Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 02 сарын 10 өдөр

Дугаар 128/ШШ2020/0112

 

2020 оны 02 сарын 10 өдөр Дугаар 128/ШШ2020/0112 Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Оюумаа даргалж, тус шүүхийн 1 дүгээр танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: А т ХХК 

Хариуцагч: Монгол Улсын Эрчим хүчний яам

Хариуцагч: Монгол Улсын Сангийн яам

Нэхэмжлэлийн шаардлага: Монгол Улсын Эрчим хүчний яамны 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн в/2976 Гэрээ цуцлах тухай шийдвэрийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах,

Монгол Улсын Сангийн сайдын Төсөл санхүүжүүлэх, эргэн төлөгдөх гэрээ байгуулахаас татгалзсан 2019 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн хариу хүргүүлэх тухай 6-1/911 тоот албан бичиг, 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 6-1/5945 тоот хариу хүргүүлэх тухай албан бичгийг тус тус хууль бус болохыг тогтоож, нэхэмжлэгч А т ХХК-тай гэрээ байгуулахыг даалгах

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Алтанцэцэг, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.О , Б.О , нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Э , хариуцагч Монгол Улсын Эрчим хүчний яамны итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Н , хариуцагч Монгол Улсын Сангийн яамны итгэмжлэгдсэн төлөөлөгч К.Г нарыг оролцуулав.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч А т ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.О шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Монгол Улсын Засгийн газраас 2016 оны 12 дугаар сарын 07-ны өдөр Төсөл хэрэгжүүлэх тухай 180 дугаар тогтоол баталсан байдаг. Тус тогтоолын хавсралтаар Эрчим хүч, зам, тээврийн салбарт хэрэгжүүлэх томоохон төсөл, хөтөлбөрийн жагсаалтыг баталсан бөгөөд жагсаалтын 5-д Х*******ийн уурхайгаас Ховд аймгийн А******* сум хүртэл 35 кв-ын цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станц барих төсөл"-ийг оруулсан байдаг. Мөн тус тогтоолын 2 дахь хэсэгт хавсралтад заасан төслүүдийг ... түлхүүр гардуулах гэрээгээр өөрийн хөрөнгөөр санхүүжүүлэх нөхцөлтэйгээр хэрэгжүүлэх гүйцэтгэгчийг сонгож, 2017 оны эхний хагас жилд багтаан гэрээ байгуулан ажлыг нь эхлүүлэх арга хэмжээ авахыг Сангийн сайд Б. Ч , Эрчим хүчний сайд П.Г , Зам, тээврийн хөгжлийн сайд Д.Г нарт даалгаж шийдвэрлэсэн.

Улмаар 2017 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр Монгол Улсын Эрчим хүчний яамнаас Х*******ийн уурхайгаас Ховд аймгийн Ү******* сум хүртэл 35 кв-ын цахилгаан дамжуулах агаарын шугам барих, Ү******* дэд станцыг өргөтгөх төсөл буюу Засгийн газраас өөрчлөн найруулсан нэршлээр тендерийн урилга зарлагдсан.

А т ХХК нь уг тендерийн сонгон шалгаруулалтад оролцсон бөгөөд Монгол Улсын Эрчим хүчний яамны 2017 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн Гэрээ байгуулах эрх олгох тухай" В/1996 тоот албан бичгээр манай байгууллага хамгийн сайн үнэлгээ авч, гэрээ байгуулах эрхтэй болсныг мэдэгдсэн. Улмаар 2017 оны 06 сарын 23-ны өдөр Монгол Улсын Эрчим хүчний яам, А т ХХК нарын хооронд Түлхүүр гардуулах гэрээгээр өөрийн хөрөнгөөр санхүүжүүлэх нөхцөлтэй Х*******ийн уурхайгаас Ховд аймгийн Ү******* сум хүртэл 35 кв-ын цахилгаан дамжуулах агаарын шугам барих, Ү******* дэд станцыг өргөтгөх" ажлын зураг төсөл боловсруулах, тоног төхөөрөмж нийлүүлэх, барилга угсралтын ажлыг гүйцэтгэх захиалагч, гүйцэтгэгчийн хооронд байгуулсан гэрээ" байгуулагдсан.

Тус гэрээний 3 дугаар зүйлд зааснаар Талууд түлхүүр гардуулах гэрээгээр өөрийн хөрөнгөөр санхүүжүүлэх нөхцөлтэй Х*******ийн уурхайгаас Ховд аймгийн Ү******* сум хүртэл 35 кв-ын цахилгаан дамжуулах агаарын шугам барих, Ү******* дэд станцыг өргөтгөх ажлын зураг төсөл боловсруулах, тоног төхөөрөмж нийлүүлэх, барилга угсралтын ажлыг 21,183,552,047 (хорин нэгэн тэрбум нэг зуун наян гурван сая таван зуун тавин хоёр мянга дөчин долоо)-н төгрөгөөр гүйцэтгэхээр харилцан тохиролцсон.

Нэхэмжлэгч А т ХХК нь гэрээ байгуулагдсан өдрөөс эхлэн гэрээний дагуу ажил үүргээ гүйцэтгэж эхэлсэн бөгөөд өөрийн болон банкны зээлээр хөрөнгө босгож 13 орчим тэрбум төгрөгийн ажлыг хийж гүйцэтгээд байна. Үүнд:

Захиалагчийн техник хяналтын гэрээг Эрчим хүчний хөгжлийн төвтэй 2017 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр байгуулсан.

Дотоодоос нийлүүлэх фундамент, чагт, төмөр бетон тулгуурын үйлдвэрлэлийг Улаанбаатар хот, Увс, Ховд аймгуудад хэсэгчлэн үйлдвэрлэж дуусгасан бөгөөд тээвэрлэлтийн ажил 70 хувьтай,

Гадаадаас нийлүүлэх төмөр тулгуур, засварын баганын траверс, шугамын арматур, дамжуулах утасны гэрээнүүдийг байгуулж, үйлдвэрлэл дууссан бөгөөд эхний ээлжийн материал тоноглол ажлын талбайд хүргэгдэн угсрагдсан. Үүнээс үлдэх хэсэг нь Улаанбаатар хотод тээвэрлэлтэд бэлэн хүлээгдсэн төлөвтэй,

Ховд аймгийн Ү*******, Цэцэг сумын талаас угсралтын 2 бригад шугамын трассын дагуу 120 км-т тулгуур босголтын ажил хийгдэж байгаа зэрэг ажлууд хийгдэж байсан.

Гэтэл Монгол Улсын Эрчим хүчний яамны 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн В/2976 дугаартай албан бичгээр Төсөл санхүүжүүлэх, эргэн төлөгдөх гэрээ байгуулаагүй гэх шалтгаанаар гэрээг цуцалж байгаа болохыг мэдэгдсэн. Учир нь талуудын хооронд байгуулагдсан гэрээний Гэрээ хүчин төгөлдөр болох ба дуусгавар болгох хугацаа 3.1 дүгээр зүйлийн (b) хэсэгт Төсөл санхүүжүүлэх, эргэн төлөгдөх гэрээ хүчин төгөлдөр болсноор тус гэрээ хүчин төгөлдөр болохоор заасан.

Нэхэмжлэгчийн зүгээс Эрчим хүчний яам болон Сангийн яамтай хэлэлцэж тус гэрээг тогтвортой үргэлжлүүлэх, Сангийн яамтай Төсөл санхүүжүүлэх, эргэн төлөгдөх гэрээ байгуулах талаар санал хүргүүлэх гэх мэт байж болох бүхий л арга хэмжээг авсан боловч төдийлөн үр дүнд хүрээгүй.

Монгол Улсын Эрчим хүчний яам хууль тогтоомж зөрчсөн тухайд,

Монгол Улсын Эрчим хүчний яамнаас 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн в/2976 "Гэрээ цуцлах тухай албан бичгийг нэхэмжлэгч компанид ирүүлсэн. Тус албан бичигт дурдагдсанаар ...төслүүдийн эх үүсвэрийг өөрийн хөрөнгөөр санхүүжүүлэх нөхцөлтэй гэж заасан, харин хөрөнгө оруулалтыг буцаан төлөх асуудлыг тусгаагүй байх тул Монгол Улсын Сангийн яамнаас чиглэл, зөвшөөрөл олгох боломжгүй тухайгаа мэдэгдсэн. Иймд Сангийн яамнаас ирүүлсэн албан бичгийн дагуу Төсөл санхүүжүүлэх, эргэн төлөгдөх гэрээ"-г байгуулах боломжгүй болсон тул танай компанитай 2017 оны 06 дугаар сарын 23-ны өдөр байгуулсан ЭХА-050/2017 тоот гэрээ хүчин төгөлдөр болох боломжгүй болж гэрээ цуцлагдаж байгааг үүгээр мэдэгдэж байна гэжээ. Тухайлбал, Монгол Улсын Эрчим хүчний яам гэрээ цуцлахдаа зөвхөн Монгол Улсын Сангийн яам гэрээ байгуулах боломжгүй гэснийг үндэслэл болгосон байна. Гэвч энэхүү үндэслэлээр гэрээ цуцалсан шийдвэр нь Захиргааны ерөнхий хууль, Монгол Улсын Засгийн газар 2016 оны 12 дугаар сарын 07-ны өдөр Төсөл хэрэгжүүлэх тухай 180 дугаар тогтоол, 2017 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 71 дугаар тогтоолыг тус тус дараах байдлаар зөрчсөн.

Захиргааны ерөнхий хуулийг зөрчсөн нь: Монгол Улсын Эрчим хүчний яам нь Захиргааны ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1 дэх хэсэгт заасны дагуу Захиргааны байгууллага болох хувьдаашийдвэр, үйл ажиллагаандаа Захиргааны ерөнхий хуульд заасан журмыг баримтална. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2 дахь хэсэгт Захиргааны үйл ажиллагаанд дараах тусгай зарчмыг баримтална гэж заасан.

Гэтэл Монгол Улсын Эрчим хүчний яам нь Захиргааны ерөнхий хуулийн 4.2.1 хуульд үндэслэх", 4.2.4 үр нөлөөтэй байх", 4.2.5 зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх, 4.2.8. хууль ёсны итгэлийг хамгаалах" зарчмуудыг тус тус зөрчсөн.

Учир нь Захиргааны ерөнхий хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 Өөрчлөх боломжгүй, эсхүл гэрээний аль нэг тал өөрчлөлт оруулахгүй гэж үзвэл захиргааны гэрээг цуцална", 56.3 Захиргааны байгууллага нийтийн ашиг сонирхолд ноцтой хор уршиг учруулахаар бол түүнээс урьдчилан сэргийлэх, эсхүл арилгах үүднээс захиргааны гэрээг дангаар цуцалж болно" гэж тус тус Захиргааны гэрээг нэг талын санаачилгаар цуцлах тусгай тохиолдлыг заасан.

Гэвч дээрх хуульд заасан нөхцөл бүрдээгүй, энэхүү үндэслэлээр гэрээг цуцлаагүй тул Монгол Улсын Эрчим хүчний яам нь Захиргааны ерөнхий хуулийн дээрх заалтыг зөрчсөн болох нь тодорхой байна.

Тендерийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа. ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийг зөрчсөн нь: Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1. Худалдан авах ажиллагаанд ил тод, өрсөлдөх тэгш боломжтой, үр ашигтай, хэмнэлттэй, хариуцлагатай байх зарчмыг баримтална гэж заасныг зөрчсөн.

Монгол Улсын Засгийн газар 2016 оны 12 дугаар сарын 07-ны өдөр Төсөл хэрэгжүүлэх тухай 180 дугаар тогтоол. 2017 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 71 дугаар тогтоолыг тус тус зөрчсөн нь: Захиргааны байгууллагын шийдвэр, үйл ажиллагаа нь дээд шатны байгууллага, албан тушаалтны шийдвэрт нийцэх ёстой. Гэтэл Монгол Улсын Эрчим хүчний яам нь Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 12 дугаар сарын 07-ны өдөр Төсөл хэрэгжүүлэх тухай 180 дугаар тогтоол, 2017 оны 71 дүгээр тогтоолыг тус тус зөрчсөн. Нэхэмжлэгчийн зүгээс удаа дараа Монгол Улсын Эрчим хүчний яаманд хандсан боловч тодорхой шийдэлд хүрээгүй. Нэгэнт гэрээ байгуулагдсан төсөлд үр ашиггүй, хариуцлагагүй хандаж зөрчсөн.

Монгол Улсын Сангийн яам хууль тогтоомж зөрчсөн тухайд:

Монгол Улсын Эрчим хүчний яам нь 2017 оны 06 дугаар сарын 12-ны өдөр а/1941 тоот Зөвлөмж хүсэх тухай албан бичгээр Монгол Улсын Сангийн яамнаас төслийн санхүүжилтийн эх үүсвэр, хөрөнгө оруулалтыг буцаан төлөх асуудлаар холбогдох чиглэл, зөвшөөрлийг хүссэн /А т ХХК-ний төслийг дурдаагүй байдаг/.

Гэвч тус албан бичгийн хариуг 4 сарын дараа буюу 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 6-1/5945 тоот хариу хүргүүлэх тухай албан бичгээр ...хөрөнгө оруулалтыг буцаан төлөх асуудлыг тусгаагүй байх тул тус яамнаас чиглэл, зөвшөөрөл өгөх боломжгүй байна гэсэн хариу ирүүлсэн.

Мөн 2019 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 6-1/911 тоот албан бичгээр ...Харин Монгол Улсын Их хурлаас Монгол Улсын 2019 оны Төсвийн тухай хуулийн 2 дугаар хавсралтаар Эрчим хүчний сайдын багцад Х*******ийн уурхайгаас Ховд аймгийн А******* сум хүртэлх 35кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станц барих төсөл, арга хэмжээ нэртэйгээр баталсан байх бөгөөд дээрх хоёр төсөл, арга хэмжээний нэр, байршил өөр, ялгаатай төсөл, арга хэмжээ юм. гэсэн үндэслэлээр татгалзсан байдаг. Гэвч төслийн нэр өөр учир гэсэн татгалзал нь дараах байдлаар үндэслэлгүй.

Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 180 тоот тогтоолын хавсралтын 5 дахь хэсэгт заасан төслийн нэрийг Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 71 дүгээр тогтоолоор төслийн нэрийг Х*******ийн уурхайгаас Ховд аймгийн Ү******* сум хүртэл 35 кв-ын цахилгаан дамжуулах агаарын шугам барих, Ү******* дэд станцыг өргөтгөх төсөл хэмээн өөрчлөн найруулсан бөгөөд тус нэрээр тендер зарлагдсан.

Мөн Монгол Улсын 2019 оны Төсвийн тухай хуулийн 2 дугаар хавсралт болох Монгол Улсын төсвийн хөрөнгөөр 2019 онд санхүүжүүлэх төсөл, арга хэмжээ, барилга байгууламжийн жагсаалт-ын XVI.1.24 дэх хэсэгт Х*******ийн уурхайгаас Ховд аймгийн Ү******* сум хүртэл 35 кв-ын цахилгаан дамжуулах агаарын шугам, Ү******* дэд станцын өргөтгөл /Ховд, Ү******* сум/ төслийн 21,183,552,047 төгрөгийн төсөвт өртгөөс 5,000,000,000 тэрбум төгрөгийн санхүүжүүлэх дүн төсөвт суугдсан. Мөн 2020 оны Төсвийн тухай хуулийн 2 дугаар хавсралт болох Монгол Улсын төсвийн хөрөнгөөр 2020 онд санхүүжүүлэх төсөл, арга хэмжээ, барилга байгууламжийн жагсаалт-ын Эрчим хүчний сайдын багцын XVI. 1.13 дахь хэсэгт Х*******ийн уурхайгаас Ховд аймгийн Ү******* сум хүртэл 35 кв-ын цахилгаан дамжуулах агаарын шугам, Ү******* дэд станцын өргөтгөл /Ховд, Ү******* сум/ төслийн 21,183,552,047 төгрөгийн төсөвт өртгөөс 16,183,600,000 төгрөгийн санхүүжүүлэх дүн төсөвт суусан. Улмаар Монгол Улсын Сангийн Яам дараах хууль тогтоомжийг зөрчсөн.

Захиргааны ерөнхий хуулийг зөрчсөн нь: Монгол Улсын Сангийн яам нь Захиргааны ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.1,1 дэх хэсэгт заасны дагуу Захиргааны байгууллага болох хувьдаа шийдвэр, үйл ажиллагаандаа Захиргааны ерөнхий хуульд заасан журмыг баримтална. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2 дахь хэсэгт Захиргааны үйл ажиллагаанд дараах тусгай зарчмыг баримтална гэж заасан. Гэтэл Монгол Улсын Сангийн яам нь Захиргааны ерөнхий хуулийн 4.2.1 хуульд үндэслэх, 4.2.4 үр нөлөөтэй байх, 4.2.5 зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх, 4.2.8. хууль ёсны итгэлийг хамгаалах зарчмуудыг тус тус зөрчсөн.

Төсвийн тухай хуулийг зөрчсөн нь: Төсвийн тухай хуулийн 5 дугаар зүйлийг зөрчсөн.

Монгол Улсын Засгийн газар 2016 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн Төсөл хэрэгжүүлэх тухай 180 дугаар тогтоол, 2017 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 71 дугаар тогтоолыг тус тус зөрчсөн нь: Захиргааны байгууллагын шийдвэр, үйл ажиллагаа нь дээд шатны байгууллага, албан тушаалтны шийдвэрт нийцэх ёстой. Гэтэл Монгол Улсын Эрчим хүчний яам нь Монгол Улсын Засгийн газар 2016 оны 12 дугаар сарын 07-ны өдөр Төсөл хэрэгжүүлэх тухай 180 дугаар тогтоол, 2017 оны 71 дүгээр тогтоолыг тус тус зөрчсөн. Нэхэмжлэгчийн зүгээс удаа дараа Монгол Улсын Сангийн яаманд хандсан боловч тодорхой шийдэлд хүрээгүй.

Нэхэмжлэгч нь дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон. Тухайлбал, Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3. дахь хэсэгт Эс үйлдэхүй гэж иргэн, хуулийн этгээдээс эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хэрэгжүүлэх, хамгаалуулахаар гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх үүргээ захиргааны байгууллага хуульд заасан хугацаанд биелүүлээгүй, эсхүл шийдвэрлэхгүй орхигдуулсныг ойлгоно гэж заасан. Хариуцагч Монгол Улсын Сангийн яам нь нэхэмжлэгч А т ХХК-иас гаргасан Төсөл санхүүжүүлэх, эргэн төлөгдөх гэрээ байгуулах хүсэлтийг шийдвэрлэхгүй орхисон, эсхүл хуульд заасан хугацаанд шийдвэрлэх үүргээ биелүүлээгүй эс үйлдэхүй байхгүй.

 

Харин хэрэгт авагдсанаар Монгол Улсын Сангийн яамны 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 6-1/5945 тоот Хариу хүргүүлэх тухай албан бичиг, 2019 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн хариу хүргүүлэх тухай 6-1/911 тоот албан бичиг-ээр тус тус нэхэмжлэгч А т ХХК-тай Төсөл санхүүжүүлэх, эргэн төлөгдөх гэрээ байгуулахгүй гэдгийг мэдэгдсэн буюу татгалзсан. Энэхүү албан бичгүүд нь ЗЕХ-ийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсэгт Захиргааны акт гэж захиргааны байгууллагаас тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон амаар, бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр болон үйл ажиллагааг ойлгоно гэж заасны дагуу захиргааны акт юм. Тухайлбал, тус албан бичгүүд нь Захиргааны ерөнхий хуулийн 5.1.1 дэх хэсэгт заасны дагуу захиргааны байгууллагаас гаргасан, зөвхөн А т ХХК-д хандан асуудлыг шийдвэрлэсэн буюу тодорхой нэг тохиолдлыг зохицуулсан, нийтийн эрх зүйн хэм хэмжээнд үндэслэсэн, А т ХХК-ийг Эрчим хүчний яамтай байгуулсан 2017 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн гэрээ цуцлагдах шууд үр дагаварт хүргэсэн захирамжилсан шийдвэр юм. Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 дахь хэсэгт Захирамжилсан үйл ажиллагаа гэж хориглосон, зөвшөөрсөн, журамласан, тогтоосон, эсхүл татгалзсан үйлдэл, эс үйлдэхүйг ойлгоно гэж заасан.

Хариуцагч Монгол Улсын Сангийн яам нь Төсөл санхүүжүүлэх, эргэн төлөгдөх гэрээ байгуулахгүй гэж татгалзсанаараа ЗЕХ-ийн 37.2, 37.1 дэх хэсэгт тус тус заасны дагуу татгалзсан үйлдэл буюу бичгээр мэдэгдсэн. Дээрх нэхэмжлэлийн шаардлага нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4 дэх хэсэгт захиргааны актыг гаргахаас татгалзсан шийдвэр, эсхүл гаргахгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн бол шаардагдах захиргааны акт гаргахыг тухайн захиргааны байгууллагад даалгах, эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоох гэж заасантай нийцсэн болно.

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1 дэх хэсэгт заасны дагуу Монгол Улсын Эрчим хүчний яамны 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн в/2976 Гэрээ цуцлах тухай шийдвэрийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4 дэх хэсэгт заасны дагуу Хариуцагч Монгол Улсын Сангийн яамны Төсөл санхүүжүүлэх, эргэн төлөгдөх гэрээ байгуулахаас татгалзсан 2019 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн хариу хүргүүлэх тухай 6-1/911 тоот албан бичиг, 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 6-1/5945 тоот хариу хүргүүлэх тухай албан бичгийг тус тус хууль бус болохыг тогтоож, нэхэмжлэгч А т ХХК-тай гэрээ байгуулахыг даалгаж өгнө үү. гэжээ.

Хариуцагч Монголи Улсын Эрчим хүчний яамны итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Н шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа:

...Тус шүүхэд хянан шийдвэрлэгдэж байгаа А т ХХК-ийн Эрчим хүчний яаманд гаргасан нэхэмжлэлтэй танилцаж дараах тайлбарыг гаргаж байна.

Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 180 дугаар тогтоолын хавсралтын 5 дугаарт тусгагдсан Х*******ийн уурхайгаас Ховд аймгийн Ү******* сум хүртэлх 35 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станц барих төслийг түлхүүр гардуулах гэрээгээр өөрийн хөрөнгөөр санхүүжүүлэх нөхцөлтэйгээр хэрэгжүүлэх гүйцэтгэгчийг сонгож, 2017 оны эхний хагас жилд багтаан гэрээ байгуулан ажлыг эхлүүлэх арга хэмжээ авахыг Сангийн сайд, Эрчим хүчний сайдад тус тус үүрэг болгосон.

Дээрх Засгийн газрын тогтоолыг хэрэгжүүлэх зорилгоор Эрчим хүчний яамнаас нээлттэй тендер шалгаруулалтыг зохион байгуулсан.

Уг тендерт нэг компани оролцсон бөгөөд А т" ХХК-ийг гүйцэтгэгчээр шалгаруулан 2017 оны 06 дугаар сарын 23-ны өдөр ЭХА-050/2017 тоот ажил гүйцэтгэх гэрээг байгуулсан байна.

Уг гэрээний Гэрээ хүчин төгөлдөр болох ба дуусгавар болох хугацаа гэсэн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт Гэрээ хүчин төгөлдөр болох өдөр хугацаа нь дараах нөхцөлийг бүрэн хангаж дууссан өдрөөр тодорхойлогдоно гэж заагаад 3.1 дэх хэсгийн С заалтад Төсөл санхүүжүүлэх, эргэн төлөгдөх гэрээ хүчин төгөлдөр болсноор" гэрээ хүчин төгөлдөр болох тодорхой нөхцөлийг зааж өгсөн байна.

Гэрээний 3 дугаар зүйлийн 3.1-ийн С заалтад заасан Төсөл санхүүжүүлэх, эргэн төлөгдөх гэрээ хүчин төгөлдөр болсноор" гэсэн нөхцөл хангагдаагүй байхад А т ХХК-тай 2017 оны 06 дугаар сарын 23-ны өдөр байгуулсан ЭХА-050/2017 тоот гэрээг хүчин төгөлдөр гэж үзэх боломжгүй байна.

Томоохон хэмжээний төсөлд хөрөнгө оруулагчаас оруулсан хөрөнгийг гүйцэтгэчид буцаан олгох асуудал нь Монгол Улсын төсвийн хөрөнгө оруулалтын ажлын төлөвлөлт, төсвийн орлого төвлөрүүлэлттэй шууд холбогдох учир чиг үүргийн хувьд Монгол Улсын Сангийн яамнаас уг асуудлаар чиглэл зөвшөөрөл авах, мөн Төсөл санхүүжүүлэх, эргэн төлөгдөх гэрээ-г байгуулах талаарх хүсэлтийг тус яамнаас Сангийн яаманд 2017 оны а/1941 тоот албан бичгээр хүргүүлсэн.

Гэвч Сангийн дэд сайдаас 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдөр ирүүлсэн 6-1/5945 тоот албан бичигт тухайн төслүүдийн эх үүсвэрийг өөрийн хөрөнгөөр санхүүжүүлэх нөхцөлтэй гэж заасан, харин хөрөнгө оруулалтыг буцаан төлөх асуудлыг тусгаагүй байх тул тус яамнаас чиглэл, зөвшөөрөл олгох боломжгүй тухайгаа мэдэгдсэн байна.

Иймд Сангийн яамнаас ирүүлсэн албан бичгийн дагуу Төсөл санхүүжүүлэх, эргэн төлөгдөх гэрээ-г байгуулах боломжгүй болсон тул А т ХХК-тай 2017 оны 06 дугаар сарын 23-ны өдөр байгуулсан ЭХА-050/2017 тоот гэрээ хүчин төгөлдөр болох боломжгүй болж гэрээ цуцлагдаж байгаа тухай мэдэгдлийг тус яамнаас 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн в/2976 тоот албан бичгээр А т ХХК-д хүргүүлсэн байна.

"А т ХХК нь Эрчим хүчний яамнаас ажил эхлүүлэх зөвшөөрөл аваагүй, захиалагч, гүйцэтгэгчийн хооронд байгуулсан гэрээ хүчин төгөлдөр болоогүй, мөн гэрээ хүчин төгөлдөр болох боломжгүй болж цуцлагдсан тухай мэдэгдлийг хүргүүлсээр байхад барилга угсралтын ажлыг дур мэдэн хийсэн байгаа нь нэхэмжлэгчийн өөрсдийн хариуцлагагүйн асуудал гэж үзэж байна.

Мөн 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 9/1029 тоот Сангийн сайдын албан бичгийн агуулгад: /... төслийн ажлыг эхлүүлэх зөвшөөрөл өгөөгүй, захиалагч, гүйцэтгэгчийн хооронд байгуулсан гэрээ хүчин төгөлдөр болоогүй байхад барилга угсралтын ажлыг хууль зөрчиж эхлүүлснийг Сангийн яам хүлээн зөвшөөрөх боломжгүй юм.../ гэсэн байдаг.

Түүнчлэн Монгол Улсын 2019 оны төсөвт төсвийн ерөнхийлөн Захирагч буюу Эрчим хүчний сайдын саналгүйгээр шууд тусгасан нь Төсвийн тухай хууль болон холбогдох бусад хуулийг зөрчсөн гэж үзэж байна.

Монгол Улсын 2019 оны төсвийн тухай хуульд батлагдсан Х*******ийн уурхайгаас Ховд аймгийн Ү******* сум хүртэл 35 Кв-ын цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станцын өргөтгөл" гэсэн төсөл, арга хэмжээг Төсвийн хууль болон Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нийцүүлэн зохион байгуулах тул хууль зөрчиж үйлдсэн дээрх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Энэхүү маргаан нь Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд Д.Д шүүгчид давхар хянагдаж байгаа болно. гэжээ.

Хариуцагч Монгол Улсын Сангийн яамны итгэмжлэгдсэн төлөөлөгч К.Г шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: ...Нэхэмжлэгч А т ХХК-ийн Сангийн яамтай холбоотой нэхэмжлэлийн шаардлагад Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 180 дугаар тогтоолын дагуу Эрчим хүчний яамнаас тендер зарлагдаж А т ХХК шалгарч Эрчим хүчний яамны В/1996 тоот албан бичгээр гэрээ байгуулах эрх олгосон. Улмаар 2017 оны 06 дугаар сарын 23-ны өдөр тапуудын хооронд Түлхүүр гардуулах гэрээгээр өөрийн хөрөнгөөр санхүүжүүлэх нөхцөлтэй Х*******ийн уурхайгаас Ховд аймгийн А******* сум хүртэлх 35 кв-ын цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станц барих гэрээ байгуулагдсан гэсэн байна.

Энэхүү гэрээний үндэслэл болсон Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 180 дугаар тогтоолын 2 дугаар зүйлд энэхүү төслийг өөрийн хөрөнгөөр санхүүжүүлэх нөхцөлтэйгөөр хэрэгжүүлэх гүйцэтгэгчийг сонгож... гэж тодорхой заасан байна. Өөрөөр хэлбэл, энэхүү төслийг улсын төсвөөс буцаан төлөх асуудлыг тусгаагүй байна.

Түүнчлэн, Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн дарга З.М*******аас 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн в/2976 тоот албан бичгээр ЭХА-050/2017 тоот ажил гүйцэтгэх гэрээг тус гэрээний З.б-д заасныг үндэслэн захиалагч хүчингүй болгосон болохыг А т ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Б д албан ёсоор мэдэгдсэн байх бөгөөд энэхүү гэрээ нь албан ёсоор хүчин төгөлдөр болоогүй байхад хүчин төгөлдөр бус гэрээг үндэслэн ажил хийж гүйцэтгэсэн байна.

Мөн нэхэмжлэлд дурдсан Х*******ийн уурхайгаас Ховд аймгийн Ү******* сум хүртэл 35 кв-ын цахилгаан дамжуулах агаарын шугам, Ү******* дэд станцын өргөтгөл /Ховд, Ү******* сум/ төсөл, арга хэмжээ нь уг ажлыг хийж эхэлсний дараа буюу 2019 оны төсвийн хуульд тусгагдсан байна. Энэхүү ажлыг батлагдсан төсөвт өртгийн хүрээнд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн дагуу тендер зарлаж зохион байгуулах зохицуулалттай. Харин Төсвийн тухай хуулийн 24.4 дэх хэсэгт төсвийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээг худалдан авах ажиллагаа хууль тогтоомжийн дагуу зохион байгуулагдаагүй бол төсвөөс санхүүжилт гаргахыг хориглохоор заасан байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч А т ХХК нь шүүхэд 2019 оны 06 дугаар сарын 27-ны өдөр Эрчим хүчний яам Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 180 дугаар тогтоол, 2017 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 71 дүгээр тогтоолыг биелүүлээгүй эс үйлдэл нь хууль бус болохыг тогтоолгох,

Эрчим хүчний яамыг Засгийн газрын 180 дугаар тогтоолын биелэлтийг хангаж, нэхэмжлэгч А т ХХК-тай байгуулсан Түлхүүр гардуулах гэрээгээр өөрийн хөрөнгөөр санхүүжүүлэх нөхцөлтэй Х*******ийн уурхайгаас Ховд аймгийн Ү******* сум хүртэл 35 кв-ын цахилгаан дамжуулах агаарын шугам барих, Ү******* дэд станцыг өргөтгөх ажлын зураг төсөл боловсруулах, тоног төхөөрөмж нийлүүлэх, барилга угсралтын ажлыг гүйцэтгэх захиалагч, гүйцэтгэгчийн хооронд байгуулсан гэрээг үргэлжлүүлэхээр шийдвэрлэхийг даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргаж, тус шүүхийн шүүгчийн 2019 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн 4679 дүгээр захирамжаар захиргааны хэрэг үүсгэсэн.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Монгол Улсын Эрчим хүчний яамны 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн в/2976 Гэрээ цуцлах тухай шийдвэрийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах,

Монгол Улсын Сангийн сайдын Төсөл санхүүжүүлэх, эргэн төлөгдөх гэрээ байгуулахаас татгалзсан 2019 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн хариу хүргүүлэх тухай 6-1/911 тоот албан бичиг, 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 6-1/5945 тоот хариу хүргүүлэх тухай албан бичгийг тус тус хууль бус болохыг тогтоож, нэхэмжлэгч А т ХХК-тай гэрээ байгуулахыг даалгах гэж өөрчилсөн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд энэ хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үнэлж хэргийг хянан шийдвэрлэлээ.

Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 180 дугаар тогтоолоор Эрчим хүч, зам, тээврийн салбарт хэрэгжүүлэх томоохон төсөл, хөтөлбөрийн жагсаалтыг баталж, жагсаалтын 5 дугаарт Х*******ийн уурхайгаас Ховд аймгийн А******* сум хүртэл 35кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станц барих төслийг хэрэгжүүлэхээр тусгаж, уг төслийг түлхүүр гардуулах гэрээгээр өөрийн хөрөнгөөр санхүүжүүлэх нөхцөлтэйгээр хэрэгжүүлэх гүйцэтгэгчийг сонгож, 2017 оны эхний хагас жилд багтаан гэрээ байгуулах ажлыг зохион байгуулахыг Сангийн сайд, Эрчим хүчний сайдад даалгасан.

Мөн Засгийн газрын 2017 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 71 дүгээр тогтоолоор дээрх 180 дугаар тогтоолын хавсралтаар баталсан Эрчим хүч, зам, тээврийн салбарт хэрэгжүүлэх томоохон төсөл, хөтөлбөрийн жагсаалт-ын 5 дахь заалтыг Х*******ийн уурхайгаас Ховд аймгийн Ү******* сум хүртэл 35кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугам барих, Ү******* дэд станцыг өргөтгөх төсөл гэж А******* сум гэснийг Ү******* сум болгон өөрчлөн найруулсан.

Энэхүү тогтоолуудаар үүрэг болгосны дагуу захиалагч Эрчим хүчний яам гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах үйл ажиллагаа явагдаж, Эрчим хүчний яамны 2017 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн В/1996 тоот албан бичгээр нэхэмжлэгч байгууллага хамгийн сайн үнэлгээ авч, гэрээ байгуулах эрхтэй болж, 2017 оны 06 дугаар сарын 26-ны өдөр Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн даргатай Түлхүүр гардуулах гэрээгээр өөрийн хөрөнгөөр санхүүжүүлэх нөхцөлтэй Х*******ийн уурхайгаас Ховд аймгийн Ү******* сум хүртэл 35кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугам барих, Ү******* дэд станцыг өргөтгөх ажлын зураг төсөл боловсруулах, тоног төхөөрөмж нийлүүлэх, барилга угсралтын ажлыг гүйцэтгэх захиалагч, гүйцэтгэгчийн хооронд ЭХА-050/2017 тоот гэрээ байгуулагдсан.

Гэрээний 3 дугаар зүйлийн 3.1-д Гэрээ захиалагч, гүйцэтгэгч хоёр энэхүү гэрээг хүлээн зөвшөөрч гарын үсэг зурснаар, Төсөл санхүүжүүлэх, эргэн төлөгдөх гэрээ хүчин төгөлдөр болсноор уг гэрээ хүчин төгөлдөр болохыг зааснаас гадна тус гэрээний 2 дугаар зүйлд зааснаар Талууд түлхүүр гардуулах гэрээгээр өөрийн хөрөнгөөр санхүүжүүлэх нөхцөлтэй ажлын зураг төсөл боловсруулах, тоног төхөөрөмж нийлүүлэх, барилга угсралтын ажлыг 21,183,552,047 (хорин нэгэн тэрбум нэг зуун наян гурван сая таван зуун тавин хоёр мянга дөчин долоо) төгрөгөөр гүйцэтгэхээр харилцан тохиролцсон.

Мөн гэрээний 6 дугаар зүйлийн 6.3-д талууд харилцан тохиролцоогүй бол гэрээгээр хүлээсэн үүргээ таслахгүй гүйцэтгэх ёстой гэсний дагуу гүйцэтгэгч А т ХХК нь 2017 оны оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 03/02-06 тоот зураг төсөл боловсруулах гэрээ, 2017 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 96/2017/22 техникийн нөхцөл, 2017 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн ЭХХТ/83/2017 тоот Захиалагчийн хяналт тавих гэрээг Эрчим хүч хөгжлийн төвтэй байгуулсан, 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 03/02-27 зураг төсөл боловсруулах гэрээний нэмэлт өөрчлөлт, Магадлалын ерөнхий дүгнэлт зэрэг цахилгаан дамжуулах ажлыг гүйцэтгэхэд шаардлагатай бүхий ажил үүргийг гүйцэтгэж, холбогдох зөвшөөрөл, бичиг баримтыг цуглуулж, нийт ажлын 68 хувийг гүйцэтгэсэн нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Эрчим хүчний яамнаас 2017 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн А/1941 тоот албан бичгээр ...тус яамны зүгээс дээрх төслүүдийн гүйцэтгэгчтэй гэрээний хэлэлцээрийг хийж, төсөлд оруулах хөрөнгө, түүний хүүгийн төлбөрийг гүйцэтгэгчид буцаан төлөх санхүүжилтийн хуваарь болон гүйцэтгэгчтэй байгуулсан гэрээг бусад холбогдох материалуудыг хүргүүлэв гэсний хариуд Сангийн яамны 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 6-1/5945 тоот албан бичгээр ...180 дугаар тогтоолд тухайн төслүүдийн эх үүсвэрийг өөрийн хөрөнгөөр санхүүжүүлэх нөхцөлтэй гэж заасан, харин хөрөнгө оруулалтыг буцаан төлөх асуудлыг тусгаагүй байх тул тус яамнаас чиглэл, зөвшөөрөл өгөх боломжгүй гэсэн хариуг явуулсан.

Энэхүү хариуг аваад Эрчим хүчний яам 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн в/2976 тоот албан бичгээр А т ХХК-д ...Сангийн яамнаас ирүүлсэн албан бичгийн дагуу Төсөл санхүүжүүлэх, эргэн төлөгдөх гэрээ-г байгуулах боломжгүй болсон тул танай компанитай 2017 оны 06 дугаар сарын 23-ны өдөр байгуулсан ЭХА-050/2017 тоот гэрээ хүчин төгөлдөр болох боломжгүй болж гэрээ цуцлагдаж байгааг үүгээр мэдэгдье гэжээ.

Нэхэмжлэгч А т ХХК нь нэгэнт гүйцэтгэх ажлын дийлэнх нь хийгдсэн, Засгийн газрын тогтоолууд болон ажил гүйцэтгэх гэрээнд эхэлж өөрийн хөрөнгөөр санхүүжүүлэхээр заасан учир гэрээгээ цаашид үргэлжлүүлэх, Төсөл санхүүжүүлэх, эргэн төлөгдөх гэрээ байгуулж өгөхийг хүсч Эрчим хүчний яам, Сангийн яам руу удаа дараа хүсэлт хүргүүлсэн байна.

Хариуцагч Сангийн яамны итгэмжлэгдсэн төлөөлөгч ...Засгийн газрын 180 дугаар тогтоол дээр санхүүжилтийн асуудлыг шийдвэрлээгүй, төсөвт уг ажлын зардлыг суулгах нь салбарын яамны эрхлэх асуудал байдаг, мөн төсөвт суусны дараа Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн дагуу тендер сонгон шалгаруулалтыг явуулах ёстой байсан. Энэ харилцаа нь Концессын гэрээ явуулаагүй учир 2019 онд одоо энэ ажлын төсөв Эрчим хүчний сайдын багцад суусан учир сонгон шалгаруулалтыг шинээр явуулах нь зүйтэй гэж шүүх хуралдаанд мэдүүлснийг шүүх хүлээж авах боломжгүй.

Учир нь Засгийн газрын 180 дугаар тогтоол 2016 оны 12 дугаар сарын 7, 71 дүгээр тогтоол 2017 оны 03 дугаар сарын 07-ны өдөр тус тус батлагдах үед 2017 оны улсын төсөв нэгэнт батлагдсан, санхүүжилт шийдэгдээгүй, уг зардал Төсвийн тухай хуульд заасан журмын дагуу төсөвт тусгагдаагүй байсан учир Х*******ийн уурхайгаас Ховд аймгийн Ү******* сум хүртэл цахилгаан дамжуулах агаарын шугам барих, Ү******* дэд станцыг өргөтгөх зайлшгүй шаардлага, нийтийн эрх ашгийн үүднээс тухайн ажлыг гүйцэтгэгч компани өөрийн хөрөнгөөр санхүүжүүлэх нөхцөлтэйгээр хэрэгжүүлэх гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах, төслийг санхүүжүүлэх, хэрхэн яаж санхүүжилтийг эргэн төлөгдөх үйл ажиллагааг эхний хагас жилд багтаан зохион байгуулахыг салбарын сайд нарт үүрэг болгосон гэж үзэх үндэслэлтэй.

Энэ үндэслэлээр хариуцагч Эрчим хүчний яам Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуульд заасны дагуу тендер сонгон шалгаруулалтыг зохион байгуулж, 2017 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн В/1996 тоот албан бичгээр А т ХХК-д гэрээ байгуулах эрх олгосноор 2017 оны 06 дугаар сарын 23-ны өдөр захиалагч гүйцэтгэгчийн хооронд тухайн ажлыг Түлхүүр гардуулах нөхцөлтэйгээр өөрийн хөрөнгөөр эхэлж санхүүжүүлэх нөхцөлтэй гэрээ байгуулагдсантай тендерт оролцогчид болон өөр хэн нэгэн этгээд маргаагүй, мөн Сангийн яам ч Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн Төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын хувьд хуулийн дагуу худалдан авах ажиллагааны талаар төрөөс хэрэгжүүлэх бодлого, арга зүй, хяналтын асуудлыг эрхэлж, 52 дугаар зүйлийн 52.1.2-т заасан худалдан авах ажиллагаатай холбоотой мэргэжил, арга зүйн зөвлөгөөгөөр захиалагчийг хангах үндсэн үүргээ хэрэгжүүлээгүй, захиалагч Эрчим хүчний яамны тендер сонгон шалгаруулалтыг таслан зогсоох арга хэмжээ аваагүй атал уг сонгон шалгаруулалтад оролцож, гэрээ байгуулах эрхийн дагуу гүйцэтгэгч болсон хуулийн этгээдийг буруутгах боломжгүй болно.

Харин Ажил гүйцэтгэх гэрээг хүчин төгөлдөр болгох үүднээс Төсөл санхүүжүүлэх, эргэн төлөгдөх гэрээ-г байгуулах боломжийг эрэлхийлж, аль оны төсөвт суулгах талаар чиглэл, зөвлөмж хүргүүлж, захиалагч байгууллагатай хамтран ажиллах үйл ажиллагааг зохион байгуулалгүйгээр 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 6-1/5945 тоот албан бичгээр ...180 дугаар тогтоолд тухайн төслүүдийн эх үүсвэрийг өөрийн хөрөнгөөр санхүүжүүлэх нөхцөлтэй гэж заасан, харин хөрөнгө оруулалтыг буцаан төлөх асуудлыг тусгаагүй байх тул тус яамнаас чиглэл, зөвшөөрөл өгөх боломжгүй гэх хариуг Эрчим хүчний яаманд хүргүүлсэн нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1 хуульд үндэслэх, 4.2.4 үр нөлөөтэй байх, 4.2.5 зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх, 4.2.8. хууль ёсны итгэлийг хамгаалах зарчмуудыг тус тус зөрчсөн Засгийн газрын тогтоолын хэрэгжилтийг зохион байгуулах үүргээ биелүүлээгүй гэж үзэхээр байна.

Мөн түүнчлэн Улсын Их хурлаас 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Монгол Улсын 2019 оны төсвийн тухай хуулийн 19 дүгээр зүйлд Монгол Улсын төсвийн хөрөнгөөр 2019 онд санхүүжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээ, барилга байгууламжийн жагсаалт-ыг 2 дугаар хавсралтаар баталж, хавсралтын XVI.1.24-д Х*******ийн уурхайгаас Ховд аймгийн Ү******* сум хүртэл 35 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугам, Ү******* дэд станцын өргөтгөл /Ховд, Ү******* сум/-ийн төсөвт өртөг 21,183.6, мян/төг, санхүүжигдэх дүн 5,000.0 мян/төг байдлаар тусгасан байхад Сангийн сайдаас 2019 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 6-1/911 тоот албан бичгээр ...180 дугаар тогтоолоор Х*******ийн уурхайгаас Ховд аймгийн А******* сум хүртэлх ... гэсэн, тэгвэл батлагдсан төсөв нь ...Ү******* сум... гэсэн байх тул дээрх хоёр төсөл, арга хэмжээний нэр, байршил өөр, ялгаатай..., иймд ...А******* сум... төсөл, арга хэмжээний гүйцэтгэлтэй холбогдуулан Эрчим хүчний яаманд тусгайлан чиглэл өгөх боломжгүй. Харин ...Ү******* сум...-ын төсөл, арга хэмжээг Төсвийн тухай хууль болон Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нийцүүлэн зохион байгуулах ёстой гэсэн хариуг нэхэмжлэгчид хүргүүлсэн нь нэхэмжлэгч компанийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг зөрчсөн, төрийн захиргааны байгууллагуудын уялдаа холбоо, харилцан ойлголцлыг үгүйсгэсэн, Засгийн газрын тогтоолуудын утгыг болон захиргааны байгууллагын шийдвэр нь дээд шатны байгууллага, албан тушаалтны шийдвэрт нийцсэн байх зарчмыг алдагдуулсан хууль бус үйлдэл болжээ.

Засгийн газрын 71 дүгээр тогтоолоор А******* сум гэснийг Ү******* сум болгон өөрчилсөн, ажил гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах ажиллагаа болон захиалагч, гүйцэтгэгчийн хооронд байгуулагдсан гэрээ ...Ү******* сум хүртэл... гэсэн байрши*******гаар байгуулагдаад гүйцэтгэгч компани ажлын нэлээдгүй хувийг гүйцэтгэсэн байхад тухайн төсөл, арга хэмжээний тендер сонгон шалгаруулалтыг 2019 оны төсөвт суусан учир дахин шинээр зохион байгуулахыг захиалагчид даалгаж байгаа нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д заасан худалдан авах ажиллагаанд баримтлах өрсөлдөх тэгш боломж, үр ашигтай, хэмнэлттэй, хариуцлагатай байх, Төсвийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.3.санхүү, төсвийн зохистой удирдлагыг хэрэгжүүлэх; 5.1.5.хариуцлагатай байх, 6 дугаар зүйлийн 6.4.1-д төсвийг үр ашигтай, хэмнэлттэй байхаар төлөвлөж, зарцуулах зохицуулалтыг хангах зарчмууд зөвхөн Захиалагчийн үнэлгээний хорооны тендер шалгаруулалтад ч бус тухайн шалгаруулалтыг хянах, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх чиг үүрэг бүхий Сангийн яаманд ч хамаара******* байна.

Иймд Сангийн яаманд холбогдуулан гаргасан Монгол Улсын Сангийн яамны Төсөл санхүүжүүлэх, эргэн төлөгдөх гэрээ байгуулахаас татгалзсан 2019 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн хариу хүргүүлэх тухай 6-1/911 тоот албан бичиг, 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 6-1/5945 тоот хариу хүргүүлэх тухай албан бичгийг тус тус хууль бус болохыг тогтоож, нэхэмжлэгч А т ХХК-тай Төсөл санхүүжүүлэх, эргэн төлөгдөх гэрээ-г байгуулахыг даалгах нь зүйтэй гэж шүүх үзэв.

Шүүхээс нэгэнт Сангийн яамны 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 6-1/5945 тоот хариу хүргүүлэх тухай албан бичгийг тус тус хууль бус болохыг тогтоосонтой холбоотойгоор Эрчим хүчний яамны 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн в/2976 Гэрээ цуцлах тухай шийдвэрийг Захиргааны ерөнхий хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т Өөрчлөх боломжгүй, эсхүл гэрээний аль нэг тал өөрчлөлт оруулахгүй гэж үзвэл захиргааны гэрээг цуцална, 56.3-д Захиргааны байгууллага нийтийн ашиг сонирхолд ноцтой хор уршиг учруулахаар бол түүнээс урьдчилан сэргийлэх, эсхүл арилгах үүднээс захиргааны гэрээг дангаар цуцалж болно гэж заасны дагуу Захиргааны гэрээг нэг талын санаачилгаар цуцлах нөхцөл бүрдээгүй үндэслэлээр хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг мөн хангасан болно.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.1, 106.3.4, 106.3.12-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 4.2.4, 4.2.5, 4.2.8, 56 дугаар зүйлийн 56.2, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 29 дүгээр зүйлийн 29.1, 29.2, 52 дугаар зүйлийн 52.1.5, Төсвийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.3, 5.1.5, 6 дугаар зүйлийн 6.4.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч А т ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Монгол Улсын Сангийн сайдад холбогдуулан гаргасан Сангийн сайдын Төсөл санхүүжүүлэх, эргэн төлөгдөх гэрээ байгуулахаас татгалзсан 2019 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн хариу хүргүүлэх тухай 6-1/911 тоот албан бичиг, 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 6-1/5945 тоот хариу хүргүүлэх тухай албан бичгийг тус тус хууль бус болохыг тогтоож, нэхэмжлэгч А т ХХК-тай Төсөл санхүүжүүлэх, эргэн төлөгдөх гэрээ-г байгуулахыг даалгаж, Эрчим хүчний яаманд холбогдуулан гаргасан Эрчим хүчний яамны 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн в/2976 Гэрээ цуцлах тухай шийдвэрийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Монгол Улсын Сангийн яам болон Эрчим хүчний яамнаас 35.100 /гучин таван мянга нэг зуу/ төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогчид болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ОЮУМАА