Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 05 сарын 17 өдөр

Дугаар 128/ШШ2022/0382

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Мөнхзул даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 4 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Бүгд найрамдах Хятад ард Улсын иргэн Ё.Л******

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ц.Н***** ,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Б.М** ,

Хариуцагч: ****** дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн улсын бүртгэгч   

                     О.О***** ,

Гуравдагч этгээд: “А.О***** ” ХХК, /РД:********/,

Гуравдагч этгээдийн өмгөөлөгч: Б.Г****** ,

Гуравдагч этгээд “ХБ****” ХХК-ийн  итгэмжлэгдсэн төлөөлөгч: Х.Т**** нарын хоорондын эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийг хүчингүй болгуулах тухай маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Н***** , нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.М** , хариуцагч О.О***** , гуравдагч этгээд Ц.О***** , түүний өмгөөлөгч Б.Г****** , гуравдагч этгээд “ХБ****” ХХК-ийн  итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Т**** , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Э****** нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

            Нэг. Маргааны үйл баримтын талаар:

1.1. БНХАУ-ын иргэн Ё.Л****** итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Н***** ээс ****** дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн улсын бүртгэгч О.О***** д холбогдуулан “БНХАУ-ын иргэн Ё.Л****** өмчлөлд улсын бүртгэлийн Ү-22******* дугаарт бүртгэгдсэн, ****** дүүргийн 3 дугаар хороо, Ч***** гудамж хаягт байрлах 44в байрнаас 1, 5, 6, 51 тоот орон сууцыг салгаж “А.О***** ” ХХК-ийн нэрээр Ү-51** , Ү-52*** , Ү-07**** , Ү-08***** дугаарт бүртгэснийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийг 2021 оны 10 дугаар сарын 08-ны өдөр гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа “Гуравдагч этгээд “А.О***** ” ХХК болон “ХБ****” ХХК-ийн хооронд байгуулсан барьцаат зээлийг гэрээний 4 бүртгэлийг хүчингүй болгуулах” гэж нэмэгдүүлсэн.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс 2022 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагаа “Гуравдагч этгээд “А.О***** ” ХХК болон “ХБ****” ХХК-ийн хооронд байгуулсан барьцаат зээлийг гэрээний барьцаанд ... 1, 5, 6 тоот орон сууцуудыг бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгуулах” гэж тодруулсан.

1.2. Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2021 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 3/69** тоот албан бичгээр БНХАУ-ын иргэн Ё.Л****** итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Н***** ээс 2021 оны 08 дугаар сарын 25-ны өдөр гаргасан гомдолд “...хяналтын улсын байцаагчийн 2021 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 54** тоот дүгнэлтээр эрхийн улсын бүртгэлийн Ү-51** , Ү-52*** , Ү-07**** , Ү-08***** дугаар бүртгэлийг түдгэлзүүлсэн болохыг мэдэгдсэн” хариуг хүргүүлсэн.

Хоёр. Нэхэмжлэлийн үндэслэл:

2.1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Н***** ээс шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ:

“Иргэн Ё.Л****** нь ХУД, 3 дугаар хороо, Ч***** гудамжид баригдах үйлчилгээ, орон сууцны зориулалттай 3 корпус барилга/Алтаргана хотхон/-ын 1 хэсэг болох 44в байранд хөрөнгө оруулан 5000 м.кв талбай авахаар 2013 оны 7 сарын 09-ны өдрийн 01 тоот дугаартай Хамтран ажиллах гэрээг "А.О***** " ХХК-тай байгуулсан. Барилга баригдах явцад Ё.Л****** тус барилгад нийтдээ 4,385,108.000 тэрбум төгрөгийг оруулсан тул хөрөнгө оруулалтынхаа хэмжээнд тохируулан 437* м.кв талбайг авахаар харилцан тохиролцож 2015.11.09-нд Өмчлөх эрх шилжүүлэх гэрээг "А.О***** " ХХК-тай байгуулсан. Үүнийг үндэслэн Ү-22******* дугаартай үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийг 2015.11.11-ний өдөрЁ.Л****** хууль ёсны өмчлөлд шилжүүлж улсын бүртгэлийн гэрчилгээ олгосон.

Дээрх хөрөнгө оруулалтын мөнгийг бүрдүүлэхдээ Монгол Улсад хамтран ажиллаж байсан иргэн Ч.М***** ,Д.Т***** нараас 2,000,000,000 12 тэрбум төгрөгийн хөрөнгө авч, тэдний оруулсан хөрөнгө оруулалтын төлбөрт тухайн байрнаас нийт 26 орон сууц өгөхөөр тохиролцсоны дотор 1,5,6,51 тоот 4 орон сууц байсан. Барилга 2017 оны 3 сард ашиглалтад орж, улсын комисс хүлээн авснаас хойш Ё.Л****** нь Y-22******* дугаарт бүртгэлтэй байрнаасаа Ч.М***** ,Д.Т***** нарт өгөхөөр тохиролцсон орон сууцыг нэг нэгээр нь салган шилжүүлж байсан.

Харин дараах 4 байрыг Ч.М***** ,Д.Т***** нарт болон тэдний нэрлэн заасан этгээдэд шилжүүлсэн бүртгэлийг хийлгэж амжаагүй байхдаа буюу 2019 онд БНХАУ-руу яваад Ковид-19-ийн улмаас хил хааж, виз олгохгүй байгаа тул одоог хүртэл буцаж ирж чадаагүй байна. Гэтэл энэ байдлыг далимдуулан ****** дүүргийн бүртгэлийн хэлтсийн улсын бүртгэгч О.О***** нь "АО****" ХХК-тай хуйвалдан иргэн Ё.Л****** -ийн өмчлөлийн дараах байруудыг “А.О***** ” ХХК-д шилжүүлэн бүртгэж гэрчилгээ олгосон байна

Улсын бүртгэгч нь О.О***** нь Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4.12-т "улсын бүртгэлтэй холбоотой төрийн болон албаны нууц, байгууллага, хувь хүний нууцыг задруулахгүй байх" үүрэгтэй, 20 дугаар зүйлийн 20.1.2-т "өөрийн чиг үүрэгт хамааралгүй мэдээллийг цуглуулах, улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сангаас авч үзэх, ашиглах, бусдад мэдээлэх" - ийг хориглоно гэж заасныг зөрчин Ё.Л****** -ийн нэр дээрх мэдээллийг бусдад задруулж, улмаар хуулийн 19.4.3-т "энэ хуулийн 19.4.2-т заасан нотлох баримт нь зөрчилтэй, бүрэн бус, холбогдох хуулийн заалтыг зөрчсөн бол улсын бүртгэлд бүртгэхээс татгалзах үүрэгтэй байхад хүлээн авч, гэрчилгээ олгосон.

Мөн 20 дугаар зүйлийн 20.1.7-т "улсын бүртгэлийн хувийн хэрэг, гэрчилгээ, лавлагааны бичилтийг засварлах, улсын бүртгэл хийсэн он, сар, өдөр, цагийг буруу бичих"-ийг хориглоно гэсэн заалт, эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.6.1 "өмчлөх эрхийг нотолсон баримт бичиг", 11 дүгээр зүйлийн 11.1.3-т "гэрээ, хэлцлийн нэр, төрөл" хавсаргана гэсэн байхад ямар ч баримтгүйгээр, зөвхөн гэрчилгээ авах хүсэлтийг үндэслэн бүртгэсэн нь хууль бус юм.

Ч.М***** ,Д.Т***** бид дээрх 4 орон сууцны төлбөрийг бүрэн төлж авсан тул бусдад зарж, шилжүүлэхээр тохиролцон 2018 оноос 4 айлыг амьдруулж байсан. Гэтэл ХУД-ийн улсын бүртгэлийн хэлтсийн бүртгэгч нь Ё.Л****** -ийн өмчлөлд бүртгэлтэй байсан хөрөнгийг түүний хууль ёсны зөвшөөрөл, баримт нотолгоогүйгээр бусдад шилжүүлэн бүртгэсэн талаар 2021.08.12-ны өдөр 51 тоот орон сууцанд амьдарч байсан нялх хүүхэдтэй иргэнийг “А.О***** " ХХК ийн нэр дээр гаргасан гэрчилгээний хуулбар үзүүлэн хөөж гаргахад мэдсэн. Тухайн иргэний гэрийн цоожийг сольж одоог хүртэл оруулахгүй, тавилга, эд хөрөнгийг бусдад ашиглуулсаар байна.

Ингээд 2021.08.21-ний өдөр Улсын бүртгэлийн ерөнхий газарт дээрх бүртгэлийг хүчингүй болгуулахаар гомдол гаргасан бөгөөд гомдлыг хянаад 2021.10.07-ны өдрийн 3/69** тоот албан бичгээр хариу ирүүллээ. Уг албан бичигт Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.5-д заасныг үндэслэн "өмчлөгчийн зөвшөөрөлгүй, өмчлөх эрхийг нотлоогүй албан хүсэлтийг үндэслэн давхардуулж бүртгэсэн" болохыг тогтоосон бөгөөд хууль хяналтын байгууллагад шилжүүлэх гэж байна гэх үндэслэлээр маргаан бүхий 4 бүртгэлийг хүчингүй болголгүй, түдгэлзүүлж шийдвэрлэсэн тул нэхэмжлэл гаргаж байна.

Иймээс БНХАУ-ын иргэн Ё.Л****** -ийн өмчлөлд улсын бүртгэлийн Ү-22******* дугаарт бүртгэгдсэн, ****** дүүргийн 3 дугаар хороо, Ч***** гудамж хаягт байрлах, 44В байрнаас 1,5,6,51 орон сууцыг салгаж "А.О***** " ХХК-ийн нэрээр эрхийн улсын бүртгэлийн Y-51** ,                    Y- 52*** , Y-07**** , Y-08***** дугaaрт бүртгэснийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгож өгнө үү.

... Гуравдагч этгээд “А.О***** ” ХХК, “ХБ****” ХХК-ийн хооронд байгуулсан барьцаат зээлийн гэрээний 4 бүртгэлийг 2021 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр хариуцагч О.О***** хийсэн байна. Иймээс “ХБ****” ХХК-тай байгуулсан барьцааны гэрээний 4 бүртгэлийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байна” гэжээ.

2.2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Н***** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“2013 онд Хятад улсын иргэн Ё.Л****** ын тухайд Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байх хугацаандаа А.О***** компанитай хамтран ажиллахаар тохиролцож ****** дүүргийн 3 дугаар хороонд байрлах, Алтаргана хотхоны 44В байр буюу үйлчилгээтэй 3 орон сууцыг 437* м.кв хэмжээтэйгээр  харилцан тохиролцож гэрээ байгуулсан. Улмаар 3 блок бүхий үйлчилгээний талбайтай орон сууцыг барихад нь 5 тэрбум төгрөг өгч 1 м.кв талбайг 1,000,000 сая төгрөгөөр тооцож 4900 м.кв талбай бүхий орон сууц, 36 авто машины зогсоол авахаар 2013 онд тохиролцсон байдаг. 2013 онд Хамтран ажиллах гэрээ байгуулаад явж байх хугацаанд Ё.Л****** оос 5 тэрбум төгрөгийг бүхэлд нь өгөөгүй 4 тэрбум 385,000000 сая төгрөгийг өгсөн байдаг. Ё.Л****** ын тухайд барилгын ажилд хэрэглэгдэх зүйлүүдийг өгөөд явж байсан. 4,3 тэрбум төгрөг өгсөн учраас гэрээндээ өөрчлөлт ороод 2015 оны 11 сарын 09-ний өдрийн өмчлөх эрх шилжүүлэх гэрээгээр тохиролцсон. Тус гэрээг байгуулахад барилгын ажил 70 хувьтай байсан бөгөөд 15 давхар хүртэл карказ боссон байсан. А.О***** компаниас нийтдээ 437* м.кв орон сууцаа хувааж борлуулаад заримыг Ч.М***** ,Д.Т***** нарт шилжүүлэхээр тохиролцсон байсныг мөн адил шилжүүлээд явж байсан. 2017 онд барилга ашиглалтад орсон. Үүнээс хойш Ё.Л****** өөрийн орон сууцыг хэсэгчилж буюу салгаж бүртгүүлээд явж байсан. Ү-23***** дугаарт бүртгэлтэй 437* м.кв талбай бүхий орон сууцыг салгаж бүртгүүлээд явж байсан. Ингээд иргэн Ч.М***** ,Д.Т***** нарт 24 байрыг өгөхөөр тохиролцсон байсан.  Ч.М***** ,Д.Т***** нарын нэрлэн заасан этгээдэд байраа шилжүүлээд явж байсан. 5 байр огт гэрчилгээ аваагүй барьцаанд тавьсан учраас гэрчилгээ аваагүй үлдсэн байсан. Бүртгүүлж амжаагүй байхад  2019 оны 9 сард Хятад улс руу яваад ковид өвчний улмаас хил хааснаас болоод одоог хүртэл ирж чадаагүй байна. Бүхэлдээ орон сууцны зориулалттай талбайгаас А.О***** компаниас 2015 онд шилжүүлээд өгсөн. Үүнээс хойш ямар нэгэн байдлаар А.О***** компанид талбайг буцааж хэсэгчилж хувааж өгөх гэдэг тохиролцоо огт хийгдээгүй. 2021 оны 01 дүгээр сарын 27-нд 4 гэрчилгээг мэдүүлэг гаргасан өдөр ****** дүүргийн улсын байцаагчаас гэрчилгээг бичиж өгсөн. Өмчлөгчийн зөвшөөрөлгүй хууль бус бүртгэл хийсэн байна гэдгийг Улсын бүртгэлийн ерөнхий газар хяналт шалгалт хийгээд тогтоосон байгаа. Баримтаар мөн адил тогтоогдож байгаа учраас нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

2.3. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Б.М** аас шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ:

“...Алтаргана хотхоны барилгын тухайд 3 орон сууцны барилга нь 437* м.кв талбайтай. Доод талын гарааж үйлчилгээний барилгын 1, 2 давхар нь 8208 м.кв талбайтай. Ингээд тус тусдаа 4 гэрчилгээтэй. Барилгын нийт талбайг бодоход 24000 м.кв талбайтай. Хамтран ажиллах гэрээний дагуу өөрчлөгдсөн зүйл бол 5 тэрбум гэж байснаа 4 тэрбум төгрөг оруулсан учраас 437* м.кв талбайтай В блок авна гэдэг тохиролцоо хийгээд өмчлөх эрх шилжсэн байдаг. Бусад блокноос татгалзаад тохиролцсон. Ё.Л****** ын тухайд В байрны өмчлөх эрх шилжиж байгаа. Маргаж байгаа бусад байрны тухайд анхны бүртгэлээсээ салж бүртгэсэн. Ингэх болгондоо Ё.Л****** ын зөвшөөрөл юм уу? Эсвэл итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зөвшөөрлөөр шилжээд явсан. А.О***** компанийн тухайд 1 тоотын гэрчилгээг манайд гаргаж өгнө үү гэсэн хүсэлт өгсөн. Өөр баримт байхгүй. 4 байранд яг ийм бичиг өгөөд, нөгөө анх өмчлөх эрх үүссэн байгаа бүртгэлээс салгаж гаргана гэж байхгүй, Ё.Л****** ын зөвшөөрөл байхгүй, шууд албан бичгийг үндэслэж А.О***** компанид гэрчилгээ бичээд олгосон зүйл байна. Энэ тохиолдолд бүртгэл хийхдээ өмчлөх эрхийг нотолсон баримт гэдэг зүйлийг үзэж шалгаж байж бүртгэл хийгдэх ёстой. Энэ бүртгэл байхгүй байхад бүртгэл хийсэн.  Өмнөх 437* м.кв  талбайтай анх олгосон гэрчилгээ нь хүчинтэй, яагаад гэвэл бүх байрнууд хуваагдаж дуусаагүй байхад дахиад тусад нь салгаад давхардуулсан зөрчил байна. Хариуцагчаас бусад байгууллагын байр суурь тодорхой бий. Ё.Л****** гэдэг хүний өмчлөлд өмчлөх эрх үүссэн байна, маргаж байгаа бол хөрөнгө оруулалтын маргааныг шүүхээр шийдвэрлээрэй гэсэн. Гэтэл хариуцагч зөвхөн А.О***** компанийн тайлбарыг үндэслэж баахан м.кв бодож гаргаад гэрчилгээ олгосон зүйл байна. Улмаар энэ нь хуульд нийцэхгүй. Ганц нэг байцаагчийн дүгнэлтээр ингэж байгаа зүйл биш юм. Удаа дараалан 2020 онд улсын бүртгэлийн байгууллагад хандсан. Бүртгэлийн байгууллагын бүртгэхээс татгалзсан бүртгэл байсаар байхад дараа нь хүсэлт өгөхөд чамд өгнө гэдэг бүртгэл хийчхээд байна. 437* м.кв талбайн тухайд толгой эргээд байх зүйл байхгүй. А.О***** компани анх ****** дүүргийн бүртгэлийн хэлтэст 2014 онд бид анх орон сууцны барилга цутгалын ажил бүрэн дуусаж гадна хананы өрлөг, шаврын ажил бүрэн хийгдэж дууссан байдалтайгаар болж байгаа гэж бичээд өгсөн баримт хэрэгт авагдсан. 3 байр, үйлчилгээний талбай буюу 4 байрандаа гэрчилгээ аваад дөрвүүлэнг нь ХБинд барьцаалаад явж байсан баримтууд хэрэгт авагдсан. Үүн дээр буруу зөв тайлбарлаад байх зүйл хэрэггүй. Ашиглалтад орсны дараагаар м.кв наашаа, цаашаа болж магадгүй. 1000, 2000 м.кв буюу 2, 3 давхраар нэмэгдэнэ гэж байхгүй. Тийм учраас бид маргаантай явж байна. 

2015 оны 11 сарын 06-ны өдрийн 25 дугаартай албан тоотоор А.О***** нь ****** дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах үйлдвэр хорооллын 44В блокийн 3-15 давхруудын орон сууцны зориулалттай 437* м.кв талбайтай Ү-22******* дугаартай үл хөдлөх хөрөнгийг Өвөр Монгол улсад байрлах Ё.Л****** од хамтран ажиллах гэрээний 1.2.3 дах заалтын дагуу 3897 м.кв гэснийг гэрчилгээний дагуу 437* м.кв болгож шилжүүлж өгнө үү  гэсэн. Улмаар В блокийг чи аваарай гэдэг илэрхийлэл маш тодорхой байгаа. Бүртгэлийн байгууллага бүртгэл хийж байгаа тохиолдолд заавал Ё.Л****** ын зөвшөөрөл авах ёстой. Тэгж байж бүртгэхгүй бол өмчлөх эрхийн маргаан үүсэх гээд байгаа нөхцөл байдлыг бүртгэлийн байгууллага үүсгээд байгаа. Анхны бүртгэлээр маргаад байгаа зүйл байхгүй. 2017 онд ашиглалтад орсон, 2020 онд тус компани Ё.Л****** ын нэр дээр бүртгэл хийгдээгүй байрнуудыг авна гэдэг маргаанаа тэр үед гаргаж ирсэн байдаг. Тэр үе хүртэл ашиглалтад орсноос хойш өөр айлууд орсон. Улмаар ямар ч маргаангүй СӨХ-ийн мөнгө төгрөгийг төлөөд явж байсан. Яагаад бүртгэл хийгдээгүй байр луу дайрсан бэ? гэхээр н.Оюунцэцэг гэдэг хүн өөр иргэнтэй холбоотой барьцааны бүртгэлтэй холбоотой асуудлыг манайх өгөх ёстой гэдэг ийм байдлаар хэлээд үүнийг бүртгэлийн байгууллага хүлээж аваад гэрчилгээ олгосон асуудал үүсгээд байна. Гэрээ болон хэрэгт авагдсан баримтаар тодорхой харагдаж байгаа. Ё.Л****** гэдэг хүний зөвшөөрөлгүй энэ байрыг чи аваарай гээд 1000 гаруй м.кв бодоод үзэхэд чи илүү авсан гээд эсвэл тус компанийн хүсэлтээр 5616  м.кв гэж тайлбарлаж байгаагаас илүү бүртгэгч нь бүртгэл хүчинтэй байгаа талаар харах ёстой. Бүртгэлийн маргаан байгаа бол Ё.Л****** оос зөвшөөрөл аваарай гэж шаардана. Бүртгэлийн байгууллага тооцоо хийгээд явах хууль журам гэж байхгүй. Энэ бол өмчлөгчийн эрхийг зөрчиж байгаа хэлбэр юм. Тийм учраас манай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэж хүсэж байна” гэв.

Гурав. Хариуцагчийн хариу тайлбар, татгалзал.

3.1. Хариуцагч О.О***** шүүхэд ирүүлсэн, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 

“... "АО*******" ХХК нь тус бүртгэлийн хэлтэст хандаж, 2021 оны 1 дүгээр сарын 27 өдөр гаргасан мэдүүлэг нотлох баримтыг үндэслэн, анх удаа өмчлөх эрх үүсгэн бүртгэсэн тухайн бүртгэл нь хууль тогтоомжийн дагуу бүртгэл хийсэн болох нь доорх нөхцөл байдлаар тодорхойлогдоно.

 ****** дүүргийн 3 дугаар хороо, Үйлдвэр /17060/ Ч***** гудамж 44в байр 51, 5, 6, 1 хаягт байрлах орон сууцуудын өмчлөх эрхийг анх удаа бүртгүүлэх хүсэлтийг гаргаж мэдүүлэгт хавсаргасан нотлох баримтад өмчлөх эрхийг "АО*****" ХХК-ийн нэр дээр бүртгүүлэх тухай 2021 оны №07 тоот албан бичиг, аж ахуйн нэгжийн гэрчилгээ дүрмийн хуулбар болон холбогдох бусад нотлох баримтыг үндэслэн "АО*****" ХХК-ийн өмчлөлд эрхийн улсын бүртгэлийн Y-51** , Y-52*** , Y-07**** , Y-08***** дугааруудад тус тус бүртгэн 17******** , 14********* , 16********* , 15********** дугаартай гэрчилгээг олгосон.

Өнөөдрийн байдлаар эрхийн улсын бүртгэлийн Ү-52*** , Y 07**** , Y-08***** дугаартай үл хөдлөх эд хөрөнгөд ХБтай байгуулсан 2021 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 3г 10******* тоот барьцаат зээлийн гэрээ бүртгэлтэй байна.

 Нэхэмжлэлд эрхийн улсын бүртгэлийн дугаарын Ү-51** , Y 52*** , Y-07**** , Y-08***** бүртгэлийг бүртгэхдээ Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн зарим зүйл заалтуудыг зөрчсөн гэж үзэж байгаа нь үндэслэлгүй байна.

Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.5-д заасны дагуу нотлох баримтад үндэслэн, өөрөөр хэлбэл БНХАУ-ын иргэн Ё.Л****** ын гаргасан 2016 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн ****** дүүргийн улсын бүртгэлийн хэлтэст хандсан эрхийн улсын бүртгэлийн Ү-22******* дугаарт бүртгэлтэй ул хөдлөх эд хөрөнгийг иргэдийн нэр салгаж бүртгүүлэх тухай хүсэлт болон жагсаалт бусад нотлох баримтуудыг үндэслэсэн болно.

Эрхийн улсын бүртгэлийн Ү-22******* дугаарт бүртгэлтэй, ****** дүүргийн 3 дугаар хороо, Үйлдвэр хороолол Ч***** гудамж 44в тоот хаягтай, 1296 м.кв талбайтай, орон сууцны зориулалтай 40%-ийн гүйцэтгэлтэй барилгыг "АО****" ХХК-ийн өмчлөлд анх удаа өмчлөх эрхийг баталгаажуулсан бөгөөд 2014 оны 07 дугаар сарын 07-ны өдөр АО******** ХХК нь мэдүүлэг гаргаж тус барилгын гүйцэтгэл, м.кв өөрчлөлтийг 437* м.кв талбайтай, 70%-ийн гүйцэтгэлтэй улсын бүртгэлд өөрчлөлт оруулж бүртгэсэн.

2013 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 01 дугаартай хамтран ажиллах гэрээний үүрэг дуусгавар болсныг үндэслэн 2015 оны 11 дүгээр сарын 9-ний өдөр өмчлөх эрх шилжүүлэх гэрээгээр БНХАУ-ын иргэн Ё.Л****** ын өмчлөлд эрхийн улсын бүртгэлийн Ү-22******* дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийг 437* м.кв талбайтай, 70%-ийн гүйцэтгэлтэй, орон сууцны зориулалттай барилгыг шилжүүлсэн.

Хамтран ажиллах гэрээний 3.2.1-д зааснаар талууд дараах байдлаар ашиг хуваарилсан.

 1. А тал буюу АО****** ХХК нь эрх бүхий байгууллагуудаас батлагдсан эскиз зургийн дагуу баригдсан барилгын 12 давхрын орон сууцны А блоконд байрлах орон сууц, Б блокны Б талын 974.4 м.кв талбайг хассан орон сууц, 2 давхар үйлчилгээний талбайг өмчлөх эрхийг эдэлж, гуравдагч этгээдэд худалдан борлуулах, захиран зарцуулах эрх эдэлнэ.

2. Б тал буюу БНХАУ-ын иргэн Ё.Л****** нь эрх бүхий байгууллагуудаас батлагдсан эскиз зургийн дагуу баригдсан барилгын орон сууцны В корпусын 3897,6 м.кв талбай мөн Б блокноос 974.4 м.кв талбай 36 машины дулаан зогсоолыг өмчлөх эрхийг хүлээн авч захиран зарцуулах, өмчлөх эрх эдэлнэ гэж гэрээгээр хөрөнгө хуваарилж, орон сууцыг барихад А,Б талууд гэрээнд заасан хэлбэрээр хөрөнгө оруулалтыг хийж, оруулсан хөрөнгийн хэмжээгээр ашиг хуваахтай холбоотой харилцааг зохицуулсан.

Өөрөөр хэлбэл А,Б талууд хамтран ажиллах гэрээгээр 3 блок буюу 175 айлын орон сууцны барилгыг барих тухай гэрээгээр тохирч, оруулсан хөрөнгийн хэмжээгээр хэсэгчлэн эрхийн улсын бүртгэлийн Ү-22******* дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгөөр 437* м.кв-ыг тооцож, 70%-ийн гүйцэтгэлтэй дутуу барилгын өмчлөх эрхийг шилжүүлсэн.

Эрхийн улсын бүртгэлийн Ү-51** , Y-52*** , Ү-07**** , Ү 08***** дугааруудад бүртгэгдсэн үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийг анх удаа улсын бүртгэлд бүртгэхдээ жагсаалтад хавсаргасан АО****** ХХК-ийн 2021 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 10, 11 тоот албан бичгийг тус тус үндэслэн, бүртгэгдээгүй эрх буюу 30%-ийн гүйцэтгэлд тооцож, м.кв-ын зөрүүг эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.6.5-д заасны дагуу бүртгүүлэхээр мэдүүлж байгаа барилга байгууламжийн план зурагтай тулган, Барилга байгууламжийг ашиглалтад оруулах 2017 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 2017/***дугаартай комиссын актыг үндэслэн АО******** ХХК нь дээрх үл хөдлөх эд хөрөнгийг захиран зарцуулах эрхтэй өмчлөгч гэж баттай нотолсон нотлох баримтаар үнэлж улсын бүртгэлд бүртгэсэн.

... Иймд дээрх Барилга байгууламжийг ашиглалтад оруулах 2017 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 2017/***дугаартай комиссын актаар баталгаажсан ST-56-10 дугаартай зураг төслөөр уг барилга 100%-ийн гүйцэтгэлтэй болох тохиолдолд бодит байдал дээр м.кв нь хэд болохыг хэрэг хянан шийдвэрлэх явцад шүүхээр тогтоолгох шаардлагатай байна. Иймд нэхэмжлэгч иргэн Ч.М***** ,Д.Т***** , БНХАУ-ын иргэн Ё.Л****** нарын нэхэмжлэлийг хангахгүй орхиж хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

... 1, 5, 6, 51 тоот бүртгэлийг хууль бус гэж харахгүй байгаа. Хамтран ажиллах гэрээгээ 2015 онд дуусгавар боллоо гээд 437* м.кв  шилжүүлсэн. Танайх хэдэн м.кв авах ёстой вэ? Одоо хэдэн  м.кв  авч байгаа вэ? Энэ байр өөрөө 5616 м.кв байж байгаа юм. М

... Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 19.4.13-д шаардлагатай тохиолдолд бүртгэгч нар м.кв очиж шалгах эрх үүрэгтэй талаар заасан. 437* м.кв өмчлөх эрх шилжүүлэх гэрээгээр авсан гэж харж байгаа. Гэтэл хөрөнгө оруулалтын маргаан харагдаад байна. 437* м.кв авчхаад цаана нь зөрүү харагдаад байна. Та бүхэн авах ёстой зүйлээ авсан. Хариуцагч, нэхэмжлэгч иргэний шүүхээр яваад хөрөнгө оруулалтын маргаанаа шийдвэрлэх боломжтой. м.кв зөрүү гараад байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүчингүй болгож өгнө үү.

Хөрөнгө оруулалтын маргааныг иргэний журмаар шийдвэрлэж өгнө үү гэж хүсэж байна” гэжээ.

Дөрөв. Гуравдагч этгээдийн тайлбар.

4.1. Гуравдагч этгээд “А.О***** ” ХХК-ийн төлөөлөгч Ц.О***** шүүхэд ирүүлсэн, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“"А.О***** " ХХК нь ХУД-ийн 3-р хорооны нутаг дэвсгэрт үйлчилгээтэй 172 айлын орон сууцыг 2013 оноос барьж эхэлсэн.

Гэтэл БНХАУ иргэн Ё.Л****** оос 5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар түүнд ашиглалтад орох байрнаасаа барилгын эскиз зургийн дагуу нийт талбайгаас 4872м2 талбай өгөхөөр тохиролцож 2013 оны 07 дугаар сарын 09 ний өдөр хамтран ажиллах дугаар 01 гэрээ байгуулсан юм.

Гэвч БНХАУ иргэн Ё.Л****** нь 2015 оны 11 сарын 09 өдрийн байдлаар нийт 4,373,000,000 төгрөгийн санхүүжилтийг хийж цаашид санхүүжилт хийх боломжгүй болсон тул бидэнтэй харилцан тохиролцсоны эцэст дугаар 01 гэрээг эцэслэн дүгнэж, 44в байрын 70 хувийн дутуу гүйцэтгэлтэй 437* м.кв талбайтай ул хөдлөх хөрөнгийн гэрчилгээг 2015 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр өмчлөх эрх шилжүүлэх гэрээг БНХАУ иргэн Ё.Л****** -тай хийж дүгнэж, дуусгавар болгосон.

БНХАУ иргэн Ё.Л****** нь 44в байрын 70 хувийн дутуу гүйцэтгэлтэй 437* м.кв талбайтай улсын бүртгэлийн Ү-22******* дугаартай өмч шилжүүлэн авснаас хойш нэг ч төгрөгийн хөрөнгө оруулалт хийгээгүй. Манай компанийн зүгээс барилгыг дуусгаж, 100 хувь болгон 2017 оны 03 дугаар сарын 24-ны өдөр Барилга байгууламж ашиглалтад оруулах комиссын №2017/7* тоот актаар байнгын ашиглалтад оруулсан.

Ингээд бид барилгаа ашиглалтад оруулсны дараа өөрийн өмчлөлийн 30 хувьд хамаарах орон сууцуудыг өмчлөх эрхийн гэрчилгээг гаргуулахаар ХУД-ийн Эд хөрөнгийн Улсын бүртгэлийн хэлтэст хандахад улсын бүртгэлийн байгууллагаас барилгыг улсын комисс хүлээж аваагүй байхад 70 хувийн гүйцэтгэлтэй, дутуу барилгын гэрчилгээг задалж, ихэнх орон сууцуудыг БНХАУ-ын иргэн Ё.Л****** -ын өмчлөлд бүртгэсэн байсан.

"А.О***** " ХХК нь өөрийн хөрөнгөөрөө тус 44в байрыг 100 хувийн гүйцэтгэлтэйгээр гүйцэтгэж дуусгасан. Тус 44в барилга нь барилгын эскиз зургийн дагуу 18м*24м хэмжээтэй нийт 15 давхар үүнээс 2 давхар нь үйлчилгээ, орон сууц нь 3 давхраас 15 давхар хүртэл нийт 13 давхар 5616 м.кв талбай барилга юм. Тус барилга эскиз зургийн дагуу 5616 м.кв үүнээс орон сууцны ашигтай талбай 4588,15 м.кв, нийтийн эзэмшлийн талбай 1027,85 м.кв болно

 Үүнээс БНХАУ иргэн Ё.Л****** өмчлөлд барилгын эскиз зургийн дагуу 437* м.кв буюу орон сууцны ашигтай талбай болох 3593,39 м.кв, нийтийн эзэмшлийн талбай 779,61 м.кв хамаарч байгаа юм. 45208 Харин "АО****" ХХК-д барилгын эскиз зургийн дагуу 1243 м.кв талбай буюу орон сууцны ашигтай талбай болох 994,76 м.кв, нийтийн эзэмшлийн 248,24 м.кв 4-5201 нийт талбайнууд хамаарна

70 хувийн гүйцэтгэлтэй 437* м.кв шилжүүлж өгсөн.  437* м.кв тухайд 70 хувийн гүйцэтгэлтэй гадна талаараа блок барьсан, дээшээ задгай талаар зургаар тодорхой харагдаж байгаа. 3593 м.кв өгөөд зөрүү нийтийн эзэмшлийн зам талбай нь 770 м.кв байдаг. А.О***** компани нь яагаад 5616 м.кв гэж байгаа вэ? гэхээр эскиз зургаар 1 м.кв нь 410,3 м.кв харагдаж байгаа. Тэгсэн гэсэн ч бид нар эскиз зургаараа тэгж байгаа бол 437* м.кв өгсөн юм чинь А.О***** компани 830 м.кв авах нь нотлох баримт буюу эскиз зургаар харагдаж байна. Ё.Л****** ын тухайд бид нар тодорхой хэмжээний танилууд. 2018 онд хүүхэд нь нас бараад БНХАУ-руу яваад 11 сард эргэж ирээд 2019 оны 01 дүгээр сард БНХАУ-руу буцсан. Буцаахаас өмнө н.Цогноожамцтай уулзахад тодорхой хэмжээний барилга манайх авах ёстой гээд нийт гэрчилгээг бүхэл нь тавьсан учраас болохгүй байна, эргэж ирээд танайд өгөх боломжтой гэж ярьж байна. Уржигдар Ё.Л****** той холбогдоход н.Н******** гэдэг хүн бичиг хийж өгөх шаардлагатай гэсний дагуу Ч.М***** т, н.Н******** гэдэг хүн  итгэмжлэл хийж өгсөн хэлж байгаа. Би нарийн сайн учрыг мэдэхгүй байна. Өөрөө болохоор ирэхээр зохицуулж өгнө гээд байнгын холбогдож ярьж байгаа. Сайн ойлгуулж хэлж яриагүй юм болов уу? гэж харсан.

Гуравдагч этгээдийн өмгөөлөгч Д.Г***** шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байна. Маргаан бүхий орон сууцыг А.О***** компанийн өмчлөлд бүртгэсэн бүртгэлийн улмаас нэхэмжлэгчийн эрх хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй. Барилга 2017 онд улсын комиссын актаар ашиглалтад орж 5616 м.кв талбайтай орон сууцны барилга гэдгээр ашиглалтад орсон. Нийтийн зориулалттай орон сууцны барилгын тухайд тухайн барилгын нийт талбай нь стандарт хүн амьдрах зориулалттай учраас нийтийн эзэмшлийн талбай гэх ойлголт байдаг. Нийт 5616 м.кв 44В байрны ашигтай талбай буюу бусдад өмчлүүлэх боломжтой 4588,15 м.кв  үүнээс 1027,85 м.кв нийтийн эзэмшлийн талбайд хамаар ч байгаа. Эскиз зургийн дагуу БНХАУ-ын иргэн Ё.Л****** од 437* м.кв талбайтай 70 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх хөрөнгө шилжүүлсэн. Шүүхийн үзлэгээр ямар нөхцөл байдал  тогтоогдож байгаа вэ? гэхээр Анх үл хөдлөх эд хөрөнгө 40 хувийн гүйцэтгэлтэй улсын бүртгэлд бүртгүүлээд 40 хувьд гэрчилгээг хүчингүй болгож 70 хувийн гүйцэтгэлтэй болгож улсын бүртгэлд бүртгүүлэхдээ тухайн үеийн фото зураг хавсаргаж өгсөн. Тус зургаар гадна пасад хийгдээгүй үндсэн барилга байсан. Үүнээс хойш А.О***** компани барилгын дотор засал чимэглэл цахилгаан гээд 100 хувь болгож хөрөнгийг АО*** компани дангаараа хариуцаад барилга А.О***** компанийн захиалгаар баригдаж улсын комисс хүлээж авсан. Ё.Л****** 437* м.кв буюу орон сууцны ашигтай талбай 3593,39 м.кв газрыг өмчлөх эрхтэй 3593,39 м.кв-ыг харгалзах нийтийн эзэмшлийн талбай нь 779,61 м.кв хамаарч байгаа. 54 орон сууцыг Ё.Л****** өмчлөлдөө бүртгээд авсан.  Улмаар 4393 м.кв хэмжээнээс даваад явсан нөхцөл байдал байна. Тухайн иргэн 44В байр гэх 15 давхар барилгыг тэр чигт нь өмчлөгч болбол иргэний шүүхээр тогтоолгох шаардлагатай. Шууд өмчлөгчөөр тогтоох үйл баримтыг дүгнэх боломжгүй юм. 70 хувийн гүйцэтгэлтэй дутуу барилга гэдэгт бол хөрөнгө оруулалт хийж дахин нэмэлт зардал гаргаж байж 100 хувийн гүйцэтгэлтэй болох байгаа. Ё.Л****** 4 тэрбум гаруй төгрөгөөс илүү хөрөнгө оруулалт хийгдээгүй. Тус хөрөнгө оруулалт 70 хувьтай хамаарч байгаа юм. Өмчлөх эрхийг олж авахын тулд тухайн эд хөрөнгийн үнийг төлсөн байхыг шаардах юм. Ё.Л****** ын дутуу баригдсан талбайг А.О***** компани хөрөнгө оруулалт хийгээд 100 хувь болгож үлдсэн хэсгээс 4 байрыг өмчилж байна. Маргаан бүхий байрыг өмчилснөөр 44В байрны 30 хувьд ногдох өмчлөх эрхээ хараахан бүрэн бүртгүүлж амжаагүй байна. А.О***** компани дахиад 3, 4 байр өмчилж байж 30 хувьд ногдох нийтийн эзэмшлийн талбайг бүрдэх нөхцөл байдалтай байна. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж хүсэж байна. 4 тэрбум төгрөгөөс илүү 1 ч илүү хөрөнгө оруулалт хийгдээгүй гэдэг нь харагдаж байгаа” гэжээ.

4.2. Гуравдагч этгээд “Х**** ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Т**** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“...500,000,000 сая төгрөгийн зээлийн үлдэгдэл болох баримтаа шүүхэд гаргаж өгсөн. Барьцааны эрхтэй холбоотой үндсэн эрх хүчин төгөлдөр хэвээрээ байгаа. Хуулийн дагуу шаардлага хангаж барьцааны эрхэнд бүртгүүлсэн учир шүүхээс хэргийг шийдвэрлэхдээ барьцааны эрх бүхий этгээдийн эрх ашгийг хөндөхгүй байхаар шийдвэрлэж өгнө үү гэж хүсэж байна” гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

            Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болон хэргийн оролцогчдын шүүхэд ирүүлсэн, шүүх хуралдаанд гаргасан тайлбарт үнэлэлт, дүгнэлт өгөөд дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэв. Үүнд:

1. БНХАУ-ын иргэн Ё.Л****** итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Н***** ээс ****** дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн улсын бүртгэгч О.О***** д холбогдуулан “БНХАУ-ын иргэн Ё.Л****** өмчлөлд улсын бүртгэлийн Ү-22******* дугаарт бүртгэгдсэн, ****** дүүргийн 3 дугаар хороо, Ч***** гудамж хаягт байрлах 44в байрнаас 1, 5, 6, 51 тоот орон сууцыг салгаж “А.О***** ” ХХК-ийн нэрээр Ү-51** , Ү-52*** , Ү-07**** , Ү-08***** дугаарт бүртгэснийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах, “А.О***** ” ХХК болон “ХБ****” ХХК-ийн хооронд байгуулсан барьцаат зээлийг гэрээний 4 бүртгэлийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэл гаргаж, нэхэмжлэлийн үндэслэлээ “бүртгүүлэхээр мэдүүлсэн нотлох баримт зөрчилтэй, бүрэн бус, өмчлөх эрхийг нотолсон баримт байхгүй байхад бүртгэл хийсэн, улмаар уг хууль бус бүртгэлийг үндэслэн барьцааны бүртгэл хийгдсэн тул бүртгэл нь хууль бус” гэж тайлбарлан маргажээ.

2. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад,

2.1. ХУД, 3 дугаар хороо, Ч***** гудамжид байрлах үйлчилгээ, орон сууцны зориулалттай 3 корпус барилга/Алтаргана хотхон/-ын 1 хэсэг болох 44в хаягт байрлах үл хөдлөх эд хөрөнгө нь,

  • 2013 оны 12 дугаар сарын 24-ний өдөр 1296 м.кв талбайтай, 40 хувийн гүйцэтгэлтэйгээр "А.О***** ” ХХК-ийн өмчлөлд эрхийн улсын бүртгэлийн Ү-22******* дугаарт анх бүртгэгдсэн/3хх-189 дэх талд/,
  • 2014 оны 07 дугаар сарын 07-ны өдөр "А.О***** ” ХХК-ийн эрхийн улсын бүртгэлийн Ү-22******* дугаарт бүртгэгдсэн эд хөрөнгө нь 437* м.кв талбайтайгаар 70%-ийн гүйцэтгэлтэй болж өөрчлөгдсөнийг бүртгэсэн,
  • 2015 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр эрхийн улсын бүртгэлийн Ү-22******* дугаартай 437* м.кв талбайтай, 70%-ийн гүйцэтгэлтэй эд хөрөнгө нь БНХАУ-ын иргэн Ё.Л****** өмчлөлд шилжсэнийг бүртгэсэн/Өмчлөх эрх шилжүүлэх гэрээгээр/,

2.2. 2021 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр ХУД, 3 дугаар хороо, Ч***** гудамжид байрлах үйлчилгээ, орон сууцны зориулалттай 3 корпус барилга/Алтаргана хотхон/-ын 1 хэсэг болох 44в байрны,

- 1 тоот 44,91 м.кв орон сууцыг эрхийн улсын бүртгэлийн Ү-08***** дугаарт,

- 5 тоот 68,8 м.кв орон сууцыг эрхийн улсын бүртгэлийн Ү-52*** дугаарт,

- 6 тоот 44,91 м.кв орон сууцыг эрхийн улсын бүртгэлийн Ү-07**** дугаарт,

- 51 тоот 244,5 м.кв орон сууцыг эрхийн улсын бүртгэлийн Ү-51** дугаарт тус тус “А.О***** ” ХХК-ийн өмчлөлд бүртгэгдсэн,

2.3. 2021 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр “ХБ****” ХХК болон зээлдэгч “А.О***** ” ХХК, хамтран үүрэг гүйцэтгэгч “Т*********” ХХК-уудын хооронд байгуулагдсан бизнесийн зээлийн гэрээний барьцаанд дээрх 1, 5, 6 тоот орон сууцуудыг бүртгэсэн үйл баримтууд тус тус тогтоогдов.

3. Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4.3-т зааснаар эрхийн улсын бүртгэгч нь “энэ хуулийн 19.4.2-т заасан нотлох баримт нь зөрчилтэй, бүрэн бус, холбогдох хуулийн заалтыг зөрчсөн бол улсын бүртгэлд бүртгэхээс татгалзах” үүрэгтэйн дээр 20 дугаар зүйлийн 20.1.8-д зааснаар “улсын бүртгэлд бүртгэгдсэн хүчинтэй байгаа эрхийг дахин бүртгэж гэрчилгээ олгох”-ыг эрхийн бүртгэлийн үйл ажиллагаанд хориглохоор заажээ.

3.1. Мөн Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д “Иргэн, хуулийн этгээд Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 8 дугаар зүйлд заасан эрхийг эрхийн улсын бүртгэлд бүртгүүлэх тухай мэдүүлгийг тухайн үл хөдлөх эд хөрөнгө оршин байгаа нутаг дэвсгэрийн харьяаллын дагуу улсын бүртгэлийн байгууллагад гаргах”-аар заасан байх ба үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг анх удаа бүртгэх болон эд хөрөнгийн өмчлөх эрхийн шилжилтийг бүртгүүлэхэд үйл ажиллагааг мөн хуулийн 10 болон 11 дүгээр зүйлд ялгаатай байдлаар хуульчилжээ.

4. Гэтэл хариуцагч улсын бүртгэгч О.О***** нь ****** дүүргийн 3 дугаар хороо, Ч***** гудамж, 44в байрны 1, 5, 6, 51 тоот хаягт байрлах орон сууцуудыг 2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр “үл хөдлөх эд хөрөнгийн эрхийг анх удаа бүртгүүлэх”-ээр мэдүүлэг гаргасан гэж үзэж “А.О***** ” ХХК-ийн өмчлөлд бүртгэсэн нь хуулийн дээрх зохицуулалтуудад  нийцэхгүй байна. Учир нь:

5. Маргаан бүхий бүртгэлүүд хийгдэхээс өмнө буюу 2015 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр 44в байр нь 437* м.кв талбайтайгаар 70%-ийн гүйцэтгэлтэйгээр БНХАУ-ын иргэн Ё.Л****** өмчлөлд эрхийн улсын бүртгэлийн Ү-22******* дугаарт бүртгэгдсэн байсан байх ба уг бүртгэл хаагдаагүй байгаа болох ****** дүүрэг дэх Улсын бүртгэлийн хэлтсийн 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 1598 тоот албан бичигт “...Ё.Л****** өмчлөлд эрхийн улсын бүртгэлийн Ү-22******* дугаар бүртгэж, ... гэрчилгээ олгосон байна. ... мэдүүлэг гаргагч нь улсын бүртгэлийг хаах тухай өргөдөл, хүсэлт холбогдох баримтаа гаргаагүй байх тул эрхийн улсын бүртгэлийн Ү-22******* дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийг өнөөдрийн байдлаар хаагаагүй байна”/нотлох баримтын хавтас/ гэснээс үзвэл, ... 44в байрны 1, 5, 6, 51 тоот орон сууцуудын бүртгэлийн хувьд өмнө бүртгэгдсэн хүчинтэй бүртгэл байхад дахин бүртгэсэн гэж үзэхээр байна.

6. Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газраас 2022 оны 05 дугаар сарын 04-ний өдөр ирүүлсэн нэгж талбарын 178********** дугаартай 5018 м.кв газрын агаар сансрын зургаас үзвэл, ... 44в хаягт байрлах гурван барилга нь 2014 онд баригдсан байснаасаа хойш давхар нэмж баригдаагүй/3хх-108 дахь талд/ байх ба уг орон сууц нь нийт 15 давхартай, барилгын 1-2 давхарт үйлчилгээний төв, 3 давхарт оффис, маргаан бүхий 1 болон 5 тоот хаягт байрлах орон сууцууд нь 44в барилгын 4 давхарт, 6 тоот орон сууц нь 5 давхарт, 51 тоот орон сууц нь 14 давхарт тус тус байрлаж байхын зэрэгцээ 14 дүгээр давхарт 52, 53 тоот орон сууцууд, 15 дугаар давхарт 54 тоот нэг л орон сууц байрлаж байгаа нь шүүхээс хийсэн үзлэгээр тогтоогдов.

7. Нэгж талбарын 178********** дугаартай 5018 м.кв газарт байрлаж буй сууриараа холбогдсон 3 барилга нь 44, 44а, 44б, 44в гэсэн 4 тусдаа хаягтай, 44 хаягт байрлах үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлд үйлчилгээний төв болон авто зогсоолууд, 44а, 44б болон 44в хаягт байрлах үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн бүртгэлд орон сууцууд багтдаг, 44, 44а, 44б хаягт байрлах эд хөрөнгүүдийн эрхийн бүртгэлүүдийн тухайд маргаан байхгүй гэж хэргийн оролцогчид тайлбарлав.

8. Ийм нөхцөл байдалд хариуцагч нь Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2-т “Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх болон түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрх гэрээ, хэлцлийн үндсэн дээр шилжиж байгаа бол гэрээ, хэлцлийн эх хувийг хувийн хэрэгт хавсаргана” гэсний дагуу тухайн эд хөрөнгийн өмчлөгчөөр эрхийн улсын бүртгэлд өмнө бүртгэгдсэн өмчлөгч болох Ё.Л****** оос өмчлөх эрхээ шилжүүлж байгаа эсэхийг тодруулсны үндсэн дээр гуравдагч этгээдийн өмчлөлд бүртгэх эсэхийг шийдвэрлэхээр байсан байх тул хариуцагчийн “Ё.Л****** нь эрхийн улсын бүртгэлийн Ү-22******* дугаарт бүртгэгдсэн байсан 437* м.кв талбайгаа авсан тул дахин тодруулах шаардлагагүй байсан” гэж тайлбарыг хүлээн авах үндэслэлгүй байна.

8.1. Өөрөөр хэлбэл, ... 44в хаягт байрлах барилгад давхар нэмж баригдаагүй, барилгын нийт талбайн хэмжээ өөрчлөгдөөгүй тохиолдолд эрхийн улсын бүртгэлийн Ү-22******* дугаарт бүртгэлтэй, 70 хувийн гүйцэтгэлтэй, 437* м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгөд хамаарах 1, 5, 6, 51 тоот орон сууцнууд нь эрхийн улсын бүртгэлд өмнө бүртгэгдсэн гэж үзэх тул өмчлөх эрх шилжсэн эсэхийг тодруулах шаардлагатай байжээ. Харин барилгад давхар нэмж баригдсан тохиолдолд өмнө дуусаагүй барилга хэлбэрээр бүртгэгдсэн бүртгэл дэх талбайн хэмжээ өөрчлөгдсөн гэж үзэх тул “А.О***** ” ХХК-ийн өмчлөгчөөр анх удаа бүртгүүлэх тухай мэдүүлгийг хүлээн авч бүртгэх боломжтой байсан байх тул хариуцагч нь маргаан бүхий бүртгэлийг хийхдээ хуулийн хэрэглэвэл зохих заалтыг хэрэглээгүй, харин маргаанд хамаарахгүй заалтыг хэрэглэсэн гэж үзэхээр байна.

9. Эрхийн улсын бүртгэлийн Ү-22******* дугаартай хувийн хэрэгт авагдсан “А.О***** ” ХХК-ийн үйлчилгээтэй 175 айлын орон сууцны барилгын эскиз зурагт 44в байрны 3-15 давхар тус бүр нь 400,3 м.кв, үүнээс А сууц 41 м.кв, В сууц 72,5 м.кв, С сууц 52,2 м.кв, Dсууц 106,4 м.кв, Е сууц 64,3 м.кв буюу нэг давхар нь 336,4 м.кв, 13 давхар нь нийт 4373,2 м.кв талбайтай байхаар зурагдсан байхад хариуцагч нь “А.О***** ” ХХК-ийн захиалгаар “БА***** ” ХХК-ийн 2021 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр үйлдсэн А айл 44,91 м.кв, В айл 74,71 м.кв, С айл 52,89 м.кв, D айл 112,74 м.кв, Е айл 68,80 м.кв/гуравдагч этгээдээс тагтыг битүү болгосонтой холбоотой талбайн хэмжээ өөрчлөгдсөн гэж тайлбарласан/ гэсэн зөрүүтэй хэмжээгээр нэхэмжлэгч болон гуравдагч этгээдэд  ногдох талбайн хэмжээг тооцсон байх тул нэхэмжлэгч талын “бүртгүүлэхээр мэдүүлсэн нотлох баримт зөрчилтэй” гэсэн тайлбар үндэслэлтэй, хариуцагч нь Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1-т “Улсын бүртгэгч дараах үндэслэлээр эрхийн улсын бүртгэлд бүртгэхээс татгалзаж мэдүүлэг, түүнд хавсаргасан баримт бичгийг буцаана:”, 29.1.3-т “мэдүүлэг, түүнд хавсаргасан баримт бичгүүд зөрүүтэй...” гэж заасныг хэрэгжүүлээгүй байна.

9.1. Хэрэвзээ гуравдагч этгээдийн тайлбарлаж байгаачлан орон сууцны тагтыг битүү буюу шилэн хаалттай байхаар өмнө хийгдсэн төлөвлөлт өөрчлөгдсөний улмаас нэгж орон сууцны ашигтай талбайн хэмжээг итгэлцүүрээр нэмэгдүүлсэн гэж үзвэл, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн Ү-22******* дугаар бүртгэгдсэн 44в хаягт байрлах үл хөдлөх эд хөрөнгийн нийт талбайн хэмжээг өөрчлөгдсөн гэж үзэхгүй.

9.2. Хариуцагч болон гуравдагч этгээдээс ... 44в хаягт байрлах үл хөдлөх эд хөрөнгийн нийт талбайн хэмжээг 5616 м.кв/гуравдагч этгээдээс 44в барилга нь архитектур төлөвлөлтийн даалгаварт тусгагдсанаар 18м х 24м хэмжээтэй, үүнийг 13 давхраар тооцохоор 5616 м.кв гарч байгаа гэж тайлбарласан/ бөгөөд Ё.Л****** -д шилжүүлсэн 437* м.кв талбай нь зөвхөн ашигтай талбай юм, ... Ё.Л****** нь оруулсан хөрөнгө оруулалтын хэмжээнд тохирох үл хөдлөх эд хөрөнгийг авсан, ... ашиглалтад ороогүй, засал хийгдээгүй каркас “А.О***** ” ХХК нь хүлээн авсан” зэргээр тайлбарлах боловч нэхэмжлэгч болон гуравдагч этгээдүүдийн хооронд 2015 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр байгуулагдсан “Өмчлөх эрх шилжүүлэх гэрээ”-нд Ё.Л****** -д шилжүүлсэн 437* м.кв талбай нь тухайн барилгад хамаарах орон сууцуудын “тоот”-оор тодорхойлогдоогүй, тухайн орон сууцны ашигтай талбай эсэх, эсхүл нийт талбай эсэх талаарх тусгагдаагүй байх ба уг гэрээгээр шилжүүлсэн эд хөрөнгийн талаар талууд маргасан, шүүхээр шийдвэрлүүлсэн аливаа баримтыг ирүүлсэнгүй.

9.3. Дээрх үзвэл, хариуцагч нь “А.О***** ” ХХК-аас талбайн хэмжээ нэмэгдсэн мэтээр “БА***** ” ХХК-аар хэмжилт хийлгэж өгсөн зураг/36хх-161-179 дэх талд/, Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын акт, “А.О***** ” ХХК-ийн үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ шинээр гаргуулах тухай хүсэлт/1хх 38-168 дахь талд/ зэрэгт үндэслэн барилгын нийт талбайн талбайн хэмжээг нэмэгдсэн мэтээр төөрөгдөж маргаан бүхий бүртгэлүүдийг хийсэн нь Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн тухай хуулийн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг анх удаа бүртгэх талаарх 10 дугаар зүйлийн 10.6.1-д “өмчлөх эрхийг нотолсон баримт бичиг”-ийг мэдүүлэгт хавсаргахаар заасан тухайн бүртгэлд үл хамаарах зохицуулалтыг хэрэглэх үндэслэл болжээ.

9.4. Гуравдагч этгээдүүд нь 2015 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн “Өмчлөх эрх шилжүүлэх гэрээ”-ний дагуу шилжүүлсэн эд хөрөнгийн маргаанаа холбогдох шүүхээр шийдвэрлүүлсний үндсэн дээр эрхийн улсын бүртгэлд бүртгүүлэхээр дахин хандах, гомдол нэхэмжлэл гаргах эрхийг шүүхийн энэхүү шийдвэр хязгаарлахгүй.

10. Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-д “Ипотекийг бүртгүүлэх тухай мэдүүлгийг өмчлөгч, эсхүл түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч гаргана” гэж заасан байх ба ХУД, 3 дугаар хороо, Ч***** гудамж, 44в байрны 1, 5, 6 тоот хаягт байрлах орон сууцуудыг 2021 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр “ХБ****” ХХК болон зээлдэгч “А.О***** ” ХХК, хамтран үүрэг гүйцэтгэгч “******” ХХК-уудын хооронд байгуулагдсан бизнесийн зээлийн гэрээний барьцаанд “А.О***** ” ХХК-ийн захирал Ц.О***** гийн гаргасан мэдүүлгээр бүртгэсэн, улмаар “А.О***** ” ХХК-ийг эдгээр орон сууцуудын өмчлөгчөөр бүртгэсэн бүртгэл хууль бус болох нь тогтоогдож байх тул уг барьцааны бүртгэлийг мөн хүчингүй болгох нь зүйтэй гэж дүгнэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.12-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4.3, 20 дугаар зүйлийн 20.1.8, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 29 дүгээр зүйлийн 29.1, 29.1.3-т заасныг тус тус баримтлан БНХАУ-ын иргэн Ё.Л****** нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, эрхийн улсын бүртгэлийн Ү-22******* дугаарт бүртгэгдсэн ****** дүүргийн 3 дугаар хороо, Ч***** гудамж хаягт байрлах 44в байрнаас 1, 5, 6, 51 тоот орон сууцыг салгаж “А.О***** ” ХХК-ийн нэрээр эрхийн улсын бүртгэлийн Ү-51** , Ү-52*** , Ү-07**** , Ү-08***** дугаарт бүртгэсэн бүртгэлүүд, ... 44в байрны 1, 5, 6 тоот орон сууцуудыг “А.О***** ” ХХК болон “ХБ****” ХХК-ийн хооронд байгуулсан барьцаат зээлийг гэрээний барьцаанд бүртгэсэн бүртгэлүүдийг хүчингүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1-т заасныг баримтлан гуравдагч этгээд “ХБ****” ХХК болон “А.О***** ” ХХК-ийн бие даасан шаардлага гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн тус бүр 70200 төгрөгийг “ХБ****” ХХК болон “А.О***** ” ХХК-иудад буцаан олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Ц.МӨНХЗУЛ