Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 10 сарын 09 өдөр

Дугаар 183/ШШ2020/02729

 

 

 

 

 

 

 

 

 

 

     2020            10           09                                                       183/ШШ2020/02729

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

           

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч О.Чулуунчимэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, ........... тоот хаягт оршин суух Л овогт Ө.Э /0000000000/,

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, .............. тоот хаягт оршин суух Б овогт Ц.Г /000000000/ нарын нэхэмжлэлтэй,    

Хариуцагч:  Сүхбаатар дүүрэг, ..............., НШШГГт холбогдох,

 

Үнэлгээ хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.О, нарийн бичгийн даргаар Б.Халиун нар оролцов.                                                    

                                                                                                          ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 183/ШШ2019/01003 дугаар захирамжаар Ө.Э, Ц.Г нараас 337.046.338 төгрөгийг гаргуулж “Н ББСБ” ХХК-нд олгохоор шийдвэрлэсэн. НШШГГ “С” ХХК-аар Ө.Эын эзэмшлийн Хан-Уул дүүргийн ............ тоот хаягт байрлах эрхийн улсын бүртгэлийн Ү-0000000000 дугаартай103,75м.кв талбайтай 4 өрөө орон сууцыг дулаан зогсоолын хамт зах зээлийн үнээс хэт багаар буюу 410.237.000 / Дөрвөн зуун арван сая хоёр зуун гучин долоон мянга таван зуун, төгрөгөөр үнэлж уг үнэлгээний дагуу НШШГГ нь ажиллагаа хийж үнэлэгдсэн үнийн 70% болох 287.166.250 / Хоёр зуун наян долоон сая нэг зуун жаран зургаан мянга хоёр зуун тавин/ төгрөгөөр анхны албан дуудлага худалдаагаар оруулан худалдан борлуулахаар болж байна. Энэхүү хөрөнгө үнэлгээний тайланг мэдэгдлийн хамт НШШГГын шийдвэр гүйцэтгэгч дэслэгч Ц.О 2020 оны 06 дугаар сарын 12-ны өдөр танилцуулсан. С ХХК нь Хан-Уул дүүргийн ................ тоот хаягт байрлах 103,15 м.кв 4 өрөө орон сууцыг дулаан зогсоолын хамтаар өнөөдрийн зах зээлийн үнээс багаар үнэлж энэхүү үнийн 70%-ийн дүнгээр худалдан борлуулах гэж байгаа байдал нь бидэнд илт хохиролтой байна. Иймд НШШГГын “С” ХХК-аар хийлгүүлсэн хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгож хэт бага үнээр үнэлсэн үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул “Хөрөнгийн үнэлгээний тухай” хуулийн 4-р зүйлийн 4.4 дэх заалт, Хөрөнгийн үнэлгээ хийхэд олон улсын хөрөнгийн үнэлгээний стандартын хорооноос баталсан олон улсын үнэлгээний стандарт, энэ хуулийн 4.5, 8.2-т заасан хөрөнгийн үнэлгээний үндэсний стандарт аргачлалыг удирдлага болгоно” гэж заасны дагуу Ө.Эын өмчлөлийн үл хөдлөх хөрөнгийг үнэлүүлж зах зээлийн бодит ханшийг тогтоож өгнө үү гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ө.Э, Ц.Г нарын шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаатай холбогдуулан гаргасан нэхэмжлэлтэй танилцаж дараах тайлбарыг гаргаж байна. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 183/ШШ2019/01003 дугаар захирамжаар Ө.Э, Ц.Г нараас 337.046.338 төгрөгийг гаргуулж “Н ББСБ ХХК-д олгохоор шийдвэрлэжээ. Дээрх шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж төлбөр төлөгч Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж битүүмжлэн хураагдсан төлбөр төлөгчийн үүргийн гүйцэтгэлд барьцаалсан Хан-Уул дүүргийн .............. тоот хаягт байрлах эрхийн улсын бүртгэлийн Ү-0000000000 дугаартай 103.75м.кв талбайтай 4 өрөө орон сууцанд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасны дагуу 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 19291018/01 тоот тогтоолоор битүүмжилж, 2020 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 19291018/04 тоот тогтоолоор хураан авч, тогтоолын хувийг төлбөр төлөгчид гардуулан өгч, тэмдэглэл хөтөлсөн. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасны дагуу үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч, өмчлөгч нараас үнийн санал авахад Хан-Уул дүүргийн ............. тоот хаягт байрлах эрхийн улсын бүртгэлийн Ү-0000000000 дугаартай 103.75 м.кв талбайтай 4 өрөө орон сууцыг 2.000.000.000 / Хоёр тэрбум / төгрөгөөр үнэлэх тухай үнийн саналыг өгсөн ба төлбөр авагч “Н ББСБ ХХК нь зах зээлийн үнийг шинжээч томилуулан гаргуулах хүсэлтийг тус тус ирүүлсэн. Иймд тус албаны 2020 оны 07 дугаар сарын 11-ний өдрийн шинжээч томилох тухай тогтоолоор хөрөнгийн үнэлгээний “С” ХХК-ийг томилж зах зээлийн үнийг тогтоолгоход төлбөр төлөгч Ө.Эын орон сууцыг 410.237.500 төгрөгөөр үнэлсэн үнэлгээний мэдэгдлийг төлбөр төлөгч Ө.Э, Ц.Г нарт 2020 оны 06 дугаар сарын 12-ны өдөр уулзаж үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээний тайлан 4-222/23128 мэдэгдлийн хамт хүргүүлж тэмдэглэл хөтөлсөн байна. Иймд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3 Иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талууд шийдвэр гүйцэтгэгчийн явуулсан арга хэмжээ, түүний гаргасан шийдвэрийг зөвшөөрөөгүй тохиолдолд тухайн арга хэмжээг гүйцэтгэсэн өдрөөс хойш, энэ тухай мэдээгүй бол олж мэдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор ахлах шийдвэр гүйцэтгэгчид гомдол гаргаж болно гэж заасны дагуу ахлах шийдвэр гүйцэтгэгчид гомдол гаргаагүй, төлбөр төлөгч талаас үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг бага үнэлсэн гэх нотлох баримт хэрэгт авагдаагүй учир нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

                                                                                                         ҮНДЭСЛЭХ нь:

        Нэхэмжлэгч Ө.Э,Ц.Г нар нь  хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдуулан, “С” ХХК-ийн үнэлгээг болгуулах тухай гомдлын шаардлага гаргажээ. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч үүргийн гүйцэтгэлд барьцаалсан хөрөнгийн үнэлгээ тогтоох ажиллагааг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хуульд заасны дагуу явуулсан, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

Шүүх, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй.

            Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 102/ШШ2019/01003 дугаар захирамжаар Ө.Э, Ц.Г нараас 337 046 338 төгрөгийг гаргуулж “Н ББСБ” ХХК-д олгохоор шийдвэрлэжээ.

Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 102/ШШ2019/01003 дугаар захирамж, 2019 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн 183/ГХ2019/00843 дугаартай гүйцэтгэх хуудсыг тус тус үндэслэн, Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэх тухай 2019 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 19291018 дугаар тогтоолоор хуульд заасан шийдвэр гүйцэтгэх ажиллагааг эхлүүлж, шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдлийг төлбөр төлөгч нарт 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 222/0, 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 222/01 дугаартай мэдэгдлээр мэдэгдэж, барьцаа хөрөнгийг 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 19291010/01, 2020 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 19291018/04 тогтоолоор тус тус хурааж битүүмжилсэн, энэ тухай төлбөр төлөгч нарт мэдэгдсэн үйл баримт хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна.

Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад төлбөр төлөгч, төлбөр авагч, өмчлөгч Иргэний хуулийн 177.1-т заасны дагуу барьцааны хөрөнгийн үнийн талаар тохиролцоогүй тул Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2020 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 6/337 дугаартай Шинжээч томилох тухай тогтоолоор барьцаа хөрөнгийн үнэлгээ тогтоолгохоор шинжээчээр “С” ХХК-ийг томилжээ.

“С” ХХК нь барьцаа хөрөнгийг 2020 оны 6 дугаар сарын 11-ний өдөр 410 237 500  төгрөгөөр үнэлснийг төлбөр төлөгч нарт 2020 оны 6 дугаар сарын 12-ны өдөр  мэдэгдсэн, уг мэдэгдлээс барьцааны хөрөнгийг үнэлсэн үнэлгээг мэдсэн гэж нэхэмжлэгч нар тайлбарлаж байгаа, үнэлгээг мэдэгдсэн талаар зохигч маргаагүй болно.

Нэхэмжлэгч барьцааны хөрөнгийн үнэлгээний талаар гомдлоо тус шүүхэд 2020 оны 6 дугаар сарын 19-ний өдөр анх гаргасан байх тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасан хугацаанд гомдол гаргасан гэж үзнэ.  

Ө.Э,Ц.Г нар нь барьцааны хөрөнгийг зах зээлийн ханшаас доогуур үнэлсэн үндэслэлээр гомдол гаргасан боловч, энэ үндэслэлээ нотлох баримтыг нэхэмжлэгч шүүхэд гаргаагүй, нотлоогүй, шийдвэр гүйцэтгэгч барьцаа хөрөнгийн үнийг тогтоох ажиллагаа явуулахдаа хууль зөрчөөгүй, төлбөр төлөгч, өмчлөгч нарын хуульд заасан эрхийг зөрчсөн, хууль ёсны ашиг сонирхолд сөргөөр нөлөөлөх ажиллагаа явуулсан гэх байдал хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байх тул “С” ХХК-ийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байна.

Түүнчлэн шинжээч нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуульд заасны дагуу үнэлгээ хийх эрх бүхий этгээд байх бөгөөд үнэлгээг гаргахдаа Хөрөнгийн үнэлгээний тухай хууль болон хөрөнгийн үнэлгээний Олон улсын стандартын дагуу үндсэн 3 аргыг ашиглаж, хөрөнгийн зах зээлийн үнийн судалгаанд тулгуурлан зах зээлийн хандлагын аргаар хийсэн үнэлгээнд 100% ач холбогдол өгч, үнэлсэн нь хуульд нийцсэн байна.

               Дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгч нарын Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан гаргасан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг тогтоосон ажиллагааг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна.

          

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйл, 160 дугаар зүйлийн 160.1.2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

            1. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасныг баримтлан Ө.Э, Ц.Г нарын НШШГГт холбогдуулан гаргасан 2020 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо Дөрвөн улирлын цэцэрлэг хотхон 212 тоот 103,7 м.кв талбай бүхий 4 өрөө орон сууцны зах зээлийн үнийг 410 237 500 төгрөгөөр тогтоосон ажиллагааг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-д зааснаар нэхэмжлэгч нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг Улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                                         ДАРГАЛАГЧ                                           О.ЧУЛУУНЧИМЭГ