Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Бямбаагийн Мөнхтуяа |
Хэргийн индекс | 102/2021/04402/И |
Дугаар | 001/ХТ2022/01013 |
Огноо | 2022-10-28 |
Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2022 оны 10 сарын 28 өдөр
Дугаар 001/ХТ2022/01013
****ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч П.Золзаяа даргалж, шүүгч Г.Банзрагч, Б.Мөнхтуяа, С.Соёмбо-Эрдэнэ, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 102/ШШ2022/01660 дугаар шийдвэр,
**** Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 210/МА2022/01238 дугаар магадлалтай,
****ийн нэхэмжлэлтэй,
**** **** **** **** **** ****д холбогдох,
Ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин, зэргийн, үр дүнгийн, төрийн албан хаасан хугацааны нэмэгдэл зэрэгтэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн,
Шүүгч Б.Мөнхтуяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч ****, түүний өмгөөлөгч Т.Анхцэцэг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Амгаланбаатар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр зам нь хариуцагч “Энжелик” ХХК-д холбогдуулан вагоны зам, талбай ашиглалтын хөлс 194,023,000 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.
2. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 102/ШШ2022/01660 дугаар шийдвэрээр: Хөдөлмөрийн тухай хууль /1999 оны/-ийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч ****ийг **** **** **** **** **** сургуулийн сургалтын менежерийн ажил, албан тушаалд эгүүлэн тогтоож, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 **** зүйлийн 69.1-д заасныг баримтлан хариуцагч **** **** **** **** **** сургуулиас 6,809,432 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ****өд олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч ****ийн ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговроос тооцож нийгмийн болон эрүүл мэндийн дэвтэрт зохих шимтгэл төлж, бичилт хийхийг хариуцагч **** **** **** **** **** ****д даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 41 **** зүйлийн 41.1.5-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдаж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 123,901 төгрөг гаргуулан улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.
3. **** Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 210/МА2022/01238 дугаар магадлалаар: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 102/ШШ2022/01660 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Хөдөлмөрийн тухай /1999 оны/ хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 **** зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.1, 46.2 дахь хэсэгт заасан үндэслэлгүй тул хариуцагч **** **** **** **** **** ****д холбогдох ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин, зэргийн, үр дүнгийн, төрийн албан хаасан хугацааны нэмэгдэл зэрэгтэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэгч ****ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 **** зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч нь давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдаж шийдвэрлэсэн байна.
4. Нэхэмжлэгч **** хяналтын журмаар гаргасан гомдолдоо: **** иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022.07.01-ний өдрийн 210/МА2022/01238 дугаар магадлалыг нэхэмжлэгчийн зүгээс эс зөвшөөрч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1, 172.2.3-т зааснаар “анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн байх тул” мөн хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3-т зааснаар шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн байх тул магадлалыг хүчингүй болгож, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 102/ШШ2022/01660 дугаар шийдвэрийг хэвээр үлдээнэ үү гэж хүсч энэхүү гомдлыг гаргаж байна.
Маргааны үйл баримт: **** **** **** **** **** сургуулийн захирлын 2021.11.15-ны өдрийн Б/98 дугаар тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 37.4.1, 40 **** зүйлийн 40.1.4, Авлигатай тэмцэх газрын 2021.11.11-ний өдрийн 06/12120 дугаар албан бичиг, Дотоод журмын 12 дугаар зүйлийн 12.2.10, 12.2.14, Хөдөлмөрийн гэрээний 7.2.9, 7.2.14-т заасныг үндэслэн ажилтан ****ийг албан тушаалаа ашиглан бусдаас мөнгө авч хувьдаа завшсан болох нь эрх бүхий байгууллагаас тогтоогдсон зөрчил гаргасан гэж үзэн түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг 2021.11.15-ны өдрөөр дуусгавар болгосноор нэхэмжлэгчийн хөдөлмөрлөх, өндөр насны тэтгэвэр тогтоолгох, тэтгэмж авах эрхийг хөндсөн тул хүлээн зөвшөөрөхгүй шүүхэд хандсан.
Шүүхийн хэлэлцүүлэгт нэхэмжлэгч, хариуцагч нар ажлаас халсан тушаалын үндэслэл буюу хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчлийг **** гаргасан эсэхэд маргасан.
Хууль хэрэглээний зөрүүтэй байдал, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн талаар: Улсын дээд шүүхийн “Хөдөлмөрийн тухай хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай” 2006.07.03-ны өдрийн 33 дугаар тогтоолын 15.4.2-т “Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4-т заасан ноцтой зөрчил гэдгийг ...уг ажилтны хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүрэгт нь харш үйлдэл, эс үйлдэл байна гэж ойлговол зохино. Гэрээний талууд албан тушаал, гүйцэтгэх ажил үүргийн онцлогтой холбогдуулан ямар зөрчлийг ноцтой гэж тооцохыг харилцан тохиролцон тогтоож, уг зөрчлийн тохиолдол бүрийг хөдөлмөрийн гэрээнд нэрлэн заасан байна” гэж заасан. Нэхэмжлэгч ****ийн “Марго констракшн” ХХК-ийн захирлын зүгээс багш нарын баярт зориулан 100,000 төгрөгийн бэлэг авсан үйлдлийг ноцтой зөрчил гэж үзсэн ажлаас чөлөөлөх тухай тушаалын үндэслэлийг хянахдаа анхан болон давж заалдах шатны шүүх улсын дээд шүүхийн албан ёсны тайлбарт заасан агуулгыг 2 өөрөөр ойлгож буюу зөрүүтэй байдлаар тайлбарлан хэрэглэсэн тул энэхүү хөдөлмөрийн маргааныг шийдвэрлэсэн шийдвэрийг нэхэмжлэгчийн гаргасан хяналтын гомдлын дагуу Улсын дээд шүүх хянан хэлэлцэх нь онол практикийн болон хуулийг нэг мөр ойлгох, хэрэглэхэд чухал ач холбогдолтой байна. **** Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх ...“Ашиг сонирхлын зөрчил үүсч болох этгээдээс мөнгөн шагнал, урамшуулал авч хувьдаа ашигласан нь хөдөлмөрийн гэрээний 7.2.9, 7.2.14 болон хөдөлмөрийн дотоод журмын 12.2.10, 12.2.14-д заалтуудыг тус тус зөрчсөн зөрчлүүдийг гаргасан байх тул Хөдөлмөрийн тухай хуулийн 40 **** зүйлийн 40.1.4-т заасан ноцтой зөрчилд тооцон ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцалж ажлаас чөлөөлсөн нь үндэслэлтэй ба эрх бүхий байгууллагаас хуулийн дагуу өгсөн үүргийг хэрэгжүүлсэн гэж үзэхээр байна” гэжээ. Давж заалдах шатны шүүхийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Учир нь: Ажил олгогч нь Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн 2021.11.11-ний өдрийн 06/12120 дугаар албан бичгийг үндэслэн нэхэмжлэгч ****ийг “Марго констракшн” ХХК-иас бэлэглэсэн 100,000 төгрөгийг хувьдаа завшсан болох нь тогтоогдсон гэж үзэх боломжгүй бөгөөд хөдөлмөрийн гэрээг цуцлах үндэслэлүүдэд дурдсан ...гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхээр тогтоогдсон, ажил албан тушаалын байдлаа ашиглан өөрт болон бусдад давуу байдал бий болгосон нөхцөл байдал огт байхгүй юм. Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн 2021.11.11-ний өдрийн 06/12120 дугаар албан бичиг нь ажлаас чөлөөлөхийг даалгасан биш бөгөөд энэхүү албан бичгээр ****ийг завших гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй үйлдэл гаргасан болохыг тогтоохгүй, **** прокурорын газраас 100,000 төгрөгийн бэлэг авсан нь бусдад болон өөрт давуу байдал бий болгосон, ашигтай байдал бий болгосон үйлдэл биш “Марго констракшн” ХХК нь баярт зориулж хүндэтгэл үзүүлсэн нь гэмт хэргийн шинжгүй тул хэрэг бүртгэлийн хэрэг нээхээс татгалзаж шийдвэрлэсэн. Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр гэм буруутайд тооцогдоогүй хэнийг ч гэм буруутайд тооцож үл болох зарчмыг давж заалдах шатны шүүх анхаарч үзсэнгүйгийн дээр Авлигатай тэмцэх газрын албан бичгийг шүүхийн шийдвэрийн нэгэн адил үйлчлэлтэйгээр ойлгож, тэрхүү албан бичгийн дагуу хөдөлмөрийн харилцаа дуусгавар болох ёстой гэж үзсэнийг хүлээн зөвшөөрөхгүй байна.
Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн эрхийг ноцтой зөрчсөн хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн бөгөөд магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй гэж үзэж байна. Учир нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 16 дугаар зүйлд заасан “Бэлэг авахтай холбоотой хязгаарлалт”-ыг анх удаа зөрчсөн бол тус хуулийн 29 **** зүйлийн 29.1.2-т зааснаар шүүгч нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэгээс тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох захиргааны шийтгэл оногдуулахаар, хэрвээ хуулийн 16 дугаар зүйлд заасан зөрчлийг удаа дараа гаргасан тохиолдолд эрх бүхий албан тушаалтан нийтийн албанаас халах сахилгын шийтгэл хүлээлгэхээр хуулийн 29 **** зүйлийн 29.2.4-т маш тодорхой хуульчлан зааж өгсөн байхад давж заалдах шатны шүүхээс илүү нарийвчлан зохицуулсан хуулийн заалтыг хэрэглэхгүйгээр Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4 дэх заалтыг зөрчсөн нь тогтоогдсон гэж дүгнэж, дээр дурдсан хэрэглэвэл зохих хуулийн заалтыг хэрэглээгүйд гомдолтой байна.
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022.05.03-ны өдрийн 102/ШШ2022/01660 дугаар шийдвэрээр нэхэмжлэгч ****ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн бөгөөд ингэхдээ хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 **** зүйлийн 40.2-т заасанд нийцүүлэн үнэлсэн. Ажил олгогчийн тушаал нь нэхэмжлэгчийн хөдөлмөрлөх эрхэнд халдаж, үр дагавар үүсгэж байгаа эрхийн актын хувьд хууль зүйн үндэслэлтэй байх шаардлагатай бөгөөд тушаалын үндэслэлд заасан ноцтой зөрчил гаргасан болох нь тогтоогдохгүй, өөрөөр хэлбэл гэмт хэрэг, зөрчил гаргасан болох нь хуулийн дагуу шүүхээр тогтоогдоогүй, өөрт болон бусдад давуу байдал бий болгохын тулд албан тушаалын байдлаа урвуулан ашигласан үйлдэл, эс үйлдэхүй гаргаагүй тул тушаалын үндэслэлд заасан нөхцөл тогтоогдохгүй байна гэж үзсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэл бүхий болсон.
Анхан шатны шүүхийн шийдвэр, магадлалаас дүгнэхэд Авлигатай тэмцэх газрын албан бичгийг шүүхийн шийдвэрийн нэгэн адил хүчин чадалтай гэж үзэх үү гэдэг ойлголтыг нэг мөр ойлгох нь практикт ач холбогдолтой байх тул энэхүү гомдлыг хүлээн авч хянан шийдвэрлэж өгнө үү.
Нэхэмжлэгчийн хувьд багш нарын баярт хүндэтгэл үзүүлж байна гэж өгсөн 100.000 төгрөгийн бэлгийг хүлээн авсан үйлдлээ зөвтгөхгүй боловч “Марго констракшн” ХХК-д ашигтай болон давуу байдал олгох үйлдэл, эс үйлдэхүй огт гаргаагүй. Ашиг сонирхол хэрэгжүүлсэн зүйл байхгүй тул ажил олгогчийн хөдөлмөрийн гэрээг цуцалсан үндэслэлүүдийн урьдач нөхцөл хангагдаагүй, хөдөлмөрийн гэрээг цуцлах ноцтой зөрчил гаргаагүй гэж үзэж байна.
Мөн Давж заалдах шатны шүүх Захирлын зөвлөлийн дэргэдэх хурлаар хэлэлцэж, процесс явагдсан болохыг магадлалдаа дурдсан байдаг. Ажил олгогч нь хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгохдоо Захирлын зөвлөлийн дэргэдэх хурлаас миний асуудлыг хэлэлцэж, зөвлөлийн хурлаар ямар хариуцлага тооцохыг шийдвэрлэдэг. Гэтэл ажил олгогч ажлаас халах тухай тушаал гаргахдаа Захирлын зөвлөлийн дэргэдэх хурлыг хуралдуулаагүй бөгөөд энэ процесс хийгдээгүй юм. Захирлын зөвлөлийн дэргэдэх хурал хуралдаагүй болохыг анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт дурдаж, хариуцагч тал ч хуралдаагүй болохыг хүлээн зөвшөөрч маргаагүй бөгөөд шүүх хуралдааны бичлэгт бичигдсэн байдаг. Энэ шүүх хуралдаан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9-д зааснаар хойшлогдсон бөгөөд энэ хооронд хариуцагч тал хуурамч нотлох баримт бүрдүүлж, Захирлын зөвлөлийн дэргэдэх хурал хуралдсан баримт үйлдэж ирүүлсэн юм.
Давж заалдах шатны шүүх хэргийн бодит байдлыг хянаагүй, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3-т зааснаар **** иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 210/МА2022/01238 дугаар магадлалыг хүчингүй болгож, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 102/ШШ2022/01660 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.
Жич: **** **** сургуулийн захирал Ю.Энхтуул нь намайг ажлаас халахаасаа яг 1 сарын өмнө буюу 2021.10.14-ний өдөр “ ****ийг ажлаас чөлөөлөх тухай” Б/87 дугаар тушаал (тушаалыг хавсаргав)-ыг гаргаж намайг ажлаас чөлөөлсөн байсан бөгөөд 14 хоногийн дараа намайг дуудаж ажилдаа ор гэсэн болно. Энэ хооронд миний бие шүүхэд гомдол гаргах гэж бэлдэж байсан бөгөөд намайг хууль бусаар үндэслэлгүй чөлөөлсөн байснаа засаж, буцааж авсан дүр эсгэж, АТГ-аар шалгуулсныхаа дараа халъя гэж төлөвлөсөн болох нь намайг ямар ч хамаагүй аргаар л халахыг (зайлуулахыг) хүсч байсан, үүндээ дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтсийн байцаагч, АТГ-ын байцаагч нарыг хүртэл татан оролцуулж, ****-р сургуулийн бага боловсрол хариуцсан сургалтын менежерээр миний оронд өөрөө томилсон Т.Оюунтуяаг хүртэл хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр томилон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулж, шүүхээр өөрийгөө хамгаалж чадахгүй бол буцаад чөлөөлөгдөнө шүү гэж хүртэл ойлгуулан зохион байгуулалттайгаар ажилласан болох нь харагдаж байгааг энэхүү гомдолдоо дурдахыг хүсч байна гэжээ.
5. Магадлалыг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн гаргасан хяналтын гомдлыг Хяналтын шатны шүүхийн иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаанаар хэлэлцээд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1, 172.2.3-т заасан үндэслэлээр хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх тухай 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 001/ШХТ2022/01110 дугаар тогтоол гаргажээ.
ХЯНАВАЛ:
6. Нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.
7. Нэхэмжлэгч **** нь хариуцагч **** **** **** **** **** ****д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин, зэргийн, үр дүнгийн, төрийн алба хаасан хугацааны нэмэгдэл зэрэгтэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг, хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
8. Анхан шатны шүүх ...хариуцагч нь ****ийг “албан тушаалаа ашиглан бусдаас мөнгө авч хувьдаа завшсан болох нь эрх бүхий байгууллагаас тогтоогдсон” гэж үзэн, нэхэмжлэгчийг Хөдөлмөрийн гэрээний 7.2.9, 7.2.14-т заасан ноцтой зөрчил гаргасан гэж, түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан боловч ажлаас халсан тушаалын хууль зүйн үндэслэлээ баримтаар нотолж чадаагүй, уг тушаалыг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 **** зүйлийн 40.1.4-д нийцсэн гэж үзэх боломжгүй гэж дүгнэн, нэхэмжлэгч ****ийг урьд эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн тогтоож, түүний ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 6,809,432 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгон, түүнээс нийгмийн болон эрүүл мэндийн дэвтэрт зохих шимтгэл төлж, бичилт хийхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэсэн байна.
Давж заалдах шатны шүүх хэргийг хянаж, шийдвэрийг хүчингүй болгож, Хөдөлмөрийн тухай хууль /1999 оны/-ийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 **** зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.1, 46.2 дахь хэсэгт заасан үндэслэл тогтоогдоогүй гэж дүгнэн, нэхэмжлэгч ****ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгожээ.
9. Нэхэмжлэгчийн магадлалыг эс зөвшөөрч гаргасан хяналтын гомдлыг 2022.10.03-ны өдрийн Улсын дээд шүүхийн иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаанаар хэлэлцээд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1, 172.3-т заасан үндэслэлээр хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн байна.
Нэхэмжлэгчийн ...давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн эрхийг ноцтой зөрчин, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн бөгөөд магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй гэж үзэж байна. ...маргаанд Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 16, 29 **** зүйлийн 29.1.2, 29.2.4-т заасан зохицуулалтыг хэрэглэхгүйгээр, Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4 дэх заалтыг зөрчсөн гэж дүгнэсэнд гомдолтой байна. ...магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэсэн хяналтын гомдлыг хангах үндэслэлгүй байна.
10. Баянгол дүүргийн ерөнхий **** **** **** сургуулийн захирлын 2018.09.03-ны өдрийн Б/57 дугаар тушаалаар **** нь тус ****д бага ангийн сургалтын менежерээр томилогдон ажилласан байх ба тус сургуулийн захирлын 2021.11.15-ны өдрийн Б/98 дугаар тушаалаар Бага, дунд **** тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1, Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.4, 40 **** зүйлийн 40.1.4, Авлигатай тэмцэх газрын 2021.11.11-ний өдрийн 06/12120 тоот албан бичиг, Дотоод журмын 12 дугаар зүйлийн 12.2.10, 12.2.14, Хөдөлмөрийн гэрээний 7 дугаар зүйлийн 7.2.9, 7.2.14 дэх заалтуудыг тус тус баримтлан ****ийг албан тушаалаа ашиглан бусдаас мөнгө авч хувьдаа завшсан гэсэн үндэслэлээр үүрэгт ажлаас нь чөлөөлжээ.
Хэрэгт нотлох баримтаар авагдсан, Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн 2021.11.11-ний өдрийн 06/12120 тоот албан бичиг, **** **** **** **** **** сургуулийн Захирлын дэргэдэх зөвлөлийн 2021.11.12-ны өдрийн хурлын тэмдэглэл, зохигчийн тайлбар болон бусад баримтаар нэхэмжлэгч **** нь тус сургуулийн захирлын 2021.09.01-ний өдрийн А/32 дугаар тушаалаар Үдийн хоол хөтөлбөрийг зохион байгуулах комиссын даргаар томилогдон ажилласан, тус хөтөлбөрийг хэрэгжүүлэх явцад “Марго констракшн” ХХК-ийн захирлаас багш нарын баярт зориулан сургуулийн хамт олонд өгсөн 100,000 төгрөгийг хүлээн авч, хувьдаа захиран зарцуулсан зөрчил гаргасан болох нь тогтоогдсон байна.
11. Давж заалдах шатны шүүх ...анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 **** зүйлийн 40.2 дахь хэсэгт заасантай нийцүүлэн тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй, үнэн зөв талаас дүгнэж чадаагүй, нэхэмжлэгч **** нь ашиг сонирхлын зөрчил үүсч болох этгээдээс мөнгөн шагнал, урамшуулал авч хувьдаа ашиглан, Хөдөлмөрийн гэрээний 7.2.9, 7.2.14 болон Хөдөлмөрийн дотоод журмын 12.2.10, 12.2.14-д заалтуудыг зөрчсөн тул хариуцагч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 **** зүйлийн 40.1.4-т заасан ноцтой зөрчилд тооцон, ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцалж ажлаас чөлөөлсөн нь үндэслэлтэй, эрх бүхий байгууллагаас хуулийн дагуу өгсөн үүргийг хэрэгжүүлсэн гэж үзэхээр байна гэж дүгнэн, нэхэмжлэгч ****ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон нь Хөдөлмөрийн тухай хууль /1999 оны/-ийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 **** зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.1, 46.2 дахь хэсгүүдэд заасантай нийцжээ.
Дээрх үндэслэлээр магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. **** Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 210/МА2022/01238 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.
2. Нэхэмжлэгч нь хяналтын журмаар гомдол гаргахад улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.ЗОЛЗАЯА
ШҮҮГЧИД Г.БАНЗРАГЧ
Б.МӨНХТУЯА
С.СОЁМБО-ЭРДЭНЭ
Х.ЭРДЭНЭСУВД