Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 10 сарын 08 өдөр

Дугаар 102/ШШ2020/02953

 

2020 оны 10 сарын 08 өдөр

Дугаар 102/ШШ2020/02953

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Доржнамжин даргалж, шүүгч Ш.Оюунтуул, Ч.Мөнхцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар 

Нэхэмжлэгч:НМХГ нэхэмжлэлтэй,

Хариуцагч:Б.Э холбогдох

22 589 550 төгрөг гаргуулах тухай шаардлагатай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.З, хариуцагч Б.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Энхзул нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь: 

Нэхэмжлэгч:НМХГшүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.З шүүх хуралдаанд тайлбарлахдаа:2020 оны 5 дугаар сарын 08-ны өдөр Э.А, Д.Б нарын нэхэмжлэлтэй, НМХГ холбогдох гэм хорын хохирол буюу зээлийн хүү төлсөн 31 725 028 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 761 дүгээр магадлал, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 182/ШШ2019/00370 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1, 3, 4 дэх заалтыг тус тус өөрчилж, магадлал болон шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсэн буюу хариуцагч Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас 22 320 000 төгрөгийг гаргуулан, нэхэмжлэгч нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 326 230 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, тус газраас 269 550 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Э.А, Д.Бнарт олгохоор шийдвэрлэсэн байдаг. Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагч Б.Эгийн 2013 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 02-07-89/830 тоот Байрны ашиглалт, төлөв байдлын тухай дүгнэлт гаргахдаа үйлчилгээний зориулалттай эд хөрөнгийг орон сууцны зориулалттай гэж тодорхойлсны улмаас тус дүгнэлтийг үндэслэн улсын бүртгэгч Н.Б нь Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо, Саруул Тэнгэр 2, Да Хүрээ гудамж, 103 дугаар байрны В-7 тоотын 49.81 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай талбайн зориулалтыг өөрчлөн орон сууцны зориулалтаар бүртгэсэн гэдэг. Улмаар Э.А, Д.Бнар нь 2013 оны 6 дугаар сарын 25-ны өдөр Б.Бтэй Үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах гэрээг байгуулж, Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо, Саруул Тэнгэр 2, Да Хүрээ гудамж, 103 дугаар байрны В-7 тоотын 49.81 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг худалдаж авахаар тохиролцож, улмаар Хаан банкнаас 2013 оны 7 дугаар сарын 02-ны өдөр орон сууцны ипотекийн зээлийг 20 жилийн хугацаатай, жилийн 8 хувийн хүүтэй, 60 000 000 төгрөгийн зээл авч, Б.Б-т 2013 оны 7 дугаар сарын 10-ны өдөр 54 000 000 төгрөгийг шилжүүлсэн. Тэд худалдаж авсан орон сууцандаа 2013 оны 7 дугаар сарын 14-ний өдрөөс амьдарч эхэлснээс хойш 8 сарын хугацаанд биеэр зовиурлах, толгой өвдөх, даралт ихсэх болж худалдан авсан орон сууцны чанар, нөхцөл байдал, хүний эрүүл мэндэд тохирохгүй байсан учраас эргэлзэж, уг орон сууцны дэлгэрэнгүй лавлагааг бүртгэлийн байгууллагаас авч үзэхэд худалдаж авсан орон сууц нь зургийн дагуу анх баригдаж, комиссын актаар ашиглалтад ороход орон сууцны зориулалтынх биш болохыг олж мэдсэн гэсэн. Тэд НМХГ-туг орон сууцанд хүн амьдрах боломжтой орон сууц мөн эсэх талаар хандахад, улсын байцаагч Б.Э нь 2016 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 02-07-089/504 тоот өөр дүгнэлтээр тус байрыг орон сууцны зориулалтаар ашиглах боломжгүй болохыг тогтоосон байгаа нь өмнө гаргаж байсан 02-07-89/830 тоот дүгнэлтээ үгүйсгэсэн байдаг. Дээрх 2 өөр дүгнэлтийг аль нь зөв болохыг тогтоолгохоор тус газрын Мониторингийн албанд хандахад Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дарга, бүсийн улсын ахлах байцаагч Л.Эрдэнэчулуун хүсэлтийг хянаад 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 02-01/11 тоот шийдвэрээр 02-07-39/830 тоот дүгнэлтийг хүчингүй болгосон. Улсын байцаагч Б.Эгийн дүгнэлтийн улмаас 2013 оны 6 дугаар сарын 25-ны өдөр Э.Ань орон сууц худалдан авах зорилгоор орон сууцны ипотекийн зээлийн гэрээг Хаан банктай байгуулсан бөгөөд шүүхийн шийдвэрийн үндсэн дээр Хаан банктай байгуулсан 20 жилийн хугацаатай Ипотекийн зээлийн гэрээ хаагдсан. Өнгөрсөн 5 жил гаруй хугацаанд Хаан банктай байгуулсан Орон сууцны ипотекийн гэрээний дагуу зээлийн хүүд нийт 31 725 028 төгрөг төлсөн нь өөрсдөд нь учруулсан хохирол гэж үзэж, улсын байцаагч Б.Эг хууль тогтоомжийг чанд сахиж, албан тушаалынхаа дагуу хүлээсэн үүргээ хуулийн хүрээнд биелүүлсэн бол бүртгэлийн байгууллага уг байрыг орон сууцны зориулалттай гэж бүртгэхгүй байснаас гадна тус орон сууцыг худалдан авч, орон сууцны ипотекийн зээлийн гэрээ байгуулж, зээлийн хүү төлж, хохирохгүй байх байсан гэжээ. Ийнхүү гэм хорын хохиролд Э.А, Д.Бнар нь 31 25 028 төгрөгийг Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас гаргуулахаар нэхэмжилсэн байдаг. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 182/ШШ2019/00370 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 761 дүгээр магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2020 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн 001/ХТ2020/00214 дүгээр тогтоолын дагуу Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.2, 510 дугаар зүйлийн 510.1-д заасныг баримтлан Э.Амараа, Д Баянхүү нарын нэхэмжлэлтэй НМХГ-тхолбогдох гэм хорын хохирол буюу зээлийн хүүд төлсөн 31 725 028 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцээд Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас 22 320 000 төгрөгийг, тус нэхэмжлэгч нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 269 550 төгрөгийг НМХГ гаргуулж Э.А, Д.Бнарт олгохоор шийдвэрлэсэн байдаг. Энэхүү улсын байцаагч Б.Эгийн 2013 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 02-07-89/830 тоот дүгнэлтээр орон сууцны зориулалтаар ашиглаж болно гэж гаргасан буруу дүгнэлтийн улмаас бусдад болон НМХГ-тгэм хор учруулсан үйлдэл нь Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1, 37.1.3, 37.1.8, 37.1.13 дахь заалтуудыг тус тус зөрчиж хийсэн ажлынхаа гүйцэтгэл, үр дүнгийн төлөө бүрэн хариуцлага хүлээх, хуулиар олгосон болон албан тушаалын тодорхойлолтод заасан албан үүргээ хангалтгүй биелүүлсэн байна. Тэрээр мөн Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.9.11-т зааснаар Мэргэжлийн хяналтын улсын /ахлах/ байцаагч нь хийсэн хяналт шалгалт, гаргасан дүгнэлт, бичсэн танилцуулга, албан шаардлага, тоо, баримтын үндэслэл, нотолгооны үнэн зөвийг бүрэн хариуцах үүргээ хэрэгжүүлээгүйн улмаас иргэн Э.А, Д.Бнарт болон НМХГ-тгэм хорын хохирол учруулсан болно. Иймд Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5, Захиргааны ерөнхий хуулийн 103 дугаар зүйлийн 103.1-д тус тус заасны дагуу НМХГнь гэм буруутай албан тушаалтан буюу тус газрын улсын ахлах байцаагч Б.Эгийн 2013 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 02-07-89/830 тоот дүгнэлтээр орон сууцны зориулалтаар ашиглаж болно гэсэн буруу дүгнэлтийн улмаас дээр дурдсан шүүхийн шийдвэрүүдэд зааснаар НМХГ-тучирсан хохирол болох 22 589 550 төгрөгийг НМХГ-ын Дэд бүтцийн хяналтын хэлтсийн Барилгын техникийн хяналтын улсын ахлах байцаагч Б.Эгээс гаргуулах нэхэмжлэлийг гаргаж байна гэв.

Хариуцагч Б.Э шүүхэд гаргасан тайлбартаа болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа:Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан 2020 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн гэм хорын хохиролд 22 589 550 төгрөг гаргуулах талаар намайг хариуцагчаар татаж нэхэмжлэл гаргасан, хэрэгт авагдсан холбогдох материал болох НМХГ нэхэмжлэлтэй танилцсан, хэрэгт Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 182/ШШ2019/00370 дугаартай шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 761 дугаартай магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2020 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн 001/ХТ2020/00214 дугаартай тогтоол хавсрагдсан байна. Э.А, Д.Бнарын нэхэмжлэлтэй НМХГ-тхолбогдох хэрэгт Дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2020 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн 001/ХТ2020/00214 дугаартай тогтоол гарсан бөгөөд уг тогтоолоор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 761 дүгээр магадлал, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 182/ШШ2019/00370 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн...,тус тус өөрчилж, магадлал болон шийдвэрийн бусад заалтуудыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Д.Б-ийн гомдлыг хангахгүй орхисугай гэж шийдвэрлэсэн. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 182/ШШ2019/00370 дугаартай тогтоолоор ...Нийслэлийн Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас 29 236 919 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Э.А, Д.Бнарт олгож,...болгосугай., Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 761 дугаартай магадлалын тогтоолоор Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 182/ШШ2019/00370 дугаартай шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын 29236919 төгрөгийг гэснийг 22320000 төгрөгийг гэж 2488109 төгрөгт гэснийг 9405028 төгрөгт гэж 3 дахь заалтын 304134 төгрөгийг гэснийг 269550 төгрөгийг гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй гэсэн шийдвэр гаргасан. Э.А, Д.Бнарын нэхэмжлэлтэй гэм хорын төлбөрийг Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас гаргуулах шат шатны шүүхийн шийдвэр гарч байсан. Иймд НМХГ нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй, НМХГ-тгэм хорын хохирол учруулсан гэх нэхэмжлэлд дурдсан 2013 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 0-07-89/830 тоот дүгнэлтийг Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дарга, Улсын ахлах байцаагчийн 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 02-01/11 дүгээр шийдвэрээр хүчингүй болгосон тул Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1-т /Ажиллагсад хөдөлмөрийн гэрээ буюу албан тушаалын дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгэх явцад гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ бусдад учруулсан гэм хорын хариуцлагыг түүнийг ажиллуулж байгаа ажил олгогч хүлээнэ./, 498.2-т /Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн албан хаагч албан үүргээ зөрчсөн гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ийн улмаас бусдад гэм хор учруулсан бол уг гэм хорыг түүний ажиллаж байгаа хуулийн этгээд буюу төр хариуцан арилгана./ заалтын хэрэгжилтийг хангуулах үүднээс Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч НМХГнь хариуцагч М.Э-ээс гэм хорын хохиролд 22 589 550 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Нэхэмжлэлд дурдсан 2013 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 0-07-89/830 тоот дүгнэлтийг НМХГ дарга, Улсын ахлах байцаагчийн 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 02-01/11 дүгээр шийдвэрээр хүчингүй болсон, Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1, 498.2-т зааснаар нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж хариуцагч Б.Э маргаж байна.

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагч Б.Эгийн 2013 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 02-07-89/830 тоот Байрны ашиглалт, төлөв байдлын тухай дүгнэлтэд: Б.Б нь Саруул Тэнгэр-2 цогцолборын 103 дугаар байрны В-7 тоотыг үйлчилгээний зориулалтаар худалдан авч Улсын бүртгэлийн ерөнхий газраас 2013 оны 3 дугаар сарын 19-ний өдөр үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000240108 дугаартай гэрчилгээ авсан байна. Тус байр нь 2 өрөөтэй, тусдаа ариун цэврийн өрөөтэй, нийт 4949,81 м.кв талбайтай, холбогдох байгууллагын зөвшөөрлийн үндсэн дээр цахилгааны шугам, бохир усны сүлжээнд холбогдсон байна. Шалгахад өрөө тасалгааны үндсэн хийц, бүтээцэд эвдрэл, гэмтэл илрээгүй, стандартын шаардлага хангасан барилгын материалаар барьсан, хийц бүтээцийг өөрчлөөгүй, одоо сууцны зориулалтаар ашиглаж байгаа нь Засгийн газрын 2009 оны 72 дугаар тогтоолын 2 дугаар хавсралт болох Барилгын ашиглалтын дүрэм-ийн 2.2.1-т заасан /хүний эрүүл, аюулгүй орчинд ажиллаж, амьдрах нөхцөл бүрдүүлэх/ шаардлагыг хангаж байна. Энэхүү орон сууцны В-7 болох ариун цэвэр, гал тогоо бүхий 2 өрөөг сууцны зориулалтаар ашиглах боломжтой гэжээ.

Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас Авилгатай тэмцэх газарт хүргүүлсэн 2018 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 03/178 дугаартай, гомдлын мөрөөр шалгасан тухай баримтад: НМХГ барилгын техникийн хяналтын улсын байцаагч Б.Э нь иргэн Б.Бийн 2013 оны 5 дугаар сарын 20-ны өдөр НМХГ-тхүргүүлсэн хүсэлтийн дагуу Баянзүрх дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 103 дугаар байрны В-7 тоот байрны ашиглалт төлөв байдалд хяналт шалгалт хийхдээ Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.9.10, Мэргэжлийн хяналт шалгалтын ерөнхий шаардлага, стандартын 10.3.1, 10.3.5-т заасан хууль тогтоомжийг чанд сахих, хяналт шалгалтын объекттой холбоотой баримт материалыг магадлан шалгах, хяналт шалгалтыг бүрэн гүйцэд хийх тухай улсын байцаагчийн нийтлэг бүрэн эрхийг хангалтгүй хэрэгжүүлж хууль бус дүгнэлт гаргасан байна гэжээ.

НМХГ улсын ахлах байцаагчийн 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн Улсын байцаагчийн шийдвэрийг хүчингүй болгох тухай 02-01/11 дугаар шийдвэрээр дэд бүтцийн хяналтын хэлтсийн ахлах байцаагч Б.Эгийн гаргасан 2013 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн Байрны ашиглалт, төлөв байдлын тухай улсын байцаагчийн 02-07-89/830 дугаар дүгнэлтийг хүчингүй болгосон байна.

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 2 дугаар сарын 28-ны өдрийн 182/ШШ2019/00370 дугаар шийдвэрээр Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас 22 320 000 төгрөгийг, улсын тэмдэгтийн хураамжийн 269 550 төгрөгийн хамт гаргуулан Э.А, Д.Бнарт олгож шийдвэрлэсэн байна.

Хариуцагч НМХГ-тулсын байцаагч ажилтай Б.Э нь албан тушаалын дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгэх явцдаа Төрийн хяналт шалгалтын тухай хууль болон Мэргэжлийн хяналт шалгалтын ерөнхий шаардлага, стандартыг зөрчиж дүгнэлт гаргасан буруутай, энэхүү Б.Эгийн буруутай үйлдлийн улмаар нэхэмжлэгч байгууллагад хохирол учирсан болох нь дээр дурдсан баримтуудаар нотлогдож байна.

Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5-т Энэ хуулийн 498.1, 498.2, 498.4-т заасан этгээд өөрийн шууд санаатай буюу илтэд болгоомжгүй үйлдлээр гэм хор учруулсан бол гэм хорыг арилгасан байгууллага өөрт учирсан хохирлыг тухайн гэм буруутай этгээдээс шаардаж гаргуулах эрхтэй гэж заасны дагуу нэхэмжлэгч НМХГнь өөрт учирсан хохирлоо Б.Эгээс шаардах эрхтэй байх тул Б.Эгээс 22 589 550 төгрөгийг гаргуулан НМХГ-толгож шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.1, 510 дугаар зүйлийн 510.1-т заасныг баримтлан хариуцагч Б.Эгээс 22 589 550 /хорин хоёр сая таван зуун наян есөн мянга таван зуун тавин/ төгрөгийг гаргуулан НМХГ-толгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хариуцагч Д.Эрдэнэсүрэнгээс 270 898 /хоёр зуун далан мянга найман зуун ерэн найман/ төгрөгийг гаргуулан улсын төсвийн орлогод оруулсугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэрийг зохигчид, тэдний төлөөлөгч нар гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.ДОРЖНАМЖИН

ШҮҮГЧИД Ш.ОЮУНТУУЛ

Ч.МӨНХЦЭЦЭГ