Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 10 сарын 23 өдөр

Дугаар 183/ШШ2020/02872

 

2020    10    23                           183/ШШ2020/02872

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

       Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Оюунбилэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

       Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, 0 дүгээр хороо, 00000, Д.Сүхбаатарын талбай 00, өөрийн байранд байрлах, Х. х б ХХК /РД:0000000/-ийн нэхэмжлэлтэй,

      Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 0 дүгээр хороо, наадамчдын гудамж, Бритиш тауэр цогцолбор, В блок, 000 тоотод оршин суух, Ш овогт Р. Б /РД:Ш00000000/,

      Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 0 дүгээр хороо, наадамчдын гудамж, Бритиш тауэр цогцолбор, В блок, 000 тоотод оршин суух, Х овогт Г. Ж /РД:УХ00000000/ нарт холбогдох,

       Зээлийн гэрээний үүрэгт 405,697.67 ам.доллар буюу 1,097,936,052.79 төгрөг гаргуулж, орон сууцны зээлийн барьцааны гэрээнд заасан үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг барьцаалуулахыг даалгах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

        Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б, А.Ц, хариуцагч Г.Ж-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.А, хариуцагч Р.Бадралын өмгөөлөгч Ч.О нар оролцож, нарийн бичгийн дарга Б.Болорчимэг тэмдэглэл хөтлөв.

ТОДОРХОЙЛОХ нь:

         Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Г.Ж, Р.Б нар нь Улаанбаатар хотын банктай 2015.09.14-ний өдөр ӨСЗГ9201/00000 дугаар орон сууцны зээлийн гэрээг байгуулан Хан-Уул түүрэг, 4 дүгээр хороо, Арцатын ам, Наадамчдын гудамж Бритиш Таувер орон сууцны цогцолбор В блок 7 давхрын 701 тоот, 154 м.кв орон сууцыг худалдан авах зориулалтаар 308,000 ам.долларыг 60 сарын хугацаатай, жилийн 15,6 хувийн хүүтэйгээр зээлсэн. Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах баталгаа болгож мөн өдрийн Зээлийн барьцааны гэрээний 2.1.1-д зааснаар Хан-Уул дүүрэг, 4 дүгээр хороо, Арцатын ам, Наадамчдын гудамж Бритиш Таувер орон сууцны цогцолбор В блок 7 давхрын 701 тоот, 154 м.кв орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг, Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Богины ам гудамж, 26 тоот, 316.04 м.кв амрагчдын сууцыг тус тус барьцаалуулахаар гэрээнд тохирсон. Хариуцагч нар нь 2015 оны 1 дүгээр сараас зээлийн эргэн төлөлтийн хуваарийн зөрчил үүсгэж, 2017 оны 4 дүгээр сараас хойш зээл, зээлийн хүү төлөгдөөгүй хуримтлагдсан. Барьцааны гэрээний 3.2.9-д Төслийн онцлогоос шалтгаалан барьцааны зүйлийн өмчлөх эрхийн гэрчилгээ бусад баримт бичгүүд нь дараа гарахаар бол тухайн гэрчилгээ, баримт бичгүүдийг батлагдсанаас хойш ажлын 3 хоногийн дотор барьцаалагчид шилжүүлж, эрх бүхий байгууллагад бүртгүүлэх үүргээ биелүүлээгүй. Иймд зээлийн гэрээний үүрэгт 405,697.67 ам.доллар буюу 1,097,936,052.79 төгрөг гаргуулах, зээлийн барьцааны гэрээний 3.2.9-д заасны дагуу Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Арцатын ам, Наадамчдын гудамж, Бритиш таувер орон сууцны цогцолбор, В блок, 701 тоот 154 м.кв орон сууцны зориулалттай Ү-0000000000 дугаартай үл хөдлөх хөрөнгийг барьцаалуулахыг хариуцагч нарт даалгах, зээлийн гэрээний үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд барьцааны зүйл болох уг 701 тоот орон сууц, Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Богины ам, 26 тоот, амрагчдын сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү ... гэв.

           Хариуцагч болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... 2015.09.14-ний өдөр Г.Ж, Р.Б бид Улаанбаатарын хотын банктай Зээлийн гэрээ байгуулсан. Уг зээлийн гэрээний эргэн төлөлтөд нийт 105,347 ам.доллар төлсөн. Банкнаас зээлдэгч нартай байгуулж буй зээлийн гэрээ нь Иргэний хуулийн гэрээний стандарт нөхцөлд хамаардаг. Гэтэл гэрээгээр эрх, үүргийг хязгаарлаж байгаа нь гэрээний зорилгод хүрэх боломжгүй нөхцөл байдал үүссэн. Зохигчдын хооронд байгуулсан зээлийн гэрээний 6.4-т Зээлдэгч авсан зээлээ энэ гэрээний хавсралт 1-д заасан хуваарийн дагуу төлөөгүй бол Банк эхний ээлжинд хугацаа хэтэрсний нэмэгдүүлсэн хүү, хоёрдугаарт зээлийн хуримтлуулж тооцсон төлөгдөөгүй хүүгийн төлбөр, гуравдугаарт үндсэн зээлийн төлбөрийг төлүүлнэ гэж заасан нь зээлдэгчийн хүлээх хариуцлагыг тэргүүн ээлжинд төлүүлэхээр тогтоосон. Мөн Иргэний хуулийн 216 дугаар зүйлд зааснаар үүрэг гүйцэтгэгч нь илүү хүнд нөхцөлтэй үүргийг сонгож гүйцэтгэх, үндсэн үүргийн гүйцэтгэлийг хариуцлагын шинж чанартай хүү, нэмэгдүүлсэн хүүгээс түрүүлж барагдуулах эрх зүйн зохицуулалттай. Тус зүйлийн үндсэн агуулга, зарчмын хувьд өрийн хэмжээ багасвал төлөх үүргийн хэмжээ бас багасна гэх үүрэг гүйцэтгэгчийн эрх ашгийг хамгаалсан агуулгатай. Үндсэн төлбөрийг төлүүлснээр өрийн хэмжээ багасахгүй үүрэг гүйцэтгэгч буюу зээлдэгчид хохиролтой нөхцөл байдалд хүргэсэн.Иргэний эрх зүйн харилцаа нь оролцогчдын эрх тэгш байдлын зарчимд үндэслэх бөгөөд гэрээний стандарт нөхцөлийн тухайд харилцан итгэлцэл, шударга ёсны зарчимд нийцэх, стандарт нөхцөлийг хүлээн авагч тал болох зээлдэгчид хохиролгүй байх шаардлагатай ч энэхүү шаардлагыг зохигчдын хооронд байгуулсан зээлийн гэрээний 6.4 дэх заалт нь хангаагүй тул хүчин төгөлдөр бус гэж үзэж, зээлийн гэрээний эргэн төлөлтийг Иргэний хуульд нийцүүлэн тооцоолж хэргийг шийдвэрлэх нь зүйтэй байна. Барьцааны гэрээ хүчин төгөлдөр бус хэлцэл тул барьцааны гэрээтэй холбоотой шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй... гэв.

           Хариуцагч Р.Б-ын өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Өмнөх хуралдаан дээр гаргасан тайлбараа дэмжиж байна. Зээлийн гэрээн дээр нэхэмжлэгчээс гаргасан хоёр дансны хуулга байдаг ба хоёр дансны хуулга нь 000000000, 00000000 гэсэн өөр өөр дугаартай. Иргэний хуулийн 481 дүгээр зүйлд мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл журмын дагуу тодорхой хугацаатай зээлдэгчид шилжүүлэх гэж заасан. Зээлдэгч шилжүүлж авсан мөнгөн хөрөнгийг гэрээнд заасан зориулалтын дагуу захиран зарцуулах эрх нь нээлттэй. Нотлох баримтыг харахад хариуцагч Г.Ж зээлийн мөнгөн хөрөнгийг ашигласан түүнийг захиран зарцуулсан гэх үйл баримт тодорхойгүй харагдаж байна. Дансанд орсон мөнгийг захиран зарцуулахын тулд зайлшгүй данс эзэмшигчийн зөвшөөрөл байх ёстой. Эко Скүүл гарден ХХК-ийн зээлийн данснаас хасалт хийж, зөвхөн банк дотроо гүйлгээ хийсэн. Тэр мөнгө хэзээ ч зээлдэгчид очоогүй гэдэг үйл баримт нотлох баримтаар харагдаж байна. Иймээс зээлийн гэрээний зүйлийг бодитоор хариуцагч Г.Ж өгөөгүй, Р.Ж гэрээний зүйлийг захиран зарцуулаагүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Шударга ёсны хувьд Г.Ж орон сууцны өмчлөгч болсон тул 308,000 ам,доллараас нийт төлсөн 105,347 төгрөгийг хасаж үлдэх төлбөрийг төлөхөд татгалзахгүй, зээлийн гэрээний тооцоололд ямар нэгэн маргаан байхгүй... гэв.

           Шүүх зохигчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

            Шүүхэд анх Улаанбаатар хотын банк ХХК нь хариуцагч Р.Б, Г.Ж нарт холбогдуулан нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэг хянан хэлэлцэх ажиллагааны явцад Улаанбаатар хотын банк ХХК-ийн үйл ажиллагааг зогсоож, түүний эрх, үүрэг, хариуцлагыг Х. Х. Б ХХК-нд шилжүүлэн нэгтгэснийг 2020 оны 7 дугаар сарын 31-ний өдөр улсын бүртгэлд бүртгэсэн болох нь Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2020 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн 0/0000 дугаар албан бичгээр тогтоогдож байх ба Худалдаа хөгжлийн банк ХХК-иас 2020 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр Т.Б, Э.Ц нарт итгэмжлэл олгож, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцжээ.

            Нэхэмжлэгч болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч тус шүүхэд гаргасан нэхэмжлэлээ 2015 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр байгуулсан орон сууцны зээлийн гэрээний үүрэгт 387,538.90 ам.доллар буюу 1,047,610,656 төгрөг гаргуулж, орон сууцны зээлийн барьцааны гэрээнд заасан Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Наадамчдын зам гудамж 52 дугаар байр, 701 тоот орон сууцыг барьцаалуулахыг даалгах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгө болох Хан-Уул дүүрэг 4 хороо, Наадамчдын зам гудамж 52 байр 701 тоот хаягт байршилтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-0000000000 дугаартай, 154 м.кв талбайтай, 4 өрөө орон сууц, Хан-Уул дүүрэг 11 хороо, Богины ам гудамж, 26 тоот хаягт байршилтай, эрхийн бүртгэлийн Ү-0000000000 дугаартай, 316,04 м.кв талбайтай амрагчдын сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгүүдээр хангуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

           Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч зээлийн гэрээний үүрэг шаардсан шаардлагаа 18,158.77 ам.доллароор ихэсгэж үндсэн зээлд 266,442.39 ам.доллар, зээлийн хүүд 128,320.21 ам.доллар, нэмэгдүүлсэн хүүд 10,935.07 ам.доллар, нийт 405,697.67 ам доллар буюу 1,097,936,052.79 төгрөг гаргуулахаар шаарджээ.

            Хариуцагч Г.Ж-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагч Р.Б-ын өмгөөлөгч нар нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, гэрээний стандарт нөхцөлийг зөрчиж байгуулсан зээлийн гэрээ тул хүчин төгөлдөр бус хэлцэл, мөн барьцааны гэрээ хүчин төгөлдөр бус хэлцэл, зээлийн гэрээний зүйлийг хариуцагч Г.Ж бодитоор шилжүүлээгүй, нэхэмжлэгч зээлийн гэрээний зүйлийг өгсөн болохоо нотолж чадаагүй тул зээлийн гэрээ байгуулсан гэж үзэхгүй, нэхэмжлэгч банк зээлийн гэрээний зүйлийг барилга барьсан компанид шилжүүлсний дагуу Г.Ж 701 тоот орон сууцны өмчлөгч болсон тул шударга ёсны хувьд 308,000 ам,доллароос хариуцагч нарын төлсөн 105,347 ам.долларыг хасаж үлдэх 202,653 ам.долларыг төлөхөд татгалзахгүй, бусад шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна

            Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлээс үзвэл тэрээр хариуцагч нарт холбогдуулан Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.3.-д зааснаар хүлээсэн үүргийг гүйцэтгүүлэхийг хүсжээ. Шүүх, хэрэгт цугларсан болоод шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт, зохигчдын тайлбарыг тус тус үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

            Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар нэхэмжлэгч болон хариуцагч Г.Ж, Р.Б нар 2015 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр орон сууцны зээлийн гэрээ байгуулж, 308,000 ам.долларыг 5 жил буюу 60 сарын хугацаатай, сарын 1,3 хувийн, жилийн 15,60 хувийн хүүтэй, нэмэгдүүлсэн хүү нь үндсэн хүүгийн 20 хувь байхаар харилцан тохиролцож /х.х-ийн 6-9 хуудас/ гэрээ байгуулсан байх бөгөөд зохигчдын хооронд байгуулсан энэхүү гэрээ нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1.-д Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид зээлдүүлэгч гэх/ нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж, 451.2.-т Хуульд өөрөөр заагаагүй бол зээлийн гэрээг бичгээр хийнэ гэж тус тус заасантай нийцэж байна.

           Түүнчлэн хариуцагч нар зээлийн гэрээний зүйл 308,000 ам.долларыг бодитоор аваагүй гэж маргаж байгаа боловч зээлийн гэрээний 4 дүгээр зүйлийн 4.2-д Зээлийг зөвхөн орон сууц худалдан авах зорилгоор Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Наадамчдын зам гудамж 52 дугаар байр, 701 тоот орон сууцыг санхүүжүүлэхээр олгосон байх бөгөөд банк зээл олгох гэрээний үүргээ биелүүлж, уг 701 тоот орон сууцны өмчлөх эрхийг Г.Ж, Б.Б, Б.Б нар олж авсан болох нь 00000000 дугаартай, 2016 оны 7 дугаар сарын 28-ны өдөр олгогдсон үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээгээр тогтоогдож байна. Иймээс нэхэмжлэгч зээл олгох гэрээний үүргээ биелүүлсний үндсэн дээр хариуцагч Г.Ж орон сууц өмчлөх эрх олж авсан байх тул талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээ хүчин төгөлдөр зээлийн гэрээ байна гэж шүүх дүгнэлээ. /хх-82 дугаар хуудас/

           Мөн хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн 2600083149 тоот валютын зээлийн дансны хуулгаар хариуцагч буюу зээлдэгч Г.Ж 2015 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр 308,000 ам.долларын зээлийг нэхэмжлэгч олгосон тогтоогдож байна.

           Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.1.-д эд хөрөнгө шилжүүлснээр гэрээ байгуулахаар хуульд заасан бол гэрээний гол нөхцөлийн талаар талууд тохиролцож, тухайн эд хөрөнгийг шилжүүлснээр гэрээг байгуулсан тооцно гэж, мөн Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.-т Зээлдүүлэгч нь хүү, хугацаа болон бусад нөхцөлийн талаар зээлдэгчтэй харилцан тохиролцож байгуулсан зээлийн гэрээний үндсэн дээр түүнд зээлийн данс нээж, зээл олгоно гэж тус тус заасны дагуу зээлдүүлэгч тал зээлийн данс нээн гэрээний зүйлийг зээлийн дансанд шилжүүлсэн байна.

             Зохигчид 2015 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн ОСЗГ9201/150914 тоот зээлийн гэрээний үүргийн  гүйцэтгэлийг хангахаар Иргэний хуулийн 165 дугаар зүйлд зааснаар Орон сууцны ОСЗБГ9201/000000 дугаар барьцааны гэрээг байгуулж, Хан-Уул дүүрэг 4 хороо, Наадамчдын зам гудамж 52 байр 701 тоот хаягт байршилтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-0000000000 дугаартай, 154 м.кв талбайтай, 4 өрөө орон сууц, Хан-Уул дүүрэг 11 хороо, Богины ам гудамж, 26 тоот хаягт байршилтай, эрхийн бүртгэлийн Ү-0000000000 дугаартай, 316,04 м,кв талбайтай амрагчдын сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгүүдийг тус тус барьцаалжээ.

           Үл хөдлөх хөрөнгийн барьцааны тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.-д Гэрээг улсын бүртгэлийн тухай хууль тогтоомжид заасны дагуу бүртгүүлнэ гэж, мөн 12.3.-д Улсын бүртгэлд бүртгүүлэх журмыг зөрчиж бүртгүүлсэн гэрээ хүчин төгөлдөр бус байна гэж зааснаас гадна Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1.-д Барьцааны гэрээг бичгээр байгуулна гэж, түүнчлэн 156.2.-т Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг, улсын бүртгэлд бүртгүүлэх.............. гэж тус тус зааснаар ийнхүү барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртгүүлэх бөгөөд уг шаардлагыг хангаагүй гэрээ хүчин төгөлдөр бус байна.

              Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн талуудын хооронд 2015 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр байгуулсан  барьцааны гэрээг зохигчид хуульд зааснаар улсын бүртгэлд 2015 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр бүртгүүлсэн ба нэг үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ албажиж гаргаагүй нь гэрээ хүчин төгөлдөр бус болох үндэслэл болохгүй юм.

             Учир нь уг барьцааны гэрээний 3.2.9-д Төслийн онцлогоос шалтгаалан Барьцааны зүйлийн өмчлөх эрхийн гэрчилгээ бусад баримт бичгүүд нь дараа гарахаар бол тухайн гэрчилгээ, баримт бичгүүдийг батлагдсанаас хойш ажлын 3 хоног дотор барьцаалагчид шилжүүлж, эрх бүхий байгууллагад гэрээг бүртгүүлэх үүргийг барьцаалуулагч буюу хариуцагч Г.Ж гэрээгээр хүлээсэн байна.

           Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-д Үүргийг тогтоосон газар, хугацаанд нь зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ, мөн хуулийн 208 дугаар зүйлийн 208.1-д Үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэнэ гэж заасан тул хариуцагч Г.Ж нь Хан-Уул дүүрэг 4 хороо, Наадамчдын зам гудамж 52 байр 701 тоот хаягт байршилтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-0000000000 дугаартай, 154 м.кв талбайтай, 4 өрөө орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээ гарсан 2016 оны 7 дугаар сарын 28-ны өдрөөс хойш барьцааны гэрээнд заасан ажлын 3 хоногт барьцаалагч буюу банканд гэрчилгээг шилжүүлж, эрх бүхий байгууллагад бүртгүүлэх үүрэгтэй байна.

              Хариуцагч Р.Б, Г.Ж нар нь зээлийн гэрээ байгуулсан, уг гэрээний үүргийг хангуулахаар мөн барьцааны гэрээ байгуулсан ба 2 үл хөдлөх хөрөнгийг барьцаалснаас 154 м.кв талбайтай 710 тоот орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээ гараагүй болохыг барьцааны гэрээнд дурдаж, хожим барьцааны зүйлийн өмчлөх эрхийн гэрчилгээ гарснаас хойш ажлын 3 хоногийн дотор барьцаалагчид шилжүүлэх, эрх бүхий байгууллагад бүртгүүлэх талаар барьцааны гэрээний 3.2.9-д заасан байх тул нэхэмжлэгч барьцааны гэрээний дагуу үүргээ биелүүлэхийг хариуцагчаас шаардах эрхтэй юм.

             Нөгөөтээгүүр Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.3-д Барьцаа үүсэх үед тодорхойлж болох ирээдүйд бий болох, болзол тавьсан шаардлагыг хангахад барьцааг хэрэглэж болно, мөн хуулийн 154 дүгээр зүйлийн 154.4-т Барьцааны зүйл ирээдүйд бий болох хөрөнгө байж болно. Энэ тохиолдолд тухайн хөрөнгө бий болж, барьцаалуулагчийн өмчлөлд шилжсэнээр барьцаагаар хангагдах шаардлага үүснэ гэж зааснаас үзвэл болзол тавьсан шаардлагыг хангахад тухайн хөрөнгө барьцаалуулагчийн өмчлөлд шилжсэнээр барьцаагаар хангагдах шаардлага үүсэхээр хуульчилсан байх тул талуудын хооронд байгуулсан 154 м.кв талбайтай 710 тоот орон сууцыг барьцаалсан барьцааны гэрээ хуульд нийцэж байх тул нэхэмжлэгч барьцааны гэрээний үүргийг хариуцагчаас шаардсан нь хуульд нийцнэ.

Иргэний хуулийн 182 дугаар зүйлийн 182.1, Эд хөрөнгө өмчлөх эрх, үүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1-д тус тус зааснаар зохигчид төрийн эрх бүхий байгууллагад барьцааны гэрээг бүртгүүлжээ

             Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуульд зааснаар барьцааны зүйлийг шүүхийн журмаар худалдаж, үүрэг гүйцэтгүүлэгчийн шаардлагыг хангахад түүнээс гаргасан нэхэмжлэлийг шүүхээс хангасан тохиолдолд барьцааны зүйлийг Иргэний хууль, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан журмын дагуу албадан дуудлага худалдаагаар худалдана гэж зохицуулсан бол Иргэний хуулийн 175 дугаар зүйлд үүрэг гүйцэтгэгч үүрэг гүйцэтгэх хугацааг хэтрүүлсэн бөгөөд үүрэг гүйцэтгүүлэгч энэ талаар шаардлага тавихад үл биелүүлсэн тохиолдолд түүний хүсэлтээр шүүхийн шийдвэрээр барьцааны зүйлийг албадан худалдахаар тус тус зохицуулсан тул барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар нэхэмжлэгч шаардах эрхтэй байна.

            Иймд, шүүхээс дээр дурдсаныг тус тус үндэслэн зохигчдын хооронд Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1, 451 дүгээр зүйлийн 451.1.-д зааснаар хүчин төгөлдөр зээлийн гэрээ байгуулагдаж, гэрээний харилцаа үүссэн байна гэж дүгнэв.

             Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн зээлийн тооцооллын талаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар маргаагүй бөгөөд нэхэмжлэгч зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлд 266,442.39 ам.доллар, зээлийн хүүд 128,320.21 ам.доллар, нэмэгдүүлсэн хүүд 10,935.07 ам.доллар, нийт 405,697.67 ам доллар буюу 1,097,936,052.79 төгрөгийг хариуцагч нараас гаргуулан нэхэмжлэгчид олгож, 2015 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн ОСЗБГ9201/000000 дугаар орон сууцны барьцааны гэрээний дагуу Хан-Уул дүүрэг, 4 хороо, Арцатын ам, Наадамчдын гудамж, Бритиш таувер орон сууцны цогцолбор, В блок, 7 давхрын 701 тоот орон сууцыг барьцаалуулахыг хариуцагч Р.БГ.Ж нарт даалгаж, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д заасны дагуу хариуцагч нар шүүхийн шийдвэрийг сайн дураар эс биелүүлсэн тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116 дугаар зүйл, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

          1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт тус тус зааснаар хариуцагч Р.Б, Г.Ж нараас зээлийн гэрээний үүрэгт 1,097,936,052.79 /нэг тэрбум ерэн долоон сая есөн зуун гучин зургаа мянга тавин хоёр төгрөг далан есөн мөнгө / төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Худалдаа хөгжлийн банк ХХК-нд олгосугай.

          2. Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1, 166 дугаар зүйлийн 166.2-т заасныг баримтлан Хан-Уул дүүрэг, 4 хороо, Арцатын ам, Наадамчдын гудамж, Бритиш таувер орон сууцны цогцолбор, В блок, 7 давхрын 701 тоот орон сууцныг барьцаалуулахыг хариуцагч Р.Б, Г.Ж нарт даалгасугай.

          3. Иргэний хуулийн 158 дугаар зүйлийн 158.1, 175 дугаар зүйлийн 175.1 дэх заалтыг тус тус баримтлан хариуцагч Р.Б, Г.Ж нар шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох Хан-Уул дүүрэг 4 хороо, Наадамчдын зам гудамж 52 байр 701 тоот хаягт байршилтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-0000000000 дугаартай, 154 м.кв талбайтай, 4 өрөө орон сууц, Хан-Уул дүүрэг 11 хороо, Богины ам гудамж, 26 тоот хаягт байршилтай, эрхийн бүртгэлийн Ү-0000000000 дугаартай, 316,04 м,кв талбайтай амрагчдын сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгүүдийг тус тус шүүхийн шийдвэрийн дагуу хуульд нийцүүлэн худалдаж, үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.

            4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 5,647,630 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 5,647,630 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

         5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг зохигчид, тэдгээрийн төлөөлөгч болон өмгөөлөгчид гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай

ШҮҮГЧ                    Ц.ОЮУНБИЛЭГ