Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 09 сарын 09 өдөр

Дугаар 183/ШШ2019/02405

 


 

 

 

  2020           09            09                                                183/ШШ2020/02405

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

           

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Сэмжид даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Б.У нэхэмжлэлтэй,

 

Нэхэмжлэгч: Б.С нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: “Э г ц” боловсрол, сургалтын байгууллагад холбогдох,

 

Сургалтын төлбөрт төлсөн 4.702.500 төгрөг гаргуулах болон 7.524.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн хянан хэлэлцэнэ.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Э, түүний өмгөөлөгч М.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э, нарийн бичгийн дарга Ш.Б нар оролцов.  

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Б.У шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Б.У миний бие 5 настай хүү Э.А “Э г ц”-т сургахаар тус цэцэрлэгтэй 2019 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр “Сургуулийн өмнөх боловсрол сургалтын гэрээ”-г байгуулсан. Гэрээний дагуу миний бие нийт 10 сарын буюу 2019 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 2020 оны 6 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл хугацааны сургалтын төлбөрт нийт 9.405.000 төгрөг төлсөн. Гэвч шинэ төрлийн коронавирусээс урьдчилан сэргийлэх үүднээс Улсын онцгой комиссын шийдвэрээр 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдрөөс цэцэрлэгийн үйл ажиллагааг өмчийн хэлбэр харгалзахгүйгээр зогсоох шийдвэр гарч, би хүүхдээ “Эко гэр” цэцэрлэгт явуулж чадалгүй өнөөдрийг хүрсэн. Энэ хугацаанд манай гэр бүлийн хүссэн хүлээж байсан хагас жилийн төлсөн төлбөртэй тэнцэхүйц үр дүн, үйлчилгээ, сургалт, (бие бялдар хөгжлийн чухал хичээлүүд болох биеийн тамир, балет, усан бассейн зэрэг сургалтууд явагдаагүй), хоол хүнсийг огт авч чадаагүй болно. “Эко гэр” цэцэрлэгийн удирдлагын зүгээс 2020 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр гаргасан сургалтын төлбөрийн тухай мэдэгдэл нь хэт нэг талыг барьсан, бидэнд хохиролтой шийдвэр байсан. Тиймээс эцэг, эхчүүдийн зүгээс 2020 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр “Эко гэр” цэцэрлэгийн захиргаанд албан шаардлага хүргүүлсэн боловч тус цэцэрлэгийн зүгээс 2020 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 20/12 дугаар “шаардлагад хариу хүргүүлэх тухай” албан бичигт “бидний шаардлагыг биелүүлэх боломжгүй” гэсэн хариу өгсөн. Иймд би 2019 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн “Сургуулийн өмнөх боловсрол, сургалтын гэрээ”-ээс татгалзаж, гэрээний дагуу төлсөн төлбөрийн 50 хувь болох 4.702.500 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байна.

Хариуцагч талтай эвлэрч, эвлэрлийн гэрээ байгуулсан. Үүнд нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн үнийн дүн болох 4.702.500 төгрөгийн 50 хувь болох 2.351.250 төгрөгөөс татгалзаж, үлдэх 2.351.250 төгрөгийг 2020 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн дотор хариуцагч “Эко гэр” цэцэрлэг нь нэхэмжлэгч Б.Уранзаяад төлөхөөр тохиролцсон гэв.

 

Нэхэмжлэгч Б.С шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Б.Сэлэнгэ миний бие 5 настай хүү Н.Х, 3 настай хүү Н.Ч нарыг “Э г” ц сургахаар тус цэцэрлэгтэй 2019 оны 8 дугаар сарын 23-ны өдөр “Сургуулийн өмнөх боловсрол, сургалтын гэрээ”-г тус бүр байгуулсан. Гэрээний дагуу миний бие нийт 8 сарын буюу сургалтын төлбөрт нийт 15.048.000 төгрөг төлсөн. Гэвч шинэ төрлийн коронавирусээс урьдчилан сэргийлэх үүднээс Улсын онцгой комиссын шийдвэрээр 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдрөөс цэцэрлэгийн үйл ажиллагааг өмчийн хэлбэр харгалзахгүйгээр зогсоох шийдвэр гарч, би хүүхдээ “Э г” ц явуулж чадалгүй өнөөдрийг хүрсэн. Энэ хугацаанд манай гэр бүлийн хүсэн хүлээж байсан хичээлийн хагас жилийн төлсөн төлбөртэй тэнцэхүйц үр дүн, үйлчилгээ, сургалт, (бие бялдрын хөгжлийн чухал хичээлүүд болох биеийн тамир, балет, усан бассейн зэрэг сургалтууд явагдаагүй), хоол хүнсийг огт авч чадаагүй болно. “Эко гэр” цэцэрлэгийн удирдлагын зүгээс 2020 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр гаргасан сургалтын төлбөрийн тухай мэдэгдэл нь хэт нэг талыг барьсан, бидэнд хохиролтой шийдвэр гаргасан. Тиймээс эцэг, эхчүүдийн зүгээс 2020 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр “Эко гэр” цэцэрлэгийн захиргаанд албан шаардлага хүргүүлсэн боловч тус цэцэрлэгийн зүгээс 2020 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 20/12 дугаар “шаардлагад хариу хүргүүлэх тухай” албан бичгээр бидний шаардлагыг биелүүлэх боломжгүй гэсэн хариу өгсөн. Иймд 2019 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн Сургуулийн өмнөх боловсрол, сургалтын гэрээнүүдээс татгалзсан тул сургалтын төлбөрт төлсөн 15.048.000 төгрөгийн 50 хувь болох 7.524.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгч Б.У нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд эвлэрэн хэлэлцэж, эвлэрлийн гэрээ байгуулсан. Үүнд нэхэмжлэгч Б.У нь 4.702.500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын 50 хувь болох 2.351.250 төгрөгөөс татгалзаж, үлдэх 2.351.250 төгрөгийг 2020 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн дотор хариуцагч “Э г” цэцэрлэг нь нэхэмжлэгч Б.У төлөхөөр тохиролцсон тул хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү.

 

Нэхэмжлэгч Б.С нэхэмжлэлийн шаардлагын хувьд “Э г” цэцэрлэг нь Б.С 2019 оны 8 дугаар сарын 23-ны өдөр “Сургуулийн өмнөх боловсрол, сургалтын гэрээ”-г байгуулж, түүний 5 настай хүү Н.Х, 3 настай хүү Н.Ч нарыг тус цэцэрлэгт сургахаар харилцан тохиролцож, сургалтын төлбөрт нэхэмжлэгчийн зүгээс 15.048.000 төгрөгийг төлсөн. Улмаар ”Эко гэр” цэцэрлэгийн сургалтын үйл ажиллагаа 2020 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийг хүртэлх хугацаанд хэвийн тасралтгүй явагдаж байсан боловч Дэлхий нийтэд COVID-19 буюу шинэ төрлийн коронвирус гэх цар тахал гарч уг тахлаас урьдчилсан сэргийлэх зорилгоор Монгол Улсын Онцгой комиссоос мөн өдрөөс 2020 оны 3 дугаар сарын 02-ны өдрийг хүртэлх хугацаанд сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг зогсоосон бөгөөд улмаар шат дараалсан шийдвэр гарсаар сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг үндсэнд нь зогсоож шийдвэрлэсэн. Дээрх үйл явдал буюу давагдашгүй хүчин зүйлийн шинжтэй нөхцөл байдлын улмаас ганцхан тус цэцэрлэгийн хэвийн үйл ажиллагаа алдагдсан бус улс даяараа дээрх нөхцөл байдлын улмаас хүнд нөхцөл байдалд орж, олон аж ахуй нэгж байгууллагууд хаалгаа барьсан. Харин “Эко гэр” цэцэрлэгийн зүгээс хэдий цэцэрлэгтээ хүүхдүүдэд биет байдлаар сургалтын үйл ажиллагаа эрхлэх боломж нь биднээс үл шалтгаалах асуудлаас болж үргэлжлэх боломжгүй болсон хэдий ч сургалтын байгууллага тэр дундаа сургуулийн өмнөх насны боловсролын чиглэлээр тогтвортой үйл ажиллагаа явуулж ирсэн байгууллагын нэр хүнд, түүнчлэн талуудын хооронд байгуулсан сургалтын гэрээ зэргээ ухамсарлаж хүүхдүүддээ чанарлаг хүнсээр гэрээр нь хангах, видео хичээл бэлтгэж хүүхдүүддээ хүргэх зэрэг арга хэмжээг цаг үргэлж явуулсаар ирсэн. Цэцэрлэгийн үйл ажиллагааны тухайд төсөв бүтэн жилээр батлагддаг тул төсөвт тусгагдсан үйл ажиллагаагаа хэвийн явуулж хэдий хүүхдүүд ирэхгүй байгаа ч гэсэн цэцэрлэгийн зүгээс хүүхдүүд рүүгээ чиглэсэн үйл ажиллагааг явуулсаар байгаа. Мэдээж цар тахлын улмаас цэцэрлэг хэвийн үйл ажиллагаа явуулж чадахгүй байгаа боловч бусад хувийн цэцэрлэгийн жишгээр сургалтын үйл ажиллагаагаа явуулж байх хугацаанд эцэг, эхчүүдээс сургууль, цэцэрлэгийг хаах Улсын онцгой комиссын шийдвэр гарснаас хойших сургалтын төлбөрийн үлдэгдлээ буцаан авах хүсэлтийг эрчимтэй гаргах болсон. “Эко гэр” цэцэрлэгийн тухайд дээрх асуудалд хүндэтгэлтэй хандаж, аль болох эвийн журмаар шийдвэрлэхээр зорьж ирсэн бөгөөд зарим эцэг, эхчүүд бидний тавьсан саналыг хүлээж авахаас татгалзсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх хэргийн оролцогчдын гаргасан тайлбар болон хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлаад,

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

“Э г ц” боловсрол, сургалтын байгууллагад холбогдох, Ж.Уранзаяагийн нэхэмжлэлтэй, сургалтын төлбөрт төлсөн 4.702.500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож, Б.Сэлэнгийн нэхэмжлэлтэй, 7.524.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

           

            1. Шүүх хуралдааны явцад “...нэхэмжлэгч Ж.У итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Э 4.702.500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын 2.351.250 төгрөгөөс татгалзаж, үлдэх 2.351.250 төгрөгийг 2020 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн дотор хариуцагч “Э г ц” боловсрол, сургалтын байгууллага нь бүрэн төлж барагдуулахаар” тохиролцож, эвлэрлийн гэрээ байгуулсан нь хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-т зааснаар Ж.У нэхэмжлэлтэй, “Э г ц” боловсрол, сургалтын байгууллагад холбогдох, сургалтын төлбөрт төлсөн 4.702.500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

            2. “Э г ц” боловсрол, сургалтын байгууллага болон Б.С нарын хооронд байгуулагдсан 2019 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн ЭГ-19/116 дугаар “Сургуулийн өмнөх боловсрол, сургалтын гэрээ”, 2019 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн ЭГ-19/115 дугаар “Сургуулийн өмнөх боловсрол, сургалтын гэрээ”-ээр Б.С нь 2014 оны 3 дугаар сарын 10-ны өдөр төрсөн хүү Н.Х, 2016 оны 3 дугаар сарын 11-ний өдөр төрсөн хүү Н.Ч нарыг 2019 оны 9 дугаар сарын 01-ний өдрөөс 2020 оны 6 дугаар сарын 30-ны өдөр хүртэл хугацаанд сургуулийн өмнөх боловсрол, сургалтад суралцуулж, нэг сарын төлбөрт 940.500 төгрөгийг төлөх, “Э г ц” боловсрол, сургалтын байгууллага нь хууль, дүрэм, журам, сургалтын хөтөлбөрийн дагуу сургуулийн өмнөх боловсрол, сургалтад хамруулан, эрүүл зөв хооллох, хүүхдийн бие бялдар, оюун ухаан, нийгэмшихүйн хөгжлийг дэмжих сургалтын ажлыг зохион байгуулахаар тохиролцсон талаар зохигчид маргаагүй тул Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-д заасан хүчин төгөлдөр “Хөлсөөр ажиллах гэрээ” талуудын хооронд байгуулагджээ.

           

Уг гэрээний дагуу ажиллуулагч Б.С нь хүү Н.Ч, Н.Х нарыг 2019 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс “Э г ц” боловсрол, сургалтын байгууллагын сургуулийн өмнөх боловсрол, сургалтад хамруулан, хүү Н.Ч, Н.Х нарын буюу хоёр хүүхдийн 8 сарын сургалтын төлбөрт нийт 15.048.000 төгрөгийг төлсөн, ажиллагч “Э г ц” боловсрол, сургалтын байгууллага нь 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийг хүртэл хугацаанд тохиролцсон ажил үйлчилгээг гүйцэтгэж, эрх бүхий байгууллагын шийдвэрээр Коронавирусийн халдвараас /COVID-19/ урьдчилан сэргийлэх үүднээс 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдрөөс өмчийн хэлбэр харгалзахгүйгээр цэцэрлэгийн үйл ажиллагааг хаасан талаар зохигчид маргаагүй болно.

           

Дээрх үйл баримтаар нэхэмжлэгч Б.Сэлэнгэ нь Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 222.1, 221.2, 367 дугаар зүйлийн 367.1-д зааснаар “гэнэтийн буюу давагдашгүй хүчний шинжтэй онцгой нөхцөл байдлын үүднээс гэрээний хугацааг үргэлжлүүлэх боломжгүй нөхцөл байдал бий болсон байвал гэрээний талууд гэрээ дуусгавар болох хугацааг харгалзахгүйгээр гэрээнээс татгалзаж, хөлсөөр ажиллах гэрээг цуцлах эрхтэй” тул 2019 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн ЭГ-19/116 дугаар болон ЭГ-19/115 дугаар “Сургуулийн өмнөх боловсрол, сургалтын гэрээ”-г цуцлаж, мөн хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д “хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь буцаан өгөх үүрэгтэй” гэж заасан, мөн хуулийн 367 дугаар зүйлийн 367.1-д “гэрээг цуцалсан тохиолдолд ажиллагч нь гэрээ цуцлах хүртэл хугацаанд гүйцэтгэсэн ажлынхаа хөлсийг шаардах эрхтэй” гэж заасны дагуу 2019 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр хүртэлх хугацааны гүйцэтгэсэн ажлын хөлс болох /хоёр хүүхдийн 1.881.000 төгрөгийг 5 сараар тооцон 9.405.000 төгрөг/-ийг урьдчилан төлсөн хөлс 15.048.000 төгрөгөөс хасаж тооцон 5.643.000 төгрөгийг нэхэмжлэгчид олгохоос талуудын хооронд байгуулагдсан гэрээний 7.5.2-т “...гэрээний хугацааны 50 хувь хүртэлх хугацаанд цэцэрлэгт хамруулсны дараа гэрээг дуусгавар болгохоор хүсэлт гаргасан бол гэрээний үүргээ бүрэн гүйцэтгээгүй ба элсэх хүүхдийн орон тоо хязгаарласны торгуулийг хамрагдаагүй үлдсэн хугацаанд ногдох төлбөрөөс 20 хувиар суутган авч эцэг, эхэд олгоно” гэж заасан, Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.5-д зааснаар “үлдсэн хугацааны төлбөр болох 5.643.000 төгрөгийн 20 хувь болох 1.128.600 төгрөг”-ийг нэхэмжлэгчид олгох 5.643.000 төгрөгөөс хасаж тооцон 4.514.400 төгрөгийг хариуцагч “Э г ц” боловсрол, сургалтын байгууллагаас гаргуулан нэхэмжлэгч Б.Сэлэнгэд олгох нь зүйтэй байна гэж дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116 дугаар зүйл, 118 дугаар зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг баримтлан Ж.Уранзаяагийн нэхэмжлэлтэй, “Э г ц” боловсрол, сургалтын байгууллагад холбогдох, сургалтын төлбөрт төлсөн 4.702.500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын 2.351.250 төгрөг гаргуулахаас нэхэмжлэгч татгалзаж, үлдэх 2.351.250 төгрөгийг 2020 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн дотор хариуцагч бүрэн төлж барагдуулахаар зохигч эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 359 дүгээр зүйлийн 359.1, 367 дугаар зүйлийн 367.1, 232 дугаар зүйлийн 232.5-д заасныг баримтлан хариуцагч “Э г ц” боловсрол, сургалтын байгууллагаас 4.514.400 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Сэлэнгэд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 3.009.600 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.2, 60 дугаар зүйлийн 60.1, 106 дугаар зүйлийн 106.6, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч Б.Сэлэнгээс 2020 оны 6 дугаар сарын 17-ний өдөр төлсөн 135.334 төгрөгийг, нэхэмжлэгч Б.Уранзаяагаас 2020 оны 6 дугаар сарын 16-ны өдөр төлсөн 90.190 төгрөгийг тус тус төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч “Э г ц” боловсрол, сургалтын байгууллагаас улсын тэмдэгтийн хураамжид 52.570 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Уранзаяад, 87.180 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Сэлэнгэд тус тус олгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

           

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                              Ж.СЭМЖИД