Я, Г.А, Г.Х нар төрсөн. Ж.У бид хоёр таарч тохирохгүй болсон тул гэрлэлтээ цуцлуулахыг хүлээн зөвшөөрч байна. Мөн гурван хүүхдээ Ж.У асрамжид үлдээхэд татгалзах зүйлгүй. Харин хүүхдийн тэтгэлэг төлөх боломжгүй, учир нь ажил эрхэлдэггүй, эрүүл мэндийн асуудалтай байгаа гэв.

Шүүх хэргийн оролцогчдын гаргасан тайлбар болон хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлаад,

 ҮНДЭСЛЭХ нь:

           

Ж.У нэхэмжлэлтэй, Г.Г холбогдох, гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

Ж.У, Г.Г нар 2006 оны 5 дугаар сарын 20-ны өдөр гэр бүл болсныг 2018 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр иргэний гэр бүлийн байдлын гэрлэлтийн бүртгэлийн 1122 дүгээрт бүртгүүлсэн болох нь талуудын тайлбар, гэрлэлтийн бүртгэлийн 2020 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн лавлагаагаар нотлогдож байна.

Гэрлэгчдийн “...бид хойшид хамт амьдрах боломжгүй, Г.Г нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүү Г.Хыг хэл амаар доромжилж, аяга шидэж толгойг нь хагалсан...” гэсэн тайлбар, мөн талуудын хэн аль нь гэрлэлтээ цуцлуулахыг хүссэн хүсэлтийг үндэслэн Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасныг баримтлан Ж.У, Г.Г нарын гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж үзэв.

 

Гэрлэгчдийн дундаас 2010 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр хүү Г.Х, 2014 оны 8 дугаар сарын 18-ны өдөр охин Г.Я, 2017 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр охин Г.А нар төрсөн болох нь төрсний бүртгэлийн гэрчилгээгээр тогтоогдож байх бөгөөд хүүхдүүд эрүүл бойжиж байгаа, эх Ж.Уийн хамт амьдарч байгаа болох нь талуудын тайлбар, “Био Асралт” Өрхийн эрүүл мэндийн төвийн 2020 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн тодорхойлолт, Нийслэлийн ерөнхий боловсролын 10 дугаар сургуулийн тодорхойлолт зэрэг баримтаар нотлогджээ.

 

Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д заасныг баримтлан хүү Г.Хын шүүхэд гаргасан “...ээжтэйгээ амьдарна” гэсэн саналыг харгалзан 2010 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр төрсөн хүү Г.Х, 2014 оны 8 дугаар сарын 18-ны өдөр төрсөн охин Г.Я, 2017 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр төрсөн охин Г.А нарыг эх Ж.Уийн асрамжид нь үлдээж, мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т заасныг баримтлан хүү Г.Х, охин Г.Я, охин Г.А нарыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээний 50 хувиар, 11-16 нас, суралцаж байгаа бол 18 нас хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр эцэг Г.Гөөс тэтгэлэг гаргуулах нь зүйтэй болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116 дугаар зүйл, 118 дугаар зүйл, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасныг баримтлан Боржигин овогтой, Ж.У, Билгүүт овогтой, Ганбатын Гантөмөр нарын гэрлэлтийг цуцалсугай. 

 

2. Гэр бүлийн тухайн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д заасныг баримтлан харгалзан 2010 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр төрсөн хүү Г.Х, 2014 оны 8 дугаар сарын 18-ны өдөр төрсөн охин Г.Я, 2017 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр төрсөн охин Г.А нарыг эх Ж.Уийн асрамжид үлдээсүгэй.

 

3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т заасныг баримтлан 2010 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр төрсөн хүү Г.Х, 2014 оны 8 дугаар сарын 18-ны өдөр төрсөн охин Г.Я, 2017 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр төрсөн охин Г.А нарыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээний 50 хувиар, 11-16 нас, суралцаж байгаа бол 18 нас хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр эцэг Г.Гөөс тэтгэлэг гаргуулсугай.

 

            4. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.2, 26.6-д заасныг баримтлан Ж.У, Г.Г нар хойшид хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээх ба хүүхдийн эрх, ашиг сонирхолд харшлахааргүй бол эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахгүй байхыг дурдсугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч Ж.Уээс улсын тэмдэгтийн хураамжид 2020 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.Гөөс улсын тэмдэгтийн хураамжид 70.200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч болон өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

                      ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                                      Ж.СЭМЖИД