Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 09 сарын 11 өдөр

Дугаар 102/ШШ2020/02570

 

 

 

 

 

2020 оны 09 сарын 11 өдөр

Дугаар 102/ШШ2020/02570

Улаанбаатар хот

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Гандиймаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг  тоотод оршин суух А овогт П Н /РД:*/

 

Хариуцагч: Сүхбаатар дүүрэг 5 дугаар хороо өөрийн байр Н Ш Ш Г

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд: Сүхбаатар дүүрэг “Б ДББСБ” ХХК

Үнэлгээ хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв. 

 

Шүүх хуралдаанд: хариуцагчийн төлөөлөгч М.Х

                                   гуравдагч этгээдийн төлөөлөгч М.Ж

                                        нарийн бичгийн дарга С.Солонго нар оролцов.

 

Нэхэмжлэлийг 2020 оны 6 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авав.

 

                                                                                                  ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч П.Н шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 102/ШШ2019/03242 дугаар шийдвэрээр П.Н миний бие Бизнес-Инвест девелопмент ББСБ” ХХК-д 14,113,975 төгрөгийг төлөхөөр шийдвэрлэсэн. Дээрх шийдвэрийн дагуу Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулж байгаа бөгөөд миний өмчлөлийн үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан Баянгол дүүргийн ** тоот эрхийн улсын бүртгэлийн Ү-**дугаарт бүртгэлтэй орон сууцыг худалдан борлуулах үнийн санал дээр тохиролцоогүй тул Шүүхийн  шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасны дагуу “Ф Э” ХХК шинжээчээр томилогдож үнэлгээ хийжээ. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2020 оны 6 дугаар сарын 11-ний өдөр надад мэдэгдэл, үнэлгээний тайланг танилцуулсан. П.Н би  “Ф Э” ХХК-ийн гаргасан 82,832,600 төгрөгөөр үнэлсэн байрны үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь зах зээлийн үнээс хэт доогуур шнэлсэн, засвар хийсэн тохижилттой зэргийг харгалзан үзээгүй байгаа тул энэхүү гомдлыг гаргаж байна. Иймд “Ф Э” ХХК-ийн гаргасан үнэлгээг хүчингүй болгож өгнө үү.

 

Хариуцагчийн төлөөлөгч М.Х шүүх болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 102/ШШ2019/03242 дугаар захирамжаар П Нгээс 14,113,975 төгрөгийг гаргуулж “Б М П ББСБ” ХХК-д олгох, төлбөрийг хугацаандаа төлж барагдуулаагүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох эрхийн улсын бүртгэлийн Ү-**дугаарт бүртгэгдсэн П.Н, Н.Энхчимэг, Н.Номин нарын өмчлөлийн Баянгол лүүрэг, 15 дугаар хороо, 3 дугаар хороолол, 23А байрны 10 тоотод байрлах, 29 м.кв талбайтай 2 өрөө орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн. Дээрх шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 2020 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 20250285/04 тоот үүсгэх тогтоолоор эхлүүлэн явуулж, үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан Баянгол дүүрэг, 15 дугаар хороо, 3 дугаар хороолол, 13А байрны 10 тоотод байрлах, 29 м.кв талбайтай орон орон сууцыг 2020 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр 20250285/04 тогтоолоор битүүмжилж, 2020 оны 5 дугаар сарын 11-ний өдөр 20250285/05 тогтоолоор хураан авсан. Төлбөр төлөгч, өмчлөгч, төлбөр авагч талуудаас Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д зааснаар үнийн санал авахад төлбөр төлөгч П.Н, Н.Э, Н.Н нар болон төлбөр авагч “Б И Д” ББСБ-иас үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан орон сууцыг хөндлөнгийн шинжээчээр үнэлгээ тогтоолгохоор хүсэлт ирүүлсэн тул 2020 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 6/328 тоот шинжээч томилох тогтоолоор “Файн эстимейт” ХХК-ийг томилон үнэлгээ тогтоолгоход 82.832.000 төгрөгөөр үнэлгээг тогтоосон. Хөрөнгийг үнэлгээг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3-т заасны дагуу төлбөр төлөгч, төлбөр авагч талуудад 2020 оны 06 дугаар сарын 11-ний өдөр мэдэгдэх хуудсаар мэдэгдэж, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү.

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд шүүхэд гаргасан тайлбартаа: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 102/ШШ2019/03242 тоот шүүхийн шийдвэрээр хариуцагч А овогтой П Н /РД:/-ээс нийт 14,113,975.007 төгрөгийг гаргуулж тус ББСБ олгохоор, барьцаа хөрөнгийг хуульд заасан журмын дагуу дуудлага худалдаагаар худалдахаар тус тус шийдвэрлэсэн. Хариуцагч нь хуулийн дагуу хүлээсэн үүргээ сайн дураараа биелүүлэхгүй байсан тул тус ББСБ-ын зүгээс Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хандаж барьцаа хөрөнгийг албадан борлуул шүүхээс гаргасан шийдвэрийн биелэлтийг Баянгол дүүргийн 10 тоотын 29 м.кв талбайтай хоёр өрөө орон сууцаар хангуулахаар 2020 оны 03 дугаар сарын 05-ны өдөр өдөр 03/05/01 тоот албан бичгийг хүргүүлсэн билээ. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь өөрийн эрх хэмжээний хүрээнд дээрхи хөррөнгийг хуульд заасан журмын дагуу битүүмжлэх, хураах ажиллагааг хийж барьцаа албадан дуудлага худалдаанд оруулах доод үнийн саналаа төлбөр төлөгчөөс ирүүлэхгүй мэргэжлийн байгууллагаар тогтоолгох хүсэлтэй байгаагаа илэрхийсэн байдаг. Тус ББСБ буюу төлбөр авагчийн зүгээс мөн 2020 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 06/08/01 бичгээр барьцаа хөрөнгийг зах зээлийн үнийг хөндлөнгийн шинжээчээр тогтоолгох тухай хүсэлтийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсэн билээ. Тус хүсэлтийг шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар хүлээн авч "Шинжээч томилох тухай" тогтоолыг гаргасан бөгөөд "Ф Э” ХХК хөндлөнгийн шинжээчээр томилсон. Тус тогтоолын дагуу “Ф Э” ХХК нь хөрөнгийн үнэлгээг хийсэн бөгөөд хөрөнгийн дүгнэлтээр барьцаа болох Баянгол дүүргийн 10 тоотын 29 м.кв талбайтай хоёр өрөө орон сууцыг үнэлж, өнөөгийн зах зээлийн үнэ, цэнийг 82,832,600 төгрөг болохыг тодорхойлж ирүүлсэн. Барьцаа хөрөнгийн өмчлөгч А овогтой П Н нь Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд Нийслэлийн шүүхийн шийдвэр газрыг хариуцагчаар татаж “Ф Э” ХХК-ийн барьцаа хөрөнгийн зах зээлийн бодит үнэлгээ тогтоосон дүгнэлтийг эс зөвшөөрч үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг гаргасан. Хөрөнгийн үнэлгээний “Ф Э” ХХК -ийн хийсэн дээрхи үнэлгээг Олон улсын үнэлгээний стандарт, Монгол Улсын Хөрөнгө үнэлгээний тухай хуулийн дагуу үнэлгээг хийсэн, тус барьцаа хөрөнгийн үнэлгээг хөрөнгийн зах зээлийн үнэ ханшинд нийцсэн үзэж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлага нь хууль зүйн үндэслэлгүй бөгөөд хөрөнгийн үнэлгээг  хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн төлөөлөгч М.Ж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тухайн орон сууцны ашиглалтанд орсон он, цаг хугацаа, хийсэн засвар үйлчилгээ зэргийг харгалзан үзэж “Ф Э” ХХК үнэлгээг гаргасан тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлав.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв. Учир нь:

 

Нэхэмжлэгч П.Н нь хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан Баянгол дүүрэг 10 тоотод байршилтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-**дугаарт бүртгэлтэй, 29м2 талбай бүхий орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг “зах зээлийн үнээс хэт доогуур үнэлсэн, засвар хийсэн тохижилттой байдлыг харгалзан үзээгүй” гэсэн үндэслэлээр хүчингүй болгох шаардлага гаргажээ.

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 102/ШШ2019/03242 дугаар захирамжаар нэхэмжлэгч “Б И Д ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага 14,000,000 төгрөгийг хариуцагч П.Н төлөхийг хүлээн зөвшөөрч, төлбөрийг хугацаа тогтоож хэсэгчлэн төлөх, тухайн хугацаанд төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар тохирсон зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгожээ.

 

Дээрх шийдвэрийг хариуцагч сайн дураар биелүүлээгүйгээс Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн 102/ШЗ2020/03396 дугаар шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх захирамж, 2020 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн 102/ГХ2020/00293 дугаар гүйцэтгэх хуудсыг үндэслэн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж, шүүхийн шийдвэрийг биелүүлэх мэдэгдэл хүргүүлсэн боловч биелүүлээгүйгээс барьцаа хөрөнгө болох Баянгол дүүрэг 10 тоотод байршилтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-**дугаарт бүртгэлтэй, 29м2 талбай бүхий орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжилж, төлбөр төлөх хугацааг тогтоосон байх ба уг хугацаанд төлбөрөө төлөөгүйгээс битүүмжилсэн эд хөрөнгийг 2020 оны 5 дугаар сарын 11-ний өдөр хураан авч, дахин төлбөр төлөх хугацаа тогтоосон байна. Дээрх ажиллагааны дараа Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт “Дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох доод үнийг дуудлага худалдаа явуулахаас өмнө үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч, өмчлөгч харилцан тохиролцож тогтоосон үнийн, ...70 хувиар тооцон тогтооно” гэж заасныг үндэслэн барьцаа хөрөнгийн өмчлөгч болох П.Н, Н.Н, Н.Э нар үнийн санал өгөхөөс татгалзаж, үнийг шинжээчээр тогтоолгох санал гаргасны дагуу шийдвэр гүйцэтгэгч шинжээч томилжээ. 

 

Тухайн ажиллагаанууд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2 дахь хэсэгт заасан “үнэлгээг талууд, өмчлөгч Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасны дагуу тохиролцоогүй хөрөнгө”-ийг шинжээчээр үнэлүүлнэ, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт “Дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох доод үнийг дуудлага худалдаа явуулахаас өмнө үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч, өмчлөгч харилцан тохиролцож тогтоосон үнийн, хэрэв тохиролцоогүй бол үнэлгээчний тогтоосон зах зээлийн үнийн 70 хувиар тооцон тогтооно. Үнэлгээчнийг дуудлага худалдаа явуулах эрх бүхий этгээд томилно” гэж заасантай нийцсэн, хуульд заасан журам зөрчөөгүй байна.

 

Шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолоор томилогдсон шинжээч нь үнэлгээ тогтоох орон сууцны байдалтай танилцаж, хөрөнгийн чанар, барилгын хийц, ашиглалтын түвшинг үнэлж, үнэлэгдэж буй хөрөнгөтэй байршил, зориулалт, ашиглалтад орсон хугацаа ойролцоо, хийц ижил үл хөдлөх хөрөнгөтэй харьцуулж зах зээлийн жишиг үнийн хандлагаар үнэлгээг тогтоосон байна. Зах зээлийн жишиг үнийн хандлага гэдэг нь ижил төстэй хөрөнгийн борлуулалт ба холбогдох зах зээлийн өгөгдлийг харгалзан үзэж харьцуулалт хийж үнэ цэнэ тогтоодог. Иймд нэхэмжлэгчийн “засвар хийсэн байдлыг харгалзан үзээгүй” гэсэн тайлбарыг үндэслэлгүй гэж үзэв.

 

Мөн нэхэмжлэгч нь “зах зээлийн үнээс хэт доогуур үнэлсэн” гэсэн тайлбараа баримтаар нотлох Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2 дахь хэсэгт заасан шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, тайлбар түүнтэй холбоотой баримтыг нотлох, өөрөө нотлох баримтаа цуглуулах, гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй байна.

 

Иймд үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгох нэхэмжлэгч П.Нн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгов.

 

Нэхэмжлэгч нь шүүх хуралдаанд оролцох боломжгүйгээ мэдэгдэж, өөрийн эзгүйд хийх хүсэлтийг ирүүлсэн байх тул нэхэмжлэгчийг оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэсэн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1, 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7, 122 дугаар зүйлийн 122.5 дахь хэсэгт заасныг баримтлан Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох Баянгол дүүрэг  тоотод байршилтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-**дугаарт бүртгэлтэй, 29м2 талбай бүхий орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ хүчингүй болгох тухай нэхэмжлэгч лагА адуут овогт П| Нн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.    

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах  эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                            Т.ГАНДИЙМАА