Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 10 сарын 22 өдөр

Дугаар 183/ШШ2020/02859

 

   2020          10          22                              183/ШШ2020/02859

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

       Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Оюунбилэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

        Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, 0 дүгээр хороо, 00 дүгээр хороолол, 00 дугаар байр, 00 тоотод оршин суух, Г овогт Ч. Ц /РД:ШБ00000000/-ийн нэхэмжлэлтэй,

         Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 0 дугаар хороо, Үндсэн хуулийн гудамж-0 өөрийн байранд байрлах, Н. Ш. Ш. Г. Г холбогдох,

        Үнэлгээ хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

        Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Х, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Х нар оролцож, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Болорчимэг шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөв.

ТОДОРХОЙЛОХ нь:

         Нэхэмжлэгч Ч.Ц болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Хшүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Н. Ш. Ш. Г. Г-аас Ч.Ц өмчлөлийн Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, 19 дүгээр хороолол, 32 дугаар байрны 31 тоотод байрлах 3 өрөө орон сууцыг төлбөр төлөгч Б.Г төлбөр авагч Б.Г-О төлөх 70,350,000 төгрөгийн төлбөрт орон сууцыг 92,500,000 төгрөгөөр үнийг тооцож, 21,715,150 төгрөгөөр зөрүүг буцааж олгохоор шийдвэрлэсэн байна. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2012 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 102/ШШ2015/00000 дугаар захирамжаар Б.Г 70,350,000 төгрөг гаргуулж Б.Г-О төлөхөөр эвлэрснийг баталгаажуулан захирамжилсан. Гэтэл төлбөр төлөгч Б.Г холбогдох төлбөрт миний орон сууцаар үүргийн гүйцэтгэл хангуулахаар шүүхээс захирамжлаагүй байхад миний өмчлөлийн 3 өрөө орон сууцыг 92,500,000 төгрөгийн үнээр төлбөрт тооцон өгөх гэж байгаад хөгшин би маш их гомдолтой байна. Шийдвэр гүйцэтгэх байгууллагаас явуулж буй шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хуульд нийцүүлэн явуулах ёстой байтал шийдвэр гүйцэтгэгч хөрөнгийн үнийн санал авах ажиллагаа явуулахдаа Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.4-т заасан дагуу үл хөдлөх эд хөрөнгийг 50 хувь бууруулах хууль зүйн үр дагаврыг тайлбарлаж өгөөгүй улмаас өмчлөгч миний эд хөрөнгийг үнэгүйдүүлж, хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчиж орон сууцыг хямдруулсанд би хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд нэхэмжлэгч Ч.Ц өмчлөлийн Эрхийн улсын бүртгэлийн Ү-0000000000 дугаар бүртгэгдсэн Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, 19 дүгээр хороолол, 32 дугаар байр, 31 тоотод байрлах 3 өрөө орон сууцны үнийг 50 хувь бууруулж 92,500,000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулж өгнө үү... гэв.

           Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Х шүүхэд гаргасан болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: ... Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн шатны шүүхийн шүүгчийн 2015 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 000 дугаар захирамжаар Б.Г 70,744,850 төгрөгийг гаргуулж Х.Г-О олгохоор шийдвэрлэсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2016 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 0000000 дүгээр тогтоолоор үүсгэж, тус газрын 2016 оны 0/00000 дугаар албан бичгээр үл хөдлөх хөрөнгийг захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлж, төлбөр төлөгчид шүүхийн шийдвэр биелүүлэхийг удаа дараа мэдэгдсэн боловч биелүүлээгүй тул төлбөр төлөгч Б.Г, Ч.Ц нарын өмчлөлийн эрхийн улсын Ү-0000000000 дугаарт бүртгэлтэй Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, 19 дүгээр хороолол 32 дугаар байрны 31 тоот 44 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг 2016 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 000/00 тоот тогтоолоор битүүмжилж, 2016 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн 000/00 тоот тогтоолоор хураасан.

          Төлбөр төлөгч Б.Г өмчлөгч Ч.Ц нарт 2016 оны 3/18665, 3/20437 тоот албан бичгүүдээр үл хөдлөх хөрөнгөнд үнийн санал ирүүлэх тухай мэдэгдэхэд 185,000,000 төгрөгөөр үнэлснийг төлбөр авагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Г тус үнэлгээг хүлээн зөвшөөрч байгаа талаар хүсэлтээ ирүүлжээ.

           Талуудын харилцан тохиролцсон 185,000,000 төгрөгийн 70 хувиар тооцон 129,500,000 төгрөгөөр анхны албадан дуудлага худалдаанд 2016 оны 7 дугаар сарын 08-ны өдөр оруулах тухай тогтоол, мэдэгдлийг 2016 оны 6 дугаар сарын 24- ний өдрийн 3/23153 дугаар албан бичгээр мэдэгдсэн.

            Анхны албадан дуудлага худалдаагаар худалдан борлогдоогүй тул 2016 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн хоёр дахь албадан дуудлага худалдаанд оруулах тухай тогтоол, мэдэгдлийг 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 3/35530 дугаар албан бичгээр мэдэгдсэн.

             Анхны болон хоёр дах албадан дуудлага худалдан борлогдоогүй үл хөдлөх хөрөнгийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.3-д Дуудлага худалдаагаар худалдан борлогдоогүй үл хөдлөх хөрөнгийг төлбөр авагчид шилжүүлэхдээ түүний үнийг 50 хувиар бууруулж тооцон олгоно. 

             Худапдан борлогдоогүй хөрөнгийн үнэ гүйцэтгэх баримт бичигт заасан төлбөрийн шаардлагаас илүү дүнтэй бол төлбөр авагч үнийн дүнгийн зөрүүг төлснөөр худалдан борлогдоогүй хөрөнгийг хүлээн авах эрх нээгдэнэ гэж заасны дагуу төлбөр төлөгч Б.Г өмчлөлийн Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, 19 дүгээр хороолол, 32 дугаар байрны 31 тоот, 44 м.кв 3 өрөө орон сууцыг 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдөр төлбөр төлөгчид төлбөрөө төлөх боломжит 14 хоногийн хугацаа өгч уг хугацаанд төлөөгүй тохиолдолд дээрх хөрөнгийг 2 дахь албадан дуудлага худалдааны үнэ болох 92,500,000 төгрөгөөр төлбөр авагчид санал болгож, зөрүү 21,715,150 төгрөгийг төлбөр авагчаас гаргуулж төлбөр төлөгчид олгохоор шийдвэрлэсэн. Иймд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан байх тул нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү... гэв.

              Шүүх зохигчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

               Нэхэмжлэгч Ч.Ц нь Н. Ш. Ш. Г. Г холбогдуулан эрхийн улсын бүртгэлийн Ү-00000000000 дугаар бүртгэлтэй, Хан-Уул дүүрэг 19 дүгээр хороолол, 32 дугаар байрн 31 тоотод байрлах 44 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг 92,500,000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

              Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 102/ШШ2015/00000 дугаар шүүхийн шийдвэрээр Б.Га 70,350,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Х.Г-О олгохоор шийдвэрлэжээ. /х.х-ийн 8-9, 26-27 хуудас/

                Нэхэмжлэгч Ч.Ц нь нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талаар маргаан байхгүй, харин үл хөдлөх эд хөрөнгийн үнийг 50 хувиар буруулж 92,500,000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг шинжээч томилон зах зээлийн үнээс хэт доогуур, жишиг үнэд нийцээгүй бага үнээр үнэлсэн гэж шаардлага, үндэслэлээ тайлбарладаг.

              Хариуцагч Н. Ш. Ш. Г. Г. нь шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан, үнэлгээг тусгай зөвшөөрөл бүхий хуулийн этгээд үнэлсэн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргадаг.

            Хан-Уул дүүрэг 19 дүгээр хороолол, 32 дугаар байрны 31 тоотод байрлах 44 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-00000000000 дугаар бүртгэлтэй, 3 өрөө орон сууцны өмчлөгч нь Ч.Ц, Б.Г нар болох нь өмчлөх эрхийн гэрчилгээгээр тогтоогдож байна. /хх 33 хуудас/

             Н. Ш.Ш. Г. Г. өмчлөгч Ч.Ц, төлбөр төлөгч Б.Г нарын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-00000000000 дугаар бүртгэлтэй, Хан-Уул дүүрэг 19 дүгээр хороолол, 32 дугаар байрны 31 тоотод байрлах 44 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг 2016 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр 138/01 тоот тогтоолоор битүүмжилж, 2016 оны 5 дугаар сарын 04-ний өдөр 138/04 тоот тогтоолоор хураажээ. /х.х-ийн 48-49, 52-53 хуудас/

            Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар төлбөр авагч Х.Г 2014 оны 2 дугаар сарын 19-ний өдөр 14/005 дугаар барьцааны гэрээ гэх нэртэй гэрээг Н.М, Ч.Ц, Б.Г нартай хийсэн гэх боловч зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар барьцааны гэрээтэй холбогдуулан шаардах эрхээ шүүхэд төлбөр авагч хэрэгжүүлээгүй байхад хариуцагч Н. Ш. Ш. Г. Г. төлбөр төлөгч биш этгээд болох Ч.Ц өмчлөлийн зүйлийг битүүмжилж, эд хөрөнгө хураах тогтоол үйлдэн, үнийн санал авсан нь хуульд нийцээгүй байна. /х.х 34-35 хуудас/

               Н.ш. ш. Г. Г. Хан-Уул дүүрэг 19 дүгээр хороолол, 32 дугаар байрны 31 тоотод байрлах 44 м.кв талбайтай 3 өрөө орон сууцны үнэлгээ тогтоосон шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хуульд заасан процессын дагуу хийгдэж хэлбэрийн шаардлага хангаж байгаа боловч шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа өмчлөгч Ч.Ц өмчлөх эрхийг зөрчиж үнэлгээ тогтоосон шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг шүүх зөвтгөх үндэслэлгүй байх тул үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

              Өөрөөр хэлбэл Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар төлбөр төлөгч биш этгээд буюу Ч.Ц өмчлөлийн үл хөдлөх хөрөнгөөр бусдын буюу Б.Гөр төлбөрийг төлөхөөр, мөн уг хөрөнгөөс үүрэг гүйцэтгүүлэхээр Ч.Ц холбогдуулан шүүхийн ямар нэгэн шийдвэр гараагүй байхад өмчлөгч Ч.Ц өмчлөх эрхэд халдсан шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг шүүх зөвтгөх үндэслэлгүй болно.

           Нэхэмжлэгч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.1, 122.5-д заасан шаардах эрхээ хэрэгжүүлэхэд уг шийдвэр саад болохгүй болохыг дурдвал зохино.

          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116 дугаар зүйл, 118 дугаар зүйл, 160 дугаар зүйлийн 160.1.2-т заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

       1. Иргэний хуулийн 55 дугаар зүйлийн 55.1-т заасныг баримтлан Ч.Ц нэхэмжлэлтэй, Н. Ш. Ш. Г. Г холбогдох эрхийн улсын бүртгэлийн Ү-0000000000 дугаар бүртгэлтэй, Хан-Уул дүүрэг 19 дүгээр хороолол, 32 дугаар байрн 31 тоотод байрлах 44 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг 92,500,000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгосугай.

       2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн 2020 оны 8 дугаар сарын 27-ны өдөр төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

       3. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 183/ШЗ2020/00000 дугаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлэх тухай захирамж нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасан хугацаа өнгөртөл буюу давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэлх хугацаанд хэвээр байхыг дурдсугай.

        4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг 14 хоногийн дотор шийдвэр гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай 

 

ШҮҮГЧ                         Ц.ОЮУНБИЛЭГ