Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 03 сарын 16 өдөр

Дугаар 183/ШШ2020/00646

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116 дугаар зүйл, 118 дугаар зүйл, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

       1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасныг баримтлан Б овогт Ч. С, У овогт Х.Б нарын гэрлэлтийг цуцалсугай.

        2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг баримтлан хариуцагч Х.Б сөрөг нэхэмжлэлийн шаардлага болох 409,414,612 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаас 304,414,612 төгрөгөөс татгалзаж, үлдэх 105,000,000 төгрөгийг 2020 оны 3 дугаар сарын 12-ны өдөр 20,000,000 төгрөг, 85,000,000 төгрөгийг 2020 оны 6 дугаар сарын 01-ний өдрийн дотор нэхэмжлэгч Ч.С төлж барагдуулахаар харилцан тохиолцож эвлэрлэсэн эвлэрлийг баталсугай.

      3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 106 дугаар зүйлийн 106.6, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, -т заасныг баримтлан зохигчдын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 2,415,650 төгрөгийг улсын орлогод үлдээж, нэхэмжлэгч Ч.С улсын тэмдэгтийн хураамжид 682,950 төгрөг гаргуулж хариуцагч Х.Б олгосугай.

     4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч болон өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.

 

 

ШҮҮГЧ                         Ц.ОЮУНБИЛЭГ