Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 03 сарын 13 өдөр

Дугаар 69

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС Хэргийн индекс: 171/2017/0010/Э Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Энхжаргал даргалж, Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Банзрагч, Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор О.Доржмаа, Хохирогч Л.Саранцэцэг, Хохирогчийн өмгөөлөгч Д.Номин-Эрдэнэ, Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Оюунчимэг, Шүүгдэгч Э.Энхбат нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Чонос овогт Энхтайваны Энхбатад холбогдох 201609000419 дугаартай эрүүгийн хэргийг 2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцлээ. Шүүгдэгч нарын биеийн байцаалт: Монгол Улсын харъяат, 1985 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Булган аймгийн Булган суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, дээд боловсролтой, барилгын материалын үйлдвэрлэлийн технологи мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эцэг, эх, эхнэр, 2 хүүхдийн хамт Дархан сум 11 дүгээр баг 6 дугаар байр 10 тоотод оршин суудаг, ял шийтгэлгүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай Чонос овогт Энхтайваны Энхбат /РД: ГЮ85111777/. Үйлдсэн хэргийн талаар: Шүүгдэгч Э.Энхбат нь “Эрэл” спорт зааланд түргэн хоолны газар ажиллуулна, цаашид хамтарч ажиллана, зээл авч өгсний хариуд 5.000.000 төгрөг өгнө гэх мэтээр Л.Саранцэцэг, Ц.Дашцэрэн нарыг төөрөгдөлд оруулан хуурч мэхэлж Л.Саранцэцэгийн өмчлөлийн Дархан сумын 16 дугаар баг, 12 дугаар байрны 48 тоот 1 өрөө орон сууцыг Ариг банкны зээлийн барьцаанд тавиулж 2015 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр 20.000.000 төгрөгийн зээл авахуулан 18.800.000 төгрөгийг залилан мэхэлж авсан Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэнд бичигдсэн байдлаар/ ТОДОРХОЙЛОХ нь: -Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд Шүүгдэгч Э.Энхбатын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Би 2015 оны 10 дуагар сараас хойш хохирогч Л.Саранцэцэгийн нөхөр Ц.Дашцэрэнтэй хүргэн ах Ж.Ванданмагсараар дамжуулан танилцсан. Энэ хүмүүс нь Дархан их дэлгүүрийн дэргэдэх оффесид байрлах “Шинэ сонголт” тавилгын их дэлгүүрт ажилладаг байсан. Энэ хугацаанд би Дархан их дэлгүүрийн доор байрлах түргэн хоолын газар ажиллуулдаг байсан. Шинэ салбар нээх санааг хүргэн ахтайдаа хэлж байсан. Ингээд ахын танилцуулсан хүн болох Ц.Дашцэрэнтэй “Эрэл” банкны зааланд түргэн хоолны шинэ салбар нээх санлаа харилцан ярилцсаны үндсэн дээр Банк бус санхүүгийн байгууллагаас зээл авахаар 2015 оны 10 дугаар сараас эхлэн хөөцөлдсөн боловч бүтээгүй. Иймд байдалтай 20 хоног өнгөрсөн. Тухайн үед би Л.Саранцэцэг, Ц.Дашцэрэн нартай хамтарч ажиллавал хэдэн төгрөг өгөх талаар ярилцаж байгаагүй. Ингээд бүтэхгүй болохоор нь манай гэрийн байрны ордер эхнэрийн нэр дээр байдаг. Энэ ордер нь Чингис хаан банкинд зээлийн барьцаанд 1 сая төгрөгийн үлдэгдэлтэй байгаа. Үүнийг төлөөд зээлээс чөлөөлчих юм бол хоёулуу зээлээ хөөцөлдөе гэсэн саналыг тавихад Ц.Дашцэрэн хүлээн зөвшөөрч, Чингис хаан банкны зээлийн үлдэгдэл 1,000,000 төгрөгийг төлж зээл чөлөөлсөн. Ингээд 2015 оны 11 дүгээр сард Ариг банкин дээр зээл авах боломж бүрдэж, 2015 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр 15,000,000 төгрөгийг Л.Саранцэцэг надад өөрийн биеэр хүлээлгэж өгсөн. Тэр өдөр “Шинэ сонголт” тавилгын их дэлгүүрт дээд удирдлагаас нь гэнэтийн тооллого ирж хүргэн ах надаас 2,488,000 төгрөг зээлэхийг гуйсан. Ингээд би гуйсан ёсөөр нь “Шинэ сонголт” тавилгын их дэлгүүрт орж хүргэн ах Ж.Ванданмагсар ахад 2,488,000 төгрөгийг хүлээлгэн өгсөн. Тэгэхэд Б.Сүхбаатар гэдэг хүн Ж.Ванданмагсар ах руу утсаар ярьж надад бас мөнгө хэрэгтэй байна. Дүүгээсээ зээлээлд өгөөч гэх гуйхаар нь хүргэн ах Ж.Ванданмагсар ах над руу залгаж Б.Сүхбаатар 2,899,000 төгрөг зээлэхийг гуйсан. Ингээд би гуйлтын дагуу 2,899,000 төгрөгийг давхар Б.Сүхбаатар гэдэг хүнд зээлүүлсэн. Энэ явдлаас хойш хохирогч Л.Саранцэцэгийн нөхөр Ц.Дашцэрэн үлдэгдэл 4,900,000 төгрөг өгөхөөс 2,400,000 төгрөгийг надад бэлнээр авчирч өгсөн. Тэгэхдээ 1,000,000 төгрөгийг нь авах ёстой авлаганаадаа суутгаж 1,000,000 төгрөгийг Л.Саранцэцэгийн дансанд үлдээсэн. Эрдэнээ гэдэг залууд шаардлагатай байгаа мөнгийг би чамаас зээлж байгаа гэж хэлсэн. “Эрэл” банкин дээр үйл ажиллагаагаа явуулж эхлэх гэж байтал зээлүүлсэн мөнгө бусад шаардлагатай зүйлээс болоод үйл ажиллагаагаа явуулж чадаагүй. Зээлийн эхний төлөлтийг 7 хоногийн хугацаа хэтрүүлж төлсөн. Хохирогч Л.Саранцэцэг, Ц.Дашцэрэн нарт өөрийн эзэмшлийн бус автомашиныг барьцаанд тавих гээ чадаагүй. 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдөр эхнэрийнхээ нэр дээр байдаг хадгаламжаас 2,000,000 төгрөгийг аваад хохирогч Л.Саранцэцэгийн нөхөр Ц.Дашцэрэнд 1,700,000 төгрөгийг сарын төлөлтөндөө хийнэ үү гэж өгч явуулсан. Ер нь хугацааг 3-4 хоногоор төлдөг байсан гэх мэдүүлэг, Хохирогч С.Саранцэцэгийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2015 оны 10 дугаар сараас эхлээд энэ хүнтэй Банк бус санхүүгийн багууллагаар явсан. Тухайн үед манай нөхөр Шинэ сонголт тавилгын их дэлгүүр ажилладаг бөгөөд даргаар нь Ж.Ванданмагсар гэдэг хүн байсан. Ж.Ванданмагсар нь манай нөхөрт “Эрэл” спорт зааланд дүү нь түргэн хоолны газар ажиллуулах гэж байгаа. Хамтран ажиллах санал тавьсны дагуу бид түүнтэй танилцсан. Тэр үед би жирэмсэн байсан. Нөхөр бид хоёр хоорондоо яриад 12 сард би төрчихсөн юм чинь болохын байна гэж тооцоолоод энэ хүнтэй хамтарч ажиллахаар болж зээл хөөцөлдсөн. Э.Энхбат нь хэрвээ 30,000,000 төгрөгийн зээл авах юм бол 5,000,000 төгрөгийг нь өгнө. Харин 20,000,000 төгрөгийн зээл авсан юм чинь 4,000,000 төгрөгийг өгнө гэж өөрөө хэлсэн. Би Э.Энхбатад хэлэхдээ 4,000,000 төгрөг өгөхөөр боллоо ш дээ өгөх юм уу гэхэд би нөхөртэй чинь ярьчихсан тусдаа ярьчихсан байгаа өгөх нь тодорхой тэрэнд санаа зоволтгүй гэж хэлж байсан. Мөн зээл авахуулах үедээ зээлийн хүү хэдэн хувь ч байсан хамаагүй гэхээр нь 36 сарын сарын хугацаатай 30 хувийн хүүтэй авч өгсөн. 2015 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр бэлнээр 15,000,000 төгрөг өгсөн. Тэр үед нь Ж.Ванданмагсар манайд шалгалт ирэх гэж байгаа энэ мөнгөнөөс надад зээлээч гэхээр нь чи арай өгөх гэж байгаа юм уу гэж асуухад юм хэлээгүй. Бүх мөнгийг дансанд хийнэ. Дархан Их дэлгүүрийн түрээс болон тогны мөнгөө төлнө гэж хэлж байсан. Тэрнээс хойш буюу 1 дэх өдөр үлдэгдэл 5,000,000 төгрөгөөс банк хураамж суутгаж аваад 4,800,000 төгрөг үлдсэн байна. 1,000,000 төгрөгийг дансандаа үлдээчлээ гээд Ж.Ванданмагсарт бэлнээр нь бүгдийг гардуулж өгсөн. Энэ хүн өөрөө байгаагүй. Ж.Ванданмагсартай хамт манай нөхөр Ц.Дашцэрэн байсан. Энэ хүн банкны мөнгийг төлчих юм бол би гомдолгүй. Дээрээс нь нэмж хэлэхэд зээлийн төлөлтийг 14-21 хоногийн хэтрэлттэй төлдөг. Төлөлтийг дандаа Э.Энхбатын ээж нь төлдөг байсан. Тэгэхдээ 50,000 төгрөгөөс 100,000 төгрөгийн төлөлт дутуу банкны хүн над руу залгаж үлдэгдэл мөнгөө хийгээчээ гэж хэлэхээр нь би төлдөг байсан гэх мэдүүлэг. Шүүгдэгч Э.Энхбатын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...би 2015 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр Ариг банкинд Саранцэцэгийн эзэмшлийн Дархан сумын 16-р баг 12 дугаар байрны 48 тоот 1 өрөө байрыг барьцаанд тавиулж 20,000,000 төгрөгний зээл гаргуулаад 15,000,000 төгрөгийг бэлнээр авсан. Би 3 хоногийн дараа Саранцэцэгийн нөхөр Дашцэрэнгээс 3,200,000 төгрөг авсан. Харин Дашцэрэн зээл гаргуулж өгсөн гээд 1,400,000 төгрөг авсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 76/, Хохирогч Л.Саранцэцэгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...манай нөхөр Дашцэрэн Шинэ сонголт тавилгын дэлгүүрт хүргэлт угсралтын ажил хийдэг юм. Тэгээд Дархан Их дэлгүүрийн 1 давхрын хоолны газар ажиллуулдаг Энхбат гэдэг хүнтэй танилцсан байсан. Би 2015 оны 09 сард ажил дээрээ байхад нөхөр маань над дээр ирээд Энхбат гэдэг залуу надад байраа барьцаанд тавиад 30.000.000 төгрөг банкнаас аваад өгөөч гэсэн. Намайг 30.000.000 төгрөг банкнаас аваад өгөх юм бол эргүүлээд 5.000.000 төгрөгийг чамд өгнө, харин Энхбат 25.000.000 төгрөгөөр Эрэл ХХК-ийн спорт зааланд хоолны газар нээж ажиллуулаад олсон мөнгөөрөө банкны чинь 25.000.000 төгрөгийг төлнө гэж нөхөр маань надад хэлсэн. Би нөхөр Дашцэрэнгээс цайны газрын үйл ажиллагаа нь яаж явагдах юм бэ гэж асуухад Эрэлийн спорт заалны үйлчлэгчийг сард 100.000 төгрөгөөр цалинжуулаад нэмж түрээс төлөхгүй гэж Энхбат хэлсэн. Энхбат нь Эрэлийн спорт заалны түрээслэгч Ганболд гэдэг залуутай найз гэж хэлсэн. Манай нөхөрт Энхбат 2015 оны 12 сард Эрэлийн зааланд улсын аварга шалгаруулах сагсан бөмбөгийн тэмцээн болно, тэрнээс өмнө цайны газраа нээвэл ашиг их олно, тэмцээн 2 сар үргэлжилнэ ашиг их олно гэж хэлсэн байсан. Би Ариг банкны зээлийн эдийн засагч Ганхуяг гэдэг хүнтэй уулзахад чамд 30.000.000 төгрөг өгөх боломжгүй харин 20.000.000 төгрөг өгөх боломжтой гэж хэлсэн. Би Ариг банкнаас материалаа бүрдүүлж байгаад 2015 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр надад 15.000.000 төгрөг бэлэн гаргаж өгсөн. Тэгээд үлдэгдэл 5.000.000 төгрөгийг нь нэг дэх өдрөөс аваарай гэж хэлсэн. Би нэг дэх өдөр 5.000.000 төгрөгөө аваад өөрийн дансанд хийгээд хоёр хоногийн дараа 3.800.000 төгрөгийг Энхбатад бэлнээр нь өгсөн. Надаас Энхбат дандаа бэлнээр нийт 18.800.000 төгрөг авсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 30-31/, Гэрч Ц.Дашцэрэнгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...манай ажлын газрын эрхлэгч байсан Ванданмагсар надад миний дүү Энхбат хоолны газар ажиллуулдаг. Миний дүү Энхбат хоолны газраа өргөтгөж хоолны хүргэлт хийх гэж байгаа юм. Харин Энхбатад мөнгө хэрэг болоод байгаа, чи байраа тавиад хөрөнгө оруулалт хийчихээч гэж хэлсэн. Би эхнэр дээрээ очоод Ванданмагсар эрхлэгч байраа барьцаанд тавиад зээл аваад өгөөч дүү Энхбат нь цайны газраа томруулах гэж байгаа юм гэж хэлсэн. Намайг 30.000.000 төгрөгийн зээл аваад өгөх юм бол 5.000.000 төгрөгийг бэлэн өгнө, тэгээд 30.000.000 төгрөгийг Энхбат өөрөө төлнө гэж хэлээд байсан гэж эхнэр Саранцэцэгт хэлсэн...би эхнэрээсээ байраа барьцаанд тавиад 30.000.000 төгрөгийг авч өгөөд эргүүлээд Энхбатаас 5.000.000 төгрөгийг аваад 1.000.000 гаруй төгрөгийн өрөө дараад илүү гарсан мөнгөөр нь машин авъя гээд зөвшөөрүүлсэн. Тэгээд Энхбат бид хоёр банк бус санхүүгийн байгууллагаар яваад ерөөсөө зээл бүтээгүй. Тэгээд эхнэрийн нэр дээр байр байдаг болохоор эхнэрээр 20.000.000 төгрөгийн зээл Ариг банкнаас 2015 оны 11 сарын 19-ний өдөр авахуулаад Энхбатад зээл авсан өдрөө 15.000.000 төгрөгийг өгсөн. Би байраа Чингис хаан банкинд 1.000.000 төгрөгийн барьцаанд тавьсан байсан болохоор Энхбат тэр өрийг дарсан. Би 20.000.000 төгрөгнөөс зээл чөлөөлсөн 1.000.000 төгрөгөө хасаад 3.000.000 төгрөг авна гэж Энхбатад хэлэхэд чи 1.500.000 төгрөг авч бай гэж хэлсэн. Би эхнэртээ 1.000.000 төгрөгийг авч үлдээд үлдсэн 3.800.000 төгрөгийг нь Энхбатад өгчих гэж хэлсэн. “...эхнэр Саранцэцэгийн Энхбатад зээлж авч өгсөн 15.000.000 төгрөгнөөс 2015 оны 11 сарын 19-ний өдрийн орой Энхбат Шинэ сонголт дэлгүүрээс Ванданмагсарын дутаасан барааны 5.000.000 гаруй төгрөгийг төлсөн байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 38-39/, Гэрч Б.Оюунчимэгийн байцаалтын шатанд өгсөн: “...би 2016 оны 02 сард Сар шинийн баяр болох гэж байсан үе ажил дээрээ байж байхад Саранцэцэг нөхөр Дашцэрэнгийн хамт хүрч ирээд таны хүү Энхбат манай байрыг банкинд барьцаанд тавиулж 20.000.000 төгрөгийг гаргуулж авсан гэж мөнгө нэхээд ирсэн. Тэр үед Энхбатыг хүнээс мөнгө зээлж авсан талаар мэдсэн. Харин надад Энхбат өөрөө хүнээс зээл авсан талаар ерөөсөө хэлээгүй. Надад хүү Энхбат хөдөө явлаа гэж хэлээд явсан байсан. “...хүү Энхбат Дархан Их дэлгүүрийн нэг давхарт түрээсээр цайны газар ажиллуулж байсан. Надад Энхбат Эрэл спорт зааланд цайны газар ажиллуулах талаар ерөөсөө яриагүй. “...миний хүү Энхбат Саранцэцэгээс авсан мөнгөө өөрийн автомашиныг ломбарданд тавьсан гэж байсан, тухайн үед хүү маань Дархан Их дэлгүүр дээр хоолны газар ажиллуулж байсан болохоор автомашин хэрэгтэй гээд ломбардны алдагдал болох 6.000.000 төгрөгийг өгсөн гэж сүүлд хүү Энхбатаас сонссон...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 40-41/, Гэрч Ж.Ванданмагсарын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...надад Энхбат нь цайны газраа өргөжүүлэх гэсэн юм. Би барьцаа хөрөнгөгүй болчихоод байна, танайд ажилладаг Дашцэрэнд үл хөдлөх хөрөнгө байгаа болов уу та асуугаад өгөөч гэж хэлсэн. Би Дашцэрэнгээс үл хөдлөх хөрөнгө байгаа юмуу гэхэд миний хуучин хорооллын 1 өрөө байр Чингис хаан банкинд зээлийн үлдэгдэлтэй барьцаанд байгаа гэж хэлсэн. “...би тухайн үед Шинэ сонголт барааны дэлгүүрт тооллого хийгээд бараа дутсан байсан. Би Энхбатаас зээл авсан өдөр нь дутсан барааны мөнгө болох 5.600.000 төгрөгийг Энхбатаас зээлээд Шинэ сонголт барааны дэлгүүрийн кассанд тушаалгасан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 42/, Гэрч Б.Сүхбаатарын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...манай байгууллагад 2015 оны 11 сарын 19-ний өдөр Улаанбаатар хотод байдаг төв дэлгүүрийн салбараас тооллого гэнэт ороод ирсэн. Тухайн үед Ванданмагсар тавилгын мөнгийг өөртөө хэрэглэсэн байсан учраас надад хөдөө явсан гэж хэлээрэй гээд агуулахын хаалганы цоожийг солиод үдээс хойш мөнгө олж ирнэ гээд яваад өгсөн. Тэгээд орой 19 цагийн орчим Ванданмагсар надруу залгаад дүү Энхбатаар 5.000.000 гаруй төгрөгийн тавилгын тооцоо хийлгэхээр надруу явуулсан. Энхбат дэлгүүрт орж ирээд худалдан авагчийн дүрээр тооцоо хийгээд гарсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 43/, Гэрч Г.Гандаваагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...намайг найз Энхбат спорт заалан дээрээ байхад 2015 оны 09 сарын үед байх хүрч ирээд би Дархан Их дэлгүүрт хоолны газар ажиллуулж байна. Танай спорт заалны нэг давхарт байдаг мухлагт ус ундаа болон түргэн хоолны газрын салбараа нээгээд ажиллуулж болох уу гэж надаас асуусан. Би татгалзах зүйл алга гэж хэлээд зөвшөөрсөн. Түүнээс хойш над дээр хоёроос гурван удаа ирээд үзэж судлаад өдөрт хэдэн хүн орж байна гэж асууж байгаад холбоо бариагүй сураг тасарсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 44/, Гэрч Б.Нямсүрэнгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “......намайг 2015 оны 05 дугаар сарын 20-нд Дархан Их дэлгүүрт менежерийн ажилд ороход Энхбат нь 5-н давхрын кофе шопыг сарын 237.500 төгрөгийн түрээсийн гэрээгээр ажиллуулж байсан. “...түрээслэгч Энхбат нь 2015 оны 11 сард 5-н давхраас 1 давхар луу кофе шопыг буулгаад хүнээс бэлэн хоол авч зардаг байж байгаад 1, 2 сар ажиллаад Энхбат алт руу явж мөнгө олж ирнэ гээд алга болсон. Тухайн үед эд зүйл ерөөсөө худалдаж аваагүй, өмнөх авсан байсан эд зүйл нь байгаа юм. “...Энхбат хамгийн сүүлд 2015 оны 05 дугаар сарын 25-нд түрээсийн мөнгө 228500 төгрөг төлсөн. Түүнээс хойш ерөөсөө түрээс төлөөгүй. Манай байгууллагад түрээсийн өр 2.350.000 төгрөгийн өр байгаа...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 45/, Гэрч О.Гантулгын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...зээлдэгч Э.Энхбат 2015 оны 08 дугаар сарын 18-нд 1.117.110 төгрөг, 2015 оны 09 дүгээр сарын 24-нд 1.545.000 төгрөг, 2015 оны 11 дүгээр сарын 20-нд 2.607.000 төгрөг төлсөн. Түүнээс хойш огт мөнгө төлөөгүй. ...2015 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Э.Энхбат нь найз Эрдэнэбүрэнгийн 940.000 төгрөг, Сүхбаатарын 688.900 төгрөг, Соронзонболдын 700.000 төгрөг, Ганзоригийн 673.000 төгрөгийн зээлийг төлсөн. Э.Энхбат нь найз нараараа зээл авахуулаад эргэн төлөлтийг тухайн өдөр хийсэн юм. Нийт 5.608.900 төгрөгийг тус өдөр тушаасан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 49/, Гэрч А.Болормаагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...манай нөхөр Энхбат 2015 оны намар Шинэ сонголт тавилгын дэлгүүрт ажилладаг Дашцэрэнгийн нэг өрөө байрыг барьцаанд тавьж зээл хөөцөлдөж байгаа талаар надад хэлсэн. Би зээл авч яах гэж байгаа талаар нөхрөөсөө асуухад Дархан Их дэлгүүрийн хоолны газартаа эд зүйл авна гэж ярьж байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 57/, -Эрүүгийн хэрэг үүсгэх тухай тогтоол /хавтаст хэргийн 01/, -Зээлийн гэрээний хуулбар /хавтаст хэргийн 08-12/, -Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, гэрэл зургын үзүүлэлт, тэмдэглэл /хавтаст хэргийн 19-22/, -Капитал зууч ХХК-ийн үнэлгээний тайлан, үнэлгээний жагсаалт /хавтаст хэргийн 23-24/, -Зээлийн дансны хуулга /хавтаст хэргийн 32-33/, -Э.Энхбатын зээлийн төлөлт хийсэн талаарх баримтууд /хавтаст хэргийн 50-56, 144-152/, -Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 80/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуудыг шинжлэн судаллаа. Шүүгдэгч Э.Энхбат нь “Эрэл” спорт зааланд түргэн хоолны газар ажиллуулна, цаашид хамтарч ажиллана, зээл авч өгсний хариуд 5.000.000 төгрөг өгнө гэх мэтээр хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар иргэн Л.Саранцэцэгийн өмчлөлийн Дархан сумын 16 дугаар баг, 12 дугаар байрны 48 тоот 1 өрөө орон сууцыг Ариг банкны зээлийн барьцаанд тавиулж 2015 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр 20.000.000 төгрөгийн зээл авахуулан 18.800.000 төгрөгийг залилан мэхлэж, үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогч Л.Саранцэцэгийн “...Би нөхөр Дашцэрэнгээс цайны газрын үйл ажиллагаа нь яаж явагдах юм бэ гэж асуухад Эрэлийн спорт заалны үйлчлэгчийг сард 100.000 төгрөгөөр цалинжуулаад нэмж түрээс төлөхгүй гэж Энхбат хэлсэн. Энхбат нь Эрэлийн спорт заалны түрээслэгч Ганболд гэдэг залуутай найз гэж хэлсэн. Манай нөхөрт Энхбат 2015 оны 12 сард Эрэлийн зааланд улсын аварга шалгаруулах сагсан бөмбөгийн тэмцээн болно, тэрнээс өмнө цайны газраа нээвэл ашиг их олно, тэмцээн 2 сар үргэлжилнэ ашиг их олно гэж хэлсэн байсан. Би Ариг банкны зээлийн эдийн засагч Ганхуяг гэдэг хүнтэй уулзахад чамд 30.000.000 төгрөг өгөх боломжгүй харин 20.000.000 төгрөг өгөх боломжтой гэж хэлсэн. Би Ариг банкнаас материалаа бүрдүүлж байгаад 2015 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр надад 15.000.000 төгрөг бэлэн гаргаж өгсөн. Тэгээд үлдэгдэл 5.000.000 төгрөгийг нь нэг дэх өдрөөс аваарай гэж хэлсэн. Би нэг дэх өдөр 5.000.000 төгрөгөө аваад өөрийн дансанд хийгээд хоёр хоногийн дараа 3.800.000 төгрөгийг Энхбатад бэлнээр нь өгсөн. Надаас Энхбат нийт 18.800.000 төгрөг авсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 30-31/, гэрч Ц.Дашцэрэнгийн “...Намайг 30.000.000 төгрөгийн зээл аваад өгөх юм бол 5.000.000 төгрөгийг бэлэн өгнө, тэгээд 30.000.000 төгрөгийг Энхбат өөрөө төлнө гэж хэлээд байсан гэж эхнэр Саранцэцэгт хэлсэн. Би эхнэрээсээ байраа барьцаанд тавиад 30.000.000 төгрөгийг авч өгөөд эргүүлээд Энхбатаас 5.000.000 төгрөгийг аваад 1.000.000 гаруй төгрөгийн өрөө дараад илүү гарсан мөнгөөр нь машин авъя гээд зөвшөөрүүлсэн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 38-39/, гэрч Ж.Ванданмагсарын “...надад Энхбат нь цайны газраа өргөжүүлэх гэсэн юм. Би барьцаа хөрөнгөгүй болчихоод байна, танайд ажилладаг Дашцэрэнд үл хөдлөх хөрөнгө байгаа болов уу та асуугаад өгөөч гэж хэлсэн. Би Дашцэрэнгээс үл хөдлөх хөрөнгө байгаа юмуу гэхэд миний хуучин хорооллын 1 өрөө байр Чингис хаан банкинд зээлийн үлдэгдэлтэй барьцаанд байгаа гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 42/, гэрч А.Болормаагийн “...манай нөхөр Энхбат 2015 оны намар Шинэ сонголт тавилгын дэлгүүрт ажилладаг Дашцэрэнгийн нэг өрөө байрыг барьцаанд тавьж зээл хөөцөлдөж байгаа талаар надад хэлсэн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 57/ Зээлийн гэрээний хуулбар /хавтаст хэргийн 08-12/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдож байна. Иймд шүүгдэгч Э.Энхбатыг хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар бусдын эд хөрөнгийг залилан мэхлэж авч, үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2-д зааснаар ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж үзлээ. Шүүгдэгч Э.Энхбат нь урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудаст урьд шүүхээр ял шийтгүүлж байгаагүй, Цагдаагийн Ерөнхий газрын лавлагааны санд бүртгэгдээгүй болохыг тодорхойлсон баримт хэрэгт авагдсан /хавтаст хэргийн 80/ байх тул анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ. Шүүгдэгч Э.Энхбат нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байгаа, гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 18 376 070 төгрөг нөхөн төлж, шүүгдэгч, хохирогч нар нь банкны зээлийн үлдэгдэл болон хүүгийн нийт 7 250 000 төгрөгийг 2017 оны 7 дугаар сарын 1-ны дотор өгч авалцахаар эвлэрэн хэлэлцсэн, шүүгдэгчийн хувийн байдал, хохирогчийн гомдол саналгүй гэх мэдүүлэг зэргийг харгалзан оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзлээ. Энэ хэрэгт шүүгдэгч Э.Энхбат нь урьдчилан цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Э.Энхбатын эзэмшлийн Самсунг маркийн цагаан өнгийн хөргөгч, пунай маркийн 32 инчийн телевиз, дээл маркийн суурин компьютер, хайер маркийн цагаан өнгийн угаалгын машин зэргийг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2016 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн тогтоолыг хүчингүй болгох нь зүйтэй байна.