Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 10 сарын 22 өдөр

Дугаар 142/ШШ2020/1239

 

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1., 452 дугаар зүйлийн 452.1., 453 дугаар зүйдийн 453.1., 225 дугаар зүйлийн 225.1., 225.2.-д заасныг тус тус баримтлан ХХБ, М.Д нарын хооронд байгуулагдсан №2018/000287/1431 тоот Цалингийн зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, хариуцагч М.Дгаас зээл, зээлийн үндсэн хүү болон нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт нийт 5 566 418.20 төгрөгийг гаргуулан ХХБанд олгосугай.   

2. Иргэний хуулийн 234 дүгээр зүйлийн 234.1., 234.4.-т заасныг тус тус баримтлан  Б.Мийн ХХБнаас 962 000 төгрөг гаргуулах тухай гуравдагч этгээдийн бие даасан шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.  

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 104 012.69 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч М.Дгаас 104 012.69 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Б.Мийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 27 638 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.  

4. Тус шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 142/ШЗ2020/04839 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгосугай.  

5. Шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг 14 хоногийн дотор гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.    

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Б.ХИШИГДАВАА