Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 06 сарын 10 өдөр

Дугаар 183/ШШ2020/01582

2020                06              10 

                      183/ШШ2020/01582

       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

            Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнгөнтуул даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүргийн .............тоотод байрлах, СБ ХХК /рд:00000 /-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хан-Уул дүүргийн ..................тоотод оршин суух, 0000 онд төрсөн, 00 настай, эрэгтэй, Х овогт Б.О /рд:000000 /-д холбогдох,

Автомашины өмчлөх эрхийг буцаан шилжүүлж, гэрээнээс татгалзсантай холбогдуулан олох байсан орлого, хохиролд нийт 50 441 666 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.А, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н, хариуцагчийн өмгөөлөгч М.Э /ШТЭҮД-0000/, гэрч Ж.Б, Э.Д, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Буян-Аривжих нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч СБ ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...СБ ГХО ХХК нь өөрийн өмчлөлийн 00-00УНӨ улсын дугаартай цистерн маркийн бохир соруулах зориулалттай автомашиныг иргэн Б.Оад 48 000 000 төгрөгөөр худалдахаар тохирч, 0000 оны 0 дугаар сарын 00-ний өдөр худалдах худалдан авах гэрээ байгуулсан. Б.О эхний төлбөр 24 000 000 төгрөгийг төлж машиныг өөрийн нэр дээр шилжүүлж авч яваад, хоёр дахь төлбөрөө хугацаандаа төлөлгүй гэрээний үүргээ зөрчсөн. Ийнхүү төлбөрөө огт төлөхгүй явж байснаа 0000 оны 0 дугаар сарын 00-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гэрээний дагуу төлсөн 24 000 000 төгрөгийг буцаан гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан, тус компанийн зүгээс гэрээний үлдэх төлбөр 24 000 000 төгрөг, хохирол 12 000 000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргасан. Улмаар анхан шатны шүүх үндсэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн бол давж заалдах болон хяналтын шатны шүүхээс сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, үндсэн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн юм. Ийнхүү сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон үндэслэлээ шүүх “хариуцагч иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт зааснаар хохирлыг шаардаагүй ба хадгаламжийн дундаж хүүгээр хохирол тооцсон нь гэрээнээс татгалзсантай шалтгаант холбоотой гэж үзэх үндэслэлгүй” гэж дүгнэсэн. Мөн Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д заасныг баримталсан мөртлөө шийдвэртээ авсан өгснөө харилцан буцааж өгөх 00-00УНӨ улсын дугаартай Dong Fan цистерн маркийн бохир соруулах зориулалттай автомашины өмчлөх эрхийг СБ ХХК-д буцааж өгөхийг шийдвэрлээгүй байдаг. Иймд дээрхи шийдвэрээр хариуцагчийн Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт зааснаар хохирлыг шаардах эрх болон Иргэний хуулийн 205.1-д зааснаар өмчлөх эрхээ буцааж өгөхийг шаардах эрхүүд нээлттэй үлдсэн тул автомашины өмчлөх эрхийг буцаан шилжүүлэх, олох байсан ашиг болон хохиролд нийт 50 441 666 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна. Үүнд: Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д зааснаар “СБ” ХХК-ийн гэрээний хугацаанд бохир соруулах авто машинаар олох байсан орлогыг “ЗС”ХХК-ийн Б.Отай байгуулсан түрээсийн гэрээний үнийн дүн болох нэг өдрийн 275 000 төгрөгөөр, 0 сар 00хоногийн хугацаагаар тооцоход олох байсан ашиг 47 300 000 төгрөг, Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1-д зааснаар 48 000 000 төгрөгийн үнэтэй автомашин ашигласан хугацааны элэгдэл хорогдлыг 10 жилийн хугацаагаар тооцоход жилд 4 800 000 төгрөг, үүнийг 0 сар 00 хоногт тооцоход 3 141 666 төгрөг болж байгаа тул нийт 50 441 666 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэв.

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч нь өмгөөлөгчийн хамт шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ”... Б.О миний бие 0000 оны 0 дугаар сарын 00-ний өдөр СБ ХХК-тай худалдах, худалдан авах гэрээ байгуулж, уг гэрээний дагуу 00-00УНӨ улсын дугаартай Dong Fan цистерн маркийн авто машиныг 48 000 000 төгрөгөөр худалдан авахаар харилцан тохиролцсон. Улмаар гэрээнд зааснаар гэрээ байгуулагдсан өдрөө автомашины урьдчилгаа төлбөрт 24 000 000 төгрөгийг төлж, автомашиныг өөрийн нэр дээр шилжүүлэн авсан. Ингээд автомашиныг сар гаруй хугацаанд ашиглаж байх явцад автомашины хянах самбарт улаан гэрэл асч, доголдолтой болох нь илэрсэн тул нэхэмжлэгч СБ ХХК-д хандахад 0000 оны 0 дугаар сарын 00-ны өдөр МХМК ХХК-иар автомашиныг засуулна гэж аваад автомашиныг буцааж өгөлгүй гэрээнээс татгалзсан болно. Ийнхүү гэрээнээс татгалзаж автомашинаа буцаан авсан атлаа урьдчилгаа төлбөрт авсан мөнгөө өгөхгүй байсан тул миний бие шүүхэд хандаж, урьдчилгаа төлбөрт төлсөн 24 000 000 төгрөгийг буцаан гаргуулахаар нэхэмжлэл гаргахад анхан шатны шүүх миний нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, СБ ХХК-иас гаргасан сөрөг нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон, Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн шүүх хуралдааны 0000 оны 0 дугаар сарын 00-ний өдрийн 001/ХТ2018/001014 тоот тогтоолоор дээрх магадлал хэвээр үлдсэн юм. Гэтэл СБ ГХО ХХК нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй, шүүхийн шийдвэр гүйцэтгэхэд байгууллагад хандсан ч төлбөр төлөлгүй намайг хохироосоор байна. Гэтэл тээврийн хэрэгслийн гэрчилгээг шилжүүлэн авах талаар нэг ч удаа надтай холбогдоогүй атал шүүхэд хандаж өмчлөх эрхийг шилжүүлэхийг даалгах шаардлага гаргаад зогсохгүй автомашин өөрсдийнх нь  эзэмшилд байсаар атал ашиглаж чадаагүй гэж олох байсан орлого шаардаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Нэгэнт шүүхийн шийдвэрээр гэрээнээс татгалзаж, талууд худалдах, худалдан авах гэрээгээр өгсөн, авснаа буцаах болохыг тогтоосон тул СБ ХХК нь Автотээврийн үндэсний төвд шүүхийн шийдвэрээ хавсарган өмчлөх эрхээ шилжүүлж авах бүрэн боломжтой. Би тус компанийг хохироосон зүйл байхгүй, харин СБ ХХК нь 0000 оны 0 дугаар сард 24 000 000 төгрөгийг авч, 0000 оны 0 дугаар сард худалдсан автомашинаа буцаан авч өнөөдрийг хүртэл 24 000 000 төгрөгийг эдийн засгийн эргэлтэнд оруулж ашиг хонжоо олж байна. СБ ХХК нь гэрээнээс татгалзсантай холбоотойгоор хохирол учирсан гэж үзэж байгаа бол 0000 оны 00 дугаар сарын 00-ны өдөр нэхэмжлэл гаргаснаар хохирол шаардах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн. Б.Оыг автомашиныг 0 сар 00 хоног өөрийн эзэмшилд байлгасан талаар шүүхийн шийдвэрт тусгасан ч тухайн тээврийн хэрэгслийг эзэмшилдээ байлгаснаас биш энэ хугацаанд өдөр тутам ашиглаад ашиг, орлого олоод байсан зүйл байхгүй. Тухайн авто машиныг барьж, жолоодож байсан гэрч “...0000 оны 0 дугаар сарын 00-ны өдрөөс эхлэн тухайн авто машиныг эзэмшилдээ аваад ашиглаад явж байхад хянах самбар дээр улаан гэрэл асч, алдаа зааж хоёроос гурван удаа засварын газар очсон. Дараа нь 0000 оны 0 дугаар сарын 00-ны өдөр авто машиныг засуулна гэж аваад эргүүлж өгөөгүй” талаар Сонгинохайрхан дүүргийн шүүхэд мэдүүлдэг. Давж заалдах, хяналтын шатны шүүхийн магадлал, тогтоол дээр гэрээнээс татгалзсан хугацааг 0000 оны 0 дугаар сарын 00-ны өдөр гэж тогтоосныг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-д зааснаар дахин нотлох шаардлагагүй баримт гэж үзэж байна. Иймд Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д зааснаар хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн мөн Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.7-д зааснаар нэгэн зэрэг үүргээ гүйцэтгэх ёстой гэж үзвэл СБ ХХК нь Б.Оын авто машины урьдчилгаа төлбөрт өгсөн 24 000 000 төгрөгийг өгснөөр машины өмчлөх эрхийг шилжүүлнэ гэж үзэж байна. СБ ХХК-ийн дансанд орж ирсэн бохирын тээврийн хөлс гэх утгатай орлогод маргахгүй ч цаг хугацааны хувьд 0000 оны 0, 00 дугаар сарын баримтууд байна, мөн нэхэмжлэгч нь энэ хэмжээний орлого олж байсан талаараа санхүүгийн тайландаа тусгаагүй байгаа нь татгалзлын үндэслэл болж байна” гэв.  

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад, ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч СБ ХХК нь анх тус шүүхэд хариуцагч Б.Оад холбогдуулан автомашины өмчлөх эрхийг буцаан шилжүүлж, олох байсан орлого 34 000 000 төгрөг, машиныг ашигласан хугацааны элэгдэл хорогдолд 2 266 666 төгрөг, автомашин засварласны хөлсөнд 40 000 төгрөг нийт 36 306 666 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэж, олох байсан ашиг 47 300 000 төгрөг, элэгдэл хорогдолд 3 141 666 төгрөг нийт 50 441 666 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрчээ.

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. 

Хэргийн баримтаар, СБ ХХК болон Б.О нарын хооронд 0000 оны 0 дугаар сарын 00-ний өдөр худалдах, худалдан авах гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр тус компанийн 00-00УНӨ улсын дугаартай, Dong Fan цистерн маркийн авто машиныг 48 000 000 төгрөгөөр Б.О худалдан авахаар харилцан тохиролцож, урьдчилгаа төлбөрт 24 000 000 төгрөгийг төлж, автомашиныг өөрийн нэр дээр шилжүүлсэн, улмаар уг автомашиныг доголдолтой гэж үзэж урьдчилгаанд төлсөн 24 000 000 төгрөгөө буцаан гаргуулахаар Б.О нь шүүхэд хандсан зэрэг үйл баримт тогтоогдож байна.

Улмаар Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 0000 оны 0 дугаар сарын 00-ны өдрийн 15 дугаар шийдвэрээр Б.Оын гаргасан 24 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, СБ ХХК-ийн 36 000 000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 0000 оны 0 дугаар сарын 00-ны өдрийн 000 дугаар магадлалаар дээрх шийдвэрт өөрчлөлт орж, үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, уг магадлалыг Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн шүүх хуралдааны 0000 оны 0 дугаар сарын 00-ний өдрийн 000/0000/00000 тоот тогтоолоор хэвээр үлдээжээ.  

Нэхэмжлэгч гэрээнээс татгалзсантай холбоотой 47 300 000 төгрөг гаргуулах тухай шаардлагаа “...Б.О нь өдөрт 275 000 төгрөгөөр бохир соруулахаар Зайсан скай ХХК-тай гэрээ байгуулсан, ...0000 оны 0 дугаар сарын 00-ний өдрөөс 0000 оны 0 дугаар сарын 00-ны өдөр хүртэл 0 сар 00хоногийн хугацаанд Б.О автомашиныг өмчлөлдөө байлгаж ашигласан тул 7 сарын хугацааг ажлын 00 хоногоор бодож 000 хоног х 275 000 төгрөг, 42 350 000 төгрөг, 00 хоногийг ажлын 00 хоногоор бодож 00 х 275 000 төгрөг 4 950 000 төгрөг, нийт 47 300 000 төгрөгийг Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д “...гэрээ биелсэнээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй” гэж заасны дагуу гаргуулна” гэж тайлбарласан,  

 хариуцагч “...нэхэмжлэгч гэрээний үүрэг шаардахад Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д заасан хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн. Мөн орлого олж байсан гэж тайлбарлан дансны хуулгыг нотлох баримтаар гаргаж өгсөн боловч энэ нь 0000 оны 0, 00 дугаар сарын баримтууд байхаас гадна шүүхийн журмаар нотлох баримтаар гаргуулсан санхүүгийн тайланд нэхэмжлэгч орлого олж байсан талаараа тусгаагүй тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй” гэж тус тус тайлбарлан маргасан.  

Давж заалдах шатны шүүхийн магадлалын хянавал хэсэгт “...хариуцагч тал 0000 оны 0 дугаар сарын 00-ны өдөр автомашиныг буцаан авснаар талуудын хооронд хийгдсэн худалдах, худалдан авах гэрээнээс татгалзсан гэж үзэх үндэслэлтэй” гэж дүгнэснээс үзвэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийг 40.4-т зааснаар талууд худалдах, худалдан авах гэрээнээс татгалзсан үйл баримтыг нэгэнт тогтоогдсон, дахин нотлох шаардлагагүй баримт гэж үзнэ.  

Иймд нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д “Хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелсэнээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй” гэж заасны дагуу шаардлага гаргах эрхтэй.  

Талууд гэрээнээс татгалзсанаар гэрээт харилцаа нь харилцан буцаан олгох харилцаа болж өөрчлөгдөн, хүлээн авсан гэрээний гүйцэтгэл болон үр шимийг гэрээний нөгөө талд олгох үүрэг үүсэх бөгөөд Иргэний хуулийн 88 дугаар зүйлд тухайн эд хөрөнгийг зориулалтын дагуу ашиглаж олж авсан ашигийг үр шим гэж үзэхээр хуульчилжээ.  

Хэрэгт авагдсан Зайсан скай ХХК болон Б.О нарын хооронд 0000 оны 0 дугаар сарын 00-ны өдөр байгуулагдсан “Автомашин түрээслэх гэрээ”-гээр Б.О нь маргаан бүхий автомашиныг 1 өдөрт 275 000 төгрөгөөр, 1 сарын хугацаагаар, захиалагчийн талаас гомдол гараагүй тохиолдолд үргэлжлүүлэн сунгахаар харилцан тохиролцсон болох нь тогтоогдох бөгөөд дээрх гэрээ сунгагдаагүй талаар хариуцагч баримт гаргаж өгөөгүй.   

Түүнчлэн Б.О уг автомашиныг 0000 оны 0 дугаар сарын 00-ний өдрөөс 0000 оны 0 дугаар сарын 00-ны өдрийг хүртэл 0 сар 00хоногийн хугацаанд өөрийн эзэмшилд байлгаж, зориулалтын дагуу аж ахуйн зориулалтаар ашиглуулж, эдийн засгийн эргэлтэд оруулж байсан, 0000 оны 0 дугаар сарын 00-ны өдөр СБ ХХК буцааж авсан зэрэг нь мөн шүүхийн магадлал тогтоолоор тогтоогдох бөгөөд энэ үйл баримтыг шүүх дахин нотлох шаардлагагүй юм.

Мөн хавтаст хэрэгт нэхэмжлэгч талаас гаргаж өгсөн Хан-Уул дүүргийн эмнэлэгтэй 0000 оны 0 дугаар сарын 00-ний өдөр 1 жилийн хугацаатай байгуулсан ажил гүйцэтгэх гэрээ болон СБ ХХК-ийн Голомт банк дахь 290004487 дугаар төгрөгийн дансанд тус эмнэлгээс 0000 оны 0 дугаар сарын 00-ны өдөр бохир тээвэр гэсэн утга бүхий 3 990 000 төгрөгийн орлого, 0 дүгээр сарын 00-ны өдрийн 5 310 000 төгрөгийн, 0 дугаар сарын 00-ны өдрийн 4 410 000 төгрөгийн, 0 дугаар сарын 00-ний өдрийн 4 410 000 төгрөгийн, 0 дугаар сарын 00-ний өдрийн 2 940 000 төгрөгийн, 00 дүгээр сарын 00-ний өдрийн 1 470 000 төгрөгийн орлого тус тус орсон дансны хуулга, тус компанийн 0000 оны 00 дүгээр сарын 00-ны өдрөөс 0000 оны 0 дугаар сарын 00-ны өдрийг хүртэлх хугацааны бэлэн мөнгөний орлогын баримтууд зэргээс үзвэл Б.Оын гэрээгээр тохиролцсон өдрийн 275 000 төгрөгийн хөлс болон СБ ХХК өдөрт 275 000 төгрөгийн орлого олох боломжтой гэж шаардсан нь бодит үнэнд нийцсэн, өөрөөр хэлбэл бохир сорох зориулалт бүхий автомашинаар 00 өдөрт 275 000 төгрөг олох боломжтой болох нь нотлогдож байна.

Нэхэмжлэгч автомашины өмчлөх эрхийг буцаан шилжүүлэх талаар “...давж заалдах шатны шүүх Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д заасныг баримталж хэргийг шийдвэрлэсэн, авсан өгснөө харилцан буцаах үүрэг талуудад үүссэн байхад магадлалдаа маргаан бүхий автомашины өмчлөх эрхийг СБ ХХК-д буцааж өгөх талаар тусгаагүй” гэж тайлбарласан,

хариуцагч “...Автомашины өмчлөх эрхийг шилжүүлж өгөхөд татгалзах зүйлгүй, гэхдээ манай төлсөн 24 000 000 төгрөгийг гаргуулах шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж байгаа, уг төлбөрийг төлж барагдуулаагүй байгаа, Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.7-д зааснаар нэгэн зэрэг үүргээ гүйцэтгэх ёстой гэж үзвэл, СБ ХХК-ийг 24 000 000 төгрөгийг өгснөөр машины өмчлөх эрхийг шилжүүлнэ” гэж маргасан.

Шүүх хэрэг маргааныг нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлага, сөрөг нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд шийдвэрлэх бөгөөд тус хэрэгт хариуцагчаар оролцсон СБ ХХК нь автомашины өмчлөх эрхийг буцаан гаргуулахаар шаардаагүй, гэрээний үүргийн биелэлтийг шаардсан байх тул шүүх энэ талаар магадлалд тусгах үндэслэлгүй, мөн шүүх Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.7-д “Энэ хуулийн 205.1-д заасан үүргийг гэрээний талууд биечлэн, нэгэн зэрэг гүйцэтгэх үүрэгтэй” гэж заасныг баримталж хэргийг шийдвэрлээгүй, энэ талаар магадлалд тусгагдаагүй тул хариуцагчийн дээрх тайлбар мөн үндэслэлгүй байна.  

Иймд Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д заасныг баримтлан, хариуцагч Б.Оыг 0 сар 00хоног буюу ажлын нийт 172 хоногийн хугацаанд автомашиныг ашиглаж, өдөрт 275 000 төгрөгийн үр шимийг нь хүртэж байсан гэж үзэж Б.Оаас 47 300 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор, маргаан бүхий 00-00УНӨ улсын дугаартай, Dong Fan цистерн маркийн авто машиныг СБ ХХК-ийн өмчлөлд шилжүүлэхийг Б.Оад даалгахаар тус тус шийдвэрлэв.    

Нэхэмжлэгч Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1-д зааснаар хохирол 3 141 666 төгрөг гаргуулах тухай шаардлагаа “...машиныг 0 сар 00хоногийн хугацаанд ашигласан элэгдэл хорогдлыг 10 жилд 4 800 000 төгрөг, сард 400 000 төгрөг, 0 сар 00хоногт 3 141 666 төгрөгийн элэгдэл хорогдол учирсныг гаргуулна” гэж тайлбарласан.

Давж заалдах шатны шүүхийн магадлалын хянавал хэсэгт “...хариуцагч нь Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт зааснаар хохиролыг шаардаагүй ба хадгаламжийн дундаж хүүгээр хохирол тооцсон нь гэрээнээс татгалзсантай шалтгаант холбоотой гэж үзэх үндэслэлгүй” гэж дүгнэснээс үзвэл нэхэмжлэгч нь гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй боловч энэхүү шаардлагаа баримтаар нотлоогүй, маргаан бүхий автомашинд 3 141 666 төгрөгийн хохирол учирсан болох нь тогтоогдохгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагаас энэ хэсгийг хангахгүй орхиж, ийнхүү шийдвэрлэсэнтэй холбогдуулан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 563 900 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 394 450 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.  

Талуудын хооронд дээрх гэрээ 0000 оны 0 дугаар сарын 00-ний өдөр байгуулагдсан, 0000 оны 0 дугаар сарын 00-ны өдөр нэхэмжлэгч гэрээнээс татгалзсан, 0000 оны 0 дугаар сарын 00-ны өдрийн анхан шатны шүүхийн шийдвэрээр сөрөг нэхэмжлэлийн шаардлага хангагдаж байсан, дээрх маргааны 0000 оны 0 дугаар сарын 00-ны өдөр Улсын дээд шүүхээр эцэслэн шийдвэрлэгдсэн зэргээс үзвэл, Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй, энэ талаар гаргасан хариуцагчийн өмгөөлөгчийн тайлбар үндэслэлгүй байгааг дурдав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон, ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 205 дугаар зүйлийн 205.1, 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан хариуцагч Б.Оаас 47 300 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч СБ ХХК-д олгож, 00-00УНӨ улсын дугаартай, Dong Fan цистерн маркийн авто машиныг СБ ХХК-ийн өмчлөлд шилжүүлэхийг хариуцагч Б.Оад даалгаж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 3 141 666 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 563 900 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 394 450 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай. 

          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Д.МӨНГӨНТУУЛ