Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 05 сарын 08 өдөр

Дугаар 00066

 

Э.О -, А.С нарын нэхэмжлэлтэй

хариуцагч Э  ХХК-д холбогдох

иргэний хэргийн тухай

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Оюунцэцэг даргалж, Ерөнхий шүүгч Б.Баттөр, шүүгч С.Уранчимэг нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдаанаар

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 142/ШШ2018/00311 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч Э.О -, А.С нарын нэхэмжлэлтэй

Хариуцагч Э  ХХК-д холбогдох,

13.924.500 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагч Э  ХХК-ийн захирал Б.А-ын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн 2018 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Уранчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Э.О -, А.Солонго, нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Ж.Э , хариуцагч Э  ХХК-ийн захирал Б.А-, нарийн бичгийн дарга У.Сүхбаатар нар оролцов.

Нэхэмжлэгч Э.О -, А.С нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

2017 оны зун Сэлэнгэ аймгийн урд сумдаар бороо хур ороогүйн улмаас сүүлийн 50-60 жилд болоогүй ган гачиг болж Мандал сумын иргэд ургацын болон хадлан өвсний хохирол амссан. Иймд манай сумын иргэд хадлан өвсөө өөр аймаг, сумдын нутгаас бэлдэж, худалдан авсны нэг адил бид интернетээс зар харж байгаад 1 боодол өвс 3.000 төгрөгөөр зарна гэсэн зарын дагуу Б.А- гэх эмэгтэйтэй утсаар холбогдсон юм. Миний хувьд мэдээлэл авах зорилгоор л холбогдсон, гэтэл энэ хүн араас дахин дахин ярьж сайхан амлалт өгч итгэл үнэмшил төрүүлсэн бөгөөд өөрийн биеэр Орхон аймгаас манай суманд ирж өвс бэлтгэн нийлүүлэх гэрээ хийсэн. Гэрээ хийсэн өдрөө урьдчилгаа 50 хувь буюу 5.250.000 төгрөгийг Б.А-ын дансанд хийх үүргийг бид хүлээсэн тул Ц.Л гэдэг танил ахаас 6.000.000 төгрөгийг 3 сарын хугацаатай, сарын 8 хувийн хүүтэй зээлж, 2017 оны 08 дугаар сарын 29-ний өдөр Б.А-ын дансанд 5.250.000 төгрөг шилжүүлсэн болно. Бидний авах өвс нь манайх болон аавынх гэсэн 2 айлын малд зориулагдах тэжээл байсан бөгөөд Б.А- нь гэрээний үүргээ үл биелүүлснээс 2 айлын өвлийн бэлтгэл ажлыг алдагдуулж, өр ширэнд оруулан сэтгэл санааны хүнд дарамтанд байлгалаа. Бид 2017 оны 10 дугаар сараас 12-р саруудад орон нутгийн зах зээлийн ханшаар 1 боодол өвсийг 6.500-7.000 төгрөгөөр худалдан авч байсан бол 2018 оны 01 дүгээр сараас өвсний үнэ нэмэгдэж одоо 1 боодол өвсийг 8.000 төгрөгөөр авч байна. Бид амаар ч, бичгээр ч өвсийг бэлтгэн нийлүүлэгч тал Мандал суманд хүргэж өгөхөөр тохиролцсон, гэрээ байгуулах үед ч түүнээс хойш ч энэ талаар ямар ч маргаангүй байсан юм.

Иймд гэрээний 7.1-д зааснаар өвс бэлтгэн нийлүүлэх үүргээ биелүүлээгүй буюу гэрээний нөхцлийг зөрчсөнөөс учирсан бүх хохирлыг Э  ХХК түүний захирал Б.А-аас дараах байдлаар нэхэмжилж байна. Бэлтгэн нийлүүлэгч тал буюу Э  ХХК-нь 1 боодол өвсийг 3.500 төгрөгөөр, тээврийн зардлыг 1 боодол өвсөнд 1.000 төгрөгөөр тооцож бүгд 4.500 төгрөгөөр 3.000 боодол өвсийг Э.О - надад бэлдэж хүргэж ирэх үүргээ биелүүлээгүйн хохирлыг бид зөвхөн урьдчилгаанд өгсөн 5.250.000 төгрөгний үүрэг биелүүлээгүй нөхцлөөр тооцоход 5.250.000 төгрөгөнд 1 боодол өвсийг 4.500 төгрөгөөр үнэлж бодоход 1 167 боодол өвс авах байсан ба Мандал суманд одоогийн зах зээлийн ханшаар буюу 8 000 төгрөгөөр худалдан авахад зөрүү 3.500 төгрөг (1 боодол өвсний), 1167x3500=4.084.500 төгрөг, бид Б.А-д өвсний мөнгө өгөхдөө Ц.Л ахаас 6.000.000 төгрөгийг 3 сарын хугацаатай, сарын 8 хувийн хүүтэй зээлсэн ба А.С миний бие 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр Худалдаа хөгжлийн банкнаас цалингийн зээл авч Ц.Лхагвадоржид гэрээний дагуу буюу 2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр зээл болон зээлийн хүүнд нийт 7.440.000 төгрөг төлсөн. Иймд хүү төлсний 1.440.000 төгрөгийг Э  ХХК-наас нэхэмжлэх, Гэрээний 7.4-д зааснаар гэрээний үүрэг биелүүлээгүй хугацаа хэтрүүлсэний алдангийг 2017 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс шүүхэд нэхэмжлэл гаргаж буй 2018 оны 02 дугаар 01-нийг хүртэл 4 сар буюу 120 хоногоор тооцож 5 250 000*0,5* 120хоног=3.150.000 төгрөгийн хохирлыг тус тус нэхэмжилнэ. Иймд урьдчилгаанд өгсөн 5.250.000 төгрөг дээр үүрэг биелүүлээгүйн хохиролд 4.084.500 төгрөг, 1.440.000 төгрөг, 3.150.000 төгрөг бүгд 13.924.500 төгрөгийг Э  ХХК-с гаргуулахаар нэхэмжилж байна гэжээ.

Хариуцагч Э  ХХК-ний захирал Б.А- шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Нэхэмжлэгч Э.О -тэй хийсэн бэлтгэн нийлүүлэх гэрээний үнийн дүнг 5.250.000 төгрөгөөр 3.000 боодол өвс нийлүүлэхээр тохиролцож, өвсийг бэлтгэж хүлээлгэн өгөхийн өмнө өвсийг ирж үзээд авах машин тээврээ зохицуулахаар яваад тээврийн асуудлаа шийдэж чадаагүй өнөөг хүрсэн. Бэлтгэсэн газраа өвс байгаа тул өвсийг нь хадгалсаар байгаа болно. Энэхүү нэхэмжилсэн 13.924.500 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Байгалийн олон удаагийн цас шуурганаас болж давагдашгүй байдлыг үндэслэн өдийг хүртэл өвс татаж чадаагүй иймд 5.250.000 төгрөгийг алдангийн хамт төлнө гэжээ.

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 142/ШШ2017/00311 дугаар шийдвэрээр:

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 227 дугаар зүйлийн 227.1, 232 дугаар зүйлийн 232.4, 232.6-д заасныг баримтлан хариуцагч Э  ХХК-аас 9.315.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Э.О -, А.С нарт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 4.609.500 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 227.573 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Э  ХХК-аас 163.990 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Э.О -, А.С нарт олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч Э  ХХК-ийн захирал Б.А- давж заалдсан гомдолдоо:

Энэ шүүх хурлын шийдвэрээс иргэн Э.О -ы талд давуу үйлчилж , байгалийн хүнд нөхцөлд бэлтгэн нийлүүлж өгсөн Э  ХХК-ийг хохироож байна гэж үзэж байна. Гэрээнд дурьдсанаар иргэн Э.О - 10 сарын 1-ний дотор гэрээнээс татгалзах боломжтой байсан боловч унаа олж ирнэ гээд 15 хоног алга болсоноос манай хамт олон 4 сарыг хүртэл бүтэн 7 сар түүний өвсийг хадгалан хамгаалж зардал гаргасаар байна. Гэрээний хугацаа дуусахаас өмнө аль нэг тал өөрийн нөхцөл байдлаас үүдэн татгалзах Э тэй хэмээн дурьдсан байгааг сануулах зорилгоор утсаар холбогдох үед иргэн О - бус, эхнэр С гэгч хэрүүл хийгээд ажил яриулах боломж олгоогүй билээ. Бид аль болох асуудлыг хэн хэн нь үүргээ биелүүлэх хугацаандаа гүйцэтгэх гэж зүтгэсэн боловч ажил гүйцэтгэхэд санаатайгаар саад болсон С гэгчийн үл сонсох, ярилцах чадваргүйн улмаас өнөөдрийн байдалд хүрээд байна. Урьдчилгаа төлбөрийн зээлийн хүүг төлөх ямар ч хуулийн үндэслэл байхгүй тул 1.440.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тухай Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагад нийцсэн байна.

Нэхэмжлэгч Э.О -, А.С нар нь хариуцагч Э  ХХК-ийн захирал Б.А-аас 13.942.500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хариуцагч Э  ХХК-ийн захирал Б.А- нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг зөвшөөрч зарим хэсгийг зөвшөөрөхгүй маргажээ.

Нэхэмжлэгч нар нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ 2017 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн бэлтгэн нийлүүлэх гэрээнд тулгуурлан тодорхойлсон байх ба зохигчид 2017 оны 08 дугаар сарын 25-ны өдөр 3000 ширхэг өвсийг ширхэгийг нь 3500 төгрөгөөр үнэлэн нийт 10.050.000 төгрөгөөр өвс худалдан авах, урьдчилгаанд нийт үнийн 50 хувь болох 5.250.000 төгрөгийг төлөхөөр тохиролцон бэлтгэн нийлүүлэх гэрээ байгуулжээ.

Зохигчид гэрээний дагуу хариуцагч Э  ХХК-ийн захирал Б.А- нь 2017 оны 09 дүгээр сарын 30-ны дотор хуурай шивээгүй өвсийг 3000 ширхэгийг бэлтгэн нийлүүлэх, захиалагчийн байгаа газар тээвэрлэн хүргэж өгөх, нэхэмжлэгч Э.О - бэлтгэсэн өвсний чанар байдлыг газар дээр нь очиж үзэх, бэлтгэсэн өвсийг газар дээр нь хүргэж өгснөөр төлбөрийн үлдэгдлийг төлөхөөр харилцан тохиролцсон болох нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогджээ.

Нэхэмжлэгч Э.О - нь гэрээний дагуу урьдчилгаа төлбөр 5.250.000 төгрөгийг 2017 оны 08 дугаар сарын 29-ний өдөр Б.А-ын дансанд шилжүүлж гэрээний үүргээ биелүүлсэн байна.

Харин хариуцагч Б.А- нь гэрээгээ хүлээсэн үүргээ биелүүлээгүй захиалсан өвсийг тогтоосон хугацаанд бэлтгэж өгөөгүй болох нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдсон байх тул гэрээний үүргээ биелүүлээгүй хариуцлага болох алдангийг төлөх үүрэгтэй болно.

Нэхэмжлэгч А.Солонго, Э.О - нар нь Б.А-д өгөх урьдчилгаа төлбөрийн 5.250.000 төгрөгийг бүрдүүлэхийн тулд Ц.Лхагвадоржтой зээлийн гэрээ байгуулж 6.000.000 төгрөгийг 3 сарын хугацаатай 8 хувийн хүүтэй зээлсэн ба уг мөнгийг А.С цалингийн зээл авч төлсөн болох нь Төрийн банк, Худалдаа хөгжлийн банкны зээлийн гэрээ банкны дипозит дансны хуулга зэрэг нотлох баримтуудаар тогтоогдсон байх тул гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирол гэж үзэх боломжтой.

Анхан шатны шүүх энэ талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж урьдчилгаа төлбөр 5.250.000 төгрөг, алданги 2.625.000 төгрөг урьдчилгаа төлбөр төлөхөөр Б.Лхагвадоржоос 6.000.000 төгрөгийг 3 сарын хугацаатай 8 хувийн хүүтэй зээлсэн хүүний төлбөр 1.440.000 төгрөг нийт 9.135.000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 243, 232, 227 дугаар зохицуулалтанд нийцжээ.

Харин нэхэмжлэгч нар нь 1 боодол өвсний зах зээлийн ханш, бэлтгэн нийлүүлэх гэрээгээр тохиролцсон 1 боодол өвсний үнийн зөрүүг тооцож 4.084.500 төгрөг гаргуулахаар шаардахдаа нотлох баримтаар нотолж чадаагүй байна.

Иймд хариуцагч Э  ХХК-ийн захирал Б.А-ын давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1. дэхь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 142/ШШ2018/00311 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Б.А-ын давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн зүйлийн 162.4-т зааснаар хариуцагч Б.А-ын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 38.000 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах Э тэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

 

 

  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ОЮУНЦЭЦЭГ

 

ШҮҮГЧИД Б.БАТТӨР

 

С.УРАНЧИМЭГ