Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 09 сарын 10 өдөр

Дугаар 2555

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Азбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар, 

Нэхэмжлэгч: А Л ХХК /РД:0000/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: НШШГГ-т холбогдох,

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд: С.Т 

Үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Уянга, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Цолмонтуяа, гуравдагч этгээд С.Т, гэрч О.Бат-Эрдэнэ, Б.Эрдэнэбаатар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ану нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь: 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Уянга шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 05903 дугаар шийдвэрээр А Л ХХК-иас Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх санд 1,828,192,212 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн. 2020 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр НШШГГ 414910, 414912 дугаартай мэдэгдэл хүргүүлж, барьцааны зүйл болох Монграфито ХХК-ийн эзэмшлийн Сонгинохайрхан дүүрэг, 20 дугаар хороо, Сонсголон, нэгж талбарын 8028/5100 дугаар бүхий 40000 м.кв-т газрын үнэлгээг гаргуулахаар шинжээч томилж үнэлгээ гаргуулахад 805,000,870 төгрөг, С.Туулын өмчлөлийн Сонгинохайрхан дүүрэг, 1 дүгээр хороо, Баянголын ам, Найрамдалын 11/9 тоот Улсын бүртгэлийн Ү-2201025892, гэрчилгээний 000129000 дугаартай 96.03 м.кв талбайтай хувийн сууц, Сонгинохайрхан дүүрэг, 1 дүгээр хороо, Баянголын ам, Найрамдалын 11/12 тоот Улсын бүртгэлийн Ү-2201025895, гэрчилгээний 000139403 дугаартай 96.13 м.кв талбайтай хувийн сууц, Сонгинохайрхан дүүрэг, 1 дүгээр хороо, Баянголын ам, Найрамдалын 11/13 тоот Улсын бүртгэлийн Ү-2201025696, гэрчилгээний 000139404 дугаартай 98.20 м.кв талбайтай хувийн сууцуудыг тус тус 73,000,000-74,000,000 төгрөгийн хооронд зах зээлийн ханшнаас доогуур үнэлсэн. Уг үнэлгээ нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль, Хөрөнгийн үнэлгээний хуульд заасан журмыг баримтлаагүй, эд хөрөнгийн үнэлгээг хуульд нийцүүлж гаргаагүй, зах зээлийн ханшнаас хэт доогуур үнэлсэн байх бөгөөд барьцаалагдсан эд хөрөнгүүдийг худалдан борлуулсан тохиолдолд төлбөр төлөгч талд ноцтой алдагдал хүлээхээр байна. Учир нь 2013 онд 11/121тоот 96.43 м.кв талбайтай хувийн сууцыг 163,965,000 төгрөгөөр үнэлсэн байсан. Үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн ханш өсч байхад 100,000,000 төгрөгөөр бага үнэлсэн байна. Тухайн үед улсын бүртгэлд бүртгүүлэхэд хувийн сууцууд нь 70 хувийн гүйцэтгэлтэй байсан. Одоо тус бүр 150 м.кв талбайтай 90 хувийн гүйцэтгэлтэй 2 давхар хувийн сууцууд байгаа. Сонгинохайрхан дүүрэг, 20 дугаар хороо, Сонсголон, нэгж талбарын 8028/5100 дугаар бүхий 40000 м.кв-т газрын хувьд үл хөдлөх хөрөнгө зуучлалын Ремакс ХХК 2,000,000,000 төгрөгөөр үнэлж худалдан борлуулахыг хүлээн зөвшөөрч зуучлалын гэрээ байгуулсан. Тус гэрээг шүүхэд нотлох баримтаар өгсөн. Төлбөр төлөгчийн зүгээс НШШГГ-аас томилсон хөрөнгийн үнэлгээний байгууллагын үнэлгээг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Мөнх-Оргил ХХК, Виннер Вей ХХК-ийн гаргасан үнэлгээг хүчингүй болгуулж өгнө үү гэжээ.  

Хариуцагч НШШГГ-ынитгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Цолмонтуяа шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 05903 дугаар шийдвэрээр А Л ХХК-иас 1,828,192,212 төгрөгийг гаргуулж Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх санд олгохоор шийдвэрлэсэн. Үүний дагуу үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан 3 орон сууц, 1 газрыг битүүмжлэн хурааж, төлбөр төлөгч болон өмчлөгч нараас санал авахад хувийн сууцыг 250,000,000 төгрөгөөр, 1 газрыг 2,000,000,000 төгрөгөөр үнэлж, үнийн санал өгсөн боловч төлбөр авагч зөвшөөрөөгүй. 3 хувийн сууцыг Мөнх-Оргил ХХК, газрыг Виннер Вей ХХК-иар үнэлүүлэхээр томилсон. Сонгинохайрхан дүүрэг, 1 дүгээр хороо, Баянголын ам, Найрамдалын 11/9 тоот Улсын бүртгэлийн Ү-2201025892, гэрчилгээний 000129000 дугаартай 96.03 м.кв талбайтай хувийн сууцыг 73,185,008 төгрөг, Сонгинохайрхан дүүрэг, 1 дүгээр хороо, Баянголын ам, Найрамдалын 11/12 тоот Улсын бүртгэлийн Ү-2201025895, гэрчилгээний 000139403 дугаартай 96.13 м.кв талбайтай хувийн сууцыг 73,262,000 төгрөг, Сонгинохайрхан дүүрэг, 1 дүгээр хороо, Баянголын ам, Найрамдалын 11/13 тоот Улсын бүртгэлийн Ү-2201025696, гэрчилгээний 000139404 дугаартай 98.20 м.кв талбайтай хувийн сууцыг 74,039,700 төгрөг, Сонгинохайрхан дүүрэг, 20 дугаар хороо, Сонсголон, нэгж талбарын 8028/5100 дугаар бүхий 40000 м.кв-т газрыг 805,000,870 төгрөгөөр тус тус үнэлсэн. Уг үнэлгээг хуульд заасны дагуу төлбөр төлөгч, төлбөр авагч нарт мэдэгдсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан. Үнэлгээний компанийн үнэлгээнүүд хуульд нийцсэн гэж үзэж байна. Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.  

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд С.Тшүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Найрамдалын зам дагуу Таун хаусуудыг 2010 онд барьж эхэлсэн. 2013 онд барилгуудаа дуусгахад санхүүжилт хэрэгтэй байсан тул 70 хувийн гүйцэтгэлтэй дуусаагүй барилга дээр улсын бүртгэлийн гэрчилгээ олгогддог байсан. Тухайн үед 70 хувийн гүйцэтгэлтэй 96 м.кв дуусаагүй барилгыг 163,000,000 төгрөгөөр үнэлж байсан.Одоогийн байдлаар тус барилгууд нь 2 давхар 150 м.кв талбайтай 90 хувийн гүйцэтгэлтэй дотор засал дутуу хаусууд байгаа. Үнэлгээний компаниас хэмжилт хийж үзэлгүй яагаад хямд үнэлсэн талаар асууж, хувийн сууцны бүдүүвч зургийг үнэлгээ гаргасан үнэлгээчинд өгсөн. ...70 хувийн гүйцэтгэлтэй 96 м.кв талбайтайгаар бодож үнэлсэн. 96 м.кв талбайтай хувийн орон сууцны зах зээлийн үнэлгээг тогтоосон. Хэрэв м.кв-ын хэмжээг буруу бодож үнэлгээ гаргасан бол хариуцлагаа хүлээнэ ... гэж хэлсэн. Одоогийн байдлаар үнэлгээг дахин гаргаагүй байна. Зах зээлийн ханшнаас дэндүү багаар үнэлж байна. Дуудлага худалдаанд ороход 30,000,000 гаруй төгрөг болно. 150 м.кв талбайтай, 2 давхар төвийн шугам сүлжээнд холбогдоход бэлэн болсон хувийн сууцыг үнэгүйдүүлж авах гэж байна. Миний хувьд маш их гомдолтой байна. Үнэлгээ гаргасан үнэлгээчин буруутай бол буруугаа хүлээнэ гэсэн гэжээ.  

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь: 

Нэхэмжлэгч А Л ХХК нь хариуцагч НШШГГт холбогдуулан Сонгинохайрхан дүүрэг, 20 дугаар хороо, Сонсголон, нэгж талбарын 8028/5100 дугаар бүхий 40000 м.кв газар, Сонгинохайрхан дүүрэг, 1 дүгээр хороо, Баянголын ам, Найрамдалын 11/9 тоот, Улсын бүртгэлийн Ү-2201025892, 000129000 дугаар гэрчилгээтэй, 96.03 м.кв талбайтай хувийн сууц, Сонгинохайрхан дүүрэг, 1 дүгээр хороо, Баянголын ам, Найрамдалын 11/12 тоот, Улсын бүртгэлийн Ү-2201025895, 000139403 дугаар гэрчилгээтэй, 96.13 м.кв талбайтай хувийн сууц, Сонгинохайрхан дүүрэг, 1 дүгээр хороо, Баянголын ам, Найрамдалын 11/13 тоот, Улсын бүртгэлийн Ү-2201025696, 000139404 дугаар гэрчилгээтэй, 98.20 м.кв талбайтай хувийн сууцанд тогтоосон үнэлгээг хүчингүй болгуулах шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, үнэлгээ нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль, Хөрөнгийн үнэлгээний тухай хуульд заасан журмыг баримтлаагүй, зах зээлийн үнээс хэт доогуур үнэлсэн гэж маргажээ.  

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгох үндэслэл тогтоогдож байна гэж үзэв.  

Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 102/ШШ2016/05903 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 02 сарын 20-ны өдрийн 538 дугаар магадлал, Монгол Улсын Дээд Шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2017 оны 05 сарын 18-ны өдрийн 001/ХТ2017/00638 дугаар тогтоолоор А Л ХХК-иас 1,818,939,565 төгрөгийг гаргуулж Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх санд олгож, Зээлийн үүргийг сайн дураар биелүүлээгүй бол барьцаа хөрөнгө болох Сонгинохайрхан дүүрэг, 20 дугаар хороо, Сонсголон, нэгж талбарын 8028/5100 дугаар бүхий 40000 м.кв газар, Сонгинохайрхан дүүрэг, 1 дүгээр хороо, Баянголын ам, Найрамдалын 11/9 тоот, Улсын бүртгэлийн Ү-2201025892, 000129000 дугаар гэрчилгээтэй, 96.03 м.кв талбайтай хувийн сууц, Сонгинохайрхан дүүрэг, 1 дүгээр хороо, Баянголын ам, Найрамдалын 11/12 тоот, Улсын бүртгэлийн Ү-2201025895, 000139403 дугаар гэрчилгээтэй, 96.13 м.кв талбайтай хувийн сууц, Сонгинохайрхан дүүрэг, 1 дүгээр хороо, Баянголын ам, Найрамдалын 11/13 тоот, Улсын бүртгэлийн Ү-2201025696, 000139404 дугаар гэрчилгээтэй, 98.20 м.кв талбайтай хувийн сууцыг албадан дуудлага худалдаагаар худалдан үнээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэжээ. /хх-ийн 35-45/

 Дээрх шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагааг НШШГГ явуулж, барьцаа хөрөнгийг битүүмжлэн хурааж, улмаар дуудлага худалдаанд оруулах үнэлгээ тогтоолгохоор үл хөдлөх эд хөрөнгийг үнэлэх ажиллагаа хийсэн байна. /хх-ийн 64-66, 71-72/

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар үл хөдлөх эд хөрөнгөд тогтоосон үнэлгээний мэдэгдлийг 2020 оны 04 сарын 22-ны өдөр 4/14912 дугаартай албан бичгээр А Л ХХК, С.Тнарт мэдэгдсэн байх бөгөөд нэхэмжлэгч нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасны дагуу эд хөрөнгийн үнэлгээний талаарх гомдлоо хуулийн хугацаанд шүүхэд гаргасан байна.

 

Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д зааснаар дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох үнийг төлбөр төлөгч, төлбөр авагч, өмчлөгч нар харилцан тохиролцож тогтоож болох ба тохиролцож чадаагүйгээс НШШГГ-аас үнэлгээ тогтоолгохоор 2020 оны 04 сарын 14-ний өдөр 4/199 дугаар Шинжээч томилох тухай тогтоол-оор Виннэр вэй ХХК-ийг шинжээчээр томилж, Сонгинохайрхан дүүрэг, 20 дугаар хороо, Сонсголон, нэгж талбарын 8028/5100 дугаар бүхий 40000 м.кв газрын үнэлгээг, 2020 оны 04 сарын 14-ний өдөр 4/198 дугаар Шинжээч томилох тухай тогтоол-оор Мөнх-Оргил трейдинг ХХК-ийг шинжээчээр томилж, Сонгинохайрхан дүүрэг, 1 дүгээр хороо, Баянголын ам, Найрамдалын 11/9 тоот, Улсын бүртгэлийн Ү-2201025892, 000129000 дугаар гэрчилгээтэй, 96.03 м.кв талбайтай хувийн сууц, Сонгинохайрхан дүүрэг, 1 дүгээр хороо, Баянголын ам, Найрамдалын 11/12 тоот, Улсын бүртгэлийн Ү-2201025895, 000139403 дугаар гэрчилгээтэй, 96.13 м.кв талбайтай хувийн сууц, Сонгинохайрхан дүүрэг, 1 дүгээр хороо, Баянголын ам, Найрамдалын 11/13 тоот, Улсын бүртгэлийн Ү-2201025696, 000139404 дугаар гэрчилгээтэй, 98.20 м.кв талбайтай хувийн сууцны үнэлгээ гаргуулсан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т заасан зохицуулалтад нийцнэ. /хх-ийн 82-83/

 

Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д хөрөнгийн үнэлгээ хийх арга, аргачлалыг ...тухайн үнэлгээний зүйлийн шинж байдал, онцлог, зориулалтыг харгалзан хөрөнгийн үнэлгээний өртгийн, жишиг үнийн, орлогын аргуудыг хослуулан, олон улсын болон хөрөнгийн үнэлгээний стандарт, энэ хуулийн 8.2-т заасан хөрөнгийн үнэлгээний аргачлалд нийцүүлэн  тодорхойлно гэж заажээ.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэгчээс Виннэр вэй ХХК-ийн шинжээчид хууль тайлбарлан сануулж, тусгай зөвшөөрлийг шалгаж, шинжээч нь хөрөнгийг үнэлэхдээ, зах зээлийн, орлогын, өртгийн хандлагын арга тус бүрээр үнэлгээ хийж, үнэлгээний дүнг нэгтгэн зах зээлийн үнэ цэнийг 805,870,000 төгрөг гэж тогтоосон байна. Хөрөнгийн зах зээлийн үнийг тогтооход  үнэлэгдэж буй хөрөнгийн орлого олох бодит боломж, өртгийн өнөөгийн үнэ, байрлал, шинж чанар, орчны хувьд адил төстэй хөрөнгийн зах зээлд худалдах санал болгож буй үнэ цэнийг жишиж судалгаа хийж харьцуулсан байна. /хх-ий84-97/

 

Уг хөрөнгийг үнэлсэн шинжээчийн дүгнэлт гомдолд дурдсанаар хууль зөрчиж гарсан гэж үзэх үндэслэл хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдохгүй байна.  

Харин шинжээч Мөнх-Оргил трейдинг ХХК нь Сонгинохайрхан дүүрэг, 1 дүгээр хороо, Баянголын ам, Найрамдалын 11/9 тоот, Улсын бүртгэлийн Ү-2201025892, 000129000 дугаар гэрчилгээтэй, 96.03 м.кв талбайтай хувийн сууцыг 79,185,800 төгрөгөөр, Сонгинохайрхан дүүрэг, 1 дүгээр хороо, Баянголын ам, Найрамдалын 11/12 тоот, Улсын бүртгэлийн Ү-2201025895, 000139403 дугаар гэрчилгээтэй, 96.13 м.кв талбайтай хувийн сууцыг 73,262,000 төгрөгөөр, Сонгинохайрхан дүүрэг, 1 дүгээр хороо, Баянголын ам, Найрамдалын 11/13 тоот, Улсын бүртгэлийн Ү-2201025696, 000139404 дугаар гэрчилгээтэй, 98.20 м.кв талбайтай хувийн сууцыг 74,839,000 төгрөгөөр тус тус үнэлсэн байна. /хх-ийн 98-114/ 

Шинжээч нь эд хөрөнгийн үнэлгээг тал бүрээс нь бодитойгоор шинжилж, буй хөрөнгийн үнийг бодит байдалд нийцүүлэн үнэлнэ. Нэхэмжлэгч болон бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээс дээрх 3 үл хөдлөх эд хөрөнгийн талбайн хэмжээ нь улсын бүртгэлийн гэрчилгээнд бичигдсэн хэмжээнээс илүү талбайтай гэж тайлбарласан байх бөгөөд үүнийг шинжээч хэмжилт хийж, үнэлгээг тооцоогүй, энэ талаар үнэлгээний тайланд тусгаагүй байна. Мөн шинжээч нь дүгнэлт гаргахдаа улсын бүртгэлийн гэрчилгээнд бичигдсэн хэмжээгээр үнэлгээг тогтоосон болохоо шүүх хуралдаанд тайлбарласан болно.  

Шинжээчийн тогтоосон үнэлгээ бодит байдалд нийцээгүй гэх нэхэмжлэгчийн гомдлын үндэслэл тогтоогдож байх тул Мөнх-Оргил трейдинг ХХК-ийн тогтоосон үнэлгээг хүчингүй болгох нь зүйтэй гэж дүгнэв.

 

Иймд хариуцагч НШШГГт холбогдуулан гаргасан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ хүчингүй болгох тухай нэхэмжлэгч Алтантал танд ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагаас Сонгинохайрхан дүүрэг, 1 дүгээр хороо, Баянголын ам, Найрамдалын 11/9 тоот, Улсын бүртгэлийн Ү-2201025892, 000129000 дугаар гэрчилгээтэй, 96.03 м.кв талбайтай хувийн сууцыг 79,185,800 төгрөгөөр, Сонгинохайрхан дүүрэг, 1 дүгээр хороо, Баянголын ам, Найрамдалын 11/12 тоот, Улсын бүртгэлийн Ү-2201025895, 000139403 дугаар гэрчилгээтэй, 96.13 м.кв талбайтай хувийн сууцыг 73,262,000 төгрөгөөр, Сонгинохайрхан дүүрэг, 1 дүгээр хороо, Баянголын ам, Найрамдалын 11/13 тоот, Улсын бүртгэлийн Ү-2201025696, 000139404 дугаар гэрчилгээтэй, 98.20 м.кв талбайтай хувийн сууцыг 74,839,000 төгрөгөөр тус тус үнэлсэн үнэлгээг хүчингүй болгож, Сонгинохайрхан дүүрэг, 20 дугаар хороо, Сонсголон, нэгж талбарын 8028/5100 дугаар бүхий 40000 м.кв газарт тогтоосон 805,870,000 төгрөгийн үнэлгээг хүчингүй болгох хэсгийг хэрэгсэхгүй болгов.   

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

1.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д зааснаар хариуцагч НШШГГт холбогдох үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ хүчингүй болгох тухай нэхэмжлэгч А Л ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагаас Сонгинохайрхан дүүрэг, 1 дүгээр хороо, Баянголын ам, Найрамдалын 11/9 тоот, Улсын бүртгэлийн Ү-2201025892, 000129000 дугаар гэрчилгээтэй, 96.03 м.кв талбайтай хувийн сууцыг 79,185,800 төгрөгөөр, Сонгинохайрхан дүүрэг, 1 дүгээр хороо, Баянголын ам, Найрамдалын 11/12 тоот, Улсын бүртгэлийн Ү-2201025895, 000139403 дугаар гэрчилгээтэй, 96.13 м.кв талбайтай хувийн сууцыг 73,262,000 төгрөгөөр, Сонгинохайрхан дүүрэг, 1 дүгээр хороо, Баянголын ам, Найрамдалын 11/13 тоот, Улсын бүртгэлийн Ү-2201025696, 000139404 дугаар гэрчилгээтэй, 98.20 м.кв талбайтай хувийн сууцыг 74,839,000 төгрөгөөр тус тус үнэлсэн үнэлгээг хүчингүй болгож, Сонгинохайрхан дүүрэг, 20 дугаар хороо, Сонсголон, нэгж талбарын 8028/5100 дугаар бүхий 40000 м.кв газарт тогтоосон 805,870,000 төгрөгийн үнэлгээг хүчингүй болгох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.       

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч А Л ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч НШШГГ-аас 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.  

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Б.АЗБАЯР