Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 09 сарын 08 өдөр

Дугаар 2507

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Азбаяр даргалж, шүүгч З.Доржнамжин, М.Мөнхтөр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 Нэхэмжлэгч: Д.С-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: М.Б-т холбогдох, 

Гэм хорын хохирол 21,832,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Насанжаргал, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Должинсүрэн, хариуцагч М.Б, хариуцагчийн өмгөөлөгч П.Итгэл, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ану оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь: 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Насанжаргал шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч нь М.Б-ийн50,000,000 төгрөгийг 3 сарын хугацаатай, 6 хувийн хүүтэй зээлээч гэх хүсэлтийн дагуу иргэн Г.Батнасангаас 50,000,000 төгрөгийг сарын 4 хувийн хүүтэй сар бүр тогтмол хүү төлөх нөхцөлтэйгөөр 2015 оны 08 сарын 08-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, 2015 оны 08 сарын 07-ны өдөр 39,400,000 төгрөг, 600,000 төгрөг, 2019 оны 08 сарын 08-ны өдөр 10,000,000 төгрөгийг Д.Сөөрийн дансаар хүлээж авсан бөгөөд уг 50,000,000 төгрөгийг М.Б  руу 2015 оны 08 сарын 08-ны өдөр түүний Хаан банк ХХК дахь 5022279275 тоот дансанд шилжүүлсэн. Гэтэл М.Б  нь авсан мөнгөө хугацаандаа буцааж төлөхгүй шалтаг хэлж төлөхөөс зайлсхийсээр байсан тул дээрх үйлдлийг шалгуулахаар 2018 онд Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн 1-р хэлтэст гомдол гаргаж Эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж, Баянзүрх дүүргийн Прокурорын газраас түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн. Ингээд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 сарын 08-ны өдрийн 799 дугаартай шийтгэх тогтоолоор М.Б ийг залилах гэмт хэргийг албан тушаалын байдлаа ашиглаж, бусдад их хэмжээний хохирол учруулж үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн ба уг шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч Д.Сболон түүний өмгөөлөгч Ц.Эрдэмбилэг нар нь давж заалдах гомдол гаргасан. Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 07 сарын 02-ны өдрийн 2019/ДШМ/658 дугаартай магадлалаар М.Б  нь "Номин холдинг ХХК-ийн борлуулалт хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байхдаа Д.Сэлэнгэд ...Бүгд найрамдах Хятад ард улсаас бараа буюу хүүхдийн цүнх оруулан ирж Номин компанийн сүлжээ дэлгүүрүүдэд зарж борлуулж, богино хугацаанд ашиг олно... гэж худал хэлж, 2015 оны 08 сарын 08-ны өдөр Хаан банкны салбараар дамжуулан түүнээс 50,000,000 төгрөгийг 3 сарын хугацаатай, 8 хувийн хүүтэй зээлэх нэрээр хуурч, бодит байдлыг нуух замаар Д.Сэлэнгийг төөрөгдөлд оруулж, 50,000,000 төгрөгийг буюу их хэмжээний хохирол учруулсан болох нь хохирогч болон гэрчүүдийн мэдүүлэг, Хаан банкны мөнгөн шилжүүлгийн хуулга болон бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ гэж дүгнэж М.Б ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т заасан Хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж эд хөрөнгийг нь шилжүүлэн авсан гэмт хэргийг албан тушаалын байдлаа ашиглаж, бусдад их хэмжээний хохирол учруулж үйлдсэн гэм буруутайд тооцож анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд хууль хэрэглээний хувьд зохих өөрчлөлт оруулан, бусад заалт, хэсгийг хэвээр үлдээж, давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Түүнчлэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад М.Б  нь 50,000,000 төгрөгийг төлсөн бөгөөд дээрх магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалтад ... Хохирогч Д.Снь гэм хорын хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсан билээ. Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.1-д Гэм хорыг арилгах үүрэг бүхий этгээд нөгөө талын зөрчигдсөн эрхийг гэм хор учруулахаас өмнөх байдалд сэргээх үүрэгтэй ... мөн хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл эс үйлдэхүйгээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж тус тус заасны дагуу М.Б  хэдийгээр 50,000,000 төгрөгийг төлсөн боловч Д.Сэлэнгэд залилах гэмт хэргийн улмаас учруулсан хүүний хохирлыг арилгахаас чөлөөлөх үндэслэл болохгүй гэж үзэж байна. Д.Снь М.Б т 50,000,000 төгрөгийг зээлээгүй байсан бол 21,832,000 төгрөгийн хүү төлөхгүй байсан. Иймд М.Б аас гэм хорын хохиролд 21,832,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 Хариуцагч М.Б  шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Номин холдинг ХХК-ийн даатгалын салбарт ажилладаг н.Ууганцэцэг найзаасаа мөнгө зээлсэн байсан. Тус мөнгийг буцааж төлөх зорилгоор Д.Сэлэнгээс мөнгө авч өгсөн. Зээлсэн мөнгөө хугацаандаа төлж чадахгүй байгаа тухайгаа Д.Сэлэнгэд хэлж тайлбарлаж байсан. Д.Снадад холбогдуулж Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд 47,000,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Тухайн үед би хугацаа авч төлөх боломжтой талаараа илэрхийлсэн. Гэтэл Д.Сиргэний шүүхэд гаргасан нэхэмжлэлээ татан авч хэргийг эрүүгийн журмаар шалгуулж, намайг ялтан болгосон. Шүүхийн байгууллагаар маргалдаж байхдаа болон шүүх хуралдаан болохоос өмнө өмгөөлөгчөөрөө дамжуулж зээлсэн мөнгөө төлье тохиролцъё гэж удаа дараа гуйсан. Д.С2, 3 өмгөөлөгч авч намайг ялтан болгосон. Эрүүгийн хэрэг шалгаж байх үед 50,000,000 төгрөгийг төлж барагдуулсан. Миний хувьд санаатайгаар хохирол учруулсан зүйл байхгүй. Д.СЭрүүгийн журмаар давж заалдаж байсан. Шүүхээс 10,000,000 төгрөгийг торгуульд төлүүлсэн. Ялтан болгох хэмжээний байдалд оруулсан энэ нөхцөл байдлаас шалтгаалж ажилд орж чадахгүй байна. Сэтгэл санааны хохирлоос шалтгаалж 2 удаа хагалгаанд орсон. 1 хэрэг дээр 2 удаа яллаж шийтгэж байгааг гэм хорын хохирол гэж үзэхгүй байна. Гэм хорын хохирол гэх 21,832,000 төгрөгийг төлөх боломжгүй. Байнгын сэтгэл санааны дарамттай байдаг. Д.Снь Н.Батнасан гэдэг хүний өмнөөс намайг шүүхэд дуудаж байгаа нь үндэслэлгүй байна. Миний хувьд худал хэлж хулгай хийгээгүй. Би анхнаасаа иргэний журмаар эвлэрч гэрээ байгуулж төлье гэж гуйсан. Д.Снамайг байнга дарамталдаг. Би н.Батнасан гэх хүнийг танихгүй гэжээ.  

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь: 

Нэхэмжлэгч Д.Снь хариуцагч М.Б т холбогдуулан гэмт хэргийн улмаас учирсан хохирол 21,832,000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч, нэхэмжлэгчийн шаардлагыг зөвшөөрөхгүй үндэслэл, түүний тайлбартаа ...Г.Батнасан гэх хүнээс мөнгө зээлээгүй, түүнтэй гэрээний харилцаа үүсээгүй. Шүүхээс 10,0000,000 төгрөгөөр торгох ял шийтгэсэн учир нэхэмжлэгч дахин хохирол нэхэмжилж байгаа нь хариуцлага давхардуулж байна гэж маргажээ. 

Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангах үндэслэлтэй байна гэж дүгнэв. 

Нэхэмжлэгч Д.Снь хариуцагч М.Б т 2015 оны 08 сарын 08-ны өдөр 50,000,000 төгрөгийг 3 сарын хугацаатай, 6 хувийн хүүтэй зээлдүүлэхээр тохиролцож, 50,000,000 төгрөгийг шилжүүлсэн байна.  

Гэвч хариуцагч 50,000,000 төгрөгийг нэхэмжлэгчид төлөх үүргээ гүйцэтгээгүйгээс нэхэмжлэгч нь хариуцагчид холбогдуулан зээлийн үлдэгдэл төлбөр 47,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатын шүүхэд гаргасан байна. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатын шүүхийн шүүгчийн 2017 оны 10 сарын 24-ний өдрийн 183/ШЗ2017/11247 дугаар захирамжаар уг маргаантай холбоотой хэргийг эрүүгийн журмаар шалгаж байгаа нь тогтоогдсон үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгожээ.

 Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 сарын 08-ны өдрийн 2019/ШЦТ/799 дугаартай шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 07 сарын 02-ны өдрийн 2019/ДШМ/658 дугаар магадлалаар М.Б ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т заасан хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж эд хөрөнгийг нь шилжүүлэн авсан гэмт хэргийг албан тушаалын байдлаа ашиглаж, бусдад их хэмжээний хохирол учруулж үйлдсэн гэм буруутайд тооцож, 10,000 нэгж буюу 10,000,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, хохирогч Д.Снь нотлох баримтаа бүрдүүлж хохирлоо жич нэхэмжлэх эрхтэйг дурдаж шийдвэрлэсэн байх бөгөөд Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлал хүчин төгөлдөр болсон байна. /хх-ийн 5-8, 42-45 дугаар тал/

 Нэхэмжлэгч Д.Снь хариуцагч М.Б т 50,000,000 төгрөгийг сарын 6 хувийн хүүтэй зээлдүүлэх зорилгоор Г.Батнасангаас 50,000,000 төгрөгийг сарын 4 хувийн хүүтэй зээлсэн болох нь Д.Сэлэнгийн эзэмшлийн Хаан банкин дахь 5133034884 дугаар дансны хуулга /хх-ийн 20 дугаар тал/, мөнгө зээлж, зээлдүүлсэн баримт /хх-ийн 9 дүгээр тал/-аар, Д.Снь Г.Батнасангаас зээлсэн 50,000,000 төгрөг, зээлийн хүүд 21,832,000 төгрөгийг буцаан төлсөн болох нь бэлэн мөнгө хүлээлцсэн баримт, Д.Сэлэнгийн эзэмшлийн Хаан банкин дахь 5133034884 дугаар дансны хуулга /хх-ийн 10, 11-18 дугаар тал/-аар нотлогдож байна.

 Шүүхээс гэмт хэрэг үйлдсэнтэй холбоотойгоор ногдуулсан торгох ял шийтгэлийг гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохиролд тооцох хуулийн үндэслэлгүй. Хариуцагч М.Б-ийнхууль бус үлдлийн улмаас нэхэмжлэгч Д.Сиргэн Г.Батнасангаас зээлсэн 50,000,000 төгрөгийн зээлийн хүүд 21,832,000 төгрөг төлж хохирсон болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байх тул нэхэмжлэгч нь хариуцагчаас Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д Бусдын ...эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй, мөн хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-д Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө гэж заасны дагуу өөрт учирсан хохирлоо нөхөн түлүүлэхээр шаардсан нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй байна.

 Иймд хариуцагч М.Б аас гэм хорын хохиролд 21,832,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Д.Сэлэнгэд олгох үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь: 

1.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч М.Б аас гэм хорын хохиролд 21,832,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Д.С-д олгосугай.

 2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Д.Снь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч М.Б аас 267,110 төгрөг гаргуулж улсын төсөвт /Баянгол дүүргийн татварын хэлтэст/ оруулсугай.  

            3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

  

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Б.АЗБАЯР

 

                                              ШҮҮГЧИД                             З.ДОРЖНАМЖИН

 

              М.МӨНХТӨР