Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 11 сарын 06 өдөр

Дугаар 3344

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС   

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Азбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар, 

Нэхэмжлэгч: А.Р-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч:НШШГГ-т холбогдох,

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд: Г И ББСБ ХХК /РД:/, 

Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолыг хүчингүй болгож, Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороо, Буянт-Ухаа гудамж, 560б тоот хаягт байрлах, 171 м.кв талбайтай, Ү-2206007827 дугаарт бүртгэлтэй, хувийн сууц болон Г-2206001886 дугаарт бүртгэлтэй, 621 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний газрыг битүүмжлэх эд хөрөнгийн жагсаалтаас хасахыг даалгах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч А.Р, түүний өмгөөлөгч Т.Цэен-Ойдов, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч И.Гомбожав, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Түмэнбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ану нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь: 

Нэхэмжлэгч А.Р шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбараа: А.Р миний бие 2018 онд үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ хийж нэр шилжүүлж өгсөн. Үл хөдлөх хөрөнгийн мөнгийг өгөөгүй учир залилсан гэж үзэж 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдөр Хан-Уул дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэст н.Баярцэцэг, н.Баяртүрүү нарт залилуулсан гэж гомдол гаргасан. А.Ргийн гомдлыг хүлээн авч 2019 оны 12 дугаар сарын 09-ний өдөр Прокурорын тогтоолоор 191002824 дугаар хэрэг бүртгэлтийн хэрэг нээгдсэн. Хэрэг бүртгэлтийн хэргийн дагуу 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдөр хохирогчоор болон иргэний нэхэмжлэгчээр давхар А.Рг тогтоосон. 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдөр хохирогчоос мэдүүлэг авсан үүний дагуу Хан уул дүүргийн Прокурорын газрын 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр 006 дугаар мөрдөн шалгах ажиллагаа явуулах зөвшөөрлийн дагуу Хан-Уул дүүрэг, 9 дүгээр хороо, Буянт ухайн 16 дугаар гудамж, 56-01 тоотод байрлах, 5080494 регистрийн дугаартай Жаргалант панда ХХК, Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороо, Буянт ухайн 16 дугаар гудамж, 171 м.кв гэр бүлийн хэрэгцээний зориулалтай хувийн сууц, 621 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний газруудыг эрүүгийн хэрэгт ач холбогдолтой байх тул Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.5, 1 дүгээр зүйлийн 1.2, 42 дугаар зүйлийн 42.1.3-д зааснаар дээр дурдсан хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг 2020 оны 01 дугаар сарын 06-ны өдөр битүүмжилсэн. 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн албан бичгээр газар болон үл хөдлөх хөрөнгийг түдгэлзүүлсэн, мөн Жаргалант панда ХХК-ийн улсын бүртгэлд хориг тавьсан болохыг мэдэгдсэн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу прокурор болон хэргийг мөрдөн шалгаж байгаа мөрдөгч нар явуулсан байдаг. Эрүүгийн хэрэг шалгагдаж байх үед нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2020 оны 05 дугаар сарын 12-ны өдөр тойргийн шийдвэр гүйцэтгэгч И.Гомбожав нь А.Ргийн амьдардаг үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжилсэн тогтоолыг танилцуулж очсоноор иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байгааг мэдсэн. НШШГГ-тиргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж буй үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой эрүүгийн хэрэг мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байгаа гэдгийг амаар болон бичгээр мэдэгдсэн. Иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдаж байна. Энэ талаараа иргэний шүүхэд хандах эсэх нь таны эрх гэсэн агуулгатай хариу албан бичгийг ирүүлсэн. Уг хариуг авч 2020 оны 06 дугаар сарын 18-ны өдөр Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 139 дугаар тойргийн шийдвэр гүйцэтгэгч И.Гомбожавын 2020 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 201070255/02 дугаар тогтоолыг хүчингүй болгож, Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороо, Буянт-Ухаа гудамж, 560б тоот хаягт байрлах, 171 м.кв талбайтай, Ү-2206007827 дугаарт бүртгэлтэй, хувийн сууц болон Г-2206001886 дугаарт бүртгэлтэй, 621 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний газрыг битүүмжлэх эд хөрөнгийн жагсаалтаас хасахыг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Уг нэхэмжлэлийг гаргаж буй үндэслэлийн тухайд шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа буюу битүүмжлэх ажиллагааны хувьд прокурорын байгууллага болон мөрдөн шалгах ажиллагаа хийгдэж хориг тавигдсан байхад давхар хориг тавьж, цаашлаад иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хийгдэж худалдан борлуулахаар эд хөрөнгө битүүмжилсэн жагсаалтад дээр дурдсан үл хөдлөх хөрөнгө болон газрыг оруулсан. Сайн дураар дээрх хөрөнгийг суллаж өгөөгүй тохиолдолд 2020 оны 06 дугаар сарын 20-ны дотор биелүүлэх хугацаа тогтоож үүргээ биелүүлээгүй тохиолдолд албадан гүйцэтгэх болно гэсэн мэдэгдэх хуудсыг өгсөн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль, Иргэний хуульд зааснаар тухайн эд хөрөнгө нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17 дугаар зүйлийн 17.1.3-д заасан залилангийн гэмт хэргийн зүйл буюу тухайн эд хөрөнгийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхийг хууль бусаар авсан үйлдлийг тогтоохоор эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж залилсан эсэхийг цагдаа, прокурор, шүүхийн байгууллага тогтоосноор хууль бус эзэмшлээс үл хөдлөх эд хөрөнгүүдээ авах үйл ажиллагаа явагдана. Гэтэл Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар н.Баяртүрүүгийн нэр дээр Г И ББСБ ХХК-ийн 86,000,000 төгрөгийн зээлийн барьцаанд үл хөдлөх эд хөрөнгө байгаа учир худалдан борлуулах болон Г И ББСБ ХХК-ийн нэр дээр шилжүүлэх ажиллагаа явуулж байгаа үйлдэл нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.1-д төлбөр гаргуулахаар хураагдсан хөрөнгийн өмчлөх эрхтэй холбоотой маргаан үүссэн тохиолдолд холбогдох хуулийн этгээд эд хөрөнгийг битүүмжилсэн эд хөрөнгийн жагсаалтаас хасуулах чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргаж болно тухайн эд хөрөнгийн өмчлөх эрхтэй холбоотой маргаан эрүүгийн журмаар шалгагдаж байна. н.Баяртүрүү үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөлийг өөртөө шилжүүлж авахдаа хууль бус үйлдлээр шилжүүлж авсан талаарх маргаан шийдэгдээгүй. Эрүү, иргэний шүүх адил эрхтэй үл хөдлөх эд хөрөнгийн иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны журмаар Г И ББСБ ХХК-ийн өмчлөлд шилжүүлсэн тохиолдолд эрүүгийн шүүхийн шийдвэр биелэгдэх боломжгүй болох зэрэг үр нөлөөтэй. Эрүүгийн хориг эхэлж тавигдсан хоригтой байгаа гэдгийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар мэдэж байсан. Мөн улсын бүртгэлийн байгууллагаас эрүүгийн журмаар хориг тавьсан талаарх баримт хавтаст хэрэгт авагдсан. Эдгээр үндэслэл байсаар байхад битүүмжилж шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж байгаа нь хууль зөрчсөн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийг болон шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны үйлдэл эс үйлдэхүйгээр хууль зөрчсөн байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.4-д хууль тогтоомжид зааснаас бусад үндэслэлээр шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулах гэдэгт эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж дуусаагүй, тухайн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөл дээр маргаантай байхад битүүмжилсэн тогтоол гарснаар дуудлага худалдаанд оруулах ажиллагаанаас чөлөөлүүлэх нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын дэд дарга болон ахлах шийдвэр гүйцэтгэгч нартай миний үйлчлүүлэгч болон миний бие энэ асуудлаар уулзахад шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх чиг үүрэгтэй ажилладаг байгууллага бөгөөд шүүхээс уг үйл ажиллагааг зогсоох тухай шийдвэр гараагүй байгаа учир эрүүгийн шүүхээс шийдвэр гарсан тохиолдолд шийдвэр гүйцэтгэх ажиллагааг зогсооно гэж хариу өгсөн. Эрүүгийн шүүхийн шийдвэр гарахаас өмнө Г И ББСБ ХХК-д шилжүүлж өгөх магадлалтай байгаа талаар хэлэхэд шүүхэд ханд гэдэг хариу өгсөн. Г И ББСБ ХХК буюу гуравдагч этгээдээр татагдсан байгууллагын хувьд Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2020 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн албан бичигт бүртгэл гарж ирээгүй гэж И.Гомбожав тайлбарлаж байгаа боловч Улсын бүртгэлийн газарт тухайн үл хөдлөх эд хөрөнгө барьцаанд байгаа талаар лавлагааг гаргуулсан. Тус лавлагаагаар маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгө Г И ББСБ ХХК-ийн барьцаанд байгаа талаар хариу өгсөн. үл хөдлөх хөрөнгөд хориг тавьсан болон өөр бусад байгууллагын барьцаанд байгаа эсэх талаар лавлагааг гаргуулаагүй. Энэ үйлдэл нь хэтэрхий нэг талыг барьсан ажиллагаа хийгдсэн нь харагдаж байна. Г И ББСБ ХХК-ийн хуульч эрүүгийн хэрэг шалгаж байгаа мөрдөгчтэй очиж уулзсан байсан. Бид үл хөдлөх хөрөнгийг залилсан н.Баяртүрүү хилээр орж ирсэн эсэх талаар лавлах болон өөр бусад байдлыг тодруулахаар өдөр бүр шахуу эрүүгийн хэрэг шалгагдаж буй ажиллагааг тодруулж байгаа. Н.Баяртүрүүгийн тухайд алдах зүйл байхгүй. Үл хөдлөх эд хөрөнгийг хэн авах хамаагүй. Хохирох зүйл байхгүй тул Г И ББСБ ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн байсан. Маргаж буй үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой Иргэний шүүхийн шийдвэр гараагүй. Барьцааны зүйл болж байгаа боловч шүүхийн шийдвэрт 86,000,000 төгрөгийн эвлэрлийг баталсан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа маргаан бүх үл хөдлөх хөрөнгөөр хангуулах биш өөр бусад аргаар 86,000,000 төгрөгийг хангуулах боломжтой. Гэтэл хялбар аргаар буюу барьцаа хөрөнгөөр шүүхийн шийдвэрийг биелүүлэх гэж үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжилсэн. Прокурорын хориг тавьсан үл хөдлөх хөрөнгөөр хангуулах гэж байгаа нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 8 дугаар зүйлд заасан үйлдэл эс үйлдэхүйгээр хууль зөрчиж байна. Иймд нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас явуулсан эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолыг хүчингүй болгож, Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороо, Буянт-Ухаа гудамж, 560б тоот хаягт байрлах, 171 м.кв талбайтай, Ү-2206007827 дугаарт бүртгэлтэй, хувийн сууц болон Г-2206001886 дугаарт бүртгэлтэй, 621 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний газрыг битүүмжлэх эд хөрөнгийн жагсаалтаас хасахыг даалгаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч И.Гомбожав шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 1860 дугаар шийдвэрээр н.Баяртүрүүгээс 86,329,375 төгрөг гаргуулж Г И ББСБ ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Дээрх шийдвэрийг үндэслэж Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлд зааснаар төлбөр төлөгчийн өмчлөлд байгаа эд хөрөнгийн талаар холбогдох байгууллагаас тодруулахад Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороо, Буянт-Ухаа гудамж, 560б тоот хаягт байрлах, 171 м.кв талбайтай, Ү-2206007827 дугаарт бүртгэлтэй, хувийн сууц болон Г-2206001886 дугаарт бүртгэлтэй, 621 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний газар байгаа нь тогтоогдсон. Уг эд хөрөнгийг тогтоосны дараа л хөдлөх хөрөнгийг битүүмжилж төлбөр авагч талаас тухайн эд хөрөнгийг дуудлага худалдаанд оруулах боломжтой эсэхийг тодруулсан. Гүйцэтгэх баримт бичгийг хүлээлгэж өгөхдөө төлбөр авагч тал барьцааны гэрээнд тусгагдсан хөрөнгө байгаа талаар тодруулсан. Иргэний хуулийн 175 дугаар зүйлд заасны дагуу үүргийн гүйцэтгэлээр биш хувь хөрөнгөнөөс шийдвэрийг гүйцэтгүүлэхээр Г И ББСБ ХХК тодруулж өгөхөд уг хөрөнгөнөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулахад татгалзах зүйл байхгүй талаараа мэдэгдсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасны дагуу төлбөр төлөгчийн өмчлөлийн хөрөнгийг битүүмжилсэн. Уг битүүмжлэх ажиллагаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2.8-д заасны дагуу гүйцэтгэх баримт бичгийн шаардлагыг биелүүлэх зорилгоор төлбөр төлөгчийн бие, бэлэн мөнгө, бусад хөрөнгөд үзлэг хийх, тэдгээрийг битүүмжлэх, барьцаалах, хураан авах, худалдан борлуулах, хураан авсан эд зүйл, хөрөнгийг хадгалуулах, хамгаалуулахаар хүлээлгэн өгөх битүүмжилсэн. Мөн хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1-д битүүмжлэх гэдэг нь Хөрөнгийг битүүмжлэх, барьцаалах гэж тухайн хөрөнгийг захиран зарцуулах, түүнчлэн эзэмших, ашиглах эрхийг хязгаарлах ажиллагааг ойлгоно нэхэмжлэгч талын тайлбарлаж байгаа шиг үл хөдлөх хөрөнгийг хурааж, битүүмжилж хөндлөнгөөс нөлөөлсөн асуудал байхгүй. Зөвхөн эзэмшин ашиглах эрхийг хязгаарласан үйлдэл бөгөөд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.3-д Хөрөнгийг битүүмжлэх, барьцаалах ажиллагаанд хураан авах, худалдан борлуулах, төлбөрт суутгах хөрөнгийн дараалал харгалзахгүй гэдэг заалт нь төлбөр төлөгч хөрөнгөө бусдын нэр дээр шилжүүлэх, захиран зарцуулах боломжтой учир нэн даруй битүүмжилж хамгаалалтдаа авах нь манай байгууллагын хуульд заасан үүрэг, мөн хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4.1-д хөрөнгийг төлбөр авагчид шилжүүлэх, худалдан борлуулах, эсхүл хөрөнгийг хамгаалах арга хэмжээг авсан. Үүргийн гүйцэтгэлд барьцаалсан хөрөнгөөр шүүхийн шийдвэрийг биелүүлэх гэж байна гэж нэхэмжлэгч тал тайлбарлаж байгаа боловч төлбөр төлөгчийн нэр дэр лавлагаа авахад өөр эд хөрөнгө байхгүй байсан. Харилцах дансыг битүүмжилсэн боловч өнөөдрийн байдлаар орлого орж ирсэн зүйл байхгүй. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийг баримталж ажиллагаа явуулсан. Харин Иргэний хуулийн 175 дугаар зүйлийг баримталж зөвхөн үүргийн гүйцэтгэлээр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хангуулахаар хийгдсэн ажиллагаа биш юм. Нэхэмжлэлийн шаардлагад дурдагдсан албадан гүйцэтгэх ажиллагаа явуулаагүй. Үл хөдлөх эд хөрөнгийг хамгаалалтдаа авсан болохоос одоогийн байдлаар хурааж авах, албадан дуудлага худалдаа явуулах ямар нэгэн үйл ажиллагаа явуулаагүй байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан үүргийн дагуу тухайн төлбөр төлөгчийн өмчлөлийн хөрөнгийг хамгаалалтад авч, захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн нь хууль зөрчөөгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Г И ББСБ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Түмэнбаяр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.1, 8 дугаар зүйлийн 8.1.4 дэх заалтыг тус тус баримталж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тайлбарлаж байгаа нь ойлгомжгүй байна. Тус хуулийн 122 дугаар зүйл нь гомдлыг хянан хэлэлцэх хүрээг тодорхойлсон ерөнхий заалт бөгөөд үндэслэл болгох боломжгүй. 8 дугаар зүйлийн 8.1.4-ийг үндэслэж байгаа бол шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын ажилтны үйлдэл, үйл ажиллагаатай холбоотой гомдлыг Авлигатай тэмцэх газарт гаргах ёстой байсан. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч залилуулсан эд хөрөнгө, тогтоох гээд явж байгаа, үл хөдлөх эд хөрөнгийг өөрийн өмчлөлд авчих юм бол гэсэн ойлголтуудыг тайлбарлаж байна. Монгол улсын үндсэн хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д Монгол улсад шүүх эрх мэдлийг гагцхүү шүүх хэрэгжүүлнэ гэж заасан. Эрүүгийн хуулийн 1 дүгээр зүйлийн 1.4-д энэ хуульд заасан гэмт үйлдэл нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай бол эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ гэж заасан. Залилуулсан талаараа шалгуулж байгаа. Залилуулсан болох нь тогтоогдсоны дараа хохирох гээд байна гэх үндэслэл ярьж байгаа нь хууль бус бөгөөд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 27.3-д заасан шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлэх үндэслэл үүсээгүй. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр гарж, хүчин төгөлдөр болсон. Иргэний хуулийн 153.1, 154.1, 156.1, 156.2-д заасан заалтуудад барьцаалагчийн бүрэн эрх байгаа. Барьцааны зүйлийг худалдах үнийн дүнгээс өөрийн шаардлагыг бусад үүрэг гүйцэтгэгч нараас тэргүүн ээлжид хангуулах эрх банк бус санхүүгийн байгууллагад байна. А.Ргийн газар дэлгүүрийг авах гэж байгаа зүйл байхгүй. Үл хөдлөх хөрөнгийг зарж, зарагдсан үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулна. Бүхэлд нь авах зүйл биш мөн шүүхийн шийдвэр хүчингүй болоогүй. Шүүхийн шийдвэрийг хүчингүй болгуулах тухай гаргасан гомдлыг хангахгүй орхисон. Эвлэрлийн гэрээ хүчин төгөлдөр учир зээлийн гэрээтэй холбоотой барьцааны гэрээ хүчин төгөлдөр болох нь ойлгомжтой. Нэхэмжлэгч н.Баярцэцэг нарт үл хөдлөх хөрөнгийг өөрийн хүсэл зоригийн хүрээнд шилжүүлсэн. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.  

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь: 

Нэхэмжлэгч А.Р нь хариуцагч НШШГГ-тхолбогдуулан Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2020 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 20370255/02 дугаар Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолыг хүчингүй болгож, Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороо, Буянт-Ухаа гудамж, 560б тоот хаягт байрлах, 171 м.кв талбайтай, Ү-2206007827 дугаарт бүртгэлтэй, хувийн сууц болон Г-2206001886 дугаарт бүртгэлтэй, 621 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний газрыг битүүмжлэх эд хөрөнгийн жагсаалтаас хасахыг даалгах шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч эд хөрөнгө битүүмжлэх шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хуулийн дагуу явуулсан, битүүмжлэх эд хөрөнгийн жагсаалт үйлдээгүй гэж маргажээ.  

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 102/ШЗ2020/01860 дугаар Талуудын эвлэрлийг баталгаажуулах тухай захирамжаар Зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлахыг хэн аль нь зөвшөөрч, өргөдөл гаргагч Г И ББСБ ХХК-ийн шаардсан 86,389,775 төгрөгийг тайлбар гаргагч Л.Баяртүрүү нь 2020 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн дотор бүрэн төлж барагдуулахаар эвлэрсэн талуудын эвлэрлийг баталгаажуулжээ.  

Улмаар Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 102/ШЗ2020/06091 дугаар Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх тухай захирамж, 2020 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 474 дугаар шүүхийн гүйцэтгэх хуудсыг үндэслэн Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар 2020 оны 04 сарын 21-ний өдөр шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэж, 2020 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 20370255/02 дугаар Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолоор Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороо, Буянт-Ухаа 16 гудамж, 560б тоот хаягт байршилтай, 171 м.кв талбайтай, Ү-2206007827 дугаарт бүртгэлтэй хувийн сууц, Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороо, Буянт-Ухаа 16 гудамж, 560б тоот хаягт байршилтай, 621 м.кв талбайтай, Г-2206001886 дугаарт бүртгэлтэй гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг битүүмжилсэн байна.  

Хэрэгт нотлох баримтаар авагдсан Нийслэлийн Хан-Уул дүүргийн прокурорын газрын 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 191002824 дугаар Гомдол, мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх тухай саналыг хүчингүй болгож хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай, 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 06 дугаар Мөрдөн шалгах ажиллагаа явуулах тухай тогтоол, Хан-Уул дүүргийн Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн Мөрдөн байцаах тасгийн мөрдөгчийн 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн Хохирогчоор тогтоох тухай, Иргэний нэхэмжлэгчээр тогтоох тухай тогтоол, Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 7/9677 тоот албан бичиг зэргээр Хан-Уул дүүргийн Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтэс нь Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороо, Буянт-Ухаа гудамж, 560б тоот хаягт байрлах, 171 м.кв талбайтай, Ү-2206007827 дугаарт бүртгэлтэй хувийн сууц болон Г-2206001886 дугаарт бүртгэлтэй, 621 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний газрыг А.Ргаас худалдан авахаар үл хөдлөх эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авч мөнгө өгөхгүй залилсан хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаатай холбоотойгоор А.Рг хохирогчоор тогтоож, Буянт-Ухаа гудамж, 560б тоот хаягт байрлах, 171 м.кв талбайтай, Ү-2206007827 дугаарт бүртгэлтэй хувийн сууц болон Г-2206001886 дугаарт бүртгэлтэй, 621 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний газрын захиран зарцуулах эрхийг эрхийн улсын бүртгэлд түдгэлзүүлсэн болох нь нотлогдож байна.

 Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1-д хөрөнгийг битүүмжлэх, барьцаалах гэж тухайн хөрөнгийг захиран зарцуулах, түүнчлэн эзэмших, ашиглах эрхийг хязгаарлах ажиллагааг ойлгоно гэж тодорхойлсон байх бөгөөд мөн хуулийн 49.4-т Шийдвэр гүйцэтгэгч дараах зорилгоор төлбөр төлөгчийн хөрөнгийг битүүмжилнэ, 49.4.1-т хөрөнгийг төлбөр авагчид шилжүүлэх, худалдан борлуулах, эсхүл хөрөнгийг хамгаалах гэж заасан.  

Нэхэмжлэгч А.Р нь дээрх үл хөдлөх эд хөрөнгийг бусдад залилуулсан гэж тайлбарласан, эрүүгийн журмаар залилах гэмт хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа боловч эрүүгийн журмаар хэргийг эцэслэн шийдвэрлээгүй, А.Рг үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр бүртгэлгүй байна.  

Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлд өмчлөгчөөр бүртгэлтэй этгээдийг өмчлөгч гэж үзэх учир шийхийн шийдвэрийн дагуу төлбөр төлөгчөөс төлбөр гаргуулах ажиллагааг шийдвэр гүйцэтгэгч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу явуулж, улсын бүртгэлд төлбөр төлөгчийн өмчлөлд бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгө буюу маргааны зүйл болсон үл хөдлөх эд хөрөнгийг хуульд заасны дагуу битүүмжилж, тухайн хөрөнгийг захиран зарцуулах, түүнчлэн эзэмших, ашиглах эрхийг хязгаарласан нь эрүүгийн журмаар битүүмжилсэн үйл ажиллагаанд саад учруулсан, хууль бус гэж үзэх үндэслэлгүй байна.  

Мөн хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас битүүмжлэх эд хөрөнгийн жагсаалт гаргаагүй гэж тайлбарласан байх бөгөөд хэрэгт битүүмжлэх эд хөрөнгийн жагсаалт гаргасан талаар нотлох баримт авагдаагүй байна.  

Иймд хариуцагч НШШГГ-тхолбогдох Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2020 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 20370255/02 дугаар Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолыг хүчингүй болгож, Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороо, Буянт-Ухаа 16 гудамж, 560б тоот хаягт байршилтай, 171 м.кв талбайтай, Ү-2206007827 дугаарт бүртгэлтэй, хувийн сууц, Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороо, Буянт-Ухаа 16 гудамж, 560б тоот хаягт байршилтай, 621 м.кв талбайтай, Г-2206001886 дугаарт бүртгэлтэй, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг битүүмжлэх эд хөрөнгийн жагсаалтаас хасахыг даалгах тухай нэхэмжлэгч А.Ргийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгов.  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь: 

1.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4.1-д заасныг баримтлан хариуцагч НШШГГ-тхолбогдох Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2020 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 20370255/02 дугаар Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолыг хүчингүй болгож, Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороо, Буянт-Ухаа 16 гудамж, 560б тоот хаягт байршилтай, 171 м.кв талбайтай, Ү-2206007827 дугаарт бүртгэлтэй, хувийн сууц, Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороо, Буянт-Ухаа 16 гудамж, 560б тоот хаягт байршилтай, 621 м.кв талбайтай, Г-2206001886 дугаарт бүртгэлтэй, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг битүүмжлэх эд хөрөнгийн жагсаалтаас хасахыг даалгах тухай нэхэмжлэгч А.Ргийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.       

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч А.Ргаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 140400 төгрөгөөс 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвөөс буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.  

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай. 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                         Б.АЗБАЯР