Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 02 сарын 03 өдөр

Дугаар 183/ШШ2020/00318

 

2020 оны 02 сарын 03 өдөр              Дугаар 183/ШШ2020/00318  

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

          Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Оюунбилэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

         Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, 0-р хороо, Үйлдвэрийн 0 дүгээр гудамж, 00/0 тоот хаягт оршин суух, Б овогт С. Б /РД:00000000/-гийн нэхэмжлэлтэй,

         Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 0-р хороо, Үндсэн хуулийн гудамж, өөрийн байранд Н.Ш.Ш. Г. Г холбогдох

         Гуравдагч этгээд: Сүхбаатар дүүрэг, 0-р хороо, Ерөнхий сайд Амарын гудамж, Хас банкны төв байр, Х.б ХХК оролцох,

          2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр зохион байгуулсан 2 дахь дуудлага худалдааг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

          Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч С.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Т нар оролцож, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.О шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөв.

ТОДОРХОЙЛОХ нь:

           Нэхэмжлэгч С.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 183/ШШ0000/00000 дугаар шүүгчийн захирамжаар Н ХХК, С.Б нараас 100,442,403 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 660,162 төгрөг гаргуулж Х.б олгохоор шийдвэрлэсэн байдаг. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны хүрээнд хуучнаар Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн анхны албадан дуудлага худалдаа, 2017 оны 3 дугаар сарын 24-ний өдөр хоёр дахь албадан дуудлага худалдааг тус тус зохион байгуулсан. Төлбөр төлөгч С.Б зүгээс шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад үл хөдлөх эд хөрөнгийг үнэлсэн хөрөнгийн үнэлгээ болон 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн анхны албадан дуудлага худалдаа, 2017 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн хоёр дахь албадан дуудлага худалдааг тус тус хүчингүй болгуулахаар 2017 оны 6 дугаар сарын 12-ны өдөр Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 181/ШШ0000/00000 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн ба нэхэмжлэгч талын зүгээс давж заалдах гомдол гаргаж, Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн 1118 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 283 дугаар магадлалаар хөрөнгийн үнэлгээ, анхны дуудлага худалдааг хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, харин 2 дахь дуудлага худалдааг хууль зөрчиж явагдсан гэж үзэж 2 дахь дуудлага худалдааг хүчингүй болгож шийдвэрлэсэн. Уг шийдвэрт зохигч талуудын аль аль нь гомдол гаргаагүй хүчин төгөлдөр болсон. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 283 дугаар магадлалын дагуу 2 дахь дуудлага худалдааг 2019 оны 11 сарын 01-ний өдөр дахин зохион байгуулсан бөгөөд 2 дахь дуудлага худалдаа нь дараах байдлаар хууль зөрчиж явагдсан гэж нэхэмжлэгч миний бие үзэж байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар үүргийн гүйцэтгэл хангуулахаар Хан- Уул дүүргийн 0-р хороо, Үйлдвэрийн 1-р гудамж, 00/0 тоотод байрлах 157м.кв талбайтай, 2 давхар үйлчилгээний төвийн барилга, мөн хаягт байрлах 94 м.кв талбай бүхий газрыг 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хоёр дахь албадан дуудлага худалдааны журмаар худалдан борлуулах үйл ажиллагаа явуулсан байна. Гэвч энэ талаар төлбөр төлөгч С.Б надад болон Н ХХК-д аль алинд нь 2019.11.01-ний өдөр дуудлага худалдаа явагдах талаар мэдэгдээгүй нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.3 дахь хэсгийг зөрчсөн гэж үзэж байна. Хариуцсан шийдвэр гүйцэтгэгч н.Ч нь манайд 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдөр ирж уулзаж, 11 сарын 01-ний өдөр дуудлага худалдаанд оруулна гэж амаараа хэлсэн боловч дуудлага худалдаа явуулах тухай ахлах шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолыг танилцуулаагүй, гардуулаагүй, хүргүүлээгүй болно. Үүнээс өөрөөр албадан дуудлага худалдааны талаар мэдээлэл авч чадаагүй нь дуудлага худалдаанд оролцох эрхээ төлбөр төлөгч тал эдэлж чадаагүйд гомдолтой байна. Ахлах шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолд 2019.10.18-ны өдөр баталгаат шуудангаар хүргүүлсэн" гэж дурдсан байна. Гэтэл уг шуудан нь 2019.11.01-ний өдрийн 14 цагт ирсэн буюу 2019.11.01-ний өдрийн 10 цагт дуудлага худалдаа явагдсаны дараа ирсэн болно. 2019.11.01-ний өдөр явагдсан дуудлага худалдаанд төлбөр төлөгчид болох С.Б миний бие, Н ХХК-ийг оролцуулаагүй эрхийг зөрчсөнөөс гадна дуудлага худалдаанд газар болон үл хөдлөх эд хөрөнгө хэдэн төгрөгөөр зарагдсан болох нь ойлгомжгүй тодорхойгүй байна. 2019.11.04-ний өдрийн 0/00000 тоот мэдэгдлийг бидэн рүү 2 удаа хүлээлгэж өгсөн бөгөөд нэг нь 147,000,000 төгрөгөөр зарагдсан, нөгөө нь 194,880,700 төгрөгөөр зарагдсан гэсэн ойлгомжгүй 2 мэдэгдлийг бидэнд өгсөн нь төлбөр төлөгч биднийг дуудлага худалдаанд оролцуулаагүй эрхийг зөрчсөн гэдгийг хангалттай нотолж байгаа. Нэхэмжлэгч С.Б миний бие нь дуудлага худалдаа явагдах гэж байгаа мэдээлэл авсны дагуу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.5 дахь хэсэгт Үнэ ханшийн өөрчлөлтөөс шалтгаалан тогтоосон хөрөнгийн үнэлгээнд анх тогтоосон үнийн гуравны нэгээс багагүй хэмжээний өөрчлөлт орсон гэх үндэслэлтэй тохиолдолд талуудын хүсэлтээр шийдвэр гүйцэтгэгч анхны үнэлгээг тогтоосноос 6 сараас багагүй хугацааны дараа дахин үнэлгээ тогтоолгож болно." гэж заасныг үндэслэн Хан-Уул дүүргийн 0-р хороо, Үйлдвэр /00000/, ХД-00/0 тоотод байршилтай хүнсний дэлгүүрийн зориулалттай, 157 м.кв талбай бүхий үл хөдлөх эд херөнгө, 94 м.кв газарт дахин үнэлгээ хийлгэхээр хүсэлт гаргасан боловч энэ хүсэлтийг хангаагүй нь үндэслэлгүй гэж үзэж байна. Иймд Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр зохион байгуулсан 2 дахь дуудлага худалдааг хүчингүй болгож шийдвэрлэж өгнө үү. Бид энэхүү асуудлаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3 дахь хэсэгт заасны дагуу ахлах шийдвэр гүйцэтгэгчид 2019.11.06-ны өдөр гомдол гаргахад 2019.11.11-ний өдрийн 0/00 дугаар Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны гомдол хянан шийдвэрлэсэн тухай тогтоолоор гомдлыг хангахаас татгалзсан, тус хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4 дэх хэсэгт заасны дагуу Ерөнхий шийдвэр гүйцэтгэгчид 2019.11.12-ны өдөр гомдол гаргасан боловч 2019.11.29-ний 0/0000 тоот Өргөдөлд хариу өгөх тухай албан бичгээр гомдлыг хангахаас татгалзаж шийдвэрлэснийг 2019.12.04-ний өдөр хүлээн авсан ба Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.5 дахь хэсэгт заасны дагуу шүүхэд энэхүү нэхэмжлэлийг гаргаж байгаа болно гэв.

           Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О шүүхэд гаргасан болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 183/ШШ2015/00000 дугаар захирамжаар Н.С ХХК, С.Б нараас 100,442,403 төгрөгийг гаргуулж Х.б ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 0000000 дугаар ахлах шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолоор үүсгэсэн. Төлбөр төлөгчид шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэхийг удаа дараа мэдэгдсэн боловч биелүүлээгүй тул үүргийн гүйцэтгэлд дурдсан эрхийн улсын бүртгэлийн Ү-0000000000 дугаарт бүртгэлтэй Хан-Уул дүүргийн 0 дугаар хороо, Үйлдвэрийн 0 дүгээр гудамж 00/0 тоотод байрлах 157 м.кв талбайтай 2 давхар үйлчилгээний барилга, мөн хаягт байрлах эрхийн улсын бүртгэлийн Ү-0000000000 дугаарт бүртгэлтэй 94 м.кв талбайтай газрын хамт 2016 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 000/000 дугаар тогтоолоор битүүмжлэн, 2016 оны 12 дугаар сарын 11- ний өдрийн 000/0000 дугаар тогтоолоор хураасан. Талууд болон өмчлөгч нарт үнийн санал ирүүлэх тухай мэдэгдлийг хүргүүлэхэд Н.с ХХК, С.Бнар нь 1 тэрбум төгрөгөөр үнэлж талууд харилцан тохиролцоогүй тул 2017 оны 46 дугаар тогтоолоор хөндлөнгийн шинжээчээр үнэлүүлэхэд эрхийн улсын бүртгэлийн Ү-0000000000 дугаарт бүртгэлтэй Хан-Уул дүүргийн 0 дугаар хороо, Үйлдвэрийн 0 дүгээр гудамж 00/0 тоотод байрлах 157 м.кв талбайтай 2 давхар үйлчилгээний барилга, мөн хаягт байрлах эрхийн улсын бүртгэлийн Ү-0000000000 дугаарт бүртгэлтэй 94 м.кв талбайтай газрын хамт 290,000,000 төгрөгөөр үнэлэгдсэнийг талуудад 0/00000 дугаар мэдэгдлийг талуудад хүргүүлсэн. Анхны албадан дуудлага худалдаанд оруулах тухай 2017 оны 0/0000 дугаар мэдэгдэл, 2019 оны 0/00 дугаар тогтоолыг талууд болон өмчлөгчид баталгаат шуудангаар хүргүүлсэн. Хоёр дахь албадан дуудлага худалдаанд оруулах тухай 0/00 дугаар тогтоол, 0/0000 дүгээр мэдэгдлийг тус тус талуудад хүргүүлэхэд үнэлгээг хүчингүй болгуулах мөн анхны болон 2 дахь албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулахаар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гарган 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 181/ШШ2017/0000 дугаар захирамжаар нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон тул 2019 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 00/00 дүгээр тогтоол, 2019 оны 0/00000 дугаар мэдэгдлийг талуудад тус тус баталгаат шуудангаар хүргүүлж талуудад мэдэгдсэн. Тус газрын 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр зохион байгуулсан хоёр дахь албадан дуудлага худалдаагаар үүргийн гүйцэтгэлд дурдсан эрхийн улсын бүртгэлийн Ү-0000000000 дугаарт бүртгэлтэй Хан-Уул дүүргийн 0 дугаар хороо. Үйлдвэрийн 0 дүгээр гудамж 00/0 тоотод байрлах 157 м.кв талбайтай 2 давхар үйлчилгээний барилга, мөн хаягт байрлах эрхийн улсын бүртгэлийн Ү-0000000000 дугаарт бүртгэлтэй 94 м.кв талбайтай газрын хамт 147,000,000 сая төгрөгөөр худалдан борлогдсон ба худалдан борлогдсон тухай 0/00000 дугаар мэдэгдлийг талуудад мэдэгдсэн байна. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Т шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 183/ШШ2016/00000 дугаартай захирамжаар Н ХХК /РД: 0000000/, С.Б /РД: ШГ00000000/ нараас улсын тэмдэгтийн хураамжийн хамт нийт 101,102,565 төгрөгийг гаргуулж, Х.б ХХК-д олгохоор, төлбөрийг төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох ХУД-ийн 2 дугаар хороо, Үйлдвэрийн 1 дүгээр гудамж, ХД 00/0 тоот хаягт байрлах эрхийн улсын бүртгэлийн Ү-0000000000 дугаартай 157 м.кв талбайтай, 2 давхар үйлчилгээний барилга, Г-0000000000 дугаартай 94 м.кв эзэмших эрхтэй газрыг худалдан борлуулсан үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар зохигчдын эвлэрлийг баталж, хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-т зааснаар Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг иргэн, хуулийн этгээд заавал биелүүлэх үүрэгтэй. Шүүгчийн захирамж гарснаас хойш төлбөр төлөгч Н ХХК, С.Бнар 1,500,000 төгрөгийг төлсөн 2016 оны 9 дүгээр сарын 26-ны өдрөөс хойш төлбөрийг огт төлөөгүй шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй байна. Нэхэмжлэгч С.Б нь төлбөр төлөгч нарт дуудлага худалдаа явуулах тухай мэдэгдлийг гардуулаагүй гэх нь үндэслэлгүй бөгөөд төлбөр төлөгч С.Б нь Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдөр 11 дүгээр сарын 01-ний өдрийн 2 дахь албадан дуудлага худалдааг хойшлуулах хүсэлт гаргасан байх ба энэ талаар 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 0/00 дугаартай ахлах шийдвэр гүйцэтгэгчийн Иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны гомдол хянан шийдвэрлэсэн тухай тогтоолд дурдсан байна. Нэхэмжлэгч 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдөр шийдвэр гүйцэтгэгчид дуудлага худалдааг хойшлуулах хүсэлтийг гаргасан нь 2019 оны 11-р сарын 01-ний өдөр 2 дахь албадан дуудлага худалдаа явагдахыг мэдэж байсан гэх хангалттай үндэслэл бөгөөд Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.3-т зааснаар албадан дуудлага худалдаанд оролцох эрхтэй байсан. 2019 оны 11-р сарын 01-ний өдрийн Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2 дахь албадан дуудлага худалдааны 21-т зарлагдсан Хан-Уул дүүргийн 0 дугаар хороо, Үйлдвэр ХД 00/00 тоотод байрлах 157 м.кв талбайтай хүнсний дэлгүүр, 94 м.кв талбайтай газар бүхий үл хөдлөх хөрөнгүүдийг 147,000,000 төгрөгөөр худалдан борлуулагдсан бөгөөд НШШГГ-ын шийдвэр гүйцэтгэгч, дэслэгч С.Ч 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр 0/00000 дугаартай мэдэгдлийг төлбөр төлөгчид хүргүүлэхдээ 11 дүгээр сарын 01-ний өдрийн 20-т 192,880,700 төгрөгөөр зарлагдсан хөрөнгийн мэдэгдэл хүргүүлсэн бичиг дээр нэхэмжлэгч талын хөрөнгийг бичиж техникийн алдаа гаргасан байхыг үгүйсгэхгүй бөгөөд уг техникийн алдаагаа засаж мэдэгдлийг дахин нэхэмжлэгчид хүргүүлсэн нь харагдаж байна. Мөн Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2019 оны 12-р сарын 03-ны өдрийн 0/00000 дугаартай албан бичгээр төлбөр төлөгч С.Б, Н ХХК нарт хөрөнгийг 147,000,000 сая төгрөгөөр худалдан борлуулсан, төлбөрийн зөрүү 45,407,435 төгрөгийг хүлээн авах дансны хүсэлтээ тус газар ирүүлэхийг дахин мэдэгдсэн байх бөгөөд нэхэмжлэгч энэ талаар 2019 оны 12-р сарын 06-ны өдөр гаргасан нэхэмжлэлдээ дурдаагүй байна. Энэ нь нэхэмжлэгч зарим нотлох баримтыг нуун дарагдуулан эрх нь зөрчигдсөн мэтээр харагдуулах үйлдэл гэдэг нь харагдаж байна. 11 дүгээр сарын 04-ний өдрийн 2 мэдэгдэл нь зөрүүтэй, 1 нь техникийн алдаатай байсан нь төлбөр төлөгчийн эрхийг зөрчсөн гэх үндэслэл болохгүй бөгөөд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2-т холбогдох тэмдэглэл, бусад баримт бичигтэй танилцах, тэдгээрийн хуулбарыг авах, нэмэлт баримт бичиг гарган өгөх, амаар болон бичгээр тайлбар гаргах эрхтэй... гэж талуудын эрхийг олгож өгсөн байдаг. Үүний дагуу дээрх мэдэгдлүүд зөрүүтэй, ойлгомжгүй байсан тохиолдолд шийдвэр гүйцэтгэлийн хавтаст хэрэгтэй танилцах, бичгээр тайлбар авах, дуудлага худалдаа эрхлэн хөтлөгчийн тэмдэглэлтэй танилцах, хуулбарыг нь авах зэргээр нэхэмжлэгч тал эрхээ хэрэгжүүлэх бүрэн боломжтой байсан байна. Нэхэмжлэгч талын зүгээс албадан дуудлага худалдаанд оролцогчоор эсвэл өмчлөгчийн хувиар ажиглагчаар оролцох, албадан дуудлага худалдаа явагдсаны дараа дуудлага худалдаа эрхлэн хөтлөгчийн тэмдэглэлтэй танилцах зэргээр хуулиар олгосон эрхээ хэрэгжүүлэх бүрэн боломжтой байтал эрхээ хэрэгжүүлэлгүй зөрчигдсөн мэтээр албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан нь шүүхийн шийдвэрээр төлөх төлбөрөө төлөхөөс санаатайгаар зайлсхийсэн, шүүхийн шийдвэрийг биелүүлэхээс татгалзаж төлбөр авагч Хас Банкны эрхийг зөрчиж байгаа үйлдэл. Нэхэмжлэлийн шаардлагын 3-т дурдсан Нэхэмжлэгч С.Б миний бие дуудлага худалдаа явагдах гэж байгаа мэдээлэл авсны дагуу гэж дурдсан байна. Энэ нь С.Б нь албадан дуудлага худалдаа 11-р сарын 01-ний өдөр буюу ирээдүйд явагдана гэдгийг мэдэж байсан гэдэг нь өөрийнх нь гаргасан тайлбараас харагдаж байна. 2017 онд С.Э ХХК нь зах зээлийн үнэлгээг 290,000,000 төгрөгөөр тогтоосон. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.5-т заасны дагуу уг үнэлгээний гуравны нэгээс багагүй хэмжээний өөрчлөлт орсон буюу уг үнэлгээний гуравны нэг болох 96,000,000 төгрөгөөр нэмэгдэж 386,000,000 төгрөг болсон гэх үндэслэлтэй тохиолдолд талуудын хүсэлтээр шийдвэр гүйцэтгэгч анхны үнэлгээг тогтоосноос 6 сараас багагүй хугацааны дараа дахин үнэлгээ тогтоолгож болно гэж заасан. Гэтэл төлбөр төлөгч С.Б үл хөдлөх хөрөнгийн үнэлгээнд өөрчлөлт орсон гэх үндэслэл, баримт харагдахгүй байх бөгөөд шийдвэр гүйцэтгэгч хүсэлтийг хангаагүй нь үндэслэлтэй. Анхны албадан дуудлага худалдаг 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдөр 70 хувь болох 203,000,000 төгрөгөөр, 2 дахь албадан дуудлага худалдаа 2017 оны 3 дугаар сарын 24-ний өдөр 145,000,000 төгрөгөөр /хүчингүй болсон/ зарлагдсан боловч худалдан авагч олдоогүй. 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 2 дахь албадан дуудлага худалдаанд 2 оролцогч орсон, худалдан авагч олдохгүй борлох чадвар муу байгаа зэрэг нөхцөл байдлуудыг харахад уг хөрөнгийн үнэлгээ нь бодитоор тогтоогдсон нэхэмжлэгчийн хөрөнгийг үнэгүйдүүлж байна гэх үндэслэл харагдахгүй байна. Мөн төлбөр төлөгч Н-с ХХК-ийн захирал гэх С.А-б нь /Үнэгүй.мн/ сайтад bbb гэх нэрээр 0000 дугаарын утсаар 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 11 цаг 44 минутад албадан дуудлага худалдаанд орж буй хөрөнгийг 300 сая төгрөгөөр үнэ тохирч зарна. bbb гэх нэрээр 00000000 дугаарын утсаар 2019 оны 11 дүгээр сарын 30-ний өдрийн 10:46-д 250 сая төгрөгөөр зарна, 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 04:00-д мөн адил bbb гэх нэрээр 00000000 дугаарын утастай 280 сая төгрөгөөр зарна зэрэг зарууд оруулсан байсан нь уг хөрөнгийн 300-250 сая төгрөгийн хооронд буюу шинжээчийн үнэлгээтэй таарч байгаа. Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэлийн шаардлагыг нь бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

         Шүүх зохигчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

          Хариуцагч Н. Ш. Ш. Г. Г холбогдуулан 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр зохион байгуулсан 2 дахь дуудлага худалдааг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг нэхэмжлэгч С.Б шүүхэд гаргажээ.

           Нэхэмжлэгч С.Б нь шүүх хуралдаанд ...Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар үүргийн гүйцэтгэл хангуулахаар Хан-Уул дүүргийн 0-р хороо, Үйлдвэрийн 1-р гудамж, 00/0 тоотод байрлах 157м.кв талбайтай, 2 давхар үйлчилгээний төвийн барилга, мөн хаягт байрлах 94 м.кв талбай бүхий газрыг 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хоёр дахь албадан дуудлага худалдааны журмаар худалдан борлуулах үйл ажиллагаа явуулсан байна. Гэвч энэ талаар төлбөр төлөгч С.Б надад болон Н-с ХХК-д аль алинд нь 2019.11.01-ний өдөр дуудлага худалдаа явагдах талаар мэдэгдээгүй нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.3 дахь хэсгийг зөрчсөн. Хариуцсан шийдвэр гүйцэтгэгч Ч нь манайд 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдөр ирж уулзаж, 11 сарын 01-ний өдөр дуудлага худалдаанд оруулна гэж амаараа хэлсэн боловч дуудлага худалдаа явуулах тухай ахлах шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолыг танилцуулаагүй, гардуулаагүй, хүргүүлээгүй бөгөөд албадан дуудлага худалдааны талаар өөр мэдээлэл авч чадаагүй нь дуудлага худалдаанд оролцох эрхээ төлбөр төлөгч тал эдэлж чадаагүйд гомдолтой байна. Ахлах шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолд 2019.10.18-ны өдөр баталгаат шуудангаар хүргүүлсэн гэж дурдсан. Гэтэл уг шуудан нь 2019.11.01-ний өдрийн 14 цагт ирсэн буюу 2019.11.01-ний өдрийн 10 цагт дуудлага худалдаа явагдсаны дараа ирсэн болно. 2019.11.01-ний өдөр явагдсан дуудлага худалдаанд төлбөр төлөгчид болох С.Б миний бие, Н-с ХХК-ийг оролцуулаагүй эрхийг зөрчсөнөөс гадна дуудлага худалдаанд газар болон үл хөдлөх эд хөрөнгө хэдэн төгрөгөөр зарагдсан болох нь ойлгомжгүй. Учир нь 2019.11.04-ний өдрийн 0/00000 тоот мэдэгдлийг бидэнд 2 удаа хүлээлгэж өгсөн ба нэг нь 147,000,000 төгрөгөөр зарагдсан, нөгөө нь 194,880,700 төгрөгөөр зарагдсан гэсэн ойлгомжгүй 2 мэдэгдэл өгсөн нь төлбөр төлөгч биднийг дуудлага худалдаанд оролцуулаагүй эрхийг зөрчсөн үйлдэл гэж үзэж байна. гэж тайлбарлажээ. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 183/ШШ2016/00000 дугаар захирамжаар Н-с ХХК, С.Б нараас 101,102,565 төгрөгийг гаргуулан Х.б ХХК-нд олгож, төлбөрийг төлөөгүй тохиолдолд Хан-Уул дүүрэг, 0 дугаар хороо, Үйлдвэр /00000/, ХД-00/0 тоот хаягт байршилтай хүнсний дэлгүүрийн зориулалттай 157 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгө, 94 м.кв талбай бүхий газрыг худалдан борлуулсан үнийн дүнгээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэжээ. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар төлбөр төлөгч С.Баярмаагийн өмчлөлийн Хан-Уул дүүрэг, 0 дугаар хороо, Үйлдвэр /00000/, ХД-00/0 тоот хаягт байршилтай хүнсний дэлгүүрийн зориулалттай 157 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгө, 94 м.кв талбай бүхий газрыг 2016 оны 12 дугаар сарын 09-ний өдөр 000/000 тоот тогтоолоор битүүмжилж, 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдөр 000/0000 тоот тогтоолоор хураасан байна. Төлбөр төлөгч, төлбөр авагч нар дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох доод үнийг харилцан тохиролцож чадаагүй учир шийдвэр гүйцэтгэгчийн 2017 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 46 тоот тогтоолоор С.э ХХК-ийг шинжээчээр томилсон, 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн анхны албадан дуудлага худалдаа, 2017 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 2 дахь дуудлага худалдаатай холбоотой маргааныг шүүх хянан шийдвэрлэсэн, шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр, магадлалаар тогтоогдож байна./х.х-ийн 9-14/, Төлбөр төлөгч С.Б нь Хан-Уул дүүрэг, 0 дугаар хороо, Үйлдвэр /00000/, ХД-00/0 тоот хаягт байршилтай хүнсний дэлгүүрийн зориулалттай 157 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгө, 94 м.кв талбай бүхий газрыг 145,000,000 төгрөгөөр худалдан борлуулах болсон 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр 11 цаг 00 минутад товлогдсон 2 дахь албадан дуудлага худалдааг 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр 14 цаг 00 минутад мэдэгдэж, дуудлага худалдаанд оролцох эрхийг зөрчсөн гэх тайлбар нь 2019 оны 10 дугаар сарын 23-ний өдөр төлбөр төлөгч буюу нэхэмжлэгч С. Б Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт гаргасан албан бичгээр няцаагдаж байна. /х.х-ийн 67/, Өөрөөр хэлбэл дээрх албан бичигт нэхэмжлэгч буюу төлбөр төлөгч ... Энэ газар, үл хөдлөх эд хөрөнгийн 2 дахь дуудлага худалдааг 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр зарласан байна. ... гэж албан бичигтэй тодорхойлсноос нь үзвэл 2 дахь дуудлага худалдааг 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр зарласан болохыг нэхэмжлэгч С.Б мэдсэн байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2.2-д эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн, тухайн үл хөдлөх эд хөрөнгийн хувьд бие даасан шаардлага гаргах эрхтэй өмчлөгч, эсхүл үл хөдлөх эд хөрөнгийг түрээслэх эрхтэй бөгөөд түүнийгээ нотолж чадах гуравдагч этгээд гэж зааснаар өмчлөгч буюу төлбөр төлөгч С.Б дуудлага худалдаанд оролцуулах эрхийг хөндөж, зөрчсөн гэж үзэхээргүй байх ба түүний 2019 оны 10 дугаар сарын 23-ний өдөр Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт гаргасан албан бичигт 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдөр 0/00 тоот албан бичгээр хариуцагч хариу өгч, 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдөр уг албан бичгийг нэхэмжлэгчид гардуулж өгсөн болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна./х.х-ийн 66 /

Иймд нэхэмжлэгчийн 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр 11 цаг 00 минутад товлогдсон 2 дахь албадан дуудлага худалдаанд оролцуулах эрхийг нь зөрчсөн гэх үйл баримт тогтоогдохгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.

          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116 дугаар зүйл, 118 дугаар зүйл, 160 дугаар зүйлийн 160.1.2-т заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

          1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.5 дахь хэсэгт заасныг баримтлан Н. Ш. Ш.Г. Г холбогдох 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр зохион байгуулсан 2 дахь дуудлага худалдааг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч С.Б нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

          2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдөр төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

          3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг 14 хоногийн дотор шийдвэр гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

ШҮҮГЧ Ц.ОЮУНБИЛЭГ