Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 10 сарын 07 өдөр

Дугаар 102/ШШ2020/02923

 

2020 оны 10 сарын 07 өдөр

Дугаар 102/ШШ2020/02923

Улаанбаатар хот

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэлийн Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Алтантуяа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүргийн 4-р хороонд оршин суух, , Б овогт Ч-ийн Н,

 

Нэхэмжлэгч: Баянгол дүүргийн 20-р хороонд байрлах, Т ХХК,

 

Нэхэмжлэгч: Баянгол дүүргийн 20-р хороонд байрлах ТХ ХХК,

 

Нэхэмжлэгч: Баянгол дүүргийн 20-р хороо, ТТ ХХК-ийн байр, У ХХК-ний нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Сүхбаатар дүүргийн 5-р хороо, Үндсэн хуулийн гудамж, өөрийн байр, Н газарт холбогдох үнэлгээ хүчингүй болгох, дуудлага худалдааг хүчингүй болгохыг хүссэн хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Н, өмгөөлөгч Б.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.З өмгөөлөгч, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Баттулга нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Ч.Н шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн Ч.Н надад болон миний хувьцаа эзэмшдэг Т ХХК, Тө ХХК, ТХ ХХК, У ХХК-д холбогдох Х ХХК-ийн нэхэмжлэлтэй зээлийн гэрээний үүргийг хангуулах хэргийг 2017 оны 04-р сарын 27-ны өдөр шийдвэрлэж, талуудын эвлэрлийг баталгаажуулсан 102/ШШ2017/01217 дугаар шүүгчийн захирамж гарсан. Уг захирамжид зээлийн гэрээний үүрэгт 6 067 513 513 207 төгрөгийг төлж барагдуулах, төлөөгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар шийдвэрлэсэн ба Х ХХК-ийн шүүхийн шийдвэрийг гүйцэтгүүлэх хүсэлтийн дагуу 2019 оны 01-р сарын 02-ны өдрийн Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай захирамж гарч шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж байна. Зээлийн гэрээний барьцааны зүйл болох Баянгол дүүргийн 20-р хороо, Үйлдвэрийн баруун 16100, 28/4 тоотод байрлах эрхийн улсын бүртгэлийн 00000 дугаартай 675 м.кв талбайтай сендвичин барилга, тус хороо Ажилчны гудамж 28, 28/1 тоотод байрлах эрхийн улсын бүртгэлийн 0000000 дугаартай 594 м.кв талбайтай үйлчилгээний конторын зориулалттай, зоорийн давхартай 2 давхар үл хөдлөх хөрөнгө, тус хороонд байрлах нэгж талбарын 000000 дугаартай 7 157 м.кв талбайтай контор үйлдвэрлэлийн зориулалттай эзэмших эрхтэй газрын хамт дуудлага худалдаагаар оруулан худалдахаар үнэлгээ тогтоохдоо 2 361 365 352 төгрөгөөр, Сонгинохайрхан дүүргийн 19-р хороонд байрлах нэгж талбарын 1843/0109 дугаартай 2 912 м.кв талбайтай, үйлчилгээтэй орон сууцны зориулалттай эзэмших эрхтэй газрыг 1 066 039 520 төгрөгөөр, Сонгинохайрхан дүүргийн 22-р хороонд байрлах нэгж талбарын 0 дугаартай 30 000 м.кв талбайтай зуслангийн зориулалттай эзэмших эрхтэй газрыг 412 770 000 төгрөгөөр тооцон тус тус үнэлсэн. Миний бие Баянгол дүүргийн 20-р хороо, Үйлдвэрийн баруун бүс /16100/, 28/4 тоотод байрлах эрхийн улсын бүртгэлийн 0000 дугаартай 675 м.кв талбайтай сендвичин барилга, тус хороо Ажилчны гудамж 28, 28/1 тоотод байрлах эрхийн улсын бүртгэлийн 0000 дугаартай 594 м.кв талбайтай үйлчилгээ конторын зориулалттай, зоорийн давхартай 2 давхар үл хөдлөх хөрөнгө, тус хороонд байрлах нэгж талбарын 0000 дугаартай 7 157 м.кв талбайтай контор үйлдвэрлэлийн зориулалттай эзэмших эрхтэй газар дээр өөрийн компанийн төмрийн худалдаа болон төмөр хийцийн үйлдвэрлэлийн үйл ажиллагаагаа эрхлэн явуулж байгаа бөгөөд тус хөрөнгүүдийн зах зээлийн одоогийн үнэлгээ 5.5 тэрбум төгрөг гэж үнэлүүлсэн. Мөн Сонгинохайрхан дүүргийн 19-р хороонд байрлах нэгж талбарын 000000 дугаартай 2 912 м.кв талбайтай Үйлчилгээтэй орон сууцны зориулалттай эзэмших эрхтэй газар нь 180 айлын орон сууцны төсөлтэй бөгөөд одоогийн зах зээлийн үнэлгээгээр 1,7 тэрбум төгрөгөөр үнэлэгдсэн. Сонгинохайрхан дүүргийн 22-р хороонд байрлах нэгж талбарын  0, 10000 дугаартай 30 000 м.кв талбайтай Зуслангийн зориулалттай эзэмших эрхтэй газрыг миний бие 2013 онд 450 000 000 төгрөгөөр худалдан авч байсан бөгөөд одоогийн зах зээлийн үнэлгээ нь 500 000 000 төгрөгөөр тус тус үнэлэгдсэн. Гэтэл Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь миний дээрх хөрөнгүүдийг зах зээлийн үнэлгээнээс хэт доогуур үнээр үнэлж мэдэгдэл хүргүүлсэн бөгөөд миний бие үнэлгээг үндэслэлгүй, зах зээлийн үнэлгээнээс хэт доогуур үнэлсэнд гомдолтой байна гэжээ.

 

 

Нэхэмжлэгч, хамтран нэхэмжлэгч нар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэхдээ: Миний бие шүүхэд 2020 оны 06-р сарын 18-ны өдөр шинжээчийн тогтоосон хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж, 2020 оны 06-р сарын 25-ны өдөр иргэний хэрэг үүссэн. Гэтэл Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас тус нэхэмжлэлд дурдагдсан 5 ширхэг хөрөнгөөс иргэн Ч.Нэргүйн өмчлөл, эзэмшлийн хөрөнгө болох БГД-ийн 20-р хороо, Үйлдвэрийн баруун бүс /16100/, 28/4 тоотод байрлах эрхийн улсын бүртгэлийн 0 дугаартай 675 м.кв сендвичин барилга, тус хороо Ажилчны гудамж 28,28/1 тоотод байрлах эрхийн улсын бүртгэлийн 0 дугаартай 594 м.кв үйлчилгээ, конторын зориулалттай, зоорийн давхартай 2 давхар үл хөдлөх хөрөнгө, тус хороонд байрлах нэгж талбарын 0 дугаартай 7157 м.кв контор үйлдвэрлэлийн зориулалтай эзэмших эрхтэй газар болох 3 ширхэг хөрөнгө, Төмөрт транс ХХК-ийн эзэмшлийн Сонгинохайрхан дүүргийн 22-р хороонд байрлах нэгж талбарын 0, 00 дугаартай 30 000 м.кв зуслангийн зориулалттай эзэмших эрхтэй газар зэрэг хөрөнгийг үнэлгээтэй холбоотой иргэний хэрэг үүсгэсэн шүүгчийн хүчин төгөлдөр захирамж байсаар байтал түүнийг үл ойшоож дээрх хөрөнгүүдийг дуудлага худалдаагаар худалдан борлуулсан байна. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас албадан дуудлага худалдаанд дээрх хөрөнгүүдийг оруулах тухай мэдэгдлийг танилцуулахад нь тухай бүр амаар болон бичгээр удаа дараа тайлбарлаж, шүүх дээр маргаан үүссэн тул дуудлага худалдаанд дээрх хөрөнгүүдийг оруулахгүй байх талаар мэдэгдсэн боловч авч хэлэлцээгүй. Миний бие анхны дуудлага худалдааны мэдэгдэлтэй 2020 оны 07-р сарын 23-ны өдөр танилцсан бөгөөд тус мэдэгдлийг гардан авсны дараа шүүхэд дуудлага худалдааг түдгэлзүүлэх тухай хүсэлтээ гаргасан боловч хариуцсан шүүгч ээлжийн амралттай байсан тул хүсэлтээ тухайн үед шийдвэрлүүлж чадаагүй, энэ тухайгаа мөн тайлбарлаж байсан. Улмаар 2020 оны 08-р сарын 24-ны өдөр анхны дуудлага худалдаагаар худалдан авагч оролцоогүй тул хоёр дахь дуудлага худалдааны тов мэдэгдэж дээрх хөрөнгүүдийг шинжээчийн тогтоосон үнэлгээний 50 хувиар тооцож дуудлага худалдаанд оруулах болсныг мэдэгдсэн. Тус дуудлага худалдаа 2020 оны 09-р сарын 04-ны өдөр болж өнгөрсөн бөгөөд дуудлага худалдаагаар төлбөр авагч Х ХХК нь хөрөнгүүдийг зах зээлийн үнэлгээнээс хэт доогуур буюу шинжээчийн тогтоосон үнэлгээний 50 хувиар худалдан авах эрхтэй болсон байна. Дээрх дуудлага худалдааг зөвшөөрөхгүй байгаа бөгөөд тухайн хөрөнгийн зах зээлийн үнэлгээнээс хэт доогуур үнээр худалдсан, мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 27.1.4-т зааснаар иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлэх үндэслэл бүрдсэн байсан байтал хууль зөрчиж худалдан борлуулсан нь миний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөж байгаа тул дээрх хөрөнгүүдийн дуудлага худалдааг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Н шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Т ХХК нь 2009 оноос Х ХХК-иас санхүүжилт авч үйл ажиллагаагаа явуулж байсан. Эдийн засгийн хүндрэлтэй нөхцөл байдлын улмаас төлбөрөө төлөх боломжгүй хүндрэлтэй байдал үүсч Х нь шүүхэд нэхэмжлэл гаргасан. Шүүхийн шатанд талууд эвлэрлийн гэрээ байгуулж 13 000 000 030 төгрөг нэхэмжилснээс 6 000 000 000 төгрөгт тооцон Т ХХК-ийн Баянгол дүүргийн 20 дугаар хороонд байрлах хөрөнгө, үүсгэн байлуулагч Ч.Н-ийн өмчлөлийн үл хөдлөх хөрөнгийг 1 100 000 000 төгрөгт тооцон шилжүүлж, Х банканд 6 060 000 000 төгрөгийг төлөхөөр эвлэрсэн. Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх шатанд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар битүүмжилж талуудаас үнийн санал авсан. Ингээд үнийн санал дээр тохироогүй тул шинжээч томилуулсан. Бидний хувьд шинжээчийн дүгнэлтийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Манай компанийн үйл ажиллагаагаа явуулдаг, бизнесийн ашиг, гол эх үүсвэрээ олдог үнэ цэнэтэй объектуудыг зах зээлийн үнэ ханшнаас хэт доогуур, тухайн 6 060 000 000 төгрөгт хүрэхгүй байдлаар үнэлж, дахиад төлбөр үлдэхээр байдаг. Үнэлгээний тухайд Ч.Н-ийн өмчлөлийн Баянгол дүүргийн 20 дугаар хороонд байрлах 590 м.кв талбайтай, үйлчилгээ, конторын зориулалттай 3 давхар объект, Баянгол дүүрэг, 20 дугаар хороонд байрлах 675 м.кв талбайтай үйлдвэрлэлийн зориулалттай 2014 онд ашиглалтад орсон төмөр хийцийн үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаагаа тогтмол явуулдаг сэндвичин барилга, Баянгол дүүргийн 20 дугаар хороонд байрлах 7 157 м.кв контор, үйлдвэрлэлийн зориулалттай эзэмших эрхийн гэрчилгээтэй газрын үнэлгээг нийт 2 361 365 352 төгрөгөөр үнэлсэн. Харин Т ХХК-ийн эзэмшлийн Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороонд байрлах 2 912 м.кв талбай бүхий орон сууцны зориулалттай эзэмших эрхийн гэрчилгээтэй газрыг 1 066 390 520 төгрөгөөр, Сонгинохайрхан дүүрэг, 22 дугаар хороонд байрлах 30 000 м.кв талбайтай зуслангийн зориулалттай эзэмших эрхийн гэрчилгээтэй газрыг 412 770 000 төгрөгөөр тус тус үнэлсэн. Манай хувьд эдгээр үнэлгээг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Харин эдгээр хөрөнгүүдээс Т ХХК-ийн эзэмшлийн Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороонд байрлах 2 912 м.кв талбай бүхий газарт орон сууц барих төсөл хэрэгжиж байгаа тул албадан дуудлага худалдаанд орохоос өмнө төлбөр авагчтай тохиролцоод үүргийн гүйцэтгэл хангуулах барьцаа хөрөнгөөс чөлөөлүүлж, Т ХХК-д шилжүүлсэн байгаа тул энэ талаар маргахгүй болсон. Үнэлгээ хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэлийн тухайд Ч.Нэргүйгийн өмчлөлийн Баянгол дүүргийн 20 дугаар хороонд байрлах үйлдвэр, үйлчилгээ, конторын зориулалттай барилга болон газрыг Сонгинохайрхан дүүргийн бүсчлэлд байгаа м.квадратыг нь 1 700 000-1 800 000 төгрөгийн үнэлгээтэй объекттой харьцуулаад 2 200 000 төгрөгөөр үнэлсэн байсан. Харин манай зүгээс 594 м.кв талбай бүхий барилгыг зах зээлийн дундаж үнэлгээгээр тооцоход 850 000 000 төгрөгийн үнэтэй гэсэн тооцоолол гарсан. 675 м.кв талбай бүхий үйлдвэрлэлийн зориулалттай барилгыг үнэлэхэд 750 000 000 төгрөг гэсэн үнэлгээ гарч байсан. Харин 7 157 м.кв талбай бүхий Сонгинохайрхан дүүрэг 19 дүгээр хороонд байрлах 2 дугаар эгнээнд байрлах үл хөдлөх хөрөнгөгүй газрыг үнэлгээний компани нь 1 066 390 520 төгрөгөөр үнэлсэн байх ба уг үнэлгээг хувилан тооцож үзвэл 1 м.кв талбайг 366 000 төгрөгөөр үнэлсэн байсан. Уг үнэлгээний дагуу Баянгол дүүргийн 20 дугаар хороо Саппоро үйлчилгээний төвийн замын урд талд байрлалтай объектыг м.квадратын үнэлгээг нь 366,000 төгрөг гэж тооцсоны дагуу үнэлгээг гаргавал зөвхөн газрын үнэлгээ нь 2 500 000 000 төгрөг гэсэн тооцоолол гарсан байдаг. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас үнийн санал авахад манайх Баянгол дүүргийн 20 дугаар хороонд байрлалтай объектын зөвхөн газрыг нь 4 500 000 000 төгрөгт үнэлж байсан. Баянгол дүүрэгт байрлалтай газар нь төв замтайгаа ойр байрлалтай, Сонгинохайрхан дүүрэгт байрлалтай газраас 2.5 дахин том байхад Сонгинохайрхан дүүрэгт байрлалтай газрын 1 м.квадратын үнэлгээнээс багаар гаргасанд нь гомдолтой байгаа ба шинжээчийн дүгнэлтийг учир дутагдалтай, ямар ч судалгаагүй, зах зээлийн хандлага, үнэлгээг ашиглалгүй гаргасан гэж үзэж байгаа. Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороонд байрлах 30 000 м.кв талбайтай зуслангийн зориулалттай эзэмших эрхийн гэрчилгээтэй газрыг шинжээч нь 412 770 000 төгрөг гэж үнэлсэн хэдий ч бидний зүгээс 500 000 000 төгрөг гэж үнэлж байгаа. Учир нь уг зуслангийн зориулалт бүхий газрын 10 000 м.кв бүхий талбайд нь амины орон сууцны зориулалттай барилга байгууламж баригдчихсан ба тухай үл хөдлөх хөрөнгүүд нь барьцаанд тавигдаагүй. Уг газрын дэд бүтэц бүрэн шийдэгдсэн цахилгаан, зам гээд бүх асуудлаа шийдчихсэн байгаа. Хэрэв уг газрын дэд бүтэц шийдэгдээгүй, байшин барилга баригдаагүй байсан бол 412 770 000 төгрөгийн үнэлгээг хүлээн зөвшөөрөх боломжтой байсан. Эдгээр үндэслэлээр шинжээчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөөгүй тул үнэлгээг хүчингүй болгож өгнө үү. Нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагын тухайд Ч.Н нь Тө ХХК, ТХ ХХК, У ХХК гэсэн 3 компанийн үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигч тул хамтран нэхэмжлэгчээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож нэхэмжлэл гаргасан. Учир нь барьцаа хөрөнгийн ихэнх хэсэг нь Ч.Н болон Т ХХК-ийн өмчлөлийн эд хөрөнгө байдаг. Бид эд хөрөнгийн үнэлгээг зөвшөөрөөгүй тул 2020 оны 6-р сарын 18-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан, 2020 оны 06-р сарын 25-ны өдөр иргэний хэрэг үүсгэсэн. Шүүгчийн захирамжийг шийдвэр гүйцэтгэгчид танилцуулсан хэдий ч шийдвэр гүйцэтгэгч нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасны дагуу барьцаа эд хөрөнгүүдийг албадан дуудлага худалдаанд оруулах болсон талаар мэдэгдсэн. Бид тухайн мэдэгдлийг хүлээн авсны дараа шүүхэд, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлж өгнө үү гэх хүсэлтийг 2020 оны 07 сарын 02-ны өдөр гаргасан. Гэтэл хэрэг хуваарилагдсан шүүгч ээлжийн амралттай байгаа шалтгаанаар манай хүсэлт шийдвэрлэгдэх боломжгүй байсан. Энэ хугацаанд шийдвэр гүйцэтгэх газар дээрх эд хөрөнгүүдийг албадан дуудлага худалдаанд оруулсан байдаг. Нэгэнт иргэний хэрэг үүссэн захирамж байсаар байтал дуудлага худалдаанд оруулсан нь зохимжгүй. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлсэн шүүгчийн захирамж байхгүй гэсэн үндэслэлээр дээрх эд хөрөнгүүдийг 2 дахь албадан дуудлага худалдаагаар борлуулсан. Тухайн үед Х ХХК нь бидний эд хөрөнгүүдийг үнэгүйдүүлэн худалдан авч зээлийн болон өрийн дарамтад оруулах нөхцөл байдал үүсгэсэн юм. Иймд Баянгол дүүргийн 20 дугаар хороонд байрлах 594 м.кв талбайтай конторын зориулалттай барилга, мөн Баянгол дүүргийн 20 дугаар хороонд байрлалтай 675 м.кв үйлдвэрлэлийн зориулалттай үл хөдлөх хөрөнгө, Баянгол дүүрэг, 20 дугаар хороонд байрлах 7,157 м.кв талбайтай контор үйлдвэрлэлийн зориулалттай эзэмших эрхийн гэрчилгээтэй газар, Сонгинохайрхан дүүрэг, 22 дугаар хороонд байрлалтай 30,000 м.кв зуслангийн зориулалттай эзэмших эрхийн гэрчилгээтэй газрыг үнэлсэн шинжээчийн үнэлгээг хүчингүй болгож, 2020 оны 08 сарын 24-ний өдөр болсон анхны дуудлага худалдаа, 2020 оны 09 сарын 04-ний өдрийн 2 дах албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн ба нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэв.

 

Хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч М.З шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 04-р сарын 27-ны өдрийн 102/ШШ2017/01217 дугаар захирамжаар Т ХХК, ТХ ХХК, ТӨ ХХК, ТХУ ХХК, У ХХК, Ч.Н нараас 13.168.692.579 төгрөгийг гаргуулж Х банканд олгохоор шийдвэрлэсэн. Дээрх шийдвэрийг үндэслэн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж төлбөр төлөгч нарт шүүхийн шийдвэртэй өр төлбөрийг төлж барагдуулахыг мэдэгдсэн, улмаар үүргийн гүйцэтгэлд барьцаалсан Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Үйлдвэрийн баруун бүс /16100/, 28/4 тоотод байрлах эрхийн улсын бүртгэлийн 0000 дугаартай 675 м.кв талбайтай сендивчин барилга, тус хороо Ажилчны гудамж 28, 28/1 тоотод байрлах эрхийн улсын бүртгэлийн Ү-00000 дугаартай 594 м.кв талбайтай үйлчилгээ конторын зориулалттай, зоорийн давхартай 2 давхар үл хөдлөх хөрөнгө, тус хороонд байрлах нэгж талбарын 0 дугаартай 7.157 м.кв талбайтай Контор үйлдвэрлэлийн зориулалттай эзэмших эрхтэй газар, Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороонд байрлах нэгж талбарын 0ю0 дугаартай 2 912 м.кв талбайтай Үйлчилгээтэй орон сууцны зориулалттай эзэмших эрхтэй газар, Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороонд байрлах нэгж талбарын 0, 0 дугаартай 30.000 м.кв талбайтай Зуслангийн зориулалттай эзэмших эрхтэй газрыг тус тус битүүмжилж хураасан. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасны дагуу төлбөр төлөгч нараас үнийн санал авч төлбөр авагчид танилцуулахад хөрөнгийн үнэлгээг хүлээн зөвшөөрөөгүй, хөндлөнгийн шинжээчээр үнэлгээг тогтоолгох хүсэлт гаргасан. Талууд хөрөнгийн үнэлгээг харилцан тохиролцоогүй тул Сэлэнгэ эстимэйт ХХК-иар үл хөдлөх хөрөнгүүдийн үнэлгээг тогтоолгон хуулийн хугацаанд талуудад мэдэгдэж, хуульд зааснаар гомдол гаргах болон бие даан худалдан борлуулж болохыг анхааруулж тайлбарлан өгсөн. Тус газарт хандан төлбөр төлөгч нар нь хөрөнгийн үнэлгээг хүлээн зөвшөөрч өөрийн хөрөнгийг бие даан худалдан борлуулах 1 сарын хугацааг олгох хүсэлт гаргасныг шийдвэрлэж хугацааг олгосон. Хуульд заасан хугацаанд хөрөнгийг худалдан борлуулаагүй тул үнэлгээ тогтоосон үл хөдлөх эд хөрөнгүүдийг 2020 оны 8 дугаар сарын 7-ны өдөр анхны албадан дуудлага худалдаанд оруулахад худалдан борлогдоогүй. Иймд 2020 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр хоёр дахь албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулсан. Төлбөр төлөгч нарт хөрөнгө худалдан борлогдсон талаар 2020 оны 9-р сарын 8-ны өдрийн 4-141/32316 дугаар мэдэгдлээр мэдэгдэж хууль сануулсан. Тус шүүхийн шүүгчийн 2020 оны 9-р сарын 10-ны өдрийн 102/ШЗ2020/12754, 2020 оны 9-р сарын 21-ний өдрийн 102/ШЗ2020/13367 дугаар захирамжаар худалдан борлогдсон хөрөнгүүдэд хийгдэж байгаа шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Ч.Н, Т ХХК, ТХ ХХК, У ХХК нь Н газарт холбогдох үнэлгээ хүчингүй болгох, дуудлага худалдааг хүчингүй болгохыг хүссэн нэхэмжлэлийг тус тус шүүхэд гаргажээ. Шүүх нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй гэж дүгнэлээ.

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04-р сарын 27-ны өдрийн 102/ШШ2017/01217 дугаар Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамжаар нэхэмжлэгч Х банк, хариуцагч Ч.Н, Т ХХК, ТХ ХХК, Т т х ХХК, Т ө ХХК, У г ХХК нар нь 14 168 692 579.71 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаас 13 168 692 579.71 төгрөгийн хэмжээнд эвлэрч, хариуцагч нар төлбөрийг 24 сарын дотор төлөх, үүргээ биелүүлээгүй тохиолдолд барьцааны зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангахаар шийдвэрлэсэн, шийдвэр хүчинтэй /хх 18-27/ байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлд шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг иргэн, хуулийн этгээд заавал биелүүлнэ, сайн дураар биелүүлээгүй бол хуульд заасан үндэслэл, журмын дагуу албадан гүйцэтгэхээр заажээ.

 

Тус шүүхийн шүүгчийн 2019 оны 01-р сарын 02-ны өдрийн 00486 дугаар Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай захирамж, 00041 тоот гүйцэтгэх хуудсыг үндэслэн шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх ажиллагаа явагдаж, төлбөр төлөгч Ч.Нэргүйгийн өмчлөлийн, улсын бүртгэлийн Ү-0000 дугаарт бүртгэгдсэн Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Үйлдвэрийн баруун бүс /16100/, 28/4 тоотод байрлах, үйлдвэрлэлийн зориулалттай, 675 м.кв талбайтай сендвичин барилга, улсын бүртгэлийн Ү-000 дугаарт бүртгэгдсэн Баянгол дүүргийн 18-р хороо, Ажилчны гудамж 28, 28/1 тоотод байрлах, 594 м.кв талбайтай үйлчилгээ, конторын зориулалттай, зоорийн давхартай 2 давхар барилга, Ч.Н-ийн эзэмшлийн Баянгол дүүргийн 20-р хороонд байрлах нэгж талбарын 168030/0075 дугаартай, контор, үйлдвэрлэлийн зориулалттай 7.157 м.кв талбай бүхий эзэмших эрхтэй газар, Т ХХК-ний эзэмшлийн Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороонд байрлах, нэгж талбарын 1843/0109 дугаартай, үйлчилгээтэй орон сууцны зориулалттай 2 912 м.кв талбай бүхий эзэмших эрхтэй газар, Т ХХК-ний эзэмшлийн Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороонд байрлах, нэгж талбарын 0, 0 дугаартай, зуслангийн зориулалттай 30 000 м.кв талбай бүхий эзэмших эрхтэй газрыг /хх 10-14/ тус тус битүүмжлэх, хураах ажиллагаа хийгдсэн /хх 61, 68-71, 73-77/, улмаар төлбөр төлөгчид үл хөдлөх эд хөрөнгийн үнийн саналаа ирүүлэхийг /хх 79/ мэдэгджээ.

 

Төлбөр төлөгч нь үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн барьцаа хөрөнгө болох 675 м.кв талбайтай сендивчин барилгыг 750 000 000 төгрөгөөр, 594 м.кв талбайтай үйлчилгээ, конторын зориулалттай, зоорийн давхартай 2 давхар барилгыг 850 000 000 төгрөгөөр, 7.157 м.кв талбай бүхий газрыг 4.2 тэрбум төгрөгөөр, 2 912 м.кв талбай бүхий газрыг 550 000 000 төгрөгөөр, 30 000 м.кв талбай бүхий газраас хэсэгчлэн 2 га газрыг 200 000 000 төгрөгөөр нийт 6 550 000 000 төгрөгөөр худалдах үнийн санал /хх 80/ өгсөн байх ба төлбөр авагч Х банк үнийн саналыг хэт өндөр гэж үзэж зөвшөөрөөгүй, улмаар шинжээч томилуулах хүсэлтийг гаргажээ. /хх 84/

 

Шийдвэр гүйцэтгэгчийн 2020 оны 06-р сарын 04-ний өдрийн 6/325, 6/325-1, 6/325-2 тоот Шинжээч томилох тухай тогтоолоор Сэлэнгэ эйстимэйт ХХК-ийг шинжээчээр /хх 81-83/ томилжээ.

 

Шинжээч Сэлэнгэ эйстимэйт ХХК нь Ч.Н-ийн өмчлөлийн, улсын бүртгэлийн Ү-2205043695 дугаарт бүртгэгдсэн Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Үйлдвэрийн баруун бүс /16100/, 28/4 тоотод байрлах, үйлдвэрлэлийн зориулалттай, 675 м.кв талбайтай сендивчин барилга, улсын бүртгэлийн Ү-2205024681 дугаарт бүртгэгдсэн Баянгол дүүргийн 18-р хороо, Ажилчны гудамж 28, 28/1 тоотод байрлах, 594 м.кв талбайтай үйлчилгээ, конторын зориулалттай, зоорийн давхартай 2 давхар барилга, Ч.Н-ийн эзэмшлийн Баянгол дүүргийн 20-р хороонд байрлах нэгж талбарын 168030/0075 дугаартай, контор, үйлдвэрлэлийн зориулалттай 7.157 м.кв талбай бүхий эзэмших эрхтэй газарыг 2 361 365 352 төгрөгөөр /хх 101-115/, Т ХХК-ний эзэмшлийн Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороонд байрлах нэгж талбарын 1843/0109 дугаартай 2 912 м.кв талбайтай Үйлчилгээтэй орон сууцны зориулалттай эзэмших эрхтэй газрыг 1 066 039 520 төгрөгөөр /хх 131-142/, Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороонд байрлах нэгж талбарын 18628314904479, 18629314029331 дугаартай 30.000 м.кв талбайтай зуслангийн зориулалттай эзэмших эрхтэй газрыг 412 770 000 төгрөгөөр /хх 121-130/ тус тус үнэлсэн байна.

 

Шинжээч дүгнэлт гаргахдаа Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8-р зүйлд заасан үнэлгээний зүйлийн шинж байдал, онцлог, зориулалтыг харгалзан үнэлгээний өртгийн, жишиг үнийн, орлогын аргуудыг хэрэглэн, Үнэгүй.мн зэрэг сайтын үнэтэй харьцуулан стандартын дагуу үнэлж зах зээлийн үнэлгээ гаргасан нь үнэлгээний тайланд тусгагдсан байна.

 

Харин эдгээр хөрөнгүүдээс Т ХХК-ийн эзэмшлийн Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороонд байрлах 2 912 м.кв талбай бүхий газрыг төлбөр авагчтай тохиролцож, үүргийн гүйцэтгэл хангуулах барьцаа хөрөнгөөс чөлөөлүүлсэн байх тул энэ талаар маргаагүй гэж үзлээ.

 

Нөгөө талаас, шийдвэр гүйцэтгэх ажиллагааны шатанд төлбөр төлөгч Ч.Н, Т ХХК-ний эд хөрөнгүүдийг үнэлүүлэхэд бусад төлбөр төлөгч Тх ХХК, У ХХК-ний эрх зөрчигдөөгүй, тэдгээрийн эд хөрөнгийг үнэлсэн, дуудлага худалдаанд оруулсан үндэслэл тогтоогдоогүй байна.

 

Нэхэмжлэгч нар нь үл хөдлөх эд хөрөнгүүдийг зах зээлийн үнээс хэт доогуур үнэлсэн гэх нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ баримтаар нотлоогүйгээс гадна шийдвэр гүйцэтгэгч нь төлбөрт хураагдсан үл хөдлөх эд хөрөнгийг үнэлүүлэхдээ Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55-р зүйлийн 55.1 дэх хэсэгт заасан журмыг зөрчөөгүй гэж дүгнэлээ.

 

Түүнчлэн төлбөр төлөгч нар нь Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1-т заасан ипотекийн шаардлагыг хангах хугацааг хэтрүүлсэн, улмаар шийдвэр гүйцэтгэгчийн 2020 оны 7-р сарын 21-ний өдрийн 8/11, 8/13 тоот тогтоолоор анхны дуудлага худалдааг 2020 оны 8-р сарын 7-ны өдөр үнийн 70 хувиар тогтоож худалдан борлуулахаар тогтоосон /хх 97, 98/ боловч худалдагдаагүй байна.

 

Харин хоёр дахь албадан дуудлага худалдаа явуулах тухай 2020 оны 8-р сарын 18-ны өдрийн 9/7, 9/8 дугаар тогтоол гарч, төлбөр төлөгч нарт мэдэгдсэн, улмаар 2020 оны 9-р сарын 4-ний өдрийн худалдаагаар төлбөр авагч Х банк худалдан авсан, энэ талаар төлбөр төлөгч нарт 2020 оны 9-р сарын 8-ны өдрийн 4-141/32316, 4-141/32317 дугаар мэдэгдлээр тус тус /2-р хавтас 20-33/ мэдэгджээ.

 

Ийнхүү 2 дахь дуудлага худалдаа зохион байгуулсан, худалдсан нь Иргэний хуулийн 175.1, 175.3, 177-р зүйлийн 177.1, 117.2, 177.3, 177.4 дэх заалт, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 65 дугаар зүйлд заасан албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулах, 66 дугаар зүйлд заасан албадан дуудлага худалдааг зохион байгуулах тухай хуулийн заалтыг зөрчөөгүй байна.

 

Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны шатанд тогтоосон үнэлгээний талаар шүүхэд гомдол гаргаж, иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байхад дуудлага худалдаа зохион байгуулсан, худалдсан нь албадан дуудлага худалдааг хүчингүй болгох үндэслэл болохгүй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115-р зүйлийн 115.2.3, 116, 118-р зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 177-р зүйлийн 177.1 дэх хэсэг, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55-р зүйлийн 55.1 дэх хэсэг, 65-р зүйлийн 65.1, 66-р зүйлийн 66.1 дэх хэсэгт заасныг баримтлан Ч.Н-ийн өмчлөлийн, улсын бүртгэлийн Ү-2205043695 дугаарт бүртгэгдсэн Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Үйлдвэрийн баруун бүс /16100/, 28/4 тоотод байрлах, үйлдвэрлэлийн зориулалттай, 675 м.кв талбай бүхий барилга, улсын бүртгэлийн Ү-2205024681 дугаарт бүртгэгдсэн Баянгол дүүргийн 18-р хороо, Ажилчны гудамж 28, 28/1 тоотод байрлах, 594 м.кв талбай бүхий үйлчилгээ, конторын зориулалттай, 2 давхар барилга, Ч.Н-ийн эзэмшлийн Баянгол дүүргийн 20-р хороонд байрлах нэгж талбарын 168030/0075 дугаартай, контор, үйлдвэрлэлийн зориулалттай 7.157 м.кв талбай бүхий эзэмших эрхтэй газрыг 2 361 365 352 төгрөгөөр үнэлсэн, Т ХХК-ний эзэмшлийн Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороонд байрлах нэгж талбарын 18628314904479, 18629314029331 дугаартай 30.000 м.кв талбайтай зуслангийн зориулалттай эзэмших эрхтэй газрыг 412 770 000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг тус тус хүчингүй болгохыг хүссэн, 2020 оны 08-р сарын 24-ний өдрийн анхны дуудлага худалдаа, 2020 оны 09-р сарын 04-ний өдрийн хоёр дахь албадан дуудлага худалдааг тус тус хүчингүй болгохыг хүссэн нэхэмжлэгч Ч.Н болон Т ХХК, Т х ХХК, У ХХК-ний нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.2 дахь хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60-р зүйлийн 60.1, 56-р зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 280 800 төгрөгийг улсын орлогот хэвээр үлдээсүгэй.

 

Шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж эрхтэй.

 

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Р.АЛТАНТУЯА