Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 02 сарын 10 өдөр

Дугаар 54

 

 

                               

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                             

 Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Батжаргал даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Лхагвасүрэн, улсын яллагч Б.Уранчимэг, шүүгдэгч Х.Баатарсүрэн, түүний өмгөөлөгч Б.Ариунболд нарыг оролцуулан тус шүүхийн “Е“ танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Сартуул овогт Хоролбадамын Баатарсүрэнд холбогдох эрүүгийн 201625031723 дугаартай, 186/2017/0015/э индекстэй хэргийг 2016  оны 12 дугаар сарын 19-ний  өдөр хүлээн авч шүүн  хэлэлцэв.                                                          

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1967 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр  Улаанбаатар хотод төрсөн, 49 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, барилгын засал чимэглэлчин мэргэжилтэй, “One is One” ХХК-нд менежер ажилтай, ам бүл 3, нөхөр, хүүхдийн хамт Баянзүрх дүүрэг, 2 дугаар хороо, 4-233А тоотод оршин суух бүртгэлтэй, Хан-Уул дүүргийн 2005 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 74 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 256 дугаар зүйлийн 256.1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар оногдуулсан хорих ялыг 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан, Сартуул овогт Хоролбадамын Баатарсүрэн /РД:ШЖ67041204/,

            Холбогдсон хэргийн талаар:                                                                                             

Х.Баатарсүрэн нь давтан үйлдлээр Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “One is One” ХХК-ний байранд бусдыг хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар 2016 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр Б.Эрдэнэцэцэгийг  “Хаан” банкинд теллерийн ажилд оруулж өгнө гэж 1.015.000 төгрөгийг, 2016 оны 08 дугаар сарын 24-ны өдөр Б.Бямбадолгороос Турк улс руу ажилд оруулж өгнө  гэж 1.550.000 төгрөгийг, 2016 оны 08 дугаар сарын 24-ны өдөр  Б.Зоригтбаатараас Турк улсруу  ажилд оруулж өгнө гэж 1.550.000 төгрөгийг, 2016 оны 7 дугаар сарын 25-ны өдөр Б.Батбаяраас  Турк улсруу ажилд оруулж  өгнө гэж 400 ам долларыг  тус тус залилан мэхэлж бусдад бага бус хэмжээний хохирол учруулсан  гэмт хэрэгт холбогджээ.

                                                                                                            ТОДОРХОЙЛОХ нь:

     Нэг: Шүүхийн  хэлэлцүүлэгт шүүгдэгчээс мэдүүлсэн  мэдүүлэг:

1.1. Шүүгдэгч Х.Баатарсүрэн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:....Хохирогч Эрдэнэцэцэг надаар ажил зуучлуулахаар ирж байсан. Тэгээд сүүлд Эрдэнэцэцэг надаас та танил тал олонтой юм чинь намайг банкинд ажилд оруулж өгөөч гэж гуйхаар нь би хүнээс асууж өгье гэж хэлтэл Эрдэнэцэцэг надад мөнгө төгрөг өгнө гэж хэлэхээр нь би болохгүй шүү гэж хэлсэн. Тэгээд Эрдэнэцэцэг надад 3 хоногийн дараа 1.000.000 төгрөг бариад ирсэн. Би тэгэхээр нь хувийн журмаар зээлээр авья гэж хэлсэн. Эрдэнэцэцэг надад удах нь хамаагүй банкны ажилд оруулж өг гэж гуйсан. “Хаан” банкинд орон тооны ажил гарахгүй байсан. Би тэгтэл гараа гэмтээгээд эмнэлэгт хагалгаанд орсон. Би Эрдэнэцэцэгт мөнгийг чинь буцааж өгье гэж утсаар хэлсэн. Тэгэхдээ өвчтэй зовлонтой байгаа учраас цувуулж өгнө шүү гэж хэлсэн. Эрдэнэцэцэг тэгтэл би танд бөөнөөр нь мөнгө өгсөн юм чинь бөөнөөр авна гэж хэлээд тухайн үед надтай тохиролцоогүй. Тэгтэл Эрдэнэцэцэгийн ээж, нөхөр нь надруу утсаар загнаад мөнгө авна гээд байсан. Зоригтбаатар, Бямбадолгорын Зоригтбаатар өмнө ирээд би найзтайгаа цуг Турк явах гэж байгаа юм гэж хэлсэн. Би тэгэхээр нь дээрх хоёр хүнд тусалж өгнө гэж хэлсэн. Би хэлэхдээ туркэд байгаа хүн маань оршин суух эрх авахад нь тусалж өгдөг шүү гэж хэлсэн. Тэгтэл Туркэд байдаг хүн маань тосч авч чадахгүй болсон. Дээрх хоёр хохирогчийг 2 удаа ухраасан. Энэ хоёр хохирогчийг явуулах өдөр би ажил дээрээ жоохон хоцроод иртэл ямар ч үгийн зөрүү байхгүй Чингэлтэй дүүргийн цагдаад өргөдөл бичээд өгсөн байсан. Хохирогч Батбаяр болохоор өмнө ньТуркэд 6 жил амьдарч байсан гэж ирсэн. Өөрөө болохоор Монгол улсын иргэний үнэмлэх, гадаад паспорт байхгүй гэж хэлэхээр нь би эхлээд иргэний үнэмлэхийг нь болон гадаад паспортыг хөөцөлдөж гаргаж өгсөн. Батбаярыг явах үед Турк улсад бослого үймэн гарсан байсан. Би Батбаярт чиний урилгыг чинь захиалсан шүү гэж хэлж байсан. Тэгтэл Туркэд байдаг хүнтэйгээ урилга авах талаар ярьж тохиролцсон байхад Батбаяр гэнэт явахаа больсон гэв.  

      Хоёр: Шүүгдэгч мэдүүлэг өгсний дараа талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

  2.1. Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Б.Эрдэнэчимэгийн:..2016 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “One is One” нэртэй хөдөлмөр зуулчлалын төвийн менежер Х.Баатарсүрэн гэж эмэгтэйд ажилд зуучлуулахаар 1.015.000 төгрөг өгсөн. Хаан банкинд 1-2 сарын дараа теллерээр ажилд оруулж өгнө гэсэн. Ингээд ажилд оруулахгүй яваад л байсан 7 сар гарчихсан учир би зуучлалын хөлс болох 1.015.000 төгрөгөө буцааж авъя гэдгээ хэлсэн чинь Баатарсүрэн нь бэлэн мөнгө байхгүй байна гээд хэд хэдэн удаа хугацаа тохирсон. Гэтэл тохирсон хугацаандаа мөнгөө өгөөгүй. Хамгийн сүүлд 2016 оны 8 дугаар сарын 7-ны өдрийг хамгийн сүүлийн хугацаа гэж хэлээд бичиг бичиж өгсөн боловч энэ хугацаандаа бас л мөнгөө өгөөгүй гэх мэдүүлэг. /хх 7-8/,

2.2. Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Б.Бямбадолгорын:..2016 оны 8 дугаар сарын 20-ны үед байсан байх, танил Зоригтбаатар 4 замын Элба дэлгүүрийн хажууд Турк улсруу явуулдаг хүн байна цуг явж уулзах уу гэхээр нь би Зоригтбаатартай хамт 8 дугаар сарын 22-ны өдөр очиж уулзсан  “One is One” нэртэй газар байсан.  Тэр газар Баатарсүрэн гэх эмэгтэй, хүүхэд нь гэж Баярбаатар гэж залуу байсан.  Баатарсүрэн, Баярбаатар нар нь манай компани турк улс руу ажил зуучилдаг, Турк улсад очихоор түр оршин суухыг нь авч өгөөд, ажилд зуулчилдаг юм” гэж хэлсэн.  Ингээд гэрээ хийнэ гэж хэлсэн,  нэг юмны хөлс гээд 100 доллар эхлэж авсан. Дараа нь буюу 8 дугаар сарын 24-ний өдөр ажил зуучлалын хөлс гээд 1 сая гаран төгрөгийг бэлэн өгсөн. 100 доллар болон бэлэн өгсөн мөнгө нийт 1.550.000 төгрөг болж байсан, гэрээнд заасан хугацаагаар 7 хоногийн дараа явуулна гэж байсан боловч дахин дахин долоо долоо хоногоор ямар нэг шалгаанаар хойшлуулсан. Хамгийн сүүлд Баатарсүрэн гэх эмэгтэй нь гэрээний ард гараараа 9 дүгээр сарын 19-ний өдөр гэхэд явуулна, явуулж чадахгүй бол мөнгийг нь бүтнээр нь өгнө гэж хэлсэн.  Хугацаа болсон боловч алга  болчихсон.  Залгахаар утсаа авахгүй, бие өвдөөд байна удахгүй явнаа, би та нартай цуг явна гэж байснаа сүүлдээ би явахгүй боллоо, та нар явж байх уу гээд огт уулзахгүй ажил дээр нь очихоор байхгүй байгаад байсан учраас цагдаад хэлсэн гэх мэдүүлэг. /хх 10-11/,  

2.3. Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Б.Зоригтбаатарын:..2016 оны 6 билүү 7 сард байсан, телевизорийн зараар Турк улсад ажилд зуучилна гэсэн зарын дагуу  Элба төвийн ард байдаг “One is One” нэртэй газарт очиж сонирхож үзэхэд нэг эрэгтэй, 1 эмэгтэй 2 хүн сууж байсан.  Турк улс руу явуулж Турк улсад түр оршин суух үнэмлэх гаргаж, ажлын байраар хангана гэж хэлсэн.  Шууд нислэгээр яваад 2 сая гаран төгрөг болох байх, газраар явахад 1.550.000 төгрөг болно, очсоны дараа түр оршин суух үнэмлэх гаргаад 500.000 төгрөг болно гэсэн.  Бямбадолгор гэх танил эмэтэйрүүгээ ярьсан чинь Энэтхэгт байсан бөгөөд Энэтхэгээс ирсний дараа нь Бямбадолгортой  яриад Турк улс руу явуулах газар байна. Турк улсад чинь Энэтхэг улсаас орчин нөхцөл сайтай гэж байна гэж хэлээд бид 2 цугтаа Турк улс руу явахаар ярилцаж “One is One” нэртэй газарт 8 дугаар сарын 24-ний өдөр очиж уулзсан. Тэгээд газраар явахаар болж Бямбадолгор бид хоёр 1 хүний 1.550.000 төгрөг өгсөн. Баатарсүрэн гэж эмэгтэй өөрийн хүүтэйгээ “One is One” нэртэй газрыг ажиллуулдаг гэж ярьж байсан. Бид хоёртой гэрээ байгуулж 5 хоногийн дотор Турк улс руу явна та хоёроос гадна 4 хүн явах байх би өөрөө цуг явна гэж Баатарсүрэн гэж эмэгтэй хэлсэн.  гэтэл 5 хоногийн хугацаа өнгөрөхөд тэнд байгаа хүн жуулчин аваад гадагшаа явчихсан гэнээ, бид нарыг хүлээн авах боломжгүй байна гэж хэлээд 7 хоног хойшлуулсан, бас тэнд байгаа хүн эмнэлэгт хэвтчихсэн гэнээ Турк улсад махны баяр болоод байгаа гэх мэт шалтаг хэлсээр байгаад 9 дүгээр сарын 15-ны өдөр болсон чинь Баатарсүрэн нь хамгийн сүүлийн хугацаа 9 дүгээр сарын 16-ны өдөр гэхэд Турк руу явуулна, энэ өдөр явуулж чадахгүй бол мөнгийг чинь буцааж өгнө гэж гараараа бичиж өгсөн.  9 дүгээр сарын 16-ны өдөр болоход Баатарсүрэн нь бид нартай уулзахгүй бие өвдөөд дусал хийлгэж байна, босож чадахгүй байна, дараагийн 7 хоногийн 2 дахь өдөр гэхэд явуулна гэж хэлээд ажил дээр нь очихоор огт хүн байхгүй болоод уулзаж чадахгүй, цагдаад өргөдөл гаргасан гэх мэдүүлэг. /хх 12-13/,

2.4. Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Б.Батбаярын:...Би шуурхай зар сонингоос зар харж байгаад Турк улс руу ажилд зуучлан гэсэн зарын дагуу хэд хэдэн газарлуу ярьсан бөгөөд би Турк улсад ажиллаж байгаад ирсэн байсан тул дахин явах гэсэн чинь урилга хэрэгтэй болсон. Тэгээд “One is One” нэртэй газарт ирж уулзахад нэг нүдний шилтэй эрэгтэй байсан.  Би Турк улсад байж байгаад ирсэн чинь цахим үнэмлэхний хугацаа дууссан байна. Тэгээд дахин авах гээд материалаа бүрдүүлж байгаа юм гэсэн чинь та санаа зоволтгүй, Турк улсад манай хүмүүс байдаг гэж хэлсэн.  2016 оны 7 дугаар сарын 8-ны өдөр цахим авахаар бүрдүүлж байсан материалуудаа 60.000 төгрөгийн хамтаар өгсөн. Наадмын дараа очиж уулзахад нэг эмэгтэй сууж байсан.  Баатарсүрэн гэж өөрийгөө танилцуулсан, эхлэж надтай уулзсан эрэгтэй нь Баатарсүрэнгийн хүү байсан.  Баатарсүрэн нь надтай уулзахдаа цахим үнэмлэхийг чинь хурдан гаргуулахад 40.000 төгрөг хэрэгтэй гэхээр нь би 7 дугаар сарын 16-ны өдөр 40.000 төгрөг өгсөн.  Би шаардлагатай материалуудаа өөрөө бүрдүүлж явсаар 7 хоногийн дотор гадаад паспорт, цахим үнэмлэхээ гаргуулж авсан. 7 дугаар сарын 20-ны үед байсан байх, Баатарсүрэн над руу одоо урилганы мөнгөө өг нийт 400 ам доллар болно гэхээр нь би ярьсан өдөр нь 150 доллар өгсөн. Уг нь урилга ирсний дараа 2500 доллараа өгөх ёстой байсан чинь Баатарсүрэн нь 150 доллар авснаасаа хойш 3-4 хоногийн дараа надруу утсаар яриад ирж уулзах шаардлагатай байна гэхээр нь очсон чинь Баатарсүрэн нь үлдэгдэл 250 доллараа яаралтай өгөө, тамга тэмдэг дарахад мөнгө хэрэг болоод байна, би хүн залилдаг хүн биш гээд байхаар нь би үгүй ээ урилга ирсний дараа би үлдэгдэл мөнгөө өгнө гээд явсан чинь би Баатарсүрэн их уурлаад үлдсэн. Үүнээс хойш хэд хоногийн дараа Баатарсүрэнтэй очиж уулзсан чинь чи мөнгөө өгчих юм бол хурдан гарчих гээд байна, чи яасан хүнд итгэдэггүй юм, чиний урилгыг авахад их мөнгө хэрэгтэй болоод байна, хүнээр ажил хөөцөлдүүлчихээд мөнгө хэрэгтэй байдаг биз дээ гээд байхаар нь 2016 оны 7 дугаар сарын 25-ны өдөр үлдсэн 250 долларыг Баатарсүрэнд бэлнээр ажил дээр нь өгсөн. Үүнээс хойш Баатарсүрэнд нь гадаад паспорт чинь гараагүй болохоор урилга захиалж болохгүй байна гээд хүлээгээд байсан бөгөөд 8 дугаар сарын 01-ний өдөр гэхэд миний гадаад паспорт гарсан чинь Баатарсүрэн урилга авахад жоохон хөөцөлдөж байгаа гэж хэлсэн. Ингээд цаг хугацаа аваад хойшлуулаад байхаар нь цагдаад  өргөдөл  өгсөн гэх мэдүүлэг. /хх 14-45/,

2.5. Мөрдөн байцаалтын шатанд гэрч Г.Баярбаатарын:..2016 оны 8 дугаар сарын 20-ны өдөр Чингэлтэй дүүрэг, 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт  байрлах “One is One” нэртэй газарт Б.Бямбадолгорт манай компани Турк улс руу ажил зуулчилдаг, Турк улсад очихоор түр оршин суухыг нь авч өгөөд, ажилд зуулчилдаг юм гэж хэлээд 1.550.000 төгрөгийг 2016 оны Чингэлтэй дүүрэг, 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт  байрлах “One is One” нэртэй газарт Б.Зоригтбаатарт манай компани Турк улс руу ажилд зуулчилдаг, Турк улсад очихоор түр оршин суухыг нь авч өгөөд, ажилд  зуулчилдаг юм гээд 1.550.00 төгрөгийг, 2016 оны 7 дугаар сарын 25-ны өдөр Чингэлтэй дүүрэг, 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт  байрлах “One is One” нэртэй газарт Б.Батбаярт манай компани Турк улсад ажил зуулчилдаг , Турк улсад очихоор түр оршин суухыг нь авч өгөөд, ажилд зуулчилдаг Турк улсаас урилга ирүүлэн гэж хэлээд 400 ам доллар зэрэг мөнгийг дээрх хүмүүсээс авсан нь үнэн болно гэх мэдүүлэг. /хх-59/,

Гурав: Хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлэн шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгчийн хувийн байдлын талаар болон бусад нотлох баримтууд

3.1.Х.Баатарсүрэнг сэжигтнээр тооцсон тогтоол, тэмдэглэл /хх 20-23/,  Х.Баатасүрэнгийн  иргэний үнэмлэхний  лавлагаа /хх-24/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-25/,  ажилд орохыг  хүсэгчийн анкет холбогдох  баримтууд /хх 26-41/, турк улсад  ажилд зуучлах журам /хх  43-45/, Х.Баатарсүрэнг  яллагдагчаар татах тогтоол, тэмдэглэл /55-58/ зэрэг хэрэгт авагдсан  бусад нотлох баримтуудыг шинжлэн судална гэв.                           

Дээрхи  хуульд заасан журмын  дагуу цугларсан  нотлох баримтуудыг  үндэслэн дүгнэвэл: Энэ хэрэгт мөрдөн  байцаалтын  шатанд  хийгдвэл зохих ажиллагаа бүрэн  хийгдсэн бөгөөд шүүх  шүүхийн хэлэлцүүлэгт талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудад  тулгуурлан дараахи үйл баримтыг  тогтоов.

Х.Баатарсүрэн нь давтан үйлдлээр Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “One is One” ХХК-ний байранд бусдыг хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар 2016 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр Б.Эрдэнэцэцэгийг  “Хаан” банкинд теллерийн ажилд оруулж өгнө гэж 1.015.000 төгрөгийг, 2016 оны 08 дугаар сарын 24-ны өдөр Б.Бямбадолгороос Турк улс руу ажилд оруулж өгнө  гэж 1.550.000 төгрөгийг, 2016 оны 08 дугаар сарын 24-ны өдөр  Б.Зоригтбаатараас Турк улсруу  ажилд оруулж өгнө гэж 1.550.000 төгрөгийг, 2016 оны 7 дугаар сарын 25-ны өдөр Б.Батбаяраас  Турк улсруу ажилд оруулж  өгнө гэж 400 ам долларыг  тус тус залилан мэхэлж бусдад бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэргүүдийг үйлдсэн  болох нь  хохирогч Б.Эрдэнэцэцэг, Б.Бямбадолгор, Б.Зоригтбаатар, Б.Батбаяр нарын мэдүүлэг  гэрч Г.Баярбаатарын мэдүүлэг,   шүүгдэгч Х.Баатарсүрэнгийн шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн байцаалтын шатанд хэргээ  хүлээн мэдүүлж  байгаа  мэдүүлгүүд зэрэг хавтаст хэрэгт авагдсан  нотлох баримтуудаар нотлогдож, тогтоогдов.

Шүүгдэгч Х.Баатарсүрэн нь хэргийн  талаар маргаагүй, өөрийн гэм бурууг хүлээсэн  нь шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар батлагдаж байх тул Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 82 дугаар зүйлийн 82.2 дахь хэсэгт зааснаар яллах үндэслэл болж байгааг тэмдэглэж байна.                                                Чингэлтэй дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Х.Баатарсүрэнд холбогдуулан  Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 148 дугаар зүйлийн  148.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн нь хэргийн бүрдэл хангагдсан, хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Х.Баатарсүрэнг бусдын эд хөрөнгийг итгэл эвдэх, хуурч мэхлэх аргаар залилан мэхлэж авах гэмт хэргийг давтан үйлдсэнээс бусдад бага бус хэмжээний хохирол учруулсан гэм буруутайд тооцож, эрүүгийн  хуулийн хууль ёсны, шударга  ёсны, эрүүгийн  хариуцлага гарцаагүй  байх зарчмуудыг  баримтлан ял, эрүүгийн  хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Хохирогч  Б.Бямбадолгор, Б.Эрдэнэцэцэг нар нь Х.Баатарсүрэнгээс хохирлоо бүрэн барагдуулж авсан, цаашид нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэсэн хүсэлтээ шүүхэд бичгээр гаргаж өгсөн, харин шүүгдэгчийн  гэм буруутай  үйлдлээс хохирогч Б.Батбаярт 400 ам доллар буюу  2016 оны 07 дугаар сарын 15-ны  өдрийн  Монгол банкны валютын ханшаар 1 ам доллар нь 2017 /хоёр мянга арван  долоон/ төгрөгтэй тэнцэж байсан учраас Х.Баатарсүрэнгээс 806.800 төгрөгийг гаргуулж хохирогч Б.Батбаярт, хохирогч Б.Зоригтбаатарт 1.550.000 төгрөгийг тус тус олгох нь зүйтэй гэж  шүүх үзлээ.                                    

Шүүх шүүгдэгчийг  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохдоо үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын  шинж чанар, гэмт хэрэг  үйлдсэн нөхцөл  байдал, учруулсан хор уршиг, хохирлын хэр хэмжээ, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  55 дугаар зүйлийн 55.1.9 дэх хэсэгт зааснаар  үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгааг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд авч үзэн, хавтаст хэрэгт ял  хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Энэ  хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн  болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурьдаж, шүүгдэгчийн нэр дээр өөрийн гэсэн хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгө бүртгэгдээгүй тул шүүгдэгчийг шүүхээс ял оногдуулахдаа  эд  хөрөнгийг хураахгүйгээр  шийдвэрлэв.

 Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 290, 294, 297, 298 дугаар зүйлүүдийг удирдлага болгон                                                                                                                                                             

                                                                                                            ТОГТООХ нь:

     1. Шүүгдэгч Сартуул овогт Хоролбадамын Баатарсүрэнг бусдын эд хөрөнгийг итгэл эвдэх, хуурч мэхлэх аргаар залилан мэхлэж авах гэмт хэргийг давтан үйлдсэнээс бусдад бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

      2. Шүүгдэгч Х.Баатарсүрэнг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр, 2 /хоёр/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

      3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар Х.Баатарсүрэнд оногдуулсан эд хөрөнгө хураахгүйгээр, 2 /хоёр/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй эмэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

      4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус заансаар шүүгдэгч Х.Баатарсүрэнгээс  2.356.800 төгрөгийг гаргуулж, хохирогч  Б.Батбаярт 400 ам доллар буюу 806.800 төгрөгийг, хохирогч Б.Зоригтбаатарт 1.550.000 төгрөгийг  тус тус олгосугай.

      5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

      6. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Х.Баатарсүрэнд урьд авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж энэ өдрөөс эхлэн цагдан хорьж эдлэх ялыг 2017 оны 02 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн тоолсугай.

      7. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай..

    8. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Х.Баатарсүрэнд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

                   ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                               С.БАТЖАРГАЛ