Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 06 сарын 10 өдөр

Дугаар 183/ШШ2020/01583

 

 

 

 

 

 

 

 

2020                06              10 

                   183/ШШ2020/01583

 

 

 

 

 

 

       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

           Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнгөнтуул даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Өвөрхангай аймгийн ...................тоотод оршин суух, 0000 онд төрсөн, 00 настай, эмэгтэй, С овогт Д.О /рд:000000 /-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Хан-Уул дүүргийн ...............тоотод оршин суух, 0000 онд төрсөн, 00 настай, эрэгтэй, Б овогт Т.Д /рд:000000 /-д холбогдох,

 

Үндэслэлгүй хөрөнгөжсөн 5 000 000  төгрөгийг буцаан гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н, нэхэмжлэгчийн өмгөөлөгч З.А /ШТЭҮД-0000/, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Буян-Аривжих нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Д.О шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нь өмгөөлөгчийн хамт шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ”... Д.О надаас Т.Д нь 0000 оны 00 дугаар сарын 00-ний өдөр Р.О гэдэг хүнээр хэлүүлэн өөрийн данс руугаа 3 000 000 төгрөг болон 2 000 000 төгрөгөөр хоёр хувааж нэг өдөр нийдээ 5 000 000 төгрөг хийлгүүлсэн. Би энэ хүнээс мөнгөө авах гэж утсаар өөрөө болон өмгөөлөгчөөрөө дамжуулан ярьсан боловч өгөхгүй байна. Би энэ хүнд өргүй, мөнгө өгөх үүрэггүй. Гэтэл энэ хүн надаас үндэслэлгүйгээр 5 000 000 төгрөг авч хөрөнгөжиж, үүнийгээ өөрөө мэддэг дансаа шалгасан гэдгээ хэлсэн. Нотлох баримт шинжлэн судлахад Т.Д-гийн данс гэдэг нь, Д.О-ийн данснаас Т.Д-гийн данс руу мөнгө шилжин орсон нь нотлогдсон. Иймд Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1, 493.2, 493.6-д зааснаар 5 000 000 төгрөгийг Т.Д-гөөс гаргуулж өгнө үү” гэв.

 

Хариуцагч Т.Д шүүхэд гаргасан хариу тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:“…Нэхэмжлэгч Д.О, түүний нөхөр Б.Г нарыг Т.Д нь огт зүс танихгүй, мэдэхгүй ба тэднээс ямар нэгэн мөнгө өгөөч хэлж гуйж худал хэлж авсан зүйл байхгүй. Харин Д.О-ийн өөрийн нэхэмжлэлдээ дурьдсанаар Д.О нь Р.О гэх хүнтэй харилцан тохиролцон, түүний хүсэлтээр мөнгийг шилжүүлсэн байна. Иймд энэ мөнгөн төлбөр Т.Дд огт хамааралгүй. Нэхэмжлэгч Д.О, түүний нөхөр Б.Г нар нь нэхэмжилж байгаа мөнгийг анхнаасаа Р.О гэх хүнтэй харилцан тохиролцож гэрээ байгуулан, Р.О-ын “...Т.Д гэх хүний данс руу шилжүүлээч” гэсний дагуу шилжүүлсэн болох нь Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн шийдвэрт Б.Г “...Р.Оын гуйлтаар 17 000 000 төгрөг зээлээд, 12 000 000 төгрөгийн бэлэн мөнгөөр өгөөд үлдэх 5 000 000 төгрөгийг түүний хэлсэн Т.Д-гийн данс руу хийсэн” гэх тайлбараар нотлогдоно. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-д зааснаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр тогтоогдсон баримтыг нотлохгүй гэж заасан. Р.О нь Д.Оийн нөхөр Б.Г-аас мөнгө зээлээд уг зээлсэн мөнгөө Т.Д-гийн 0000000000 данс руу нь 5 000 000 төгрөг хийсэн гэж мэдүүлдэг. Гэтэл 2017 онд Р.О нь Д.Оийн 0000000000 данс руу гурван удаагийн шилжүүлгээр нийт 5 360 000 төгрөгийг шилжүүлсэн, мөн Д.Оийн нөхөр Б.Гын Хархорин сум дахь сум дундын шүүхэд гаргасан нэхэмжлэлийг шийдвэрлэсэн 0000 оны 0 дугаар сарын 00-ны өдөр шийдвэрт “...Р.Оын эхнэр болох Ч.Батхуягаас Д.Оийн нөхөр болох Б.Гын гурван удаа 2 655 000 төгрөг орсон” талаар дурдагдсан, Д.Г үүнийг хүлээн зөвшөөрсөн, өөрөөр хэлбэл Р.О нь нийт 8 015 000 төгрөгийг төлсөн байна. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

 

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад, ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Д.О хариуцагч Т.Дд холбогдуулан үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 5 000 000 төгрөгийг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрчээ.  

 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

0000 оны 00 дугаар сарын 00-ний өдөр нэхэмжлэгч Д.Оийн эзэмшдэг Хаан банк дахь 0000000000 тоот данснаас нийт 5 000 000 төгрөг “О” гэсэн гүйлгээний утгатайгаар хариуцагч Т.Дгийн Хаан банк дахь 0000000000 тоотод дансанд шилжсэн болох нь тогтоогдох бөгөөд талууд уг мөнгийг шилжүүлсэн, хүлээн авсан эсэхэд маргаагүй. 

 

Харин нэхэмжлэгч нь “...Т.Д нь ... н.О гэдэг хүнээр хэлүүлж, өөрийн данс руугаа 5 000 000 төгрөг хийлгэсэн. Би энэ хүнд өргүй, мөнгө өгөх үүрэггүй, надаас үндэслэлгүйгээр 5 000 000 төгрөг авсан тул Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1, 493.2, 493.6-д зааснаар 5 000 000 төгрөгийг Т.Дгөөс гаргуулна” гэж,

хариуцагч нь “...Би Д.Оийн огт танихгүй. Мөнгийг дансаар хүлээж авсан талаар маргахгүй. Гэвч би Р.Оаас авах ёстой авлагаа нэхэхэд энэ данснаас мөнгийг шилжүүлсэн, энэ нь Д.Оийн “...Р.О гэх хүнтэй харилцан тохиролцон, түүний хүсэлтээр мөнгийг шилжүүлсэн” гэх тайлбар, Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн шийдвэрт “...Р.Оын гуйлтаар ...үлдэх 5 000 000 төгрөгийг түүний хэлсэн Т.Дгийн данс руу хийсэн” гэх Д.Оийн нөхөр Б.Гын тайлбараар нотлогдох тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй” гэж тус тус тайлбарлан маргасан.  

 

Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д “хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй тохиолдолд бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс уг шилжүүлсэн хөрөнгөө буцаан шаардах эрхтэй” гэж заажээ.

 

Талуудын тайлбар болон хэрэгт авагдсан Д.Оийн Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга, Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн 0000 оны 0 дүгээр сарын 00-ны өдрийн 236 дугаар шийдвэрийн үндэслэх хэсэгт “...нэхэмжлэгч Б.Г гэрээний дагуу 17 000 000 төгрөгийг Р.От бэлнээр 12 000 000 төгрөгийг өгсөн, 5 000 000 төгрөгийг н.Д гэж хүний данс руу шилжүүлсэн” гэж дүгнэсэн зэргээс үзвэл нэхэмжлэгч Д.О нь өөрийн нөхөр Б.Гын Р.От зээлдүүлэхээр тохиролцсон 17 00 000 төгрөгийн 5 000 000 төгрөгийг Р.Оын хүсэлтээр, Т.Дгийн данс руу шилжүүлсэн болох нь тогтоогдож байна.

 

Иймд Д.Оөөс Т.Дгийн дансанд шилжүүлсэн 5 000 000 төгрөгөөр Т.Дг үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж дүгнэх боломжгүй,  Т.Дд 5 000 000 төгрөгийг буцаан төлөх гэрээний болон гэрээний бус үүрэг үүсээгүй байх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, ийнхүү шийдвэрлэсэнтэй холбогдуулан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 94 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээхээр шийдвэрлэв.  

 

Нэхэмжлэгч нь Р.Оаас зээлийн гэрээний үүргийг шаардахад энэхүү шийдвэр саад болохгүйг дурдах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон, ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасан үндэслэл тогтоогдоогүй тул хариуцагч Т.Дгөөс 5 000 000 гаргуулахыг хүссэн нэхэмжлэгч Д.Оийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсгийг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 94 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.  

 

 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай. 

 

 

          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Д.МӨНГӨНТУУЛ