Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 09 сарын 05 өдөр

Дугаар 142/ШШ2019/01032 

 

 

 

 

 

 

 

2019 оны 09 сарын 05 өдөр                     Дугаар 142/ШШ2019/01032                                  Орхон аймаг

 

       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС   

 

 

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Хишигдаваа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,  

Нэхэмжлэгч: ИХЦ ХХК-ийн нэхэмжлэлтэй,  

Хариуцагч: ОАШШГГ,  

Хариуцагч: Ц.Э нарт холбогдох,  

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 сарын 18-ны өдрийн шийдвэрийг 2016 оны 04 сарын 21-ний өдрийн 399 дугаартай гүйцэтгэх хуудас бичигдсэний дагуу төлбөр авагч “ИХЦ” ХХК, төлбөр төлөгч иргэн Ц.Эод холбогдох гүйцэтгэх ажиллагааг 2018 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 9/591 дугаар тогтоолоор дуусгавар болгосныг сэргээж, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг зохих ёсоор бүрэн гүйцэд гүйцэтгэхийг даалгах тухай” хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.  

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Н.С, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.М, хариуцагч ОАШШГГйн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Э, хариуцагч Ц.Э, гэрч Б.С, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Б нар оролцов.  

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “ИХЦ” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн төлөөлөгч Н.С шүүх хуралдаанд тайлбарлахдаа: “...“ИХЦ” ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Ц.Э, В.А нарт холбогдох иргэний хэргийг тус шүүхийн 2016 оны 3 сарын 18-ны өдрийн 142/шш2016/00377 дугаартай шийдвэрээр, хариуцагч Ц.Эоос 250 квт 6/04 вт хүчин чадалтай трансформатор болон улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 270,450 төгрөгийг тус тус гаргуулж “ИХЦ” ХХК-д олгуулахаар шийдвэрлэсэн. Тус шүүхийн 399 дугаартай Гүйцэтгэх хуудас 2016 оны 04 сарын 21-ний өдөр бичигдсэний дагуу Төлбөр авагч “ИХЦ” ХХК-ийн хүсэлтээр Төлбөр төлөгч иргэн Ц.Эод холбогдох гүйцэтгэх ажиллагаа явагдаж байсан бөгөөд уг ажиллагааны явцад Төлбөр төлөгч нь удаа дараа шаардуулж байж эд анги дутуу трансформатор шийдвэр гүйцэтгэх албаар дамжуулан өгсөн бөгөөд энэ нь “ИХЦ” ХХК-аас авч явсан трансформатор биш байсан. Мөн шийдвэр гүйцэтгэгчид ямар ямар эд анги дутуу байгаа болон дутуу эд ангийг олж гүйцээж өгнө гэж удаа дараа хэлж тэмдэглүүлэн, гарын үсгээр баталгаажуулсан атал тэдгээр дутуу зүйлээ гүйцээж төлбөр авагчид өгөөгүй байхад Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.3 дахь хэсэгт заасан төлбөр төлөгч төлбөрийг бүрэн төлсөн гэх үндэслэлээр ахлах шийдвэр гүйцэтгэгч Б.Э болон тойргийн шийдвэр гүйцэтгэгч С.Э нарын 2018 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 9/591 дугаар тогтоолоор Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон байна. 

Иймд төлбөр зохих ёсоор бүрэн төлөгдөөгүй байхад дуусгавар болгосон шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг сэргээж, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг зохих ёсоор бүрэн гүйцэд гүйцэтгэхийг даалгаж өгнө үү” гэжээ.   

Хариуцагч ОАШШГГйн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Э шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: “...Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 142/ШШ2016/00377 дугаар шийдвэрээр төлбөр төлөгч Цэрэндоржийн Эоос 250 квт 6-04 ватын хүчин чадалтай трансформатор гаргуулан “ИХЦ” ХХК-д олгохоор шийдвэрлэсэн гүйцэтгэх баримт бичгийг 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэсэн. Төлбөр төлөгч Ц.Эод түүний шийдвэр биелүүлж хугацаатай мэдэгдэл өгч биелүүлээгүй тул албадан албадан гүйцэтгэхээр шийдвэрлэсэн. Ингээд 2017 оны 05 дугаар сарын 13-нд тухайн үед тус 51 дүгээр тойрогт шийдвэр гүйцэтгэгчээр ажиллаж байсан М.С эд хөрөнгө битүүмжилж акт үйлдэж төлбөр төлөгч Ц.Эын зааж өгсөн 250 квт 6/04 вт-ын хүчин чадалтай трансформаторыг хадгалалт хамгаалалтанд авсан байдаг. ШШГТХуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт заасны дагуу уг трансформаторыг хэвийн ажиллаж байгаа эсэх, бүрэн бүтэн эсэх талаар мэргэжлийн байгууллагын дүгнэлт гаргуулахаар “Эрдэнэт Булганы ЦТС” ТӨХК-нд хандсан болно. Энэ талаар уг байгууллагын протокол ирүүлж иж бүрдэл дутуу байна, хэвийн ажиллагаатай гэсэн хариу ирүүлсэн. Мөн уг трансформаторыг хэвийн ажиллаж байгаа эсэх талаар туршилт хийж өгнө үү гэж 2017 оны 10 дугаар сарын 12-нд мөн дээрх байгууллагад хандсан. “Эрдэнэт Булганы цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-аас хэвийн үйл ажиллагаатай, иж бүрдэл дутуу гэсэн хариу өгч, иж бүрдлийн жагсаалт ирүүлсэн. Төлбөр авагч “ИХЦ” ХХК-нд холбогдох иж бүрдлийг дахин бүрдүүлэх нөхцөлтэйгөөр 2018 оны 05 дугаар сарын 01-нд гүйцэтгэх баримт бичигт заасан эд хөрөнгийг хүлээлгэн өгсөн тогтоол үйлдэн хүлээлгэн өгсөн. Улсын тэмдэгтийн хураамжийг мөн Ц.Эоор төлүүлсэн. Төлбөр төлөгч Ц.Эоос 250 кбт 6/04 хүчин чадалтай трансформаторын иж бүрдлийг шаардсан. Гэтэл Ц.Э нь тус газарт энэ трансформатор иж бүрэн, одоо би юу ч өгөхгүй гэсэн тайлбар тавьсан. Үүний дагуу дахин “Эрдэнэт Булганы цахилгаан түгээх сүлжээ” ТӨҮГ-т хандан 250 квт 6/04 вт-ын хүчин чадалтай трансформатор гэж юу болох талаар лавлагаа авч хариуг албан тоотоор авч гүйцэтгэх баримт бичгийг хаасан болно. Төлбөр авагч “ИХЦ” ХХК нь эд хөрөнгө битүүмжилсэн, хүлээлгэн өгсөн тогтоолд гаргаагүй болно” гэжээ.  

Хариуцагч Ц.Э шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: “ИХЦ” ХХК-ын трансформаторыг зохих ёсны дагуу “Эрдэнэт Булганы цахилгаан түгээх сүлжээ” ТӨУҮГ-ын лабораториор шалгуулж баталгаажуулж хүлээлгэн өгсөн болно. Уг трансформаторыг Орхон аймгийн ШШГАлбанд мөн шалгуулж хүлээлгэн өгсөн болно. /дагалдах хэрэгслийн хамт/ Уг трансформатор болон бусад дагалдах хэрэгслийг “ИХЦ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б овогтой С-т хүлээлгэн өгсөн...” гэжээ.   

Шүүх зохигчдын тайлбар, гэрчийн мэдүүлэг, хэрэгт ирүүлсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад  

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “ИХЦ” ХХК нь хариуцагч ОАШШГГд холбогдуулан “Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 сарын 18-ны өдрийн шийдвэрийг 2016 оны 04 сарын 21-ний өдрийн 339 дугаартай гүйцэтгэх хуудас бичигдсэний дагуу төлбөр авагч “ИХЦ” ХХК, төлбөр төлөгч иргэн Ц.Эод холбогдох гүйцэтгэх ажиллагааг 2018 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 9/591 дугаар тогтоолоор дуусгавар болгосныг сэргээж, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг зохих ёсоор бүрэн гүйцэд гүйцэтгэхийг даалгах тухай” нэхэмжлэлийн шаардлага гаргасан.  

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Ц.Эыг хамтран хариуцагчаар татуулан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оруулсан.   

Хариуцагч нар нэхэмжлэлийг зөвшөөрөөгүй, шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэв.   

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 142/ШШ2016/00377 дугаар шийдвэрээр Цэрэндоржийн Эоос 250 квт 6-04 ватын хүчин чадалтай трансформатор гаргуулан “ИХЦ” ХХК-д олгохоор шийдвэрлэсэн байх ба, үүний дагуу 2016 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр 339 дугаартай гүйцэтгэх хуудас бичигдэн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-437 дугаар нээлттэй хорих ангид хүргэгджээ.   

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-437 дугаар нээлттэй хорих анги гүйцэтгэх баримт бичгийг хүлээн авч шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулсан байх бөгөөд тус шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 142/ШШ2016/00377 дугаар шийдвэрээр олгох 250 квт 6-04 ватын хүчин чадалтай трансформаторыг “ИХЦ” ХХК-д хүлээлгэн өгсөн байна.   

Гэсэн хэдий ч “ИХЦ” ХХК тухайн трансформаторын иж бүрдэл нь дутуу гэсний дагуу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-437 дугаар нээлттэй хорих анги 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдөр 03/1744 дугаартай албан бичгээр “Эрдэнэт Булганы цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-д 250 квт 6/04 хүчин чадалтай трансформаторыг иж бүрдлийн бүрэн бүтэн эсэх, цаашид хэвийн ажиллах эсэх талаар мэргэжлийн дүгнэлт гаргуулахаар хандсан.

“Эрдэнэт Булганы цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК нь 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдөр 2/473 дугаартай албан бичгээр: 3 фазын тоолуур 1 ширхэг, оруулгын автомат 0,4 кВ 1 ширхэг, гаргалгааны автомат 0,4 кВ 1ширхэг, 0,4 кВ-ын оруулгын кабел, 0,4 кВ-ын гүйдлийн трансформатор 3 ширхэг, амперметр 3 ширхэг, 6 кв-ын салгуур 1 ширхэг дутуу байна. Дээрх эд зүйлгүйгээр агаарын КТП нь хэвийн ажиллах боломжгүй гэсэн хариу ирүүлжээ.  

Мөн 2018 оны 3 дугаар сарын 19-ны өдөр 03/333 дугаартай албан бичгээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-437 дугаар нээлттэй хорих анги, “ЭБЦТС” ТӨХК-нд хандан 250 квт 6/04 хүчин чадалтай трансформаторын иж бүрдлийг хүлээлгэн өгөх гэж байгаа бөгөөд туршилт хийх мэргэжилтэн томилж өгнө үү гэсний дагуу, 2018 оны 03 дугаар сарын 22-ны өдөр “ЭБЦТС” ТӨХК нь туршилт хийж: Трансформатор ТН250-6/04 хэвийн 6/04 кв-ын сүлжээнд ашиглаж болно, иж бүрдэл хэвийн болно гэсэн туршилтын лабораторийн дүгнэлт гарсан.   

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-437 дугаар нээлттэй хорих дахин 2018 оны 7 дугаар сарын 27-ны өдөр 09/982 дугаартай албан бичгээр “ЭБЦТС” ТӨХК-нд хандан: 250 квт 6/04 хүчин чадалтай трансформатор гэж юу болох, трансформаторын иж бүрдэл гэж юу болох, эдгээр нь тусдаа ойлголт мөн эсэх талаар тодруулахаар хандахад, “ЭБЦТС” ТӨХК нь 2018 оны 8 дугаар сарын 29-ны өдрийн 2/798 дугаартай албан бичгийг хавсралтын хамт: ...6/0,4 кВ-ын Трансформатор гэдэг нь 6000 В хүчдэлийг 400 В болгон бууруулах зориулалт бүхий хувиргуур юм... Зураг /б/ гээд зургийг хавсаргаж ирүүлжээ.   

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-437 дугаар нээлттэй хорих анги дээрх “ЭБЦТС” ТӨХК-ийн 2018 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 2/798 дугаартай албан бичгийг үндэслэн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хаасан, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тухай тогтоолд нэхэмжлэгч гомдол гаргах эрхтэй байсан гэсэн бөгөөд, нэхэмжлэгч тал шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тухай тогтоолдоо гомдол гаргах эрхгүй гэж заасан байгаа гэсэн тайлбарууд гаргасан.  

Хариуцагч байгууллагын 2018 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн 5/591 дугаартай шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тухай тогтоолын 3-т: Тэжээн тэтгэх үүрэг болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.4-29.1.7-д зааснаас бусад үндэслэлээр гомдол гаргах эрхгүй гэжээ.   

Хэдийгээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-437 дугаар нээлттэй хорих ангийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, тухайн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тухай тогтоолд гомдол гаргах эрхтэй байсан гэж тайлбарлаж байгаа боловч уг тогтоолд гомдол гаргах эрхгүй гэж тусгасан тул нэхэмжлэгч буюу төлбөр авагч нь гомдол гаргаагүй байгааг буруутгах үндэслэлгүй байна.   

Хариуцагч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-437 дугаар нээлттэй хорих анги нь төлбөр төлөгч, төлбөр авагчийн хоорондын ойлголцлын зөрүүтэй байдлыг арилгалгүйгээр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.3-т Төлбөр төлөгч гүйцэтгэх баримт бичигт заасан төлбөрөө бүрэн төлсөн бол шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг дуусгавар болгохоор заасантай нийцээгүй гэж үзэхээр байна.    

Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн гаргасан шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.   

Харин шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хаасанд Ц.Эыг буруутгах үндэслэлгүй, Ц.Эыг шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хаах эрх бүхий этгээд гэж үзэхгүй тул түүнд холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.   

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч ОАШШГГас улсын тэмдэгтийн хураамжаар 70 200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор заав.   

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:   

1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.3-т заасныг баримтлан шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 2018 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 9/591 дугаар тогтоолоор дуусгавар болгосныг сэргээж, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг зохих ёсоор бүрэн гүйцэтгэхийг ОАШШГГд даалгаж, хариуцагч Ц.Эод холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.  

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч ОАШШГГас 70 200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.   

3. Шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг 14 хоногийн дотор гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.   

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Б.ХИШИГДАВАА