Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Цагаатгах тогтоол

2017 оны 03 сарын 17 өдөр

Дугаар 74

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС Хэргийн индекс: 171/2017/0091/Э Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Баттулга даргалж, Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Э.Шүрэнчимэг, Улсын яллагчаар Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Энхтуяа, Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Эрдэнэбаатар Хохирогч *******, Шүүгдэгч *******нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-т заасан гэмт хэрэгт ******* холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201609000666 дугаартай хэргийг 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв. Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн, 1973 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр Увс аймгийн Зүүнхангай суманд төрсөн, 43 настай, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, ам бүл 5, эхнэр хүүхдүүдийн хамт Дархан-Уул аймгийн Дархан сумын 8 дугаар баг ******* тоотод оршин суудаг, урьд ял шиийтгэлгүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, ******* РД:******* Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч ******* нь 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 19:30 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын 8 дугаар багт байрлах эрүүлжүүлэх баривчлах байранд зөрчил гаргагч *******ай маргалдан улмаар 00-ын өрөөний үүдэнд түүний гарыг мушгиж /өчиж даран/ гарыг нь хугалан бие махбодид нь хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/ ТОДОРХОЙЛОХ нь: Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: Шүүгдэгч *******ын мөрдөн байцаалтад болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 18 цагаас шөнийн эргүүлийн үүрэг гүйцэтгээд явж байхад 19 цагт эргүүлийн мангирт хэсэгт согтуу хүн байна гэсэн дуудлага ирсний дагуу очтол *******, ******* нарыг хоорондоо маргалдсан гээд *******ыг гавалчихсан машинд суулгасан. Тэгэхээр нь би гавыг нь тайлаад суулгасан чинь хоорондоо маргалдаад байхаар нь салгаад суулгатал ******* над руу дайрч намайг элдвээр доромжлоод байсан. Саатуулах байранд ирээд үүдэнд нь зогсож байтал тэр 2 хоорондоо маргалдаад байхаар нь би боль гэж хэлтэл ******* нь наад ******* чинь намайг дарамтлаад байна гэхээр нь би та хоёр хоёулаа хамт архи ууж маргалдчихаад яах гэж тэгж байдаг юм бэ? чи дуугуй бай гэж хэлтэл ******* нь намайг олон жил эрүүлжүүлэхийн цагдаа хийсэн хар *******гэдэг нэртэй хүн гэж хэлтэл******* тэгвэл олон жил хүний бөгс ухсан нөхөр байна даа гэж хэлэхээр нь би тухайн үед бухимдаад 3 удаа өшиглөсөн. Би сахарын өвчтэй болохоор шээс хүрээд нойл орох гээд явтал ******* араас дагаад *******ы араас*******явж байсан. Би булан тойроод гараад иртэл *******, ******* нар маргалдаад зогсож байсан. *******,******* ах дараагийн дуудлага гарах гээд байна энэ хүнийг хүлээлгэж өгөөч гэсэн. Гэтэл ******* нь гараа хойноо барьсан байхаар нь би *******ы гараас нь угз таттал гараа цонхны тавцангийн ирмэгт цохиод гар гэмтчихлээ гээд доошоо суусан. Тэгэхээр нь эмчийг дуудаж үзүүлэхэд гар нь гэмтчихсэн байна эмнэлэг явж үзүүл гэхээр нь эмнэлэгт очиж үзүүлтэл гар нь хугарсан байна гэсэн. 2 хоногийн дараа ахлах мөрдөн байцаагч*******ирээд *******таныг миний гарыг гэмтээсэн гэж байна та очоод уулзаатах гэхээр нь очоод уулзтал бид 2 хоёулаа буруутай, надад гомдол саналгүй гэж хэлсэн. Би *******ны эмчилгээнй зардалд 750.000 төгрөг өгсөн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 49-50, 52-53/, Хохирогч *******ны мөрдөн байцаалтад болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр найз *******той 2 пиво уусан. Дараа нь бид хамт айлд очоод тэр айлын хүн согтуурхаад байхаар нь маргалдсан. Маргалдаж байх хугацаанд цагдаад дуудлага өгсөн байсан. Цагдаагийн эргүүлийн машин ирээд бид хоёрыг аваад явсан. Би тухайн үедээ өмнө нь хорих ял эдэлж байсан учир хугацаа нь дуусаагүй байхад намайг цагдаа дуудаж өглөө гээд уурлаад маргалдсан. Эргүүлийн машин бид хоёрыг микрт суулгасан. Бид хоёрыг маргалдаж байхад цагдаа боль гэж шаардлага тавьж байсан. Эрүүлжүүлэх байрны үүдээр ороход ******* цагдаа намайг өшиглөсөн. Тэр үед огцом уур хүрээд янз янзын авир гаргаад бид хоёрын маргаан үүссэн. Булан эргээд *******гэх цагдаа миний баруун талын захнаас татаад цонхны тийшээ угзарсан тэрийг тавиулах гээд ноцолдож байтал миний араас нэг гар орж ирээд гарнаас татсан эргээд хартал ******* цагдаа зогсож байсан. Тэгээд миний гар эвгүй болсон байсан. ******* цагдаагаас 750.000 төгрөг авсан. Одоо санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй. Энэ хэргийн процессыг би өөрөөсөө болсон гэж бодож байна” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 32-34/, Гэрч *******ын мөрдөн байцаалтад өгсөн: “... *******бид 2 цагдаагийн газрын саатуулах байранд ирээд анкет бөглөөд байж байхад *******гэж цагдаа *******ыг хувцсаа тайл, харин ******* хувцсаа тайлахгүй гээд хоорондоо маргалдаад байсан. Тэгсэн чинь *******гэж цагдаа *******ыг саатуулах байрны 00-ын өрөө тийш аваад явсан. Удаагүй байж байсан чинь ******* “гар хугарчихлаа” гээд орилоод байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 36/, Гэрч *******ын мөрдөн байцаалтад өгсөн: “...Тэр залуу кармандаа гараа хийчихээд гараа авахгүй байхад нь******* ахлагч нөгөө залууг өшиглөөд 00-ын өрөөний чигт дагуулаад аваад явсан юм. ...Тэгээд удалгүй нөгөө залуу гар эвгүй болчихлоо гээд хүрч ирээд цагдаа нар нөгөө залууг буцаагаад аваад явсан юм” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 37/, Гэрч*******ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...нэг залуу ******* цагдаагийн өөдөөс янз бүрийн зүйл хэлж улмаар ******* цагдаа уурлаж нөгөө залууг 2 удаа хөл хэсэг рүү нь өшиглөсөн” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 38/, Гэрч *******ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...******* эхэлж *******ыг түлхэж маргалдаж байгаад өөр рүүгээ татаж чангаахад нөгөөдөх нь эсэргүүцэх үед *******цагдаа *******д хандаж наашаа ир гээд өөрөө түрүүлээд урд нь гараад маргалдаад яваад байсан. ...*******цагдаа *******ы гарыг бариад цонхны тавцан руу дарах үед******* “гар” гээд доошоо суусан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 39-41/, Гэрч *******ийн мөрдөн байцаалтад өгсөн: “..*******, ******* нар ******* гэх залууг дагуулаад цаашаа нойлын өрөө чигт явж байсан. Тэгээд удаагүй ******* гэх залуу миний гарыг хугалчихлаа гээд орилсон” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 42/, Гэрч *******ын мөрдөн байцаалтад өгсөн: “...******* гэх залуу гар хугарчихлаа гээд орилоод байж байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 43-44/, Гэрч *******ын мөрдөн байцаалтад өгсөн: “...Цагдаагийн ахлах ахлагч ******* саатуулах байранд иргэдийг оруулж ирэхдээ *******гэх залуутай маргалдаж зууралдсаар орж ирсэн юм. ...******* цагдаа ******* гэх залуугийн зүүн гуя руу нэг удаа өшиглөсөн. Тэр үед******* гэх залуу уурлаж *******тай барьцалдаад авсан. ... ******* гараа барьчихсан танай цагдаа миний гарыг хугалчихлаа гэж хэлсэн” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 45/ Эрүүлжүүлэх, саатуулах байрны хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 19/, Гэрч *******ийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан талаарх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 101-103/, Эд мөрийн баримтыг хэрэгт хавсаргах тогтоол, хураан авах тогтоол, тэмдэглэл /хавтаст хэргийн 18, 20-21/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 11 дүгээр сарын 17-ны 1222 дугаартай *******ны биед зүүн гарын атгаал ясны битүү хугарал тогтоогдлоо. Дээрхи гэмтэл нь хатуу мохоо зүйлийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Уг гэмтэл нь ГЗТЖ-ын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах хүндэвтэр зэргийн гэмтэл болно. *******ы биед учирсан дээрхи гэмтэл нь цаашдын эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй болно” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 23/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 11 дүгээр сарын 22-ны 154 дугаартай “Шинжилгээнд авсан *******ы цусны бүлэг нь BIII байна” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 26/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 11 дүгээр сарын 22-ны 224 дугаартай “...*******ны цусанд 0.6 промиль этилийн спирт илэрсэн болно. ******* нь хөнгөн зэргийн согтолттой болно” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 27/, Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас / хавтаст хэргийн 61/ болон хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудыг шинжлэн судлав. Шүүгдэгч ******* нь цагдаагийн албан үүргээ гүйцэтгэж байхдаа 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 19:30 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын 8 дугаар багт байрлах эрүүлжүүлэх баривчлах байранд зөрчил гаргагч *******нтай маргалдан улмаар 00-ын өрөөний үүдэнд түүний гарыг нь хугалан бие махбодид нь хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогч *******ны мөрдөн байцаалтад болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, гэрч *******, *******, *******, *******, *******, *******, ******* нарын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлгүүд /хавтаст хэргийн 36-45/ дугаар хуудсуудад авагдсанаар, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 11 дүгээр сарын 17-ны 1222 дугаартай дүгнэлт болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж шүүх үзэв. Дархан-Уул аймгийн Прокурорын газраас *******ын үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйлчлэл тохирч байна. Иймд шүүгдэгч *******ыг хохирогч *******ны гарыг хугалж бие махбодид нь хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-т зааснаар ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна. Хохирогч ******* нь “...*******цагдаагаас 750.000 төгрөг авсан. Одоо санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн мэдүүллийг шүүхийн хэлэлцүүлэгт өгч байх тул *******ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ. *******ын хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирлыг нөхөн төлсөн зэргийг харгалзан үзэж түүнд оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж шүүх үзэв. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 295, 296, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь: 1.Шүүгдэгч *******ыг бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-т зааснаар *******ыг 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй. 3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-т зааснаар *******т оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй. 4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-т зааснаар *******т оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзэн тэнсэж 1 /нэг/ жилийн хугацаагаар хянан харгалзсугай. 5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.4-т зааснаар *******т хяналт тавьж ажиллахыг Дархан-Уул аймаг дахь Цагдаагийн газарт даалгасугай. 6.Эрүүгийн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.5-т зааснаар тэнсэгдсэн ялтан *******нь тэнсэж хянан харгалзсан хугацаанд захиргааны шийтгэл хүлээвэл Цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн хорих ялыг биечлэн эдлүүлэх эсэхийг шүүх шийдвэрлэх болохыг *******т сануулсугай. 7.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.4-т зааснаар*******т урьд авсан оршин суугаа газраасаа гадагш явж болохгүй тухай баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй. 8.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.3, 88.1.7-т зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн*******ны хугарсан гарны 1 ширхэг рентгэн зургийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц *******д буцаан олгож, эрүүлжүүлэх баривчлах байрны камерын бичлэгтэй 1 ширхэг сиди-г хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээсүгэй. 9.Шүүгдэгч******* нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хохирогчид төлөх төлбөргүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурдсугай. 10.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1-т зааснаар ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 11.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дүгээр зүйлийн 306.1-т зааснаар давж заалдах гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл*******т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П. БАТТУЛГА