| Шүүх | Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нямжавын Туяа |
| Хэргийн индекс | 153/2017/00262/И |
| Дугаар | 35 |
| Огноо | 2018-07-03 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2018 оны 07 сарын 03 өдөр
Дугаар 35
*******гийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч М.Нямбаяр даргалж, шүүгч Б.Дамба, Ерөнхий шүүгч Н.Туяа нарын бүрэлдэхүүнтэй хийж,
******* аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн ******* дугаар шийдвэртэй, ******* хот, ******* дүүрэг, ******* дугаар хороо, Ажилчны гудамжид байрлах, Батлан хамгаалахад туслах нийгэмлэгийн төв зөвлөл, нэхэмжлэгчийн төлөөлөгч *******гийн Саранхүүгийн нэхэмжлэлтэй, хариуцагч ******* аймгийн ******* сумын ******* багт байрлах, ХААН банкны ******* салбарт холбогдох иргэний хэргийг хариуцагчийн төлөөлөгч, нэхэмжлэгчийн өмгөөлөгч нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, 2018 оны 06 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Н.Туяагийн илтгэснээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Оюунчимэг, хариуцагчийн төлөөлөгч С.Гантогтох, нарийн бичгийн даргаар А.Золзаяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэлийн шаардлага: Батлан хамгаалахад туслах нийгэмлэгийн ******* аймгийн зөвлөлд 2009 оны 12 дугаар сарын 22-ны өдөр ХААН банкны ******* салбараас 5,100,000 /таван сая нэг зуун мянга/ төгрөгийн зээл олгосон гэх хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцуулах, Батлан хамгаалахад туслах нийгэмлэгийн төв зөвлөлийн данснаас хууль бусаар суутгал хийсэн гэх 14,716,000 /арван дөрвөн сая долоон зуун арван зургаан мянга/ төгрөгийг буцаан төлүүлэх тухай.
Нэхэмжлэлийн агуулга: “Би 2009 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр ХААН банкны ******* салбартай зээлийн гэрээ байгуулж, 15,000,000 төгрөг зээлж авсан. Үүнийг эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлж байгаад, 2009 оны 12 дугаар сарын 21-ний өдөр 12,000,000 төгрөгийг бэлнээр төлсөн. Ингээд тухайн үед зээлийн үлдэгдэл 1,645,100 төгрөг үлдсэн. Гэтэл миний нэр дээр ямар ч зээлийн гэрээ хийлгүйгээр, зөвшөөрөлгүйгээр 5,100,000 төгрөг гаргасан байдаг. 2016 оны 10 дугаар сарын эхээр төв зөвлөлийн дарга над руу утастаж, зээлийг яагаад төлөөгүй юм бэ, 5,100,000 төгрөгийг манай данснаас авсан байна гэж хэлэхэд нь уг асуудлыг мэдэж, шүүхэд хандсан. Тухайн 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн *******8 дугаар тоот албан бичгээр ******* аймгийн Монгол банкны салбарт 5,100,000 төгрөгийн зээлийн гэрээ байна уу гэдгийг шалгуулахад албан ёсны гэрээ байхгүй байна гэсэн албан тоот ирүүлсэн ба нотлох баримтаар хавтаст хэрэгт хавсаргасан.Батлан хамгаалахад туслах нийгэмлэгийн төв зөвлөлийн данснаас авсан 14,716,000 төгрөгийг Батлан хамгаалахад туслах нийгэмлэгийн төв зөвлөлд буцааж, 5,100,000 төгрөгийн зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулахыг хүсэж байна....би хууль зөрчиж гэрээ хийсэн гэж үзэж байгаа юм....2016 оны 10 дугаар сарын 0*******-ны өдөр суутгал хийгдсэн. 15 сая төгрөгийг шууд татсан байсан. Батлан хамгаалахад туслах нийгэмлэгийн төв зөвлөл нь манай системийн ахлах байгууллага боловч бид дотооддоо баланс гаргадаг, гарын үсэг зурдаг эрхтэй байгууллага юм....Гэнэт 2016 оны 10 дугаар сарын 0*******-ны өдөр төв зөвлөлийн дансанд орж ирсэн 20 сая төгрөгөөс 15 сая төгрөгийг суутгаж уг асуудал гарсан. Тухайн үед Д.Дашзэвэг дарга надтай утсаар ярьж, юу болсон бэ, зээлээ бүгдийг төлсөн гэж байхад яагаад 15 сая төгрөг болчихов гэж асуудал яригдсан. Би 12 сая төгрөгийг төлсөн нотлох баримтыг үзүүлж, 1,645,000 төгрөг үлдсэн гэдгийг танилцуулсан. Д.Дашзэвэг дарга ажилчдынхаа цалин хөлс олгомоор байна, энэ асуудлыг зохицуул гэсэн үүргийг надад өгсөн. Ингээд 15 сая төгрөгийг суутгасан, үлдэгдэл мөнгийг авах үүднээс ХААН банкинд албан бичиг өгч, надад албан шаардлага тавьсан.Батлан хамгаалахад туслах нийгэмлэгийн ******* аймгийн зөвлөлд 2009 оны 12 дугаар сарын 22-ны өдөр ХААН банкны ******* салбараас 5,100,000 /таван сая нэг зуун мянга/ төгрөгийн зээл олгосон гэх хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцуулах....Батлан хамгаалахад туслах нийгэмлэгийн Төв зөвлөлийн данснаас хууль бусаар суутгал хийсэн 14,716,000 /арван дөрвөн сая долоон зуун арван зургаан мянга/ төгрөгийг ХААН банкны ******* салбараас гаргуулан Батлан хамгаалахад туслах нийгэмлэгийн Төв зөвлөлд олгуулах хүсэлтэй байгаа юм....гэжээ.
Хариуцагчийн хариу тайлбар: Батлан хамгаалахад туслах нийгэмлэгчийн ******* аймаг дахь зөвлөлөөс ирүүлсэн хүсэлтийн дагуу 2009 оны 01 сарын 09-ний өдөр тус банкны ******* салбараас хөрөнгө оруулалтын зориулалтаар 15,000,000 төгрөгийн зээлийг олгосон. Уг зээлийг авахдаа ******* хот дахь БХНТ-ийн барилгын их зөвшөөрлийн дагуу зээлийн олголт хийгдсэн бөгөөд энэхүү зээлээр БХТН-ийн барилгын их дулааны шугам сүлжээг сайжруулахад зарцуулсан байдаг. Зориулалтын дагуу ашиглагдсан уг зээл нь 2009 оны 06 дугаар сарын 29-ний өдрөөс эхлэн сар бүр хугацаа хэтэрч зээлийн төлбөрийг барагдуулахыг удаа дараа шаардуулж төлөгдөж ирсэн. ******* аймгийн БХТН-ийн дарга ******* нь иргэнийхээ хувиар 2008 оны 07 дугаар 08-ны өдөр 08/192 тоот гэрээ байгуулан 50,000,000 төгрөгийн хөрөнгө оруулалтын зээлийг авсан байдаг бөгөөд энэхүү зээлийн төлбөр сар бүр дамжин удаа дараа хугацаа хэтэрч төлөгддөг байсан учир зээлийн барьцааны гэрээнд тусгагдсан *******5-54 ХОА Ланд крузер маркийн машиныг ******* хотод зарж борлуулан 12,000,000 төгрөгийг нь зээлдэгч ******* өөрийн биеэр 12 дугаар сарын 21-ний өдөр орлого гэсэн утгатай 60 гаруй хоног хугацаа хэтрээд байсан БХТН-ийн харилцах данс болох 5845*******69516 тоот дансанд орлогодож тэр өдрөө зээлийг нь төлүүлсэн байгаа болох нь теллерийн гүйлгээний баримт, дансны хуулгаас харагдаж байдаг. Улмаар 2009 оны 12 дугаар сарын 22-ны өдөр ******* нь банкинд өөрийн биеэр хандаж 5,100,000 төгрөгийн нэмэлт зээлийн олголтыг БХТН-ийн зээлэнд хийлгэн өөрийн нэр дээрх хугацаа хэтэрсэн хөрөнгө оруулалтын зээлийг төлүүлэх зорилгоор 5845*******40790 тоот дансаар дамжуулан мөн өдрөө зээл төлүүлсэн нь мөн өдрийн гүйлгээний баримт, дансны хуулгаас тодорхой харагдаж байна. Нэхэмжлэгч нь Хаан банкны ******* салбараас БХТН-ийн ******* аймгийн Зөвлөлд 2009 оны 12 дугаар сарын 22-ны өдөр олгосон 5,100,000 төгрөгийн зээл олгосон гэх гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ. Гэтэл Иргэний хуулийн ерөнхий ангийн 75-р зүйлийн 75.2.1 дэх хэсэгт Гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн юлэлцэх хугацаа гурван жил байхаар хуульд тусгайлан заасан байх бөгөөд уг хөөн хэлэлцэх хугацаа дууссан байхад нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байгаа нь өөрөө хуулийн үндэслэлгүй бөгөөд нэхэмжлэгч нь энэ хуулийн 82-р зүйлийн 82.4 дэх хэсэгт зааснаар хөөн хэлэлцэх хугацаа өнгөрснийг хүндэтгэн үзэх шалтгаантай гэж үзэж уг хугацааг сэргээлгэхээр шүүхэд хүсэлт гаргаагүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох ёстой гэж үзэж байна.Нэхэмжлэгч нь БХТН-ийн Төв зөвлөлийн данснаас хууль бусаар суутгал хийсэн 15,000,000 төгрөгийг хариуцагчаар буцаан төлүүлэх нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ. Гэтэл ХААН Банкинд 2016 оны 10 сарын 0*******-ны өдөр БХТН-ийн Төв зөвлөлийн дарга Д.Дашзэвэгээс Үндсэн зээл болох 6.745.09******* төгрөг, хүү *******.254.906 төгрөг нийт 10000000 төгрөгийг зээлийн төлбөрт авч үлдсэн 5.000.000 төгрөгийг чөлөөлж өөрийн үйл ажиллагаанд зарцуулах, БХТН-ийн ******* аймаг дах салбар зөвлөлийн эд хөрөнгийн зээлийн барьцаанаас гаргаж өгч бидний ажилд гүн туслалцаа үзүүлнэ үү гэсэн утгатай №87 тоот хүсэлтийг ирүүлсний дагуу банк 2016 оны 10 сарын 0*******-ний өдөр үндсэн зээлд 6.745.09******* төгрөгийг, хүүнд *******.254.906 төгрөгийг нийт 10,000,000 төгрөгийг зээлийн төлбөрт төлүүлж үлдсэн 5,000,000 төгрөгийг чөлөөлж улмаар зээлийг хаасан байна.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагад дурьдсанаар банк хууль бусаар 15,000,000 төгрөгийг суутгаж аваагүй болох нь дээрх №87 тоот хүсэлтээр /нотлох баримтаар/ нотлогдож байх тул уг мөнгийг банк буцаан төлөх хууль зүйн үндэслэлгүй болно. Иймд иргэн *******гийн хүсэлтээр 5,100,000 төгрөгийн нэмэлт зээлийн олголтыг хийн өөрийнх нь нэр дээрх хөрөнгө оруулалтын зээлээс төлүүлсэн болох нь, мөн 15.000.000 төгрөгийн хууль бус суутгал хийгдээгүй болох нь холбогдох нотлох баримтуудаар тогтоогдож байгаа тул нэхэмжлэгчийн гаргасан зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах, мөн хууль бус шаардлагуудыг тус тус бүхэлд хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсье гэжээ.
******* аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн ******* дугаар шийдвэрээр:” 1. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.8-д зааснаар Хаан банкны ******* салбараас Батлан хамгаалахад туслах нийгэмлэгийн ******* аймаг дахь зөвлөлд 2009 оны 12 дугаар сарын 22-ны өдөр 5,100,000 /таван сая нэг зуун мянга/ төгрөг шилжүүлсэн зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцсугай.
2.Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.10, 282 дугаар зүйлийн 282.*******-д заасныг баримтлан Хаан банкны ******* салбараас 4,848,288 /дөрвөн сая найман зуун дөчин найман мянга хоёр зуун наян найм/ төгрөгийг гаргуулан Батлан хамгаалахад туслах нийгэмлэгийн төв зөвлөлд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 9,867,712 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
*******.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6******* дугаар зүйлийн 6*******.1.1, 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар Батлан хамгаалахад туслах нийгэмлэгийн төв зөвлөлөөс улсын тэмдэгтийн хураамж 172,8************** төгрөгийг нөхөн төлүүлж улсын орлогод, хариуцагч Хаан банкны ******* салбараас улсын тэмдэгтийн хураамж 92,52******* төгрөгийг гаргуулан улсын орлогод, 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид тус тус олгосугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай гэж шийдвэрлэжээ.
Хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдсан гомдлын агуулга: Батлан хамгаалахад туслах нийгэмлэгийн ******* аймаг дахь салбар зөвлөл нь 2009 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 09/09 тоот эээлийи гэрээгээр 15,000,000 төгрөгийн хөрөнгө оруулалтын зээл авч улмаар зээлээ дутуу төлсний улмаас 1,645,000 төгрөгийн үлдэгдэлтэй болж улмаар 2009 оны 12 дугаар сарын 22-ны өдөр нэмж 5,100,000 төгрөгийн зээлийг уг зээл дээрээ нэмж нийт үлдэгдэл зээл 6,745.09*******.71 төгрөг болж уг зээлээ төлөөгүй явсны улмаас хүү 6,802,024.81 төгрөг, нэмэгдүүлсэн хүү буюу торгууль 1,169,912.17 төгрөг нийт 14,716,729 төгрөг болсныг 2016 оны 10 дугаар сарын 0*******-ны өдор Батлах хамгаалахад туслах нийгэмлэгийн төв эөвлөлийн 5845*******69516 тоот данснаас зээлийн гэрээний 8 дугаар зүйлийн *******-т заасны дагуу суутган авсан бөгөөд Батлан хамгаалахад туслах нийгэмлэгийн төв зөвлөлийн дарга Д.Дашзэвэг 2016 оны 10 дугаар сарын 0*******-ны өдрийн 87, мөн оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 11******* тоот албан бичгүүдээр зөвшөөрснөөр уг мөнгийг суутган авсан.
Анхан шатны шүүхийн шийдвэрт “...2009 оны 12 дугаар сарын 22-ны өдөр олгосон 510000 төгрөгийн зээлийг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож, 1645100 төгрөгийн үлдэгдэлтэй байсан тул үлдэгдэл 1645100 төгрөгт ногдох зээлийн хүүд *******97*******094 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 794618 төгрөг нийт 4767712 төгрөгийн хүү, нэмэгдүүлсэн хүү бодогдож суутгал хийсэн нь үндэслэлтэй” гэж дүгнэсэн атлаа үндсэн зээлийн гэрээннй үлдэгдэл төлбөр болох 1.645.100 төгрөгийг шүүхийн шийдвэрт орхигдуулж тооцсон нь үндэслэлгүй байна.
Өөрөөр хэлбэл 2009 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 09/09 тоот зээлийн гэрээний үлдэгдэл 1645100 төгрөгт ногдох зээлийн хүү нэмэгдүүлсэн хүүг тооцсон атлаа уг төлөгдөөгүй орхигдуулсан 1645100 төгрөгийг хүү, нэмэгдүүлсэн хүүнд нэмж тооцоогүй байх тул 1645100 төгрөг түүнд бодогдсон хүү *******97*******094 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 794618 төгрөг нийт 6412812 төгрөг дээр 5100000 төгрөг бүгд 11512812 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхээр байсан.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийн 2 дахь заалтад “...нэхэмжлэлийн шаардлагаас 9867712 төгрөг дээр үндсэн эээлийн үлдэгдэл 1645100 төгрөгийг нэмж нийт 11512812 төгрөгийг хэрэгсэхгүй болгож өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэр нь хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн байх тул шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй гэсэн үндэслэлээр давж заалдах журмаар гомдол гаргаж байна. Талуудын хооронд 2009 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр байгуулагдсан 09/09 дугаар зээлийн гэрээний дагуу зээл төлөгдөж байгаад хамгийн сүүлд 2009 оны 12 дугаар сарын 21-ний өдөр 12000000 төгрөгийн зээлийн төлөлт хийгдэж, 1 645 100 төгрөгийн үндсэн зээлийн үлдэгдэлтэй үлдсэн талаар талууд маргаагүй. Энэ нь хэрэгт авагдсан Батлан хамгаалахад туслах нийгэмлэгийн Хаан банкин дахь 5845*******69516 тоот данс бүхий Депозит дансны дэлгэрэнгүй хуулгаар нотлогддог. Зээлийн гэрээний 2.1.*******-д Зээлийн гэрээний хүү жилийн 28.8% байх гэсэн заалтаар шүүх зээлийн үлдэгдэл төлбөр 1645100 төгрөгт ногдох зээлийн хүү ******* 97******* 094 төгрөгийг тооцохдоо хэдэн оны хэдэн сарын хэдний өдрөөс хэдэн оны хэдэн сарын хэдний өдрийг хүртэлх ямар хугацаагаар /жил, сар, өдөр/ тооцон гаргасан нь тодорхойгүй байна.
Хариуцагч Хаан банкны зүгээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад татгалзлаа үндэслэх нотлох баримтаа гаргаж өгөөгүй. Тухайлбал үндсэн зээл 1645100 төгрөгийн хүү, нэмэгдүүлсэн хүүг тооцох хугацааг хэрхэн тооцоолж байгаа нь тодорхойгүй, хэдий үөэс зээлийг хугацаа хэтэрсэн гэж нэмэгдүүлсэн хүү тооцсон тооцоолол, бичгийн нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй.
Хариуцагч нь татгалзлаа үндэслэх нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******8 дугаар зүйлийн *******8.1 дэх хэсэгт зааснаар өөрөө гаргаж өгөх үүрэгтэй. Мөн зээлийн нэмэгдүүлсэн хүүд 794618 төгрөг байхаар тооцоолон шийдвэрлэхдээ дээрх зээлийн гэрээний 2.1.5-ийг шүүх үндэслэжээ.
Зээлийн гэрээний 2.1.5-д Үндсэн зээл, зээлийн хүүг хугацаандаа төлөөгүй өдрийн дараагийн өдрөөс эхлэн хугацаа хугацаа хэтрэлт тооцож, нэмэгдүүлсэн хүүг тооцохоор заажээ.Хариуцагч тал нь зээлийн үлдэгдэл төлбөрийн хугацаа хэтрэлтийг хэдийн үеэс эхлэн тооцож байгаа талаарх үндэслэлээ тодорхойлоогүй бөгөөд шүүх мөн хэдэн оны хэдэн сарын өдрөөс эхлэн “нэмэгдүүлсэн хүү”-г тооцож байгаа үндэслэлийг тодорхойлоогүй байна.
Анхан шатны шүүхийн шийдвэрээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас зээлийн хүү ******* 97******* 094 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 794 618 төгрөг нийт 4767712 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ хэрэгт цугларсан нотлох баримтыг хамааралтай ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг тооцохдоо хариуцагчийн төлөөлөгчийн шүүх хуралдаан дээр тайлбарласан үнийн дүнгээр тооцоолсон, тооцооллыг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримттай харьцуулан шинжлэн судалж. эргэлзээгүй үнэн зөв талаас нь үнэлээгүйгээс шийдвэр нь *******9;хууль есны бөгөөд үндэслэл байх хуулийн шаардлагыг хангаагүй байна
Иймд ******* аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 сарын 10-ны өдрийн ******* дугаар шийдвэрийн нэхэмжлэлийн шаардлагаас 9 867 712 төгрөгийг хэрэгсэхгүй болгосон хэсэгт өөрчлөлт оруулж, 6 745 100 /зургаан сая долоон эуун дөчин таван мянга нэг зуу/ төгрөг болгож шийдвэрлэж өгнө үү.
Ийнхүү шийдвэрлэснээр хариуцагч нь зээлийн төлбөрийн үлдэгдэл болох 1 645 100 төгрөгийн зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн тооцосллыг гарган. Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.7 дахь хэсэгт зааснаар үүрэг гүйцэтгэгч хугацаа хэтрүүлснээс учирсан хохирлыг шаардах эрхийг хязгаарлахгүй болно гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангаагүй байх тул зохих өөрчлөлтийг оруулах нь зүйтэй байна гэж үзлээ.
Нэхэмжлэгч нь Батлан хамгаалахад туслах нийгэмлэгийн ******* аймаг дахь зөвлөлд 2009 оны 12 дугаар сарын 22-нд ХААН банкны ******* салбараас 5.100.000 төгрөгийн зээл олгосон гэх хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцуулах, Батлан хамгаалахад туслах нийгэмлэгийн төв зөвлөлийн данснаас 2016 оны 10 дугаар сарын 0*******-ны өдөр хууль бусаар суутгал хийсэн 14.716.000 төгрөгийг буцаан төлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч ХААН банкны ******* салбарт холбогдуулан гаргажээ.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, нэхэмжлэгчийн өмгөөлөгч нар эс зөвшөөрч давж заалдах журмаар гомдол гаргасан байна.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар ХААН банк нь Батлан хамгаалахад туслах нийгэмлэгийн төв зөвлөлийн данснаас 14.716.000 төгрөгийг суутгаж авсан үйл баримт тогтоогдсон байна.
Дээрх үйл баримтын талаар нэхэмжлэгч тал нь Батлан хамгаалахад туслах нийгэмлэгийн төв зөвлөл болон Батлан хамгаалахад туслах нийгэмлгийн ******* аймаг дахь зөвлөл нь Хаан банкны ******* салбараас 2009 оны 12 дугаар сарын 22-ны өдөр 5.100.000 төгрөгийн зээл авах талаар хүссэн ямар нэгэн хүсэлт болон саналыг банканд гаргаагүй байхад Батлан хамгаалахад туслах нийгэмлгийн төв зөвлөлийн данснаас 14.716.000 төгрөгийг хууль бусаар суутгаж авсан гэж тайлбарлажээ.
Хариуцагч тал нь Батлан хамгаалахад туслах нийгэмлэгийн төв зөвлөлийн зөвшөөрлөөр Батлан хамгаалахад туслах нийгэмлэгийн ******* аймаг дахь зөвлөлд 2009 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр Хаан банкнаас 15.000.000 төгрөгийн зээл олгосон.Улмаар зээл төлөгдөж 1.645.100 төгрөгийн үлдэгдэлтэй байсан ба 2009 оны 12 дугаар сарын 22-ны өдөр ******* аман хэлцэл хийн нэмж 5.100.000 төгрөгийн зээл гаргуулсан. Зээлийн үлдэгдэл 1.645.100 төгрөг, сүүлд авсан зээл 5.100.000 төгрөг, бүгд 6.745.100 төгрөгт ногдох зээл,зээлийн хүү, алданги 14.716.000 төгрөгийг суутгаж авсан гэж тайлбарласан байна.
Хэргийн 91-9******* дугаар талд Батлан хамгаалахад туслах нийгэмлэгийн ******* аймаг дахь зөвлөл нь Хаан банкны ******* салбараас 2009 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр талууд хооронд зээлийн гэрээ байгуулан 15.000.000 төгрөгийн зээлийг 28.8 хувийн хүүтэй 24 сарын хугацаатай авчээ.Гэрээний дагуу 2009 оны 12 дугаар сарын 21-ний өдөр зээлийн эргэн төлөлтөд бэлнээр 12.000.000 төгрөг хийж, 1.645.100 төгрөгийн үлдэгдэл байсан талаар талууд маргахгүй байна.Талуудын дунд байгуулсан дээрх зээлийн гэрээний хугацаа нь 2011 оны 01 дүгээр сарын 09-нд дууссан байна. Хаан банкны ******* салбараас зээлийн үлдэгдэл 1.645.100 төгрөгийн үүргийн гүйцэтгэлийг төлүүлэхээр нэхэмжлэгчээс шаардаж байсан эсэх мөн 5.100.000 төгрөгийн зээлийг гэрээнд зааснаар олгосон эсэх талаарх нотлох баримт хэрэгт авагдаагүй байна.
Түүнчлэн хариуцагч талаас зээлийн үлдэгдэл 1.645.100 төгрөгийн үндсэн зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүгийн хэмжээг бодох аргачлалын дагуу бодсон баримтыг шүүхэд ирүүлээгүй байна. Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүргээ биелүүлээгүй байна. Нөгөө талаар Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1.-т зааснаар гэрээний үүрэгтэй холбоотой хөөн хэлэлцэх хугацаа гурван жил гэж хуульд зохицуулжээ.
Талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний хугацаа 2011 оны 01 дүгээр сарын 09-нд дууссан байх шаардах эрхийн хөөн хэлэлцэх хугацаа нь 2014 оны 01 дүгээр сарын 09-нд дуусжээ.
Гэтэл хариуцагч нь гэрээний үүрэгтэй холбоотой хөөн хэлэлцэх хугацаа дууссаны дараа буюу 2016 оны 10 дугаар сард зээлдэгч биш Батлан хамгаалахад туслах нийгэмлэгийн төв зөвлөлийн данснаас Батлан хамгаалахад туслах нийгэмлэгийн ******* аймаг дахь зөвлөлийн Хаан банкны ******* салбараас 2009 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр зээлсэн 15.000.000 төгрөгийн зээлийг үлдэгдэл 1.645.100 төгрөг, 2009 оны 12 дугаар сард нэмж олгосон зээл гэх 5.100.000 төгрөг, нийт 6.745.100 төгрөгийн хүү 6.802.024.81 төгрөг нэмэгдүүлсэн хүү 1.169.912.17 төгрөг нийт 14.716.000 төгрөгийг суутгал хийж авсан нь “зээлийн гэрээнд өөрөөр заагаагүй бол зээл, түүний хүүг төлөх хугацаа болмогц зээлдэгчийн болон батлан даагчийн данснаас үл маргах журмаар төлүүлнэ.” Гэх Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн *******0 дугаар зүйлийн 2 дахь заалттай нийцээгүй байна.
Хариуцагч тал нь Батлан хамгаалахад туслах нийгэмлэгийн ******* аймаг дахь зөвлөлийн дансаар 2009 оны 12 дугаар сарын 22-ны өдөр 5.100.000 төгрөгийн зээлийг *******тэй амаар хэлэлцэж тохиролцон нэмж зээл олгосон, нэхэмжлэгч нь манай байгууллага 5.100.000 төгрөгийн зээл авах талаар хүсэлт болон саналыг банканд тавьж байгаагүй бөгөөд үүнийг бид 2016 онд мэдсэн гэжээ.
Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1.-д “Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ.” Мөн хуулийн 451.2.-т “хуульд өөрөөр заагаагүй бол зээлийн гэрээг бичгээр хийнэ.” Гэж зохицуулжээ.
Хариуцагч нь 2009 оны 12 дугаар сарын 22-ны өдөр 5.100.000 төгрөгийг Батлан хамгаалахад туслах нийгэмлэгийн ******* аймаг дахь зөвлөлийн дансанд шилжүүлсэн тэр өдрөө ******* өөрийнхөө зээлээ төлсөн гэх боловч Хаан банкны ******* салбар нь дээрх хуульд зааснаар зээлийн гэрээг бичгээр хийх шаардлагыг зөрчсөн байна.
Хуулийн этгээд үйл ажиллагааныхаа үндсэн зорилгыг зөрчиж хийсэн үйлдэл нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.9.дэх заалттай нийцэхгүй байна гэж шүүх үзлээ.
Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Шүүгч Ц. Оюун-Эрдэнэ нь Хаан банкнаас байнгын үйлчилгээ, зээл авдаг төдийгүй, Хаан банкны зарим удирдлагатай найз нөхдийн холбоотой. Мөн хамаатан садан Хаан банкны салбарын теллер ажилтай, өөрийн орон сууцаа Хаан банкны зээлээр худалдаж авсан тул уг хэргийг шударгаар шийдвэрлэж чадах эсэхэд эргэлзээтэй, шүүгч надад ашиг сонирхлын зөрчил үүсэж болзошгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1.*******, 91.1.4-д заасан үндэслэлээр татгалзан гарах хүсэлт гаргаж байна гэжээ. Хэрэгт шүүгчийн татгалзан гарах дээрх хүсэлт нь үндэслэлтэй эсэх нь тодорхойгүй байхад ******* аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байгааг цаашид анхаарвал зохино.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар Хаан банкны ******* салбараас 70200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч *******д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7 7.1.2.-т зааснаар Хаан банкны ******* салбараас улсын тэмдэгтийн хураамжид 2*******15************** төгрөг гаргуулж төрийн төрийн сангийн дансанд оруулж шийдвэрлэв.
Хуульд зааснаар хариуцагчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 41272 төгрөгийн төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.*******-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамж 65.000 төгрөгийг шүүгчийн захирамжаар түүнд буцаан олговол зохино.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгож ТОГТООХ нь:
1. ******* аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дүгээр сарын 10-ны өдрийн 15*******/ШШ2018/282 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1,56.1.8” гэснийг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.9. гэж,
2 дахь заалтыг Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1, 492 дугаар зүйлийн 492.1.1.-д зааснаар 2016 оны 10 дугаар сарын 0*******-ны өдөр Батлан хамгаалахад туслах нийгэмлэгийн төв зөвлөлийн данснаас суутгал хийсэн 14.716.729 төгрөгийг Хаан банкны ******* салбараас гаргуулан Батлан хамгаалахад туслах нийгэмлэгийн төв зөвлөлд олгосугай.” Гэж, ******* дахь заалтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар Хаан банкны ******* салбараас 70200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч *******д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7 7.1.2.-т зааснаар Хаан банкны ******* салбараас улсын тэмдэгтийн хураамжид 2*******15************** төгрөг гаргуулж төрийн төрийн сангийн дансанд оруулсугай.” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр нь үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хүлээн авч хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7 7.1.2.-т зааснаар хариуцагчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 41272 төгрөгийн төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.*******-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамж 65.000 төгрөгийг шүүгчийн захирамжаар түүнд буцаан олгосугай.
*******. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй”, “хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн”, “хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн”, “төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн”, “шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн” зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.НЯМБАЯР
ШҮҮГЧИД Б.ДАМБА
Н.ТУЯА