Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 05 сарын 11 өдөр

Дугаар 183/ШШ2020/01244

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

     1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар Х овогт Ө П /РД:00000000/, Х овогт Г-ын У /РД:00000000/ нарын гэрлэлтийг цуцалсугай. 

     2. Гэр бүлийн тухайн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 0000 оны 00 дүгээр сарын 00-ны өдөр төрсөн хүү П.Н-ийг эх Г.У-ын асрамжид үлдээсүгэй.

    3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасныг баримтлан  - эрхийн бүртгэлийн 00000000 дугаартай Хан-Уул дүүргийн 0 дүгээр хороо, яармаг 0 дугаар гудамж 0 дүгээр байрны 0 тоот хаягт байршилтай 37.53 м.кв нэг өрөө орон сууцыг Ө.П бүхэлд нь Г.У-т үлдээж, өмчлөгчөөс хасагдахаар, - Г.У дээрх хөрөнгийн ногдох хэсэг Ө.П-ийн хэсгийг 0000.00.00-нд төрсөн хүү П.Н-ийг 18 нас хүртэлх хүүхдийн тэтгэлэгт тооцож цаашид хүүхдийн тэтгэлэг авахгүй байхаар харилцан тохиролцож эвлэрсэн, эвлэрлийн гэрээг баталсугай.

    4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасныг баримтлан цалингийн зээлийн үлдэгдэл төлбөр 3,600,000 төгрөг гаргуулах тухай сөрөг шаардлагаасаа татгалзсан хариуцагч Г.Уын татгалзлыг баталсугай.

    5. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6-д зааснаар хүүхдийн эрх ашиг сонирхолд харшилхааргүй бол эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд саад учруулахгүй байхыг дурьдсугай.

    6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 106 дугаар зүйлийн 106.6, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгч, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид тушаасан тус тус 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

    7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба зохигчид шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ                         Ц.ОЮУНБИЛЭГ