Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 07 сарын 07 өдөр

Дугаар 183/ШШ2020/01887

 

2020                 07              07

                                   183/ШШ2020/01908

 

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнгөнтуул даргалж, тус шүүхийн танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүргийн ..............тоотод оршин суух, 0000 онд төрсөн, 00 настай, эмэгтэй, Б овогт Ц. Х /рд:0000000 /-гийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Сүхбаатар дүүргийн тоотод оршин суух, 0000 онд төрсөн, 00 настай, эрэгтэй, ЭХ овогт Б.Ө /рд:00000000/-д холбогдох,

 

Хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

           Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М., хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Д, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Буян-Аривжих нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

           Нэхэмжлэгч Ц.Х шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Миний бие 2017 онд Б.Ө тэй танилцаж уулзан найзалж нөхөрлөх болсон. Улмаар 0000 оны 0 дугаар сард жирэмсэн болсон бөгөөд энэ тухайгаа Б.Ө д хэлэхэд өө тийм үү хүүхэдтэй болох нь гээд эцэг хүнийхээ үүргийг сайн биелүүлнэ гэж надад хэлж байсан. Улмаар энэ хооронд байнга хоёр гэрийн хооронд ирж очин явдаг байсан бөгөөд 2018 оны 6 сард ээжид нь мөн жирэмсэн болсон гэдгээ хэлсэн.Улмаар миний бие 0000 оны 00 сард амаржиж хүүгээ өөрөөрөө овоглон Т гэсэн нэр өгсөн Б.Ө нь 2018 оны 7 дугаар сараас хойш надтай уулзаагүй бөгөөд байнга зугтаах болсон бөгөөд эмнэлэг дээр төрөх гэж байхад түүний ээж нь эмнэлэг дээр ирж намайг сахиж байсан. Улмаар ээж нь насанд хүрсэн хүмүүсийн хооронд би юу хэлэх билээ та нар хоорондоо учраа олно биз дээ миний зүгээс чамд одоо тусалж чадах зүйл байхгүй гэсэн. Одоогоор хүү маань 6 сартай бөгөөд эрүүл саруул өсөн торниж байгаа бөгөөд миний бие өнөөдрийг хүртэл хүүгээ ганцаараа өсгөн асарч байгаа тул хуулийн дагуу тэтгэлэг гаргуулах хүсэлтэй байна” гэв.

             Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “...Шүүх бүрэлдэхүүн шинжээч томилуулах хүсэлтийг хангаагүй учир Ц.Х гээс төрсөн Х.Т нь Б.Ө ийн хүүхэд мөн тохиолдолд тэтгэлэг төлөх асуудал дээр маргах зүйл байхгүй учраас шүүх эрх мэдлийнхээ хүрээнд шийдэж өгнө үү” гэв.

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад, ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Ц.Х нь хариуцагч Б.Ө т холбогдуулан хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хэргийн баримт болон талуудын тайлбараар Ц.Х, Б.Ө нар 2017 онд танилцаж, улмаар тэдний дундаас 0000 оны 00дугаар сарын 05-ны өдөр хүү Х.Т төрсөн болох нь тогтоогдох бөгөөд хүү Х.Т эх Ц.Х гээр овоглон, 0000 оны 00 дугаар сарын 00-ны өдөр төрсний гэрчилгээ олгосон байна.  

 

Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д “Хүүхэд төрснөөр, эцэг, эх, хүүхдийн хооронд эрх, үүрэг үүснэ”, 21.5-д “Гэрлэлтээ бүртгүүлээгүй хүмүүсийн дундаас төрсөн хүүхэд нь гэрлэлтээ бүртгүүлсэн гэр бүлээс төрсөн хүүхдийн адил эрх эдэлж, үүрэг хүлээнэ” гэж тус тус заасан.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.Ө хүүхдийн эцэг мөн эсэхэд маргасан тул шүүхээс Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнг шинжээчээр томилсон боловч эцэг тогтоолгох шинжилгээнд дээж өгөөгүй тул дүгнэлт гаргах боломжгүйг мэдэгдэж 0000 оны 0 дугаар сарын 00-ны өдрийн 00/0000 тоот албан бичгээр тус хүрээлэнгээс хариу ирүүлсэн байна. Хариуцагч нь эцэг тогтоолгох хүсэлтээсээ татгалзаж эцэг тогтоолгох шаардлагагүй гэх хүсэлтийг шүүхэд ирүүлжээ.

 

Иймд Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т зааснаар хүү Х.Т ыг 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг Б.Өээр тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэв.  

 

Нэхэмжлэгч Ц.Х нь хүүхдийн асрамж тогтоолгох шаардлага гаргаагүй, хүүхэд одоо эхийн асрамжид байх боловч шүүх гэр бүлийн хэрэг хянан шийдвэрлэхдээ хүүхдийн асрамж болон тэтгэлгийн асуудлыг хамтатган шийдвэрлэх боломжтой, мөн хариуцагч нь хүүхдийн асрамжид маргаагүй тул Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсгийг баримтлан 0000 оны 00дугаар сарын 05-ны өдөр төрсөн хүү Х.Т ыг эх Ц.Х гийн асрамжид үлдээх нь зүйтэй.

 

Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт хүүхэд эцэг, эхтэйгээ амьдрах, эцэг эхээсээ буюу хэн нэгнээс нь тусдаа амьдрах үед тэдэнтэй байнгын харилцаатай байх гэж заасан байдаг тул эцэг Б.Ө хүүхэдтэйгээ уулзах эрх нээлттэй болно.

 

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1-д зааснаар нэхэмжлэгч нь дээрх нэхэмжлэлд улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөх тул  нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвөөс гаргуулан нэхэмжлэгчид буцаан олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5-д “тогтмол хугацаанд төлөгдөх тэтгэвэр, тэтгэмж, тэтгэлэг, хохирол, нөхөн төлбөр шаардсан нэхэмжлэлд тэдгээрийн нэг жилийн хугацаанд төлбөл зохих үнийн дүнгээр” улсын тэмдэгтийн хураамж төлөхөөр заасныг баримтлан Улаанбаатар хотод тогтоогдсон хүн амын амьжиргааны доод түвшин 217 900 төгрөгөөр тооцож 56 787 төгрөгийг хариуцагчаас гаргуулж улсын орлогод оруулах нь хуульд нийцнэ.   

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон, ТОГТООХ нь:

 

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт заасныг баримтлан хүү Х.Т ыг эх Ц.Х гийн асрамжид үлдээсүгэй.

 

2. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т заасныг баримтлан 0000 оны 00дугаар сарын 05-ны өдөр төрсөн хүү Х.Т /рд:00000000/-г 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол амьжиргааны доод түвшний хэмжээгээр тогтоон, эцэг Б.Ө ээс сар бүр гаргуулж тэжээн тэтгүүлсүгэй.

 

3. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4, 26.6 дахь хэсгүүдэд зааснаар мөн хуульд заасан эцгийн үүргээ биелүүлэхийг Б.Ө, энэ үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахгүй байхыг эх Ц.Х нарт тус тус даалгасугай. 

 

4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, 63 дугаар зүйлийн 63.1.5 заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвөөс буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгож, хариуцагчаас 56 787 төгрөг гаргуулж улсын төсвийн орлогод оруулсугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Д.МӨНГӨНТУУЛ